Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 121

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Н.Жамъян, Г.Оюунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оргодолтөмөр, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ,

хохирогч А.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдбаатарын Шинэбаярт холбогдох эрүүгийн 201624000608 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байр 118 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Болдбаатарын Шинэбаяр /регистрийн дугаар ЧС86092379/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Нисэхийн замд Тоёота марк-2 20-23 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хьюндай соната маркийн 45-42 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Р.Ванчинбазарын амь насыг хохироон, хохирогч А.Ганчимэгийн биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Сувдын биед хөнгөн гэмтэл, Р.Ванчинбазарын тээврийн хэрэгсэлд 1.705.000 төгрөгний шууд, Ц.Долгормаад 4.425.000 төгрөгний шууд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.Шинэбаяр: ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг уучлаарай... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оргодолтөмөр: ...Манай аав 7 дугаар сарын 01-ний өдөр авто машины осолд орж нас барсан. Манай гэр бүлийнхэн Монгол хүний зан гаргаж аавынхаа буяны 49 хоног өнгөртөл хэл ам гаргаж яваагүй. Тухайн хэрэг гарах үед Шинэбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би оршуулгын зардал, машины төлбөрт 13.000.000 гаруй төгрөг авсан. Би энэ хэрэгтэй холбогдуулж өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчийн төлбөрийг төлж чадаагүй.  Тиймээс баримтаар гаргаж өгсөн хохирол төлбөр дээр сэтгэл санааны хохирлыг нэмээд нийт 40.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Гэхдээ шүүх хуралдаан эхлэхээс өмнө Шинэбаярын аав болох Болдбаатартай тохиролцоод сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг авахаар болсон гэв.

Хохирогч А.Ганчимэг: ...Би тухайн өдөр эрүүл саруул явж байгаад осолд орсондоо маш их гомдолтой байна. Би тухайн үед 5 сартай жирэмсэн байсан. Эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 2.000.000 төгрөгийг Шинэбаяраас авсан. Одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ ослоос болж нүүрэндээ маш их сорвитой болсон. Түүнийг арилгах хагалгаа хийлгэхэд 5 удаагийн давтамжтай  хагалгаа хийнэ гэсэн. Энэ хагалгааны нэг удаагийн төлбөр нь 250.000 төгрөг болно гэж хариу хэлсэн. Миний шинэ төрсөн хүүхэд тархины даралттай төрсөн. Хүүхдийнхээ тархины зураг авахуулах гэсэн боловч нярай хүүхдийн тархины зураг авах боломжгүй гэсэн... гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оргодолтөмөрийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн: ...Би талийгаачийн хүү нь байгаа юм. Би эцэг эхээс тавуулаа. Том нь Алтантуяа, Алтантуул, Алтантунгалаг, Отгонтуяа, тэгээд би байдаг. ...Манай талийгаач аав Шар хаданд хойд ээж Чимгээ, Чимгээгийн хүүхэд Цэнгэл, түүний охин нарын хамтаар амьдардаг байсан. Талийгаач 1943 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Эцэг эхээс 4-үүлээ. Айлын 2 дахь хүүхэд нь байгаа юм. Цэргийн алба хааж 1958 оноос хойш Улаанбаатар хотод барилгын машин механизмын байгууллагад жолоочоор ажилладаг байсан. ...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талийгаач аав маань найзыгаа Морингийн даваа руу хүргэж өгөхөөр машинаа жолоодоод гарсан байна лээ. Тэр найзыгаа Морингийн даваанд үлдээчихээд буцахдаа Биогоос 2 эмэгтэйг суулгаад, 1000 төгрөг авч, Нисэх хүргэж өгөх гэж байсан юм билээ. 45-42 УБӨ улсын дугаартай Х.Соната маркийн машин өөрийнх нь машин байгаа юм. Гомдолтой байна. Утсаар л байнга ярьдаг. Түүнээс биеэр уулзаагүй удаж байна.... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/,

Мөн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дахин мэдүүлэхдээ: ...Одоогийн байдлаар оршуулгын зардалд 16-17 сая төгрөг зарцуулсан. Үүнийн баримт байгаа. Одоо 40.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнд оршуулгын зардал, мөн талийгаачийн хойдохыг ламаар даалгасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Хохирогч А.Ганчимэгийн: ...Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад амьдардаг юм. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12:00 цагийн үед хотын төв орох гээд гэрээсээ гарсан юм. Гэрээсээ гараад Биокомбинатын автобусны буудал дээрээс 1000 төгрөгийн таксинд суусан. Уг машин нь Х.Соната маркийн машин байсан. Жолооч нь настайвтар эрэгтэй хүн байсан. Мөн арын суудал дээр нь нэг эмэгтэй сууж байсан. Би уг машины урд талын суудалд буюу жолоочийн хажуу талын суудалд суусан. Ингээд бид 3 хөдлөөд Нисэхийн замаар явж байтал өөдөөс ирж байсан саарал өнгөтэй автомашин зүгээр явж байснаа гэнэт бүтэн эргэлдээд улмаар манай явах урсгал руу орж ирээд бидний машиныг мөргөсөн. Мөргөлт болсны дараа юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь машинаас гарчихсан зам дээр хэвтэж байсан. Намайг машинаас хэн, яаж гаргасныг мэдэхгүй байна. Би 5 сартай жирэмсэн. ...Машин зүгээр явж байхад эсрэг урсгалд явсан машин аймар хурдтай явж байснаа бүтэн эргэлдэж байгаад манай урсгал руу орж ирээд манай машиныг мөргөсөн. Түүнээс хойш болсон юмыг санахгүй байна. Манай машин дотор явсан хүмүүсээс архи дарс уусан хүн байхгүй. Харин нөгөө мөргөсөн машины жолоочийг 103-ын машинаар авч явах үед гараа савчаад орилоод байсан. Би бодохдоо согтуу юм байна гэж бодсон. Бид хоёр хамтдаа 103-ын машинаар явсан юм. Миний биеийн байдал хүнд байна. Би жирэмсэн болохоор янз бүрийн эмчилгээ хийлгэж болохгүй байна. Гомдолтой байна... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 34-38 дугаар хуудас/,

Мөн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ: ...Би 11 сард төрнө. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хар рентген зураг авахуулсан. Энэ зурган дээрээс аарцаг ясны хугарал харагдахгүй байна гэсэн. Жирэмсэн болохоор комьпютер томографикийн шинжилгээ хийлгэж болохгүй байна. Төрсний дараа эмчилгээ хийгдэнэ. Учир нь жирэмсэн болохоор болохгүй байна. Ослоос хойш зарцуулагдсан эм, тариа, бусад зардлыг тусад нь бичиж өгье. Яг одоогоор тооцоо гараагүй байна. Мөн ослын үеэр миний эзэмшлийн Самсунг нөт-3 маркийн гар утас алга болсон, уг утсыг 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 950.000 төгрөгөөр худалдаж авсан. Гомдолтой байна.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Сувдын: ...Би эмчилгээний зардалдаа нийтдээ 640.000 орчим төгрөг зарцуулаад байна. Гомдолтой байна. Одоог хүртэл толгой өвдөөд, гэмтэлтэй байгаа, мөнгө төгрөг их хэрэгтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/,

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Г.Сувд гэрчээр мэдүүлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед би Биокомбинатад байх гэрээсээ хотын төв орохоор гарсан. Гэрээс гараад Биокомбинатын автобусны буудал дээрээс Нисэх хүртэл 1000 төгрөгөөр явдаг жижиг суудлын автомашинуудын зогсоол дээр очиход Х.Соната маркийн автомашин зогсож байсан, жолооч нь настайвтар ах байсан. Тэгээд би машинд орж суусан, би арын суудлын баруун гар талд суусан. Удалгүй нэг жирэмсэн эгч ирээд, тэр эгч жолоочийн хажуу талын суудалд суусан. Тэгээд бид нар хотын төв рүү хөдөлсөн. Би машинд ороод гар утасныхаа хөгжмийг асаагаад чихэвч зүүгээд явж байсан. Нэг мэдсэн чинь пис пас болоод явчихсан, би юу болсоныг ойлгоогүй. Нэг мэдэхэд миний сууж явсан Х.Соната маркийн автомашин өөр нэг машинтай мөргөлдчихсөн, намайг тэр хавьд байсан хүмүүс машинаас татаж гаргаж байсан. Харин жолооч ах машин дотроо хавчуулчихсан, урд сууж явсан жирэмсэн эгч гадаа гараад ирчихсэн, түргэний тусламжийн машин ирээд үзэж байсан. Тэр үед нөгөө машины жолооч гэх эрэгтэй, хамт явсан гэх нүдний шилтэй эмэгтэй нар байсан ба жолооч эрэгтэй нь ухаангүй байсан тул түргэн тусламж аваад явсан, араас нь намайг мөн гэмтэл рүү авч явсан. Би арын суудалд сууж явсан, мөн чихэвчээр хөгжим сонсоод доошоо харчихсан байсан, яг яаж осол болсон гэдгийг мэдэхгүй байна. Хэвийн хурдтай явсан. Жолооч зүгээр, эрүүл саруул байсан. Миний баруун гарын бугалга, тохойн яс цуурсан. Зүүн хөлний шагай зулгарсан, мөн гар, хөл, нүүр биеэр хөхрөлт няцралт, шалбархайнууд олон тоогоор үүссэн. Гомдолтой байна... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Ш.Эрдэмцэцэгийн: ...Манай ажил Хан-Уул дүүргийн хуучнаар цагаан хаалганы орчим байрладаг юм. 2016 оны 07 дугаар 01-ний өдөр Шинэбаяр манай ажил дээр ирээд хоёулаа хамтдаа Био орж хүнтэй уулзаад ирье гэсэн. Тухайн үед Шинэбаяр 20-23УНВ улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн машинтай явсан. Ингээд би ажлаасаа гараад Шинэбаярын машинд суугаад хамтдаа Био руу явсан. Шинэбаяр машинаа жолоодоод, би арын суудал дээр нь сууж явсан. Био орох гээд Нисэхийн замаар явж байтал юу болсныг мэдэхгүй гэнэт л мөргөлдчихсөн, мөргөлт болсоны дараа би машинаас буугаад тэр хавиар байсан хүмүүсийг гуйж байгаад Шинэбаярыг машинаас буулгуулсан. Хэсэг хугацааны дараа 103-ын машин ирээд Шинэбаярыг аваад явсан, харин би өөрөө дүү Мөнх-Эрдэнийг дуудаж ирүүлээд явсан. Шинэбаяр бид 2 нэгнээ таних болоод хагас жил болж байна. Саяханаас үерхэж эхэлж байна. Шинэбаяр надтай хааяа уулзахдаа уг машиныг жолоодон ирдэг байсан. Шинэбаярын машин эсэхийг сайн мэдэхгүй байна. Бид 2 үерхээд дөнгөж эхэлж байсан. Согтуу байсан эсэхийг анзаараагүй, зүгээр л байх шиг байсан. Архи бол үнэртэхгүй байсан. Шинэбаяр бид 2 хоорондоо юм яриад л явж байсан. Яг яаж осол болсоныг мэдэхгүй байна. Би өөрөө гар утсаараа оролдоод явж байсан болохоор хараагүй. Яаж осол болсон гэдгийг огт мэдэхгүй байна. Хэвийн, энгийн л хурдтай явж байсан. Би арын суудалд сууж явсан болохоор гэмтэж бэртээгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол санал байхгүй. Би зүгээр байгаа... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Гэрч Д.Уянгын: ......Б.Шинэбаяр бид хоёр 2012 онд гэр бүл болсон, албан ёсны баталгаатай, бид хоёр хүүхэдтэй. 2015 оны 12 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, би ээж Долгормаа, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Харин Б.Шинэбаяр Баянзүрх дүүрэгт Сансарт ээж аавындаа амьдарч байгаа. Би 2016 оны 05 сарын 15-ны өдөр ээж Долгормаагийн хамт Солонгос улс руу явсан. Тэнд байхдаа Б.Шинэбаярыг осолд өртсөн, эмнэлэгт хэвтэж байгаа гэж хадам ээжийн дүүгийнх нь охин Ариунтуяа надад хэлсэн. Би Солонгосоос 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ирээд тэр өдрөө Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж уулзсан. Тэгэхэд Б.Шинэбаяр янз бүрийн юм яриад намайг танихгүй байна лээ. Мөн одоогийн байдлаар ч гэсэн юм ярихаар буруу зөрүү яриад, юмаа мартаад байгаа. Өчигдөр ярьсан юмаа өнөөдөр нь санахгүй байгаа. ..мангар хүн гэхэд арай биш, орон гаран гэх юм уу даа, тиймэрхүү л байгаа.  ... 20-23УНБ улсын дугаартай Тоёота гранд марк-2 машин манай ээж Цэдэн овогтой Долгормаагийн нэр дээр бүртгэлтэй. 2012 онд Шинэбаяр бид хоёр хурим хийхэд ээж Долгормаагаас Жи Королла авч өгсөн, дараа нь уг машинаа зараад жилийн дараа Т.Приус-20 авсан. Удалгүй Приус машинаа зараад 2 жилийн өмнө 20-23 УНБ улсын дугаартай Тоёота марк гранд машиныг худалдаж авсан. Ер бол худалдаж авсан цагаас нь хойш Шинэбаяр жолооддог, манай ээж Долгормаагаас бидний гэр бүлийн хэрэгцээнд авч өгсөн юм... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 76-77 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Долгормаагийн:...Энэ машиныг би охин Уянга, хүргэн Шинэбаяр нарыг 4 жилийн өмнө хуримаа хийхэд нь Жи Королла маркийн автомашин авч өгсөн юм, улмаар уг машиныг зараад 2 жилийн өмнө 20-23 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг худалдаж авсан. Энэ машиныг худалдаж авахдаа Жи Королла машины зарсан мөнгөн дээр Шинэбаяр өөрөө мөнгө нэмээд худалдаж авсан. Тэгээд анхнаасаа Жи Королла маркийн автомашин миний нэр дээр байсан болохоор сүүлд бас миний нэр дээр гэрчилгээг нь гаргуулсан юм. Түүнээс биш энэ машиныг байнга Шинэбаяр жолооддог, охин Уянга хааяа жолооддог, эзэмшигч нь бол Шинэбаяр юм. Надад бол хамаагүй нэг гэр бүлийн гишүүд учраас машины нэрийг солиулъя энэ тэр гэж санасангүй. Энэ машины эзэн нь өөрөө юм. 2016 оны 5 сараас энэ хоёр гэр бүлийн бага сага маргаанаас болоод тус тусдаа амьдарч байгаа юм. 2 хүүхэдтэй, хоёр хүүхэд нь манайд Уянгын хамт амьдардаг. Шинэбаярт манай хамаатан садан бүгд л сайн ханддаг. Ийм тийм гээд хэлчих муу зуршилгүй. Энэ миний машин бишээ, Шинэбаярын машин, надад хамаагүй гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн   80-82 дугаар хуудас/

Шинжээч З.Энхбатын: ...45-42 УБӨ улсын дугаартай Нуndai Sonata маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд байхад очиж үнэлгээ хийсэн. Нуndai Sonata маркийн автомашины зах зээлийн ханш нь эдэлгээнээс хамаараад 2.000.000-2.500.000 төгрөгийн хооронд байсан тул уг автомашины зах зээлийн үнэлгээг 2.000.000 төгрөгөөр тогтоосон. Харин уг автомашинд учирсан эвдрэлүүд их хэмжээний эргэн сэргэгдэн засварлагдах боломжгүй байсан тул нийт 1.700.000 төгрөгөөр тооцож гаргасан. Уг автомашины зарим нэг эд анги нь ашиглагдах боломжтой байсан тул зах зээлийн үнэлгээний нийт учирсан эвдрэлийн үнэлгээг хасаж, 300.000 төгрөгөнд бодсон. Өөрөөр хэлбэл бүтэн үлдсэн эд анги нь 300.000 орчим төгрөг юм... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас/,

Шинжээч Я.Ганхүүгийн: ...Б.Шинэбаяр нь хэрэг хариуцах чадвартай, шинжээч томилсон тогтоолын 7 дугаар асуултанд Б.Шинэбаярыг одоо хэрэг хариуцах чадвартай юу гэж асуугаагүй учраас энэ талаар хариулаагүй юм. Комиссын гишүүдээр шийдсэн болно. Тархи доргилтын дараах хам шинж гэдэг нь гэмтлийн дараах үүсдэг сэтгэцийн хам шинж юм. Өмнөх хойших ойгүйдэл гэдэг нь тухайн гэмтэл авсан цаг хугацаанаас хойш тодорхой хугацаанд болсон явдлыг санахгүй байхыг хэлнэ. Б.Шинэбаяр нь ослын өмнөх амьдралын түүх болон осол үйлдэгдсэний дараа тодорхой хугацаанаас хойш явдлыг санаж байгаа. Өөрөөр хэлбэл Б.Шинэбаяр нь авто осолд орсон үеэ л санахгүй, тухайн үеийн ой санамж нь тасарсан гэсэн үг. Одоо бол Б.Шинэбаяр нь хийсэн үйлдлээ мэдэж, ухамсарлан ойлгох чадвартай гэж шинжээч бид нар үзэж, дүгнэж байна... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 147 дугаар хуудас/,

Шинжээч Б.Батзоригийн: ...Уг дүгнэлтэнд 45-42 УБӨ улсын дугаартай Х.Соната-5 маркийн автомашины жолооч Р.Ванчинбазар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй. Харин 20-23 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашины жолооч Б.Шинэбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан юм. Яагаад 20-23 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашины жолооч Б.Шинэбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн бэ гэвэл хэргийн газрын үзлэг, фото зураг, схем зураг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээс харахад 2 машин анх мөргөлдсөн гэх А цэг нь 45-42 УБӨ улсын дугаартай Х.Соната-5 маркийн автомашины явж байсан урсгал дээр буюу тусгаарлах шугамны баруун талд тавигдсан байсан. Тийм болохоор Тоёота марк-2 маркийн автомашины жолооч Б.Шинэбаярыг буруутай гэж дүгнэлт гаргасан. Шинэбаяр эсрэг урсгалд орохгүйгээр өөрийнхөө эгнээгээр явж байсан бол осол гарахгүй байх байсан. Осол болсон үндсэн шалтгаан нь Тоёота марк-2 маркийн автомашины жолооч Б.Шинэбаяр нь эсрэг урсгалд орсноос осол болсон байна. Ослын өмнө Б.Шинэбаярын автомашинд осолд нөлөөлөөд эсрэг урсгал руу орох эвдрэл гэмтэл учраагүй байсан. Энэ нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шинжээч С.Мөнхдалайгийн гаргасан шинжээчийн 4369 тоот дүгнэлтээр батлагдаж байна. Энэ хэрэг дээр хурдыг тогтоох боломжгүй дүгнэлтийн 3 дахь хариултанд тодорхой хариулсан байгаа гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 28-р хуудас/

   Шинжээч Б.Батзоригийн: ...Дээрхи хүмүүсийн 20-23 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн авомашиныг Б.Шинэбаяр нь архидан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж магадгүй гэж ярьж байгаа нь техникийн шинжээчийн дүгнэлтэнд нөлөөлөхгүй. Тухайн үед согтуурал шалгах драйгер багаж үлээгээгүй харин цуснаас шинжилгээ авсан байсан. Уг цусны шинжилгээний хариунд Б.Шинэбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарсан байсан. /Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Д.Золзаяагийн 2016.07.06 ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт №5786/ Тийм болохоор албан ёсны дүгнэлтийг барьж техникийн шинжээчийн дүгнэлтээ гаргасан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 76-77-р хуудас/

Шинжээч Д.Золзаяагийн: ...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын ахлах мөрдөн байцаагч хошууч Б.Амарсанаагийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Б.Шинэбаяр гэж хаягласан цусанд спиртын агууламж байгаа эсэхийг тогтоох шинжилгээ хийсэн юм. Шинжилгээ хийхэд мөрдөн  байцаагчийн тогтоол, хуруу шилэнд хийж ирүүлсэн цусыг тогтоолтой тулгаад шинжилгээнд хүлээн авдаг. Хүлээн авсан хуруу шилтэй 4 мл цусыг /Б.Шинэбаяр 30 эр/ шинжилгээний аргачлалын дагуу UNICO 7200 спектрофотометр багажин дээр 590нм долгионы уртад хэмжилтийг 3 удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж, тоо хэмжээг тодорхойлоход цусанд спиртийн агууламж илрээгүй. Энэ багаж нь стандарт хэмжил зүйн төвөөс баталгаажуулсан багаж байгаа юм. Шинэбаяр, 30, эр гэж хаягласан цус лабарторийн  нөхцөлд шинжилгээ хийгдэх явцад солигдох боломжгүй. Дээж байхгүй тул дахин шинжилгээ хийх боломжгүй. 2 дээжээр 2 л удаа шинжилгээ хийдэг... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 71-73 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэцэцэгийн: ...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн зам буюу нисэх комбинат хоёрын уулзвар дээр иртэл зам дээр 2 машин мөргөлдөөд саарал өнгийн жижиг машин нь ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан харин цагаан өнгийн машин нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай байсан. Тэгэнгүүт бид машинаасаа буух үед цагаан машины урд талаас уур савсаад байсан. Тэгтэл нөгөө саарал өнгийн машинаас нэг хүүхэн арын зүүн хаалгаар бууж ирээд туслаарай гэж хашгирсан. Тэгээд л бид гүйгээд хамгийн түрүүнд уур савсаж байсан. Цагаан машины хүмүүсийг гаргах гэж очоод арын хаалгыг онгойлгосон юм. ...Тухайн үед надтай хамт явсан. Эрдэнэзул хамгийн түрүүнд эмнэлэг цагдаа дуудсан юм. Би яг энэ 2 машин хоорондоо замын хаана мөргөлдсөн болон хэр хурдтай явсаныг хараагүй. Харин би мөргөлдөөд салсаны дараа л хамгийн түрүүнд очсон, анхны машины хүн байгаа юм. Бид нарыг бензин колонкоос гарах үед гол замаар гарсан жижиг цагаан өнгийн машин /соната-5/ машин осолд орсон байсан. Колонкийн хажуугаар гарахдаа их л хурдтай явж байсан. Тэр колонкоос осол хүртэл баримжаагаар 600 орчим метр байдаг байх, уруу  газар байгаа юм. ...Тэр жирэмсэн хүүхнийг машинаас би хүмүүстэй хамтран буулгасан юм. Тэгэхэд тэр хүүхний цүнх машиныхаа урд талд байсан. Тэгтэл тэр хүүхэн манай эгчид хандаад эгчээ цүнхнээс утас аваад өгөөч ээ гэхэд манай эгч Уранчимэг хамаагүй хүний юм ухаад яах вэ, чи өөрөө ав гэсэн. Тэгээд л тэр хавиар бужигнаж байгаад нэг хартал тэр жирэмсэн хүүхэн утсаараа яриад хэвтэж байсан. Миний сонссоноор ээжтэйгээ ярьж байсан, би аваарт орчихлоо гэж ярих нь сонсогдож байсан. Тэгээд л эмнэлэг болон аврахын хүмүүс ирэхээр бид явсан юм. Надад нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан үнэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Шинэбаяраас мэдүүлсэн мэдүүлгүүд

Б.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ ...Би хэргийн талаар юу ч санахгүй байна. Одоо мэдүүлэг өгөхгүй... гэсэн мэдүүлэг                    /1 дүгээр хх-ийн 156-157 дугаар хуудас/

Б.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би өмгөөлөгч авсан. Хэргийн талаар би санахгүй байна. Баруун талын уушиг, баруун талын хөл, гар хугарсан, өвдөж зовиуртай, толгой байнга өвдөнө. Манай эхнэрийг Уянга, хадам ээжийг Долгормаа гэдэг, 20-23 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашин бол хадам ээжийн машин байгаа юм.... гэсэн мэдүүлэг                          /1 дүгээр хх-ийн 158-159 дүгээр хуудас/

 

          Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд

-2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 2-9 дүгээр хуудас/,

-2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, осолын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

-2016 оны 7 дугаар сарын 01-ний өрийн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 12-13 дугаар хуудас/,

-2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 14-16 дугаар хуудас/,

-2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 1220 дугаартай дүгнэлтэнд:

  1. Талийгаачийн цогцост баруун чамархайгаас баруун чулуулаг, турк эмээл, зүүн чулуулаг дайрч зүүн чамархай хүрсэн, баруун чамархайгаас арагш дагзны баруун хэсэг хүрсэн хугарал, баруун, зүүн чамархай, зулай, дагз, хажуугийн ховдлын дээд хэсэг болон суурийн хэсгээр тархмал аалзан бүрхүүл доорхи цус харвалттай, бага тархи орой болон суурийн хэсгээр тархмал аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун чамархайн, чамархайн булчин, зүүн зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, 2 уушгины няцрал, баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун өвдөгний шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болно.
  5. Талийгаач нас барах үедээ согтолтгүй эрүүл байжээ.
  6. Талийгаач нь АВО системээр O/I/ бүлгийн харъяалалтай цустай байна. /1 дүгээр хх-ийн 88-91 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  шинжээчийн 5761 дугаартай дүгнэлтэнд:

  1. Р.Ванчинбазар гэж хаяглагдсан цус нь O/I/ бүлгийн харъяалалтай байна. /1 дүгээр хх-ийн 92 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  шинжээчийн 5760 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Р.Ванчинбазар 74 н/эр VII/02 гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. /хх-ийн 93 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн  шинжээчийн 9459 дугаартай үзлэг хийсэн актад

  1. Б.Шинэбаярын биед баруун дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальс доорхи цус хуралт, тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархи дарагдал, баруун шуу болон богтос ясны ил хугарал, баруун дунд чөмөг далд хугарал, баруун дал, эгэл өвчүү ясны хугарал, баруун уушгины няцрал,цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун зовхи, мөр далны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, баруун гуянд цус хуралт, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.3, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.  /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 9376 дугаартай үзлэг хийсэн актад

  1. Г.Сувдын биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн бугалганы шарх, нүүр, 2  шилбэний зулгаралт, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  3. .Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  шинжээчийн 9482 дугаартай үзлэг хийсэн актад

  1. А.Ганчимэгийн биед зүүн тавхайн 3-р шивнүүрийн далд хугарал, умайн доргилт, дух, зүүн өвдөг, зүүн гуяны зулгаралт, зүүн гуя, баруун өвдөгний, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
  5. ГССҮТ-н өвчний түүхэнд аарцаг ясны хугарал байж болзошгүй гэсэн байх ба үзүүлэгч нь жирэмсэн учир КТГ зураг авхуулах боломжгүй тул аарцаг ясны хугарал тогтоох боломжгүй. /1 дүгээр хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн  биологийн шинжээчийн 5786 дугаартай дүгнэлтэнд

  1. 2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Шинэбаяр 30/эр гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. Шээсний дээж шинжилгээнд ирүүлээгүй тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна. /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  биологийн шинжээчийн 5787 дугаартай дүгнэлтэнд:

  1. Б.Шинэбаярын гэж хаягласан цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна. /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/,

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №5891 дугаартай Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 45-42 УБӨ улсын дугаартай Хюндай Соната-2 маркийн авто машинд үнэлгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №6267 дугаартай Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 20-23 УНВ улсын дугаартай Тоёото гранд марк-2 маркийн авто машинд үнэлгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 116-117 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн  шинжээчийн 4369 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 20-23 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашины эд анги бүрэн, гэмтэлтэй байна.
  2. Автомашины урд бамбай баруун булан хэсгээрээ хагарч салсан, капот баруун хэсгээрээ дотогшоо хунирсан, баруун урд талын далбаа дотогшоо чихэгдсэн, баруун урд хаалга хонхойж гажиж хаалганы шил хагарсан, баруун талын толь суурь хэсгээрээ хугарч унжсан, баруун урд талын хаалга зурагдаж хонхойсон, баруун хойд талын далбаа, багана хонхойж зурагдсан. Тээшний тагны баруун талын нугас хугарч, тээшний таг гажиж ангайсан. Урд болон хойд талын салхины шил хагарсан. Жолоочийн болон зорчигчийн аюулгүйн хийн дэр задарч гарсан. Баруун, зүүн, баруун хойд талын гэрэл байхгүй. Баруун урд дугуй эргэх нударга салсан. Баруун урд дугуйн зээрэнхий хагарсан, амортизатор, дээд гар гулзайсан, доод гар, жолооны хөндлөн таг хугарсан, хагас гол салсан. Хөдөлгүүр тогтоогч лап тасарсан. Радиаторын хэлбэр дүрс алдагдаж битүүмж алдсан. Тоормосны шингэн хадгалах сав салсан, баруун урд дугуйн тоормосны шингэн дамжуулах гуурс тасарсан, тоормосны болон хаазны дөрөө давхцаж гулзайсан. Жолооны хүчлүүрийн шингэн дамжуулах гуурс тасарсан. Сэнс хугарсан зэрэг гэмтлүүдтэй байна.
  3. Автомашинд үүссэн дээрх гэмтүүд ослын улмаас үүссэн гэмтэл байна.
  4. Автомашинд үүссэн дээрх эвдрэл гэмтэл нь ослын улмаас үүссэн тул осолд нөлөөлөхгүй.
  5. 4 дүгээр асуултанд хариулсан болно.
  6.  Тоормосны шингэн дамжуулгатай, АВS тоормосны системтэй байна. Тоормосны механизм нь ослын улмаас гэмтэлтэй болсон тул ажиллагааг шалгах боломжгүй байна. /1 дүгээр хх-ийн 119-121 дүгээр хуудас/,

2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 432 дугаартай дүгнэлтэнд:

  1. 20-23 УНВ улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Шинэбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. 45-42 УБӨ улсын дугаартай Хюндай Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч Р.Ванчинбазар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгээр зорчих хэсэг дээр шарвалтын мөр, баруун талын дугуйн St=37.50 метр, зүүн талын дугуйн St=36.0 метр, дугуйн гулгасан мөр 13.50 метр гарсан байна. Тоормосны мөрнөөс хурдыг тогтоодог ба шарвалтын мөрнөөс хурдыг тогтоох боломжгүй байна. /1 дүгээр хх-ийн 135 дугаар хуудас/

2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 767 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Шинэбаяр нь одоо сэтгэцийн хувьд Тархи доргилтын дараах хам шинж. Өмнөх хойших ойгүйдэл эмгэгтэй байна.
  2. Б.Шинэбаяр нь сэтгэцийн хувьд Тархи доргилтын дараах хам шинж. Өмнөх хойших ойгүйдэл эмгэгтэй байна. Уг эмгэг нь тархины гэмтлийн дараах цочмог үеийн сэтгэцийн өөрчлөлттэй байна.
  3. Б.Шинэбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.  Б.Шинэбаярын дээрх сэтгэцийн эмгэг нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зам тээврийн ослоос үүссэн байх боломжтой байна .
  4.  Б.Шинэбаярын дээрх сэтгэцийн өөрчлөлт нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зам тээврийн ослоос үүссэн байх боломжтой байна.
  5.  Б.Шинэбаяр нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг болон түүний удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.
  6. Б.Шинэбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зам тээврийн осол буюу хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Б.Шинэбаяр нь зам тээврийн осол болох үед буюу уг өдрөөс өмнө сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  7. Б.Шинэбаяр нь сэтгэцийн хувьд Тархи доргилтын дараах хам шинж. Өмнөх хойших ойгүйдэл эмгэгтэй байгаа тул байцаан шийтгэх ажиллагаанд оролцож тухайн үеийн зам тээврийн ослын талаар одоогоор мэдүүлэг өгөх боломжгүй байна. Б.Шинэбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу зам тээврийн осол үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  8. Б.Шинэбаярын дээрх сэтгэцийн өөрчлөлт нь засрал сайжрал авах эсэх нь эмчилгээний үр дүн дэглэмээс хамаарна. Б.Шинэбаярт үүссэн дээрх сэтгэцийн өөрчлөлт нь ямар хугацааны дараа засрал сайжрал авахыг одоогоор тогтоох боломжгүй байна. гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн  142-146 дугаар хуудас/,

2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 843 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Шинэбаяр нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /1 дүгээр хх-ийн 238-241 дүгээр хуудас/,

          Шүүгдэгч Б.Шинэбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд

 

Шүүгдэгч Б.Шинэбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хх-ийн 200 дугаар хуудас/,

Замын цагдаагийн газар Жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хх-ийн 198-199 дүгээр хуудас/,

Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний үнэмлэхийн лавлагаа, /1 дүгээр хх-ийн 197 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Нисэхийн замд Тоёота марк-2 20-23 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хьюндай соната маркийн 45-42 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Р.Ванчинбазарын амь насыг хохироон, хохирогч А.Ганчимэгийн биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Сувдын биед хөнгөн гэмтэл, Р.Ванчинбазарын тээврийн хэрэгсэлд 1.705.000 төгрөгний шууд, Ц.Долгормаад 4.425.000 төгрөгний шууд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оргодолтөмөрийн: ...Манай аав 7 дугаар сарын 01-ний өдөр авто машины осолд орж нас барсан. Манай гэр бүлийнхэн монгол хүний зан гаргаж аавынхаа буяны 49 хоног өнгөртөл хэл ам гаргаж яваагүй. Тухайн хэрэг гарах үед Шинэбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.. Би оршуулгын зардал, машины төлбөрт 13.00.000 гаруй төгрөг авсан. Би энэ хэрэгтэй холбогдуулж өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчийн төлбөрийг төлж чадаагүй.  Тиймээс баримтаар гаргаж өгсөн хохирол төлбөр дээр сэтгэл санааны хохирлыг нэмээд нийт 40.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Гэхдээ шүүх хуралдаан эхлэхээс өмнө Шинэбаярын аав болох Болдбаатартай тохиролцоод сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг авахаар болсон гэсэн мэдүүлэг,

Хохирогч А.Ганчимэг: ...Би тухайн өдөр эрүүл саруул явж байгаад осолд орсондоо маш их гомдолтой байна. Би тухайн үед 5 сартай жирэмсэн байсан. Эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 2.000.000 төгрөгийг Шинэбаяраас авсан. Одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

           мөрдөн байцаалтын шатанд Г.Сувд гэрчээр мэдүүлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед би Биокомбинатад байх гэрээсээ хотын төв орохоор гарсан. Гэрээс гараад Биокомбинатын автобусны буудал дээрээс Нисэх хүртэл 1000 төгрөгөөр явдаг жижиг суудлын автомашинуудын зогсоол дээр очиход Х.Соната маркийн автомашин зогсож байсан, жолооч нь настайвтар ах байсан. Тэгээд би машинд орж суусан, би арын суудлын баруун гар талд суусан. Удалгүй нэг жирэмсэн эгч ирээд, тэр эгч жолоочийн хажуу талын суудалд суусан. Тэгээд бид нар хотын төв рүү хөдөлсөн. Би машинд ороод гар утасныхаа хөгжмийг асаагаад чихэвч зүүгээд явж байсан. Нэг мэдсэн чинь пис пас болоод явчихсан, би юу болсоныг ойлгоогүй. Нэг мэдэхэд миний сууж явсан Х.Соната маркийн автомашин өөр нэг машинтай мөргөлдчихсөн, намайг тэр хавьд байсан хүмүүс машинаас татаж гаргаж байсан. Харин жолооч ах машин дотроо хавчуулчихсан, урд сууж явсан жирэмсэн эгч гадаа гараад ирчихсэн, түргэний тусламжийн машин ирээд үзэж байсан. Тэр үед нөгөө машины жолооч гэх эрэгтэй, хамт явсан гэх нүдний шилтэй эмэгтэй нар байсан ба жолооч эрэгтэй нь ухаангүй байсан тул түргэн тусламж аваад явсан, араас нь намайг мөн гэмтэл рүү авч явсан... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Ш.Эрдэмцэцэгийн: .... Био орох гээд Нисэхийн замаар явж байтал юу болсныг мэдэхгүй гэнэт л мөргөлдчихсөн, мөргөлт болсоны дараа би машинаас буугаад тэр хавиар байсан хүмүүсийг гуйж байгаад Шинэбаярыг машинаас буулгуулсан... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Шинжээч Б.Батзоригийн: ...Уг дүгнэлтэнд 45-42 УБӨ улсын дугаартай Х.Соната-5 маркийн автомашины жолооч Р.Ванчинбазар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй. Харин 20-23 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашины жолооч Б.Шинэбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан юм..... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 28-р хуудас/

   Гэрч Б.Эрдэнэцэцэгийн: ...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн зам буюу Нисэх комбинат 2-ын уулзвар дээр иртэл зам дээр 2 машин мөргөлдөөд саарал өнгийн жижиг машин нь ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан харин цагаан өнгийн машин нь ертөнцийн зүгээр хойд зүглүү харсан байдалтай байсан тэгэнгүүт бид машинаасаа буух үед цагаан машины урд талаас уур савсаад байсан тэгтэл нөгөө саарал өнгийн машинаас нэг хүүхэн арын зүүн хаалгаар бууж ирээд туслаарай гэж хашгирсан тэгээд л бид гүйгээд хамгийн түрүүнд уур савсаж байсан цагаан машины хүмүүсийг гаргах гэж очоод арын хаалгыг онгойлгосон юм...тухайн үед надтай хамт явсан Эрдэнзул хамгийн түрүүнд эмнэлэг цагдаа дуудсан юм.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16 дугаар хуудас/

Гэрч Н.Адъяагийн: ...2016 оны 07 дугаар сарын 01-ны өдөр СХД-н 32 дугаар хороо Эмээлт зах ороод буцаж явтал нэг залуу утсаар яриад танай охин Ганчимэг Нисэхийн зам дээр аваарт орсон байна гэж хэлсэн тэгээд л хариж явсан болохоор шууд яваад очтол 2 машин мөргөлдсөн манай охин цагаан өнгийн Соната машинд сууж явсан байна лээ машинаас гаргасан замын зүүн талд явган хүний зам дээр хэвтүүлсэн байсан. Намайг очих үед түргэний машин тэгээд л тэр ирсэн эмч хүмүүсийг үзээд манай охиныг түргэний машин руу оруулсан юм. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68-р хуудас/

Гэрч Ц.Баясгалангийн: ...2016 оны 07 дугаар сарын 01-ны өдөр би Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээн авах яаралтай тусламжийн тасаг дээр жижүүрээр ажиллаж байсан. Өдрийн 13 цаг 50минутанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн зам дээр осолд орсон гээд Болдбаатарын Шинэбаяр түргэнээр ирсэн. Ирэхдээ ухаангүй байдалтай байсан. Би уг хүнийг үзээд бүртгэлийн хуудас нээгээд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Бүртгэлийн хуудас дээр Шинэбаярыг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж бичсэн байна. Энэ нь өвчтөний амнаас архи үнэртсэн байх эсвэл хамт ирсэн хүн нь согтуу гэж хэлснээр уг тэмдэглэгээг хийдэг.  Уг осолд орсон хүн огт архи дарс амсаагүй бол согтуу гэсэн тэмдэглэгээг хийхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 69-р хуудас/

Гэрч Н.Алтансүхийн: ...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хан-Уул салбар дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байтал өдөр 13 цагийн орчимд Нисэхийн зам дээр аваар гарсан байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу хэргийн газар дээр очиход цагаан өнгийн Соната маркийн автомашин Марк-2 машинтай мөргөлдсөн цагаан өнгийн Соната маркийн автомашиныы жолооч машиндаа нас барсан байсан. Харин марк-2-ын жолооч залуу нь хүмүүс машинаас нь гаргасан. Явган хүний зам дээр хэвтэж байсан. Уг Шинэбаяр гэх залууг үзэхэд ер нь шокийн байдалтай, үе үе ухаан алдаад, сэрэхээрээ өвдөлтөө мэдрээд орилоод, баруун талын дунд чөмөг хугарсан байдалтай байсан. Б.Шинэбаярын амнаас эхүүн үнэр үнэртэж байсан. Тухайн үед би согтуурлыг нь ямар нэгэн багажаар шалгасан зүйл байхгүй. Гэхдээ би Шинэбаярын амнаас үнэртэж байсан эхүүн зүйлийг цэвэр спирт гэж хэлж чадахгүй. Миний бодлоор урд шөнө нь архи уусан байж магадгүй гэж бодсон.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70 дугаар хуудас/,

            Гэрч Б.Амарсанаагийн: ...Тухайн өдөр 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад өдрийн 13 цаг 10 минутанд уг ослын дуудлагыг авч хэргийн газар дээр буюу Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн зам дээр очиход 13 цаг 49 минут болж байсан. Манай бүрэлдэхүүн очих үед түргэний машин ирээд 20-23 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашины жолооч Шинэбаяр нар болон Ганчимэг нарыг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв явсан байсан. Манай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний 13 цаг 49 минутаас эхэлж 14 цаг 55 минутанд дуусгаад тэндээсээ шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очсон. Тэгэхэд 20-23 УНВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашины жолооч Шинэбаяр 13 цаг 50 минутанд хүргэгдээд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Би Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод эрчимт эмчилгээний тасгийн сувилагчаар Шинэбаярын цусыг авахуулж хуруу шилэнд хийгээд нэрийг нь бичээд архи согтууруулах ундааны зүйл шалгуулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж өгсөн юм.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 74-р хуудас/, 

-2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 2-9 дүгээр хуудас/, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, осолын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хх-ийн 10-11 дүгээр хуудас/, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өрийн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 12-13 дугаар хуудас/, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 14-16 дугаар хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1220 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 88-91 дугаар хуудас/,2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9459 дугаартай үзлэг хийсэн акт /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9376 дугаартай үзлэг хийсэн акт /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/,2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9482 дугаартай үзлэг хийсэн акт /1 дүгээр хх-ийн 101-102 дугаар хуудас/,2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 5786 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/,2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 45-42 УБӨ улсын дугаартай Хюндай Соната-2 маркийн авто машинд үнэлгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 110-111 дүгээр хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6267 дугаартай Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 20-23 УНВ улсын дугаартай Тоёото гранд марк-2 маркийн авто машинд үнэлгээ хийсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 116-117 дугаар хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4369 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 119-121 дүгээр хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 432 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмыг зөрчин  бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Шинэбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  шүүгдэгчийн хувийн байдал /эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь/ зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оргодолтөмөрөөс гэмт хэргийн улмаас учирсан талийгаач Р.Ванчинбазарын оршуулгын зардалд 11.653.600 төгрөг, автомашины хохирол 1.705.000  төгрөгийг тус тус нэхэмжилснээс Б.Шинэбаяраас 13.381.100 төгрөг, хохирогч А.Ганчимэг нь эрүүл мэндийн улмаас учруулсан хохиролд баримтаар 1.114.456 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Шинэбаяр нь 2.000.000 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оргодолтөмөр, хохирогч А.Ганчимэг нар нь бусад зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч Б.Шинэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдаж байна. Б.Шинэбаярын ВСД ангилалын ¹371947 дугаартай жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц нэг хувийг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлэх, түүний Хаан банкны 5033198097,5074139939, 5022599614, Худалдаа хөгжлийн банкны 499226014 дугаартай дансны гүйлгээг зогсоосныг хүчингүй болгох нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон21