Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Ц.Б********** нарыг оролцу********** тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц**********ын Б**********ид холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.Б********** нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар гудамжны 34-11 тоотод байрлах хашааны гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 6 дугаар гудамж 08 тоотод байрлах хашааны гадна байсан хохирогч Б.Б**********ийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 он 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт байрлах “Мухарт” гэх газарт байрлах хохирогч Д.Б**********ийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 593,900 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сард хохирогч Д.Б********** иргэн Ц.Б**********ийн Хаан банкны эзэмшлийн данс руу андуурч шилжүүлсэн 300,000 төгрөгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б********** нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар гудамжны 34-11 тоотод байрлах хашааны гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 6 дугаар гудамж 08 тоотод байрлах хашааны гадна байсан хохирогч Б.Б**********ийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 он 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт байрлах “Мухарт” гэх газарт байрлах хохирогч Д.Б**********ийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 593,900 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сард хохирогч Д.Б********** иргэн Ц.Б**********ийн Хаан банкны эзэмшлийн данс руу андуурч шилжүүлсэн 300,000 төгрөгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж үрэгдүүлсэн  гэмт хэргийг үйлдсэнд холбогду********** Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн  ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10-р хороонд байх Баагий ахынд очиж архи ууж хоносон. Тухайн үед Даваадорж гэдэг ах, Баагий ах бид гурав 3-4 залуучуудтай архи уусан. Өглөө нь намайг сэрэхэд Даваадорж ах журмын хашаанаас машинаа авна гээд 08 цаг өнгөрч байхад Баагий ахын гэрээс гарсан. Би Баагий ахын гэрээс 10 цагийн үед гараад явж байтал Даваадорж ах 10-р хорооны Боса дэлгүүрийн доод талд архи уучихсан бололтой явж байсан. Тэгэхээр нь та журмын хашаа орж машинаа аваагүй юм уу гэтэл аваагүй ээ, та хаанаас архи уусан юм гэхэд би найзындаа орж архи уулаа, гаргүй ахынд очсон чинь /Нэргүй/ ганц юм аа гаргахгүй байна гэхээр нь би хоёулаа хамт очих уу надад нэг шил архиа гаргачих байх гээд Даваадорж ах бид хоёр очсон. Тухайн үед гаргүй ах нэг өвгөнтэй хамт архи уусан бололтой согтуу байсан. Даваадорж ах бид хоёрыг ороход тал дундаасаа доогуур архи гаргаж ирээд өгсөн. Түүнийг бид дөрөв уугаад дуусгасан. Тэгтэл гаргүй ахын байсан өвгөн намайг мотоцикл барьдаг уу? хамт манайд оччихоод ирье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр өвгөний улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг унаад хойгуураа тэр өвөөг суулгаад гэр лүү нь явсан. Замдаа өвгөний ачтай хүүтэй тааралдсан. Тэгээд өвгөний гэрт нь буюу 12-р хороонд очоод мотоциклоо хашааны гадаа үлдээгээд байшингийн тампорт хамт ороход өвгөн авдар ухаад хоёр 20,000 төгрөг гаргаж ирсэн. Тэр үед ач хүү нь орж ирсэн. Ач хүүдээ 20,000 төгрөг өгчхөөд бид хоёр буцаж гараад мотоциклтойгоо яваад 12-р хороонд байрлах нэг дэлгүүр ороод өвгөний 20,000 төгрөгөөр би нэг шил Арвай нэртэй 0,75 литрийн архи авсан. Тэгээд нөгөө архиа аваад гаргүй ахынд очихоор явж байтал Даваадорж ах гаргүй ахынхаас гараад явж байсан. Яасан гэтэл гаргүй ахынд дүү нар нь ирээд архи уулаа гээд уурлахаар нь гараад ирлээ гэсэн. Тэгээд өвгөн бид гурав авсан архиа 10-р хорооны тушаа хойшоо тал руу гараад архиа ууж дуусгасан. Тухайн үед өвгөн тасраад унасан. Өвгөнтэй архи ууж байхад ахыгаа гэрт нь хүргэж өгөөрэй гэсэн, тухайн үед би за гэж хэлсэн...Тэгээд мотоциклийг би унаад хойгуураа Даваадорж ахыг суулгаад захын урд талд арьс, нэхий, хайлш авдаг хүн дээр очоод мотоцикл авчхаач гэж гуйгаад 100,000 төгрөгт зарсан. Тэндээсээ захын урд талд бид хоёр цайны газар хоол идээд 10-р хорооны урагшаа шинээр баригдсан сургуулийн ойролцоо байх Бүрнээ гэх айлд архи авч очоод тэндээ архи авч уусаар байгаад нөгөө мөнгөө дуусгасан. Би 10,000 төгрөг үлдсэн байхаар нь би Даваадорж ахад би энэ мөнгөөр тамхи авч татлаа шүү гэж хэлээд тэр айлаас гарч явсан. Тэгээд тэр өдрөө хот руу явдаг 20 цагийн автобусанд Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу ногоо хураалтын ажил хийхээр явсан. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би О.Х**********ийн мотоциклыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Мөн Б********** гэх хүний мотоциклыг ч бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Мөн Г********** гэх хүний 100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин Цэнд-Аюушийн 400,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Х**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим санагдаж байна гэртээ буюу Мөрөн сумын 10 дугаар хороо 34-11 тоотод гэрийнхээ гадаа буюу хашааны гадаа унаж явсан мустанг-5 маркийн мотоциклоо үлдээгээд гэртээ орж байж байгаад гарч иртэл хашааны үүдэнд үлдээсэн мустанг-5 маркийн мотоцикл маань алга болсон буюу хулгайд алдагдсан байсан. Тэгээд тухайн үед цагдаагийн газарт мотоцикл хулгайд алдагдсан талаар дуудлага өгсөн. ...Хулгайд алдсан алдсан мотоциклоо бүрэн бүтэн хүлээн авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Хохирогч Б.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоо Түнэл сумын 05-р багийн нутаг Доод Сайр гэх газарт мал маллан амьдардаг. Миний үндсэн хаяг Мөрөн сумын 12-р багийн 06-08 тоотоор явдаг юм. Би эмнэлгийн ажилтай Мөрөн орж ирээд 7-8 хоног байж байтал 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөх толгойд өөрийн Мустанг -5 маркийн мотоциклтойгоо айлд оччихоод гэртээ буюу 12 дугаар багийн 06-08 тоотод 12 цагийн үед ирсэн юм. Тухайн Нэргүй гэх айлаас гэр лүүгээ Балдорж гэх үл таних залуугаар гэртээ хүргүүлсэн. Тэгтэл тухайн хүргэж өгсөн залуу миний мотоциклийг хүргэж өгсөн залуу унаад зугтаасан. Тухайн хаягт манай гэрт байхгүй би гэртээ ганцаараа байсан. Манай хүү уг нь байдаг боловч тухайн үед байхгүй байсан юм. Тухайн үед миний толгой өвдөж байсан тул гэртээ ороод унтсан. Би тэр залууг мотоцикл авчраад өгчих болов уу гэж бодтол одоог хүртэл алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/,

Хохирогч Д.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна. Манайх Галт сумын 3 дугаар баг Мухар гэдэг газарт байдаг айл юм. Манайх малчингүй болоод Б********** гэдэг хүнээр малаа харуулсан. Манай гэрт 1 сар гаран болсон. Манай авдарт байсан том мөнгөн аягыг хулгайлаад аваад явсан байсан. Одоо цагаар сар болох гээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзсэн чинь аяга алга болсноо мэдсэн. Миний алдсан аяга эдэлгээний хувьд шинэ юм. Маш их гомдолтой байна. Миний нийт хохирол 800,000 төгрөгийн хохирол гарсан. Би мөнгөө авмаар байна. Одоо цагаан сар болох гээд надад мөнгө хэрэг болоод байна. Би мал харж байсан хөлс 150,000 төгрөгийг Б**********ийн өөрийн Хаан банкны дансанд шилжүүлэхдээ илүү 300,000 төгрөг шилжүүлсэн байсан... надад одоо гомдол санал бол байхгүй. Надад учирсан 893,900 төгрөгийн хохирол барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 210-р хуудас/,

Гэрч Д.Э**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед манай дэлгүүрт хар өнгийн дээлтэй залуу манай орж ирээд нэг пиво аваад явсан. Тэр хүний яг нэрийг мэдэхгүй. Боса дэлгүүрийн арын гудамжинд байдаг Самбуу гэдэг залуутай хамт яваад байдаг зүс таних залуу мөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Х.Г**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би эхнэрийн хамт 1999 оноос хойш Захын урд талын 06 дугаар багийн 45 дугаар гудамжны үзүүрт зэс, хөнгөн, цагаан түүхий эд худалдан авч борлуулдаг ажил хийж байна. Тэгтэл 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цаг өнгөрч байхад намайг тухайн зогсдог газар буюу 06 багийн 42 гудамжны үзүүрт ганцаараа байхад үл таних мотоциклтой сундалсан хоёр залуу ирээд унаж яваа мотоциклоо зарчихмаар байна. Та авчхаач гэж унаж явсан залуу нь гуйсан. Тэгтэл нөгөө хамт явсан залуу нь зарж яах гээд байгаа юм бэ гэхэд би өөрийнхөө юмыг зарж байна. Чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд байсан. ...Би тухайн мотоцикл надад авчирч өгсөн хүнээс 100,000 төгрөгөө гаргу********** авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/,

Гэрч Ц.П**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б********** намайг дуудаж хашаан дотор надад ногоон ууттай нэлээн том мөнгөн аяга өгөөд та энийг хадгалж байгаач гэсэн. Тэгэхээр нь юун аяга юм гэсэн. Миний аяга байгаа юм гэж байсан. Тэгээд 3 хоногийн дараа ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 216-218-р хуудас/,

Гэрч Ж.Н**********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би он сарыг нь санахгүй байна. Намайг П**********ийнд байж байхад Б********** улаан мотоциклтой хөдөөнөөс ирлээ гэж хэлээд ногоон өнгөтэй ууттай мөнгөн аяга яг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 220-221-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-022/4741 дугаартай:”...Мустанг загварын мотоцикл 1,200,000 төгрөг...гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-35-р хуудас/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №2245617200369 дугаартай:”...Мустанг-5 маркийн мотоцикл 1,300,000 төгрөг...гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 116-117-р хуудас/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2345617200115 дугаартай:”...Мөнгөн аяга их гарын 593,900 ...гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 222-224-р хуудас/,

Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 122-123-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55, 135-138-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 58-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б********** нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар гудамжны 34-11 тоотод байрлах хашааны гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 6 дугаар гудамж 08 тоотод байрлах хашааны гадна байсан хохирогч Б.Б**********ийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг загварын мотоциклийг хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 он 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт байрлах “Мухарт” гэх газарт байрлах хохирогч Д.Б**********ийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 593,900 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сард хохирогч Д.Б********** иргэн Ц.Б**********ийн Хаан банкны эзэмшлийн данс руу андуурч шилжүүлсэн 300,000 төгрөгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч О.Х**********ийн /хх-ийн 20-21-р хуудас/, хохирогч Б.Б**********ийн /хх-ийн 89-90-р хуудас/, хохирогч Д.Б**********ийн /хх-ийн 210-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч Д.Э**********ийн /хх-ийн 26-р хуудас/, гэрч Х.Г**********ын /хх-ийн 98-99-р хуудас/, гэрч Ц.П**********ийн /хх-ийн 216-218-р хуудас/, гэрч Ж.Н**********н /хх-ийн 220-221-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-022/4741 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-35-р хуудас/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №2245617200369 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 116-117-р хуудас/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2345617200115 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 222-224-р хуудас/,

Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 122-123-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах болон алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учру********** хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.Б********** нь хохирогч О.Х**********, Д.Б********** нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлэг болон эд хөрөнгө буцаан өгсөн тэмдэглэлээр  тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Ц.Б**********оос хохирол 893,900 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б**********т, 400,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушид тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б********** нь 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан байх бөгөөд шүүгдэгч Ц.Б********** нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 135-138 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Б********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж хулгайлах гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял, алдаатай гүйлгээ завших гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтаар шүүгдэгч Ц.Б**********ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б**********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 118 хоногийг ял эдэлсэн хугацаанд ору********** тооцлоо.

Эрүүгийн **********  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Хархүүний булаг овогт Ц**********ын Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц**********ын Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б**********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтаар шүүгдэгч Ц.Б**********ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б**********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б**********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногду********** 1 (нэг)  жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийт 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 60 (жар) хоногийн буюу 2  (хоёр) сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг)  жил, 2 (хоёр) сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б**********ид оногдуулсан 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б**********ийн цагдан хоригдсон 118 (нэг зуун арван найм) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь ору********** тооцсугай.  

      8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б**********оос 893,900  (найман зуун ерэн гурван мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б**********т, 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушид тус тус олгосугай.

      9. Эрүүгийн  ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцу********** сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б**********ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ХҮРЭЛБААТАР