| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1164/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/43 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 146.2., 147.2., 11.6.1., 17.1.2.1., 17.1.2.4., 17.1.3.1., 17.2.3.2., 17.3.3.1., 17.4.1., 18.5.3., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа, Г.Цогтгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/43
-Яллагдагч *** мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-46 дахь тал),
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал),
-Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 208 7 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хорин дөрөв. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн
2018 оны 08 дугаар сарын 02-ноос 16-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Toshiba” маркийн зурагт, их гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хутга, дагалдах бүрдэл 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 4,061,960 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ийн гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 218-219 дэх тал),
-2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 220-227 дахь тал),
-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 239 дэх тал),
-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 115-116 дахь тал),
-Үлэмж ломбардын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ***ын нэр дээрх барьцаат зээлийн гэрээний хуулбар, тус гэрээнд их гарын луу хээтэй нэг ширхэг хээгүй дунд 1 ширхэг, хээтэй бага гарын 1 ширхэг аяга гэж тэмдэглэгдсэн хэсэг (15 дугаар хавтаст хэргийн 234 дэх тал),
-Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал),
-Гэрч Э.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 111-112 дахь тал),
- Coin ломбардын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Даваасамбуугийн нэр дээрх барьцаат зээлийн гэрээний хуулбар, тус гэрээнд мөнгөн аяга 3 ширхэг гэж тэмдэглэгдсэн (15 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/570 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 243-247 дахь тал),
-Дамно ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД-20-218 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (22 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал),
-2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч ***ид их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, архины хундаганы аяга 1 ширхэг, нийт 8 ширхэг эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (18 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал),
-2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч *** мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-56 дахь тал)
-***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал), Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 127, 134 дэх тал)
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал),
-Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би тогтоолтой уншиж танилцлаа. Яллагдагчаар татаж мэдүүлэг авч байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал),
-Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: Чингэлтэй дүүргийн Шадивланд байх 3 давхар хувийн байшингаас хэт хутга, 11 ширхэг мөнгөн аяга хулгайлах үед хамт явж байсан. Уг айл руу ***, *** бид гурав орсон. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 39, 130 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хорин тав. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Mogul” маркийн зурагтыг хулгайлж 192,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-2018 оны 08 дугаар сарын 14-ний гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, *** гаргасан гомдол (17 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (17 дугаар хавтаст хэргийн 19-24 дэх тал),
-*** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),
-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал),
-Гэрч Э.Уу***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал),
-2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Лего ломбардаас 32 инчийн дэлгэцтэй “Mogul” бичиглэлтэй ажиллагаа хэвийн зурагт удирдлагын хамт хураан авсан тэмдэглэл (17 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал), 32 инчийн улаан хүрэн өнгийн гадаргуутай “Mogul” нэртэй зурагтыг хохирогч *** нөхөр ***д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал), Лего ломбардын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ баримт (17 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал),
- “Дамно” ХХК-ний ЧД-1-18-528 дугаартай 2018 оны 08 дугаар сарын 17-ны хөрөнгийн үнэлгээний тайлан (17 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №06/550 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (17 дугаар хавтаст хэргийн 40-44 дэх тал),
-Яллагдагч *** мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 43-54, 133-135 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: 2018 оны 08 сард өдрийг нь тодорхой санахгүй байна ***, ***, *** нарын хамтаар явж байгаад Шадивлан зуслан руу очсон. ...Зурагтыг авч яваад 3, 4 хорооллын Лего нэртэй ломбардад барьцаанд миний нэрээр тавьсан. гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал),
-Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал), (18 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хорин зургаа. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Sony” маркийн зурагт цахилгаан хөрөө майхан цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 1,231,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал),
-2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино задгайд байх зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 84-89 дэх тал),
-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 103-104 дэх тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),
-Гэрч Ч.Бодьхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч Ж.Батцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 106 дахь тал),
-Эд зүйлийн үнэлгээ (16 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал),
-2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.***аас Yango бичиглэлтэй майхан 1 ширхэг, Shannon бичиглэлтэй майхан 1 ширхэг, мөнгөн аяга нэг ширхэг зэргийг хураан авсан тэмдэглэл, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дээрх хураан авсан эд зүйлийг хохирогч З.***д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 93-94 дэх тал),
-2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Батцэрэнгээс 42 инчийн Сони маркийн зурагтыг хураан авч, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 42 инчийн ЛСД зурагтыг хохирогч *** хүргэн Н.***д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал),
-2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** ломбард, Б.Баасанжаваас Хятад ханз бүхий бичиглэлтэй, улаан өнгийн бариултай хөрөөг хураан авсан тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал), 2018 оны 11 сарын 24-ны өдрийн тэмдэглэлд цахилгаан хөрөөг хохирогч *** хүргэн Н.***д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал),
-Баялаг өрнөх барьцаат зээлийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, уг гэрээнд Сони маркийн 42 инчийн зурагтыг барьцаалсан тухай тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал), *** ХХК-ийн барьцаат үйлчилгээний тасалбар гэсэн баримт (16 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/568 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (16 дугаар хавтаст хэргийн 112-115 дахь тал),
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 164-165, 16 дугаар хавтаст хэргийн 121-122 дахь тал),
***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал),
-Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 162-163, 16 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь тал), Яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 130, 145-146 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хорин долоо. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн, Тоёота виста маркийн 10-98 УБВ улсын дугаартай машин механизмыг ашиглаж:
2018 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17-408 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун Ундрах” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч архи, тамхи, ундаа зэрэг эд хөрөнгийг хулгайлж хохирогч Э.Сэлэнгэд 321,960 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-Хэргийн газарт буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 17-408 тоотод 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 6 дугаар хавтаст хэргийн 83-88-р хуудас),
-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 91-92 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №СБ2-18-434 дугаартай тайлан (6 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал),
Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 120-121 дэх тал),
Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 115-117 дахь тал), болон мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),
- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал),
-2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ***, *** нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 93-100 дах тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хорин найм. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 73-655 тоотод байрлах иргэн ***ийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Sony’ маркийн зурагтыг хулгайлж 299,960 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ийн гаргасан гомдол (13 дугаар хавтаст хэргийн 183-184 дэх тал),
-2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (13 дугаар хавтаст хэргийн 185-188 дахь тал),
-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал), 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 122 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №СБ2-18-582 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (13 дугаар хавтаст хэргийн 197-198 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал),
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 177-178 дахь тал), болон яллагдагчаар 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хорин ес. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын зуслангийн задгайд байрлах иргэн Ч.***ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 ширхэг пүүз хулгайлж нийт 288,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-Иргэн Ч.***ын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ч.***ын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал),
-2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын задгай тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 12-15 дахь тал),
-Хохирогч Ч.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал) болон 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал),
-Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №ЧД2-18-620 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (15 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал),
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гуч. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 07 сарын 25-аас 27-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “BSB” маркийн LCD зурагтыг хулгайлж 263,940 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-Иргэн ***ын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл, ***ын гаргасан гомдол (15 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал),
-2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгай тоотод байрлах байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (15 дугаар хавтаст хэргийн 37-41 дэх тал),
-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 45-47 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЧД2-18-651 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (15 дугаар хавтаст хэргийн 56-57 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би ***ий хамт уг байшин руу орж 32 инчийн зурагт хулгайлж аваад, Сансарт Андууд нэртэй ломбардад 100,000 төгрөгөөр тавьсан, уг мөнгөөрөө бааранд ороод дууссан. гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 126-128 дахь тал),
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: Прокурорын гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (15 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал), (18 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гучин нэг: Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 10-189 тоотод байрлах иргэн *** эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай байранд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 500,000 төгрөгийг хулгайлсан, 32 инчийн LG маркийн зурагтыг хулгайлахыг завдаж, нийт 787,940 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (16 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал),
-2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 10-189 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 136-139 дэх тал),
-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 142 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЧД2-18-649 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (16 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал),
-***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал),
-***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал) болон яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гучин хоёр. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд байрлах иргэн ***ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sony” маркийн зурагт хулгайлж, 227,940 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ын гаргасан гомдол (16 дугаар хавтаст хэргийн 57-58 дахь тал),
-2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгай тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (16 дугаар хавтаст хэргийн 59-62 дахь тал),
-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №ЧД2-18-615 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (16 дугаар хавтаст хэргийн 68-69 дэх тал),
-***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал),
-***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (16 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал),
-2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч ***гийн мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (18 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гучин гурав. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор Тоёота виста маркийн 10-98 УБВ улсын дугаартай машин механизмыг ашиглаж:
2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зуслангийн задгай тоотод байрлах иргэн ***гийн эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sky Worth” брэндийн зурагтыг хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-Иргэн ***гээс гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (13 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал),
-2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн зуслагийн задгай тоотод байрлах зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (13 дугаар хавтаст хэргийн 228-229 дэх тал),
-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 234-235 дахь тал), болон 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал),
-Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын сарын 06-ны өдрийн №378 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (13 дүгээр хавтаст хэргийн 1-3 дахь тал),
-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал),
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал) болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гучин дөрөв. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор Тоёота виста маркийн 10-98 УБВ улсын дугаартай машин механизмыг ашиглаж:
2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Гүнтийн зуслангийн задгайд байрлах иргэн ***ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч гитар, зүү ороож оёсон Ногоон дарь эх бурхан зэргийг хулгайлж, нийт 750,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-Иргэн ***аас гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал),
-2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд байх зуслангийн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (14 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал),
-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал) болон 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал),
-2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ***ид ар хэсэг бор, урд хэсэг шар өнгөтэй гитар 1 ширхэг, Ногоон Дарь эх бурхныг дүрсэлсэн зүү ороож оёсон даавуун бурхан 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал),
-Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №376 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (14 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал),
-***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал),
-***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал) болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал),
- ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гучин тав. Шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор Тоёота виста маркийн 10-98 УБВ улсын дугаартай машин механизмыг ашиглаж:
2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Гүнтийн зуслангийн задгайд байрлах иргэн *** эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 16,000 төгрөг, 32 инчийн “Sony” брэндийн зурагт хулгайлж, нийт 416,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-Иргэн Т.Хаш-Эрдэнээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал),
-2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн 9 дүгээр гудамжны 912-1 тоотод 2 давхар дүнзэн байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт (14 дүгээр хавтаст хэргийн 122-125 дахь тал),
-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал),
-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 155-156 дахь тал),
-Мандал баяжих ломбардын барьцаат зээлийн гэрээ үйлчлүүлэгч *** гэж тэмдэглэгдсэн хэсэг (14 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал),
-Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №327 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (14 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал),
-2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Sony маркийн 32 инчийн зурагтыг Д.Оюунчимэгээс хураан авсан тэмдэглэл, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Т.Хаш-Эрдэнэд Sony маркийн 32 инчийн хар өнгийн зурагт 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (14 дүгээр хавтаст хэргийн 127,130 дахь тал),
-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай хойшлуулалгүй тохиолдолд явуулсан ажиллагааг буюу эд зүйл хураан авсан ажиллагааг хүчинтэй тооцсон тогтоол (14 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал) болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал), (22 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал),
-*** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 177-178 дахь тал),
-***ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 187-188 дахь тал), (18 дугаар хавтаст хэргийн 133-135 дахь тал),
Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (14 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн талаарх дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэж үндсэн шинжээр, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад 2.1 дэх заалтад хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол, 2.4 дахь заалтад учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол тус тус хүндрүүлэх шинжээр тодорхойлжээ.
Хууль зүйн ойлголтоор бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр зэргийг хамааруулах ба машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь ганцаараа үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас хохирогчид 542,870 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ганцаараа 5 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэж 7 удаагийн үйлдлээр, нийт 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн 12 удаагийн хулгайлах гэмт хэргийн 4 удаагийн үйлдэлд хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас ганцаараа үйлдлээр бусдад 4,395,920 төгрөгийн, бүлэглэж үйлдсэн хэргийн улмаас бусдад 4,014,020 төгрөгийн, нийт 8,409,940 төгрөгийн хохирлыг учруулсан,
Шүүгдэгч *** нь 2015 оны 05 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, үүнээс 6 удаагийн үйлдэлд машин механизм ашиглан үйлдэн нийт 2,910,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 9,813,180 төгрөгийн, нийт 13 удаагийн үйлдлээр бусдад 12,723,180 төгрөгийн хохирлыг учруулсан,
Шүүгдэгч *** нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 14 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, үүнээс 3 удаагийн үйлдэлд хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн ба бусдад нийт 12,968,920 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, үүнээс нэг удаагийн үйлдэлд хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн ба, бусдад нийт 8,823,800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор 4 удаагийн үйлдэлдээ машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх ба бусдад нийт 1,837,960 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн байна.
Харин шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн хохирогч *** бэлэн 500,000 төгрөгөөс гадна 32 инчийн LG маркийн зурагтыг хулгайлсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ...бид хоёр зурагтыг нь гаргаад байшингийн зүүн талд нь тавьчихад зам руу гарч такси барихаар явсан. Зам руу явж байхад бороо ширүүн орсон. *** бороо орсон чинь одоо зурагт нь шатчихсан хаячихъя гэж хэлсэн. Тэгээд тэр зурагтаа аваагүй гэж (16хх151), ***аас мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ...Зурагтыг нь хашаанд нь үлдээгээд такси бариад буцаад ирье гэж бодоод зам руу явж байхад бороо хүчтэй орсон. Зурагтыг нь гадаа үлдээсэн учир бороонд нороод шатсан байх гэж бодоод буцаж очоогүй. гэж (16хх152) тус тус мэдүүлсэн байх ба тэдний мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн ...зурагт алга байна гэсэн чинь гэрээс гаргаад тавьчихсан байсан. гэж (16хх142) мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул зурагтыг хулгайлах үйлдэл нь төгсөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас зурагт хулгайлах үйлдэл нь төгсөөгүй байх тул завдсан гэж үзнэ.
Харин шүүгдэгч ***, *** нар нь бэлэн мөнгө аваагүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд маргасан боловч тэдний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад эх сурвалж баримтаар тогтоогдоогүй. Иймд хэдийгээр зурагт хулгайлах үйлдэл нь төгсөөгүй завдалт байх боловч бэлэн мөнгө хулгайлсан үйлдэл нь төгссөн тул төгссөн гэмт хэргээр хэргийг зүйлчлэх үндэслэл болно.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй гэмт хэргийг үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. хуульчилсан бөгөөд шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх тул тэдний үйлдэлд дээрх зүйл, хэсгүүдийг журамлах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан санал, дүгнэлтэд дараах хууль зүйн дүгнэлтийг хийсэн болно.
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаарагаас шүүгдэгч *** айлын хаалганы цоожийг эвдэж ороогүй, хууль бусаар нэвтэрч хулгай хийгээгүй, ямар зорилгоор нэвтэрснийг тогтоогоогүй. гэж хэргийн зүйлчлэлд маргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй.
Хэргийн баримтаас үзэхэд шүүгдэгч *** нь 2019 оны 08 дугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 26/4 байранд айлд очиж согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар очсон айлаасаа 27-нд шилжих шөнө гараад буцаж орохдоо тухайн айлаа олохгүй, айл айлын хаалга татсан талаар мэдүүлсэн бөгөөд 27 тоот хохирогч *** гэрийн хаалга онгорхой байхаар нь орсон, гэвч өөр айлд орсноо мэдэж гарахдаа Samsung J-7 загварын гар утсыг нь хулгайлан авсан үйл баримт тогтоогджээ. Үүнээс үзвэл *** нь очсон айлаа хайж хохирогчийн гэрт орсон боловч нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу санаа, зорилго нь өөрчлөгдөж бусдын эд хөрөнгийг хулгайлсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх” эрхтэй гэж заасан ба энэ эрхэд орон байрны халдашгүй эрхийг хамааруулан ойлгох бөгөөд иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Орон байрны халдашгүй эрх нь орон сууц эзэмшигч этгээдийн халдашгүй эрхтэй шууд хамааралтай бөгөөд Эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр орон сууцанд орох, нэвтрэх нь орон байрны халдашгүй байдлыг зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдлыг хууль бус нэвтрэлт гэж үзнэ. Тухайн тохиолдолд айлын хаалга онгорхой байсныг нэвтрэхийг зөвшөөрсөн гэж үзэхгүй. Тиймээс хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийг 2019 оны 2 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө үйлдсэн гэж бичсэн байх боловч хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгээр гэмт хэрэг нь 2019 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих гарсан нь тогтоогдсон тул хугацааг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болно.
2.Өмгөөлөгч Б.Баттулга, О.Сайнгэрэл, Ц.Амар, Д.Гомбо нараас шүүгдэгч ***, ***, *** нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэх тухай санал, дүгнэлт гаргасан.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон тохиолдолд хүндрүүлэн үзэхээр тодорхойлсон ба прокуророос шүүгдэгч ***, ***, ***, *** нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн.
Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байгаа эсэхэд дүгнэлт хийсний эцэст тус хэргийн шинж байгаа эсэхийг тодорхойлох нь зүйтэй байна.
Хулгайлах хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч *** нь ганцаараа болон бүлэглэж 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 12 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж 8,409,940 төгрөгийн хохирлыг 1 сар 16 хоногийн хугацаанд, шүүгдэгч *** нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 14 удаагийн үйлдлээр бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 12,968,920 төгрөгийн хохирлыг нэг сарын хугацаанд, шүүгдэгч *** нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бүлэглэж, 8,823,800 төгрөгийн хохирлыг 2 сарын хугацаанд учруулж үйлдсэн байх тул байнга тогтвортой үйлдсэн гэж үзэхээргүй байна. Хэдийгээр тэд 5-12 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийн үйлдсэн байх боловч цаг хугацааны хувьд урт хугацаанд үргэлжлээгүй, амьдралын хэвшил болгосон гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч нар хулгайлсан эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнээр бусдад барьцаалах, худалдаалах зэргээр худалдан борлуулсан байх боловч ашиг олсон гэх, өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулсан, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгосон, эсхүл эдийн засгийн эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа зэргээс дүгнэлт хийхэд амьдралын эх үүсвэр болгохоор байнга эрэлхийлж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймээс шүүгдэгч ***, ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь 2002 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх үед эхэлсэн байх боловч төгссөн үйлдэл нь 2015 онд батлагдсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд төгссөн байна. Тэрээр бусадтай бүлэглэж 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг үйлдсэн боловч үүнээс 7 удаагийн үйлдэл нь 2015 оны 05 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үйлдэгджээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд “хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан ба тус зүйл, хэсэгт “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэснийг гэмт хэргийн шинжээр болон хулгайлах хэргийн хүндрүүлэх шинжээр хуульчлаагүй байсан, уг шинж нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шинээр тодорхойлогдож хуульчлагджээ. 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх хугацаанд шүүгдэгч *** 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, уг хэргийн улмаас 9,813,180 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт учруулсан хохирол нь 12,723,180 төгрөг байгаа зэргээс дүгнэлт хийхэд өмнөх хуулиар хуульчлагдаагүй байсан гэмт хэргийн шинжээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж зүйлчлэх үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгч *** 2015 оны 7 удаагийн үйлдэл нь 5 сарын хугацаанд, 2018 оны 6 удаагийн үйлдэл нь 22 хоногийн хугацаанд үйлдэгдсэн нь гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, амьдралын хэвшил болгосон, өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулсан, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгосон, эсхүл эдийн засгийн эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдал, шинж байхгүй байна.
Нөгөө талаар шүүгдэгч *** нь 1999 онд төрсөн, 2015 онд 16 настай байхдаа гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуульд хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, гэж, Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг нь төрд, тэжээн тэтгэх үүргийг эцэг, эх нь хуулиар хүлээсэн байх тул Г.Бат-Эрдэнийг насанд хүрээгүй байхдаа өөрийгөө тэжээн тэтгэхээр, амьдралын эх үүсвэр болгохоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, эрх ашгийг нь дордуулах боломжгүй юм.
Шүүдэгч *** үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд төгссөн тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, хэргийг төгссөн цаг хугацаанд үйлчилж байгаа хуулийн зүйл, хэсэгт зааснаар зүйлчлэх үндэстэй. Тиймээс шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нь 2015 онд ***, ***, ***, *** нартай бүлэглэж, орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заасныг баримтлан ***д холбогдох хэргээс дээрх нэр бүхий яллагдагч нарыг хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн зүйл, хэсэг, заалтын талаар.
- Шүүгдэгч ***ыг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Шүүгдэгч ***г хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэмт хэрэгт үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Шүүгдэгч ***ыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Шүүгдэгч ***ийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Шүүгдэгч ***ыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэмт буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
III. Бусын эд хөрөнгийг булаасан гэмт хэргийн талаар:
Гучин зургаа. Шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51-р байрны орцонд Б.***, *** нарын I phone-5 загварын гар утас 1 ширхэг, I phone-5-S эс загварын утас 1 ширхэг, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан хэргийн үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй Б.***ий эх Э.Цэрэнлхамын гаргасан гомдол (10 дугаар хавтаст хэргийн 92-93 дахь тал),
-2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 51 дүгээр байрны орцонд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (10 дугаар хавтаст хэргийн 116-119 дэх тал),
-Насанд хүрээгүй хохирогч *** /15 настай/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал) болон 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 149 дэх тал),
-Насанд хүрээгүй хохирогч Б.*** /14 настай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 165 дахь тал),
-Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 191-192 дахь тал),
-2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ (10 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал), 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (10 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал),
-Яллагдагч *** 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал),
-*** мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал),
-***гийн сэжигтнээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 60-61 дэх тал), түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 247-248 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гучин долоо. Шүүгдэгч *** нь ***, *** нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн хашаанд насанд хүрээгүй *** нарын куртик, Samsung-S-3, Нокиа загварын гар утас, 3,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан хэргийн үйл баримт нь:
-***оос дүү *** бусдад дээрэмдүүлсэн тухай гомдол (10 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),
-Насанд хүрээгүй хохирогч *** /13 настай/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 135-137 дахь тал) болон 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр (10 дугаар хавтаст хэргийн 139-140 дэх тал), 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн мэдүүлгүүд (10 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал),
-Насанд хүрээгүй хохирогч *** /13 настай/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 152-154 дэх тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал),
-Гэрч ***ы мөрдөн байцаалтад 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 202-203 дахь тал),
-2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (10 дугаар хавтаст хэргийн 174 дахь тал),
-2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ***гаас ногоон өнгийн юүдэнтэй хагас богино куртик хураан авсан, хохирогч М.***д дээрх куртикийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 123-124 дэх тал),
- 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ***өөс Нокиа маркийн гар утас 1 ширхгийг хураан авч, 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ***д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 128-129 дэх тал),
-***гийн сэжигтнээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 60-61 дэх тал), түүний яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 248 дахь тал),
-*** 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал), *** яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 14-16 дахь тал),
-***ий 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал), яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гучин найм. Шүүгдэгч *** нь ***, *** нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6-р байрны 2-р орцонд насанд хүрээгүй ***ий биед байсан бэлэн мөнгө, I phone-5 эс загварын гар утас, гутал, куртик зэрэг 170.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан хэргийн үйл баримт нь:
-***ий эх Д.***гийн гаргасан гомдол (10 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал),
-2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 2 дугаар орцонд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (10 дугаар хавтаст хэргийн 120-121 дэх тал),
-Насанд хүрээгүй хохирогч *** /17 настай/-ийн мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 170 дахь тал) болон мөрдөн байцаалтад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 171-172 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч Өү Эм Си ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан *** мөрдөн байцаалтад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал),
-2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ (10 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал),
-2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.***т I phone-s загварыг гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал), мөн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Shark force бичиглэлтэй хар өнгийн малгайтай урт куртик, Lido гэх бичиглэлтэй нэг хос буюу 2 ширхэг гутал зэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.***т хүлээлгэн өгсөн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал),
-*** 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал), *** яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 14-16 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал), яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 57-58 дахь тал),
-***ий мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал), яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг булаах хэргийн талаарх дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг булаасан хэргийн гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд маргаагүй болно.
Бусдын эд хөрөнгийг булаасан хэргийн хууль зүйн дүгнэлт.
Бусдын эд хөрөнгийг булаах гэдэгт хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл ил аргаар эд хөрөнгийг салгаж авч тэр даруй хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлийг хамруулан ойлгох бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчээс өөрт шилжүүлэн авснаар тус гэмт хэрэг төгсдөг.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэсэн, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул бусдын эд хөрөнгийг булаасан байх ба эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан байх тул гэмт хэрэг төгссөн байна. *** нь бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 6, 8, 15-ны өдрүүдэд үйлдсэн байх ба тус хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт энэ хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, гамшиг, хохирогчийн эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байх ба шүүгдэгч *** нь давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн байх тул түүний үйлдэл дээрх хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн зүйл, хэсгийн талаар.
Прокуророос шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.гэж хуульчилсан. Түүний 2016 онд үйлдсэн бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар байх ба тус зүйл хэсэгт гэмт хэргийн шинжийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол гэж, ялын төрлийг зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж хуульчилжээ.
Дээрх хуулиудын холбогдох зүйл, хэсгийн ялын төрлийг харьцуулан үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар торгох, баривчлах, хорих ялтай; 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрөлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.
1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул шүүгдэгч ***д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн үндэслэлтэй тул түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
IV. Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, уг гэмт хэргийг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар.
Гучин ес. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансрын колонкийн урд талын автобусны буудлын хажууд байрлах Түргэн үйлчилгээний цэг /цаашид Түц гэх/-ийн худалдагчаар ажиллаж байсан иргэн ***гийн хоолойд хутга тулган хүч хэрэглэж бэлэн 42,100 төгрөг болон парламент тамхи 4 ширхэг, кимбаб 1 ширхэг зэрэг эд зүйлийг дээрэмдэж авсан хэргийн үйл баримт нь:
-2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (12 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал), ***гийн бичгээр гаргасан гомдол (12 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал),
-2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансарын колонкийн буудлын хажууд байх эрээн өнгийн түргэн үйлчилгээний цэг дотор хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (12 дугаар хавтаст хэргийн 4-7-р хуудас),
-2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ***, *** нараас Бор эрээн өнгийн даавуу 2 ширхэг, парламент тамхи 4 ширхэг, резинэн бээлийн 1 ширхэг, 3800 төгрөг, 13.5 см урттай хар өнгийн иштэй, 14.5 см урттай ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн үзүүр хэсэг нь харласан хутга зэргийг хураан авсан тэмдэглэл (12 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал),
-2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хар өнгийн иштэй төмөр хутга нэг ширхэг, бор өнгийн дөрвөлжин хээтэй цагаан шаргал өнгийн 15х50 см хэмжээтэй даавуу 2 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (12 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал),
-2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн, бичлэгийг буулгасан тэмдэглэл (12 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал), 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хяналтын камерын бичлэгийг буулгасан сиди-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (12 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),
-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 35-37 дахь тал),
-***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 57-59 дэх тал),
- *** мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 67-69 дэх тал), яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 71-74 дэх тал), (18 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа эзэмшигч, өмчлөгч рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдлийг ойлгоно. Довтолсон гэдгийг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авахаар илээр эсхүл хүч хэрэглэн халдсан үйлдлийг, амь биед аюултайгаар хүч хэрэглэх гэдгийг хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн аливаа үйлдлийг хэлэх ба дээрмийн гэмт хэрэг нь довтолсноор төгсдөг онцлогтой юм.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол гэж тодорхойлсон бөгөөд бүлэглэж үйлдэхээс гадна зэвсэг хэрэглэсэн бол хүндрүүлэх шинжээр мөн тодорхойлжээ. Зэвсэг гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх хэрэгслийг ойлгох ба зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.
Шүүгдэгч ***, *** нар мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаагүй боловч шүүх хуралдаанд ***эс дээрэм хийх зорилго байгаагүй, юм аваад зугтаая гэж ***тай ярилцсан, хутга байсныг мэдээгүй, би гадаад зогсож байсан, *** дотогшоо орсон гэж мэдүүлж гэм бурууд маргасан, шүүгдэгч *** нь хохирогчийн хоолойд хутга тулгаагүй, холоос харуулсан гэж гэм бурууд маргасан.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч П.***, *** нар нь түргэн үйлчилгээний цэгээс дээрэм хийж мөнгө олохоор, нэг нь хутга тулгах, нөгөөх нь мөнгийг нь авахаар урьдчилан тохиролцож нүүрээ халхавчлах даавуу, хутга зэргийг бэлтгэн улмаар хохирогч ***гийн ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгт орж бүлэглэж хохирогчийн хоолойд хутга тулгаж эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан нь хэрэгт цугларсан бичгийн болон эд мөрийн баримтаар хангалттай тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн нь зэвсэгт хэрэглэсэнд хамаарахаар байна.
Мөн шүүгдэгч ***, *** нар нь түргэн үйлчилгээний цэг рүү орж, гарч байгаа бичлэг нь дүрс бичлэгт бичигдсэн талаар бичлэгийг буулгасан тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн мэдүүлэг тогтвортой, зөрүүгүй байх ба түүнд хутга тулгасан талаар мэдүүлснийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй, мөн хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан даавуу, хутга зэргээр давхар тогтоогджээ. Хохирогч ***гаас өөрийнх нь хоолойд тулгасан хутга хар өнгийн бариултай, урт хутга байсан талаар мэдүүлсэн бөгөөд хэрэгт хар өнгийн бариултай 13.5 см урттай хар өнгийн иштэй, 14.5 см урттай ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн үзүүр хэсэг нь харласан хутга хураагдсан зэргээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэж, зэвсэг хэрэглэж хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэх үед дагаж, мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн зүйл, хэсгийн талаар.
Прокуророос шүүгдэгч ***, *** нарын Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч ***, *** нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдсэн байх ба тус цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт зааснаар дээрх гэмт хэрэг зүйлчлэгдэхээр байх ба оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа ба шүүгдэгч ***, *** нарын 2017 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө бүлэглэж, зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байна. Тодруулбал 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заалтад гэмт хэргийн шинжийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол” гэж тодорхойлсон ба, оногдуулах эрүүгийн хариуцлагыг таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Дээрх байдлаас гэм буруутай этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээг харьцуулан судалж үзвэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулах хорих ялын дээд хэмжээ арван хоёр жил байгаа бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын дээд хэмжээ арван жил байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”гэж заасан.
Иймээс шүүгдэгч ***, *** нарт гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг нь хэдийгээр нэмэгдэл ялтай боловч оногдуулах хорих ялын хэмжээ нь доогуур буюу бага байгаа нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн гэж үзэв.
Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, *** нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэнд 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Дөч. Шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын 301 тоот өрөөнд иргэн *** нарын эд хөрөнгийг авахаар хийн буу, хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн довтолж ***ын бэлэн 200,000 төгрөг, ***ын эзэмшлийн 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S-8 загварын гар утсыг дээрэмдэн авч, нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- шүүгдэгч *** нь 2020 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудлын 301 тоот өрөөнд иргэн *** нарын эд хөрөнгийг авахаар дээрэмдэх явцдаа хохирогч ***ын эрүүл мэндэд баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
-2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (21 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал),
-2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22 цаг 18 минутаас 22 цаг 47 минутын хооронд 57-23 УНЧ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (21 дүгээр хавтаст хэргийн 64-67 дахь тал),
-Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай 57-23 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагааны явцад хойшлуулшгүй тохиолдолд явуулсан хийн гар буу, нулимс асгаруулагч хий, хар өнгийн тагтай дотроо шаргал үрлэн сум зэргийг хураан авсан ажиллагааг буюу мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол (21 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал),
-2020 оны 5 дугаар сарын 04-ны өдөр ***аас хар саарал өнгийн 8 талтай кейфгэн малгай, цагаан өнгийн маск зэргийг хураан авсан тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ***аас Мичинд зочид буудлын үүдний хэсгийг харуулсан нийт 12 минут 19 секундийн дүрс бичлэгтэй нэг ширхэг сиди-г хүлээн авсан тэмдэглэл (21 дүгээр хавтаст хэргийн 83-85, 86 дахь тал),
-2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч ***ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (21 дүгээр хавтаст хэргийн 70-76 дахь тал)
2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогч ***ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (21 дүгээр хавтаст хэргийн 77-82 дахь тал),
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 89-90 дэх тал), болон мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал),
-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 94-97 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Б.***маа /17 настай/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийгдсэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №5399 дугаартай дүгнэлт (21 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийгдсэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №5400 дугаартай дүгнэлт (21 дүгээр хавтаст хэргийн 117-118 дахь тал),
-Ашид *** ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ТҮХ-720/293 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (21 дүгээр хавтаст хэргийн 130-132 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 144-145 дахь тал) болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),
-Яллагдагч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал) болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 159-161 дэх тал) болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал) болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал),
-Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (21 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал) болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 141-144 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн талаарх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ***, ***, *** нар гэм бурууд маргаагүй боловч хутга, буу байсныг мэдээгүй гэж, шүүгдэгч *** буу хэрэглээгүй гэж хэргийн зүйлчлэлд, шүүдэгч ***эс дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй гэж тус тус маргасныг;
Мөн өмгөөлөгч Л.Чин***с шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдээгүй, ах нараасаа айж цаараглах үйлдэл гаргаагүй. ***ыг салгах үйлдэл хийсэн, ямар дэмжлэг үзүүлснийг тогтоогоогүй, зөвхөн машинд явсан, буудалд орсноор нь буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж,
Өмгөөлөгч Г.Баяржаргалаас шүүгдэгч *** нь буу байсныг мэдээгүй, хамт явсан этгээд нь мэдэгдэлгүйгээр хийн буу хэрэглэсэн байдаг тул бүгдийг хамруулан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хамтад нь зүйлчилж байгааг зөвшөөрөхгүй гэж,
Өмгөөлөгч Д.Гомбоос үйлдлээ хуваарилсан эсэх, оролцоо ямар байсан талаар нотлоогүй, гаднаас орохдоо шүүгдэгч *** бууг цэнэглэж ороогүй, хутга байсан эсэх, хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй, хэрэв үйлдлээр нэгдсэн гэж үзэж байгаа бол буунд заавал хүрсэн байх ёстой, буу ***ын гарт байсан гэж,
Өмгөөлөгч О.Оюунчимэгээс дээрмийн гэмт хэрэгт маргахгүй, харин зэвсэг хэрэглэсэн гэдгийг зөвшөөрөхгүй гэж,
Өмгөөлөгч У.Батцэцэгээс шүүгдэгч *** нь хохирогч нарын өөдөөс зэвсэг барьж айлгасан, довтолсон үйлдэл хийгээгүй, дээрэм хийх санаа зорилго байгаагүй гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж хэргийн зүйлчлэлд маргасныг,
Өмгөөлөгч С.Улам***с шүүгдэгч *** нь ах нараасаа айдаг, бусдын эрхшээлд автаж гэмт хэрэг үйлдсэн тул хэргийг нь хэрэгсэхгүй болгуулах гэсэн санал, дүгнэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
Хууль зүйн дүгнэлт:
Дээрэмдэх гэмт хэргийн хууль зүйн ойлголтын талаар дээр дурдсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол гэж, хүндрүүлэх шинжийг 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол, 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зэвсэг хэрэглэж үйлдсэн бол.гэж тодорхойлсон.
Мөн Эрүүгийн хуульд гэмт хэргийн хамтран оролцогчийн төрлийг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ., 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ. гэж тус тус хуульчилсан.
Гэрч Б.***маагаас мэдүүлэхдээ “...*** ах “чамд мөнгө хэрэгтэй байна уу, нэг эмэгтэй найзыгаа дуудаад байж бай” гэж ярьсан, үүний дагуу *** дуудсан. ***, ***, ***, *** нар машинтай ирж авсан, Хос***с бид нарыг мөнгөтэй болмоор байна уу гэж санал тавьсан. Үүний дагуу зөвшөөрсөн. *** ах бид нарт ...та 2 хятадууд руу ороод суугаад мөнгөө аваад мессеж бич, бид нар араас чинь яваад орно, тэр үед зөрөөд гараарай гэж хэлж байсан. Мичид зочид буудалд орох үед би машин дотор сууж байсан. гэж мэдүүлжээ. (21хх102-103, 113-114 дэх тал)
Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, болсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь анхнаасаа мөнгө олох санаа, зорилготой байсан, зорилгоо хэрэгжүүлэхээр Б.*** утасны дугаараар цахим хэрэгсэлд санхүү авна гэсэн зарыг байршуулсан байх ба зарын дагуу хохирогч *** нь санхүү авна гэсэн утсаар холбогдож цагийн хэдэн төгрөгөөр явдаг бэ гэж асуугаад байгаа газраа зааж өгсөн байна. Улмаар шүүгдэгч нар Мичид зочид буудлын гадна очиж, Д.*** буудлын 301 тоот өрөөнд эхэлж оруулсан, хохирогч *** О.***д 100,000 төгрөг өгөхөд *** нь бусад шүүгдэгч нар руугаа мөнгөө авчихлаа хурдан ороод ир гэж мессеж бичсэнээр шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь хохирогч нарын байрлаж байсан буудлын өрөөнд хаалгыг нь тогшиж хүчээр түрж орж улмаар хийн бууг цэнэглэх, тулгах, буугаар цохих, хутга тулгах зэргээр хүч хэрэглэж, хохирогч нарыг зодож зэвсэг хэрэглэж гар утас, бэлэн мөнгө зэргийг нь дээрэмдсэн үйл баримт тогтоогджээ.
Дээрхээс нэгтгэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нар үүрэг оролцоогоо хуваарилсан гэж үзэхээр байх ба дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч *** нь эхэлж хохирогч нарын өгсөн хаягаар орох, түүнээс хариу мэдээлэл ирсний дараа шүүгдэгч нар хохирогчийн байрлаж байсан буудалд ороход *** зөрж гарахаар тохиролцсон зэрэг нь шүүгдэгч *** бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилсан амлаж санхүү авах нэрээр дэмжлэг үзүүлж, хохирогч нарт бодит мэт ойлголт төрүүлсний дараа дээрэмдэх боломжийг бусад шүүгдэгч нарт олгох буюу мэдээлэл өгөх зэргээр хамжигчаар оролцсон гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь автомашины багажад явж байсан учраас гэмт хэрэг үйлдэхийг мэдээгүй гэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ашигладаггүй дугаар байна уу гэхэд өөрийн утасны дугаарыг өгөхөд фэйсбүүк дээр санхүү авна гэсэн зар тавьж, үүний дагуу олон хүн ярьсан, бөөнөөрөө оръё гэхээр нь буудал руу орсон гэж мэдүүлсэн байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан мэдэж байсан, мөн гар утасны дугаарыг гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулж, буудлын хаалгыг тогших, шүүгдэгч *** хохирогч нарт хүч хэрэглэж зодоход хамт хохирогчийн биед нь халдах зэргээр хамжигчийн үүрэгтэй оролцсон байна.
Харин шүүгдэгч ***, ***, *** нар нь гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгэгчээр оролцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. гэж заасан.
Дээрх заалтын агуулгыг тодруулбал албадлагыг биеийн болон сэтгэл санааны гэж ангилан авч үздэг ба албадлага, эрхшээлд оруулж буй этгээд нь бие эрхтэн, амь насанд нь хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлэх байдлаар илэрнэ. Сэтгэл санааны хувьд сэтгэцийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зэргээр ойлгох бөгөөд шүүгдэгч *** нь ах нараасаа айдаг байсан, тэдний үгээр байсан учраас эрхшээлд автсан гэж дүгнэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл бусад шүүгдэгч нар түүнд болон гэр бүлийн гишүүдэд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулахаар үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг албадлага, эрхшээлд автсан гэж үзэх, гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.
Түүнчлэн үйлдэл оролцоогоор нь буюу буу, хутга хэрэглэсэн шүүгдэгчид зэвсэг хэрэглэснээр зүйлчлэлийг ялгамжтай зүйлчлэх шаардлагатай гэж өмгөөлөгчдөөс маргах ба гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нар нь урьдчилан санаатай нэгдэж оролцсон байх бөгөөд бусад шүүгдэгч нар нь заавал буу, хутга барьснаар, эсхүл хэрэглэснээр ялган зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон тул тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”гэж хуульчилсан.
Шүүгдэгч *** нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч ***ын үйлдэлтэй шалтгаантай холбоотой түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***ыг Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусадтай бүлэглэн, гүйцэтгэгчээр оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
шүүгдэгч ***ыг Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэгчээр оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
Шүүгдэгч ***ыг Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт санаатай нэгдэж, бусадтай бүлэглэн, гүйцэтгэгчээр оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, мөн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт санаатай нэгдэж, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
Шүүгдэгч Д.*** Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт санаатай нэгдэж, бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Дөчин нэг. Шүүгдэгч *** нь 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 3 дугаар гудамжинд иргэн ***ын эзэмшлийн 39-89 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргүүлээд буухдаа иргэн ***ын эсрэг хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн Samsung-S-8 Plus загварын гар утас, бэлэн 20,000 төгрөгийг дээрэмдэн авч, нийт 334,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч *** нь 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамжинд иргэн ***ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ түүний толгой, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, духанд шарх, цус хуралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, няцрал, 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, 2 шүдний сулрал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
- 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (22 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал),
- 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамжинд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (22 дугаар хавтаст хэргийн 207-209 дэх тал),
-2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 39-89 УНЗ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (22 дугаар хавтаст хэргийн 210-213 дахь тал),
-2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч ***ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (22 дугаар хавтаст хэргийн 217-220 дахь тал),
-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 223-224 дэх тал),
-Гэрч *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (22 дугаар хавтаст хэргийн 228,230 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №9661 дугаартай дүгнэлт (22 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь тал),
-Дамно ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЧД-2-20-573 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (22 дугаар хавтаст хэргийн 246-247 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг эд хөрөнгийг авахаар довтолж дээрэмдсэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн талаар маргаагүй.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ такси үйлчилгээгээр үйлчлүүлж, мөнгөө төлөөд буухдаа таксины жолооч ***ын мөнгийг авахаар довтолж, эд хөрөнгийг нь авч, улмаар хохирогчийн эсэргүүцлийг дарахаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хангалттай тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч М.*** нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж эд хөрөнгийг нь авсан, улмаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийнх хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Дөчин хоёр. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн гүйцэтгэгчээр хамтран оролцож 2020 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 54-Д байрны 49 тоотод иргэн ***д хүч хэрэглэн, түүнийг наалдамхай туузаар хүлж I Phone-6 загварын гар утас 2 ширхэг, зургийн аппарат 2 ширхэг, бэлэн 2,240,000 төгрөгийг дээрэмдэн авч, нийт 17,800,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (23 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),
-2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 54-Д байрны 49 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (23 дугаар хавтаст хэргийн 96-100 дахь тал),
-2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 54-Д байрны авто гражид байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (23 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал),
-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн гэх мэдүүлэг. (23 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал),
-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг. (23 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ХУ1-20-668 дугаар хөрөнгийн үнэлгээнд тайлан (23 дугаар хавтаст хэргийн 199-203 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ХУ1-20-669 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (23 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал),
-2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ***аас Sony гэх нэртэй хар өнгийн гадуураа резинэн гэртэй Tamron гэсэн бичигтэй дуран бүхий Sony гэсэн бичигтэй хар өнгийн оосортой гэрэл зургийн аппарат, Nikon гэх нэртэй хар өнгийн, дурантай, зургийн аппарат хураан авсан тэмдэглэл, хохирогч ***д Sony R3, Nikon z7 загварын хоёр ширхэг аппаратыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (24 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал),
-2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр С.Хонгорзулаас I phone 6 маркийн гар утас хураан авсан тэмдэглэл (24 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №3997 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (24 дүгээр хавтаст хэргийн 81-84 дэх тал),
-Өсвөр насны яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (24 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал),
Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 16-171 дэх тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 163-166 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үйл баримтад шүүгдэгч ***, ***, *** нар нь мөнгө олох зорилготой байсан байх ба хэрхэн мөнгө олох талаар хоорондоо ярилцаж цахим хэрэгсэлд санхүү авна гэсэн зар байршуулж, зараар холбогдсон хүмүүс рүү эхлээд ***г уулзуулахаар явуулах, араас нь бусад нь очихоор хоорондоо тохиролцсон, зарын дагуу холбогдсон хохирогч ***тэй шүүгдэгч *** нь ярьсан, улмаар хохирогчийн өгсөн хаягаар гэрт нь очсон, тэд тохиролцсон үүрэг, оролцооны дагуу шүүгдэгч *** хохирогчийн гэрт эхэлж орсон, түүнээс мэдээлэл өгснийг дагуу араас нь шүүгдэгч ***, *** нар хаалгыг нь тогшиж хохирогчийн гэрт хүчээр орж биед нь халдаж, эд зүйлээ өгөхийг шаардаж, наалдамхай туузаар хүлэх зэргээр хүч хэрэглэж эд хөрөнгийг нь гэрээс нь авч явсан нь хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь гэм бурууд маргаагүй бөгөөд тэдний үйлдэл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх ба гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлджээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгч *** нь удаа дараа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн тул түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалтаар гэм буруутайд тооцох үндэстэй.
V. ***ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар.
Дөчин гурав. Шүүгдэгч *** нь 2020 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Meeting” нэртэй баарны гадна хохирогч ***тэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун хацрын төвгөрт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
-2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (23 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал),
-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал),
-Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №8795 дугаар дугаартай дүгнэлт (23 дугаар хавтаст хэргийн 56-57 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 63-65 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хангалттай тогтоогджээ. Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн гэм бурууд маргаагүй.
Хууль зүйн дүгнэлт.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгч ***ын үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн ба, үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *** нь удаа дараагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон ганцаараа үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан, дээрэмдэх гэмт хэрэгт зэвсэг хэрэглэж үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэл бий болсон байна.
Харин шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байх бөгөөд тус гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзэж шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.
VI. Шүүгдэгч *** үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар.
Дөчин дөрөв. Шүүгдэгч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 01.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэ” пабад хохирогч ***тэй маргалдаж, түүний толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зовхинд цус хуралт, зулайд няцарсан шарх, шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
-2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, ***ий гаргасан гомдол (20 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал),
-Хохирогч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал) болон 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал),
-Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 144 дэх тал),
-Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал),
-Гэрч Э.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12171 дугаартай дүгнэлт (20 дугаар хавтаст хэргийн 139 дахь тал),
-Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 156-157 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт цугларсан баримтууд, болсон хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч *** нь нийтийн үйлчилгээний газарт буюу Цэ паб нэртэй газар үйлчлүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан үедээ хохирогч ***тэй шалтгаангүйгээр маргалдаж улмаар биед нь халдаж шилээр биед гэмтэл учруулсан үйл баримт нь хангалттай тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.
Хууль зүйн дүгнэлт.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэсэн, хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Тус гэмт хэргийг шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
VII.***ын үйлдсэн залилах гэмт хэргийн талаар:
Дөчин зургаа. Шүүгдэгч *** нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Яаралтай мөнгөний хэрэг гарлаа, 1.000.000 төгрөг зээлээч, барьцаан ахынхаа машиныг тавья” гэж иргэн ***ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3,860,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан үйл баримт нь:
-2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (19 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал),
-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 234-235 дахь тал),
-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 237 дахь тал),
-Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 239-240 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 243-244 дэх тал) болон яллагдагчаар дахин 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгчдөөс ***аас ***ын мөнгө авсан үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй гэж маргасан бөгөөд ***аас удаа дараа мөнгө зээлж байсан, мөнгөний хэрэг гарсан, ахынхаа машиныг барьцаанд тавьсан нь үнэн байхад бодит байдлыг нуусан гэсэн нь үндэслэлгүй, хохирогч бага боловсролтой хүн байхад өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэснийг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, үйл баримтаас үзэхэд шүүгдэгч *** нь ах ***аас машиныг нь гадуур ажил хөөцөлдөөд өгье гэж хэлж түр хугацаагаар гуйж авсан байх боловч уг автомашиныг хохирогч ***д би мөнгө зээлж барьцаанд нь ахынхаа машиныг өгье, ахдаа би барьцаалах гэж байгаа талаараа хэлчихсэн, ямар нэг асуудал байхгүй, манай ах танд барьцаалах гэж байгаа талаар мэдэж байгаа. гэж хэлж машиныг үлдээж, зээл нэртэйгээр мөнгө авсан, автомашины эзэн болох *** нь ***аас машинаа нэхэхэд зогсоол дээр тавьсан байгаа гэж хэлээд улмаар ***д машиныг өгсөн талаар хэлсний дагуу хохирогч ***аас очиж машинаа авсан үйл баримт тогтоогдсон. Мөн шүүгдэгч *** нь яллагдагчаар мэдүүлэхдээ “манайх ах *** машиныг нь хүнд барьцаанд тавьсныг мэдээд очоод машинаа авчихсан” гэж мэдүүлжээ. Эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч *** нь бусдын эзэмшлийн автомашиныг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр бусдад барьцаа нэрээр үлдээж, мөнгө шилжүүлж авсан нь хангалттай тогтоогджээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заалт нь монгол хэл, бичиг мэдэхгүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох хэргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчийг оролцуулж явуулахаар хуульчилсан байх ба хохирогчийн бага боловсролтой байдал нь хуульд заасан заавал өмгөөлөгчийг оролцуулж мэдүүлэг авах ажиллагааг явуулах хуулийн зохицуулалтад хамаарахгүй бөгөөд хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан гэж үзэхгүй. Иймд өмгөөлөгчдийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Хууль зүйн дүгнэлт.
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон ***ийг ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь өөрийн эзэмшил, өмчлөлийн автомашин биш болохыг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг барьцаалж байгааг өөрийн хөрөнгө мэтээр ойлгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх бөгөөд гэмт хэргийг шууд санаатай шунахай сэдэлтээр, хариу төлбөр хийхгүйгээр буюу мөнгийг буцаан төлөхгүй санаа зорилготойгоор гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Дөчин долоо. Шүүгдэгч *** нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хорооллын 42-А дугаар байрны 34 тоот 2 өрөө орон сууцыг иргэн *** өөрийн байр гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3,860,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан үйл баримт нь:
-2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гомдол (20 дугаар хавтаст хэргийн 18-19 дэх тал),
-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал),
-Хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал) болон 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал),
-Хохирогч ***ын эзэмшлийн Хаан банкин дахь 5030348194 дугаартай дансны хуулгад 5753956756 дугаарын дансанд ***ад өгөх байрны түрээс гэсэн утгатайгаар 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 25 минутад 3,260,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт (20 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал),
- Гэрч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал),
-Цэгц проперти үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, түрээслүүлэгч Б.***, түрээслэгч *** нарын хооронд 5 сарын хугацаатай хийсэн орон сууцны түрээсийн гэрээ (20 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал), Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хорооллын 42-А дугаар байрны 34 тоот нэг иргэний буюу Б.***гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ (20 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал) болон яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгчдөөс шүүгдэгч ***, хохирогч *** нарын хооронд хийгдсэн үйлдэл иргэний эрх зүйн харилцаа, бодит байдал дээр уг байрыг *** өөрөө түрээсэлж байсан, дамжуулан түрээсэлсэн асуудал байгаа бол иргэний эрх зүйн харилцаагаар шийдвэрлэгдэнэ гэж маргасныг хүлээн аваагүй.
Хууль зүйн дүгнэлт.
Залилах гэмт хэргийн шинжийг дээр дурдсан. Хэрэгт цугларсан нотлох баримт, үйл баримтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хорооллын 42-А дугаар байрны 34 тоот нь нэг иргэний буюу Б.***гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох нь гэрчилгээгээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч *** иргэн Б.***гийн өмчлөлийн дээрх орон сууцыг 5 сарын хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, түрээслэн оршин сууж байхдаа уг орон сууцыг түрээслэх зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч *** өөрийн орон сууц мэтээр итгүүлэн түрээсийн төлбөр гэж хохирогчоос 3,860,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт хангалттай тогтоогджээ. Орон сууцны өмчлөгч Б.*** өөрийн орон сууцад очсоноор орон сууцыг бусдад түрээсэлсэн болохыг мэдэж баримт бичгийг хохирогчид үзүүлснээр хэрэг илэрсэн байна.
Иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг бол залилах гэмт хэрэгт “гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүйг гэрээний нэг тал мэдсээр байж гэрээ байгуулах, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулах бодит боломж бүрдүүлэх” үйлдлийг ойлгоно.
Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээнд дамжуулан хөлслөхөд хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд хөлслүүлэх эрхтэй.гэж, мөн хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслэгчийн зөвшөөрөлтэйгөөр дамжуулан түрээсэлж болно. гэж тус тус заасан бөгөөд Б.*** нь өөрийн орон сууцыг бусдад түрээсэлсэн байсныг мэдээгүй гэж гэрчээр мэдүүлсэн нь шүүгдэгч *** түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад орон сууцыг шилжүүлсэн нөхцөл байдал байх тул иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй, өмгөөлөгчдийн санал, дүгнэлт үндэслэлгүй юм.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь бусдын өмчлөлийн орон сууцанд түрээсийн гэрээний дагуу түрээслэгчээр оршин сууж байхдаа бусдад өөрийн орон сууц мэтээр ойлгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түрээсийн төлбөр гэж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч *** нь хоёр удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах нь зүйтэй гэж үзэв.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
VIII. Гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийн талаар.
Дөчин найм. Шүүгдэгч *** нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн унаж явсан автомашинд иргэн *** нь I Phone 6 загварын гар утсаа гээгдүүлснийг буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 344,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
-2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ***гийн гаргасан гомдол (20 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх тал),
-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 87 дахь тал) болон 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал),
-Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (20 дугаар хавтаст хэргийн 89 дэх тал),
-Дамно ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №СБ1-19-36 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (20 дугаар хавтаст хэргийн 94-95 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал) болон 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокуророос шүүгдэгч ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай хэргийн зүйлчлэлд маргаж, гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийн шинжтэйг харгалзан өөрчлөн зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.
Хууль зүйн дүгнэлт.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
Харин хөрөнгө завших гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар буюу бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоогдсон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, эсхүл уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсныг мөнгийг өөртөө завшсан, хууль бус захиран зарцуулалт хийсэн, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшихыг ойлгоно.
Дээрх гэмт хэргүүдийн ялгаа нь хөрөнгө завших гэмт хэрэгт эзэмшигч, өмчлөгч өөрийн хүсэл зоригийн, эсхүл хэлцлийн үндсэн дээр хөрөнгөө итгэмжлэн хариуцуулж өгдөг бол гээгдэл эд хөрөнгө нь эзэмшигч, өмчлөгчийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс эд хөрөнгөө орхисон, санамсаргүй хаясан байдаг онцлогтой.
Хэрэгт цугларсан нотлох баримт, үйл баримтад хохирогч *** нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч ***тай уулзаж, түүний машинд суусан, машинаас буугаад гэртээ харих замдаа гар утсаа машинд орхисон байгааг мэдэж, *** руу ярьж асуухад утас чинь байна, тэгж байгаад аваачаад өгье гэж ярьсан, ***ын яриад байгаа өвс гэх зүйлийн талаар огт яриагүй, *** нь худлаа хэлж байна гэж., гэрч ***ээс ...*** нь 2018 онд хэсэг хугацаанд манайд амьдарч байсан. Гэрт орж ирээд гар утсаа зүс таних залуугийн автомашинд орхичихсон байна гээд миний дугаараас *** өөрийн дугаар луугаа залгасан. Тэгэхэд нөгөө залуу нь утсыг нь аваад “Би хол явчихсан байна, одоо аваачиж өгнө” гэж хэлж байсан. гэж тус тус мэдүүлсэн. Харин шүүгдэгч нь хохирогч *** нь сэтгэцэд нөлөөт бодис олоод өгөөч гэж утсаа өөрөө өгсөн. гэж мэдүүлжээ.
Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд хохирогч ***гийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч ***ийн мэдүүлгээр нотлогдож байх ба, шүүгдэгчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй. Иймд хохирогч, гэрчийн мэдүүлгийг хууль сануулж авсан, мөн тэдний мэдүүлэгт эргэлзээтэй, зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтаар үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирол учруулсан гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзэв.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэх зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “гээгдэл” эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхаар хуульчилжээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан.
Дамно ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №СБ1-19-36 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн I Phone 6 маркийн гар утасны үнийг 344,000 төгрөгөөр тогтоосон, уг хэмжээ нь бага хэмжээнээс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тиймээс шүүгдэгч ***ыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нараас шүүгдэгч нарыг гэм буруутайд гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд тэдний дүгнэлт хуульд нийцсэн гэж шүүх дүгнэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хулгайлах гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч ***гийн ганцаараа үйлдсэн хэргийн хохирлын талаар
1/ Хохирогч ***ын дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний гоёл чимэглэлүүд, цэнэг хураагч 1 ширхэг, ухаалаг цаг 1 ширхэг зэргийг хулгайлж, нийт 1,507,800 төгрөгийн хохирол учруулсан. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд Александр шигтгээ 202,000 төгрөг, Номин чулуун хослол 75,000 төгрөг, монетон ээмэг, бөгжний хослол 240,800 төгрөг, Swarovski шигтгээтэй мөнгөн ээмэг бөгжний хослол 180,000 төгрөг, мөнгөн эдлэлүүдийн цуглуулга 315,000 төгрөг, Зааны дүрстэй хайрцаг 39,000 төгрөг, Сувдан ээмэг хослол 80,000 төгрөг, сувдан зүүлт 15,000 төгрөг, ухаалаг цаг 36,000 төгрөг, Asus цэнэг хураагч 48,000 төгрөг, монетон ээмэг бөгжний хослол 172,000 төгрөг, циркон хослол 35,000 төгрөг, Ган хийцийн мөнгөн аяга 70,000 төгрөг, нийт 1,507,800 төгрөгөөр тогтоосон тул 1,507,800 төгрөгийг гаргуулж ***д олгох,
2/ Хохирогч ***рын 55 инчийн Самсунг маркийн зурагт, X.Box төхөөрөмж зэргийг хулгайлж нийт 1,140,120 төгрөгийн хохирол учруулсан, “Дамно” ХХК 55 инчийн зурагтыг 900,120 төгрөгөөр, Х.Вох төхөөрөмжийг 240,000 төгрөгөөр, нийт 1,140,120 төгрөгөөр тогтоосон, хохирогчид 240,000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул үлдэх 900,120 төгрөгийг ***гөөс гаргуулж хохирогчид олгох,
3/Хохирогч ***ын эвэр нум 2 ширхгийг хулгайлж нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан, Дамно ХХК-ийн Эвэр нум 1 ширхэг 650,000 төгрөг, эвэр нум 1 ширхэг 650,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгөөр тогтоосон. Үүнээс эвэр нум 1 ширхгийг хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул үлдэх 650,000 төгрөгийг ***гөөс гаргуулж хохирогчид олгох,
4/ Хохирогч ***ийн бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж, 310,000 төгрөгийн хохирол учруулсан, Дамно ХХК-ийн Бага гарын мөнгөн аяга 2 ширхэг 100,000 төгрөг, ногоон чулуутай мөнгөн аяга 90,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120,000 төгрөг нийт 310,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирол төлөгдөөгүй тул ***гөөс 310,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгох нь зүйтэй байна.
5/Хохирогч ***ы /***/ Самсунг Галакси Е-5 загварын гар утас 1 ширхгийг хулгайлж, 138,000 төгрөгийн хохирол учруулсан ба биет байдлаар нь хүлээлгэн өгсөн төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн:
6/Хохирогч ***гийн зурагт, цагийг хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан ба эд зүйлийг биетээр нь хүлээлгэн өгсөн,
7/Хохирогч ***гийн 32 инчийн “Sharp” маркийн зурагтыг хулгайлж, 250,000 төгрөгийн хохирол учруулсан ба 250,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн,
8/Хохирогч ***ын 40 инчийн Toshiba маркийн зурагт хулгайлж 260,000 төгрөгийн хохирол учруулсан ба 260,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн,
9/ Хохирогч *** машин угаадаг насос, аяны хөнжил хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан ба биет байдлаар нь хүлээлгэн өгсөн,
10/Хохирогч ***гийн 32 инчийн Sharp маркийн зурагт хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан ба Лорд нэртэй ломбардын ажилтан Б.Мөнх-Эрдэнээс 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 32 инчийн sharp маркийн зурагт хураан авч, хохирогч ***д хүлээлгэн өгсөн,
11/ Хохирогч ***ийн 32 инчийн “Panasonic” маркийн зурагт хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан ба зурагтыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн,
12/Хохирогч ***ын Samsung” маркийн зурагт хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан ба, зурагтыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн байна.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн:
13/хохирогч ***нгийн зурагт 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хүүхдийн үүргэвч хулгайлж, 747,400 төгрөгийн хохирол учруулсан ба дээрх эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн,
14/ Хохирогч *** 55 инчийн Samsung маркийн зурагт хулгайлж 1,200,720 төгрөгийн хохирол учруулсан ба, зурагтыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн,
Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн:
15/ Хохирогч ***ы 47 инчийн Samsung маркийн зурагт, хар цагаан сувдан эмэгтэй хүний хүзүүний зүүлт 1 ширхэг, ээмэг хос, анар чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, эрдэнийн чулуун цуглуулан зүүлт 1 ширхэг, барын нүдэн гоёлын хээтэй хүзүүний зүүлт 2 хос 1 ширхэг, барын нүдэн гоёлын хээтэй хүзүүний зүүлт 3 хос 1 ширхэг, таримал шүрэн хүзүүний зүүлт 1 ширхэг хулгайлж нийт 1,740,000 төгрөгийн хохирол учруулсан. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлийн үнэлгээгээр 47 инчийн Самсунг зурагтыг 800,000 төгрөгөөр, хар цагаан сувдан хүзүүний зүүлт ***роо 250,000 төгрөгөөр, Анар чулуун хүзүүний зүүлтийг 90,000 төгрөгөөр, барын гоёлын хээтэй хүзүүний зүүлтийг 250,000 төгрөгөөр, барын нүдэн хүзүүний зүүлт 2 хос 180,000 төгрөгөөр, Эрдэнийн чулуун цуглуулга зүүлтийг 50,000 төгрөгөөр, Таримал шүрэн хүзүүний зүүлтийг 120,000 төгрөгөөр үнийг тогтоосон. Үүнээс 47 инчийн хар өнгийн Samsung брэндийн зурагтыг хүлээлгэн өгсөн тул үлдэх 940,000 төгрөгийг шүүгдэгч ***, ***, *** нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 313,333 төгрөгийг гаргуулах үндэстэй. Үүнээс *** нь Хаан банкны 5429909985 дугаарын данснаас 100900416808 данс руу 313,300 төгрөгийг ***д нөхөн төлсөн байна. Шүүгдэгч ***өөс 313,333 төгрөг, шүүгдэгч ***эс 313,333 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн:
16/ Хохирогч ***ийн дугуйт тавцан 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, хувцас набор зэрэг эд зүйл хулгайлж, 640,100 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 213,366 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Үүнээс шүүгдэгч *** Хаан банкны 5429909985 дугаарын данснаас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хохиролд 5003347364 дугаарын данс руу 213,300 төгрөг ***т нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч ***өөс 213,300 төгрөг, шүүгдэгч ***эс 213,300 төгрөг гаргуулж хохирогч Э.Оюунцэцэгт олгох,
17/ Хохирогч ***ийн 42 инчийн “Toshiba” маркийн зурагт, их гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хутга, дагалдах бүрдэл 2 ширхэг хулгайлж, 4,061,960 төгрөгийн хохирол учруулсан, үүнээс их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, архины хундаганы аяга 1 ширхэг, нийт 8 ширхэг, 1,750,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тул үлдэх 2,311,960 төгрөгийн тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулах үндэстэй. Үүнээс *** нь Хаан банкны 5429909985 дугаарын данснаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 103700060720 дугаарын данс руу 770,650 төгрөг хохирогч ***ид шилжүүлсэн байх тул үлдэх төлбөрт шүүгдэгч ***, шүүгдэгч *** тус бүрээс 770,650 төгрөгийг гаргуулж, хохирогч ***ид нийт 1,541,300 төгрөгийг олгох.
18/ Хохирогч *** 32 инчийн “Mogul” маркийн зурагт хулгайлж 192,000 төгрөгийн хохирол учруулсан ба биетээр хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нар төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн:
19/ Хохирогч *** 40 инчийн “Sony” маркийн зурагт цахилгаан хөрөө майхан цүнх зэрэг эд зүйлс хулгайлж, 1,231,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Эд зүйлийн үнэлгээгээр Сони зурагтыг 500,000 төгрөг, хөрөө 70,000 төгрөг, майхан том 300,000 төгрөг, майхан жижиг 250,000 төгрөгөөр, гар чийдэн 30,000 төгрөг, цүнхийг 20,000 төгрөг, фудер 15,000 төгрөг, крем 15,000 төгрөг, гарын тос 2000 төгрөг, хумсны ком 5000 төгрөг, варень 16,000 төгрөг, шоколадны крем 12,000 төгрөг, нийт 1,231,000 төгрөгөөр тогтоожээ. Үүнээс 2 ширхэг майхан, зурагт, хөрөө зэрэг 1,120,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Иймд үлдэх 115,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ***, *** тус бүрээс 57,500 төгрөг гаргуулж хохирогч З.***д олгох,
-түүнчлэн иргэний нэхэмжлэгч Б.***аас Yango бичиглэлтэй майхан 1 ширхгийг хүлээлгэн өгсөн байх тул түүнд учирсан 300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ***, шүүгдэгч *** тус бүрээс 150,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.***ад 300,000 төгрөгийг олгох,
Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн:
20/ Хохирогч *** Оргилуун Ундрах” хүнсний дэлгүүрээс архи, тамхи, ундаа зэрэг эд хөрөнгө хулгайлж хохирогч Э.Сэлэнгэд 321,960 төгрөгийн хохирол учруулсан байх ба төлөгдөөгүй тул хувь тэнцүүлэн шүүгдэгч ***, шүүгдэгч ***, *** нараас тус бүрээс 107,320 төгрөг гаргуулж, хохирогч С.Сэлэнгэд олгох,
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн
21/ Хохирогч ***ийн 42 инчийн “Sony’ маркийн зурагт хулгайлж 299,960 төгрөгийн хохирол учруулсан ба хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч ***, *** тус бүрээс 149,980 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох,
22/Хохирогч Ч.***ын 3 ширхэг пүүзийг хулгайлж 288,000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч *** нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5429909985 дугаарын данснаас 5009875652 дугаарын данс руу хохиролд 144,000 төгрөг шилжүүлсэн, хохирогч Ч.Анх***с *** нь хохирлын мөнгө төлсөн, гомдолгүй гэсэн баримт /27хх162/ ирүүлсэн тул *** төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч ***өөс үлдэх 144,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.***т олгох,
23/ Хохирогч ***ын 32 инчийн “BSB” маркийн ЛСД зурагтыг хулгайлж 263,940 төгрөгийн хохирол учруулсан ба төлөгдөөгүй байх тул хувь тэнцүүлэн шүүгдэгч ***, *** нараас тус бүрээс 131,970 төгрөг гаргуулж, хохирогчид олгох үндэстэй. Үүнээс шүүгдэгч *** нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5429909985 дугаарын данснаас 5300754790 дугаарын данс руу хохиролд 131,970 төгрөгийг /27хх160/ шилжүүлжээ. Иймд шүүгдэгч ***өөс үлдэх 131,970 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэстэй.
24/ Хохирогч *** 32 инчийн LG маркийн зурагтыг хулгайлахыг завдсан, бэлэн 500,000 төгрөг хулгайлж 787,940 төгрөгийн хохирол учруулсан байх ба зурагтыг хохирогч өөрөө биет байдлаар авснаа мэдүүлсэн. Иймд үлдэх төлбөрийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ***, *** нараас тус бүрээс 250,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Болор-Эрдэнэд олгох,
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн:
25/Хохирогч ***ын 32 инчийн “Sony” маркийн зурагт хулгайлж 227,940 төгрөгийн хохирол учруулсан ба, хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч ***, *** нараас тус бүрээс 113,970 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох,
Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн:
26/ Хохирогч ***гийн 32 инчийн “Sky Worth” брэндийн зурагт хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан ба, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 116,666 төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгох,
27/ Хохирогч ***ийн гитар, зүү ороож оёсон ногоон дарь эх бурхныг хулгайлж, 750,000 төгрөгийн хохирол учруулсан ба, эд зүйлийг биетээр хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч ***, *** нар төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч ***, ***, ***, *** нар бүлэглэн: