Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч Э.Уламбаяр,

              Хохирогч Г.Д,

              Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

              Шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эийн Лд холбогдох эрүүгийн 2338000000026 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              Шүүгдэгч Э.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багт хамтран амьдарч байсан У.Батай хардан Г.Дг зодож эрүүл мэндэд нь баруун чамархай, дагз хэсгийн хуйх, цээж, зүүн шуу, хоёр шилбэнд цус хуралт, цээж ирүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000026 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Э.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Дг У.Батай хардаж улмаар байшингийн цонхыг хагалан орж, У.Батай хэрүүл маргаан үүсгэж улмаар Г.Дг “зодоод алчихья” гэж хэлэн түүний үснээс зулгааж, цээж рүү цохиж, маажиж, гар, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун чамархай, дагз хэсгийн хуйх, цээж, зүүн шуу, хоёр шилбэнд цус хуралт, цээж, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Лхагвын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,  

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Дгийн өгсөн: “...Энэ хүн намайг албаар зодсонд нь гомдолтой байна. Би А эгчийг боль гэсэн чинь албаар намайг зодсон. Би зүрх муутай намайг битгий зодооч гэж гуйж байхад намайг зодсонд би гомдолтой байна.  Эм тариа авсан 741.750 төгрөгөө барагдуулмаар байна. Хохирлоо төлүүлмээр байна. Би тэр залууг ийм асуудалтай гэж мэдээгүй. Энэ эгч их хэнэггүй. Орой үдэш над руу залгадаг. Намайг муухай үгээр хэлсэнд нь би гомдолтой байна. Их явахаар толгой эргэдэг. Хохирлоо л хурдан барагдуулж авмаар байна...” гэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Дгийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд амьдардаг хүн. Их-Уул сумын иргэн Ба гэж залуутай танилцаад 1 сар гаран болж байна. Бид хоёрыг Бын бэр эгч *** танилцуулсан юм. Тэгээд би Батай утсаар ярилцаж мөн чат бичиж байгаад анх удаа Бын гэрт 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирсэн юм. Тэгээд Бын гэрт ирээд 2 хоноод байж байтал 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой нэг танихгүй эмэгтэй Бын гэрт орж ирээд цай уугаад гарсан араас Ба нь гарсан. Тэгэхээр нь би Бын гэрт байсан эгч Агаас асуухад энэ хүүхэн Баас салсан хүүхэн байгаа юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Ба нь салсан эхнэр буюу Л, бусад 3 хүүхнийг нь би мэдэхгүй. Тавуулаа орж ирсэн. Тэд нарыг ирэхэд 22 цаг л болж байсан байх. Тэгээд тэд нар 3 том пиво авчирсан байсан бөгөөд түүнийгээ задлаад ууж эхэлсэн. Тэгэх зуураа Л гэдэг нь Батай хэрэлдээд барилцаж аваад байсан. Би тэгэх үед нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд пиво нэлээн уусны дараа Л нь намайг хаанаас авчирсан янхан гичий вэ гэж хэлээд эхэлсэн. Мөн наад хүүхэндээ пивоноосоо хийж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зүрх муутай уудаггүй юмаа гэж хэлсэн чинь тэгвэл удахгүй зүрхээр үхэх юм байна, зүрх муутай юм бол гэж Л нь хэлж байсан. Ингээд Ба Л хоёр нь пиво ууж байхдаа хоорондоо хэрэлдээд бие биенийгээ янз бүрээр дуудаад байсан. Тэгээд пиво ууж дууссаны дараа 1 шил архи задлаад уусан. Архи дууссаны дараа Ба тасраад унасан. .. би гэрлээ унтраагаад хаалгаа түгжсэн байсан. ... Л нь гэрийн хаалга болон цонхыг нүдээд янханууд минь хаалга онгойлгооч, одоо янхандаад байж байгаа биз гэж байшингийн гаднаас тэгж хэлж байсан. Тэгээд удалгүй байшингийн цонхыг чулуугаар хага цохиод Л нь цонхоор орж ирээд гэрийн хаалга онгойлгоход нөгөө 3 хүүхэний 2 нь орж ирсэн. Тэгэхээр нь би гэрлээ асаасан чинь Л нь тасарсан байсан. Быг өшиглөж цохисоор байгаад сэрээсэн. Пиздаа чинь цонх хагалаад хаясан байхын яаж хүнийг доромжилж байгаа юм бэ гээд Ба нь Лаг цохисон. Тэгэхээр нь би битгий та хоёр зодолдоод байгаа ч гээд би дундуур ороод салгасан чинь тэгвэл чам шиг янханыг зодоод алчихья л даа гээд Л нь намайг үснээс зулгаагаад, цээж рүү цохиод, мөн самардаад, миний хөл рүү өшиглөөд байсан. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад би газарт унасан чинь Л нь мөн миний хөл, гар руу өшиглөөд байсан. ... Тэгээд Л нь намайг газар унагааж өшиглөж цохиод байж байхад Ба нь Лхагвыг надаас салгаж татах үед нь Л нь сандалд торж унаад ширээ рүү унахдаа духаараа мөргөсөн. .. Ба зайлаач гэж орилсон. Л нь найзуудтайгаа гараад явсан. .. би араас нь гараад гэрийн хаалгаа түгжих гэж байхад Л нь чамайг алж хаяна, чиний салтаанаас хүүхэд унахыг чинь харья Ба үргүй ш дээ, чамайг бөөгөөр явж хараалгана гэсэн. Тэгэхээр нь би тэгээ тэг өөрт чинь үр хүүхэд чинь л муу байлгүй гэж хэлсэн чинь Л нь чи муу юу гээд байгаа юм гээд намайг үстэж газраар чирээд миний хоёр хөлийн хянгар хэсэг рүү өшиглөж байснаа намайг тавиад машин руу суугаад яваад өгсөн ийм л зүйл болсон... Миний толгой их өвдөөд байгаа, мөн цээж хөндүүрлэж өвдөөд байгаа. Ла нь гэрт байхдаа над руу түлээ аваад шидэхэд тэр мод нь миний баруун талын хавирга хэсэг рүү оносон. Хоёр хөлийн хянгар хэсэг хавдаж хөхөрсөн, зүүн гарны шууны гадна хэсэг нэлээн том хөхрөлттэй, цээж хэсэгт маажсан хумсны сорви ихтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

              Гэрч У.Бын өгсөн: “...Бид хоёр 1 сарын өмнөөс утас болон чатаар танилцаж үерхэж найзалж эхэлсэн юм. Тэгээд Г.Д манай гэрт 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирсэн, ирээд манайд 2 хонож байхад 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой манай хуучин салсан байсан эхнэр Л нь ирээд цай уугаад манайхаас гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад яаж яваа юм гэж асуусан чинь чамайг шалгаж явна гэсэн. Л нь *** эгч нөгөө хоёр хүүхэнийг нь танихгүй хүүхнүүд байсан. ..  Хэсэг юм ярьж байгаад юм уух юм уу гэсэн чинь тэгье, юм ууя гэсэн. Би тэд нарын машинтай цуг сумын төв рүү ороод 3 том пиво аваад эргэж манай гэрт очиж тэрийгээ уусан. Тэр 3 пивыг уугаад би тасраад өгсөн юм шиг байна лээ, зарим зүйлийг нь сайн санахгүй байгаа... Л нь манай гэрийн цонхийг хагалж орж ирсэн юм шиг байна лээ би тэр хагалж орж ирэх үед нь тасраад унтаад өгсөн байсан болохоор мэдэхгүй байгаа. Маргааш өглөө сэрээд босоод ирэхэд нь манай гэрийн цонх хагархай байсан ба намайг сэрэхэд Д надад болсон бүх явдлыг ярьсан Л хагалж манай гэрт орж ирээд намайг зодож нүдсэн гэсэн. Тэгэхээр Д салгасан чинь Л нь Дг үсдээд зодсон гэсэн...Г.Дгийн хоёр хөлийн шилбэ хэсэг хөх алаг болсон байсан, гарын шуу хэсэг нь мөн хөхөрсөн, хүзүүний эгэм хэсэгт маажсан зэрэг зүйлүүдийг надад харуулж байсан. Энэ бүх хөхрөлт болон маажсан хумсны ормуудыг Л нь зодож ийм болгосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 13 тал/,

              Гэрч Д.Агийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай хадам дүү Ба манайд ирж хоол ид гэж дуудахаар нь нөхөр ***ын хамт очсон. Тэгэхэд анх Дг харж танилцсан. Түүнээс өмнө нь би таньдаггүй байсан. Тэгээд би хоол идээд гэр рүүгээ хариад буцаад Бын гэрт очиход манай нөхөр ***, Ба, Л нь *** болон мөн нэрийг нь мэдэхгүй хоёр хүүхэн байсан. Нийтдээ Л нь 3 хүүхэнтэй ирсэн. Бын гэрт пиво ууж байсан. Тэгээд Ба, Л хоёр хэрэлдээд байсан. Мөн Л нь Бын толгой руу нь 1 удаа цохиж авч байсан. Би энэ та нарын зодолдох гал голомт биш шүү гэж хэлж байсан. Тэгээд *** нь эгч бид нар энийгээ уугаад явлаа гэсэн. Би тэр пиво ууж дуусгаад би гэр рүүгээ нөхрийгөө аваад явах гэтэл Л нь та хоёрыг хүргэж өгөнгөө танай гэрт очно гэсэн. Манай гэрт очоод удалгүй  манайхаас гараад Бын гэр лүү явсан, Л нь тэгэж манайхаас гарахдаа Бын гэрт байгаа хүүхнийг очиж ална гэж хэлээд гарсан. Тэгэхээр би шууд хариа гэж хэлээд явуулсан. Тэгээд Бын гэрт очоод Л нь Дг зодсон байсан... Дгийн хоёр хөлний шилбэ хөхөрсөн, хоёр гарынх шуу хэсэг мөн хөхөрсөн, энгэрийг нэлээн хэсэг газар маажсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

              Гэрч Б.***ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би Бын гэрт очсон. Ба сумын төв орно гээд сумын төв ороод 3 том пиво аваад буцаад Бынд очиж тэр пивонуудаа уусан. Ууж байхад Ба Л хоёр нь хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд дуусаад гараад Л Отгонцэцэг хоёр ***, А хоёрыг гэрт хүргэж өгсөн. Араас нь би ***тай очиж аваад сумын төв рүү явах гэтэл Л нь Бын гэр рүү орно гээд Бын гэрийн гадаа зогсоосон. Бын гэрийн хаалга нь цоожтой байсан ба гэрийн хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь Л нь чулуу юм уу төмөр юм уу сайн харагдаагүй, харанхуй байсан болохоор нэг юм аваад цонхийг нь хагалж ороод гэрийн хаалгыг онгойлгохоор нь *** бид хоёр Бын гэр лүү орсон. Тэгээд Л нь Ба руу дайраад босоод ир гээд байсан. Тэгэхэд нь Ба босож ирээд Ла рүү ширээ шидсэн. Бын гэрт байсан хүүхэн Д нь босож ирээд тэр хоёрыг салгах гэж дундуур нь орж байсан. Тэгээд явъя гээд Бын гэрээс гарсан...Бын гэрт байхад Л, Ба хоёр нь хоорондоо хэрэлдээд зодолдож байхад Д нь дундуур орж салгах үед цохиулсан байж магадгүй. Тэрнээс биш Л нь Дг зодохыг хараагүй Бын гэрийн гэрлийг асаагаагүй байхад л янз бүрийн юм болоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

              Гэрч Б.***ын өгсөн: “...Бид нар тэгээд пиво ууж байхад Л Ба хоёр нь хоорондоо хэрэлдэж байсан. Пиво ууж дуусаад *** А хоёрыг Л, Отгонцэцэг хоёр хүргэж өгөхөөр явахаар нь араас Би ***тай очиж аваад сумын төв рүү явах гэтэл Л нь уурлаад Бын гэрийн гадаа зогсоосон. Л нь хаалгыг нь нүдээд онгойлгохгүй байхаар цонхыг нь хагалж ороод Бын гэрийнх нь хаалгыг дотор талаас нь онгойлгоод *** бид хоёр орсон. Ба нь цонх хагаллаа гэж уурлаад ширээ аваад Л руу шидээд Ба Л хоёр нь хоорондоо зодолдохоор нь Д нь тэр хоёрын дундуур орж салгасан. Л, *** бид хоёр гараад машиндаа суусан араас Л нь гарч ирээд машинд суугаад бид нар сумын төв руу явсан. .. Л нь бага зэргийн согтолттой байсан ба тэр орой их л уурлаад ууртай байсан Быг найз охинтой болохоор нь хардаж уурлаад байсан байх гэж би бодож байна. Ба нь пиво ууж дуусгаад унтаад өгсөн тасарсан унтсан юм уу би мэдэхгүй байна...Л нь Дтэй зодолдсон юм бол байхгүй Ба Л хоёрыг зодолдож байх үед нь дундуур орж салгаж байсан. Тэр гурвын дунд хэрүүл зодоон үүсээд хоорондоо зууралдаад байсан. Л нь Дг цохиж зодохыг би бол хараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

              Гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би Бын гэрт ***, ***, Л нарын хамт очсон. .. Пиво ууж байх явцад Ба Л хоёр нь Бын шинэ найз буюу Дгээс болж хэрэлдээд байсан. Пиво ууж дуусаад *** А хоёрыг Л, бид хоёр хүргэж өгсөн. Бид хоёрын араас *** ***тай ирж авсан. Тэгээд сумын төв рүү явах гэтэл Л нь Бын гэрт буцаад очно гээд Бын гэрийн гадаа очоод ***, Л, *** гурав нь машинаас буусан. Би машинаас буугаагүй. Бын гэрт ороогүй. Гэрт юу болсон асуудлыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай: “...Г.Дгийн биед баруун чамархай, дагз хэсгийн хуйх, цээж, зүүн шуу, хоёр шилбэнд цус хуралт, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх үед байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Г.Дгийн биед үүссэн гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

              Шүүгдэгч Э.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Санал нийлж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Хэрүүл маргаанаас болоод 2020 оны өвөл салсан. Гэрлэлт батлуулаагүй байсан. Нэг жил орчим хамт амьдарсан...Г.Д бол цохиогүй. Ба л ширээ авч шидэхэд толгой руу цохисон. Цохисноос үүдэж миний биед гэмтэл учраагүй. Гэмтэл байхгүй учраас гэмтэл тогтоолгохгүй...Би бол согтуугүй байсан. Ба болохоор нэлээн согтолтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Дгийн мэдүүлэг, гэрч У.Ба, Д.А, Б.***, Б.***, Б.Отгонцэцэг нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Лхагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Дг У.Батай хардаж улмаар байшингийн цонхыг хагалан орж, У.Батай хэрүүл маргаан үүсгэж улмаар Г.Дг “зодоод алчихья” гэж хэлэн түүний үснээс зулгааж, цээж рүү цохиж, маажиж, гар, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун чамархай, дагз хэсгийн хуйх, цээж, зүүн шуу, хоёр шилбэнд цус хуралт, цээж, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Дгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Лхагвын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Э.Лхагвын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Э.Лхагвын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Лхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Лхагвын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд хохирогч Г.Д нь гэм хорын хохиролтой холбоотой 650.750 төгрөгийн нэхэмжлэлийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Г.Д нь 91.000 төгрөгийн баримт гаргаж, нийт баримтаар 741.750 төгрөгийг нэхэмжилж, баримтгүй 849.250 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг үнэлж эм, эмчилгээний зардалд гаргасан 721.750 төгрөгийг хохирогч Г.Дд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Г.Дгийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Жаргалан гэх нэртэй 20.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, огноог засварласан байх тул 20.000 төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 849.250 төгрөгийг нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтыг Г.Д нь шүүхэд ирүүлээгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин 849.250 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Лхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Лхагвын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гарагсан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хэдийгээр өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч ямар нэгэн байдлаар сэтгэл гаргаж хохирол төлбөр барагдуулах талаар санал санаачилга гаргаж байгаагүй болох нь харагдаж байна. Шөнийн оройн цагаар согтуу залгаад байна гэдэг нь энэ хүний үйлдэлдээ хэрхэн хандаж байгаа хандлага харагдаад байна. Шүүгдэгчийг 450.000 төгрөгөөс илүү төгрөгөөр торгох байх гэж бодож байна. Шүүгдэгч Э.Лд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Хавтаст хэргийн 48, 52-53 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Э.Л нь ам бүл 6, аав, ээж, ах, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багт оршин суудаг, тогооч ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Э.Лхагвын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Э.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Ш овогт Эийн Лхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эийн Лхагвыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Лас 724.750 /долоон зуун хорин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.000 /хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Д нь ажилгүй байсан хугацааны цалин 849.250 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Э.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН