Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2018/03091/и |
Дугаар | 508 |
Огноо | 2019-02-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 508
*******019 оны 0******* сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ*******019/00508 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З санд холбогдох,
*******9,615,586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“З сан нь Хнаас олгож буй зарим зээлд баталгаа гарган оролцдог. “О” ХХК нь “Х” ХХК-тай *******014 оны 10 сарын *******7-ны өдөр ******* тоот *******тай зээлийн гэрээ байгуулж 70,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлж авсан ба уг зээлийн 4*******,9 хувьд З сан нь батлан даалт гаргасан. Тодруулбал, “О” ХХК-ийн “Х” ХХК-аас зээлсэн 70,000,000 төгрөгийн зээл эргэн төлөгдөхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд уг зээлийн 4*******,9 хувьтай тэнцэх хэмжээг З сан “Х” ХХК-д төлөх юм. “Х” ХХК, “О” ХХК, З сан нарын хооронд *******014 оны 10 сарын *******7-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулагдсан. “О” ХХК нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээлийг төлөхгүй байгаа тул банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж үлдэгдэл төлбөрөө бүхэлд нь шаардсан. Улмаар зээлийн гэрээ цуцлагдаж зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэнээр З сан гэрээгээр хүлээсэн зээлийн 4*******,9 хувьтай тэнцэх хэмжээний баталгааны үүргээ хүлээж төлбөрийг банкинд шилжүүлэх ёстой байтал хууль зүйн үндэслэлгүйгээр эс зөвшөөрч төлөхгүй гэсэн хариу өгөөд байна. “О” ХХК нь *******018 оны 03 сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн 69,034,000 үлдэгдэлтэй байгаагаас 4*******,9 хувийг тооцож *******9,615,586 төгрөг нэхэмжилж байгаа. Х нь *******014 оны 10 сарын *******7-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээний 1.6, 3.1.*******, 3.4.1-т заасныг үндэслэн батлан даагчаас үүргээ гүйцэтгэхыг шаардсан ч З сан нь *******018 оны 04 сарын 04-ний өдөр “зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын үүрэг гүйцэтгэх тухай хүсэлтээ дахин гаргаж ирүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлсэн юм. Гэтэл батлан даалтын гэрээний 1.6-д “Батлан даагч нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. 3.1.*******-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан нөхцөлд батлан даасан хувиар уг үүргийн биелэлтийг батлан даагчаас шаардах”, 3.4.1-д “Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, банк энэхүү гэрээний 1.6-т заасан арга хэмжээг авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийн энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар /4*******,9/ өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх” гэж тохиролцсон. Талуудын дээрх тохиролцоо нь зээлдэгч хугацаа хэтэрч 90 хоног өнгөрсөн, банк зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх болон шаардах хуудас хүргүүлсэн бол урьдчилсан нөхцөл биелсэн гэж үзэж банк нь батлан даагчаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байхаар зохицуулсан ба барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны дараа батлан даалтын үүргээ биелүүлнэ гэсэн агуулга гэрээнд байхгүй. Батлан даалтын гэрээний агуулга нь банк уг төслийн зээлийг олгохдоо барьцаа хөрөнгө хангалттай хүрэлцээгүй зээлдэгч нарт барьцаа хөрөнгийн хүрэлцэхгүй хэсэгт нь З сан батлан даахаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл зээлийн 4*******,9 хувьд батлан даалт, үлдэх хэсэгт барьцааны аргыг хэрэглэхээр зохицуулсан юм. Иймд, аль нэг аргыг нь эхлээд хэрэглэнэ, нөгөөхийг нь заавал дараа нь хэрэглэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Зээлийн гэрээний үлдэгдлээс 4*******,9 хувиар тооцохоор *******9,615,586 төгрөг болж байгаа. Иймд, З сангаас *******9,615,586 төгрөг гаргуулж “Х”-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үүХАаХчиёмХЫМЁАХБ”гэв.
Хариуцагч З сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“З сан нь Х болон “О” ХХК-тай *******014 оны 10 сарын *******7-ны өдөр ******* тоот Батлан даалтын гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийн зээлийн 4*******,9 хувьд батлан даалт гаргасан. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч буюу Х тодорхой нөхцөл байдлуудыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцөлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд: 1.6. “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.”, 3.*******.3-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор *******тааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах”, 3.*******.4-т “энэхүү гэрээний 3.*******.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлэх”, 3.4.1-т Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд Зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх.
Зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул З сангаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 460 ******* зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж, талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл үнийн дүнгийн 4*******,9 хувь байна” гэж заасан. Х болон “О” ХХК-ийн асуудал шийдвэр гүйцэтгэлийн шатанд яваа гэж ойлгож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж ямар нэг шийдвэр гаргаагүй. Тиймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үндсэн зээлийн үлдэгдэл өөрчлөгдөнө. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд З сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч З санд холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт *******9,615,586 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч З сан нь нэхэмжлэгч “Х” ХХК батлан даалтын гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас тус сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
“Х” ХХК нь “О” ХХК, иргэн Г.Ж тай *******014 оны 10 сарын *******7-ны өдөр ******* *******тай Зээлийн гэрээ болон БГҮ/*******0144**************41634 *******тай Барьцааны гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нар нь зээлийн барьцаанд ******* *******, ******* *******, ******* ******* *******, , тоотод байрлах, *******64 м.кв үнээний фермийн зориулалттай объект, 144 м.кв тахианы аж ахуйн зориулалттай объект, 1350 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, 00 ширхэг өндөглөгч тахиа, Nissan X-Trail маркийн суудлын автомашин тус тус барьцаалж, барьцааны гэрээг *******014 оны 10 сарын *******7-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-10-14/
Зээлдүүлэгч “Х” ХХК, зээлдэгч “О” ХХК, батлан даагч З сан нь *******014 оны 10 сарын *******7-ны өдөр ******* *******тай Батлан даалтын гэрээ байгуулж, зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд *******014 оны 10 сарын *******7-ны өдөр байгуулсан ******* *******тай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулах, батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 4*******,9 хувь байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан шаардлагыг хангасан байна. /хх-15-17/
Зээлдэгч “О” ХХК, иргэн Г.Ж нар зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас “Х” ХХК нь үндсэн зээлийн төлбөр 70,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,*******60,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 147 төгрөг, холбогдох зардал 14,000 төгрөг, нийт 71,*******74,813 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ******* ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хариуцагч “О” ХХК-ийн захирал Г.Ж уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг тус шүүхийн шүүгчийн *******015 оны 1******* сарын -ний өдрийн 519 *******тай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-58-59/
“О” ХХК-ийн захирал Г.Ж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул ******* ******* дахь Шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг үнэлүүлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. “Х” ХХК нь *******018 оны 01 сарын **************-ны өдөр “О” ХХК-ийн зээлийн барьцааны эд хөрөнгүүдээс 1*******-03 улсын бүртгэлийн *******тай Nissan X-Trail маркийн суудлын автомашиныг төлбөрт тооцон авах санал, барьцааны бусад хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзаж байгаа талаарх хүсэлтийг ******* ******* дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, тус албаны 01/ *******тай тогтоолоор төлбөр төлөгч “О” ХХК-ийн захирал Г.Ж д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч “Х” ХХК-д буцаасан байна. /хх-6*******-98/
“Х” ХХК болон “О” ХХК-ийн захирал Г.Ж нар нь барьцаа хөрөнгийн үнэлгээн дээр маргаантай байгаа улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогссон болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Зээлдэгч “О” ХХК, иргэн Г.Ж нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 70,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,*******60,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 147 төгрөг, холбогдох зардал 14,000 төгрөг, нийт 71,*******74,813 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг *******017..*******8-ны өдрийн байдлаар 69,034,000 төгрөг гэж тодорхойлон, батлан даалтын гэрээний дагуу уг мөнгөний 4*******,9 хувь буюу *******9,615,586 төгрөгийг З сангаас гаргуулахаар нэхэмжилсэн. /хх-*******1/
Батлан даалтын гэрээний 1.6-д “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэжээ. Мөн гэрээний 3.*******.3-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор *******тааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, 3.*******.4-т “Энэхүү гэрээний 3.*******.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж Батлан даагчид хүргүүлэх” гэж заасан үүргийг зээлдүүлэгч Х хэрэгжүүлэхээр заажээ.
Нэхэмжлэгч нь зээл төлүүлэхээр “О” ХХК-ийн захирал Г.Ж д амаар, бичгээр, утсаар мэдэгдсэн, З санд албан бичгээр мэдэгдэж, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан гэх тайлбарыг гаргаж байх боловч эдгээр ажиллагааг хийснээр зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
“Х” ХХК, “О” ХХК, иргэн Г.Ж нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч “Х” ХХК нь, зээлдэгч нараас шаардаж, гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулан, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг тодорхойлж, үлдэгдэл төлбөрөөс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг тодорхой болгосныг зээлийг төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан гэж үзнэ.
Батлан даалтын гэрээний 1.5-д “Батлан даагч нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр төлөх зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээл, зээлийн хүүг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал болон бусад хохирлыг зээлдүүлэгчийн өмнө хариуцахгүй” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг 69,034,000 төгрөг гэж тодорхойлсон байх боловч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тус тус хэдэн төгрөг болох нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3, 460 ******* зүйлийн 460.4-т зааснаар батлан даалтын гэрээнд батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг зааж, уг заасан хэмжээгээр хариуцлага хүлээлгэнэ.
Зохигчдын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 4*******,9 хувь байна” гэж тодорхойлсон байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл хэмжээ тодорхойгүй байхад батлан даагч З санд холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч З сангаас *******9,615,586 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч З сан нь “О” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.1, 5.*******.3, 6, 8 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 458 ******* зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч З сангаас *******9,615,586 /хорин есөн сая зургаан зуун арван таван мянга таван зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,0*******8 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн ************** төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн *******609006167 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 ******* зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, 9.4, 9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР