Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

 

 

 

       

   2023        01           31                                      2023/ШЦТ/....

                                

           МОНГОЛ УЛ СЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Б.Х,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Иргэний хариуцагч Б.Б,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бий Мд холбогдох эрүүгийн 2238002480593 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Б” ХХК-д гэрээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “Б” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.Хын Хаан банкны *** тоот данснаас өөрийн төрсөн ах Б.Бын ***9 тоот данс руу 50.000.000 төгрөгийг хийлгэж залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238002480593 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.М нь албан тушаалын байдлаа ашиглаж “Б” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Хыг төөрөгдөлд оруулж, өөрийн ах Б.Бын Хаан банкны ***9 тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөгийг шилжүүлүүлж залилах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “...Миний бие Б.М нь Б ХХК-д 2022 оны 3 дугаар сарын сүүлээр гэрээний ажилтнаар ажилд орсон. Тухайн үедээ би тус компаний талаар ямар нэгэн ойлголт аваагүй байсан. Амралтын өдрөөс би тухайн байгууллагад 2 долоо хоног л ажиллаж байсан байх. 23-ны өдөр *** төвд нэг салбараа нээгээд тухайн өдрөө мөн нэг ажилтны байшингийн найранд очсон. Бид хоол идээд сууж байтал Б ХХК-ийн дарга *** цагдаагийн газраас шалгалт орох гэж байгаа талаар хэлсэн. Маргааш нь бид цуглаад удаа дараа шалгалт ордог юм аа. Тэгээд шалгаж дуусаад байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулна, гадаадаас хөрөнгө оруулалт ирнэ гэж хэлсэн. Гэрээний ажилтан бид бол гэрээгээ эмхлэх цэгцлэх ажил хийдэг. Иргэдээс мөнгө авахгүй байсан ч гэсэн дотор үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Тийм учраас би гадаадаас хөрөнгө оруулалт орж ирнэ, цагдаагаас иргэдэд 2 сарын дараагаас мөнгийг нь буцаан олгоно гэдэг үгэнд би итгэсэн. Байдал ийм хүндрэнэ гэж би бодоогүй. Б.Х эгчийг санаатайгаар залилъя гэж бодоогүй. Энэ хоёр хүний дугаарыг зуучилж өгсөн нь миний буруутай үйлдэл байсан. Хэрэг ингэж буруугаар эргэнэ гэж бодоогүй. 2022 оны 5 дугаар сарын эхээр хөрөнгө оруулалт орж ирээд хэвийн ажиллана гэдэгт нь би итгэсэн байсан. Тухайн байгууллагад нэг жил ажилласан хүмүүс болон удирдлагууд нь хэвийн ажиллана гэж хэлсэн байдаг учраас мөн ажилчид ажилчдын ах дүүс бүгд мөнгө хийсэн байсан. Тиймээс тэр үгэнд нь итгэсэн байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хын өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 50.000.000  төгрөг бүрдүүлсэн байсан.  Манай нөхөр хүн тээвэрт явдаг байсан. Тэгээд хүн тээврийнхээ тендерийг зараад, төрсөн дүүгээрээ 14.000.000 төгрөгийн цалингийн зээл авахуулаад, нагац ах ***аас 5.000.000 төгрөг аваад, 50.000.000 төгрөг бэлдсэн байсан. Манай дүү төрсөн дүү *** Мыг таньдаг учраас ***аар би нөхцөл байдлыг асуулгаж М руу яриулсан.  Манай дүү Маас гуйгаагүй. Танай байгууллагын нөхцөл байдал ямар байна вэ л гэж асуулгасан. Өнөөдөр гуйсан гэж яриад байна. Энэ хүнийг бид гуйгаагүй. *** Маас “танай байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байгаа юм бэ” л гэж асуусан. Тэгэхэд “би захирлын баруун гарт ажиллаж байгаа, танай эгч юм бол би танд ашигтай санал тавья. Манай төрсөн ах өдрийн 2 хувийн өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Энэ мөнгөө өгөх шаардлагатай байгаа учраас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусах гэрээг танд шилжүүлж өгье. Би нягтлан бодогчоор нь ажиллаж байгаа учир та битгий санаа зовоорой” гээд ахынхаа утсыг өгсөн. Тэгээд би мөнгөө аваад гэрээсээ гарах гэж байтал. Мын ах залгаад “би мөнгө авах хүн байна. Мөнгөө бэлнээр авъя” гэсэн тэгэхээр нь би “үгүй ээ, би дансаар өгнө” гэж хэлсэн. Тэгээд би 50.000.000 төгрөгийг ахынх нь дансанд хийсэн. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү Мтай ярихад манайх хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа, та битгий санаа зов, яагаад гэвэл би байгаа гэж надад хэлж байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө хийсний дараа өөрөө надтай ирж уулзсан. Тэгээд Галбадрах гэдэг хүний нэртэй гэрээг, Галбадрах гэдэг хүний иргэний үнэмлэхтэй хамт өгсөн. Тэгээд бас л нөгөө би байгаа учир надад итгээрэй, гэрээний хугацаа дуусахаар мөнгийг чинь тоолоод өгнө гэж хэлээд явсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Бын өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би Б ХХК-д юу болоод байгаа талаар мэдсэн. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр очиж дүүтэйгээ уулзаад “гэрээгээ цуцлуулах уу” гэхэд “манайх дампуурахгүй хэвийн ажиллана шүү дээ” гэсэн. Өмнө нь цагдаагийн байгууллага шалгаж байгаад л дараа нь хэвийн ажилладаг байсан. Би ч мэдэж байсан. Би өөрөө малчны зээл, цалингийн зээл, хувь хүнээс зээл авчихсан байсан. Тэгээд би эрсдлээ тооцоод 50.000.000 төгрөгийн гэрээгээ цуцлуулъя гэхэд манай дүү байж л байхгүй юу даа гэж хэлж л байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай дүү над руу “мөнгө хийх гэж байгаа нэг хүн байна. Та гэрээгээ өгөх юм уу” гэхээр нь би “за тэгье, дугаарыг нь өгчих” гэсэн чинь 8809-тэй дугаар өгөхөөр нь би тэр дугаар луу нь залгасан. Тэгтэл Б.Х гэдэг хүн “надад дансаа өгчих” гэж хэлсэн. Би нэг их юм яриагүй. Би бэлэн мөнгө авъя гэж нэг ч үг хэлээгүй. Би дансаа явуулчихаад байж байтал удаагүй мөнгө дансанд ороод ирсэн. Тэгэхээр нь би хоёулаа нэг уулзая гэж хэлсэн. Банкнаас гарч ирээд энэ хүний машинд нь ороод уулзсан. Тэр үед машинд нөхөр нь бололтой нэг эрэгтэй хүн хамт байсан. Тэгээд гэрээ авч байгаа талаараа хэлсэн. Тэгэхээр нь  би “та нар эрсдэлээ тооцож байгаа юм уу, энэ компани чинь өгч чадахгүй ямар нэгэн юм болчихвол яах юм бэ, өөрсдөө эрсдэлээ тооцоорой” гэж миний тухайд хэлсэн. Гэтэл “яагаад хүнд итгэдэггүй юм бэ, манайх мөнгө хийх гээд чадахгүй байсан, харин ийм завшаан гарч ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би за тэгвэл тар нар өөрсдөө мэд, манай дүү ажиллаж байгаа учир би бол 50.000.000 төгрөгөө авчихна. Та нар эрсдлээ тооцож байгаа юм бол надад нарын үсэгтэй бичиг хийж өг, гэж би эсвэл мөнгөө авчих” гэж би энэ хүнд хэлсэн. Тэгсэн чинь бичиг бичиж өгөх гэсэн чинь тухан үед цаас олдохгүй мөнгө шилжүүлсэн баримт дээрээ гарын үсэгтэй бичгээ бичиж өгсөн. Тэгээд би машинаас нь буугаад явсан. Тухайн үедээ сарын дараа 15.000.000 төгрөг аваад хүүхдийн төлбөр хийнэ гэж энэ хүн яриад байсан. Өөр ярих зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Хын өгсөн: “...Би Б ХХК-д мөнгө хийх гээд 50.000.000 төгрөг бэлдэж байсан юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 25-нд би аавынхаа гэртээ дүү ***тай тааралдаад Б дампуурсан гэнэ, чиний мөнгө төгрөг одоо юу болж байна гэж асуусан. Манай дүү Б ХХК-д 40.000.000 төгрөг хийгээд одоо ХХК-ний ажилтан Мтай утсаар яриад танай үйл ажиллагаа ямар байна вэ шалгалт шүүлэгт ороод яахаар байна гэж асуусан чинь ямар ч асуудалгүй манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд манай дүү Мд хандаж манай эгч танайд 50.000.000 төгрөг хийх гэж бэлдэж байгаад хүмүүсээс өөр мэдээлэл аваад эргэлзээд байна гэхэд тэр М нь манайх ямар ч асуудалгүй манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа би өөрөө бэлэн мөнгө тараалт дээр сууж байгаа би ***гийн баруун гаран дээр ажиллаж байгаа. Бас М нь нэг ашигтай санал байна миний төрсөн ах Улаанбаатар хотоос өндөр хүүтэй мөнгө зээлээд Б ХХК-д өгсөн. Тэгээд тэр зээлсэн хүн нь байр авах гээд мөнгөө нэхээд байгаа юм та манай ахын гэрээг өөр дээрээ шилжүүлээд авчих аа гэсэн. Тухайн үед тэр М нь би байгаа юм чинь ямар ч асуудалгүй гэж байсан. Тэгэхээр нь би Мд хандаж танай ах чинь мөнгөө аваад байгаа юм чинь танай үйл ажиллагаа асуудалтай юм биш үү гэхэд зүгээр ээ гээд байсан. Тэгэхээр нь би Мд итгээд гэртээ хариад 50.000.000 төгрөгөө аваад банк руу явах гэж байхад Мын ах нь над руу залгаад мөнгө авах хүн байна аа мөнгөө бэлнээр нь авна гэхээр нь би үгүй ээ би дансаар шилжүүлнэ гэж байгаад ***9 гэх дугаартай данс руу 50.000.000 төгрөгөө шилжүүлж байсан. Тэгээд орой нь М манай гэрт ирээд Галбадрах гэдэг хүний гэрээ, бас иргэний үнэмлэхийг надад өгч байсан. Үүний дараа гэрээний хугацаа дуусаад мөнгөө авч чадаагүй байна. Бас над руу 05 дугаар сарын эхээр залгаад мөнгө ороод ирэх юм бол та бол №1 шүү таны гэрээг би хамгийн эхэнд тавьсан байгаа гэж хэлсэн...Өмнө нь би гэрээ байгуулж байгаагүй...Төрсөн дүү ***аар дамжуулж танилцаж байсан...Манай нөхөр тендерээ зараад 25.000.000 төгрөг олж байсан. Тэгээд дээр нь өөрсдөө 6.000.000 төгрөг нэмсэн. Бас 14.000.000 төгрөг эмэгтэй дүү Б.***аас, нагац ах ***аас 5.000.000 төгрөг аваад нийт 50.000.000 төгрөг болж байсан... Гомдолтой байна. Өгсөн нийт 50.000.000 төгрөгөө буцааж авмаар байна...Би уг бичгийг хийж өгсөн. Тэгэхдээ би Б ХХК дампуурсан тохиолдолд 50.000.000 төгрөгөө алдах юм бол өөрсдөө хариуцна гэсэн утгаар бичиж өгөөгүй зүгээр харин тэр хүний хийсэн 50.000.000 төгрөгийн гэрээний хүүтэй нь маргалдахгүй гэж тэр бичгийг л хийж өгсөн. Тэгээд бас тухайн үедээ би тэр бичгийг нь авах гэтэл Б гэдэг залуу нь би бичгээ авна гээд авчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 35 тал/,

Иргэний хариуцагч Б.Бын гэрчээр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 21-нд би ээжийн найз болох Галбадрах гэх хүний нэр дээр Б ХХК-тай гэрээ байгуулж нэр дээр нь 50.000.000 төгрөг хийсэн. Тэгээд 04 дүгээр сарын 25-ны өдөр би өгсөн мөнгөө буцааж авах гээд гэрээгээ цуцлуулна гээд гэрээг нь Б ХХК-ний байран дээр нь очоод хүлээлгэн өгсөн. Б ХХК-д манай төрсөн дүү М ажилладаг юм. Би тухайн үедээ гэрээгээ дүүдээ өгсөн чинь намайг мөнгөө үдээс хойш ирээд авчих гэж байсан. Тухайн өдөр би үдээс хойш очих гээд ажилтай болоод очиж чадаагүй байсан юм. Үүний дараа 04 дүгээр сарын 26-ны өглөө манай дүү над руу залгаад нэг дугаар өгснөө энэ дугаар луу дансаа явуулчих гэхээр нь би юун хүн бэ гэсэн чинь энэ хүн манайд мөнгө хийх гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би дүүгийнхээ өгсөн дугаар луу залгаад танайх Б ХХК-д мөнгө хийх гэж байгаа юм уу гэсэн чинь тиймээ манайх мөнгө хийх гэж байгаа гэсэн. Тэгээд л би тэр хүнд дансаа хэлж байсан. Удаагүй миний дансанд 50.000.000 төгрөг хийсэн. Гүйлгээний утга дээр нь регистрийн дугаараа бичиж явуулсан байсан. Мөнгө ороод ирэхээр нь би тэр хүн лүү залгаад хоёулаа уулзъя гэсэн чинь намайг захын хаан банк дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол захын хаан банкнаас нэг эмэгтэй хүн гарч ирээд би мөнгө хийсэн хүн байна гээд намайг саарал Приус-30 руу дагуулаад суулгасан. Тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь нөхөртэйгээ бололтой нэг хүнтэй цуг явж байсан. Тухайн үедээ би тэр хоёр хүнд та нар өөрсдөө мэд тэртээ тэргүй би үдээс хойш мөнгөө авна гэсэн чинь тэр хүүхэн намайг ямар хүнд итгэдэггүй хаашаа хүн бэ гэхээр нь би бичиг хийж өг гэсэн чинь бал цаас гаргаж ирээд бичиг хийж өгч байсан. Тухайн бичиг дээр “Б ХХК-ний гэрээ цуцлах гэж байсан мөнгийг манайх мөнгийг нь өгч гэрээг нь авч байгаа болно. Цаашид гарах үр дүнг бид өөрийн биеэр хариуцана” гэж бичээд Б.Х гэж бичихээр нь би бас нэрнийх нь доор өөрийн нэрээ бичсэн. Надад тухайн үедээ гэрээ байхгүй байсан болохоор би гэрээг нь өгөөгүй харин орой нь очоод миний цуцлах гэж байсан гэрээг очоод авсан байна лээ. Үүнээс хойш гэрээний хугацаа дуусаад Б ХХК нь мөнгөө өгөхгүй болсон чинь нөгөө хүүхэн чинь над руу залгаад чамайг шүүхэд өгч мөнгөө гаргуулж авна гэж байсан... Мөнгө буцаалт хийдэг хүн байсан... Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад би гэрээгээ цуцлах гэж байсан юм. Би нэг хүнээс 50 сая төгрөг зээлсэн чинь нөгөө хүн нь байр авах гээд надаас мөнгөө нэхээд байхаар нь би мөнгөө буцааж авах гээд гэрээгээ цуцлах гэж байсан... Миний анхны хийсэн гэрээ байсан юм. Өөр өмнө нь гэрээ хийж байгаагүй... Би тухайн үед 50.000.000 төгрөгийн 45.000.000 төгрөгөөр нь бизнесийн зээлээ хаасан. Үлдсэн 5.000.000 төгрөг дээр нь мөнгө нэмээд малчны зээлийнхээ талыг төлсөн...Би 2022 оны 03 дугаар сарын 23-нд *** гэдэг аавын дүүгийн хүргэнээс нь 50.000.000 төгрөг зээлж авсан. Уг нь *** энэ 50.000.000 төгрөгөөр байр авах гэж байсан юм байна лээ. Тэгээд би тухайн үедээ Б ХХК-д мөнгө өгөх гээд байрны мөнгөнөөс нь зээлж авч байсан юм. Тэгээд би буцаагаад ***д 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хавьцаа байх ***ы данс руу 50.000.000 төгрөгийг нь 2 хуваагаад хийж байсан. Харин Хаас авсан мөнгөөр бол би зээлээ хаасан...Миний зүгээс бол шахаж шаардсан зүйл байхгүй. Тухайн үед өөрсдөө сайн дураараа хийж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 39 тал/,

Гэрч Б.***ийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна манай хүргэн Эрдэнэбаатар, эгч Х нар нь Б ХХК-д 50.000.000 төгрөг өгөх гэж байсан юм. Тэгээд надтай тухайн үедээ манай эгч Х нь холбогдоод Б ХХК-д мөнгө өгч гэрээ байгуулах гэсэн юм очер дугаар нь олдохгүй байна чи нөгөө Мдаа хэлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би М руу залгаад манай хүргэн, эгч хоёр 50.000.000 төгрөг хийх гэж байгаа юм. Чи нэг уулзаад мөнгийг нь хийгээд өгөөч гэж хэлсэн. М гэдэг нь Б ХХК-ний нягтлан хийдэг хүн байгаа юм. Намайг ингэж хэлсэн чинь М надад манай нэг ах хүнээс мөнгө зээлээд 50.000.000 төгрөг хийсэн чинь нөгөө хүн нь зээлсэн мөнгөө авах гээд байгаа юм манай ахын гэрээ 04 дүгээр сарын 21-нд хийсэн гэрээ байгаа юм чи ах эгч хоёрыгоо явуулчих би бас ахыгаа дуудна гэсэн. Тэгээд бас энэ гурвыг уулзуулаад мөнгө төгрөг, гэрээг нь солиулаад авна, би гэрээг нь дуусахаар мөнгийг нь гаргаад өгье манайх хэвийн үйл ажиллагаатай байгаа гэж хэлж байсан... Сайн танихгүй. Мэнд устай л явдаг хүмүүс юм. Өмнө нь ажил мэргэжлийн шугамаар танилцаж байсан... Би уг нь асуусан. Тухайн үедээ би Мд танай компани шалгалт шүүлэг ороод эвгүй болсон юм биш үү гэсэн чинь манайх ямар ч асуудалгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Гэрч Д.***ын өгсөн: “...Б.Х нь манай том эгчийн охин нь байгаа юм. Бид хоёр хамаатан садангийн харилцаа холбоотой...Надаас 5.000.000 төгрөг зээлж аваагүй. Тэгэхдээ 4 дүгээр сарын 25-нд санагдаж байна Х над руу залгаад би 45.000.000 төгрөг Б ХХК-д хийх гэж байна. Та 5.000.000 төгрөг нэмээд нийлүүлээд 50.000.000 төгрөг болгож хийх үү гэхээр нь би зөвшөөрөөд би 5.000.000 төгрөгөө Хд өгөөд нийлүүлээд 50.000.000 төгрөг болгоод Б ХХК-д өгсөн. Тухайн үед надад уг нь Х хэлэхдээ М гэдэг ажилтан нь ашигтай санал тавиад байна ахынх нь гэрээг аваад 50.000.000 төгрөгөө Мын ахад нь өгий гээд ахынх нь данс руу хийсэн юм шиг байсан. М нь манай дүү Хд хэлэхдээ манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж хэлж мөнгийг нь авсан байна... Үгүй намайг шахаж тулгасан асуудал байхгүй. Би сайн дураараа 5.000.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

Гэрч Б.***ын өгсөн: “...Тиймээ. 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Х эгч надад Б ХХК-тай гэрээ байгуулах гэж байна 50.000.000 төгрөгөөр мөнгө хийх гэж байна гэж хэлсэн. Бас эргүүлээд мөнгөө өгөх нь найдвартай юм байна буцааж авах мөнгөө сарын дараа биш сар болохоос өмнө нь буцааж мөнгөө авах юм байна гэж хэлсэн. Хүний нэр дээр хийсэн гэрээг нь худалдаж авч байна. Тэр хүн нь хүнээс 50.000.000 төгрөг өдрийн 2 хувийн хүүтэй зээлсэн чинь хүүндээ алуулаад тэгээд мөнгөө буцааж авах гэж байгаа юм байна. Тэр хүнд мөнгөө өгөөд гэрээг нь авах юм гэж надад хэлж байсан. Ингэж хэлэхээр нь цалингийн зээл гэж 14.000.000 төгрөг зээлж аваад эгчдээ өгсөн. Тэгээд манай эгч тэр хүнд мөнгөө өгөөд гэрээг нь авсан юм шиг байсан. Би өөрөө тухайн үед Улаанбаатар хотод байсан... Өмнө нь би Б ХХК-тай гэрээ байгуулж байгаагүй. Тухайн үедээ нээх тэгж гэрээ байгуулах бодол байгаагүй. Угаасаа тухайн үед тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүн бас жирэмсэн хүн гэрээ хийж болно гэж байсан... Тухайн үед би нээх тэгэж сонирхож судлаагүй. Эгчдээ итгээд л мөнгөө өгсөн. Тэр бэлэн мөнгөн дээр сууж байгаа хүн нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ямар ч асуудалгүй байгаа гэж манай эгчид хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

Гэрч Б.***ын өгсөн: “...Би танина. Би 2022 оны 04 сард Б ХХК-нд хамгаалагчаар ажилд орж байсан. Тэгээд Мтай танилцаж байсан. Би сүүлийн 10 хоног л хамгаалагчаар ажилласан...Мөнгө тоолдог ажил хийдэг байсан. Би ажилд ороод удаагүй байсан болохоор яг нарийн ширийн юмыг нь мэдэхгүй байна...Үйл ажиллагаа нь бол хэвийн явагдаж байсан. Иргэд их ирдэг байсан. Би гадаа иргэдийг зохицуулж ажилдаг байсан...Тиймээ би мэдсэн. Тухайн өдөр Мөрөнд амьдардаг Улаан-Уул сумын иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Тэгээд орой нь тэмцээн дээр байж байхад хүмүүс цагдаагаас Б ХХК-ны үйл ажиллагааг зогсоосон гэж ярьж байсан... Ажилчдын ганц нэг хүмүүс ирж иргэдийг дотогш нь оруулахгүй гээд хаалга үүд хамгаалж зохицуулалт хийх гэж ирдэг байсан...Үгүй ээ би асууж байгаагүй. Намайг анх ажилд ороход ***, Нямдэлгэр хоёр үйл ажиллагаа хэвийн явагдана гэж ярьдаг байсан...Мэдэх байх гэж бодож байна. Угаасаа уг өдрөөс хойш ямар нэгэн хүнтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа хэвийг явагдсан өдөр байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

Гэрч Ч.***ийн өгсөн: “...Бид хоёр 2022 оны 04 дүгээр сард 7 хоногийн хугацаанд Б ХХК-д хамтран ажиллаж байсан. Би яг сүүлийн 7 хоногт хамгаалагчаар ажилд орж байсан...Мөнгө тоологчийн ажил хийдэг байсан. Би яг сайн мэдэхгүй байна...Би 7 хоногийн хугацаанд ажилсан...Хэвийн явагдаж байсан...Тиймээ би мэдсэн. Тухайн өдөр намайг гэртээ байж байхад *** намайг ажил дээр хүрээд ир гэхээр нь би Б ХХК-ний төв байран дээр нь яваад очиход цагдаа нар очсон эд зүйл хурааж авсан байж байсан...Энийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 04 дүгээр сарын 23-наас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй...цуглаагүй ямар ч шийдээгүй байна. Компанийн удирдлагаас шалгалтын дараа дуудна гэж хэлж байсан...***гээс асууж байсан. Шалгалтын дараа иргэдийн мөнгийг буцааж өгнөө гэж байсан...Шалгалтын дараа дуудна гээд таг болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,

Гэрч Б.***ы өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.Б ах надтай утсаар холбогдож ах нь махны бизнес эрхэлж байгаа юм 50.000.000 төгрөг хэрэгтэй байна 1 сарын хугацаанд зээлж аваад 52.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлэхээр нь би байранд захиалга өгөхөөр бүрдүүлсэн байсан 50.000.000 төгрөгөө тэр өдөр Б.Бын Хаан банкны ***9 тоот данс руу гүйлгээний утга хэсэг дээр нь Баяраагаас Баянаа ахад гэж бичээд 20.000.000 төгрөгөөр болон 30.000.000 төгрөгөөр нийт 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан...Тиймээ надаас мөнгө зээлж авсан өдрөөс хойш 1 сарын дараа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б. Б өөрийнхөө дансаар 37 сая төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөн дансаараа 15 сая төгрөгийг буцаан миний дансанд шилжүүлж надаас зээлж авсан мөнгийг хүү болох 2 сая төгрөгийн хамт буцаан өгсөн одоо надад Б.Баас авах мөнгө төгрөгийн тооцоо байхгүй болно...Миний бие Турк улсад 2012 оноос 2017 оны хооронд тус улсад их сургуульд сурсан. Сургуулиа төгсөөд Монгол улсад ирээд амьдарч байх хугацаанд миний төрсөн эцэг Х.***, төрсөн эх Я.Б нар нь байранд оруулж амьдруулахаар хураасан байсан 30.000.000 төгрөгийг 2019 онд Хаан банкны миний өөрийн дансанд шилжүүлж өгч байсан. Мөн 2017 оноос эхлэн ажил хөдөлмөр эрхэлж хурааж хуримтлуулсан мөнгө юм. Дээрх мөнгө нь бүгд миний дансны хуулгаар харагдана гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,

Гэрч Г.***гийн өгсөн: “...Би М гэж хүнийг танина. Намайг Б ХХК-нд ажиллаж байхад 2022 оны 03 дугаар сарын сүүлээр ажилд орж байсан. Мын хувьд банканд ажилладаг байсан учраас иргэдэд мөнгийг бэлнээр олгох ажлыг хийдэг байсан... Б.М нь Б ХХК-нд иргэдтэй гэрээ байгуулах ажил  хийдэг байсан. Мөн иргэдэд мөнгө олгож байх үед тоолж өгдөг байсан...Б ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс зхлэн үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хугацаанаас хойш иргэдээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагуй. Харин иргэдэд тодорхой хэмжээний буцаан олголтын мөнгө өгч байсан...Энэ талаар компанийн ажилчид мэдээгүй байх. Учир нь ажил тарсаны дараа энэ үйл ажиллагаа болсон. Компанийн ажилчид ажлын байран дээрээ байгаагүй...Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан учраас ажилчдад тэгэж хэлж байсан. Мд ялгаагүй хэлж байсан...Б ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш иргэдээс мөнгө татан төвлөрүүлж аваагүй. Харин компани дээр байсан мөнгөө иргэдэд буцаан олгосон байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

Иргэний хариуцагч Б.Бын өгсөн: “...Тухайн үед би Б ХХК-нд 150.000.000 төгрөгийн гэрээ хийсэн байсан. Тэгээд эрсдэлээ тооцоолоод банканд өртэй байсан учир 50.000.000 төгрөгийн дэрээгээ цуцлах гээд Бгийн оффис дээр нь оруулж өгсөн. Би өөрөө одоо 100.000.000 төгрөгөөг хохирсон байгаа. Манай дүү М ч гэсэн надаа бас үйл ажиллагаа хэвийн явагдана гэж ярьж байсан. Тэгээд тухайн үед М надад хэлэхдээ таны буцаалтын мөнгийг Х гэдэг хүн өгнө би таньд дугаар өгье энэ дугаар луу та дансаа явуулчих энэ хүн гэрээг чинь авах гэж байгаа юм гэж байсан. Тэгэхээр нь би өгсөн дугаар луу нь дансаа явуултал удаачгүй 50.000.000 төгрөг нь миний дансанд ороод ирсэн. Тэгэхээр нь би Х руу залгаад ямар учиртай хүн бэ гэсэн чинь манайх Б ХХК-нд мөнгө хийх гэж байгаа юм бэлэн гэрээг чинь авах гэж байгаа юм аа гэхээр нь би уулзий гэсэн чинь намайг захын банкан дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол приус-30 тай Х нь нөхөртөйгөө явж байсан. Тэгээд тухайн үед би Хд та нар өөрсдөө мэд гэхэд бид нар өөрсдөө хариуцлагаа хүлээнэ гэж байсан. Х нь цаашид гарах үр дүнг өөрсдөө хариуцна гэсэн бичиг хийж өгч байсан. Бас амаараа ч таныг гэрээг аваад гарах үр дүнг өөрсдөө хариуцна гэж зөндөө хэлж байсан...Би үүнийг зөвшөөрөхгүй байна. Х нь өөрөө гуйж хүсэж миний гэрээг шилжүүлж авсан. Би өөрөө ямар нэгэн байдлаар Хаас миний гэрээг авчих гэж гуйсан зүйл байхгүй. Би гэрээгээ Б ХХК-нд өгсөн байсан. Намайг гэрээгээ буцаасан гэдгийг Х нь яаж мэдсэн гэдгийг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 149 тал/,

Гэрч Г.***гийн өгсөн: “...Би хамгаалагчаар ажиллаж байсан. Ажилаад сар гаран л болж байсан...Гэрээний ажилтан байсан. Иргэдийг ирэхээр нь гэрээ байгуулдаг байсан...Намайг анх ороход лав хэвийн үйл ажиллагаатай байсан...Би яг тухайн өдөр бол байгаагүй. Би энэ өдөр амарч байсан. Цагдаагаас хүмүүс ирээд нэгжлэх хийж байна гэж ярьж байсан. Яг очиж бол нэгжлэг хийж байгааг нь хараагүй. Нэгжлэг хийсэн гэдгийг компанийн бүх ажилчид мэднэ. Тухайн үедээ ажилчид руу бүгдэн рүү *** залгаад цуглар гэж байсан...Уг өдрөөс хойш дахиж хүнтэй бол гэрээ байгуулаагүй. Үйл ажиллагаа нь явагдаагүй зогссон байсан. Харин тухайн үед *** үйл ажиллагаа хэвийн явагдана гэж ярьж байсан. Дансаа нээлгэчих юм бол болно гэж байсан...Тиймээ цугларж байсан. Хүмүүсийн буцаан олголтыг ажилчдын дансаар нь дамжуулж өгдөг байсан...Тиймээ би ***гээс асууж байсан. Тухайн үед би цаашид яах юм бэ ажиллах юм уу гэж асуухад үйл ажиллагаа хэвийг явагдана, ямар ч хохирол учруулахгүй гэж ярьадаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 153 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Хохирогч Б.Хын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 11 тал/,

Хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ /хх-ийн 13-14 тал/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 77-80 тал/,

“Б” ХХК-ийн фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-29 тал/,

Б ХХК-ийн нууцлалын гэрээний хуулбар /хх-ийн 93-97 тал/,

Б ХХК-ийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 9 дугаартай Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай тушаал /хх-ийн 98 тал/,

Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 99-105 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 223800049 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 112 тал/,

Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрөл /хх-ийн 113-114/ тал/,

Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дугаартай орон байранд нэгжлэг хийх тухай зөвшөөрөл /хх-ийн 116-120 тал/,

Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрөл /хх-ийн 121-122 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Мын өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр надад гомдол гаргасан Х гэдэг хүнийг би танихгүй. Харин дүү *** нь над руу залгаад манай эгч мөнгөө хийх гээд байгаа юм чи туслаач ээ гэхээр нь би манай ах мөнгөө буцааж авах гэж байгаа юм аа та нар учраа олоорой гэж хэлж байсан. Тэгээд Х нь манай ах Бтай уулзаад учраа олсон байх. Би энэ хоёрыг уулзахад нь хамт цуг явч байгаагүй энэ хоёрын хооронд яг юу болсон гэдгийг нь би мэдэхгүй. Х гэдэг эгч манай ахыг гэрээг авахдаа 7 хоногийн өмнө хугацаа нь дуусах юм байна ашгүй дээ гэж байсан. Би тухайн үед компанийн удирдлага болох ***, Нямдэлгэр хоёроос үйл ажиллагаа хэвийн явагдах уу гэж асуухад хэвийн үйл ажиллагаа явагдана өмнө шалгалт ордог байсан энэ удаагийн шалгалт ч гэсэн өнгөрөөд явна удахгүй гадаадаас мөнгө ороод ирнэ дансаа нээлгэнэ гээд ярьдаг байсан. Би энэ хүнийг залилаж өөртөө болох ахдаа ашигтай байдал бий болгох бодол надад байгаагуй. Надад ашиг хонзоо болон ахдаа ашигтай байдал бий болгох бодол байхгүй, бас уг компанийн үйл ажиллагаа доголдоно гэж би бодоогүй. Тиймээс би яллагдагчаар татсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн компанийн нягтлан бодогч биш гэрээний ажилтан байсан. 2022 оны 03 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаар бүхий Б ХХК-ний захирлын туршилтын хугацаагаар ажилд томилох тухай тушаалаар гэрээний ажилтангийн албан тушаалд туршилтын 6 сар хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Миний яг ажилсан хугацаа гэвэл би 20 хүрэхгүй хоног л уг компанид ажиллсан байна...Би тодорхой эрх бүхий албан тушаалтан биш ажилд ороод удаагүй 20 хоног ажилаагүй ямар ч эрх мэдэл байхгүй гэрээний ажилтан. Нягтлангаар нь Нармандах гэдэг хүн ажилдаг байсан. Нягтлан бодогч гэдэг хүн тухайн байгууллагын эрх бүхий мэдэлтэй хүн гэж бодож байна...Тухайн үед бужигнаж байхад компанийн бүх ажилчид Нямдэлгэр, *** хоёроос үйл ажиллагаа хэвийн явагдах уу гэж асуухад үйл ажиллагаа хэвийн явагдана 05 дугаар сарын 16-17-ны үед хөрөнгө оруулалт орж ирнэ тараалт хэвийн явагдана гэж байсан. Өмнө нь удаа дараагийн шалгалт орж байсан зүгээр гэж байсан. Би тухайн үед Б ХХК-д ороод удаагүй байсан болохоор үйл ажиллагаатай нь бүрэн танилцаж амжаагүй байсан. ..Энэ хоёрыг гэрээгээ өгч авалцах үед би биечилж байгаагүй. Би Хд ах Бын дугаарыг өгсөн. Энэ хоёр хоорондоо ярилцаад гэрээрээ сольсон. Энэ үед Б ХХК-ний дотоод байгууллагын үйл ажиллагаа хэвийг явагдаж байсан...Би тухайн үед Нямдэлгэр, *** хоёроос үйл ажиллагаа хэвийн явагдах уу гэж асуухад үйл ажиллагаа хэвийн явагдана 05 дугаар сарын 16-нд мөнгө гадаадаас орж ирнэ дансаа нээлгэнэ гэж байсан. Бас компанийн ажилчид гэсэн хэвийн ажилаа хийж байсан гэдгийг нь мэдсэн бол ах Б, ээж Эрдэнэчимэг, найзууд гэх мэт хүмүүсийнхээ мөнгийг авч өгөх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Тогтох гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Б” ХХК-д гэрээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “Б” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.Хын Хаан банкны *** тоот данснаас өөрийн төрсөн ах Б.Бын ***9 тоот данс руу 50.000.000 төгрөгийг хийлгэж “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. ..Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг төлөх хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилготой байдгаараа иргэний эрх зүй гэрээний эрх зүйн харилцаанаас ялгагддаг. Өөрийн ахын Б ХХК-д өгсөн 50.000.000 төгрөгийг авах зорилготойгоор Б ХХК-ийн нэрийг барьж, миний үйлчлүүлэгчийн 50.000.000 төгрөгийг авах шунахайн сэдлээ бүрэн хэрэгжүүлж “...ашигтай санал тавъя..., би байгаа юм чинь санаа зоволтгүй..., Б ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж итгүүлж төөрөгдөгд оруулж бодит байдлыг нууж миний үйлчлүүлэгчийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн байгаа нь тогтоогдож байна. Тиймээс шүүхээс Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан үндэслэлээр гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..Үндсэн агуулгаараа хохирогч Б ХХК-тай гэрээ байгуулж, гэрээг шилжүүлж авсан хүн шүү дээ.  Өөрөө хүсэж гуйгаад араас нь хөөцөлдөөд, дүүгээрээ яриулаад, очер дугаар олдохгүй болохоор нь  Б ХХК-тай гэрээ байгуулсан гэрээ хайсан байна. 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б ХХК дампуурсан байсан учир, Б.Мыг нь барьж авъя гэсэн санаа зорилгоор тус  өдөр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт өргөдлөө Б.Мд холбогдуулан гаргасан байдаг. .. Миний үйлчлүүлэгчийн тухайд мөн Б ХХК-д бүхий л эд хөрөнгөө мөнгө хийчихсэн байсан. Үүнийгээ алдахыг хүсэхгүй шүү дээ. Тэгээд юмыг яаж мэдхэв гээд нэг гэрээгээ цуцлуулах хүсэлтийг өгсөн. Гэтэл дундуур нь *** гэдэг хүн орж ирээд Б.Мын тухайд  ***ийн хүслийг биелүүлж хоёр хүний хүсэл зоригийг хангаж өгсөн. Энэ тэгээд залилах гэмт хэрэг мөн ч юм уу. .. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийн талаар хуульчилсан байдаг. Эд хөрөнгийг хууль ёсоор хариуцвал зохих этгээд нь Б ХХК болохоос биш гэрээ шилжүүлсэн Б.Б шүү дээ. Хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно л гэж заасан байдаг. Өөрөө хүсэж мөнгөө хийсний хариуцлагыг Б.Б хариуцах хуулийн зохицуулалт байхгүй шүү дээ. Энэ хүн Б ХХК-тай учраа олох ёстой. Б.Быг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ..  Б.Хыг төөрөгдөлд оруулаад бодит байдлыг нууж, хохирогчид итгэл үнэмшил төрүүлсний үндсэн дээр хохирогч мөнгөө түүний төрсөн ах Б.Бын данс руу хийсэн гэсэн асуудал яригдаад байгаа юм. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч өөрөө төөрөгдөлд орчихоод явж байгаа юм. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч Б ХХК-д ажилд ороод 18 хонож байсан хүүхэд, өөрөө төөрөгдөлд орчихоод явж байгаа юм. Гэтэл энэ байгууллагын үйл ажиллагаа юунаас эх сурвалжтай, үйл ажиллагаа нь хэвийн явагдах эсэхийг энэ хүүхэд мэдэхгүй шүү дээ. .. Х хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...болно, бүтнэ гээд байхаар нь итгэл үнэмшил төрсөн гэж...” худлаа мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл өмгөөлөгчийн миний “та мөнгө шилжүүлэхийн өмнө уулзсан юм уу? мөнгө шилжүүлсний дараа уулзсан юм уу” гэхэд “мөнгө шилжүүлсний дараа уулзсан” гэж хариулдаг. Мөнгө шилжүүлсний дараа уулзсан хүнд юун итгэл үнэмшил төрөөд явж байх юм бэ. .. Хэрэгт авагдсан баримтыг улсын яллагч хохирогчийн өмгөөлөгч нар “Тухайлбал 2022 оны 01 дүгээр сард Б ХХК-д хэрэг бүртгэлийн хэрэг нээчихсэн байхад Б.М нь үүнийг мэдсээр байж хохирогч Б.Хыг залилалаа” гэж яриад байгаа юм. Энэ хүн чинь тухайн хэргийн оролцогч биш учраас Б ХХК-тай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар мэдэхгүй шүү дээ. .. Үүнээс харахад Б.М хохирогч Б.Хыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байгаа нь харагдаж байна. .. Б.Хын тухайд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мөнгөө өгөөд түүнээс хойш 1 сар гаруй хугацааны дараа хууль хяналтын байгуулагад өргөдлөө өгсөн. .. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг үнэхээр агуулаад байгаа юм уу, энэ хүнд ямар ашиг байгаад байгаа юм бэ. Б.Б өөрөө утасдаж байж Б.Хтай уулзсан байдаг. .. Хэрэгт авагдсан баримтууд нь гэмт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолд гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь .. гадаад илэрлийн хувьд гэм хэрэг гэж үзэж дүгнэнэ. Энэ гэмт хэрэг нь гадаад илэрлийн хувьд гэм хэрэг гэж үзэж дүгнэж болохоор харагдаж байгаа юм. Гэтэл энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив  шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн шинж чанарыг ойлгоно гэсэн Монгол Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Гэтэл үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий анги дээр хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2-т Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, 3-т Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж хуульчилсан байгаа учраас гэм буруугүйгээр хор хохирол учруулчихжээ гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. .. Б.М мөнгө өгөхөөс өмнө уулзсан байсан бол энэ үнэхээр өөр хэрэг шүү. Гэмт хэргийн шинжийг агуулчихжээ гэж үзнэ. Гэтэл Б.Б, Б.Х нар нь уулзаад мөнгө өгөлцөж авалцаад энэ бичгийн гэрээ хийдгсэний дараа уулзаж байгаа нь гэмт хэргийн шинж агуулж байна гэж үзэх үндэслэл байхгүй байна. .. Гэтэл Б.Мын үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаад Б.Хын урдаас тооцоолоод ахдаа аваад өгчихье гэж бодож байсан бол энэ гэмт хэргийн шинж болох юм. Гэтэл энэ хүн гэм буруугүйгээр хор хохирол учруулж байгаа учраас гэм буруутай гэж тооцох үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Мын хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.М нь Б” ХХК-д гэрээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч “Б” ХХК-ний үйл ажиллагааг  зогсоосон,  иргэдтэй гэрээ байгуулахгүй байхад бодит байдлыг нуух замаар Б.***  болон Б.Х нарт “Б ХХК нь хэвийн ажиллаж байгаа, таньд би ашигтай санал тавья” гэж төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Хын 50.000.000 төгрөгийг өөрийн ах Б.Бын хаан банкны ***9 данс  руу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлүүлж, Б.Бын бусадтай байгуулсан гэрээг Б.Хд өгч залилсан болох нь:

хохирогч Б.Хын өгсөн: “...Манай дүү төрсөн дүү *** Мыг таньдаг учраас ***аар би нөхцөл байдлыг асуулгаж М руу яриулсан.  .. Танай байгууллагын нөхцөл байдал ямар байна вэ л гэж асуулгасан. .. *** Маас “танай байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байгаа юм бэ” л гэж асуусан. Тэгэхэд “би захирлын баруун гарт ажиллаж байгаа, танай эгч юм бол би танд ашигтай санал тавья. Манай төрсөн ах өдрийн 2 хувийн өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Энэ мөнгөө өгөх шаардлагатай байгаа учраас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусах гэрээг танд шилжүүлж өгье. Би нягтлан бодогчоор нь ажиллаж байгаа учир та битгий санаа зовоорой” гээд ахынхаа утсыг өгсөн. .. Мын ах залгаад “би мөнгө авах хүн байна. Мөнгөө бэлнээр авъя” гэсэн тэгэхээр нь би “үгүй ээ, би дансаар өгнө” гэж хэлсэн. Тэгээд би 50.000.000 төгрөгийг ахынх нь дансанд хийсэн. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү Мтай ярихад манайх хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа, та битгий санаа зов, яагаад гэвэл би байгаа гэж надад хэлж байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө хийсний дараа өөрөө надтай ирж уулзсан. Тэгээд Галбадрах гэдэг хүний нэртэй гэрээг, Галбадрах гэдэг хүний иргэний үнэмлэхтэй хамт өгсөн. Тэгээд бас л нөгөө би байгаа учир надад итгээрэй, гэрээний хугацаа дуусахаар мөнгийг чинь тоолоод өгнө гэж хэлээд явсан.. М надад “би байгаа учраас надад итгэ” гэж хэлсэн учраас би итгэсэн. Намайг төөрөгдөлд оруулсан. Энэ бичиг хийх сэдлийг Б гэдэг хүн өөрөө надад бий болгосон. .. Б.М би дотор нь ажиллаж байгаа учир санаа зоволтгүй гэж хэлж намайг төөрөгдүүлсэн. Надад итгэл үнэмшил төрүүлж байсан ..Энэ бичгийг Б би таны хүүтэй маргалдахгүй гэж хийлгэж байгаа гэж хэлсэн .. Б.М арын даана гэж бичсэн учраас би хийсэн. .. Мөнгө шилжүүлэхээс өмнө уулзаагүй. .. М ашигтай санал байна гэж хэлсэн.  Уулзахаасаа өмнө би утсаар ярьж байсан... “Би танд ашигтай санал тавья. 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дуусах гэрээ байгаа, та хоног хожно. Би ***гийн баруун гарт нь ажиллаж байгаа. Мөнгө тараалт дээр ажиллаж байгаа, гэрээний хугацаа дуусахаар би мөнгийг чинь тоолоод өгнө гэж хэлсэн. Би 2 удаа Б.Мтай ярьсан.  Хоёуланд нь тэгж ярьсан.  Тэгээд мөнгөө хийсэн..” гэх мэдүүлэг,

иргэний хариуцагч Б.Бын өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай дүү над руу “мөнгө хийх гэж байгаа нэг хүн байна. Та гэрээгээ өгөх юм уу” гэхээр нь би “за тэгье, дугаарыг нь өгчих” гэсэн чинь 8809-тэй дугаар өгөхөөр нь би тэр дугаар луу нь залгасан. Тэгтэл Б.Х гэдэг хүн “надад дансаа өгчих” гэж хэлсэн. ... Би дансаа явуулчихаад байж байтал удаагүй мөнгө дансанд ороод ирсэн. .. Тэгэхээр нь  би “та нар эрсдэлээ тооцож байгаа юм уу, энэ компани чинь өгч чадахгүй ямар нэгэн юм болчихвол яах юм бэ, өөрсдөө эрсдэлээ тооцоорой” гэж миний тухайд хэлсэн. Гэтэл “яагаад хүнд итгэдэггүй юм бэ, манайх мөнгө хийх гээд чадахгүй байсан, харин ийм завшаан гарч ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би за тэгвэл тар нар өөрсдөө мэд, манай дүү ажиллаж байгаа учир би бол 50.000.000 төгрөгөө авчихна. Та нар эрсдэлээ тооцож байгаа юм бол надад нарын үсэгтэй бичиг хийж өг, гэж би эсвэл мөнгөө авчих” гэж би энэ хүнд хэлсэн. Тэгсэн чинь бичиг бичиж өгөх гэсэн чинь тухайн үед цаас олдохгүй мөнгө шилжүүлсэн баримт дээрээ гарын үсэгтэй бичгээ бичиж өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.***ийн өгсөн: “...манай эгч Х нь холбогдоод Б ХХК-д мөнгө өгч гэрээ байгуулах гэсэн юм очер дугаар нь олдохгүй байна чи нөгөө Мдаа хэлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би М руу залгаад чи нэг уулзаад мөнгийг нь хийгээд өгөөч гэж хэлсэн. М гэдэг нь Б ХХК-ний нягтлан хийдэг хүн байгаа юм. Намайг ингэж хэлсэн чинь М надад манай нэг ах хүнээс мөнгө зээлээд 50.000.000 төгрөг хийсэн чинь нөгөө хүн нь зээлсэн мөнгөө авах гээд байгаа юм, манай ахын гэрээ 04 дүгээр сарын 21-нд хийсэн гэрээ байгаа юм чи ах эгч хоёрыгоо явуулчих, би бас ахыгаа дуудна гэсэн. Тэгээд бас энэ гурвыг уулзуулаад мөнгө төгрөг, гэрээг нь солиулаад авна, би гэрээг нь дуусахаар мөнгийг нь гаргаад өгье манайх хэвийн үйл ажиллагаатай байгаа гэж хэлж байсан... Тухайн үедээ би Мд танай компани шалгалт шүүлэг ороод эвгүй болсон юм биш үү гэсэн чинь манайх ямар ч асуудалгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, 

 Гэрч Б.***ын өгсөн: “...Би 2022 оны 04 сард Б ХХК-нд хамгаалагчаар ажилд орж байсан. ..  2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Мөрөнд амьдардаг Улаан-Уул сумын иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Тэгээд орой нь тэмцээн дээр байж байхад хүмүүс цагдаагаас Б ХХК-ны үйл ажиллагааг зогсоосон гэж ярьж байсан... 2022 оны 04 дүгээр сарын 23-наас хойш  Б ХХК нь ямар нэгэн хүнтэй  гэрээ байгуулж мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. ..Ажилчдын ганц нэг хүмүүс ирж иргэдийг дотогш нь оруулахгүй гээд хаалга үүд хамгаалж зохицуулалт хийх гэж ирдэг байсан...Үгүй ээ би асууж байгаагүй. Намайг анх ажилд ороход ***, Нямдэлгэр хоёр үйл ажиллагаа хэвийн явагдана гэж ярьдаг байсан...Мэдэх байх гэж бодож байна. Угаасаа уг өдрөөс хойш ямар нэгэн хүнтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа хэвийн явагдсан өдөр байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.***ийн өгсөн: “..Тиймээ би мэдсэн. Тухайн өдөр намайг гэртээ байж байхад *** намайг ажил дээр хүрээд ир гэхээр нь би Б ХХК-ний төв байран дээр нь яваад очиход цагдаа нар очсон эд зүйл хурааж авсан байж байсан...Энийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 04 дүгээр сарын 23-наас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. ..цуглаагүй ямар ч шийдээгүй байна. Компанийн удирдлагаас шалгалтын дараа дуудна гэж хэлж байсан. ..***гээс асууж байсан. Шалгалтын дараа иргэдийн мөнгийг буцааж өгнөө гэж байсан... 2022 оны 04 дүгээр сарын 23-наас хойш Б ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг  компанийн бүх ажилчид мэднэ. Шалгалтын дараа дуудна гээд таг болж байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.***ы өгсөн: “...Тиймээ надаас мөнгө зээлж авсан өдрөөс хойш 1 сарын дараа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б. Б өөрийнхөө дансаар 37 сая төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөн дансаараа 15 сая төгрөгийг буцаан миний дансанд шилжүүлж надаас зээлж авсан мөнгийг хүү болох 2 сая төгрөгийн хамт буцаан өгсөн одоо надад Б.Баас авах мөнгө төгрөгийн тооцоо байхгүй болно...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.***гийн өгсөн: “... Б.М нь Б ХХК-нд иргэдтэй гэрээ байгуулах ажил  хийдэг байсан. Мөн иргэдэд мөнгө олгож байх үед тоолж өгдөг байсан...Б ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хугацаанаас хойш иргэдээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Харин иргэдэд тодорхой хэмжээний буцаан олголтын мөнгө өгч байсан. ..Б ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш иргэдээс мөнгө татан төвлөрүүлж аваагүй. Харин компани дээр байсан мөнгөө иргэдэд буцаан олгосон байдаг...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.***гийн өгсөн: “..Би яг тухайн өдөр бол байгаагүй. Би энэ өдөр амарч байсан. Цагдаагаас хүмүүс ирээд нэгжлэг хийж байна гэж ярьж байсан. Яг очиж бол нэгжлэг хийж байгааг нь хараагүй. Нэгжлэг хийсэн гэдгийг компанийн бүх ажилчид мэднэ. Тухайн үедээ ажилчид руу бүгд рүү *** залгаад цуглар гэж байсан...Уг өдрөөс хойш дахиж хүнтэй бол гэрээ байгуулаагүй. Үйл ажиллагаа нь явагдаагүй зогссон байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Мыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч нар Хэрэгт авагдсан баримтууд нь гэмт хэргийн бодит байдалтай нийцээгүй.  .. Б.М мөнгө өгөхөөс өмнө уулзсан байсан бол энэ үнэхээр өөр хэрэг шүү. Гэмт хэргийн шинжийг агуулчихжээ гэж үзнэ. Гэтэл Б.Б, Б.Х нар нь уулзаад мөнгө өгөлцөж авалцаад энэ бичгийн гэрээ хийгдсэний дараа уулзаж байгаа нь гэмт хэргийн шинж агуулж байна гэж үзэх үндэслэл байхгүй. .. Гэтэл Б.Мын үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаад Б.Хын урдаас тооцоолоод ахдаа аваад өгчихье гэж бодож байсан бол энэ гэмт хэргийн шинж болох юм. Гэтэл энэ хүн гэм буруугүйгээр хор хохирол учруулж байгаа учраас гэм буруутай гэж тооцох үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэж,

Иргэний хариуцагч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар “.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийн талаар хуульчилсан. Эд хөрөнгийг хууль ёсоор хариуцвал зохих этгээд нь Б ХХК болохоос биш гэрээ шилжүүлсэн Б.Б биш. Хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно л гэж заасан байдаг. Өөрөө хүсэж мөнгөө хийсний хариуцлагыг Б.Б хариуцах хуулийн зохицуулалт байхгүй шүү дээ. Энэ хүн Б ХХК-тай учраа олох ёстой. Б.Быг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна” гэж тус тус гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.М нь “Б” ХХК-д гэрээний ажилтнаар ажиллаж байхдааБ” ХХК-ний үйл ажиллагааг зогсоосон,  иргэдтэй гэрээ байгуулахгүй байхад хохирогч Б.Х болон түүний дүү Б.*** нартай утсаар холбогдон Б ХХК нь хэвийн ажиллаж байгаа, таньд би ашигтай санал тавья” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Хын  2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөгийг өөрийн ах Б.Бын хаан банкны ***9 данс  луу шилжүүлүүлж, Б.Бын бусадтай байгуулсан гэрээг Б.Хд өгсөн нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Б.Хын мэдүүлгээс гадна иргэний хариуцагч Б.Б, гэрч Б.***, Б.***, Ч.***, Б.***, Г.***, Г.*** нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Мыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж  үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,

“бодит байдлыг нуух  замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэдэг нь дамдуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай  байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг,

 “Нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэг нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулахыг зэргийг,

“албан тушаалын байдлаа ашиглаж” гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг тус тус ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Шүүгдэгч Б.М нь “албан тушаалтны хувьд тус байгууллагын нягтлан, манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, би танд ашигтай санал тавья. 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дуусах гэрээ байгаа, та хоног хожно. Би ***гийн баруун гарт нь ажиллаж байгаа. Мөнгө тараалт дээр ажиллаж байгаа, гэрээний хугацаа дуусахаар би мөнгийг чинь тоолоод өгнө гэж өөрийгөө хохирогчид ойлгуулах замаар гэмт үйлдэлдээ албан тушаалын байдлаа давуу тал болгон ашигласан” гэж үзнэ.    

Гэмт этгээд өөрийн албаны эрх мэдэл, эсхүл тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ашиглан өөрт нь хариуцуулан өгөөгүй, шилжүүлэх эрх олгоогүй эд хөрөнгийг өөрийн болон бусдын мэдэлд шилжүүлэх, эсхүл шилжүүлэхээр амлаж, итгэл төрүүлж бусдаас бэлэн мөнгө, эд зүйл авсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн залилах гэмт хэргийн үндсэн шинж юм.[1]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.  

“Б ХХК болон Б.М нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.9 дэх хэсэг, гэрч Б.***, Б.***, Ч.***, Б.***, Г.***, Г.*** нарын өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Б.М нь гэрээ шилжүүлэх эрх хэмжээгүй атлаа гэрээг шилжүүлж, уг гэрээнд заасан мөнгийг авч өгөх мэтээр хохирогчид итгэл найдвар төрүүлж, “Б” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон, иргэдтэй нэмж гэрээ байгуулахгүй  байхад  Б.Хыг төөрөгдүүлж 50.000.000 төгрөгийг өөрийн ах Б.Бын хаан банкны ***9 данс  луу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлүүлсэн үйл баримт нь залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл хийсэн, үүний улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.М нь албан тушаалын хувьд гэрээ шилжүүлэх эрхгүй, “Б” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон, иргэдтэй нэмж гэрээ байгуулахгүй  байхад “Б” ХХК нь хэвийн ажиллаж байгаа, би таньд ашигтай санал тавья” гэж Б.Хыг төөрөгдүүлж 50.000.000 төгрөгийг өөрийн ах Б.Бын хаан банкны ***9 данс  руу шилжүүлүүлсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний хариуцагч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Мын үйлдэл идэвхтэй, албан тушаалын байдлаа ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.М нь албан тушаалын байдлаа ашиглаж “Б” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж залилан 50.000.000 төгрөгийг өөрийн ах Б.Бын данс руу шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан бөгөөд тус хэрэгт иргэний хариуцагчаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор шүүгдэгч Б.Мын төрсөн ах Б.Быг татжээ.

Мөн иргэний хариуцагч Б.Б нь өөрийн дансанд орсон 50.000.000 төгрөгийг зарцуулсан болох нь  иргэний хариуцагч Б.Бын өгсөн: “Харин Хаас авсан мөнгөөр бол би зээлээ хаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 39  тал/, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд иргэний хариуцагч Б.Бын өгсөн: “..Би маш их хэмжээний өртэй байсан .. Би өөрийнхөө эрсдлийг тооцоолсон. Шатвал би хэтэрхий их мөнгөөр шатчих гээд байсан. .. Б.Хаас авсан мөнгөөрөө зээлээ төлсөн..” гэх мэдүүлэг, гэрч Б.***ы өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр .. би байранд захиалга өгөхөөр бүрдүүлсэн байсан 50.000.000 төгрөгөө тэр өдөр Б.Бын Хаан банкны ***9 тоот данс руу гүйлгээний утга хэсэг дээр нь Баяраагаас Баянаа ахад гэж бичээд 20.000.000 төгрөгөөр болон 30.000.000 төгрөгөөр нийт 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан... надаас мөнгө зээлж авсан өдрөөс хойш 1 сарын дараа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б өөрийнхөө дансаар 37 сая төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөн дансаараа 15 сая төгрөгийг буцаан миний дансанд шилжүүлж надаас зээлж авсан мөнгийг хүү болох 2 сая төгрөгийн хамт буцаан өгсөн одоо надад Б.Баас авах мөнгө төгрөгийн тооцоо байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/, Б.Бын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 77 тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн “хохирогч “Б” ХХК-тай учраа олох ёстой..” гэх дүгнэлтийг үгүйсгэж байна гэж үзлээ.

Иймд иргэний хариуцагч Б.Быг шүүгдэгч Б.Мын бусдад учруулсан гэм хорыг хамтран хариуцах шаардлагатай гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь албан тушаалын байдлаа ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэн залилан их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Хд 50.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн нь энэ хэрэгт иргэний хариуцагч Б.Б болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн  гаргуулах нь зүйтэй гэж  үзлээ.

Хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд 50.000.000 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүгдэгч Б.Маас 25.000.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Баас 25.000.000 төгрөгийг  тус тус гаргуулж хохирогч Б.Хд олгох нь зүйтэй байна.

Иргэний хариуцагч Б.Б нь хохирогч Б.Хд олгож шийдвэрлэсэн 25.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Мыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 70-74 талд авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 42 дугаар байрны 44 тоотод оршин суудаг, Хэрэглээний лизинг ХХК-д эдийн засагч ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 13.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна тиймээс хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...”  гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх санал дүгнэлт байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар гэм хор учруулсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа гэдгээ хэлье...”  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлээд ажил хийж байгаа, бага насны 2 хүүхдийн хамтаар амьдардаг зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай гэмт хэрэг. Иймээс  10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Мд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан арван хоёр мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох сар бүр 375.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж торгох ялыг биелүүлэх хугацааг 32 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх санал дүгнэлт байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар гэм хор учруулсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа” гэж  мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан баримтаар уг гэмт хэргийн улмаас учирсан 50.000.000 төгрөгийг иргэний хариуцагч авч хэрэглэсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь  иргэний хариуцагч  Б.Б нь шүүгдэгч Б.Мд гэрээ цуцлах саналыг гаргаж, улмаар хохирогч Б.Хтай  холбогдож дансаа  өгч авалцсан зэрэг нөхцөл байдал болон  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний хариуцагч Б.Бын өгсөн “..Шатвал би хэтэрхий их мөнгөөр шатчих гээд байсан. .. Б.Хаас авсан мөнгөөрөө зээлээ төлсөн..” гэх мэдүүлгээс харахад гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэний хариуцагч Б.Быг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж шүүхээс үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бий Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Бий Мыг 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох сар бүр 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж торгох ялыг биелүүлэх хугацааг 32 /гучин хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мд сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Маас 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг иргэний хариуцагч Б.Баас 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Хд олгож, иргэний хариуцагч Б.Б нь хохирогч Б.Хд олгосон 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Маас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН

 

 

[1] УДШ-ийн 2022.11.23-ны өдрийн 174 дугаартай тогтоол