Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 698

 

 

 

 

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/00698

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэх*******тэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Б-д холбогдох,

Ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг олон нийтийн хэрэгслээр дамжуулан нийтэд тараасан тул залруулга хийхийг Ч.Б д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагч Ч.Б , хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ч.Б  нь “З хотхон” ХХК-ийн оршин суугч бөгөөд “З хотхоны оршин суугчдын групп”-д админаар бүртгэлтэй байна. Тус группд З хотхоны оршин суугчдаас гадна өөр бусад нийт 400 гаруй гиш*******тэй групп юм. Ч.Б  нь 2018 оны 04 сарын 01-ний өдөр тус группд “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргах нь” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох facebook ашиглаж нийтэлсэн байна. Тус нийтлэл нь “З ” ХХК болон “Т******* *******” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, оршин суугч иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэх, нэг талыг барьсан 8 төрлийн ноцтой мэдээллийг тавьсан байна. Үүнд:

1/ Хотхоны цэвэр усны холболтыг анхнаасаа зориулалтын бус хоолой /хар турба/-г холбож шийдсэн. Үүнээс шалтгаалан хотхоны 400 өрхийн 2000 орчим иргэд байр ашиглалтад орсон цагаас хойш өнөөг хүртэл хугацаанд /2014-2018/ унданд хэрэглэх нь бүү хэл, ахуйн хэрэглээнд ч нийцэхгүй зэвтэй устай байж ирлээ.

2/ Хотхоны байр хоорондын залгаасыг барилгын дүрэм журам, зохих стандартад нийцүүлж бариагүй буюу маш чанаргүй баригдсан. Иргэдийн худалдан авсан байрны хана туурга хагарч цуурсан, зааг холбоосоор салхи чөлөөтэй сийгэж байгааг дүрс бичлэгээр баримтжуулан, дээрх баталгаат хугацаанд багтаан засч шийдвэрлэж өгөхийг удаа дараа шаардсан боловч тухайн шаардлага тавьсан иргэдийг “байраа зараад зайл” гэх мэтээр хэл амаар доромжилдог, хүсэлтийг үл ойшоодог.

3/ Хотхоны 205 дугаар байрны урдах автомашины ил  зогсоолыг 2016 оноос гэнэт хааж, “засч тохижуулна” гэж иргэдийг хууран мэхлэх замаар дээрх 205 дугаар байранд үйл ажиллагаа явуулж байгаа И******* тоглоомын төвд худалдсан буюу шилжүүлсэн.

4/ Хотхоны B1, B2 давхарт орших автомашины дулаан зогсоолын зорчих хэсгийг нэмэлт шугам татаж иргэдэд зогсоолын зориулалтаар зарсан, түрээслүүлсэн. Энэ мэтээр одоогоор 10 автозогсоолыг зохих норм стандартыг зөрчиж, шинээр бий болгож зарж түрээслээд байгаа нь З  ХХК-ны анхны борлуулалтын үнээр жишиг болгон тооцвол 270 орчим сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг дараа дараагийн худалдан авагчдыг хууран мэхлэх замаар санхүүгийн хохирол учруулах нөхцөл байдал үүсээд байна.

5/ Автомашины дулаан зогсоолын техникийн өрөө, багана хоорондын зай /үзэгдэх орчинг хангахаар анхнаас задгай төлөвлөгдсөн/, иргэд зорчих хэсэг буюу орцноос гараж руу орох хаалганд тулгаж зогсоол, агуулах, хамтлагийн бэлтгэлийн өрөө зэрэг зориулалтаар худалдах буюу түрээсэлж байгаа нь өмчлөгч бидний шууд эрх ашиг, явган зорчигчдын аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтойгоор халдаж байна.

6/ З******* ******* СӨХ гэх байгууллага холбогдох байгууллагуудад бүртгэгдээгүй ба энэ тухай иргэдийг асууж лавлахад “манайх Т******* ******* контор шүү дээ” гэх атлаа иргэдээс СӨХ нэрээр төлбөр хураамж хураадаг, хуулиар зөвхөн СӨХ эдлэх ёстой эрх үүрэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлж байгаа нь бидний гайхшрал, эргэлзээг төрүүлж байгаа юм.

7/ “З ” ХХК болон т*******ий эрх ашигт үйлчлэгч  З******* ******* СӨХ гэх этгээдүүд нь ашиг орлогын араас хэт улайрч, иргэд оршин суугчдын эрх ашгийг умартсаны өөр нэг жишээ бол хотхоны 206 байранд үйл ажиллагаа явуулж буй хүнс үйлдвэрлэлийн цэгт хууль тогтоомжоор хориглосон шатдаг хий-газны хэрэглээг мэдсэн ч мэдээгүй юм шиг, иргэдийн хүсэлт шаардлагыг огт хүлээн авч шийдвэрлэдэггүй.

 8/ Дээрх үйл ажиллагаанаас олсон орлого хаана бүртгэгдэж, ямар зориулалтаар зарцуулагддаг талаар иргэдэд мэдээлэл өгдөггүй, СӨХ-ны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан хаалттай байдаг, хяналтын зөвлөл, үйл ажиллагааны төлөвлөгөө байдаг эсэх талаар мэдээлэлгүй. Дээрх бүх хууль бус, иргэд оршин суугчдын зүй ёсны эрх ашгийг илтэд зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох, буруутай этгээдээр учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу зохих дүгнэлт акт тогтоон, хугацаатай албан шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллана уу гэжээ.

Ч.Б гийн 2018 оны 04 сарын 01-ний өдөр З хотхоны оршин суугчдын группэд тавьсан мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа. “З ” ХХК нь З хотхоны төслийг хэрэгжүүлж, 2011 онд Улсын комисст хүлээлгэж өгсөн. Манай компанийг Барилгын тухай хуулийг зөрчсөн гэсэн боловч ямар үүргээ зөрчсөн гэдгийг нотлох хэрэгтэй. Өнөөдөр бидний хувьд үүрэг зөрчсөн бол ажил хэргийн нэр хүнд гутаасан гэдэг байдалд гомдол гаргахгүй. Бид бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн байхад бодит байдалд нийцээгүй мэдээллийг фэйсбүүк группэд тавьсан учраас ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж байна. Барилгыг улсын комисс хүлээж авахдаа шаардлага хангасан гэж хүлээж авсан. Хариуцагч хотхоны цэвэр усны холболтыг зориулалтын бус хар трубогоор холболт хийсэн гэж яриад байдаг, гэтэл өнөөдрийг хүртэл хар трубогоор хийсэн нь тодорхойгүй байна. Зэвтэй усны талаар холбогдох байгууллагуудад нь хандаад гаргуулсан дүгнэлтийг хавтаст хэрэгт өгсөн. Хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Хотхоны байр хоорондын залгаасыг барилгын дүрэм, норм стандартад нийцүүлж бариагүй гэдгийг мөн нотолж чадаагүй. Барилгын засан сайжруулах баталгаат 3 жилийн хугацаанд оршин суугчдын санал гомдлыг “Т******* *******” ХХК буюу ашиглалтын компаниар дамжуулан хүлээн авч тодорхой засвар үйлчилгээнүүдийг хийдэг байсан. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтуудыг гаргаж өгсөн. З******* ******* цогцолборт хамаарахгүй боловч оршин суугчдын амьдрах орчин нөхцөлийг хангах үүднээс хогийн цэгүүдийг зайлуулах, орц гарцуудыг сайжруулсаар ирснийг нотлох баримтыг гаргаж өгсөн. И******* гэдэг тоглоомын төвд бид иргэдийг хууран мэхлэх замаар газрыг шилжүүлсэн гэж бичсэн байсан. Ямар ч газар эзэмших эрхийн гэрчилгээг хэн нэгэн рүү шилжүүлээгүй болохыг нотолсон. Нэмэлт шугам татаж, зогсоолын зориулалт өөрчилсөн асуудал ярьсан. Ямар нэгэн нэмэлт шугамыг дур мэдэн зураагүй гэдгийг 2014 оны барилгын өөрчлөлтийн зургаар нотлож байна. Автомашины дулаан гараашид багана хооронд хана босгож, хамтлагийн бэлтгэлийн өрөө болгож түрээслэсэн гээд байгаа. 2014 оны барилгын өөрчлөлтийн зургууд дээр энэ өрөөнүүд төлөвлөгдөөд норм, стандартын дагуу явж байгаа. “З ” ХХК нь З******* ******* СӨХ байгуулаад, т*******ээсээ маш их ашиг олсон агуулга бүхий мэдээлэл тавьсан. Ч.Б  нь “З******* *******” СӨХ, “Т******* *******” ХХК, “З ” ХХК  гэсэн 3 хуулийн этгээдийг хольж солиод андуураад яваад байдаг юм. Гэтэл энэ андуурсан санаа зорилгоо шууд нийтэд ил болгоод байгаа нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй байна. “З ” ХХК нь “З******* *******” СӨХ-д байнга СӨХ-ны төлбөрийг төлдөг баримтыг гаргаж өгсөн. “З******* *******” СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар нь Ч.Б  ажилладаг юм билээ. Хууль тогтоомжоор хориглосон шатдаг хий, газрын хэрэглээг “З ” ХХК мэдсэн ч мэдээгүй юм шиг нуун дарагдуулсан гээд байгаа. Манай компанид холбогдолгүй асуудлыг холбогдолтой мэтээр бичсэн байгаад нь гомдолтой байгаа. “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргах нь” гэсэн гарчиг бүхий мэдээлэл бичсэн боловч  өргөдлийг гаргасан эсэх нь тодорхой бус. 2018 оны 04 сарын 01-ний өдөр пост бичигдсэн боловч 04 сарын 18-ны өдрийн н.Алтансүх гэх байцаагчийн дүгнэлт гарсан. 2018 оны 04 сарын 01-ний өдөр гомдол гаргасан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхой биш байгаа. Иргэний хуулийн 27.6-д зааснаар “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу мөн хуулийн 21.2-д зааснаар “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд т*******ийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Ч.Б  нь Иргэний хуулийн дагуу дээрх 8 зүйлийг онцолсон мэдээллийнхээ эх сурвалж, нотлох баримтуудыг тус бүрд нь шүүхэд гарган өгч нотлох үүргийг хүлээх бөгөөд хэрэв чадахгүй нэхэмжлэгч нарын ажил хэргийн нэр хүндийг сэргээж “З хотхоны оршин суугчдын групп”-д няцаалт  хийлгэх шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ч.Б , хариуцагчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ч.Б  миний бие дараах үндэслэл тайлбартайгаар уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэр дурдагдсан группийн админ хэзээ ч байгаагүй бөгөөд З хотхоны оршин суугчдын албан ёсны гэх зөвхөн хотхоны оршин суугч, хотхонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хаалттай гиш*******члэл бүхий closed группийн админ юм. Энэ нь тухайн группт тавигдсан агуулга зөвхөн гишүүдэд харагдах ба ямарваа нэг агуулгыг гадагш хуваалцах share хийх боломжгүй байдгаараа ялгаатай. Дурдсан гарчигтай өргөдлийн агуулга нь хэн нэгний нэр хүндийг гутаах санаа зорилго агуулаагүй бөгөөд зөвхөн хотхоны оршин суугчдын хэдийнээ гаргаж тавьсан санал гомдол, хүсэлт шаардлагыг нэгтгэж, эрх бүхий байгууллагад уламжлах зорилготой бичигдсэн. Миний постод дурдагдсан асуудлууд бодит байдалд нийцээгүй гэж ярьж байна. Шууд дүгнэсэн гэхээсээ илүү мэргэжлийн хяналтын болоод онцгой байдлын газруудаас дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна гэсэн өргөдөл гэдэг нь толгой хэсгээс харагдана. Тус үйлдэл нь нэг талаар миний хувийн итгэл үнэмшил, өөрийн эрх ашгийг хамгаалах зүй ёсны үйлдэл бөгөөд нөгөө талаар “З хотхоны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо”-ны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэж хийсэн хууль ёсны үйлдэл юм. Миний оруулсан өргөдлийн эхийг хотхоны оршин суугчдын дийлэнх олонх нь буюу хотхоны оршин суугч 30 гаруй гадаад гэр бүл, Монголд түр оршин суугч түрээслэгчдээс бусад группийн гишүүд үзэж танилцаад дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь нэхэмжлэлд дурдсан зүйлийн үнэн бодит болохыг давхар гэрчилнэ. Нэхэмжлэлд дурдсан 8 зүйлээр холбогдох эрх бүхий байгууллагууд буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, 14 дүгээр хорооны Засаг дарга, Засгийн газрын 1111 төв, Нийслэлийн 1200 төв, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт дүгнэлт акт тогтоолгохоор хандсан бөгөөд зохих хуулийн үндэслэл харьяалал бүхий өргөдөл гомдол, зөрчлийн хэргээр тус тус бүртгэж хүлээн авсан нь миний өргөдлийн эхийн үнэн бодит байдлыг дахин нотолж буй юм. Мэргэжлийн хяналтын байгууллага болон Онцгой байдлын газраас дүгнэлт гарсан. Мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар албан шаардлагыг “З ” ХХК болон туслан гүйцэтгэгч нарт хүргүүлсэн. Энэ албан шаардлага одоо болтол хангагдаагүй байгаа. Энэ нь дурдагдаж буй асуудлууд нотлогдож байгаа асуудал юм. Нэхэмжлэлийн 1 дүгээр зүйл буюу зэвтэй усны асуудал нь дээрх нэр дурдсан байгууллагуудын албан ёсны дүгнэлтээр баталгаажих ба хотхоны оршин суугчдын энэ тухай оруулсан зураг, видео дүрсээр нотлогдоно. Крантаар чацаргана, кофе гарч байна гэж хэлэх хэмжээнд иргэдийн бухимдлыг төрүүлсэн асуудал гэдгийг анхаарна уу.  Нэхэмжлэлийн 2 дугаар зүйл буюу хана, блок, хоорондын залгаасаар салхи сийгэж байгаа асуудлаар нотлох зураг видеог нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн  3 дугаар зүйл буюу 205 байрны урдах зогсоолын талбайг 2016 онд хааж хашсан асуудлаар тухайн үеийн сэтгэгдэл бичсэн оршин суугчдын пост, Нийслэлийн Засаг даргын 2017 оны ******* тоот захирамжаар хотхоны эзэмшил газрыг 7142 мкв ба 372 мкв хуваасан нь нотлоно. Нэхэмжлэлийн 4-5 дугаар зүйл буюу авто зогсоол, дундын эзэмшлийн талбайн зориулалтыг өөрчилсөн тухай фото зургийг нотлох баримтаар гаргасан бөгөөд MNS 5342:2003 авто зогсоолын стандарт зөрчсөн. Үүнд мөн мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр зориулалтыг өөрчлөхгүй байх тухай Дээд шүүхийн 2011 оны 01 дүгээр зөвлөмжийн холбогдох заалтууд зөрчигдөж байгаа юм. Нэхэмжлэлийн 6, 8 дугаар зүйл буюу СӨХ бүртгэлтэй эсэх асуудлаар, бүрдүүлж өгсөн материалуудыг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, СӨХ-ны Дээд зөвлөлд хандсан тухай баримтыг фото зургаар хавсаргасан. Тайлбар бичигдэх хугацаанд хотхоны оршин суугч, түр хорооны гиш******* Б.Туяагийн Засгийн газрын 1111 төвд мэдүүлсэн гомдлын дагуу нэхэмжлэлийн 7 дугаар хэсэгт буюу хотхоны 2016 байранд үйл ажиллагаа явуулж байгаа хүнс үйлдвэрлэлийн цэгийн шатдаг хийн хэрэглээг зогсоосон.

Би өөрийн гэсэн өчүүхэн сонирхлоор хандаагүй, оршин суугчдын эрх ашиг сонирхлын төлөө явж байгаа гэдгээ хэлмээр байна. Ямар норм стандарт зөрчсөн юм гэж ярьж байна. 2019 онд нэмэлт галын дүгнэлт гаргаад байгаа зургаар хоёр урсгал нь холилдоод зорчих хэсгийн хоёр урсгалын нэгийг нь хаасан байгаа гэдэг нь нотлогдоно. Энэ нь бодит байдал дээр ч нотлогдоно. Хогийн цэгийг зайлуулж, оршин суугчдын ая тухтай амьдрах арга хэмжээг авсан гэж тайлбарласан. Анхнаасаа бункер гэдэг зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн газрыг өөр газарт шилжүүлээд хүмүүст худалдсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Энэ нь Улсын архивт хадгалагдаж байгаа цорын ганц зураг дээр хогийн бункер гээд тэмдэглээстэй байгаа. Эргэлтийн цэг дээр байгаа 3 багана хооронд багана босгоод агуулах болгосон байгаа. Энэ нь архивт байгаа зураг дээр байхгүй. Өөрсдийн нотолж байгаа гэдэг зураг дээр ч гэсэн 3 хоосон багана байгаа. Галын дүгнэлтээр аюулгүй байдлыг хангахгүй байна гэж гарсан. Хамтлагийн өрөө байсан гэдгийг оршин суугчид хүртэл хэлж байна. Тухайн үеийн СӨХ-д энэ асуудлыг тавьж байсан. Тухайн үеийн СӨХ нь “З ” ХХК-тай шууд хамааралтай, албан бичгээр шууд томилогдсон гишүүдтэй, 10 гиш*******ий 5, 6-г нь шууд томилсон, “Т******* *******” ХХК-ийн ажилтан СӨХ-ны гүйцэтгэх захирал байх жишээтэй. Миний пост оруулаад шаардлага тавьж байгаа СӨХ бол 2018 оноос өмнөх СӨХ-той холбоотой. Үйл ажиллагаа нь 2014 оноос эхэлж байсан. Хоёр өөр СӨХ байгаа гэдгийг нэхэмжлэгч тал уг нь мэдэж байгаа байх. Газын хэрэглээг мэдсэн ч мэдээгүй юм шиг явсан гэдэг нь мөн хуучин СӨХ-тэй холбоотой. 2018 оны 04 сарын 01-ний өдөр оруулсан постынхоо дагуу өргөдөл, гомдол гаргасан нь тодорхойгүй гэж байгаа мөртлөө, Ч.Б гийн өргөдлийн хариу гээд н.Алтансүхийн дүгнэлт гарсан гэж тайлбарлаж байгаа нь өргөдөл гаргасан гэдгийг нотлоод байгаа юм биш үү. ШӨХТГ-т өргөдөл өгснийг хуулиараа мэргэжлийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн гэсэн үг. Манайхаас гаргасан хүсэлт ШӨХТГ-аар уламжлагдаж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар очсон асуудал юм. 2015, 2016 онуудад ямар асуудлууд тавигдаж байсан гэдгийг үзлэгээр тогтоосон. “З ” ХХК-тай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг бичиж, үзэл бодлоо илэрхийлж байсан нь үйл баримтаар тодорхой тогтоогдож байгаа. 2016 оноос коммент бичихэд нэг ч удаа нэр төр гутаасан гэж иргэний шүүхэд өгч байгаагүй мөртлөө, т*******ийг нэгтгээд холбогдох байгууллагуудад хандаад шийдвэрлүүлэх гээд ирэхээр нэр төр гутаалаа гээд шүүхэд хандаж байгаа асуудал тодорхой болж байна. Илт тодорхой байгаа асуудалд бодит үнэнд нийцээгүй гэж тайлбар хэлээд байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарсан, энэ акт нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байна. Гэтэл бодит үнэнд нийцээгүй гэж тайлбар хийж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гутаасан мэдээ гэж дурддаг, яаж гутаагаад байгаа юм бэ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шалгуулах гомдол гаргах гээд гомдлын төслөө оруулаад санал аваад холбогдох байгууллагад өгөөгүй байгаа мэдээлэл нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг яаж гутаагаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Гэтэл яаж гутаасан гэдгийг тайлбарлаж чадахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийхэд мэдээлэл тавьсан групп нь хаалттай групп болох нь тогтоогдсон. Оршин суугчид өөрийн өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, эрүүл аюулгүй орчинд амьдрах, дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар шаардлага тавих эрхтэй. Бусдад нээлттэй бус хаалттай группэд уг асуудлаа бичихээр энэ нь нийтэд тараагдсан гэх хуулийн шаардлагыг хангахгүй, Иргэний хуульд заасан нийтэд тараасан гэж тайлбарлагдахгүй юм гэдгийг онцгойлон дурдахыг хүсч байна. Анх залруулга хийлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, сүүлд арай өөр хуульд нийцсэн байдлаар тайлбарладаг. Залруулга хийх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь юуг илэрхийлээд байна вэ гэхээр зарим нь бодит үнэнд нийцсэн, гэхдээ зарим тодорхой хэсэг нь нийцэхгүй байгаа гэсэн агуулга харагдаж байгаа юм. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ *******нд оршин суугчид түр хороо байгуулаад хаалттай группдээ санал авах зорилгоор пост оруулж байгаа байдлыг өнөөдөр оршин суугчдын шаардлага тавих эрхийг нь шүүхэд хандах замаар иргэдийн дуу хоолойг хаах зорилготой нэхэмжлэл гэж харагдаж байна. Оршин суугчдын санал авах гээд оруулж байгаа өгөгдөл нь яагаад мэдээ мэдээлэл болдог юм. Тэр постыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан мэдээ гэж үзэх юм уу. Ийм үндэслэлгүй байдлаар хандаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдэд үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “З ” ХХК нь хариуцагч Ч.Б д холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг олон нийтийн хэрэгслээр дамжуулан нийтэд тараасан тул залруулга хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “залруулга хийхийг даалгуулах” гэсэн шаардлагаа “няцаалт хийхийг даалгуулах” гэж тодруулсан.

 

Олон нийтийн цахим сүлжээ /www.facebook.com/-ний “З хотхоны оршин суугчид” /албан ёсны/ гэх хаалттай группэд Ч.Б  нь 2018 оны 04 сарын 01-ний өдөр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргах нь“ гэсэн гарчигтай мэдээлэл оруулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд З хотхоны орон сууцны барилгын цэвэр усны холболтыг зориулалтын бус хоолой /хар труба/-г холбож шийдсэнээс зэвтэй ус гарч байгаа, хотхоны барилгын хана туурга цуурсан, байр хоорондын залгаас чанаргүй хийгдсэн, В1, В2 давхарын автомашины дулаан зогсоолд нэмэлт шугам татаж, иргэдэд зогсоолын зориулалтаар зарсан, зогсоолын техникийн өрөө, багана хоорондын зайг хааж агуулах, өрөөний зориулалтаар худалдах буюу түрээслэсэн, гадна автомашины ил зогсоолыг хааж газрыг нь И******* тоглоомын газарт худалдсан, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, 206 дугаар байранд хуулиар хориглосон шатдаг хий, газыг хэрэглэж байхад арга хэмжээ авахгүй, иргэдийн шаардлагыг шийдвэрлэхгүй байгаа, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас олсон орлого, зарлагын талаар иргэдэд мэдээлэл өгдөггүй гэх агуулга бүхий мэдээлэл тусгагджээ.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд т*******ийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.3-т “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч “З ” ХХК нь дээр дурдсан асуудлуудад тус компани холбоотой мэт бодит байдалд нийцээгүй мэдээллийг тарааснаас компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж, хариуцагч Ч.Б  нь хотхоны оршин суугчдын санал, гомдол, хүсэлт, шаардлагыг нэгтгэж эрх бүхий байгууллагад уламжлах зорилготой өргөдөлд оршин суугчдаас санал авах зорилгоор тавьсан, хэн нэгний нэр хүндийг гутаах санаа зорилго агуулаагүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцсэн.

 

З хотхоны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны 2018 оны 03 сарын 25, 04 сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлд хотхоны авто зогсоолын зорчих хэсгийг нэмэлт шугам татаж зогсоолын зориулалтаар зарах буюу түрээслэсэн явдлыг эсэргүүцэх зорилгоор оршин суугчдын саналыг сонсох, хүсэлт, гомдол, шаардлагыг группээр дамжуулан танилцуулж, саналыг нэгтгэх, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тусгагдсан байх боловч 2018 оны 04 сарын 01-ний өдөр Ч.Б гийн оруулсан мэдээлэлд шүүхээс үзлэг хийхэд дээр дурдсан түр хорооны шийдвэрийн дагуу өргөдлийн төсөлд оршин суугчдаас санал авах зорилгоор мэдээллийг тавьсан гэх агуулга тусгагдаагүй байна. /хх1-20-23, хх3-4-37/

 

“З ” ХХК нь 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 2014//457 дугаартай актаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 88 айлын орон сууцны барилга, 2014 оны 10 сарын 16-ны өдрийн 2014//604 дугаартай актаар 216 айлын орон сууцны барилга /Блок С, С1/, 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 2014//605 дугаартай актаар 247 автомашины гараж бүхий нэгдсэн зоорийн давхар, 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 2014//606 дугаартай актаар 42 айлын орон сууцны барилга /Блок А/, 2014 оны 12 сарын 08-ны өдрийн 2014//817 дугаартай актаар 48 айлын орон сууцны барилга /Блок В/-ыг тус тус ашиглалтад оруулсан байна. /хх1-80-92/

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 02-07-119/567 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтээр “З ” ХХК-ийн захиалгатай баригдсан З хотхоны 247 автомашины гарааш бүхий нэгдсэн зоорийн давхар /Блок Е/ барилгад нийтийн эзэмшлийн зорчих хэсгийг хязгаарлан авто зогсоол төлөвлөсөн, барилгын хэрэглээний шугамын ус зэвтэй гардгаас оршин суугчдын эрүүл мэндэд, аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл бүрдсэн, барилгын үндсэн хийц болох хашлага ханын хагарал ихтэй, 204 дүгээр байрны шатны хонгилын гадна хашлага хана давхар бүрт нэг төвшинд босоо чиглэлд хагарч, ан цав цууралт үүссэн болохыг тогтоож, цаашид барилгын ашиглалтын явцыг сайжруулж, усны иж бүрэн шинжилгээг Геологийн төв лабораторит хандаж тогтоолгохыг З******* ******* СӨХ-д мэдэгджээ. /хх2-6-7/

 

Мөн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 05/2250 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан бичгээр барилгын авто зогсоолын байгууламжийн хэсгийн өөрчлөлт, орон сууцны байруудын тагтны хаалтын чигжээс дутуу хийгдсэн, ариун цэврийн өрөөний хананы сийгэлт, зоорийн давхрын шал хананд цууралт үүссэн зэрэг чанарын зөрчлийг захиалагч, гүйцэтгэгч, зургийн зохиогч хамтран барилгад биет үзлэг шалгалтыг нэгбүрчлэн хийж, шаардлагатай засвар үйлчилгээг яаралтай хийж гүйцэтгэн, илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулах арга хэмжээг авч, хариу мэдэгдэхийг “З ” ХХК-д мэдэгдсэн байна.

 

Уг албан бичигт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн дүгнэлтэд орон сууцны барилгын В1, В2 давхаруудын автомашины дулаан зогсоолыг ашиглалтын явцад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн орох, гарах зорчих хэсгүүдийг хааж, нарийсган хэвтээ тэмдэглэгээ нэмэлтээр хийн 20 гаруй автозогсоолыг шинээр төлөвлөн хийсэн, мөн дулаан зогсоол дотор хаалт хийж өрөө гаргасан нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, “Авто зогсоолын ангилал ба ерөнхий шаардлага” MNS 342:2007 стандартын 7.4, 7.5, 8.1 дэх заалтуудыг зөрчсөн байгаа нь болзошгүй гал түймрийг унтраах, аврах ажиллагаа явуулах, зоорийн давхраас атозогсоолыг нүүлгэн шилжүүлэх аврах боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай дурджээ. /хх2-23-24/

 

Хариуцагч нь дээр дурдсан эрх бүхий байгууллагын акт, албан шаардлагаар т*******ий бичсэн өргөдөлд дурдсан асуудлууд үнэн бодитой болох нь нотлогдож  байгаа гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ч.Б гийн 2018 оны 04 сарын 01-ний өдөр “З хотхоны оршин суугчид” /албан ёсны/ гэх хаалттай группэд оруулсан мэдээллийн зэвтэй ус гарч байгаа, хотхоны барилгын хана туурга цуурсан, байр хоорондын залгаас чанаргүй хийгдсэн, В1, В2 давхарын автомашины дулаан зогсоолд нэмэлт шугам татаж, зогсоолын зориулалтаар ашигласан, зогсоолын техникийн өрөө, багана хоорондын зайг хааж агуулахын өрөөний зориулалтаар ашигласан гэх асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд хянаж шалгаж, тогтоосон үйл баримт тогтоогдож байна.

 

Харин мэдээлэлд дурдсан З хотхоны орон сууцны барилгын цэвэр усны холболтыг зориулалтын бус хоолой /хар труба/-г холбож шийдсэнээс зэвтэй ус гарсан, В1, В2 давхарт нэмэлтээр бий болгосон зогсоол болон өрөөнүүдийг иргэдэд худалдсан, түрээслэсэн, гадна автомашины ил зогсоолыг хааж газрыг нь И******* тоглоомын газарт худалдсан гэсэн асуудалд “З ” ХХК хамааралтай болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 02-03-084/785 дугаартай Шинжилгээний дүнгээр “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг З хотхоны орон сууцны төвлөрсөн шугамын усны дээж нь шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2005 стандартын шаардлагад нийцэж байна” гэсэн дүгнэлт гарсан байгааг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй болно. /хх2-8/ 

 

Хариуцагч Ч.Б  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мэдээллийн 7, 8 дугаарт дурдсан “З ” ХХК болон т*******ий эрх ашигт үйлчлэгч З******* ******* СӨХ гэх этгээдүүд ашиг орлогын хойноос хэт улайрч 206 дугаар байранд хуулиар хориглосон шатдаг хий, газыг хэрэглэж байхад арга хэмжээ авахгүй, иргэдийн шаардлагыг шийдвэрлэхгүй байгаа, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас олсон орлого, зарлагын талаар иргэдэд мэдээлэл өгдөггүй гэсэн асуудал нь З******* ******* СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой, нэхэмжлэгч “З ” ХХК-тай нэр зааж холбогдуулсан зүйл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана.

 

Аливаа хүн, хуулийн этгээд өөрөө бие даан түгээсэн, бусдаас өгсөн болон өөрийн олсон, боловсруулсан мэдээллийг нийтэд тараахдаа т*******ий үнэн зөвийг хариуцаж нотлох үүрэгтэй бөгөөд бодит үйл баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй, эсхүл бодит байдалд нийцэхгүй мэдээлэл тараасны улмаас иргэн, хуулийн этгээдийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан тохиолдолд т*******ийг няцаах ёстой.

 

Хариуцагч Ч.Б  нь өөрийн оршин сууж буй орон сууцны барилгын чанар, уг асуудлыг хариуцсан этгээдийн үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч т*******ий үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй үйлдэл нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

             

Хариуцагч нь олон нийтийн цахим сүлжээ /www.facebook.com/-ний “З хотхоны оршин суугчид” /албан ёсны/ гэх хаалттай группийн гишүүд болох нь тус хотхоны оршин суугчид өөрийн өмчилж байгаа орон сууцны чанар байдалтай холбоотой асуудлаар бичсэнийг нийтэд тараасан гэж үзэхгүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Мэдээ, мэдээлэл нь харилцааны бүхий л хэлбэрээр тухайлбал, үг, үйлдэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл радио, телевиз, сонин, сайт, цахим хуудсаар, захидал, электрон шуудангаар, бичгээр гаргасан бүхий л баримт зэргээр нэг этгээдээс нөгөө этгээдэд түгээгдэж болох бөгөөд мэдээ, мэдээлэл нь нийтэд, хамт олон, найз нөхөд, гэр бүл, төрөл садан, ажил хэргийн *******нд хэд хэдэн этгээдэд болон нэг хүнд ч хүргэгдсэн бол мэдээ тараагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь т*******ий буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө”, 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд т*******ийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Хариуцагч Ч.Б гийн олон нийтийн цахим сүлжээ /www.facebook.com/-ний “З хотхоны оршин суугчид” /албан ёсны/ гэх хаалттай группэд 2018 оны 04 сарын 01-ний өдөр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргах нь“ гэсэн гарчигтай оруулсан мэдээлэлд дурдсан “З ” ХХК нь З хотхоны орон сууцны барилгын цэвэр усны холболтыг зориулалтын бус хоолой /хар труба/-г холбож шийдсэнээс зэвтэй ус гарсан, В1, В2 давхарт нэмэлтээр бий болгосон зогсоол болон өрөөнүүдийг иргэдэд худалдсан, түрээслэсэн, автомашины гадна зогсоолыг хааж газрыг нь И******* тоглоомын газарт худалдсан гэх мэдээллийн үнэн зөв нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байна гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Мөн хариуцагч Ч.Б  нь хуулиар хориглосон шатдаг хий, газыг хэрэглэж байхад арга хэмжээ авахгүй, иргэдийн шаардлагыг шийдвэрлэхгүй байгаа, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас олсон орлого, зарлагын талаар иргэдэд мэдээлэл өгдөггүй гэсэн асуудал нь З******* ******* СӨХ-д хамааралтай, нэхэмжлэгчид холбогдолгүй гэж тайлбарлаж байгаагаас дүгнэхэд эдгээр мэдээлэлд холбогдох шаардлагын хувьд маргахгүй байна гэж үзэхээр байна.

 

             Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын *******нд хариуцагч Ч.Б д олон нийтийн цахим сүлжээ /www.facebook.com/-ний “З хотхоны оршин суугчид” /албан ёсны/ гэх хаалттай группийн цахим хуудсаар 2018 оны 04 сарын 01-ний өдрийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргах нь” гэсэн гарчигтай мэдээлэлд няцаалт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэх******* дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б д олон нийтийн цахим сүлжээ /www.facebook.com/-ний “З хотхоны оршин суугчид” /албан ёсны/ гэх хаалттай группэд 2018 оны 04 сарын 01-ний өдөр оруулсан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргах нь” гэсэн гарчигтай нэхэмжлэгч “З ” ХХК-д холбогдох  мэдээлэлд няцаалт хийхийг даалгасугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                        ШҮҮГЧИД                                                                 Д.ГАНБОЛД

 

                                                                                                            Д.ЗОЛЗАЯА