Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                  

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч В.Отгончимэг,

шүүгдэгч Ш.Бямбацогт, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

хохирогч Ц.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт Шомбооны Бямбацогтод холбогдох эрүүгийн 201626030872 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй,  ам бүл 1, Хан-уул дүүргийн 2 дугаар хороо 20 дугаар байрны 01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилйин хорих ял шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 6 сар 29 хоногийн тэнсэн сулласан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Шангас овогт Шомбооны Бямбацогт /РД:ШБ73101293/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ш.Бямбацогт нь согтуугаар, давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэсвгэр “Сэлбэ плаза” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа 6 метрийн урттай 7 хэрэг ширхэг 150-н орос труба, 2 тонн 8-н арматур, 1 тонн 6-н арматур зэрэг эд зүйлийг хулгайлж 4.690.000 төгрөгийн бага бус хэмжээний,

Мөн 2016 оны 5 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сэлбэ плаза” ХХК-ний хашаанд байрлах “Коунтри Милк” ХХК-ний эд материал хадгалах контейнерийн цоожийг арматур төмрөөр эвдэлж, дотроос нь 500 кг тэмээний ноос, 5.5 киловаттын хүчин чадалтай мотор 1 ширхэг, 2.5 киловаттын хүчин чадалтай мотор 1 ширхэг, 1.5 киловаттын хүчин чадалтай мотор 9 ширхэг, 2.5х100 метр кабель утас, ОС маркийн цөцгийний машин, 25 диаметртэй хаалт 6 ширхэг, 15-н диаметртэй хаалт 8 ширхэг зэргийг хулгайлж 5.090.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

-2016 оны 6 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сэлбэ плаза” ХХК-ний хашаанд байрлах “Коунтри Милк” ХХК-ний агуулахын хаалганы цоожийг алхаар эвдэн нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн өнгийн компрессор хулгайлж бусдад 1.750.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, нийт 3 удаагийн давтан үйлдлээр бусдад 11.530.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ш.Бямбацогтын: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ц.Энхжаргалын: “...Манайх 2016 оны 05 дугаар сараас Сэлбэ плазагийн байрыг түрээсэлж ажиллаж байсан. Уг байрнаас 500 килограмм тэмээний ноос, Оросын цөцгий ялгадаг машин, 9 ширхэг чихрийн тоног төхөөрөмжийн мотор, 100 метртэй кабелийн утас, сүү найруулдаг тогоо зэрэг нийт 5.090.000 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан. Одоо 5.090.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Б.Отгонбилэгийн: “...2015 оны 09 дүгээр сард манай байгууллагад Ш.Бямбацогт гэдэг хүн харуулаар ажилд орсон. Бямбацогт компанийн байранд байрлан ажилладаг байсан ба ямар нэгэн ээлж байгаагүй. Бямбацогтыг анх ажилд ороход компаний хашаанд байсан эд зүйлийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Харуулын ажлыг сар бүр удирдлагаас шалгаж компаний хашаанд байсан эд зүйлийг байнга тоолж бүртгэдэг байсан. Хамгийн сүүлд би 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр байх компанийн хашаанд байсан эд зүйлийг тоолоход үйлдвэрийн хашааны хойд талд, гадна талбайд байсан тус бүр нь 6 метрийн урттай Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 150-н труба 7 ширхэг, 2 тонн жинтэй 8-н каданг төмөр, 1 тонн жинтэй 6-н кадангийн хучлага нь байхгүй ил байхаар нь би Бямбацогтод хучлагаар хучих хэрэгтэй гэдгийг хэлээд явж байсан. 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай компаний кассын нярав Энхтүвшин компаний хашаанд байгаа эд зүйлийг тоолоход 7 ширхэг нийт 150-н орос труба, 2 тонн 2-н каданг, 1 тонн 6-н каданг байхгүйг мэдээд аж ахуйн менежер Наранцэцэгт мэдэгдэж надад хэлэхээр нь би Бямбацогттой уулзахад Бямбацогт би мэдэхгүй аваагүй гэж хэлсэн. Алдагдсан гэх 150-н орос труба нийт 42 метр байсан. Уг алдагдсан гэх эд зүйлийг 2011 онд “Агь нь трейд” ХХК-наас нэг тус бүр нь 6 метрийн урттай 7 ширхэг трубаг нэг метрийг нь 40.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нийт 1.680.000 төгрөг болно. Нэг тонн 8-н каданг 1.120.000 төгрөг нийт 2.240.000 төгрөг болно. Нэг тонн 6-н тонн каданг нь 1.100.000 төгрөгний үнэтэй байгаа. Бямбацогтыг ажилд орсон болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байхгүй. Манай компаний хашаанд байсан 150-н хэмжээтэй Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн нэг бүр нь 6 метрийн урттай 7 ширхэг трубаг нэг метрийг нь 40.000 төгрөгөөр нийт 42 метр трубаг 1.680.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. 8-н хэмжээтэй каданг төмөр 2 тонн байсан. Уг каданг төмрийг 2.240.000 төгрөгөөр худалдан авсан байсан. 6-н хэмжээтэй арматур төмрийг 1 тонныг нь 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг авсан трубаг нь худалдаж аваад удаагүй шинээрээ авсан. Каданг төмрийн хувьд бол ялгаа байхгүй шинээрээ хэрэглээгүй бүтнээрээ байсан юм. Нийт манай компанийн хашаанаас 5.020.000 төгрөгний эд зүйл алдагдсан байсан. Би компанийн хашаанд 2016 оны 04 сарын сүүлээр очиж үзэхэд труба болон каданг төмөр байсан. ингээд төмөр алдсанаа мэдээд 2016 оны 05 дугаар сарын дундуур мэдээд Бямбацогттой уулзаад хаана зарсаныг нь асуухад 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аваачиж зарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Отгонбилэгийн дахин мэдүүлэхдээ: “...Ш.Бямбацогт нь 2015 оны 09 дүгээр сараас эхлэн манай “Сэлбэ плаза” ХХК-д сахиулаар ажиллаж эхэлсэн байгаа. Ш.Бямбацогттой албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан зүйл байхгүй. Мөн ажлаас халсан тушаал байхгүй. Манай компани алдсан барилгын материал болох 7 ширхэг труба, 6 болон 8-н кадангаа эргүүлээд авчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Б.Отгонбилэгийг 3 дахь удаа байцаасан тэмдэглэлд: “...Манай компани алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан байгаа. Одоо Ш.Бямбацогтоос нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 140 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Энхжаргалын: “...Манай “Коунтри Милк” ХХК нь Хан-Уул дүүргийн 2  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ плаза ХХК-ны хашаан дотор байх объектыг түрээсээр ашигладаг юм. Манай компани нь 2016 оны 02 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулаад цагаан сарын өмнө үйл ажиллагаа зогссон юм. Манай компани нь чихрийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компанийн хашаан дотор гадаа хоёр ширхэг контейнер байдаг байсан юм. Энэ контейнер дотор хэрэглэхээ больсон тоног төхөөрөмжөө оруулаад тавьдаг байсан. Би амарч байх хугацаанд хааяа ирээд үйлдвэрээ үзэж шалгаад явдаг байсан. Ингээд ирэхдээ үйлдвэр рүү ороод гадаа байгаа хоёр ширхэг контейнерийг цоожтой болохоор нь нэг их анзаараагүй  яваад байдаг байсан. Манай компани нь үйлдвэр дотор ажилладаг компрессороо дотор дуу чимээ ихтэй болохоор нь гаргаад тавьсан байсан юм. Тэгсэн чинь 2016 оны 6 дугаар сарын 06-ны орой манай түрээслүүлэгч Сэлбэ плазагийн хүмүүс хараад хулгай хийж байсан хүнийг нь бариад цагдаад өгсөн гэсэн. Тэр хүн нь манайд өмнө нь манаачаар ажиллаж байгаад больсон Бямбацогт гэж залуу хулгай хийх гэж байгаад баригдсан гэсэн. Манай компанийн захирал Дамжин нь ажил ихтэй учраас намайг энэ хэрэгт хохирогчоор тооцож яв гэсэн. Би албан ёсны албан тоотыг нь авчирч өгөх болно. Энэ компани нь уг компрессорийг 2.5 сая төгрөгөөр худалдаж авсан. Нэлээд хүчтэй компрессор байсан юм. Мөн Бямбацогт нь труба, 4 ширхэг хаалга авсан байсан гэсэн. Уг хаалга труба нь хэрэглэж байсан хуучин учраас үнэлэхгүй болно. Манай компани компрессороо бүрэн бүтэн хүлээж авсан учраас одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

Хохирогч Ц.Энхжаргалын: “...2016 оны 06 дугаар сард үйл ажиллагаа эхлэх болоод ажил цуглаад ногоон контейнер лүү орсон чинь дотор байсан 500 килограмм тэмээний ноос, оросын цөцгий ялгадаг машин, 9 ширхэг чихрийн тоног төхөөрөмжийн мотор, 100 метртэй кабелийн утас, сүү найруулдаг тогоо зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манай үйлдвэр ажиллаж байх хугацаанд Бямбацогт гэж залуу ганцаараа манаачаар ажиллаж байсан. Тухайн үед ганцаараа компанийн хашаа хараад амьдарч байсан юм. Ер нь хааяа очихоор халамцуу зарим тохиолдолд унтаад байж байдаг байсан юм. Тэмээний ноос килограмм 1 кг нь 10.000 төгрөгний үнэтэй нийт 5 сая төгрөг, 5.5 киловатын мотор 1 ширхэг 380.000 төгрөг, 2.5 киловатын мотор 1 ширхэг 300.000 төгрөг, 1.5 киловатын мотор 9 ширхэг нэг бүрийн үнэ нь 250.000 төгрөг нийт 2.250.000 төгрөгний үнэтэй, 2.5х100 метр кабель утас 300.000 төгрөгний үнэтэй, хэрэглээгүй шинэ утас байсан, ОС маркийн цөцгийний машин 1 ширхэг 450.000 төгрөг, 25-ын диаметртэй хаалт 6 ширхэг 150.000 төгрөг, 15-н диаметртэй хаалт 8 ширхэг нэг бүрийн үнэ нь 20.000 нийт 160.000 төгрөгний эд зүйл алдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Ц.Энхжаргалыг 3 дахь удаа байцаасан тэмдэглэлд: “...Манай Коунтри Милк ХХК нь Сэлбэ плаза ХХК-ны хашаан дотор байх обеъект түрээслэдэг юм. Ингээд тухайн компанийн харуул болох Бямбацогт гэж залуу нь харуулаар нь ажиллаж байх  хугацаандаа эд зүйлсийг хулгайлсан байсан. Хяналтын камер байдаггүй, манай эд зүйлс байсан контейнер нь хоёр ширхэг цоожтой байсныг нь хөшөөд орсон байсан. Компрессор байсан өрөөг бол дуу чимээ ихтэй болохоор нь гадна гаргаад түгжээд тавьсан байсан юм. Контейнер дотор тэмээний ноос байсан юм. Хялгас бол байгаагүй. Уг ноос нь үйлдвэрийн аргаар угаасан ноос байсан юм. Уг тэмээний ноос нь 500 килограмм байсан. Ноосыг 500 килограммыг авчираад контейнер дотор тавьсан байсан. 240 килограмм ноос биш 500 килограмм байсан юм. Уг моторууд нь ажилладаг моторууд байсан юм. Манай үйлдвэрт хэрэглэж байгаад хэрэглэхээ больсон моторууд байсан. Эдгээр алдсан моторыг худалдаж авсан баримтууд нь манай компанид байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178-р хуудас/       

Гэрч Б.Эрдэнэдондогийн: “...Би Бямбацогт гэж хүнийг танина. Манай “Сэлбэ плаза” ХХК-ны барьж байгаа барилга дээр өрлөгчнөөр ажиллаж байх үеэс нь эхлэн танина. Дараа нь 2015 оны 11 сараас эхлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ плаза ХХК-н үйлдвэрийн хашааны сахиулаар ажиллаж байгаад хулгай хийгээд ажлаасаа гарсан байдаг. 2016 оны 05 дугаар сард байх Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ плаза ХХК-н аж ахуйн хашааг шалгах гээд явж байхад манай өмнө сахиулаар ажилладаг байсан Ш.Бямбацогт нь манаачийн пүүтгэндээ ирээд унтаж байхаар нь цагдаа дуудаад бариад өгсөн юм. Тэгээд цагдаа дээр ирээд зугтаад яваад өгсөн байсан юм. Би ямар учраас цагдаад дуудлага өгсөн бэ гэхээр өмнө сахиулаар ажиллаж байхдаа 8-н катанг төмөр, 7 ширхэг труба хулгайлаад зугтсан юм. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм. Энэ үед Бямбацогт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Үүний дараа 2016 оны 06 дугаар сарын эхээр байх манай түрээслэгч байгууллагын ажилтан Доржоо над руу залгаад танай харуулаар ажиллаж байсан Ш.Бямбаа нь компанийн хашаан дотор ирчихээд чихрийн үйлдвэрийн хаалгыг эвдэлж ороод дотроос нь юм ачаад байна гэхээр нь шөнө 00 цагийн орчим ажил руугаа явж байхдаа цагдаад дуудлага өгөөд өөрөө яваад очсон чинь цагдаа нар ирчихсэн бариад авсан байсан. Тухайн үед компрессор 1 ширхэг хулгай хийгээд явж байгаад баригдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/

Гэрч Г.Доржийн: “...2016 оны 06 дугаар сарын эхээр байх Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Эн Ти прожект” ХХК-н үйлдвэрийн байранд орой 23 цагийн орчим харанхуй болсон байхад ажлаа хийж байгаад сэрүүцэх санаатай цонхоо онгойлгоход доор төмөр дугараад байсан харсан чинь Бямбаа төмөр ачих гээд байж байхаар нь би Сэлбэ плаза ХХК-н ажилтан Эрдэнэдондог руу утасдаад Бямбаа юм ачиж байгаа талаар хэлсэн. Тэгээд Эрдэнэдондог би цагдаа дуудчихлаа иртэл нь наадхаа байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй цагдаа нар хүрч ирээд Бямбааг аваад явсан байгаа. Би маргааш өглөө ажилдаа ирэхэд хийн компрессор харагдаж байсан. Мөн урт труба байх шиг байсан. Тухайн үед цагаан өнгийн портер явж байсан. Гэхдээ цагаан өнгийн портер дээр бол юм ачаагүй хоосон гараад яваад өгсөн. Би тэр машины номер дугаарыг нь бол хараагүй...” /хх-ийн 49-50-р хуудас/

Гэрч М.Тогтохбаярын: “...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр байх манай төмрийн худалдаан дээр нэг залуу ирээд уулзаад төмөр авах уу гэж асуусан. Тэгээд тухайн залуугаас гайгүй төмөр бол худалдаж авъя гэж хэлсэн. Удалгүй нөгөө залуу портер дээр ачсан катанг, труба ачаад аваад ирэхээр нь үнээ тохироод авсан байгаа. Тухайн төмрийг хэдэн төгрөгөөр худалдаж авсанаа санахгүй байна. Уг залуу төмрийг авчирч өгөхдөө өдрийн цагаар авчирч өгсөн. Тэр залуу өөрийгөө компанийн нярав ажилчдын цалин тавих гэж байгаа юм гэхээр нь худалдаж авсан. Тухайн залуугаас хулгайн эд зүйл биш биз гэж асуухад үгүй илүү гарсан төмөр гэхээр нь итгээд авсан байгаа. Манай компанид хувь хүмүүс илүү гарсан төмрөө авчирч өгдөг юм. Түүнтэй адилхан юм байх гэж бодоод худалдаж авсан байгаа. Манайх худалдан авсан төмрийг зараад борлуулсан байгаа. Катанг төмөр нь зэвтэй байсан учраас худалдан авсан үнээрээ зарж борлуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрч М.Тогтохбаярыг 2 дах удаа байцаасан тэмдэглэл: “...Би өмнө өгсөн мэдүүлгэн дээрээ үнийн дүнг буруу хэлсэн байх шиг байсан. 7 ширхэг трубаг бол метрийг нь 150.000 төгрөгөөр бодоод авч байсан. Катанг төмрийг бол 400.000 төгрөгөөр худалдаж авсан байгаа. Надад тухайн төмрийг бол хоёр хүн авчираад зарсан байгаа. Машины жолоочоос гадна хоёр хүн байсан. Тухайн үед төмөр авчирч өгсөн хоёр хүнийг бол танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142-р хуудас/ 

Гэрч Н.Энхтүвшиний: “...Би Сэлбэ плаза ХХК-д няраваар ажилладаг юм. Манай Сэлбэ плаза ХХК-д Хан-Уул дүүргийн 2дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB city зочид буудлыг барьж дуусаад үлдэгдэл төмрийг нь компанийн хашаанд аваачиж тавьсан юм. Тэрнээс хойш компанийн хашаанд 6 болон 8-н хэмжээтэй арматур төмөр байж байсан. Тэгээд 2016 оны 04 сарын орчим уг төмрүүд алга болсон юм. Энэ төмрийг манай компанийн харуул Бямбацогт аваад явсан байсан. Уг төмрүүдийг бол Бямбацогтод хүлээлгэж өгсөн үгүйг мэдэхгүй байна. Энэ үед би компанийн няраваар ажиллаж байгаа. Тухайн төмөрнүүд нь хэрэглээгүй шинэ төмөрнүүд байсан. Труба нь ялгаа байхгүй шинээрээ хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч М.Тогтохбаярын: “...2016 оны 04 дүгээр сарын орчим байх манай ажилтан Саранбаатартай хоёр залуу ирж уулзаад төмөр авах уу труба, катанг байна худалдаж авах уу гэж асуусан...Тэгэхээр нь ямар нэгэн асуудал байхгүй биздээ гэж асуухад хоёр гурван жил болж байгаа төмөр байгаа юм гэхээр нь худалдаж авахаар болсон. Тэгсэн чинь нөгөө хоёр залуу тэр хавиас машин аваад буцаж яваад 150-н диаметртэй, урт нь 6 метртэй труба 7 ширхэг, 3000 орчим метр орчим урттай 6 болон 8 катанг төмөр байсанг нь трубаг нь 630.000 төгрөгөөр, катанг төмрийг нь 400.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь нөгөө хоёр залууд өгөөд явуулсан байгаа. Ингээд уг худалдаж авсан трубанаас 2 ширхэгийг нь зарж борлуулсан байсан. Тэгээд зарсан хоёр ширхэг трубаг нөхөөд 7 ширхэг болгоод , мөн авсан катанг төмрийг эргүүлээд өгсөн байгаа. Одоо тухайн компанийг бол хохиролгүй болгосон байгаа. Манай компанид одоо 1.030.000 төгрөгийг хохирол учирсан байгаа энэ мөнгөө буруутай хүнээс нэхэмжилж байна...Би өмнө өгсөн байцаалтан дээр үнийн дүнг андуурч хэлсэн байсан. Дараа нь дэвтэр дээрээс харахад трубаг нь 630.000 төгрөг, катанг төмрийг 400.000 төгрөгөөр бодож худалдаж авсан байсан. Өмнө өгсөн байцаалтан дээр андуурсан байна. Манай компанид учирсан хохирлоо нэхэмжилж байна.  Хохирлоо барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Ш.Бямбацогтын өгсөн мэдүүлгүүд

Мөрдөн байцаалтын шатанд Ш.Бямбацогт сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын эхээр байх гадуур архи ууж явж байгаад өмнө нь ажиллаж байсан үйлдвэрийн хашаанд очсон чинь хүмүүс нэг их байхгүй байсан юм. Тухайн үед Коунтри Милк ХХК-н граш дотор байсан хийн компрессорыг аваад гарах гэж байсан чинь манай компанийн менежер Эрдэнэдондог гээд залуу хараад цагдаад дуудлага өгсөн байсан. Ингээд удалгүй Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр намайг авчирсан байгаа юм. Би компрессороос өөр ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй. Хулгайлсан эд зүйлээ бүрэн хүлээлгээд өгсөн...Би Сэлбэ плаза ХХК-д ажилаж байгаад халагдсаны дараа байх 2016 оны 06 дугаар сарын эхээр байх гадуур архи уугаад явж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ плаза ХХК-н хашаан дотор байх Коунтри Милк ХХК-н контейнерийн хаалгыг нь арматурын төмрөөр хөшиж цоожийг нь эвдээд дотор нь байсан 240 киллограмм тэмээний ноос, ажилладаг ажилладаггүй 5 ширхэг мотор авсан байгаа. Би цахилгааны моторыг 19-н үйлчилгээний төвийн хойд талд байрлах түүхий эд авдаг газар 30.000 төгрөгөөр зарсан. Тэмээний ноосыг нь Эмээлт зах дээр очоод зарах гэсэн чинь тэмээний хялгас байна гэж хэлээд 1 киллограммыг нь 500 төгрөгөөр бодоод нийт 240 киллограмм ноосыг 120.000 төгрөгөөр зарсан байгаа. Би эдгээр хулгайг хийхдээ ганцаараа хийсэн байгаа. Надаас өөр ямар нэгэн хүн байхгүй. Мөн одоо ачиж явсан машины жолооч нараа одоо хаана байгаа болон холбогдох утасны дугаарууд нь надад байхгүй. Тийм зүйл байхгүй 240 киллограмм ноос байсан. Би үүнийг Эмээлт зах дээр аваачиж зарсан. Нийт 5 ширхэг мотор байсан. Цахилгааны утас бол аваагүй тэнд байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би дээрх 3 хулгайн үйлдлийг хийсэн нь үнэн. ...Би өмсөх хувцасгүй болоод идэж уух юмны мөнгө байхгүй архины мөнгө хэрэг болсон учраас хулгай хийсэн юм. Надаас өөр хулгай хийсэн хүн байхгүй. Би дээрх хулгайн хэргийг ганцаараа үйлдсэн байгаа. ...Би тухайн контейнер дотроос 240 киллограмм тэмээний ноос, Уг шуудайтай ноос 5-6 орчим шуудай болсон байгаа. Мөн 6 ширхэг мотор, цахилгаан моторууд байсан. Ямар хэмжээ загвартай мотор байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Жижиг жижиг моторууд байсныг авсан. Өөр ямар нэгэн эд зүйлс контейнер дотроос аваагүй болно...Би контейнерийн хаалгыг бол арматур төмрөөр хөшиж байгаад онгойлгосон байсан байгаа. Мөн компрессор байсан хаалгыг ялгаа байхгүй арматур төмрөөр хөшиж байгаад онгойлгосон байгаа. Тухайн арматур төмрийг нь хаясан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94, 95-96 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

 

-2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

-2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

-2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

-2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 97 дугаар хуудас/,

 -2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 98 дугаар хуудас/,

-2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 110 дугаар хуудас/,

-2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 111 дүгээр хуудас/,

-2016 оны    Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

-2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хохирлын тооцоо гаргасан баримт /хх-ийн 179-180 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ш.Бямбацогтын хувийн байдалтай холбоотой баримтууд:

            -Ш.Бямбацогтын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/,

-Монгол улсын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101 дүгээр хуудас/,

 

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 167 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 124-125 дугаар хуудас/

-Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 166-159 дүгээр хуудас/,

-2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1260 дугаартай тогтоол /хх-ийн 170 дугаар хуудас/,

 

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ш.Бямбацогт нь согтуугаар, давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэсвгэр “Сэлбэ плаза ХХК”-д харуулаар ажиллаж байхдаа 6 метрийн урттай 7 хэрэг ширхэг 150-н орос труба, 2 тонн 8-н арматур, 1 тонн 6-н арматур зэрэг эд зүйлийг хулгайлж 4.690.000 төгрөгийн бага бус хэмжээний,

Мөн 2016 оны 5 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сэлбэ плаза” ХХК-ний хашаанд байрлах “Коунтри Милк” ХХК-ний эд материал хадгалах контейнерийн цоожийг арматур төмрөөр эвдэлж, дотроос нь 500 кг тэмээний ноос, 5.5 киловаттын хүчин чадалтай мотор 1 ширхэг, 2.5 киловаттын хүчин чадалтай мотор 1 ширхэг, 1.5 киловаттын хүчин чадалтай мотор 9 ширхэг, 2.5х100 метр кабель утас, ОС маркийн цөцгийний машин, 25 диаметртэй хаалт 6 ширхэг, 15-н диаметртэй хаалт 8 ширхэг зэргийг хулгайлж 5.090.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

-2016 оны 6 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сэлбэ плаза” ХХК-ний хашаанд байрлах “Коунтри Милк” ХХК-ний агуулахын хаалганы цоожийг алхаар эвдэн нэвтэрч Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн өнгийн компрессор хулгайлж бусдад 1.750.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, нийт 3 удаагийн давтан үйлдлээр бусдад 11.530.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Отгонбилэгийн мэдүүлэг /хх-ийн 29-31, 140 дүгээр хуудас/, хохирогч Ц.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 35-36, 38-39,  40-41, 176-177 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэдондогийн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, гэрч Г.Доржийн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/, гэрч М.Тогтохбаярын мэдүүлэг /хх-ийн 51-52, 141-142-р хуудас/, гэрч Н.Энхтүвшингийн мэдүүлэг /хх-ийн 164-165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Бямбацогт нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ш.Бямбацогтын  давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар

Шүүгдэгч Ш.Бямбацогтоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Ц.Энхжаргалд 5.090.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Тогтохбаярт 1.030.000 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Бямбацогтод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Ш.Бямбацогтын цагдан хоригдсон 35 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус  тус дурдаж байна.