Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар  2023/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

 

   2023        03         16                                  2023/ШЦТ/362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Г.Билгүүн /томилолтоор/,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.Г  нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Г ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02522 2515 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г ыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ж ийг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хацар ясны цууралт, дух, хамрын нуруу, хамрын угалзанд зулгаралт, баруун дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, дээд үүдэн баруун нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 02522 2515 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч С.Г  нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны гадна Д.Ж ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/,

БЗДЦХ-2 Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 14/,

 

Хохирогч Д.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз охин М , М ын эгч Х  нарын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цайз-16 орчимд байрлах айлын гэрээс Х гийн төрсөн ахыг очиж авахаар очсон. Бид нарыг очиход Х гийн ах нь манай арван жилийн найзуудтай архи уугаад сууж байсан. Бид нар Х гийн ахыг аваад буцаад гэр рүүгээ явж байтал араас манай сургуулийг төгссөн гурван хүн ирж Х гийн ахтай маргалдаж, зодож эхэлсэн. Намайг анх цохихдоо ямар нэг шалтаг шалтгаан хэлээгүй. Тухайн үед манай найз охин М , М ын эгч бид нарыг салгасан. Тэгээд цайз-16 засмал зам дээр байсан тул такси барьж гэртээ харьсан. Гэртээ таксигаар хүргэж ирээд удаагүй байтал намайг зодсон болон Х гийн ахтай маргалдсан гурван хүн араас дагаж ирсэн байсан ба тэд нар хэрүүл маргаан хийлгүй намайг зодсон. Манай эгч, ах цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би харилцан зодолдоогүй. Миний биед гэмтэл учирсан ба дээд уруул хавдсан зовиуртай, баруун хацар хавдсан, духны зүүн тал хавдсан, толгойн ар хэсэгт зовиуртай хавдсан. Толгой хүчтэй өвдөж дотор эвгүй болоод байна..”,

“... Харин Г  ирээд шууд миний нүүр хэсэгт духаараа мөргөөд нүүрний баруун талын гараараа олон тооны давтамжтай цохисон. Хэдэн удаа намайг гараараа цохисныг санахгүй байна. Энэ үед Т  араас ирээд миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгээд Х  гэх эгч орцны хаалга онгойлгоод бид 4 гэртээ ирсэн...”,

“Т , Н , Г  нар миний эмчилгээний зардалд 4.250.000 төгрөг өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэргийн төв госпиталд эмчилгээ хийлгэсэн. Эм тариа авсан төлбөр болох 900.000 төгрөгийг миний хаан банкны 5721479871 тоот данс руу шилжүүлсэн. Нүдний хагалгаанд ороход 3.000.000 төгрөг, шинжилгээ 150.000 төгрөгийг манай ээжийн 5721156431 дансруу 06 дугаар сарын 20-21-ний өдөр 2 хуваагаад буюу 1.000.000, 2.350.000 төгрөгийг шилжүүлж хохирлыг маань бүрэн барагдуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21-22/,

 

Гэрч Т.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, модны зах дотор өөрийн найзууд болох Г , Н , Н  нарын хамт байрлаж байсан газраа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Н тай маргалдаад байсан болохоор Н ын дүү Х  руу залгаад “хүрч ирээд ахыгаа ав, ах чинь согтуу байна” гэж хэлсэн чинь “за” гээд 00 цагийн орчим Х  өөрийн дүү М , түүний найз залуу Ж ийн хамт ирэхээр нь би тосож авсан юм. Тэгээд бид нар Н ыг явуулах гэхэд Н , Н  2 хоорондоо зодолдоод байхаар нь Ж ийн хамт тэр хоёрыг салгахаар болоод салгаж байхад миний араас хэн нэгэн гараараа цохисон. Би Н  намайг цохисон гэж бодоод эргэж хараад зүүн гараараа ард байсан хүнийг нэг удаа цохисон. Тэгсэн чинь надад цохиулсан гэх хүн Ж  байсан юм. Тэгээд зодоон дуусаад Ж , Н , М , Х  нарыг таксинд суулгаж өгөөд явуулсан. Н ын хамт буцаад манайд ороход Г  унтаж байсан. Харин бид 2 хувцасаа тайлаад унтах гэж байхад Н  руу М  залгаад “Н  агсам тавиад байрныхаа гадаа орилоод байна” гэж хэлсний дагуу Г , Н  бид 3 хамт босоод гэрээс гараад таксинд суугаад Баянзүрх дүүрэг, Сансарт байрлах байрны гадаа очоод Н ыг дагуулаад гэр рүү нь оруулах гээд орцны хаалга хаагдтал гадаа үлдсэн хүмүүс орилолдоод байсан. Тэгээд Н  бид 2 буцаад гарах гэсэн чинь орцны хаалга онгойхгүй байхаар нь хэсэг хүлээж байгаад гарахад Н , Г ын араас нь зуурсан. Харин Г  нь Ж ийг баруун гараараа цохиод зодоод байсан. Би Г ыг хэдэн удаа яаж цохисныг хараагүй. Би Н ын хамт гарч ирээд энэ зодооныг салгаад Г ыг аваад гэртээ хариад унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Гэрч Ж.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Харин би Н тай муудалцсан байсан болохоор ойртож очоогүй. Харин Т  Н ыг гэрт нь оруулахаар орц руу нь аваад орсон чинь М , Х , Ж  нар уг орцны хаалгыг гараараа хаагаад онгойлгохгүй дараад зогсож байхад Г  Ж ийн нүүр хэсэгт гараараа цохиод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гэж дундуур нь ороод байж байсан чинь Т  тухайн орцноос гарч ирээд надтай хамт Г , Ж  хоёрыг салгаад М , Х , Ж , Н  нарыг үлдээгээд Т , Г  нарын хамь буцаж яваад их засаг дээр буугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

Гэрч Л.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Харин энэ үед Т  нь Ж ийн нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд уг маргааныг дуусгаад миний бие болон эгч Х  найз залуу Ж , төрсөн ах Н  нарын хамт таксинд суугаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах гэрийн гадаа буугаад байж байхад Н  ах залгаж Н , Т , Г  нарыг дуудсан байх гэж бодож байна. Гэртээ орох гэтэл энэ 2 хүн ирсэн байсан. Харин Н ыг манай эгч Х  гэрт нь оруулж өгөхөөр орц руу орсон. Харин энэ үед гэнэт маргаан гараад Г  томорч байгаад Ж ийн нүүр хэсэгт гараараа нилээн хэд цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

Гэрч Л.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“....Такси аваад гэрийнхээ гадаа очоод гэртээ орох гэсэн чинь манай ахын хамраас цус гараад орох удчихсан. Тэгсэн чинь араас Т гийн машиныг хэн нэг нь бариад Г , Т , Н  гурав ирээд Ж  бид нар байхад Г  нь Ж ийн нүүр хэсэгт нь гараараа нилэн олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Цолмонгийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7041 дүгээр:

“Д.Ж ийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хацар ясны цууралт, дух, хамрын нуруу, хамрын баруун угалзанд зулгаралт, баруун, дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, дээд үүдэн баруун нэгдүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/,

 

Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажилагаанд өгсөн:

“Баруун хацар ясны цууралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хамрын нуруун дахь зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн хүний нүүрний хэмжээ, цохилт өгсөн зүйлийн гадаргуун хэмжээнээс хамаараад хацар ясны цууралт, хамрын ясны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээл нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Олон удаа хугарсан тул нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх магадлал бага...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

 

Хохирогч Д.Ж ийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 52-58/,

Шүүгдэгч С.Г ын хохирол төлсөн баримт /хх-ийн 60-62/,

 

Шүүгдэгч С.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би Д.Ж ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч Д.Ж ийн эмчилгээний зардалд найзуудынхаа хамт 3.900.000 төгрөгийг төлсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 95/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч С.Г ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 72/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 73/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74/, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1431 дүгээр “хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 102-104/, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар “прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 128/, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар “мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 129-130/, оргодол эрэн сурвалжлах баримт /хх-ийн 131/, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр “мөрдөн байцаалтыг сэргээх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 134/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч С.Г  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч С.Г  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Г ыг хохирогч Д.Ж ийн хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун хацар ясны цууралт, дух, хамрын нуруу, хамрын баруун угалзанд зулгаралт, баруун, дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, дээд үүдэн баруун нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

            Хохирогч Д.Ж  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрөө бүрэн барагдуулан авсан бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч С.Г ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан дундаж хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Г  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ад оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ