Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ЦШТ/257

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,                

улсын яллагч Ш.Анужин,       

шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2105020222073 тоот дугаартай, хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөг угсралтын мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ******* дүүргийн 14 дүгээр хороо, *******ын 35 дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, хувиараа барилгын ажил хийдэг, урьд:

******* шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

******* шүүхийн оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, ******* шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 75 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн ялын зарим хэсэг болох 2 жилийг нэмж, 5 жил хорих ял оногдуулсныг дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 69 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 5 cap 5 хоногийг тэнсэж хянан харгалзсан,

дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар 20 жил хорих ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ял дээр мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 22 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2 жил 3 cap 6 хоногийн хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 864 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх ******* овогт *******ын ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” ХХК-н хөнгөн блокны үйлдвэрт хохирогч Б.*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун талын 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, баруун уушигны бүрэн бус авчил, баруун уушигны эдийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ:  “...2021 оны 9 дүгээр сарын 25-ны орой ээлжинд гарч байсан. Би ******* рүү утсаар залгаж өглөө эрт ирээрэй гэж хэлэхэд намайг ална, одоо очлоо гэж хэлэхээр нь арай ч ирэхгүй байх гэж бодож байтал нэг шил архи аваад ирсэн. Тухайн архийг би авч ир гэж хэлээгүй. Тэгээд маргалдаад архинаас нь амсаж гадаа цохилцсон. Тэгээд механикийн өрөөнд оруулсан. Шөнө дунд механикийн өрөө рүү шагайж харахад архины талыг нь уугаад унтаж байсан. Тэгээд өглөө тамхи татаад цаашаа хараад сууж байхад ******* энэ тэрүүгээр холхиод хувцсаа яаж солих вэ гээд байсан. Би цаашаа хараад сууж байхад пид гээд цохисон би амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд 2-3 удаа дахиж өшиглөсөн. Би амьсгалж чадахгүй байсан, би босож ирээд миний хавирга хугарчихлаа гэж хэлсэн. Хувцсаа солих гэсэн хувцсаа сольж чадахгүй байсан. Тэгээд байж байхад Бямбатөгс орж ирэхээр нь ахыгаа дөхүүлээд өг, ах нь хувцсаа сольж чадахгүй байна гэж хэлсэн. Би хувцсаа солиогүй машинаа асааж машиндаа сууж гэр лүүгээ явсан. Би эхнэр лүүгээ залгаж хашааны хаалга онгойлгочих би очиж байна гэж хэлсэн. Би гэртээ ороод хэвтэх гэсэн чинь хэвтэж чадахгүй байсан. Тэгэхээр нь манай эхнэр түргэн дуудсан. Түргэний машин ирж намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгч, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлж, томографикийн зураг авхуулсан. Би гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. 2 сарын ажилгүй байсан үеийн цалин орлогоо нэхэмжилнэ... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн: “...Би ХХК-нд каранист хийдэг байсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр уурын зуухан дээр ажиллаж байсан. Тэгтэл орой 20 цагийн үед намайг ажил дээрээ байж байхад хамт ажилладаг нөгөө ээлжийн залуу болох ******* рүү залгаад би маргааш эрт буух хэрэг байна чи эрт хүрээд ирээрэй гэж ярьсан. Тэгтэл өөдөөс одоо очно очиж чамайг ална гэж утасны цаанаа яриад байхаар нь арай ч ирэхгүй байх гэж бодоод ажил дээрээ галлаад зогсож байтал шөнө 22 цагийн үед ******* ирсэн. ******* ирээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь хувцаснаас нь заамдчихсан чинь зөрүүлээд намайг заамдсан.

Тэгээд бид хоёр салаад учраа олоод байж байтал ******* өврөөсөө нэг шил Хараа гэх нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Гаргаж ирсэн архинаасаа надад өгөхөөр нь би нэг уучихаад одоо болно амар гээд механик засварын өрөө рүү оруулсан. Би гадуур ажлаа хийж байгаад шөнө 03 цагийн үед механик засварын өрөөнд орж ирэхэд ******* унтаж байсан ба архиа тал хүртэл нь уучихсан байсан. Тэгэхээр нь би сэрээлгүй гараад ажлаа хийж байгаад өглөө үүрээр 06 цагийн үед ажил дуусаад механикийн өрөөнд ороход ******* сэрчихсэн архиа уугаад надад аягалж өгч байсан. Тэгэхээр нь би уухгүй гээд тамхи татаад сууж байтал ******* нь ардаас ирээд миний суганы хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би дугарч чадахгүй амьсгаа авч чадахгүй мөлхөж байтал хавирга хэсэг рүү дахин 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би болиочээ хавирга хугарчихлаа шүү дээ гэхэд битгий баашлаад бай гээд дахин нэг удаа өшиглөсөн. Тэгээд ******* больсон ба би босоод хувцас солих өрөөндөө сууж байтал гаднаас механикч Төгсөө гэх залуу ороод ирсэн. Тэгэхээр нь хавирга хугарчихлаа гэж хэлээд машиндаа суугаад гэр рүүгээ явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд баруун талын хавирга хугарсан, уушиг бяцарсан гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ш.ийн өгсөн: “...Манай нөхөр Б.******* нь гэх нэртэй хөнгөн блокны үйлдвэрт ажилладаг юм. Манай нөхрийн ажил нь ээлжийн алба 24 цаг гараад 24 цаг амардаг байсан. Манай нөхөр 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө ажилдаа явсан ба ажил руугаа явахдаа зүгээр машинаа унаад явсан. Тэгтэл маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 08 цагийн үед манай нөхөр ******* нь ярьж амьсгалж чадахгүй байдалтай машинаа уначихсан ирсэн. Би машинаас нь арай гэж буулгасан ба ажлаасаа ирэхдээ ажлын хувцсаа солиод ирдэг хүн чинь хувцсаа солиогүй машинаасаа ч бууж чадахгүй байсан. Би машинаас нь буулгаж гэртээ оруулаад түргэн тусламж дуудсан. Тэр үед би нөхрөөсөө юу болсон талаар асуух гэхэд ярьж чадахгүй амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд түргэн тусламж ирээд яаралтайгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд томографик болон толгойны томографикийн зургаа авхуулсан. Тэгээд үзүүлэхэд 7 хавирга хугаралтай, 2 хавирга нь 2 газраа хугарсан, уушиг бяцарсан нүд цус хуралттай, толгой доргилттой гэж байсан. Тэгээд яаралтайгаар гэмтлийн цээж хэвлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт 8 хоногт хэвтэн эмлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Нөхрийн бие гайгүй болох үед би юу болсон талаар асуухад ажил дээрээ байж байхдаа хамт ажилладаг хүн болох өөрөөс нь ээлж авдаг хүн нь орой нь ажил дээрээ согтуу ирээд 0.75 литрийн архи авч ирээд уучих гэхээр нь би уухгүй гэсэн. Тэгээд тэр хүн нь шөнөдөө унтаад маргааш өглөө эрт сэрээд сууж байхад нь хавирга хэсэг рүү нь өшиглөсөн гэж хэлж байсан.

Манай нөхөр өмнөх өдөр нь эрүүл саруул ажлаасаа гарсан ба маргааш нь ажлаасаа ирэхдээ хүнд зодуулсан байдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд ХХК-д ээлжийн ахлахын ажил эрхэлж байсан юм. Тухайн өдөр галч *******, элсний тээрэмчин , манаач нар хонож байсан. Тэгтэл 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн орой 00 цагийн үед чимээ гараад байсан ба орилолдох чимээ гарахаар би гадаа гарч хартал нүүрсний тэнд галчийн ******* болон нөгөө ээлжний галч ******* нар нь хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би салгаад *******ыг галлагаа хийж байгаа газар луу нь оруулаад *******г гардаг хаалгаар яв гээд гаргасан. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 06 цагийн үед ******* нь намайг хүргээд өг гэж байсан. Тэгэхээр нь би халамцуу байна гэж бодоод орж унт юун хүргэж өгөх гэж уурласан. Тэгээд би жаахан байж механикийн өрөө рүү ороход ******* нь унтаж байсан ******* нь байхгүй байсан. Тэгээд би *******ын гар утас руу залгахад утас нь холбогдохгүй машин нь байхгүй байсан. Тэгэхээр нь би машинаа унаад явчихсан байна гэж бодсон. Удалгүй үйлдвэрийн дарга ирэхээр нь би тухайн хоёр хүнийг зодолдохоор нь салгасан тухайгаа хэлсэн. Тэгээд үйлдвэрийн дарга надад ******* ******* хоёрыг зодолдоод *******ын хавирга хугараад гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдсэн талаар хэлсэн. Тухайн хэрэг гарснаас хойш ******* нь ажилдаа ирэхээ больсон. Харин ******* нь ирэхгүй байж байгаад эргээд ажилдаа орсон. Би тухайн өдрийн өглөө ******* ******* нарын хоорондоо зодолдсон эсэхийг мэдээгүй ба мэдэх боломжгүй үйлдвэрийн хойд талд машин бариад элс хийж байсан. Энэ хоёр шөнө нь бол маргалдаж зодолдож байхад нь би салгасан.

Тухайн үед *******, ******* нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэр үед *******, ******* хоёр нь нэг нэгнийхээ дээр гараад өнхөрч унаад байсан. Тэрнээс бол намайг очих үед цохиж зодож байгаа харагдаагүй. Намайг гарч очихоос өмнө нэгнийгээ цохиж зодсон үгүй мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.ийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б.*******ын биед зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний хальсан доорх голомтлог цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  44-45 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 1.Б.*******ын 2021/09/27-ны өдрийн цээжний КТГ шинжилгээнд цээжний баруун талд 12, 11, 10, 9, 7, 6-р хавирганууд суганы арын шугамаар зөрөөгүй, 8-р хавирга хоёрлосон зөрөөтэй, ясны сэлтэрхийтэй хугаралтай, баруун уушги бүрэн бус ателектазтай, баруун уушгины дунд доод дэлбэнд паренхимийн эдийн няцралтай баруун уушгины дэлбэн хоорондын таславч зузаарсан, баруун плеврийн хөндийд 1,2 см зузаан шингэнтэй байна. 2.Б.*******ын биед баруун талын 6,7,8,9,10,11,12-р хавирганы хугарал, баруун уушгины бүрэн бус авчил, баруун уушгины эдийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх гэмтэл учирчээ. 3.Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

- Хохирогч Б.*******ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 59-67 дугаар хуудас/,

- хохирлын баримтууд /хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.******* нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ий хөнгөн блокны үйлдвэрт хохирогч Б.*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун талын 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, баруун уушигны бүрэн бус авчил, баруун уушигны эдийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Т.*******гийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэл болон үйлдэл дээрээ маргахгүй байгаа тул хэлэх зүйлгүй. Баримтаар учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн: “...Би ХХК-нд каранист хийдэг байсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр уурын зуухан дээр ажиллаж байсан. Тэгтэл орой 20 цагийн үед намайг ажил дээрээ байж байхад хамт ажилладаг нөгөө ээлжийн залуу болох ******* рүү залгаад би маргааш эрт буух хэрэг байна чи эрт хүрээд ирээрэй гэж ярьсан. Тэгтэл өөдөөс одоо очно очиж чамайг ална гэж утасны цаанаа яриад байхаар нь арай ч ирэхгүй байх гэж бодоод ажил дээрээ галлаад зогсож байтал шөнө 22 цагийн үед ******* ирсэн. ******* ирээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь хувцаснаас нь заамдчихсан чинь зөрүүлээд намайг заамдсан.

Тэгээд бид хоёр салаад учраа олоод байж байтал ******* өврөөсөө нэг шил Хараа гэх нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Гаргаж ирсэн архинаасаа надад өгөхөөр нь би нэг уучихаад одоо болно амар гээд механик засварын өрөө рүү оруулсан. Би гадуур ажлаа хийж байгаад шөнө 03 цагийн үед механик засварын өрөөнд орж ирэхэд ******* унтаж байсан ба архиа тал хүртэл нь уучихсан байсан. Тэгэхээр нь би сэрээлгүй гараад ажлаа хийж байгаад өглөө үүрээр 06 цагийн үед ажил дуусаад механикийн өрөөнд ороход ******* сэрчихсэн архиа уугаад надад аягалж өгч байсан. Тэгэхээр нь би уухгүй гээд тамхи татаад сууж байтал ******* нь ардаас ирээд миний суганы хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би дугарч чадахгүй амьсгаа авч чадахгүй мөлхөж байтал хавирга хэсэг рүү дахин 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би болиочээ хавирга хугарчихлаа шүү дээ гэхэд битгий баашлаад бай гээд дахин нэг удаа өшиглөсөн. Тэгээд ******* больсон ба би босоод хувцас солих өрөөндөө сууж байтал гаднаас механикч Төгсөө гэх залуу ороод ирсэн. Тэгэхээр нь хавирга хугарчихлаа гэж хэлээд машиндаа суугаад гэр рүүгээ явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд баруун талын хавирга хугарсан, уушиг бяцарсан гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Ш.ийн өгсөн: “...Манай нөхөр Б.******* нь 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө ажилдаа явсан ба ажил руугаа явахдаа зүгээр машинаа унаад явсан. Тэгтэл маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 08 цагийн үед манай нөхөр ******* нь ярьж амьсгалж чадахгүй байдалтай машинаа уначихсан ирсэн. Би машинаас нь арай гэж буулгасан ба ажлаасаа ирэхдээ ажлын хувцсаа солиод ирдэг хүн чинь хувцсаа солиогүй машинаасаа ч бууж чадахгүй байсан. Би машинаас нь буулгаж гэртээ оруулаад түргэн тусламж дуудсан. Тэр үед би нөхрөөсөө юу болсон талаар асуух гэхэд ярьж чадахгүй амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд түргэн тусламж ирээд яаралтайгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд томографик болон толгойны томографикийн зургаа авхуулсан. Тэгээд үзүүлэхэд 7 хавирга хугаралтай, 2 хавирга нь 2 газраа хугарсан, уушиг бяцарсан нүд цус хуралттай, толгой доргилттой гэж байсан. Тэгээд яаралтайгаар гэмтлийн цээж хэвлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт 8 хоногт хэвтэн эмлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Нөхрийн бие гайгүй болох үед би юу болсон талаар асуухад ажил дээрээ байж байхдаа хамт ажилладаг хүн болох өөрөөс нь ээлж авдаг хүн нь орой нь ажил дээрээ согтуу ирээд 0.75 литрийн архи авч ирээд уучих гэхээр нь би уухгүй гэсэн. Тэгээд тэр хүн нь шөнөдөө унтаад маргааш өглөө эрт сэрээд сууж байхад нь хавирга хэсэг рүү нь өшиглөсөн гэж хэлж байсан. Манай нөхөр өмнөх өдөр нь эрүүл саруул ажлаасаа гарсан ба маргааш нь ажлаасаа ирэхдээ хүнд зодуулсан байдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд ХХК-д ээлжийн ахлахын ажил эрхэлж байсан юм. Тухайн өдөр галч *******, элсний тээрэмчин , манаач нар хонож байсан. Тэгтэл 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн орой 00 цагийн үед чимээ гараад байсан ба орилолдох чимээ гарахаар би гадаа гарч хартал нүүрсний тэнд галчийн ******* болон нөгөө ээлжийн галч ******* нар нь хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би салгаад *******ыг галлагаа хийж байгаа газар луу нь оруулаад *******г гардаг хаалгаар яв гээд гаргасан. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 06 цагийн үед ******* нь намайг хүргээд өг гэж байсан. Удалгүй үйлдвэрийн дарга ирэхээр нь би тухайн хоёр хүнийг зодолдохоор нь салгасан тухайгаа хэлсэн. Тэгээд үйлдвэрийн дарга надад ******* ******* хоёрыг зодолдоод *******ын хавирга хугараад гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б.*******ын биед зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний хальсан доорх голомтлог цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  44-45 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 1.Б.*******ын 2021/09/27-ны өдрийн цээжний КТГ шинжилгээнд цээжний баруун талд 12, 11, 10, 9, 7, 6-р хавирганууд суганы арын шугамаар зөрөөгүй, 8-р хавирга хоёрлосон зөрөөтэй, ясны сэлтэрхийтэй хугаралтай, баруун уушги бүрэн бус ателектазтай, баруун уушгины дунд доод дэлбэнд паренхимийн эдийн няцралтай баруун уушгины дэлбэн хоорондын таславч зузаарсан, баруун плеврийн хөндийд 1,2 см зузаан шингэнтэй байна. 2.Б.*******ын биед баруун талын 6,7,8,9,10,11,12-р хавирганы хугарал, баруун уушгины бүрэн бус авчил, баруун уушгины эдийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний дээд зовхи, нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн сарвуунд шарх гэмтэл учирчээ. 3.Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/, хохирогч Б.*******ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 59-67 дугаар хуудас/,  хохирлын баримтууд /хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн 366,770 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж, хохирогч Б.*******од олгож, хохирогч Б.*******ыг цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 4 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 3 жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж , түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******гээс 366,770 төгрөгийн гаргуулж хохирогч Б.*******од олгож, хохирогч Б.******* нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ