Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар  2023/ШЦТ/292

  2023        03          03                                  2023/ШЦТ/292

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч У.Анхжаргал,

нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С , түүний өмгөөлөгч Б.Билгүүн,

шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202 00000 0470 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э  нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 20 хүртэл ............  тоотод оршин суух С.М ын гэрт амьдарч байх хугацаандаа түүний охин насанд хүрээгүй буюу 15 настай П.Б ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан үедээ түүнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э  нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 20 хүртэл ............  тоотод оршин суух С.М ын гэрт амьдарч байх хугацаандаа түүний охин 15 настай П.Б ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан үедээ түүнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Аав М той хамт ажилладаг Э  гэх ах 2021 оны 09 дүгээр сараас хойш манай гэрт амьдрах болсон. Аав М , ээж П  хоёр урд өмнө намайг Э  ахтай суулгаж гэр бүл болгоно гэж ярьдаг байсан юм. Э  ах манай гэрт амьдрах болсноос хойш ээж П  намайг “Э  ахын толгойг эргүүлж чадсангүй, түүний толгойг нь эргүүлээд мөнгө ав” гэж загнаж цохиж зодох болсон. /Урьд өмнө ээж П  намайг мөнгө олж ир гэж цохиж зоддог байсан бөгөөд гартаа таарсан болгоноо шиддэг байсан/. Ээж П  нь намайг байнга хэл амаар доромжилж цохиж зоддог байсан бөгөөд найз нөхдөөс минь холдуулдаг. Мөн би арван жилийн найзуудтайгаа хичээл хийх гээд явахад ээж маань “чи найзуудтайгаа нийлж та нар болсон хойно янхандах гэж байгаа биз” гэх мэтээр дарамталдаг. Ээж П  нь намайг болон манай дүү нарыг цохиж зоддог бөгөөд байнга хэл амаар доромжилж дөрвөн дүү болон намайг эрхшээлдээ байлгадаг. Э  ах манай гэрт ирж амьдрахад ээж П , аав М  хоёр Э  ахад хандан “чи манай охинтой унтаж хэвтэх гэж байгаа бол бэлгэвч хэрэглээрэй” гэж хэлж байсан. Ээж П  надад үг зааж өгөөд Э  ахтай чат бичүүлж, яриулдаг байсан бөгөөд тэр ахтай унтаж хэвт гэж хэлж байсан. Э  ахтай он гарснаас хойш буюу 2022 оны 01 сараас хойш бэлгийн харьцаанд орох болсон. Э  сүүлдээ надад хүч хэрэглэн миний дүү нар болон аав М , ээж П  нарын хажууд ил хүчиндэх болсон. Э  ах надтай хүчээр бэлгийн харьцаанд орж байхад намайг хамгаалдаггүй байсан бөгөөд Э  ахын талд ордог байсан. Э  ахыг байхгүй хойгуур ээж П  нь “чи наад залуугийнхаа өврийг дулаацуулж байгаад машин, малыг нь заруулаад надад мөнгийг нь өг” гээд байнга шахуу дарамтлах болсон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сард намайг дагуулж яваад 100 айлд байх эмнэлэгт спрайл тавиулсан. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ээж П  нь надаар Э  ахаас сургуулийн төлбөр гээд 400.000 төгрөг авахуулсан. Урьд ээж Э  ахаас 300.000 төгрөг авахуулж байсан, хамгийн багадаа 100.000 төгрөг авахуулж байсан. Э  ахаас урд өмнө нилээн мөнгө авч байсан. Нийт хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Ээж П  нь Э  ахаас авсан мөнгөөрөө махны түц ажиллуулна, гэрээ тохижуулна гэж ярьдаг байсан. Орой гэртээ утсаа оролдоод сууж байгаад ээжээс “30.000 төгрөг өгчих, би сургуулийн аялалд явах гэсэн юм” гэж хэлэхэд ээж П  нь “янхандаж олж ирсэн мөнгөө чи авах гээд байгаа юм уу, чи янхан биз дээ” гэж хэлэхээр нь “би яахаараа янхан байдаг юм, та нар намайг ийм нөхцөлд хүргээ биз дээ” гэхэд над руу утас шидэж намайг тохойдож миний үснээс татаж чирч миний гэдэс рүү гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Мөн гэрт байсан цэнхэр өнгийн үсэрхэг ноосон цамцаар миний нүүрэн дээр дарж амьсгалын эрхтнийг хааж гарынхаа шуу хэсгээр миний хоолойг дарсан. Би амьсгалахад амьсгалж чадахгүй байсан бөгөөд би ээжийг түлхэж өөрөөсөө холдуулахад миний өмсөж байсан подволкийг урж шатаагаад хоолны шургуулганаас шар цоохор өнгийн иштэй хутга аваад “үсийг чинь тайрч шатааж ална” гэж хэлээд дайрахад би ээжийн гарыг өөрөөсөө холдуулж гэрээс гаран гэрийн амбаар руу ороход ээж миний араас гарч ирээд “би янхандаж олсон мөнгийг чинь авч ирээд өгье, чи тэр мөнгөө аваад тэр чигээрээ зайлаарай” гэж хэлээд орилж байгаад хашаанаас гараад явсан. Ээжийг хашаанаас гараад явсан хойгуур би араас нь хашаанаас гарч зугтаагаад өөрийн найз болох Идэржавхлангийн гэрт байж байсан. Ээж П  нь Э  гэх хүнтэй хүчээр бэлгийн харьцаанд оруулдаг байсан. Би Э  ахаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Энэ асуудлыг манай гэр бүлийн гишүүдээс эмээ С , ээжийн дүү Э , Э  эгчийн нөхөр, дүү нар мэддэг. Ээж намайг цохиж зодож байхад эмээ, эгч нар орж ирээд өмөөрөх гэхэд ээж П  нь “энэ охин надтай эрээ булаацалдаад хэрэлдээд байна” гэж хэлдэг. Мөн намайг “чи миний унтах гэж байсан эртэй унтаж хэвтэж байсан” гэж хэлээд намайг цохиж зоддог байсан. Би ээжид хандан “та наад эртэйгээ намайг суулгана гэж авч ирсэн биздээ” гэж хэлэхэд ээж “үгүй, би наад залуугийн чинь машин, мөнгийг нь ашиглах гэж авч ирсэн юм, чи миний унтах гэж байсан эртэй унтсан” гэж хэлээд намайг цохидог байсан. “Урьд миний банзалдах гэж байсан эртэй унтсан” гэж хэлээд цохиж зодсон биз дээ гэж хэлэхэд ээж “чи намайг М оос салгах гээд байгаа юм уу, чи тэгээд наад М ыг аваад зайлаач” гэж хэлээд цохиж байсан. Э той хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 20-ноос өмнө бэлгийн харьцаанд орсон. Ээжээс өөр хүн намайг цохиж, гар хүрч байгаагүй. Аав М  хааяа нэг уур хүрсэн үедээ намайг цохидог. Би гэртээ харихаас айж байна. Мөн дүү нартаа санаа зовж байна...” /1 хх-н 15-16,

Д.Э  ах намайг хичээлд хүргэж өгөхдөө “ээж чинь намайг цагдаад өгнө гээд байдаг юм чинь чи цагдаа дээр очвол бид хоёр тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй” гэж хэлж байсан. Манай ээж намайг төрүүлсэн юм чинь чамайг алах эрх байгаа гээд л уурлахаараа юм авч шидээд л хоолой хүзүү ам боож аваад л би чамайг төрүүлсэн юм чинь чи цагдаа шүүхээр хол явахгүй, би дүү нарыг чинь асрамжийн газарт өгнө гэж хэлдэг. Би энэ байдлаа ангийнхандаа хүртэл хэлж чаддаггүй. Ээжийг одоо юу ярьж байгааг бараг гадарлаж байна өө “манай охин өөрөөсөө л болсон өөрөө л эхэлж Э руу дайрсан” гэж хэлж байгаа байх. Одоо би ээжтэй уулзах нь байтугай хоолойг нь ч сонсохоос айж байна үнэхээр айж байнаа. Тэр ах Э  ээжийн арга эвийг олоод л намайг ашиглах гэж доромжпох гэж л намайг ашигладаг. Надтай ер юм ярьдаггүй. Гэрт байхад амрах ч зав олддоггүй байнга л сэтгэл зүйн бие мах бодийн дарамтанд ороод үнэхээр аймар байдаг байсан. Ээж П  нь ер нь бол намайг байнга л зоддог жоохон байхаас авхуулаад л цэнэглэгч, галын дэгээ сураар цохиод л би дулаан орчихсон ч гэсэн хичээлдээ хар тиркотой цохиулсан хөхөрсөн зүйлээ нууж явдаг аавтай намайг хардаад хүртэл загнаад л зоддог байсан.

Хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын дундуур ээж П  нь намайг Э оос мөнгө аваатах гээд би Д.Э руу утасаар яриад манайх сургуулиараа зугаалгаар явна дөрвөн хүүхэд явах болохоор 300000 аад төгрөг болж байна гээд хэлсэ. Тэгээд Д.Э  ах гурван зуу гаран мянган төгрөгийг ээжийн дансруу шилжүүлж байсан. Тэгээд ээж надад аялалын мөнгө өгөхгүй гэсэн тэгээд л янхандаж олж ирсэн мөнгөөр яах гээд байгаа юм гэж хэлээд намайг орон дээр сууж байтал үсдээд газар хэвтүүлж байгаад дээрээс тохойлдоод нүүрэн дээр дараад хоолой боогоод миний цусыг үзэхгээ юу миний цусыг үзээд мах таваа хангах гээ юу гээд зодсон. Тэгээд хутга гаргаж ирээд миний үсийг огтлоно гээд дайраад байсан. Тэгээд ээж би тэр мөнгийг чинь аваад ирье гээд визагаа аваад гараад явсан. Тэр хойгуур нь амбарт сууж байгаад хашааныхаа дээд талын булангаар гараад дээл талынхаа уулруу гарчихсан байсан. Ер нь бол намайг жоохон байхаас л эхэлж зоддог байсан. Дүү нар ээжээс айхгүй гэвэл намайг зоддог байсан талаар үнэнгээ хэлж магадгүй.

Манай ээж аав хоёр Д.Э  ыг надтай суулгана гэж яриад ээж, аав хоёрт хоол ундааны зүйл авч өгөөд л надтай бараг хамт амьдрах бодолтой манайд байдаг байсан. Ээж аав хоёр хоёулаа чи хичээлээсээ гараад хөдөө мал дээр бай Э той цуг амьдар гэж хэлж байсан. Намайг 16 насанд хүрээгүй гэдгийг Д.Э  мэддэг байсан. Аав, ээжтэй “танай охин чинь хэдэн настай юм гэхэд хойд аав Э од манай охин 16 настай гэж хэлээд Э  ах “биерхүү болохоор нь 17, 18 настай юм болвуу л гэж бодлоо” гээд ярьж байсан. Би Д.Э  ахаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Тэгээд л манай ээж надтай бэлгийн харьцаанд орсоныг нь далимдуулаад л Э оос мөнгө авна ш дээ спрайл тавиулах мөнгө, эм, тарианы мөнгө гээд л бэлнээр авсан.

Би анх Д.Э ой 2021 оны 11 сарын сүүлээр дүү Оюунгүнжийн төрсөн өдрөөс хойш хэд хоногийн дараа хамгийн анх удаа бэлгийн харьцаан орсон яг он сар өдрийг нь санахгүй байна. Нийт хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон талаараа би сайн мэдэхгүй байна 2022 оны 03 дугаар сар хүртэл орой болгон бараг байнгын давтамжтай бэлгийн харьцаанд ордог дундаа үсрээд л нэг хоёр хоног өнждөг байсан. Дандаа шөнийн цагаар бэлгийн харьцаанд ордог гэр бүлийнхнийг орондоо орсоны дараа л бэлгийн харьцаанд ордог.

Би бэлгийн харьцаанд орсон талаараа ээж, аавдаа хэлээгүй. Э ыг анх ирсэн өдрөөс л бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээрэй гэж хэлж байгаа хүмүүст би яаж энэ талаараа хэлэх юм бэ.

Ээж, аав хоёр 2021 оны 12 дугаар сарын сүүлээр бэлгийн харьцаанд орсон гэдгийг мэдсэн байх шиг байсан. Учир нь ээж надад 2021 оны 12 дугаар сарын сүүлээр “эрийн боов хөхөөд саагаад байгаа юм уу, янхан болчихож” гээд их л дарамталж загнасан юм. 2022 оны 01 дүгээр сард аав, ээж хоёр бэлгийн харьцаанд орсоныг өөрсдөө мэдчихээд Э  ахын хэлэхийг хүлээгээд байсан юм шиг байна лээ.

2022 оны 01 дүгээр сараас 2 дугаар сарын хооронд Д.Э  нь сургууль хичээлдээ ядарч байгаа гээд 5000, 10000 төгрөгийг увуулж цувуулан бэлэн мөнгөөр өгдөг байсан. Би өөрөө авья гэж бол хэлдэггүй өөрөө л өгч байсан нийтдээ 50.000 төгрөг л болсон байх. 2021 оны 11 дүгээр сараас хойш Д.Э  ахаас хувцас хунарын мөнгө, хичээл сургуулийн мөнгө гэж авч байсан. Эдгээр мөнгөнүүдийг авахдаа дандаа л надаар дамжуулж хэлүүлдэг байсан. Өөрсдийг нь хэлэхээр өгөхгүй гээд байдаг байсан. Тэгээд ээжийн дансруу мөнгө шилжүүлчихдэг. Тэгээд л 100-500 мянган төгрөг авдаг. Яг хэдэн удаа авч байсан талаар би сайн мэдэхгүй байна.

Д.Э оос гаргаж өгсөн гэрэл зураг болон, чат зурвасуудыг үзлээ. Хамгийн эхний зургийг Д.Э  бид хоёр 2022 оны 01 дүгээр сард авхуулж байсан энэ зургийг манай хойд аав Э ын утсаар дарж байсан, дараагийн бөөндөө авхуулсан зургийг 2021 оны 11 дүгээр сарын эхээр бэлгийн харьцаанд орж янзан бүрийн асуудал болоогүй байхад авхуулж байсан зурагнууд байна бөөндөө авхуулсан зурагнууд дээр хойд аав, ээж, Э  ах болон манай дүү нар байна... гэм мэдүүлэг /1 хх-н 19-21/,

“Манай гэрт тайван уур амьсгал байхгүй. Ээж маань хэзээ ч дүү бид нарыг хайрлаж сайхан үг хэлж, хандаж байгаагүй. Харгис ширүүн харилцаатай, сайхан үг хэлдэггүй, байнга муухай хараалын доош нь хийсэн үг хэлдэг. Дураа хүрэхээр харааж зүхээд дургүйгээ хүрэхээр зоддог. Гадны хүмүүс болон аавтай муудалцсан уур бухимдлаа дүү бид нарт гаргадаг. Дүү бид нарыг бусадтай харьцуулж доош нь хийдэг, ургуулан бодох чадвар сайтан хүний санаанд оромгүй зүйлийг ургуулан бодож тэрэндээ намайг буруутган үглэж ярьж загнаж, зоддог...

Э  гэх хүн манай гэрт 2021 оны сүүлээр буюу 11 сараас хойш амьдрах болсон. Яг яагаад манай гэрт байгаад байсныг мэдэхгүй байна. Гэхдээ 2021 оны 09 дүгээр сараас манай гэрт ирж очин байдаг болсон. Тэрнээс өмнө Э  гэдэг хүнийг харж байгаагүй. Ээж Э ыг 2021 оны 09 дүгээр сараас надтай холбож “Э  10 хоногт 2-3 сая төгрөг олдог. Ар гэр нь малтай боломжийн амьдралтай, чи энэ хүнтэй суучих юм бол дутагдах гачигдах зүйлгүй амьдарна, хичээлээсээ гараад хөдөө амьдрах юм уу, ээж нь зун очоод мал дээр нь туслаад өгнө, эсвэл хэдүүлээ Э ыг дагаад хөдөө очоод малыг нь маллаад амьдрах уу, чи 16 нас хүрхээрээ гэрлэлтээ батлуулчихвал ядаж салахдаа хөрөнгөнөөс нь авна, чамд хохироод байх юм байхгүй ээ” гээд байсан. Тэгэхээр нь би зүгээр л яриа гэж бодсон. Тэрнээс ярьж байгаа зүйлээ гүйцэлдүүлэх гээд надаар ямар нэгэн зүйл хийлгэнэ гэж огт бодоогүй. Тэрнээс хойш байнга л ийм яриа өгүүлэл гаргаад 11 сар хүртэл “энэ хүнтэй суу, толгой тархийг нь эргүүлээд мөнгө төгрөг салгаад ав, оюутан болоод сургалтын төлбөрөө төлүүл, юу ч үгүй болтол нь сэгсрээд мөнгө төгрөг ав, тэр болтол наад хүнтэйгээ харилцаад мөнгө авахаар бол аятайхан аашлаад хайраа гээд гуйгаад сайхан харилц” гэж хэлдэг болсон. Мөн миний фейсбүүкээр ээж аав 2 Э  руу мессеж, чат бичдэг байсан. Тэгээд өөрсдийнхөө утсаар залгуулж мөнгө төгрөг гуйлгадаг байсан. Хэрвээ чадахгүй гэвэл ээж харааж зүхэж цохиж зоддог байсан. Э  2021 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш хэзээ надтай бэлгийн харилцаанд орсон болохыг санахгүй байна. Би өмнө өөр хүнтэй огт унтаж байгаагүй ээ. Манайх гэрт амьдардаг. Тухайн үед гэртээ наймуулаа байсан. Аав ертөнцийн зүгээр баруун талын орон дээр, орны доод хэсэгт Э  унтдаг. Зүүн талын орон дээр ээж, хамгийн бага дүүгийн хамт түүний орны урд газарт би, миний баруун талд дүү нар маань унтдаг байсан. Бид нар ер нь зурагт үзэж байгаад 23 цаг өнгөрөөж унтдаг. Нэг мэдсэн чинь би унтчихсан байсан. Тэгсэн чинь шөнө Э  өвөрт орж ирээд миний гар болон амыг маань гараараа дарж байгаад надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үедээ би яахаа мэдэхгүй, дуу ч гаргаж чадаагүй ээ. Эхлээд миний бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ хийхээсээ өмнө миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн. Тэгээд дараа нь бэлэг эрхтнээ хийж дууссаныхаа дараа миний бэлэг эрхтэнийг бас дотуур өмдийг нойлын цаасаар арчсан. Э  гэх хүнтэй бэлгийн харилцаанд орох талаар огт ярьж байгаагүй. Унтана гэж хэлж байгаагүй. Би хүсээгүй. Гэр бүлийн маань хүмүүсийн хажууд намайг ингэж доромжилж хүчээр бэлгийн харилцаанд орсонд маш их гомдолтой байна. Хамгийн гол нь ээж маань намайг энэ хүн хажууд нь доромжилж байхад мэдсэн байгаа юм. Тэр үйл явдал болсноос хойш 2 хоногийн дараа ээж “чамайг Э той яасныг чинь мэдэж байгаа шүү, одоо мөнгө төгрөг сайн нэх” гэж хэлэхэд нь би ээжид их гомдсон. Охиныг нь доромжилж байхад юу ч хэлээгүй, тоогоогүй учраас дахиад нэг ч зүйл ярихыг хүсээгүй ээ. Би одоо тэр ахаас их айж байна аа. Ээж тэр ахыг шоронд хийнэ энээ тэрээ гээд байсан болохоор намайг яачих ч юм билээ. Ер нь бол Э  гэх хүнтэй бэлгийн харилцаанд орох, хамт амьдрах хүсэл огт байгаагүй. Ээж намайг зодож дарамталж байгаад ийм байдалд хүргэсэн. Нөгөө Э  гэх хүн “надтай хамт амьдарна, эхнэр нөхрийн харилцаатай” гэж бусад хүмүүст ойлгуулсан. Энэ нөхцөл байдлын талаар эмээдээ хэлэх гээд ээжээс айгаад хэлж чадаагүй... 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд надтай тогтмол бэлгийн харьцаанд ордог байсан. Хийхгүй удлаа гэхэд 2 хоноод л хийдэг байсан. Надтай ер нь их юм ярьдаггүй байсан. Ээж аавтай яриад л байдаг байсан. Зөвшөөрөлгүй миний биед хүрч “хайраа” гэж дуудахаар нь надад муухай сэжгийн санагддаг... Э  гэх хүнд доромжлуулснаас хойш ээжийгээ үзэн ядах болсон. Уучлах сэтгэл маань дууссан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15-16, 27-31/,

Гэрч Д.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“П.Б  гэх охиныг 2-3 сарын өмнөөс танина. Манайд ирж байгаагүй. Манай гэрт ирээд “ээж маань зодоод байна” гээд 7-8 хоносон байх. Тэгээд хөл, гар нь хөхөрсөн байдалтай нилээн гундуу, царай алдчихсан, сэтгэл санаагаар уначихсан ирсэн. Тэгээд би Б тэй “юу болсон бэ” гээд асуутал “ээж намайг зодоод байдаг. Тэгэхээр нь би шөнө зугтаагаад гарсан. манай ээж намайг тоодоггүй. Хойд аавтай намайг хардаад хэл амаар доромжлоод байдаг юм” гэсэн. Тэгэхээр нь “миний дүү голж шилэхгүй бол манай гэрт бай. Гэрийнхэн чинь хайгаад сүйд болох вийдээ, болохгүй бол цагдаад мэдэгдье” гэж хэлсэн. Тэгтэл “яахын бэ эгчээ, цагдаад мэдэгдвэл манай ээж буруудна” гээд байсан. Тэгээд манай гэрээс 26-ны өдөр “сургууль дээрээ очоод багштайгаа уулзаад, ангийнхаа найзуудтайгаа уулзчихаад буцаад ирнэ” гээд явсан юм. Тэгтэл ирээгүй, холбоогүй байхаар нь санаа зовоод ангийнх нь охины дугаарыг олоод сургууль дээр нь очиж багштай нь уулзаад, хорооны ажилтантай уулзаад хамгаалах байранд байгааг мэдсэн. П.Б  нь манай хүү Идэржавхлантай найз юм байна лээ. Манай хүүхэд ээж нь зодоод байдаг гээд аваад ирсэн байсан. Би 2 хүүтэй юм. П.Б  нь “манай ээж 30 гаран настай ах байдаг. Тэрэнтэй явуулах гээд унтсангүй” гээд зодоод байдаг гэж хэлж байсан. Би “эгчдээ яг үнэнгээ хэл” гээд ярилцаж байсан. Тэгэхэд ээжээсээ их айдаг гэж байсан. Төрсөн аавынхаа талаар надад юм ярьж байгаагүй. Хойд аавыгаа барилга дээр ажилладаг гэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 33-34/,

Насанд хүрээгүй хохирогч П.Б ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 50-51/,

Шүүгдэгчийн зүгээс гаргаж өгсөн гэрэл зураг, фейсбүүк чатны зураг /1 хх-ийн 57-64, 69-92/,

Гэрч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Б , Пүрэвдорж нартай их дотно байдаг гэж боддог. Ээжээсээ илүү надад юмаа ярьдаг. Орой үдэш гадагшаа яваад байдаггүй... Э , Б  нар миний хажууд бэлгийн харьцаанд орж байгаагүй. Э  нь надруу 2022 оны 01 дүгээр сард залгаад “би танай охинтой унтчихсан ш дээ, одоо яаанаа” гэж хэлж байсан. Тэгээд би “чи ажлаа тараад хүрээд ир, ирэхээр чинь наад асуудлын чинь талаар ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд тэр үед манай охин миний хажууд буюу гэртээ байсан. Тэгээд өөрөөс нь “чи Э той янз бүр болоод унтаад хэвтчихсэн юм уу” гэж асуухад надад “үгүй, би мэдэхгүй байна” гэж хэлсэн... П  нь Б тэй их дотно байдаг. Сүүлд 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Э , Б  хоёр холбогдсоноос болж ээж нь охиндоо хандаж “наа чинь 30 гарсан хүн шүү дээ, хэрэггүй, чи яах гээд байгаа юм, эрэгтэй хүн сонирхох бол үе тэнгийнхэн чинь зүгээр юм биш үү” гэж хэлдэг байсан. Хүүхдээ бол хүнээс их өмөөрнө. Тэгээд төрсөн ээж нь болсон хойно хэдэн үг хэлнээ хэлнэ. Сүүлийн үед Б  нь ээжтэйгээ их хэрэлдэх болсон. Намайг үг хэлэхээр таньд ямар хамаатай юм, та миний аав биш” гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 94-95/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“П.Б  нь манай ангийн хүүхэд байгаа юм. Бид хоёр тавдугаар ангиасаа хойш нэг анги байсан. Б  нь дандаа инээж байдаг хүн болохоор хүн болгонтой эвтэй байдаг. Хүн юу ч гэж хэлж байсан инээгээд л сууж байдаг. Хичээл дээрээ ойлгох зүйлээ хийдэг. Гэрийн даалгавраа хийхгүй байх нь их байдаг. Би хамгийн сүүлд цагдаад баригддаг өдөр нь уулзсан. Ангийн багш Д.Т  над руу залгаад “Б  алга болчихсон гэнээ, чи холбоо барьвал надад хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би Б тэй харилцдаг “эмзэг дэлбээ” гэх хаяг руу чат бичтэл “найз нь аюулгүй газар байгаа, санаа зоволтгүй, дулаан хувцатай байгаа” гэх зэрэг чат бичсэн... хичээлдээ ирэхгүй нэг удаа хичээлдээ ирэхэд Б ийн нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд яасан талаар ангийн багш асуухад “ээж цохисон” гэж хэлж байсан. Ээж нь Б ийг бид нартай уулзуулаад байдаггүй. Өглөө авчирч өгөөд орой хичээл тарангуут аваад явчихдаг. Надтай уулзаад юм ярьж байхад л “ээж намайг тэр ахтай бараг суулгах гээд байгаа юм шиг ядаргаатай юм” гээд хэлж байсан. Чатаар харилцахдаа илүү их юм надруу бичсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 99/,

Насанд хүрээгүй хохирогчийн сургуулийн тодорхойлолт, суралцагийн хувийн хэрэг /1 хх-ийн 103-113/,

“Сант Марал” эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар:

“...Харин П.Б  гэх үйлчлүүлэгч байх бөгөөд регистрийн дугаарын сүүлийн гурван орон өөр байгаа тул тус үйлчлүүлэгчийг мөн эсэхэд эргэлзээтэй байна... Энэ үйлчлүүлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт үтрээний наацын шинжилгээ өгч 2 хоногийн эмчилгээ буюу үтрээний үрэвслийн лаа бичүүлж, хоёр хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 11 минутад охидын спираль тавиулсан...” гэх албан тоот /1 хх-ийн 115/,

Баримт бичигт үзлэг хийсэн:

“Үзлэгээр “эмзэг дэлбээ” гэх хохирогч П.Б ийн ашиглаж байсан гэх чат хаягнаас латин үсэг ашиглаж Монгол хэлээр бичсэн зурвас байх бөгөөд нэгдүгээр хуудасны зурвасанд “ээж тэр өдөр нөгөө 30 гарсан ахаас аялалаар явна” гээд 400.000 төгрөг авсан юм. Тэгээд “би аялалаар явъя” гэсэн чинь уурлаад “би үрэх ёстой. Намайг чи тэжээх ёстой гээд уурлаад босч ирээд зодсон. Тэгээд найзынх нь өмсөж байсан цамцыг ураад галд хийгээд миний үсийг тайрч шатаана тэгээд үхээрэй гээд хутгаар зүсээд байсан. Найз нь үнэндээ уурласан юм аа өөдөөс нь “би юу юм, хүн юм байгаа биз дээ” гээд тэгсэн чинь л ирж үстэж дээрээс дарч хэвтээд тохойдоод үхээд өг гээд миний өмсдөг цэнхэр цамцаар миний нүүрэн дээ 2 ч дарсан гэх зурвас, хоёрдугаар хуудсанд “зодож нүдээд байхаар нь зугтсан чинь намайг куртикнээс болоод зугтсан ч гэх шиг, найз нь зүгээрээ ямар ч аюулгүй байгаа, үнэнийг хэлэхэд би харина гэхээс л айж байна” гэх чат байх бөгөөд хөлний хөхөрсөн хэсгийн зургийг дарж ... нурууныхыгаа авч чаддаггүй ээ, 3, 4 хоночихсон болохоор арилж байна өө айлд байгаа болохоор санаа зовоод байна гэх зурвас, гуравдугаар хуудсанд “ээж нөгөө мөнгийг нь авч ирнэ гэж гараад намайг аваад тэр ахтай зайл, үхээд өг гээд тэсгэл алдраад зугтсан. Найз нь гэрээсээ үхье гэж бодоод гарсан уг нь. Гэхдээ дүү нараа та нарыг хэдий намайг хайрлах хүн гэж боддоүй ээжийг бодоод үхэж чадаагүй. Угийн л ийм хогийн худалч хүн дээ. Найз нь юу гэж ганц аялалаас болоод зугтах юм бэ, тийм биз дээ, гарыг нь түлхээгүй бол яг үхэх гэж байсан. Тэгээд бүр тэсэхээ байгаад гараад зугтсан гэх зурвас чатууд байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгай үзлэгийг 15 цаг 25 минутад дуусгав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 116-119/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б  ийн гаргаж өгсөн П.Б тэй харилцсан гэх чат /1 хх-ийн 122-128/,

Депозит дансанд үзлэг хийсэн:

“Гэрч Д.Э ын эзэмшлийн хаан банкны .........  тоот харилцах дансны 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хоорондох 16 хуудас орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулгаас С.П ын эзэмшлийн хаан банкны .........  тоот данс руу шилжүүлсэн орлого зарлагын тооцоог шүүн доорх хүснэгтээр гаргав. Д.Э ын эзэмшлийн хаан банкны .........  тоот харилцах данснаас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл С.П ын эзэмшлийн хаан банкны .........  тоот данс руу 24 удаагийн гүйлгээгээр нийт 2.775.000 төгрөгийн зарлага, 4 удаагийн гүйлгээгээр 310.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж орлого, зарлагыг харьцуулахад нийт 2.465.000 төгрөг болж байна..” гэх тэмдэглэл /1 хх-ийн 129/,

Д.Э ын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 145-152, 154-162/,

  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6300 дугаар:

“П.Б ийн биед зүүн дал, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үзүүлэхээс таваас дээш хоногийн өмнө үүссэн байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. П.Б ийн охин хальс 7-н цагийн байрлалд хуучин урагдалтай байна. Охин хальсны урагдал нь үзүүлэхээс 14-с дээш хоногийн өмнө үүссэн байна. Хошногоны хунигч булчинд гэмтэл үгүй байна. Үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй. Бэлгийн замын халдварт ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониад өвчингүй байна. П.Б  нь жирэмсэн биш байна. Цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 165-166/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаагийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6392 дугаар:

“Д.Э ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Д.Э  нь хурьцал үйлдэх чадвартай байна. Бэлгийн замын ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихмониаз өвчний халдваргүй байна. Цус нь АВО системээр 4-р бүлэг байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 169-170/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 558 дугаар:

“Д.Э  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Э  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт үгүй байна. Д.Э  нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Э  нь сэтгэцийн хувьд хэрэг харицах чадвартай байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 173-174/,

Насанд хүрээгүй гэрч П.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Э  манай гэрт хааяадаа ирж хонодог байсан. Би хэднээс хэдний хооронд хонодог байсан талаар сайн санахгүй байна. Манай аавыг ажлаас нь хүргэж ирээд л байдаг байсан. Би сайн санахгүй байна... Э  гэдэг ах манай гэрийн орон дээр унтдаг байсан. Тэгээд өглөө сэрэхэд эгчийн цаагуур газар унтсан байдаг. Ээж, аав хоёр Б  эгчийг зодоод байдаггүй. Заримдаа л гэр орноо цэвэрлэхгүй яасан юм бэ гэж загнаад байдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 177-178/,

Насанд хүрээгүй хохирогч П.Б ийн талаарх мэдээлэл /1 хх-ийн 181-231/,

Гэрч Д.С  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай хүү 2021 оны 11 дүгээр сараас гэртээ байхаа болиод М  гэх хүн “машин эвдэрчихсэн. Манай гэрт байчих, ажилдаа хамт явж байя” гээд гэртээ байлгах болсон талаар хүүгээсээ сонссон. С.П , Б , М  гэх хүмүүсийг танихгүй ээ. Нэрийг нь хальт сонсож байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сард буюу цагаан сарын үеэр М  охин Б ээ дагуулж манай гэрт ирээд “танай хүү чинь манай хүргэн болж байгаа” гэсэн. Тэгэхэд Б  их сэргэлэн цовоо ярилцаад сүрхий байсан. Би бодохдоо жоохон охин юм байна даа, сууж болох юм болов уу гэж бодож байсан. Тэгээд хоол цай хийгээд сайхан ярилцаад сууцгааж байсан чинь нар жаргахаас өмнө явна аа манай дарга ирээрэй гэсэн гэхээр нь бэлэг сэлт өгөөд өөрсдөө л болно гэж бодож байгаа бол одоо яахав дээ гээд л явуулсан. Хүүг маань гэр рүү нь ерөөсөө явуулдаггүй. Гэртээ хальт ирэхээр араас нь М  гэх залуу “охин санаад байна” гээд байнга залгаад “ир, хоол хийх гээд хүлээгээд байна” гээд л зогсоо зайгүй залгаад байдаг. Би өөрөө хэлж байхыг нь сонсож байсан. Ер нь хүүг маань бид нартай харилцаа холбоогүй байлгаад байдаг байсан. Хүү маань надад хэлэхдээ “Б  гэх охиныг ээж нь байнга зоддог, зүгээр юм угааж байхад нь л шууд хурдлаачээ гээд л зоддог. Б ийг өмөөрөхөөр хоёуланг нь зоддог” гэж хүү маань хэлж байсан. Тэгэхээр нь би ээжтэй нь уулзаад хүүхэд зодож нүддэг талаар нь хэлээд “2 хүүхдийг манай гэр рүү явуул би өөрөө сургууль соёлыг нь төгсгөөд их сургуульд оруулаад өгнө” гэсэн чинь намайг элдвээр хэлж харааж зүхээд “улаан махны хэргээр танай хүүхдийг шоронд оруулна” гээд зодох шахсан. Хүүг маань “машинаа зараад гэр ав, хажууд амьдар” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд ээж нь “чи насанд хүрээгүй хүүхэдтэй унтсан, чамайг цагдаад өгнө” гэж сүрдүүлсэн ч хүү маань надад хэлж байсан. Хүү маань ч гэсэн царай алдчихсан зодуулчихсан ирж байсан. Тэгээд тэр охиныгоо өрөвдөөд хамтдаа амиа хорлох гэж хүртэл үзсэн. Над руу бүр хайртай шүү гээд мессеж хүртэл бичиж байсан. Тэр охин нь хүртэл манай хүүг “гэр рүүгээ яв, би өөрөө зовох мөрөөрөө зовно” гэж хүртэл хэлээд манай хүүг өөрийгөө бод гэсэн байгаа юм. Үнэхээр хоорондоо болж бүтээд байгаа юм бол хүүхдүүдийг тэгж зовоож хэрэгт оруулна гэж сүрдүүлээд ийм асуудал үүсгэх хэрэг байдаг ч юм уу. Би ерөөсөө ойлгохгүй юм. Би энэ асуудалд ээж, аавыг нь л буруутгаж байгаа... Хүний хүүхдийг зүгээр гэртээ байж байхад нь М , П  гэх хүмүүс гэртээ аваачиж өвөлжин зарж олсон мөнгийг нь авч өөрсдийгөө тэжээлгэсэн. Адаг сүүлд нь миний хүүг хэрэгт оруулчихлаа, мөн сэтгэл санаагаар нь гэсэн тоглоод хаячихлаа. Тэр охины хувьд ч гэсэн мэдээж хэцүү байгаа. Ээж нь байнга зодож нүддэг. Тэр гэр бүлийн хувьд сайн сайхан уур амьсгал огт байдаггүй. Аав нь байнга архи уудаг. Ээж нь харааж зүхэж зоддог. Тийм л гэр бүл гэдгийг хүү маань надад хэлсэн. Тэгээд өрөвдөөд охиндоо туслаад бие биедээ дассан юм шиг байгаа юм. Манай хүү өөрөө малтай болохоор би олон хүүхэдтэй юм гээд хоолны мах шөл явуулдаг байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 11-12/,

Гэрч Г.Л ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“П.Б  гэх үйлчлүүлэгч манай эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Тэгэхдээ спираль буюу жирэмснээс хамгаалдаг ерөндөг тавиулахаар ирсэн. Тэгэхээр нь эхлээд эход хараад үтрээгээр нь толь тавьж үзлэг хийсэн. Тэгэхэд үтрээний үрэвсэлтэй спираль тавих боломжгүй. Мөн тэгээд наацын шинжилгээ /мазок/ аваад үрэвслийн лаа бичиж өгөөд явуулсан. Эхний удаа би спираль тавиагүй ээ. Учир нь тэр охин үзлэгээр хүнтэй унтсан. Бэлгийн харьцаанд ороод удсан шинжтэй байсан. Тэрнээс 2 хоногийн дараа Б  нь ирээд охидод зориулсан спираль тавиулсан. Манай эмнэлгээр ирж үйлчлүүлэхдээ ээжтэйгээ ирсэн. Охидын спираль гэдэг нь 5 жилийн хугацаатай бусад спиралыг бодвол жижиг хэмжээтэй умайн хөндийд оруулж тавьдаг. Төрөөгүй эмэгтэй хүнд тавьдаг пластик материалтай жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл байгаа юм. Спирал тавьсны дараа давтан үзлэг ирж хийлгэх шаардлагатай байдаг. Тэгэхэд одоо хүртэл ирээгүй, үзүүлээгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч З.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би С.П  гэх хүнийг мэдэхгүй ээ. Харж, уулзаж байгаагүй ээ. 2022 оны 03 дугаар сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Э  ах надруу залгаад “Дарь-Эхэд хүрээд ирээч, уулзъя” гээд жоохон дуу муутай залгасан. Тэгээд яваад очсон чинь Э  ах тэр амьдарч байгаа айлаасаа гараад ирсэн. Тэгээд дуу муутай “хадам ээж Б  бид хоёрыг загнаад зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 миний машинаар ойрхон хөдлөөд явж байсан чинь Э  ахын утас руу П  гэх эмэгтэй залгаад “миний хүү хааччихваа, гэр орондоо ирж хоолоо идэхгүй юм уу, хотын гудамжаар эхнэр хайгаад яваад байгаа юм уу, эхнэр чинь гээд нэг сэгсийсэн юм энд байх юм аа” гэж хэлээд ёжилсон байдалтай инээсэн. Тэгсэн чинь Э  ах “заза одоо орлоо” гэж хэлсэн. Яагаад би энэ яриаг утсан дээрээ бичих болсон бэ гэхээр П  гэх хүнийг залгахаас өмнө Э  ах надад өөрийнхөө утсан дээр байсан өөрсдийг нь зодож загнаж байгаа бичлэгийг үзүүлсэн байсан юм. Тэгээд би П  гэх хүний ярьж байсныг өөрийнхөө утсан дээр бичиж авсан байсан..” гэх мэдүүлэг /2 хх-ийн 25-26/,

Гэрч У.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би Б тэй 2022 оны 02 билүү 3 дугаар сард фейсбүүкээр танилцсан. Тэгээд мессежээр харилцдаг байсан. Тэгсэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр надруу өөрийнхөө Болороо гэх фейсбүүк хаягаар миний фейсбүүк рүү 23 цаг 24 минутад над руу залгаад уйлсан байдалтай “гэрийнхэнтэйгээ маргалдсан, намайг ирээд авчих, хонох газар алга байна аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хаана байгаа юм” гээд талбай дээр уулзахаар болоод очиж авахад унаа зогссон байсан учраас гэр рүүгээ хамт алхаад харьсан. Тэр үед манай гэрт ээж, аав, дүү нар байсан. Унтаж байсан болохоор ороод шууд унтсан. Манай гэрт Б  7-8 хоносон бөгөөд 25-26-ны үеэр “дүү нартаа санаа зовоод байна, ямар ч байсан гэр рүүгээ явъя” гээд явсан. Тэрнээс хойш чатаар харилцаагүй ээ. Тэгээд хамгаалах байранд орсон гээд над руу нэг удаа утсаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 28-29/,

Шүүгдэгч С.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“..Би Б тэй хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй ээ. Хоорондоо сайхан харилцаатай, мессежээр харилцах, гадуур явах, тэвэрч үнсэх гэх мэт харилцаатай байсан... Би Б тэй анх 2021 оны 10 дугаар сард барилгын ажил хийдэг байсан М ын гэрт очихдоо тэр хүний охин гэдгээр нь мэддэг болсон. Тухайн үед Б ийн аав М той хамт барилгын ажил хийж байсан учраас 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд М ын гэрт тэдний хүсэлтээр амьдарсан. Хааяа гэртээ очиж хонодог байсан. 2021 оны 12 дугаар сараас П.Б тэй фейсбүүкээр ойр зуурын зүйл бичиж харилцаж эхэлсэн. Хэн нь эхэлж мессеж бичсэнийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан мессежээр харилцаж эхэлсэн. Мөн гэрт нь байх хугацаанд П.Б  над руу чат бичихдээ “хоол хийж байна, ирж байна уу” гэх мэтээр дотно санаа тавьж халамжилсан байдалтай мессеж бичдэг байсан. Анх 2022 оны 01 дүгээр сард миний хажуугаар П.Б  унтаж байхдаа миний хөнжилд орж ирээд бид тэврэлдээд үнсэлцэж байгаад бэлгийн харьцаанд анх удаа орсон бөгөөд тэрнээс хойш 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед огт хүчилж хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Нэг нэгнээ тэвэрч үнсэж байгаад л өөрсдөө хүсээд бэлгийн харьцаанд орсон. Хажууд болон орон дээр ээж, аав, дүү нар бүгдээрээ хамт унтаж байсан. Хэрвээ хүч хэрэглэсэн бол П.Б  орилж хашгирсан, дургүйцсэн үйлдэл гаргасан бол мэдээж аав, ээж нь байсан учраас мэдэх боломжтой байсан шүү дээ. Би анх гэрт нь очихдоо хэдэн настайг нь мэдээгүй ээ. Гэхдээ форм өмсөөд сургуульд явдаг байсан. Сүүлд төрсөн өдөр 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр болоход 16 нас хүрч байна гэхэд насыг нь тодорхой мэдсэн. Би Б тэй сайхан харилцаатай байсан учраас ойр зуурын хэрэглээний мөнгө өгдөг байсан. Тэгсэн сүүлдээ ээж нь давхар надаас мөнгө төгрөг өг, П.Б ийн сургалтын төлбөр бас ойр зуурын хувцас хунар авах хэрэгтэй байна гэдэг байсан. Тэглээ ч тэр айлд амьдарч хоол унд иддэг байсан учраас боломжоороо мөнгө төгрөг өгдөг байсан. Надад Б ийг өөрийнхөө эрхшээл дарамтанд байлгасан зүйл огт байхгүй ээ. Харин ч би боломж бололцоогоороо тусалж дэмжиж хүссэн болгоныг нь биелүүлэх гэж хичээж байсан. Харин ч би эрхшээлд нь байсан болов уу гэж бодож байна. П.Б тэй бэлгийн харьцаанд ороход огт намайг эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй ээ. Харин ч намайг өөр рүүгээ шахаж тэврээд үнссэн. Мөн бэлэг эрхтнээс нь цус гараагүй. Эмзэглэж өвдөж байгаа шинж ажиглагдаагүй ээ. Би шөнийн цагаар бэлгийн харьцаанд орсон. Өглөө гарахдаа ор хөнжлийн даавууг харсан. Ямар ч цус гарсан толбо байгаагүй. Намайг өөртөө татаж тэврээд байсан учраас би дургүйцэж байна гэж ойлгоогүй ээ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 58-59/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс: Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /1 хх-ийн 1-2/, Д.Э ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 232/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 235/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 236/, үндэсний гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа /1 хх-ийн 237/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 238/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 244/, иргэний татвар төлөлтийн мэдээлэл /1 хх-ийн 247/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан,  нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Э од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт заасан бусдын бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хувьд хохирогчийн насны байдлаас шалтгаалж өөр, өөр эрх зүйн үр дагавар үүсдэг тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн биеийн өсөлт хөгжил, ажил сургууль, зан харьцаа, түүнчлэн шүүгдэгч болон хохирогчийн харилцааны түүх зэрэг хүнд байвал зохих тодорхой нийтлэг шинж чанар, түүнээс ялгаатай байж болох бусад байдлыг сайтар тогтоох, тэдгээрийг бодит байдлаар дүгнэх шаардлагатай.

Гэм буруутай хүн, хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг лавтай мэдэж байсан, мэдэх боломжтой байсан бол энэ зүйл, хэсгээр хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэх учиртай.

Энэ хэргийн хохирогчийг өсвөр насны хүүхэд болохыг шүүгдэгч мэдэж байсан, арван зургаан насанд хүрсэн эсэхийг нь мэдэх боломжтой байсан талаар хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд үнэн зөв, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахуун болоод арван зургаан нас хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдрын зөв хөгжилд сөрөг нөлөөтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэг гэмт хэрэг юм.

Тодруулбал, энэ хэргийн хохирогч П.Б  нь 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, шүүгдэгч Д.Э той бэлгийн харьцаанд орох үед буюу 2022 оны 01 дүгээр сард 15 нас 9 сартай  байсан нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, сурагчийн хувийн хэргийн мэдээлэл зэргээр, шүүгдэгч Д.Э  нь 18 насанд хүрсэн байсан нь түүний Иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдсон байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн ёс суртахуун, насанд хүрээгүй хүний бэлгийн хэвийн хөгжлийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Э  нь өөрийн үйлдлийг боломгүй гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй  байна. Тус гэмт хэрэг нь бэлгийн харьцаанд орсноор төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг.

Шүүгдэгч Д.Э ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас П.Б тэй хүчээр бэлгийн харьцаанд ороогүй, түүнийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан, төрсөн өдөр нь болоход мэдсэн болохоо, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Э  нь насанд хүрээгүй хохирогч П.Б ийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван найман насан хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Билгүүнээс:

Хэргийг хялбаршуулсан журмаар биш ердийн журмаар шийдвэрлэх, прокурорт буцааж тодорхой ажиллагаа хийлгэх, хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр улдаж хэн нэгэнд ял завшуулж болохгүй гэсэн байр суурьтай байна. Зүйчлэл буруу үндэслэлгүй байгаа учир хохирогчийн эрхийг зөрчиж байна. Чатыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аав, ээж бичүүлсэн гэж хохирогч мэдүүлж байгаа. Хоорондоо харилцсан чатын хувьд бэлгийн харилцаанд орсноос хойш хугацаанд бичигдсэн учир ялгаатай. Хохирогчийн анхны хүсэл зориг нь энэ хүнийг хүсэж бэлгийн харилцаанд ороогүй. Тухайн хүчээр бэлгийн харилцаанд орсныг нуух зорилгоор мөнгө төгрөг шилжүүлсэн, хүчээр бэлгийн харьцаанд орсныг дарагдуулах зорилгоор чи энэ хүнтэй сайхан харилц, сайхан харилцаатай бай гэсэн дарамталсан, зодсон нөхцөл байдал байна. Иймд зүйлчлэл буруу. Хохирогчийн хувьд сэтгэл санааны хохиролтой болсон байна. Энэ нь хөдөлмөрийн чадварыг тодорхой хэмжээгээр алдагдуулж байвал хэрэгт давхар зүйлчлэл яригдах ёстой. Иргэний нэхэмжлэгчээр хууль ёсны төлөөлөгчөөр, шүүгдэгчийг иргэний хариуцагчаар тогтоогоогүй байж хохиролыг тодорхойлоогүй гэж байна. Сэтгэл заслын эмчилгээ хийсэн эмч 130.000 төгрөгөөр 17 удаа хийсэн гээд тодорхойлолтоо гаргаж өгсөн байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал бүрэн тогтоогдоогүй байна.

Иймд хэргийг прокурорт буцааж өгөх, эсхүл ердийн журмаар явуулах саналтай байна гэв.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг.

Хохирогчид бэлгийн харьцаанд орох хүсэл зориг байгаагүй бол энэ байдлаа ямар нэгэн байдлаар илэрхийлдэг. Ийнхүү өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд байхад нь гэмт этгээд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хохирогчийн үйлдэлийг няцааж байгаад өөрийн хүсэл сонирхолыг гүйцэлдүүлж хохирогчтой бэлгийн харьцаанд орж байгаа бол хүчиндэх гэмт хэргийн шинж хангагддаг.

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл: насанд хүрээгүй хохирогч П.Б ийг төрсөн ээж болон хойд эцэг нь болох П , М  нар шүүгдэгч Д.Э той гэр бүл болгож хамт амьдаруулна гэх утга бүхий яриа өгүүлэмж гарган улмаар нэг гэрт хамт амьдрах болсон байна. Ингэж хамт амьдарч байхадаа П  нь өөрийн охин Б ийг Э той бэлгийн харьцаанд орох, түүнээс мөнгө авах талаар удаа дараа шаардаж байсан байна. Түүний уг яриа өгүүлэмж бодит байдлаар хэрэгжиж насанд хүрээгүй хохирогч болон шүүгдэгч нар нь бэлгийн харьцаанд орсон үйл явдал болжээ. Хэзээ, хэрхэн яаж бэлгийн харьцаанд орж байсан талаараа тэд мөрдөн шалгах ажиллагааны явцад тус бүр мэдүүлэг тайлбараа гаргасан байна.

Насанд хүрээгүй хохирогч нь болсон үйл явдлын талаар 3 удаагийн мэдүүлгээр дэлгэрэнгүй тайлбарласан байх бөгөөд тэрээр уг асуудалд дургүй байсан талаараа мэдүүлжээ. Харин түүний мэдүүлэгт шүүгдэгч түүнтэй бэлгийн харьцаанд орохдоо хэрхэн яаж хүч хэрэглэсэн талаар, шүүгдэгчээс гаргаж байгаа ямар хүчний үйлдлийг хэрхэн эсэргүүцэж байсан, бусадад мэдэгдэх, тусламж авах боломжтой байсан эсэх, уг нөхцөл байдлыг таслан зогсоох боломжтой байсан эсэх талаар огт дурдаагүй байна.

Хэрэгт авагдсан бусад бодит баримтууд болох хоорондоо харилцсан гэх чатын мэдээлэл, гэрэл зураг болон насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэхэд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчид ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй байна.

Тэдний уг мэдүүлэгээс дүгнэхэд шүүгдэгч Д.Э  нь насанд хүрээгүй П.Б т хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэсэн болон сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар бэлгийн харьцаанд орсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 2202 00000 0470 дугаартай Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолд С.П  нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 14-311 тоотод байх гэртээ 2021 оны 11 сараас 2022 оны 03 сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд Д.Э ын эд хөрөнгийг авч захиран зарцуулах зорилго агуулж өөрийн төрсөн охин 15 настай П.Б т хүч хэрэглэхээр заналхийлж, өөрийн эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан түүний бэлгийн эрх чөлөөнд халдаж Д.Э той хамтран амьдарч бэлгийн харьцаанд орохыг шаардаж, түүнтэй бэлгийн харьцаанд албадан оруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ажиллагаа явуулсан гэжээ.  Улмаар С.П ыг гэм буруутайд тооцож шүүх хэргийг шийдвэрлэсэн болох нь улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.  

Харин насанд хүрээгүй хохирогч нь өөрийн төрсөн эх С.П ын үг хэлээр дарамталсан байдал, түүний дэвшүүлсэн, ярьж байгаа асуудлыг бодитоор биелүүлэх ёстой гэж ойлгож итгэсэн харьцаа, биед нь цохиж зодсон хүчирхийлэл болон төрсөн эх хүүхдийн холбоотой байдал, хүүхэд нь эхдээ итгэсэн итгэл зэрэг нөхцөл байдлын улмаас эрхшээлд нь байсны улмаас Д.Э той бэлгийн харьцаанд орсон байна.

Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах эсэх, ердийн журмаар шийдвэрлэх эсэх, шүүх хуралдаанд оролцуулах гэрч нарын талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг хэрхэн явуулахыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хуульчилсан.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан нь шүүх хуралдаан явуулж хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай ямар нөхцөл байдал байгааг хэлэлцдэг бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар оролцогч нарын санал хүсэлтийг харгалзаж шүүх шийдвэр гаргадаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх эрх зүйн зохицуулалтгүй буюу өөрөөр тайлбарлахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах, ердийн журмаар шийдвэрлэх, шүүх хуралдаанд гэрч оролцуулах” гэх саналыг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Д.Э ын үйлдэл нь насанд хүрээгүй хохирогч П.Б ийн бэлгийн эрх чөлөөнд шууд халдаж, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж түүнтэй бэлгийн харьцаанд орсон үйлдэл хийснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Д.Э ын арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд 4.576.435 төгрөг нэхэмжлэн холбогдох баримтыг гаргаж өгсөн. Тухайн хохиролыг 2202 00278 0398 дугаартай С.П д холбогдох хэрэгт хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болох нь улсын яллагчийн “Төрийн бус байгууллагаас гаргасан насанд хүрээгүй хохирогчид зарцуулсан баримтыг П д холбогдох хэрэг дээр шийдвэрлэгдсэн. Хохирогч гэртээ байсан бол түүний эх П  хүүхдээ харж өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах үүргийнхээ дагуу эдгээр зардал түүнээс гарах байсан. Энэ хохиролыг тусгай данс нээгээд төлүүлье гэдэг шийдвэр гарсан. Сэтгэл заслын эмчид үзүүлж байгаа төлбөр бол Э той холбоотой. Энэ эмчилгээ хэр хугацаанд үргэлжлэхийг бид нар мэдэхгүй учраас баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй” гэх тайлбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “П д холбогдох хэрэг дээр шүүхээс хохиролыг түүнээс бүрэн гаргуулах шийдвэр гарсан боловч П  өөрөө хохирол төлбөр төлөх чадваргүй, ялаа авна гээд явсан” гэх тайлбараар тогтоогдсон, уг хэрэгт дахин хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн авч хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Талита ази төв НҮТББ-н ажилтан О.С  нь “П.Б т сэтгэл засал эмчилгээг өнгөрсөн хугацаанд нийт 17 удаа хийлгэсэн. 1 удаагийн төлбөр нь 130.000 төгрөгийн төлбөртэй байдаг. 2.210.000 төгрөгийг манай байгууллагаас зарцуулсан байдаг. Иймд энэ хохиролыг нэхэмжилнэ. Мөн цаашид үргэлжлүүлэн хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гээд СЭМҮТ-н сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгорын тодорхойлолт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, Л.Цэрэндолгорын 52....50 тоот дансанд 2023-01-20 болон 2023-02-20-ны өдөр тус бүр 726.453 төгрөгийг цалин гэх утгатай,  2022-11-22 болон 2022-12-20-ны өдөр 1.157.569 төгрөгийг тус бүр утга илэрхийлэлгүйгээр Талита Ази төв–с нийт 3.768.044 төгрөг шилжүүлсэн баримт гэх зураг 4 хуудсыг гаргаж өгсөн болно.

 Шүүх хуралдаанаар уг баримтыг хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 2.210.000 төгрөгийн хохиролыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь дээрх баримтуудаар хохирол тооцох боломж бүрдээгүй байна.  Уг баримтуудыг үзэхэд насанд хүрээгүй хохирогчид хэрхэн яаж хэдэн төгрөг зарцуулагдсан болох нь тодорхойгүй байх бөгөөд СЭМҮТ-н сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгорт цалин олгосон, мөнгө шилжүүлсэн гэх баримт нь энэ хэргийн улмаас уг төлбөр гүйцэтгэгдсэн гэдгийг нотлохгүй байна. Мөн Талита Ази төв-с шилжүүлсэн 3.768.044 төгрөгийн 2.210.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчид зарцуулсан эмчилгээ үйлчилгээнийх гэж тооцох үндэслэл бүхий өөр баримт /тухайлбал: уулзалтын тэмдэглэл, эмчээс өгсөн заавар, зөвөлгөө гэх зэрэг/ байхгүй байна.

Дээрх баримтууд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангаж бүрдүүлэн, мөн цаашид гарах бусад хохиролыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нээлттэй юм.

Иймд шүүгдэгч Д.Э ыг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй бөгөөд хохирлын талаар гаргасан нотлох баримтын хүрээнд хохирол төлөхөө илэрхийлж байгааг дурдах нь зүтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Э ын өмгөөлөгчөөс түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэн хангаж шийдвэрлэсэн. Шүүх хуралдааныг дариу үргэлжлүүлэн явуулах тухай оролцогч нарын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг явуулахад улсын яллагчаас түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулж улмаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч энэ талаарх баримтыг бичгээр шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

Шүүгдэгч Д.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, насанд  хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид нотлох баримтаар төлөх төлбөргүй, нотлох баримтын хүрээнд хохирол төлөхөө илэрхийлж байгаа нь хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос шүүгдэгч, түүний өмгөөлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчихгүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Э од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад “өөрийн оршин суугаа газараас явахыг хориглох” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Э ын хэргийн учир 2022 оны 04 сарын 28-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр 1 хоног баривчилсан хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э ыг арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Д.Э ыг шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ын урьд цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э од Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 11 сарын 30 хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С ийн нэхэмжилсэн 2.210.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ