Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч О.Б, Г.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Год холбогдох эрүүгийн 2238000000682 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим 6 дугаар багт Ц.Сын туслах малчнаар ажиллаж байх үедээ Ц.Сын гэрийн авдарт байсан шар халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, зоосон хазаар 1 ширхэг, эмээлийн мөнгөн тоног 6 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, малгай 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 18.940.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 3-25 тоот хашаанаас Б.Дын эзэмшлийн цэнхэр өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 03-24 тоот хашаанаас Д.Бийн эзэмшлийн ногоон өнгийн “Нүүдэл” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт О.Бгийн гэрээс их гарын халтар манан хөөрөг, хөөрөгний даалин, эмээлийн 6 ширхэг завхай, хос мөнгөн бөгж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эдэлж хэрэглэж байсан өмд, гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хатгал тосгоны Цахирын 2517 тоотод Б.Сгийн эзэмшлийн байшинд 2022 оны 07 дугаар сард хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 2.865.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад барилгын ажил хийж байсан иргэн С.Гийн эзэмшлийн Самсунг А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.359.920 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн “Бэлтэс” гэх газраас хохирогч Г.Пын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч бусдад 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Цагдаагийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 48/3-3099 дугаартай “цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах тухай” албан бичиг ирүүлснийг аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч хүлээн авч танилцаад зөвшөөрөл олгосны дагуу Б.Гыг цагдан хорих байрнаас гарган авахад дээрх ажиллагааны явцад яллагдагч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 09-нд оргон зайлсан  гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000682 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутагт оршин суух  Ц.Сын гэрээс  2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрийн авдарт байсан шар халтар манан хөөрөг 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг,  дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг,  бага гарын мөнгөн аяга 3 ширхэг,  мөнгөн зоосон хазаар 1 ширхэг, эмээлийн мөнгөн тоног 6 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, мөнгөн товчтой дээл 1 ширхэг, малгай 1 ширхэг зэрэг нийт 18.940.000 төгрөгийн эд зүйлс алдагдсан,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 3-25 тоот хашаанаас 2022 оны 04 дүгээр сард Б.Дын эзэмшлийн цэнхэр өнгийн “Даюун” загварын улсын дугааргүй 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль алдагдсан, 

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 03-24 тоот хашаанаас 2022 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Д.Бийн эзэмшлийн ногоон өнгийн “Нүүдэл” загварын улсын дугааргүй 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль алдагдсан,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух О.Бгийн гэрээс их гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, эмээлийн 6 ширхэг завхай, хос мөнгөн бөгж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эдэлж хэрэглэж байсан өмд, гутал зэрэг нийт 9.540.000 төгрөгийн эд зүйлс алдагдсан, 

2022 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хатгал тосгоны Цахирын 2517 тоотод оршин суух Б.Сгийн байшингийн цонхоор нэвтэрсэн байдалтайгаар мөнгөн хазаар 1 ширхэг, цагаан өнгөтэй годон гутал 1 хос, орос бакал 1 хос, бор өнгийн дээл 1 ширхэг, Жи мобайл гар утас 1 ширхэг, нурууны бүс 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, модон хусуур 1 ширхэг, архи 3 ширхэг зэрэг  нийт 2.865.000 төгрөгийн эд зүйлс алдагдсан,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Бэлтэс” 5 дугаар багийн Ушир хорооллын  гэрийн хашаанаас 2022 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Г.Пын эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй 2.550.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль алдагдсан,

Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй цэцэрлэгийн барилгаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С.Гийн эзэмшлийн Самсунг А-53 загварын 1.359.920 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас алдагдсан,  

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ЦХШЗ/98 дугаартай шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч Б.Гыг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “Цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах тухай” зөвшөөрлөөр цагдан хорих байрнаас гарган “мэдүүлгийг газар дээр нь шалгах” мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр  оргон зайлсан  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: .. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулж өгнө...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Бгийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манайд мал маллана гэж ирсэн. Манайд 3 хоноод 3 дахь өдөр нь байхгүй болчихсон байсан. Манай гэрээс аваад явсан зүйлээ энэ хүн хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо барагдуулмаар байна..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Пын өгсөн: “...Миний хувьд 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шилжих шөнө өөрийн эзэмшлийн хашаанаас ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг алдсан. Тухайн үедээ сумын цагдаагийн хэсэгт мэдэгдсэн. Гэтэл шүүгдэгчийг Баянзүрх сумаас Улаан-Уул сум руу морь унаад явсан гэсэн мэдүүлэг байсан. Хохирлоо барагдуулж авна..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Сын өгсөн:  “...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манайд туслах малчин хийж байсан Г гэдэг залуу манай гэрт цоожтой авдарт байсан шар алаг манан хөөрөг, том жижиг нийлсэн 5 ширхэг мөнгөн аяга, 7 цэнгийн зоосон хазаар, эмээлийн мөнгөн 6 ширхэг тоног зэргийг гэрээс аваад морь унаад явсан байна. Унаж явсан морио гэрийн ойролцоо модонд хаясан байсан... Би уг хүнийг танихгүй. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Мөрөн сумын Далай ээж зах дээр туслах малчин авна гэсэн зар өгч зарын дагуу туслах малчин хийе гэж ирсэн залуу...Манай гэрт 6 хоног хонинд яваад долоо дахь өдрөө манай гэрээс эд зүйл хулгай хийж аваад явсан байсан... Шар халтар манан хөөрөг 1 ширхэг, 7 цэнийг зоосон хазаар 1 ширхэг, орчин үеийн мөнгөн аяга 5 ширхэг, эмээлийн тоног мөнгөн завхай 6 ширхэг, мөнгөн товчтой саарал дээл 1 ширхэг, бор өнгийн шелепен малгай 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг зэрэг эд зүйлсийг гэрээсээ хулгайд алдсан ... 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай гэрээс миний эд зүйлсийг хулгай хийж авсан Б.Г гэдэг залуугаас мөнгөн товчтой саарал дээл 1 ширхэг, бор өнгийн малгай 1 ширхэг, шар халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг 3 тооны эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээж авсан. Учир нь манай гэрээс хулгай хийсэн Б.Г гэдэг залуу Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 5 шар орчим явж байгаад цагдаад баригдаж Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн байгаа. Би энэ үед нь Б.Г гэгчийг тосож асван.  Миний саарал өнгийн мөнгөн товчтой дээл, малгай зэргийг өмссөн байсан. Мөн шар халтар манан хөөрөг өвөрт нь байсныг би өөрөө авсан. Одоо Г гэдэг залуугаас зоосон хазаар, эмээлийн мөнгөн тоног 6 ширхэг, 5 ширхэг мөнгөн аяга, нэг нүдний дуран зэрэг эд зүйлсээ олж аваагүй мөнгөн дүнгээр үнэлэх юм бол 9.350.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсээ олж аваагүй байгаа.....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19-20, 23-24 тал/,

Иргэний нэхэмжлэгч З.Аийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын эхээр Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Далай Ээж бараан зах дотор байрлах “Оюу” гэх нэртэй алт мөнгөний дархан хийдэг газарт байхдаа танихгүй нэг намхан туранхай бор залуугаас 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ залуу тухайн үедээ мөнгөн товчтой саарал дээлтэй бор өнгийн малгайтай дархад аялгаар ярьдаг залуу байсан санагдаж байна. Надад хазаар зарахдаа мөнгөний хэрэг болоод байна. Та 150.000 төгрөгөөр аваач гээд гуйгаад байхаар нь би авсан...Уг хазаар нь давхар суран, зэс амгайтай, гуйлан зуузаантай, 7 цэнгийн хиймэл 5 зоостой зайтай 70 ширхэг мөнгөн чигжээстэй хазаар байгаа. Уг хазаар нь одоогоор зах зээлд зарагдахад 1.500.000 төгрөг орчимд зарагдах боломжтой хазаар байхад надад 150.000 төгрөгөнд хямдхан зарахаар нь би уг хазаар нь хэн нэгэн хүнийх байж магадгүй гээд цааш нь заралгүйгээр өөртөө хадгалж байсан...Би гомдолтой байна. Г гэдэг залуугаас 150.000 төгрөгөө авна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 28-29 тал/,

Гэрч Б.Сийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай хүргэн ах С эхнэр Одончимэг нар аймгийн төв рүү ажлаар орж ирсэн байсан. Тухайн үед гэрийг нь хараад туслах малчин Г бид хоёр үлдсэн. Намайг хонинд явж байхад Г ахын гэрт эзэнгүй байхад нь гэрээс нь мөнгөн аяга, хазаар, эмээлийн завхай, шар халтар манан хөөрөг, дээл, малгай, нэг нүдний дуран зэргийг аваад явсан байсан. Мөнгөн эдлэл нь гэрийн хойморт байдаг авдар дотроос аваад явсан байсан. Г уг авдрын түлхүүр нь хаана байдаг эсэх талаар мэддэг учир түлхүүрээр нь  авдрыг нь онгойлгоод авсан байсан...Манай хүргэн ах Сод дээрх мөнгөн эд зүйл байдаг. Нэг мөнгөн аяга Баасан дурсгав гэсэн бичигтэй мөнгөн аяга байгаа. Манай ахын мянгат малчин болоход өгсөн 4-5 мөнгөн аяга байгаа. Зоосон мөнгөн хазаар, шар халтар манан хөөрөг зэрэг нь өөрт байсан харин шар саарал өнгийн мөнгөн товчтой дээл сүүлд хийлгэсэн шинэ дээл байгаа...Би тухайн өдөр гэрт Г бид хоёр үлдсэн намайг малд яваад гэртээ ирэхээс өмнө гэрт түрүүлж ирээд гэрээс эд зүйл хулгай хийгээд явсан байсан. Учир нь би төллөх мал хонио хариулж, харин Г эр сувай мал хонь хариулж яваад намайг гэрт ирэхэд байхгүй байсан. Тухайн үед Г цагаан морь унаж яваад хөдөө ууланд унаж явсан морио хаяад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36-37 тал/,

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 194 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2245617200341 дугаартай: “...Ц.Сын 9 төрлийн зүйлийн үнэлгээг 18.940.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх тайлан /1 хх-ийн 39-40 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 13 тал/,

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл / 1 хх-ийн 79 тал/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 80 тал/,

Хохирогч Б.Дын өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед ажлаасаа тараад Улаан-Уул сумын төвд байрлах Гуны 3-25 тоот өөрийнхөө хашаанаас өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклио алдсан юм. Би зогсоож тавьсан ул мөрийг нь үзэхэд манай хашааны хойд хаалгаар түлхэж гараад явсан мөр байсан..Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 103-104 тал/,

Гэрч Д.Бийн өгсөн: “..2022 оны 4 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө манай хамар хашаанд байрлах Д гэдэг залуу хашаанаасаа цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклио хулгайд алдчихлаа гээд хашаанаас гарч ирсэн. Би Дын мотоциклийг хэн хулгайлсан болохыг нь мэдэхгүй. Харин манай ойролцоо байдаг тус сумын Гун багийн Б.Г гэдэг хулгай хийгээд байдаг гэх залуу 2022 оны 4 дүгээр сарын 200-ны өдөр гэртээ байсан боловч маргааш нь хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Би тэр Б.Гыг мотоцикль хулгайлсан байх гэж бодсон...Би Гыг аав ээжээр нь сайн танина. Бид хоёрын дунд ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би өмнө нь Гыг хулгай хийгээд яваад байдаг гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 111-112 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2245617200353 дугаартай: “...Б.Дын Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклийн үнэлгээг 2.000.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх тайлан /1 хх-ийн 116-117 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 97 тал/

Хохирогч Д.Бийн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны орой малдаа явж ирээд хонио Улаан-Уул сумын төвд байрлах Гуны 3-24 тоот хашаандаа хашаад өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Нүүдэлчин маркийн ногоон өнгийн мотоциклио байшингийнхаа урд цонхон дээр данхраадаад түлхүүрийг нь кундакторт нь үлдээгээд 22 цагийн үед унтсан юм. Тэгээд өглөө босож ирэхэд манай хашааны хаалга онгорхой, байшингийн урдуур харахад мотоцикль минь алга болсон байсан. Миний мотоцикль 2021 онд үйлдвэрлэгдсэн. Би өөрөө л унадаг шинэ мотоцикль байсан ...Миний хулгайд алдсан мотоцикль нь ногоон өнгийн Нүүдэлчин маркийн улсын дугааргүй мотоцикль юм. Баруун тольний суурь угаараа хугарч унасан. Өөр ямар нэгэн сэв гэмтэл байхгүй мотоцикль юм...Би Улаан-Уул сумын Гун багийн Бийн Г гэдэг залууг сэжиглэж байна. Тэр залуу урд өдөр нь  сумын төвд байгаад  маргаан нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хаашаа явсан нь  мэдэгдэхгүй алга болсон.. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 тал/,

Гэрч Б.Дын өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 20-21-нийг шилжих шөнө манай хамар хашаанд байрлах  Б ах хашаанаасаа ногоон өнгийн Нүүдэлчин маркийн  мотоциклио  алдчихлаа гээд  хашаанаас гарч ирсэн. ..манай ойролцоо  байдаг тус мын  Гун багийн  Бийн Г  гэдэг хулгайлсан байх.  Тэр залуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  гэртээ байсан боловч маргааш нь хаашаа явсан нь мэдэгдэхгүй  алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 107-108 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2245617200344 дугаартай: “...Д.Бийн “Нүүдэлчин” маркийн мотоциклийн үнэлгээг 3.000.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх тайлан /1 хх-ийн 141-142 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 133 тал/

Хохирогч О.Бгийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр намайг гэртээ байхад Бийн Г гэж залуу манай нутгийн нэг айлд мал маллуулах айл байна уу, би өмнө нь танай энэ хавиар айлд мал малладаг байсан юм тэр айлдаа очсон чинь малчинтай юм байна. Би 1 сар хонинд яваад өгье мөнгөний хэрэг гараад байна гэж ярьсан. .. Ингээд би итгээд Б.Год итгээд хонио хариулуулахаар болоод манайд хоёр хоног хонинд яваад 3 дахь өдрөө хонинд явж байгаад намайг үхэртээ явсан хойгуур манай гэрт ирээд гэрийн хаалга онгойлгож ороод хойморт байсан авдарнаас эмээлийн 6 ширхэг мөнгөн завхай, хүүхдийн цуглуулж байсан 100 төгрөгийн дэвсгэртүүд нэлээн зузаан л харагддаг байсан хэдэн төгрөг байсан гэдгийг мэдэхгүй, авдар дээр байдаг жижигхэн бурхны авдарнаас эмэгтэй эрэгтэй хос мөнгөн бөгж 2 ширхэг /шүрэн шигтгээтэй/, мөн бурхны авдар дотор байсан машины түлхүүрийг аваад гэрийн хаяанд байсан пробокс маркийн машиныг онгойлгоод машины дунд хайрцаганд байсан их гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, гэрийн орон доогуур байсан цаасан хайрцаг дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, тэгээд миний гутал манай бандийн жинсэн өмд зэрэг эд зүйлүүдийг хулгай хийж аваад явсан байсан...Манайх гэрт амьдардаг, манай гэрийн хаалга цоожтой байдаг гэхдээ яаж онгойдог эсэхийг нь би Б.Год зааж өгсөн байсан. Гэрийн цоожийг онгойлгож ороод юм хулгай хийж аваад явахдаа гэр цоожлоогүй онгорхой орхиод явсан байсан. Гэрийн хаяанд байсан машины түлхүүрийг авдар дээр байсан бурхантай авдар дотроос аваад машин онгойлгож хөөрөг аваад буцаагаад машины хаалгыг түгжээд түлхүүрийг нь байсан газарт аваачаад хийсэн байсан....Манай гэрт хонь хариулж байсан хүн явлаа гэж хэлэх ч үгүй гэнэт алга болсон. Алга болоход нь манай гэрээс эд зүйлүүд хулгайд алдагдсан. Б.Г нь өөрийнхөө өмсөж явсан өмдийг тайлаад манай хүүхдийн өмдийг өмсөөд явсан байсан. Мөн манай гэрээс мөрөн явах зүгт Сэлэнгэ гол дээгүүр гардаг гүүрний манаачаас очиж асуухад үдээс хойш 16 цагийн үед мотоцикльтой гүүрээр гарсан байсан. Гүүрээр гарахдаа дээлнийхээ өвөрт юм томбойгоод юм хийсэн, бага зэргийн юм ганзагалсан байсан гэсэн...Манайхаас хулгай хийсэн хүн нь олдвол хулгайд алдсан эд зүйл болох халтар манан хөөргөө л олоод авмаар байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 212-213 тал/,

Гэрч Н.Мөнхбатын өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б над руу утсаар ярьсан. ... Би хэлэхдээ тэр мотоцикльтой дархад залуу гүүрнээс хойшоо гарахдаа дээлтэй гарсан. Дээлнийхээ өвөрт нэлээн том юм хийсэн бололтой цүдгэр харагдаж байсан. Мөн мотоцикль дээрээ хар цүнхтэй юм  ганзагалсан харагдаж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 215-216 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-922/4855 дугаартай: “...Үнэлэгдэж буй эд зүйлсийн нийт зах зээлийн үнэ цэнийг одоогийн байдлаар 9.540.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 221-225 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 205 тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутагт Элстэй наймдай гэх нэртэй газарт О.Бгийн гэр байх ба уг гэр нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан 5 ханатай цагаан өнгийн бүрээстэй гэр байлаа. Гэр рүү орж гэр дотор цагийн зүүний дагуу үзлэгийг хийж үргэлжлүүлэхэд гэрийн хаалганаас баруун зүг рүү 2 тогоо, тавиур дээр айрагны модон бүрхээр 4 ширхэг гэрийн баруун урд хэсгээр хана дагуулж тавьсан байв. Гэрийн хойморт 80х60 см хэмжээтэй авдар байх бөгөөд уг авдар цоожгүй байв. Авдарны дээр арслангийн дүрслэлтэй сийлбэртэй 20х25 см хэмжээтэй модон хайрцаг байна. Түүний хажууд зурагт болон цагаан өнгийн ДДШ-ын станц, бурхны судар, цөгц, хүрд, арц асаадаг сав зэрэг эд зүйлүүд байв. Гэрийн зүүн талын пүрштэй төмөр ор түүний хажууд гэрийн гал тогооны хэсэг буюу эргэнэг аяга, халбага зэрэг зүйлүүд харагдаж байв. Гэрийн гадна гарч үзлэгийг үргэлжлүүлэхэд гэрийн зүүн талд цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгсэл, гэрийн хойд талд цагаан өнгийн портер маркийн машинууд тус тус харагдаж байлаа....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 207-208 тал/,

Хохирогч Б.Сгийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сард Хатгал тосгоны төв байрлах цахирын 2517 тоотод байрлах байшингаа эзэнгүй орхисон байсан. Тухай байшинд зундаа хааяа ирэн очин байдаг юм. Тэгтэл нэг өдөр байшингийн цонх онгорхой байхаар нь хүүхэд онгойлгосон юм байна гэж бодоод хаагаад явсан. 2022 оны 09 дүгээр сард байшин даа нүүж ирээд тухтай эд зүйлсээ янзалж байх даа эд зүйлс алга болсон байна гэдгийг мэдсэн харин саяхан цагдаагаас гар утас болон мөнгөн хазаар, морины хусуур зэрэг эд зүйлээ алдсан талаараа мэдсэн...Мөнгөн хазаар, модон хусуур, 98316566 дугаар сим карттай Жи мобайлын гар утас, эмэгтэй хүний 39 размерын цагаан өнгийн годон гутал, эрэгтэй хар өнгийн орос бакал, бор өнгийн дээл, нурууны бүс, үнэртэй ус, 3 шил архи зэрэг эд зүйлсийг алдсан. Цагдаа дээр одоо гар утас, үнэртэй ус, морины хазаар, нурууны бүс эд зүйл байгаа. Алдсан эд зүйлээ олж авч  буруутай этгээдээр  хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 1-2 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-922/4860 дугаартай: “...Үнэлэгдэж буй эд зүйлсийн нийт зах зээлийн үнэ цэнийг одоогийн байдлаар 2.865.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /2 хх-ийн 10-12 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 8-9 тал/,

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 17 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 246 тал/,

Хохирогч С.Гийн өгсөн: “...Би Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга дээр ажиллаж дотор засал хувиараа хийж байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өлгөө ажил дээрээ өөрийн эзэмшлийн самсунг А-53 маркийн 2022 оны 07 дугаар сард Сайн электроникс дэлгүүрээс 1.600.000 төгрөгөөр зээлээр авсан цэнхэр өнгийн гадуураа ногоон өнгийн гэртэй, 99876209 гэсэн дугаарын сим карттай гар утсыг барилгын 2 давхрын цонхны тавцан дээр уутанд хийгээд байрлуулсан. Жаахан байж байгаад утсаар ярих гээд хартал миний гар утас алга болсон байсан. тэгээд цагдаагийн газарт ирж өргөдөл бичиж өгсөн...Манайд хоёр өдрийн өмнө ажилд орсон. Хөвсгөл аймгаас ирсэн гэх Г гэх залуу манайд ажилд ороод хоёр хонож байсан. Тэр залуу өглөө ирээд байж байгаад гараад явсан байсан. Тэгээд би цагдаад өргөдөл өгсний дараа миний хулгайд алдсан утсыг цагдаа дээр байж байтал Г надад өгсөн. Би хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Г надад хэлэхдээ мөнгө хэрэгтэй байсан учраас хулгайлаад аваад зугтаасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 32-33 тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 26-27 тал/,

Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн НД-22-157 дугаартай: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.359.920 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2 хх-ийн 41 тал/,

Хохирогч С.Гийн Улаанбаатар хотын Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /2 хх-ийн 24 тал/,

Хохирогч Г.Пын өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Мөрөн сумын зах дээр байрлдаг Мустанг дэлгүүрээс 2.850.000 төгрөгөөр ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль шинээр нь хайрцагтай худалдан авсан. Худалдаж авсан мотоцикльтойгоо энэ оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх сумын Агар багийн нутгаас хадлангаас мотоцикльтойгоо сумын төвд орж ирсэн юм. Мотоциклио би хашаандаа оруулаад борооноос хамгаалаад цуваар мотоциклийнхоо толгой хэсгийг бүтээгээд орхисон. Тэгээд тэр өдрөө унтаж амраад 12-ны өдрийн өглөө сэрэхэд миний мотоцикль хулгайд алдагдсан байсан. Толгойг нь хучсан байсан, цувыг аваад газарт хаяад явсан байсан. Тухайн үед ямар нэгэн ул мөр үлдээгүй, мотоциклийн мөрийг харахад ганц хүн манай хашаанаас түрээд гарсан байсан. Мөрийг нь явахад хашаанаас гараад баруун тийш чиглэлтэй түрээд явсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 83-84 тал/,

Гэрч О.Бгийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 18-нд малчин гээд манайд ирсэн. Тэгэхээр нь хонио хариулах гээд малчнаар авсан. Тэгээд 3 хоноод явсан байсан. Урьд нь 3 жилийн өмнө манай энд малчин хийж байсныг нь л гадарлана. Тэрнээс бол танихгүй...Ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн. Мотоциклийнх нь 2 талын арын гишгүүр хаймарыг нь аравын боолтоор боосон шинэ мотоцикль байсан. Аваад 6 сар болж байна гэж л ярьж байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй байсан...Унаад явсан...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 91-92 тал/,

Гэрч Ц.Энх-Амгалангийн өгсөн: “...Би Б.Гтой энэ оны 9, 10 сарын эхээр байхаа сайн санахгүй байна. Харанхуй болсон байхад ирээд Тариалан сум руу самарт явчхаад ирлээ сундалдаж явсан хүнээ Их-Уул суманд орхисон. Маргааш очиж аваад нутаг руугаа явна гэж яриад манайд хоноод маргааш өглөө босоод явсан байсан...ягаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-922/4841 дугаартай: “...Дээр дурьдагдсан мотоциклийн нийт бодит үнэ цэнийг 2.550.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо....” гэх дүгнэлт /2 хх-ийн104-106 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 75 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Очирын өгсөн: “...Яллагдагч Б.Гыг эрэн сурвалжлах хугацаанд манай газраас зардал гаргаагүй. Тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 122 тал/,

Гэрч Б.Болдсайханы өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаан-Уул сумын хүн тээврийн 7749ХӨҮ улсын дугаартай УАЗ-2206 маркийн машинд яллагдагч Б.Гыг “мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг” хийхээр тус сум руу авч явсан. Улаан-Уул суманд шөнийн 01 цагийн үед очсон бөгөөд машинаас зорчигч буух үед яллагдагч Б.Г нь зэрэгцэн бууж оргон зайлсан. Миний бие яллагдагч Б.Гыг Мөрөн сумаас Улаан-Уул сум хүртэл хоёр гарыг нь хойд талд нь гавлан яваад тус сумын төв орохоос 20 орчим км-н зайд олон хүний дунд гар нь дарагдаад байсан болохоор гавыг сулласан байсан юм. Яллагдагч Б.Гыг оргон зайлах үед гадна орчин харанхуй байсан тул араас нь 2 айлын хашаа давж барих гэж оролдсон боловч, барьж чадалгүй алдсан. Би яллагдагч Б.Гыг Улаан-Уул суманд байх мөрдөгч, ахмад Б.Батцэнгэлд хүлээлгэн өгөх ёстой байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 115 тал/,

Гэрч О.Очир-Эрдэнийн өгсөн: “...Би Илрүүлэлт-Оргодол арга хэмжээний хүрээнд томилолтоор Улаанбаатар хотод 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан юм. Тус хугацаанд буюу 2022 оны 10 сарын 08-ны өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс ахмад Г.Цагаанхүү над руу гар утсаар холбогдож “танай Цагдаагийн газраас оргодлоор эрэн сурвалжлагдаж байгаа яллагдагч Б.Гыг олж тогтоолоо, хүлээж авна уу” гэсний дагуу миний бие очиж яллагдагч Б.Гыг тухайн өдөр хүлээж аваад 10 сарын 09-ний өглөөний 08 цагийн автобусаар Мөрөн сумын зүг хөдөлж, орой 22 цаг өнгөрч байхад Мөрөн суманд ирж яллагдагч Б.Гыг мөрдөгч, дэслэгч Б.Хос-Эрдэнэд хүлээлгэн өгсөн..” гэх мэдүүлэг /2 хх-ийн 117 тал/,

Гэрч Б.Батзаяагийн өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багт экологийн асуудал хариуцсан байцаагч, ахлах дэслэгч Б.Болдсайхан над руу гар утсаар залгахдаа “яллагдагч Б.Гыг аваад Улаан-Уул суманд ороод ирлээ" гэж хэлээд утсаа салгасан боловч удалгүй залгахдаа “яллагдагч Б.Г оргон зайлчихлаа” гэж хэлсэн. Би тухайн шөнөөс хойш 1 сарын хугацаанд яллагдагч Б.Гыг олж тогтоохоор Баянзүрх, Улаан-Уул, Арбулаг, Мөрөн, Рашаант зэрэг сумдуудад эрэн сурвалжилж ажилласан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 119 тал/,

Гэрч Ё.Лхагважавын өгсөн: “...Б.Г нь 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр миний 2 дахь хүүхэд болж мэндэлсэн юм. Дээрээ нэг эгч, доороо нэг эмэгтэй дүүтэй, айлын дундах хүүхэд юм. Б.Г нь хүүхэд насаа эцэг эхийн гар дээр, хөдөө мал маллаж өссөн. Сургуульд 3 дугаар анги хүртлээ сурч байгаад гарсан. Б.Г нь Баянзүрх сумын Далай гэх эмэгтэйтэй үерхэж, 2018 онд дундаасаа нэг хүүхэдтэй болсон, хүүхэд нь одоо над дээр байдаг. Тухайн эмэгтэйгээсээ салаад бараг 2 жил болж байна. Б.Г нь 2012 оноос хойш хулгай хийж, цагдаа шүүхээр шалгагдаж, гэр бүлийнхнээ зовоож, одоо бүр бид нарын үгэнд ч орохоо байлаа. Нөхөр бид хоёр олон ч удаа хулгайлсан эд зүйлийнх нь хохирлыг төлж барагдуулсаар ирсэн. Б.Г зан харилцааны хувьд гайгүй л байдаг байсан. Сүүлд шоронд явж ирээд ямархуу болсон гэдгийг нь мэдэхгүй байна, тамхи татдаг, архи уудаг л гэж хүмүүсээс сонсож байсан, архи уусан байхыг нь харж байгаагүй. Энэ оны 04 сард гэрээсээ гараад огт сураггүй, холбоо барихгүй байсан. Сүүлд Налайх дүүргээс цагдаад баригдаад аймагт ирсэн гэдгийг нь дууллаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 192 тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах тухай албан тоот /1 хх-ийн 165 тал/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 135 дугаартай шүүгчийн захирамж /1 хх-ийн 159 тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 48-3-3137 дугаартай албан тоот /1 хх-ийн 166 тал/,

ЦЕГ-ын АСАП сангийн оргодол эрэн сурвалжлах мэдээлэл /1 хх-ийн 167-169 тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Хос-Эрдэнийн яллагдагч Б.Г оргон зайлсан талаарх танилцуулга /1 хх-ийн 171 тал/,

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол /1 хх-ийн 173 тал/,

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоол /1 хх-ийн 175 тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын  Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Хос-Эрдэнийн яллагдагч Б.Гыг эрэн сурвалжилж, олж тогтоон дайчлан баривчилсан талаарх танилцуулга /1 хх-ийн 193 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогч Ц.Сын хөөрөг, хазаар, дээл, малгайг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, харин 5 ширхэг мөнгөн аяга, нэг нүдний дуран, 6 ширхэг эмээлийн мөнгөн тоног зэргийг нь Улаанбаатар хотод зарчихсан юм. Эдгээр зүйлсийн хохирлыг нь төлж барагдуулна...Д.Дын мотоциклийг нь буцаагаад өөрт нь өгсөн ямар нэгэн хохиролгүй байгаа...Би Д.Б гэх хүний нүүдэлчин маркийн ногоон өнгөтэй мотоциклийг аваад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс хойд зүгт барагцаагаар 12-13 км зайд хүрэн асгын нуруу гэх газарт ууланд модон дунд том гялгар уутаар мотоциклийг битүүлж байгаад дээрээс нь мод гишүү, хөвдөөр дараад хүнд харагдахгүйгээр нуусан. Түлхүүрийг нь бас хажууд нь нуучихсан байгаа...Би Б ахын халтар манан хөөргийг Улаанбаатар хотын Хархорин зах дээр алт мөнгөний дархан хаягтай нэг танихгүй эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарсан. Энэ хөөрөг Пүрэвбаярт ямар ч хамааралгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б ахын хохирлыг барагдуулж өгнө...Би Г гэх хүний гар утсыг Налайх дүүрэгт байхдаа хулгайлж  авсан нь үнэн. Утсыг нь хохирогчид буцааж өгсөн...2022 оны 9 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 5 дугаар багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байх үедээ үл таних нэг айлын хашаан дотор байсан ягаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж  авсан...Би цагдан хорих байрнаас прокурорын зөвшөөрлийн дагуу гараад Улаан-Уул суманд мэдүүлэг шалгах ажиллагаанд оролцохоор ахлах дэслэгч Болдсайханы хамт хүн тээврийн машинаар Улаан-Уул суманд шөнийн 1 цагийн үед машинаас зорчих үед нь хамт зэрэгцэж буугаад би хашаа даваад оргож зугтсан юм. Тэгээд би оргон зугтаж явж байгаад Налайх дүүрэгт баригдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 62, 124-125, 148-149, 164, 231, 2 хх-ийн 22, 54, 111-112, 126 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан

1. Хохирогч Ц.Сын мэдүүлэг /1 хх-ийн 19-20, 23-24 тал/, иргэний нэхэмжлэгч З.Аийн мэдүүлэг /1 хх-ийн 28-29 тал/, гэрч Б.Сийн мэдүүлэг /1 хх-ийн 36-37 тал/, Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 194 тал/, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2245617200341 дугаартай тайлан /1 хх-ийн 39-40 тал/, гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 13 тал/, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл / 1 хх-ийн 79 тал/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 80 тал/,/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутагт байрлах Ц.Сын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн орж цоожтой авдарыг ухан эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч 18.940.000 төгрөгийн,

2. хохирогч Б.Дын мэдүүлэг /1 хх-ийн 103-104 тал/, гэрч Д.Бийн мэдүүлэг /1 хх-ийн 111-112 тал/, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2245617200353 дугаартай тайлан /1 хх-ийн 116-117 тал/, гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 97 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 04 дүгээр сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 3-25 тоот хашаанд нууцаар нэвтэрч Б.Дын эзэмшлийн “Даюун” загварын улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн,

3. Хохирогч Д.Бийн мэдүүлэг /хх-ийн 139-140 тал/, гэрч Б.Дын мэдүүлэг /1 хх-ийн 107-108 тал/, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2245617200344 дугаартай тайлан /1 хх-ийн 141-142 тал/, гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 133 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 03-24 тоот хашаанд нууцаар нэвтэрч Д.Бийн эзэмшлийн “Нүүдэл” загварын улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн,

4. Хохирогч О.Бгийн мэдүүлэг /1 хх-ийн 212-213 тал/, гэрч Н.Мөнхбатын мэдүүлэг /1 хх-ийн 215-216 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-922/4855 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 221-223 тал/, гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 205 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 207-208 тал/,  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт О.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн орж цоожтой авдар болон машиныг ухан эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч 9.540.000 төгрөгийн хохирол,

5. Хохирогч Б.Сгийн мэдүүлэг /2 хх-ийн 1-2 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-922/4860 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 10-12 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 8-9 тал/, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 17 тал/, гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 246 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хатгал тосгоны Цахирын 2517 тоот байшингийн цонхоор нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  2.865.000 төгрөгийн,

8. Хохирогч С.Гийн Улаанбаатар хотын Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /2 хх-ийн 24 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27 тал/, хохирогч С.Гийн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн НД-22-157 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 41 тал/, гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 246 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад барилгын ажил хийж байсан иргэн С.Гийн эзэмшлийн Самсунг А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.359.920 төгрөгийн,

7. Хохирогч Г.Пын мэдүүлэг /2 хх-ийн 83-84 тал/, гэрч Ц.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 100-101 тал/, гэрч О.Бгийн мэдүүлэг / 2 хх-ийн 91-92 тал/, гэрч Ц.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 100-101 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-922/4841 дугаартай дүгнэлт /2 хх-ийн104-106 тал/, гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 75 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Бэлтэс” 5 дугаар багийн Ушир хороололд байх хашаанд шөнийн цагаар нэвтэрч Г.Пын эзэмшлийн Мустанг-5 загварын ягаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 2.550.000 төгрөгийн,

8. иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Очирын мэдүүлэг /2 хх-ийн 122 тал/, гэрч Б.Болдсайханы мэдүүлэг /2 хх-ийн 115 тал/, гэрч О.Очир-Эрдэнийн өгсөн гэх мэдүүлэг /2 хх-ийн 117 тал/, гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг /2 хх-ийн 119 тал/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах тухай албан тоот /1 хх-ийн 165 тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 135 дугаартай шүүгчийн захирамж /1 хх-ийн 159 тал/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 48-3-3137 дугаартай албан тоот /1 хх-ийн 166 тал/, ЦЕГ-ын АСАП сангийн оргодол эрэн сурвалжлах мэдээлэл /1 хх-ийн 167-169 тал/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Хос-Эрдэнийн яллагдагч Б.Г оргон зайлсан талаарх танилцуулга /1 хх-ийн 171 тал/, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол /1 хх-ийн 173 тал/, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоол /1 хх-ийн 175 тал/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Хос-Эрдэнийн яллагдагч Б.Гыг эрэн сурвалжилж, олж тогтоон дайчлан баривчилсан талаарх танилцуулга /1 хх-ийн 193 тал/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж өгсөн шүүгдэгч Б.Гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч Б.Гыг Хөвсгөл аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах тухай зөвшөөрлөөр цагдан хорих байрнаас гарган авч “мэдүүлгийг  газар дээр нь шалгах” ажиллагаа явуулахаар авч явах үед оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн болох тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Г нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай 7 удаагийн үйлдэл, хохирогч нарын эд хөрөнгөд  учирсан 40.254.920 төгрөгийн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар батлагджээ.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Гын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд  нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Мөн шүүгдэгч Б.Гын оргон зайлсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба оргон зайлах үйлдэл хийснээрээ төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Тодруулбал 2022 оны 09 дүгээр сарын 09-ний  өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч Б.Гыг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн зөвшөөрлөөр цагдан хорих байрнаас гарган “мэдүүлгийг газар дээр нь шалгах” мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед яллагдагч Б.Г нь оргон зайлсан байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсангэж заасан шинжийг хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутагт байрлах Ц.Сын орон байранд, 2022 оны 04 дүгээр сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 3-25 тоот Б.Дын хашаанд, 2022 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 03-24 тоотод байрлах  Д.Бийн хашаанд, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах О.Бгийн орон байранд, 2022 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хатгал тосгоны Цахирын 2517 тоотод байрлах Б.Сгийн орон байранд, 2022 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Бэлтэс” 5 дугаар багийн Ушир хороололд байрлах  Г.Пын хашаанд,  2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй цэцэрлэгийн барилгад тус тус нэвтэрч эд зүйл хулгайлж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн  2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч Б.Гын “мэдүүлгийг газар дээр нь шалгах” ажиллагаа явуулах үед яллагдагч Б.Г нь оргон зайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Сод 18.940.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч З.Ад 150.000 төгрөгийн хохиол, хохирогч Б.Дт 2.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бт 3.000.000 төгрөгийн хохирол, хохирогч О.Бд 9.540.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Сгийн 2.865.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Гт 1.359.920 төгрөгийн хохирол, хохирогч Г.Пт 2.550.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 18.940.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч Ц.С нь “шүүгдэгчээс мөнгөн зоосон хазаар, шар халтар манан хөөрөг, мөнгөн товчтой саарал даавуу дээл, малгай зэргийг хүлээн авсан. Одоо 4.140.000 төгрөгийг нэхэмжилсэн байна” гэдгээ илэрхийлсэн байх тул 4.140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сод,

Иргэний нэхэмжлэгч З.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 150.000 төгрөгийг нэхэмжилсэн тул 150.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч З.Ад,

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3.000.000 төгрөг нэхэмжилсэн тул 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт,

Хохирогч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 9.540.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул 9.540.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд,

Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.865.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч Б.С нь “би мөнгөн хазаар, гар утас, нурууны бүс, модон хусуур зэргээ буцааж авсан, одоо үнэлгээнд заасан 1.180.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэдгээ илэрхийсэн байх тул 1.180.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сд,

Хохирогч Г.П нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.550.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд 2.550.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Пт шүүгдэгч Б.Гоос тус тус олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Б.Д шүүхэд мотоциклио хүлээн авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Гыг хохирогч Б.Дт төлөх төлбөргүй,

хохирогч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч С.Г нь “хулгайд алдсан зүйлийг Г цагдаа дээр байхад надад бүрэн бүтэн өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 33 тал/ хэрэгт авагдсан, хохирогч С.Г нь шүүхэд эд зүйлээ хүлээн авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Гыг хохирогч С.Гт төлөх төлбөргүй,

Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Очир мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол нэхэмжлээгүй байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Очирын “шүүгдэгч Б.Гыг эрэн сурвалжлах хугацаанд манай байгууллагаас зардал гараагүй. Тиймээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 112/ хэрэгт авагдсан, шүүхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Гыг иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Очирт  төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан нийт 4 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогч нараас уучлал гуйж байгаа зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэж хүсэж байна. Иймд шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж  нийт 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг. 

Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, ... нэвтэрч” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч Б.Гын 7 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай ...нэвтэрч” гэсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Гын хохирогч Ц.С, Б.С, О.Б Б.Д, Д.Б, Г.П нарын орон байранд, С.Гийн үйл ажиллагаа явуулж буй орон байранд тус тус хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хорих ял оногдуулахаар, цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад  зааснаар зургаан сараар гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 1 хх-ийн 64-71 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Хөвсгөл аймаг Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 163 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Г нь 163 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч Б.Гоос 4.140.000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сод, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Ад, 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт, 9.540.000 /есөн сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд, 1.180.000 /нэг сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сд, 2.550.000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Пт тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь 163 /нэг зуун жаран гурав/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Д, С.Г, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Очир  нар нь санал гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Год урьд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Б.Гын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан.

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч Б.Год холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн хорин нэгдүгээр бүлэг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамааруулсан байдаг.

Тухайлбал Цагдаагийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 48/3-3099 дугаартай “цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах тухай” албан бичиг ирүүлснийг аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч хүлээн авч танилцаад зөвшөөрөл олгосны дагуу Б.Гыг цагдан хорих байрнаас гарган авахад дээрх ажиллагааны явцад яллагдагч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр оргон зайлсан байна

Дээрхтэй нөхцөл байдалтай холбож үзэхэд цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба оргон зайлах үйлдэл хийснээрээ төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Тэрээр шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим 6 дугаар багт Ц.Сын туслах малчнаар ажиллаж байх үедээ Ц.Сын гэрийн авдарт байсан шар халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, зоосон хазаар 1 ширхэг, эмээлийн мөнгөн тоног 6 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, малгай 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 18.940.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 3-25 тоот хашаанаас Б.Дын эзэмшлийн цэнхэр өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гуны багийн 03-24 тоот хашаанаас Д.Бийн эзэмшлийн ногоон өнгийн “Нүүдэл” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт О.Бгийн гэрээс их гарын халтар манан хөөрөг, хөөрөгний даалин, эмээлийн 6 ширхэг завхай, хос мөнгөн бөгж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эдэлж хэрэглэж байсан өмд, гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хатгал тосгоны Цахирын 2517 тоотод Б.Сгийн эзэмшлийн байшинд 2022 оны 07 дугаар сард хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 2.865.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад барилгын ажил хийж байсан иргэн С.Гийн эзэмшлийн Самсунг А-53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.359.920 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн “Бэлтэс” гэх газраас хохирогч Г.Пын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч бусдад 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Цагдаагийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 48/3-3099 дугаартай “цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах тухай” албан бичиг ирүүлснийг аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч хүлээн авч танилцаад зөвшөөрөл олгосны дагуу Б.Гыг цагдан хорих байрнаас гарган авахад дээрх ажиллагааны явцад яллагдагч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 09-нд оргон зайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.  

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Сод 18.940.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч З.Ад 150.000 төгрөгийн хохиол, хохирогч Б.Дт 2.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бт 3.000.000 төгрөгийн хохирол, хохирогч О.Бд 9.540.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Сгийн 2.865.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Гт 1.359.920 төгрөгийн хохирол, хохирогч Г.Пт 2.550.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүгийн шатанд 4.940.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.Гоос 4.140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сод,

Иргэний нэхэмжлэгч З.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 150.000 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.Гоос 150.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч З.Ад,

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.Гоос 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт,

Хохирогч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 9.540.000 төгрөгийг нэхэмжилсэн бах тул шүүгдэгч Б.Гоос 9.540.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд,

Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.180.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Гоос 1.180.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сд,

Хохирогч Г.П нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2.550.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Гоос 2.550.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Пт тус тус олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Б.Д шүүхэд мотоциклио хүлээн авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Гыг хохирогч Б.Дт төлөх төлбөргүй,

Хохирогч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч С.Г нь хулгайд алдсан зүйлийг Г цагдаа дээр байхад надад бүрэн бүтэн өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /2 хх-ийн 33 тал/ хэрэгт авагдсан, хохирогч С.Г нь шүүхэд эд зүйлээ хүлээн авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Гыг хохирогч С.Гт төлөх төлбөргүй,

Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Очир мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол нэхэмжлээгүй байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Очир нь шүүгдэгч Б.Гыг эрэн сурвалжлах хугацаанд манай байгууллагаас зардал гараагүй. Тиймээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Гыг иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Очирт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан нийт 4 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогч нараас уучлал гуйж байгаа зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэж хүсэж байна. Иймд шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж  нийт 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 1 хх-ийн 64-71 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Хөвсгөл аймаг Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 163 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Г нь 163 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч Б.Гоос 4.140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сод, 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Ад, 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт, 9.540.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд, 1.180.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сд, 2.550.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Пт тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь 163 /нэг зуун жаран гурав/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Год урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН