Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 617

 

 

 

 

2019 ы 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/00617

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Х /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах НШШГГ т холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Б.Х  миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 ы 05 дугаар сарын 17-ны өдрийн 1714 дугаар шийдвэрээр “М ” Хадгаламж зээлийн хоршод 26,000,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Т.А******* гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Миний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Р ХК-ийн 30 айлын ор сууц, тоот, 2 өрөө ор сууцыг үнэлэх шинжээчийг Шийдвэр гүйцэтгэх газраас томилс. “Х******* *******” ХХК 47,452,300 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Манай тэр хавийн ор сууцнууд 80,000,000 -100,000,000 төгрөгийн ханштай байдаг. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Р******* ХК-ийн 30 айлын ор сууц, тоот хаягт байршилтай, 2 өрөө ор сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 ы 05 сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01714 дүгээр шийдвэрээр Б.Х гоос 26,000,000 төгрөг гаргуулж “М ” хадгаламж зээлийн хоршод олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 ы 12 дугаар сарын -ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Х д төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хугацаатай гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул түүний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа х******* болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Р******* ХК-ийн 30 айлын ор сууцны тоот хаягт байрлах 2 өрөө ор сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томил 47,452,300 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болг шийдвэрлэж өгнө үү" гэв.

 

Хэрэгт авагдсан бол шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х  нь хариуцагч НШШГГ т холбогдуулан Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Р******* ХК-ийн 30 айлын ор сууц, тоот хаягт байрлах, 2 өрөө ор сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан.

 

Хариуцагч НШШГГ  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 ы 05 сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01714 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч Б.Х  26,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 287,950 төгрөгийг нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршод төлөхөөр тохиролцс эвлэрлийг баталгаажуулжээ. Төлбөр төлөгч нь тохирс хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна.

 

НШШГГ  Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд 2017 ы 12 сарын -ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, 2018 ы 08 сарын 23-ны өдрийн 01/18260040 дугаартай “Эд х******* битүүмжлэх тухай тогтоол”-оор төлбөр төлөгч Б.Х гийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Р******* ХК-ийн 30 айлын ор сууц, тоот хаягт байрлах, 2 өрөө ор сууцыг битүүмжлэн, 2018 ы 09 сарын 05-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.

 

Мөн 2018 ы 09 сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Б.Х , ор сууцны хамтран өмчлөгч Б.М нарыг байлцуулан, 02/0040 дугаартай “Эд х******* хураах тухай тогтоол” үйлдэж, 2018 ы 09 сарын 20-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэн,тэмдэглэл үйлдсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан ор сууцны үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Б.Х , ор сууцны хамтран өмчлөгч Б.М нар нь өөрсдийн өмчлөлийн ор сууцыг 100,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг хүргүүлсэн байна. Төлбөр авагч “М ” хадгаламж зээлийн хоршоо нь уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томил үнэлгээг тогтоолгох хүсэлт хүргүүлжээ. /хх-39-41/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар НШШГГ  2018 ы 09 сарын 20-ны өдрийн 225 дугаартай тогтоолоор “Х******* *******” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Б.Х гийн өмчлөлийн ор сууцны үнэлгээг тогтоохыг даалгажээ.

 

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан ор сууцны үнэлгээ хийлгэхээр шинжээч томилс нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Б.Х  нь шинжээч томилс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдс шинжээч нь тогтоолын дагуу тухайн ор сууцыг үнэлэн, хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж “...Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Р******* ХК-ийн 30 айлын ор сууц, тоот хаягт байрлах, 2 өрөө ор сууцны зах зээлийн үнэлгээний дүн 47,452,300 төгрөг” гэж  үнэлсэн. /хх-43-48/

 

НШШГГ  нь төлбөр төлөгч Б.Х д 2018 ы 10 сарын 03-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэл, 2018 ы 10 сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл, 2018 ы 12 сарын 07-ны өдөр  үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.

 

Төлбөр төлөгч Б.Х  үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч үнэлгээг хийхдээ ор сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэж үзэн, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2018 ы 12 сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хород байрлах 2 өрөө ор сууцны зах зээлийн үнэ ханш 80,000,000-100,000,000 төгрөг байхад зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилс ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдс “Х******* *******” ХХК төлбөр төлөгч Б.Х гийн өмчлөлийн ор сууцны зах зээлийн үнэлгээг тогтоос үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан ”Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, цлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоос үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байна. Уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Р******* ХК-ийн 30 айлын ор сууц, тоот хаягт байрлах, 2 өрөө ор сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болг

ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Р******* ХК-ийн 30 айлын ор сууц, тоот хаягт байрлах, 2 өрөө ор сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хогийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан ссгомогц хүчинтэй, 7 хог өнгөрснөөс хойш 14 хогийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР