Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Т.Х нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Иргэдийн төлөөлөгч Ж.Д,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Гэрч Л.М,

Шинжээч Г.Алтай,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ю.Х,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр, Э.Ганбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эгийн Эт холбогдох эрүүгийн 2238000000253 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн 01-17 тоотод Д.Хтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь цээжний баруун талд 2, 3, 4, 5 хавирга, зүүн талд 2, 3 ,4, 5, 6 дугаар хавирга, өвчүү яс, баруун хөлний шилбэний хугарал цээжний зөөлөн эдийн цус хуралт, голтын эрхтэн, үнхэлцэг хальс, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөг тохойд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.Х нас барсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, шинжээч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000253 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн 01-17 тоотод Д.Хтай “намайг дээрэлхлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний цээж рүү цохиж унагааж, цээж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд цээжний баруун талд 2, 3, 4, 5 хавирга, зүүн талд 2, 3 ,4, 5, 6 дугаар хавирга, өвчүү яс, баруун хөлний шилбэний хугарал, цээжний зөөлөн эд, голтын эрхтэн, үнхэлцэг хальс, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар Д.Х нь дээрх гэмтлүүдийн улмаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цээжний хөндийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушги гялтангийн шоконд орж нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.            

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр би Г гэдэг найзаараа Н ахынд хүргүүлээд бид тэндээ 2 шил архи ууж байгаад нэг архиа дуусгаад нэг шил архиа талд нь оруулаад сууж байтал талийгаач намайг “архинд яваад ир” гэсэн тэгэхээр нь би “урдах архиа дуусаагүй байж яах гээд байгаа юм бэ ахаа, мөнгө дууссан байна” гэсэн чинь намайг “чи дандаа миний архийг үнэгүй уудаг гуйлгачин” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд учраа олоод суух гэж байтал миний толгой руу ууж байсан усныхаа аягаа шидсэн.  “Ах яаж байгаа юм бэ” гэсэн чинь босоод ирэхээр нь тухайн үедээ гэнэт уур хүрээд цээжнийх нь тэнд 2 удаа цохиод хойшоо унахаар нь 2 удаа өшиглөөд хөл дээр нь дэвссэн. Тэгээд Н ах “яаж байгаан юу болж байгаа юм бэ” гээд босож ирээд, бид тайвшраад сууж байтал гаднаас Ү орж ирээд “чи яагаад хүн амьтан зодоод байгаа юм бэ, чи гар” гээд намайг хөөгөөд гаргасан. 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр айлд унтаж байтал цагдаа ирж намайг барьсан. Юу болсон талаар би цагдаагаас л мэдсэн. Би хөл нь хугарсныг мэдэж байсан. Бусдыг нь бол цагдаагаас мэдсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ю.Хгийн өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 12 цагийн үед манай ахын өргөмөл хүү Ө над руу яриад “аавын биеийн байдал муу байна” гэж хэлсэн. Би тэгээд сумынхаа эрүүл мэндийн төвийн эмч Тунгалаг-Эрдэнэтэй ярихад “хавирга нь уушиг руугаа хатгасан байж магадгүй, сотураци унасан” гэж хэлсэн. Тэгээд би эмчтэй яриад Эрдэнэт рүү зөөвөрлөж ирэх шийдэлд хүрээд байж байтал 1 цаг 30 минутын дараа ах маань нас барсан гэсэн мэдээллийг авсан. Э ахын маань хөл хугарсан гэдгийг мэдсээр байж 2 хоног анхны тусламж үзүүлээгүй. Анхны тусламж үзүүлсэн бол ах маань нас барахгүй байх байсан. Хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байгаа. Хохирол барагдуулаагүй. Надтай уучлал гуйж яриагүй. Зун Э надтай ярихдаа “ах бид хоёр гэмгүй байсан. Би цагдаагийн үүдээ сахиад сууж байна” гэсэн. Би тэр үед согтуу байсан байх гэж бодож байна. Ахын маань хүүхэд МСҮТ-д сурдаг байсан. Аавтайгаа хоёулаа амьдардаг байсан. Аав нь л болгодог байсан. Э ахын маань амь насыг хөнөөснөөр энэ хүүхдийн амьдралаар тоглосон. Энэ хэргээс болоод сургуульдаа яваагүй. Ээж маань цус харвасан биеийн байдал тааруухан байдаг.  Энэ гэнэтийн явдлаас болоод бие нь муу байгаа. Ээжээс маань уучлал гуйгаагүй. Ажил явдлын үеэр Эын ах дүү нар ирснийг мэдээгүй. Бид эрт Эрдэнэт рүү явсан байсан. Тэр үед ах дүү нар нь уучлал гуйх боломж байсан боловч хэн хэн нь уучлал гуйгаагүй. Би гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг,  

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Мын өгсөн: “...Би өглөө ээжээс мэдсэн. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд очиход ахын бие муу байсан. Тэгээд эмч дуудсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Алтайгийн өгсөн: “...амь хохирогчийг олон ясны хугарал, цээж зөөлөн эдийн цус хуралт, цээжний хөндий цус хуралт, цус харвалт энэ олон гэмтлийн улмаас уушиг гялтангийн шоконд орж нас барсан. Уушигны шок гэдэг нь хүндрэл гэсэн үг юм. Тухайн хүн гэмтлийн хүндрэлээс болоогүй бол тухайн үедээ нас барах байсан. Тухайн хүн 2 хоног амьд байсан. Шок нь гэдэг маань тэсвэрлэх шок байна. Тэсвэрлэхгүй ч шок байна. Амь хохирогч маань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир удаан тэвчиж явсан гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ю.Хгийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр талийгаач Х ахын маань өргөж авсан хүү болгох Ө над руу залгаад: “аав хүнд зодуулаад эмнэлэгт хүргэгдэн очсон байсан гэж хэлсэн. Би үүнийг сонсоод эмчлэгч эмч Тунгалагтай утсаар холбогдож Х ахын биеийн байдлыг асуухад "Хын хавирга хугарсан байна, хугарсан хавирга уушиг руугаа хатгасан байх магадлалтай, мөн хөл нь хугарсан байна амин үзүүлэлт нь унаад байна” гэж хэлж байсан. Үүнээс хойш барагцаагаар 1 цагийн дараа байхаа над руу Ө дүү маань дахиж залгаад “аав нас барчихлаа” гэж уйлж ярьсан. Би үүнийг сонсоод Орхон аймгаас Тариалан сум руу явж очсон. Ө дүү маань аавыгаа эмнэлэгт хэвтэж байхад уулзсан гэсэн. Тэгэхэд талийгаач ах маань намайг Э зодсон гэж хэлсэн байсан. Талийгаач ах маань гадны нөлөөтэйгөөр нас барсан учраас хуулийн дагуу шалгаж гэм буруутай этгээдэд хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 25 тал/,

Гэрч Н.***гийн өгсөн: “... Х нь 2022 оны 05 дугаар сарын 01 -ний өдөр над руу утсаар залгаад “хаана байна уулзъя” гэж хэлсэн. Тэгээд Хтай Тариалан сумын төвд байрлах спорт заалны урд Хын машин дотор уулзаж ярилцахад Улаанбаатар хотод Хүрэлчимэг гэж өөрийн дүүгээ эмнэлэгт очиж эргэж харж байгаад эмчилгээгүй гэхээр нь Орхон аймагт аваачиж үлдээчхээд Тариалан суманд ирсэн талаар надад ярьсан. Тэгээд спорт заалны урдаас манай гэр лүү явах замдаа “Хэрэглээ” гэж нэртэй дэлгүүрээс 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн архийг Х худалдаж авсан. Тухайн архийг манай гэрт очиж хоёулаа хувааж уусан. Хоёр дахь шил архиа талд нь оруулаад ууж сууж байтал гаднаас Э ганцаараа орж ирсэн. Миний харснаар Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм шиг харагдсан. Э орж ирээд За хоёр ах юу байна” гэж хэлж мэнд мэдсэн. Тэгээд тухайн үлдсэн тал шил архийг Х, Э бид гурав хувааж уусан. Уг архийг ууж дуусаад би гэртээ унтаж амарсан, Х, Э хоёр гэр лүүгээ харилаа гээд явсан. Уг өдрийн маргааш буюу 05 дугаар сарын 02-ны өдрийн өглөө Х над руу залгаад “Нгийн гэрт хүрээд ир” гэж хэлэхээр нь гэрээсээ шууд Нгийн гэрт 12 цагийн орчимд явж очсон. Нгийн гэрт очиход Н, ***, Х, Э нар байсан. *** тухайн үед дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 литрийн 2 шил архи авчирсан. Тухайн хоёр шил архийг Э, Х, Н, *** бид тав хувааж уугаад сууж байтал Н согтоод гэрийнхээ хойморт байрлах орон дээр унтаад өгсөн. Тэгтэл *** хөдөө явлаа гэж хэлээд гараад явсан. Нгийн гэрт Э, Х бид гурав үлдсэн нэг шил архиа ууж дуусах гэж байхад Э “та хоёр намайг дээрэлхлээ” гэсэн үг хэлсэн. Намайг сандал дээр сууж байхад Э босож ирснээ миний зүүн талын хацар шанаа хэсэг рүү гараараа цохисон, би түүнд цохиулаад газарт унасан. Намайг газарт унаад босож ирэхэд Э нь Хыг цээж хэсэг рүү нь гараараа цохиж унагаасан. Хыг газарт унасан байхад Э дээрээс нь цээж болон хөл рүү нь өшиглөж, дэвсэж байсан. Энэ үед унтаж байсан Н босоод ирсэн харагдаж байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан. Н босож ирээд Эыг Хаас салгаж холдуулсан. Тэгж байтал *** гаднаас орж ирснээ болсон үйл явдлыг мэдээд Эт хандаж “юунд хоёр ахыгаа зодож байгаа юм бэ” гэж хэлээд Эыг алгадаж авсан. Тэгтэл Х орны урд газарт уначихсан надад хандан хөгшөөн хөл болохоо байчихлаа мөн цээж аягүй хөндүүр болоод толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Эыг *** алгадаж аваад гэрээс авч гарсан. Н бол гэрээсээ гараагүй гэртээ байсан. Удалгүй *** ганцаараа орж ирсэн. Э гараад зугтаагаад явчихсан юм шиг байна лээ. Хыг газарт хэвтэж байхад нь “босоод орон дээр гараад суу” гэж хэлэхэд Х “өндийж гишгэж чадахгүй байна” гэж хэлээд газарт гудсан дээр хэвтээд байсан. Би Хын хөлийг барьж үзэхэд өвдөгнөөс доош нарийн шилбэ хэсэгт нь хүрч үзэхэд шажигнаж дуугараад байхаар нь хар цай чанаж хөлийг нь шавшиж боолтоор ороож өгсөн. Тухайн үед Н, *** нар байсан... Тэгээд унтаж амарсан ба Х нь толгой, цээж хэсгээр өвдөөд байна, хөл болохоо байчихлаа хугарчих шиг боллоо гэсэн үг хэлж ёолоод унтаж амралгүй шөнөжин ёолж хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 тал/,

Гэрч Г.***ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрч байхад миний утас руу Наранцогт гэж эмнэлгийн жолооч Х гэж хүн айлд зодуулсан байна гэж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Нгийн гэрт очтол Х нь *** гэж хүн мөн зүс үл таних улаан дээлтэй эрэгтэй хүн байсан. Х нь Э гэж хүнд *** гэж хүнтэй хамт хоёулаа зодуулсан гэж хэлсэн. Биеийн байдлыг асуухад цээж хөндүүр оргиж өвдөөд байна гэж хэлсэн мөн хөл хугарсан гэж хэлсэн. Хын биед үзлэг хийхэд даралт 80/50 харьцаатай, зүрхний цохилт 120, амьсгал 35 байсан. Хын биед үзлэг хийхэд баруун талын хөлний шагайн дээд хэсэг шилбэ хэсэгтээ хугарсан байсан ба уян боолтоор боосон байсан. Цээж хэсгийг дарж чагнаж үзэхэд хөндүүр ихтэй байсан. Би Хт өвчин намдаах тариа хийж өгч хордлого тайлах шингэн хийсэн. Тэгээд сумын эмнэлэг дээр очиж *** эмчийн очиж аваад буцаж Х дээр очиж эмчилгээ хийгээд эмнэлэгт хүргэсэн... Хаас хэзээ ямар учаас зодуулсан талаар асуухад өчигдөр зодуулсан Э нь хөл дээр дэвсэж цээж рүү өшиглөсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би зодсон хүн чинь хаана байгаа талаар асуухад яваад өгсөн гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Гэрч П.***ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 40 минутад *** эмч эмнэлэг дээр ирээд дуудлагаар хүн дээр очсон хүнд зодуулсан хүн байна хавирга нь хугарсан хөл нь хугарсан байна дусал залгачхаад ирлээ гэж хэлсэн. *** эмчтэй тухайн дуудлага өгсөн газарт очиход Х гэж Мөрөн сумаас Тариалан сум хооронд явдаг тээврийн жолооч байсан. Хаас биеийн байдлыг асуухад хөл хугарсан, цээжин дээрээ гараад тавиад цээжээр их өвдөж байна хавирга хугарсан юм шиг байна гэж хэлэхээр нь та яасан юм гэж асуутал хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь сумын цагдаагийн газарт дуудлага өгсөн. Х нь биеийн байдал маш хүнд амьсгал олширсон олон арьс салст эрээнтсэн, даралт бага пулс өндөр байсан. Баруун хөлийн шагайн хэсгээс дээш нарийн шилбээр нь боосон байсан. Тухайн боолтыг *** гэж хүн хийж өгсөн гэж хэлсэн. Хт цус тогтоох тариа, шингэн сэлбээд судасны хана бэхжүүлэх зүрх судасны үйл ажиллагаа дэмжих өвдөлт намдаах эмчилгээ хийсэн. Хын захын цусан дахь хүчилтөрөгчийн сатураци SРО2 / даралт/ 72 хувьтай байсан. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээд эмнэлэг рүү тээвэрлэж хүргэсэн...Х нь хүнд зодуулсан тухайн хүн нь цээж рүү нь дэвсэж цохисон мөн хөл рүү нь дэвссэн гэж л хэлсэн. Мөн нэг шил архи авч өгсөн нь буруудлаа даа гэж хэлсэн. Би ойлгохдоо уусан архи дээрээ нэмж архи ууж согтсон нь буруу болж гэж л ойлгосон...*** гэж хүн байсан мөн зүс үл таних бор дээлтэй 40 гаран насны эрэгтэй хүн байсан...Х нь өөрөө хавирга хугарсан гэдгээ мэдэж байсан. Учир нь бие нь өөрт нь өвдөлт ихтэй байсан болохоор хавирга нь гэмтсэн гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Гэрч Л.Мын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Х ахын хүү Банди буюу Ө манай гэрт ирж гэрийн түлхүүрээ авахдаа аавын хөл хугарсан Нгийн гэрт байна гэж манай ээж Амаржаргалд хэлсэн байсныг сонсоод 2022 оны 05 дугаар сарын 04-ний өглөө Нгийн гэрт очтол Нгийн гэрийн гадаа ***ын *** гэж залуу сүүдэрт унтаж байсан. Х ах Нгийн гэрт орон дотор хөнжил нөмөрсөн чичирсэн байдалтай амьсгаа өндөр, бие нь зовиуртай байгаа бололтой намайг хөнжлөөс нь татаж дуудахад үхлээ, үхлээ гэсэн үг хэлээд хэвтэж байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. Х ах ахдаа ундаа тамхи дөхүүлж өгөөч гэж хэлэхээр нь би дэлгүүр рүү явж тамхи ундаа аваад буцаж очиход эмч ирсэн Х ахад дусал / шингэн/ залгасан байсан. Би тухайн эмчийн нэрийг хэлж мэдэхгүй байна. Эмчээс Х ахын хөлийг нь яасан байна гэж асуутал хөлөө үзүүлэхгүй гээд байна гэхээр нь үз, үз гэж хэлээд үзүүлтэл хугарсан байна гэж эмч хэлсэн. Тэгэхээр нь хаагуураа яаж хугарсан байна гэж асуухад шагайны дээд хэсгээр шилбээрээ хугарсан шажигнаж дуугарч байна. Золоо эмчийг авчирч шохойдуулахаас гэж хэлсэн...Х ахаас биеийн байдлыг асуугаагүй архи уусан бололтой дагжирч чичирсэн байдалтай байхаар нь архи уугаад шартсан байдалтай байгаа юм болов уу гэж бодсон. Ц.***ыг Нгийн гэрийн гадаа унтаж байхаар нь сэрээгээд юу болсон талаар асуухад Э Х ахыг дэвсээд хөлийг нь хугалсан гэж хэлсэн. Тэрнээс Э нь Х ахыг зодож гэмтээсэн талаар тодорхой хэлж яриагүй. Би Х ахаас юу болсон талаар хөлөө ямар учраас хэнд хугалуулсан талаар асуугаагүй. Эт зодуулснаас болж амь хохирно гэж бодож санасангүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,

Насанд хүрээгүй гэрч Н.***ийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн өглөө би хичээлдээ явах гээд байж байхад миний эмээ Эрдэнэбилэг над руу залгаад: “аавын чинь хөл хугарсан юм шиг байна, чи аав дээрээ очих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь сургуулиасаа чөлөө аваад Мөрөн сумаас Тариалан суманд очсон. Тариалан суманд очоод аавынхаа гэрт очсон. Аавын гэрт очиход хүн байгаагүй бөгөөд аавын эгч ***гийн гэрт очиж гэрийнхээ түлхүүрийг авсан. Гэрийнхээ түлхүүрийг аваад гэр лүүгээ орсон. Би тухайн үед аавыг хайж Нисэнбуу гэх айлд очсон. Тухайн айлд очиход *** ах, аав хоёр байсан. *** ах, аав хоёр эрүүл байсан. Тухайн үед аавын маань баруун хөлийн шагай хэсгээр хугарсан байдалтай хэвтэж байсан. Би тухайн үед ааваас хэн таны хөлийг гэмтээсэн юм бэ гэж асуухад Э миний хөлийг гэмтээсэн гэж хэлж байсан. Аав тухайн үед Э миний хавирга руу дэвссэн, хавиргаар өвдөөд байна гэж хэлж байсан. Би тухайн үед аавыг гэр лүүгээ явъя гэж хэлсэн боловч явж чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би аавыг байсан газарт нь үлдээгээд гэр лүүгээ харьсан. Би гэртээ хариад унтаж амарсан. Намайг гэртээ унтаж амарч байхад буюу 5 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд над руу эмнэлгийн эмч Гэрэлмаа залгаснаа: “аав чинь эмнэлэгт хэвтсэн байна, хурдан хүрч ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь эмнэлэг дээр явж очсон. Намайг эмнэлэг дээр очиход аав маань дусал хийлгэсэн хэвтэж байсан. Тухайн үед аав маань эмчилгээ хийлгэсэн хэвтэж байснаа гэнэт таталт өгсөн. Энэ үед эмч нар ирээд аавын биед үзлэг хийсэн. Эмч нар аавын маань биеийг үзсэнээ нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

Гэрч Ч.Нгийн өгсөн: “...05 дугаар сарын 02-ны өдрийн өглөө Х ах бид хоёрыг Мягмарсүрэн эгчийн гэрт байж байхад Э, *** гэх залуугийн хамтаар ирсэн. Түүний араас *** ах ирсэн. *** гэх залуу тухайн үед ажилтай гээд түрүүлээд явсан. *** гэх залууг явсны дараахан байхаа Эын малыг хардаг *** гэх залуу ирсэн. Э манай эгчийн гэрт ирэхдээ 1 шил 0,75 литрийн архитай ирсэн бөгөөд уг архийг Х ах, *** ах, Э, *** бид нар хувааж уусан. Би архинаас ууж байгаад муудаад орон дээрээ хэвтсэн. Би хэвтэж байгаад оройхон тийшээгээ дэлгүүр хаахын өмнө дэлгүүр лүү явж 2 шил 0,5 литрийн хараа нэртэй архи авчирсан. Уг авчирсан архийг Х ах, *** ах, Э нарын хамтаар уусан. Ууж байгаад муудаад орон дээрээ очоод унтсан. Сүүлд архи авчраад уухад *** байсан үгүйг нь сайн санахгүй байна. Унтаж байгаад сэрэхэд Х ах орны урд талд хөл болохоо байчихлаа гээд газарт хэвтэж байсан, харин Э үүдний голд зогсож байсан. Харин *** ах зуухны хажууд хэвтэж байсан. Тухайн үед *** ах намайг Э цохичихлоо, Э Хыг зодчихлоо, хөл нь болохоо больчихлоо гэж хэлж байсан. Би тухайн үед Эыг “чи яагаад хүн амьтан зодож байгаа юм бэ” гэж загнасан. Тэгэхэд Э: *** ах намайг загнаад гэж хэлсэн. Ингээд байж байхад гаднаас *** орж ирсэн. *** орж ирэнгүүтээ болсон зүйлийг мэдээд Эыг “хүн амьтны хөл гар бэртээлээ” гэж загнаад гадагшаа аваад гарсан. *** Эыг авч гарчихаад ганцаараа буцаж орж ирсэн, Э үүнээс хойш дахиж орж ирээгүй. Би тухайн үед Х ахыг газарт хэвтэж байхад нь газарт гудас дэвсэж өгөөд хэвтүүлсэн. Тэгээд би унтаж амарсан. Уг өдрийн маргааш буюу 05 дугаар сарын 03-ны өдөр Х ах миний эгч Мягмарсүрэнгийн гэрт хэвтэж өнжсөн бөгөөд Х ах хөл болохоо больчихлоо гэж хэлж байсан. Би тухайн үед Х ахад хоол цай дөхүүлж өгөх зорилгоор Сараа эгчийнхээ гэр лүү явсан. Сараа эгчийн гэрт очоод байж байхад *** миний араас хоол болж байна уу гэсээр ирсэн. ***г ирэхэд хоол болоогүй байсан бөгөөд *** надтай хамт хоол хийлцсэн. Би Сараа эгчийн гэрт хоол хийж байгаад тэндээ унтсан байсан. Мөн *** надтай хамт унтсан байсан. Уг өдрийн маргааш буюу 05 дугаар сарын 04-ний өдрийн өглөө *** хөдөө гарлаа гээд явсан. Харин би өглөөний 08 цагийн орчимд Х ах, *** ах хоёрын байгаа газар болох өөрийн эгч Мягмарсүрэнгийнхээ гэрт явж очсон. Намайг очиход Х ах, *** ах хоёр унтаж байсан. Тухайн үед *** ах: Х шөнөжингөө ёолоод унтуулсангүй, би сахиж хонолоо гэж хэлсэн. Би тухайн үед Х ахаас бие чинь яаж байна гэж асуухад “толгой өвдөөд байна, толгой бариад өгөөч” гэж хэлэхээр нь толгойг нь барьж өгсөн. Би тухайн үед Х ахад хандаж: “эмч дуудаж үзүүлэх үү” гэж асуухад “яах юм бэ, хэрэггүй, хэсэг байж байгаад гайгүй болчих байх” гэж хэлсэн. Намайг ирсний дараа *** ах хэсэг унтаж амарсан. Би *** ахыг унтаж амарсны дараа Х ахад: “та хэвтэж байгаарай, би гадуур гарч өвчин намдаах эм олж ирье” гэж хэлээд гадагшаа гарсан. Намайг гадагшаа гарчихаад ирэхэд *** ах түргэн тусламж дуудаад Х ахыг үзүүлсэн байсан бөгөөд Х ахыг эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн. Би Х ахыг эмнэлэг рүү авч явснаас хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49, 59-60 тал/,

Гэрч Б.Үгийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 02-ны шөнө би хөдөө гэрээсээ сумын төв рүү орсон. Сумын төв ороод Нисэнбуу гэдэг ахын гэрт шөнө очсон. Тэр гэрт очиход тухайн гэрт Х, найз Э, Нисэнбуу, шар *** гэх хүмүүс байсан. Тэнд зодоон болсон бололтой *** ах хөлөө жийчихсэн “танай найз Э ахыг нь зодоод байна, хөл рүү өшиглөчихлөө”  гээд сууж байсан. Тэгээд ахынхаа хөлийг өргө, хүний хөл рүү өшиглөөд байхдаа яадаг юм гэж хэлсэн. Тэгээд би *** ахыг би эмнэлэг дуудъя, эсвэл хамт эмнэлэг оръё, эсвэл би яваад эмнэлэг дуудаад ирье гэтэл *** ах “яахын, яахын хэрэггүй, маргааш энэ найз чинь ажилд явах гэж байгаа юм чинь эмнэлэгт үзүүлбэл цагдаа дуудаад танай найзад гай болно“ гэж хэлсэн. Би тэр шөнөө тэнд хоносон...Тэр шөнө *** ахад биед нь ямар нэгэн зовиур байгаагүй, харин шөнө ахдаа ус дөхүүлээд өгөөч гэхээр нь би шөнө 2-3 удаа ус хийж өгсөн. Тэгээд би өглөө нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

Гэрч З.***ийн өгсөн: “... *** ах зан ааш сайтай, нөхөрсөг эелдэг хүн байсан, харин архи уух дуртай такси үйлчилгээнд яваад олсон мөнгөөрөө архи уучихдаг, нэг уухаараа нэлээд хэд хоног уудаг хүн байсан гэдгийг нутгийн ард түмэн мэднэ. Архи уусан үедээ ямар зан ааш гаргадаг гэдгийг би мэдэхгүй би хамт архи ууж байгаагүй...Би танина. Э бид хоёр мөн л нэг нутгийн, нэг голын хүмүүс юм. Э ганц бие, нэг охинтой, энхэр нь салаад явсан. Нэг охин хадам аав ээж хоёр дээр нь байдаг. Өөр Төв аймагт уурхайд том машин барьдаг, Тариалан суманд байнга байдаггүй, хааяа ирдэг. Зан аашийн хувьд бол их даруухан, хүнд тусархуу, эелдэг, хэнтэй ч учир зүйгээ олоод явчихдаг залуу байгаа, мөн архи уусан үедээ ч их даруухан, хүнтэй маргалдахгүй тайван дөлгөөн зантай л хүн юм даа...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 033 дугаартай: “...Амь хохирогч Д.Хын цогцосноос авсан гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Гарын хээний папилон санд бүртгэгдсэн эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөртэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 63 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “4” гэж дугаарласан хар өнгийн өмдөнд 1.5 см х 1 см хэмжээтэй гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн зах ирмэг шарлаж хатсан нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй байх тул уг гэмтэл халуун зүйлийн үйлчлэлээс үүссэн гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан хөх өнгийн өмдөнд 1 см х 1.2 см, 3.8 см х 1.2 см хэмжээтэй гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүдийн зах ирмэг жигд бус хэлбэртэй, оёдолын утас нь хөвөрсөн нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 70 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн: “...Э.Э нь сэтгэцийн ямар нэг өвчингүй. Э.Э нь сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй тул эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Э.Э нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Э.Э нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан болон уг өвчний улмаас эмчлүүлж байгаагүй. Э.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Э.Э нь оюун санаа сэтгэхүйн хувьд юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 81-82 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаартай: “...Э.Эын биенээс авсан гэх цуснаас 0.9 промилли спирт илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 92 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай: “...Амь хохирогч Д.Хын биед цээжний баруун талд 2,3,4,5 дугаар хавирга, зүүн талд 2, 3 ,4, 5, 6 дугаар хавирга, өвчүү яс, баруун хөлний шилбэний хугарал, цээжний зөөлөн эд, голтын эрхтэн, үнхэлцэг хальс, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн ба олон хавирга, өвчүү ясны хугарал, голтын эрхтэн үнхэлцэг хальс, цээжний зөөлөн эдийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, шилбэ ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, бусад зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тариалан сумын эмнэлэгт талийгаачид хийгдсэн эмчилгээ, оношилгоо нь зохих журмын дагуу хийгдсэн байна. Учир нь эмнэлэгт ирснээс 24 цагийн дотор оношлох ёстой ба Д.Х нь эмнэлэгт ирээд 3 цагийн дараа нас барсан байна. Д.Х нь бусдад зодуулсан гэх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цаг алдалгүй тохирох эмчилгээ, оношилгоог хийлгэсэн бол амь аврагдах боломжтой байсан. Амь хохирогч нь уушигны хатгалгаа, нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний өөхлөлт, судас хатуурал, бөөрний үрэвсэл зэрэг өвчтэй байна. Д.Х нь цээжний хөндийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушги гялтангийн шокоор нас баржээ. Энэ нь олон хавирга, өвчүү ясны хугарал голтын эрхтэн, үнхэлцэг хальс, цээжний зөөлөн эдийн цус хуралт, өрцний цус харвалт, зүрхний фибрилляци, цээжний хөндийд хий, шингэн хуралт уушги авчилт, цээжний хөндий дэх 400мл цус зэрэг шинжүүдээр батлагдаж байна. Д.Хын цусанд спирт илрээгүй байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 101-103 тал/,

Яллагдагч Э.Эын өгсөн: “...Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би талийгаач *** ахыг алах санаа зорилго, сэдэл байгаагүй, Талийгаач *** ах архи ууж байхдаа намайг хэл амаар доромжилж, намайг эхлээд аягаар цохисон учраас би зөрүүлээд *** ахыг цохиж нүдсэн. Би *** ахыг цохиж нүдэхдээ ална гэсэн санаагүй байсан. Би *** ахыг нас барчихна гэж бодоогүй, нас барсан гэдгийг нь ч би мэдээгүй, сүүлд цагдаа нар ирээд намайг аймгийн төвд авч ирэхэд л би *** ахыг нас барсныг мэдсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 125 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

              Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 тал/,

              Цогцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 тал/,

              Мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай санал /хх-ийн 14 тал/,

              Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 15 тал/,

              Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 тал/ зэрэг бичгийн нотлох баримт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хантааз 1 ширхэг, ногоон цамц 1 ширхэг, богино ханцуйтай цамц 1 ширхэг, бэлтгэлийн өмд 2 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал 1 хос зэрэг эд мөрийн баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Л.Отгончимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Э нь .. Хтай маргалдаж түүнийг зодож улмаар биед нь .. хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж энэ хэргийн улмаас хохирогч нас барсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Д.Уртбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “ .. Улсын яллагчийн зүгээс анх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчилж байсан. Одоо харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Энэ зүйлчлэлийг үндэслэлгүй байна гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч эмч гаргасан дүгнэлттэйгээ холбоотой тайлбар өглөө. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж заасны дагуу дахин шинжилгээ хийлгэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Э.Ганбат гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Улсын яллагчийн чиг үүрэг бол хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө хэргийн зүйлчлэл тохирсон эсэх эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой. Энэ хэрэгт шинжээчээс мэдүүлэг аваагүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтийн хүрээнд хэргийг зүйлчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. ..  Олон тооны гэмтлээр уушги гялтангийн шокоор нас барсан гэсэн дүгнэлт гаргасан. Олон тооны гэмтэл гэдэг маань онц харгис хэрцгий аргаар хүний амь нас хохирсон гэсэн ойлголтын үндэслэл болдог. Шок ямар төрлийн шок юм бэ. .. Шинжээч өвдөлтийн шоконд орж нас барсан гэж тайлбарласан. Олон тооны гэмтлээс болоод хохирогч 2 хоног шаналж байгаад нас барсан. Анх гэрч М эмнэлэг дуудсан. Бусад хүмүүс эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Гэрч ***гийн мэдүүлгийг шүүгдэгч бүрэн хүлээн зөвшөөрч байна. .. Энэ бол идэвхтэй үйлдэл хийх боломжгүй байж байгаад амь нас хохирсон. Амь нас аврагдах боломжтой гэж дүгнэлт гаргасан боловч ерөнхийд нь хийсэн. Амь хохирогчид ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, ямар шатлалын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсныг дүгнэлтээ ерөнхий дүгнэлт гаргасан. Шинжээч өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “анагаах ухааны үүднээс дүгнэлтээ гаргасан, хөдөө орон нутагт бол амь аврагдах боломжгүй байсан” гэж хэллээ. Шинжээчийн дүгнэлтийн нөхцөл байдал бол хүнд гэмтлийн хүндрэлээс үүдэж нас барсан гэж ойлгох боломжгүй. .. Энэ нөхцөл байдлаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Хэрвээ шууд үхэлд хүргэсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаас онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэсэн хуулийн заалттай таарч байна. Шинжээчийн дүгнэлт мэдүүлэгтэй таарч байгаа хэдий ч зарим асуултуудад тодорхой хариулаагүй. .. Тиймээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Онц харгис хэрцгий аргаар гэмтэл үүсгэж гэмтлийн хүндрэлээр нас барсан гэж хэрэг шийдвэрлэгдэнэ. .. Амь нас эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байхад хамт байсан хүмүүс нь хүнлэг бус хандсан нь харагдаж байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан хэргийн нөхцөл байдал байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой. Иймээс энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй учир шүүхээс 60 хоногийн хугацаатай даалгавар бичиж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагатай гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..Амь хохирогч нь эмнэлгийн тусламж  авахуулах талаар гэрч ***гийн мэдүүлэг, гэрч Нгийн мэдүүлэг, гэрч Үгийн мэдүүлэг, гэрч Мөнхөөгийн мэдүүлэг зэргээс тогтоогддог. Хэрэв амь хохирогч сайн дураараа эсвэл гэрчүүдийн үгэнд орж эмчид үзүүлж эмнэлгийн тусламж авсан бол амь аврагдах боломжтой байсан нь 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлтээр харагддаг. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж Э.Эт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт хийж байна. .. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ж.Д гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Э.Эыг гэм буруутай байна гэжээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас “хэргийн зүйлчлэл тохироогүй тул зүйлчлэлийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой,  дахин шинжээч томилж, хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэж мэтгэлцэж  байх боловч мөрдөн шалгаж  ажиллагааны явцад гэрч Н.***гийн өгсөн: “...Нгийн гэрт Э, Х бид гурав үлдсэн нэг шил архиа ууж дуусах гэж байхад Э “та хоёр намайг дээрэлхлээ” гэсэн үг хэлсэн. ... Намайг газарт унаад босож ирэхэд Э нь Хыг цээж хэсэг рүү нь гараараа цохиж унагаасан. Хыг газарт унасан байхад Э дээрээс нь цээж болон хөл рүү нь өшиглөж, дэвсэж байсан. .. Тэгтэл Х орны урд газарт уначихсан надад хандан хөгшөөн хөл болохоо байчихлаа мөн цээж аягүй хөндүүр болоод толгой өвдөөд байна” гэж хэлсэн. .. Хыг газарт хэвтэж байхад нь “босоод орон дээр гараад суу” гэж хэлэхэд Х “өндийж гишгэж чадахгүй байна” гэж хэлээд газарт гудсан дээр хэвтээд байсан... Тэгээд унтаж амарсан ба Х нь толгой, цээж хэсгээр өвдөөд байна, хөл болохоо байчихлаа хугарчих шиг боллоо гэсэн үг хэлж ёолоод унтаж амралгүй шөнөжин ёолж хоносон...” гэх мэдүүлэг, 

гэрч Г.***ын өгсөн: “...Х нь Э гэж хүнд *** гэж хүнтэй хамт хоёулаа зодуулсан гэж хэлсэн. Биеийн байдлыг асуухад цээж хөндүүр оргиж өвдөөд байна гэж хэлсэн мөн хөл хугарсан гэж хэлсэн. Хын биед үзлэг хийхэд даралт 80/50 харьцаатай, зүрхний цохилт 120, амьсгал 35 байсан. Хын биед үзлэг хийхэд баруун талын хөлний шагайн дээд хэсэг шилбэ хэсэгтээ хугарсан байсан ба уян боолтоор боосон байсан. Цээж хэсгийг дарж чагнаж үзэхэд хөндүүр ихтэй байсан. Би Хт өвчин намдаах тариа хийж өгч хордлого тайлах шингэн хийсэн. .. *** эмчийг очиж аваад буцаж Х дээр очиж эмчилгээ хийгээд эмнэлэгт хүргэсэн... Хаас хэзээ ямар учраас зодуулсан талаар асуухад өчигдөр зодуулсан Э нь хөл дээр дэвсэж цээж рүү өшиглөсөн гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, 

гэрч П.***ын өгсөн: “... Хаас биеийн байдлыг асуухад хөл хугарсан, цээжин дээрээ гараад тавиад цээжээр их өвдөж байна хавирга хугарсан юм шиг байна гэж хэлэхээр нь та яасан юм гэж асуутал хүнд зодуулсан гэж хэлсэн. .. Х нь биеийн байдал маш хүнд амьсгал олширсон олон арьс салст эрээнтсэн, даралт бага пулс өндөр байсан. .. Хт цус тогтоох тариа, шингэн сэлбээд судасны хана бэхжүүлэх зүрх судасны үйл ажиллагаа дэмжих өвдөлт намдаах эмчилгээ хийсэн. Хын захын цусан дахь хүчилтөрөгчийн сатураци SРО2 / даралт/ 72 хувьтай байсан. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээд эмнэлэг рүү тээвэрлэж хүргэсэн. .. Х нь хүнд зодуулсан тухайн хүн нь цээж рүү нь дэвсэж цохисон мөн хөл рүү нь дэвссэн гэж л хэлсэн. Мөн нэг шил архи авч өгсөн нь буруудлаа даа гэж хэлсэн...Х нь өөрөө хавирга хугарсан гэдгээ мэдэж байсан. Учир нь бие нь өөрт нь өвдөлт ихтэй байсан болохоор хавирга нь гэмтсэн гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Л.Мын өгсөн: “..Х ах Нгийн гэрт орон дотор хөнжил нөмөрсөн чичирсэн байдалтай амьсгаа өндөр, бие нь зовиуртай байгаа бололтой намайг хөнжлөөс нь татаж дуудахад үхлээ, үхлээ гэсэн үг хэлээд хэвтэж байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. Х ах ахдаа ундаа тамхи дөхүүлж өгөөч гэж хэлэхээр нь би дэлгүүр рүү явж тамхи ундаа аваад буцаж очиход эмч ирсэн Х ахад дусал / шингэн/ залгасан байсан. ... Эмчээс Х ахын хөлийг нь яасан байна гэж асуутал хөлөө үзүүлэхгүй гээд байна гэхээр нь үз, үз гэж хэлээд үзүүлтэл хугарсан байна гэж эмч хэлсэн. Тэгэхээр нь хаагуураа яаж хугарсан байна гэж асуухад шагайны дээд хэсгээр шилбээрээ хугарсан шажигнаж дуугарч байна. Золоо эмчийг авчирч шохойдуулахаас гэж хэлсэн... Ц.***ыг Нгийн гэрийн гадаа унтаж байхаар нь сэрээгээд юу болсон талаар асуухад Э Х ахыг дэвсээд хөлийг нь хугалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

  насанд хүрээгүй гэрч Н.***ийн өгсөн: “...Тухайн айлд очиход *** ах, аав хоёр байсан. *** ах, аав хоёр эрүүл байсан. Тухайн үед аавын маань баруун хөлийн шагай хэсгээр хугарсан байдалтай хэвтэж байсан. Би тухайн үед ааваас хэн таны хөлийг гэмтээсэн юм бэ гэж асуухад Э миний хөлийг гэмтээсэн гэж хэлж байсан. Аав тухайн үед Э миний хавирга руу дэвссэн, хавиргаар өвдөөд байна гэж хэлж байсан. Би тухайн үед аавыг гэр лүүгээ явъя гэж хэлсэн боловч явж чадахгүй байна гэж хэлж байсан. ... Намайг эмнэлэг дээр очиход аав маань дусал хийлгэсэн хэвтэж байсан. Тухайн үед аав маань эмчилгээ хийлгэсэн хэвтэж байснаа гэнэт таталт өгсөн. Энэ үед эмч нар ирээд аавын биед үзлэг хийсэн. Эмч нар аавын маань биеийг үзсэнээ нас барсан байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг,

 гэрч Ч.Нгийн өгсөн: “...Унтаж байгаад сэрэхэд Х ах орны урд талд хөл болохоо байчихлаа гээд газарт хэвтэж байсан, .. *** ах намайг Э цохичихлоо, Э Хыг зодчихлоо, хөл нь болохоо больчихлоо гэж хэлж байсан. .. Э: *** ах намайг загнаад гэж хэлсэн. .. Би тухайн үед Х ахыг газарт хэвтэж байхад нь газарт гудас дэвсэж өгөөд хэвтүүлсэн. Тэгээд би унтаж амарсан. Уг өдрийн маргааш буюу 05 дугаар сарын 03-ны өдөр Х ах миний эгч Мягмарсүрэнгийн гэрт хэвтэж өнжсөн бөгөөд Х ах хөл болохоо больчихлоо гэж хэлж байсан. ..  *** ах: Х шөнөжингөө ёолоод унтуулсангүй, би сахиж хонолоо гэж хэлсэн. Би тухайн үед Х ахаас бие чинь яаж байна гэж асуухад “толгой өвдөөд байна, толгой бариад өгөөч” гэж хэлэхээр нь толгойг нь барьж өгсөн. Би тухайн үед Х ахад хандаж: “эмч дуудаж үзүүлэх үү” гэж асуухад “яах юм бэ, хэрэггүй, хэсэг байж байгаад гайгүй болчих байх” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Үгийн өгсөн: “...Тэнд зодоон болсон бололтой *** ах хөлөө жийчихсэн “танай найз Э ахыг нь зодоод байна, хөл рүү өшиглөчихлөө”  гээд сууж байсан. Тэгээд ахынхаа хөлийг өргө, хүний хөл рүү өшиглөөд байхдаа яадаг юм гэж хэлсэн. Тэгээд би *** ахыг би эмнэлэг дуудъя, эсвэл хамт эмнэлэг оръё, эсвэл би яваад эмнэлэг дуудаад ирье гэтэл *** ах “яахын, яахын хэрэггүй, маргааш энэ найз чинь ажилд явах гэж байгаа юм чинь эмнэлэгт үзүүлбэл цагдаа дуудаад танай найзад гай болно“ гэж хэлсэн. Би тэр шөнөө тэнд хоносон...Тэр шөнө *** ахад биед нь ямар нэгэн зовиур байгаагүй, харин шөнө ахдаа ус дөхүүлээд өгөөч гэхээр нь би шөнө 2-3 удаа ус хийж өгсөн. Тэгээд би өглөө нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг,  

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай: “...Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн ба олон хавирга, өвчүү ясны хугарал, голтын эрхтэн үнхэлцэг хальс, цээжний зөөлөн эдийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, шилбэ ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, бусад зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ..Тариалан сумын эмнэлэгт талийгаачид хийгдсэн эмчилгээ, оношилгоо нь зохих журмын дагуу хийгдсэн байна. Учир нь эмнэлэгт ирснээс 24 цагийн дотор оношлох ёстой ба Д.Х нь эмнэлэгт ирээд 3 цагийн дараа нас барсан байна. Д.Х нь бусдад зодуулсан гэх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цаг алдалгүй тохирох эмчилгээ, оношилгоог хийлгэсэн бол амь аврагдах боломжтой байсан... Д.Х нь цээжний хөндийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушги гялтангийн шокоор нас баржээ. ...” гэх дүгнэлт,

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч Г.Алтайн өгсөн: “амь хохирогчийг олон ясны хугарал, цээж зөөлөн эдийн цус хуралт, цээжний хөндий цус хуралт, цус харвалт энэ олон гэмтлийн улмаас уушиг гялтангийн шоконд орж нас барсан. Уушигны шок гэдэг нь хүндрэл гэсэн үг юм. Тухайн хүн гэмтлийн хүндрэлээс болоогүй бол тухайн үедээ нас барах байсан. Тухайн хүн 2 хоног амьд байсан. Шок нь гэдэг маань тэсвэрлэх шок байна. Тэсвэрлэхгүй ч шок байна. Амь хохирогч маань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир удаан тэвчиж явсан гэж ойлгож байгаа.. Оношныхоо хүндрэлээр нас барсан” гэх мэдүүлэг зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлгүй байна.

              Хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.

              Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг. Гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг алах гэмт хэргээс хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчлэх ёстой.

              Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Э нь Д.Хтай “намайг дээрэлхлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний цээж рүү цохиж унагааж, цээж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд цээжний баруун талд 2, 3, 4, 5 хавирга, зүүн талд 2, 3 ,4, 5, 6 дугаар хавирга, өвчүү яс, баруун хөлний шилбэний хугарал цээжний зөөлөн эдийн цус хуралт, голтын эрхтэн, үнхэлцэг хальс, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөг тохойд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан, улмаар Д.Х нь дээрх гэмтлүүдийн улмаас 2 хоногийн дараа Хөвсгөл аймгийн Тариалан сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад цээжний хөндийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушги гялтангийн шоконд орж нас барсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

              Харин хохирогч Д.Х нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны тус шүүгдэгчид зодуулсан атлаа эмнэлэг, цагдаагийн байгууллагад огт хэлээгүй нуусан нь тухайн үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлэг, түргэний эмч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг эмнэлэгт үзүүлэхээс зайлсхийсэн, хохирогчтой хамт байсан гэрч нар хохирогчийг эмнэлэгт үзүүлэх, хэвтүүлэх шуурхай арга хэмжээ аваагүйгээс эрүүл мэндэд учирсан гэмтэл, түүний хор уршиг хүндэрсээр 2022 оны 05 дугаар сарын 04-ний  өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын эмнэлэгт хүргэгдэн очиж, эмчилгээ хийлгэсэн боловч 2022 оны  05 дугаар сарын 04-ний өдөр цээжний хөндийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушги гялтангийн шоконд орж нас барсан, хэрэв тус хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлсэн тохиолдолд амьдрах боломжтой талаар шинжээчийн дүгнэлтэд заасан зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх тул тус хүнд гэмтлийн хор уршигт хүндрэл, түүнээс шалтгаалсан шокны улмаас амь хохирсон нь тухайн хор уршгийг учруулахаар шүүгдэгч тийнхүү хүссэн буюу хор уршигт зориуд санаатай хүргэсэн гэж таамаглан дүгнэх боломжгүй юм

   Шүүгдэгч Э.Э, хохирогч Д.Х нарт урьд нь хэн нэгнийх нь буруутай үйлдэл, үйл ажиллагаа, хувийн байдалтай холбоотой өс хонзон, атаа хорсол, таарамжгүй харилцаа байгаагүй бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс өмнөх өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Э.Э нь Н.***гийн гэрт очиход  Д.Х, Н.***  нар нь архи согтууруулах ундааны хэрэглэж байсан бөгөөд улмаар Д.Х, Н.***  нартай хамт архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн, уг өдрийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э.Э нь Ч.Нгийн гэрт очиж Ч.Н, Д.Х, Н.***, Б.Ү нартай хамт архи уусан, улмаар гэрт үлдсэн Н.***, Д.Х нартай үг зөрж, харилцааны зөрчил үүсгэн маргалдах үедээ Д.Хын цээж хэсэг рүү нь гараараа цохиж унагаасан, газарт унасан байхад Э.Э дээрээс нь цээж болон хөл рүү нь өшиглөж, дэвсэж улмаар Ч.Н салгаж, Б.Ү Э.Эыг гэрээс  авч гарсан үйл баримтаас харахад тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд Д.Хыг цохихдоо түүнийг санаатай алах зорилго агуулсан, улмаар түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг ухамсарлаж ойлгосон, түүнчлэн хохирогч хүнд гэмтлийн улмаас үхэж болохыг мэдсэн атлаа түүнд тусламж үзүүлэхгүй зориуд орхиж явсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Э.Э нь хохирогчийн цээж, хөл рүү цохиж, өшиглөж гэмтэл учруулсан үйлдэлдээ шууд санаатай хандсан байх боловч хохирогчийг дээрх гэмтлийн улмаас нас барахыг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул түүний үйлдлийг “Хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

              Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “зүйлчлэлийг өөрчлүүлэх, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах” тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ю.Хгийн мэдүүлэг, гэрч Н.***, Г.***, П.***, Л.М, З.Мөнхжаргал, Ч.Н, Б.Ү, З.*** нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 033 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай санал, прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримт болон хэрэгт хураагдаж ирсэн хантааз 1 ширхэг, ногоон цамц 1 ширхэг, богино ханцуйтай цамц 1 ширхэг, бэлтгэлийн өмд 2 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал 1 хос зэрэг эд мөрийн баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Э.Э нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн 01-17 тоотод Д.Хтай “намайг дээрэлхлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний цээж рүү цохиж унагааж, цээж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд цээжний баруун талд 2, 3, 4, 5 хавирга, зүүн талд 2, 3 ,4, 5, 6 дугаар хавирга, өвчүү яс, баруун хөлний шилбэний хугарал, цээжний зөөлөн эд, голтын эрхтэн, үнхэлцэг хальс, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар Д.Х нь дээрх гэмтлүүдийн улмаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цээжний хөндийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушги гялтангийн шоконд орж нас барсан болох нь нотлогдож байна.

              Шүүхээс шүүгдэгч Э.Э амь хохирогч Д.Хын цээж рүү цохиж унагааж, цээж болон хөл рүү нь өшиглөсөн үйлдэл нь хохирогчийг алах, түүний амь насыг хохироох гэсэн шууд санаа зорилго агуулаагүй буюу хохирогчтой ямар нэгэн өс хонзонгийн болон урьдын хувийн таарамжгүй харилцаа байгаагүй гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Э.Э нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

              Шүүгдэгч Э.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогчийн амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь шууд  санаатай, амь хохирогч Д.Хын цээжин тус газарт цохиж өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой үүссэн “олон хавирга, өвчүү ясны хугарал, голтын эрхтэн үнхэлцэг хальс, цээжний зөөлөн эдийн цус хуралт” гэх хүнд гэмтлийн улмаас хохирогч Д.Х нь эмчилгээ хийлгэсэн боловч цаг алдаж эмнэлэгт хандсаны уршгаар амь нас нь аврагдаж чадалгүй “цээжний хөндийн хавсарсан олон гэмтлийн улмаас уушги гялтангийн шок”-нд орж нас барсан болох нь хэрэг авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

              Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Д.Хын төрсөн дүү Ю.Хг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцнэ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ю.Хгаас хохирол, хор уршигт мөрдөн шалгах ажиллагааны шатанд  болон шүүхийн шатанд нийт  21.880.648 төгрөг нэхэмжилсэн барими ирүүлснээс нотлох баримтын шаардлага хангасан 21.473.031 төгрөгийг  шүүгдэгч Э.Э нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Эаас 21.473.031 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ю.Хд олгох нь зүйтэй байна.

              Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ю.Хгийн нэхэмжлэлээс ХО*** гэх бичигтэй 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 8.200 төгрөгийн НӨАТ-ын баримт, Болор төвийн 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11.400 төгрөгийн НӨАТ-ын баримт, Аранзап партнерс ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 91.650 төгрөгийн НӨАТ-ын баримт, Шинэ мөрөн зоогийн газрын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 33.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Наран эх зоогийн газрын 10.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Номин холдинг ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 31.367 төгрөгийн НӨАТ-ын баримт, Цахир яруу хоолны газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 64.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Өсөх нэмэх зоогийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 27.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Бишрэлт дэлгүүрийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Бишрэлт дэлгүүрийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, нийт 407.617 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хоолны зориулалтаар зарцуулагдсан байх тул 407.617 төгрөгийг зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “..шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Эт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “..шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Эт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдүүлэх саналтай байна” гэсэн саналыг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..Тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хохирол төлбөрөө барагдуулах талаар өөрөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна” гэх саналыг гаргажээ.

Шүүгдэгч Э.Эын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 131-134, 136-137 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн албан тоот зэрэг нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Э.Э урьд ял шийтгэлгүй, ам бүл 3, ах, дүүгийн хамт Хөвсгөл  аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан, шүүгдэгчийн хувийн байдал,  хэргийн нөхцөл байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Э.Э нь нийт 23 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хантааз 1 ширхэг, ногоон цамц 1 ширхэг, богино ханцуйтай цамц 1 ширхэг, бэлтгэлийн өмд 2 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Эгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Эгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 23 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эаас 21.473.031 /хорин нэг сая дөрвөн зуун далан гурван мянга гучин нэг/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ю.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 407.617 /дөрвөн зуун долоон мянга зургаан зуун арван долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хантааз 1 ширхэг, ногоон цамц 1 ширхэг, богино ханцуйтай цамц 1 ширхэг, бэлтгэлийн өмд 2 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН

 

 

                                       ШҮҮГЧИД                        М.ЭРДЭНЭ-ОЧИР   

 

 

                                                                                 Т.Х