| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/02716/И |
| Дугаар | 2344 |
| Огноо | 2019-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Дд холбогдох
16,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ж.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Б миний бие С.Д*******тай найз нөхдийн холбоотой бөгөөд надтай Ж.Б гэж залууг танилцуулж, манай найзад түр мөнгийн хэрэг гараад байна, 10,000,000 төгрөг зээлээч, 2 сарын дараа хүүтэй нь өгье, найз нь батлан даана, манай найз гэж гуагаад байсан.******* Ж.Б гэж залууг танихгүй бөгөөд найз маань миний найз найдвартай хүн гээд байсан тул би итгээд мөнгө зээлүүлэхээр болж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээг С.Д*******, Ж.Б нартай бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
******* зээлдүүлсэн мөнгөө эхнэр Б.Г*******гийн ******* тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Бгийн ******* тоот данс руу 1,000,000 төгрөг, 9,000,000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн. ******* бол хүнд мөнгө зээлдүүлээд байдаг хүн би, найзыгаа гуйсан болохоор нь итгээд найз Ж.Бд нь зээлдүүлсэн.
Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 6 сарын зээлийн хүүд нийт 3,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2019 оны 5 дугаар сараас хойш нэг ч төгрөгийг зээлийн хүү болоод үндсэн зээлд төлөөгүй.
******* мөнгөө нэхэж Улаанбаатар хотод Ж.Бтэй уулзахаар 10-аад удаа очсон бөгөөд утсаар байнга нэхэж байсан. Уулзах ярих болгонд таны мөнгийг ингээд өгчихнө, тэгээд өгчихнө гэсээр өдийг хүрсэн.
Тухайн үед Ж.Б нь надаас 10,000,000 төгрөгийг зээлж авахдаа Тоёота Приус маркийн ******* ******* дугаартай, хөх өнгийн автомашинаа барьцаалсан. Гэтэл энэ автомашинаа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* ББСБ ХХК-д барьцаанд тавьсан байсан.
Иймээс Ж.Бгээс үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,500,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Ж.Бд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Зээлдүүлэгч И.Б нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, зээлдэгч С.Д*******, Ж.Б нарт 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор зээлдүүлжээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” 232..-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь зээлдэгч С.Д*******, Ж.Б нартай байгуулсан гэрээний үүргийг Ж.Бгээр гүйцэтгүүлэхээр шаардаж буй үндэслэлээ тайлбарлахдаа, С.Д*******гийн гуйлтаар Ж.Бд зээлдүүлсэн бөгөөд Ж.Бд бүх мөнгийг шилжүүлсэн гэх тайлбар нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг ******* дугаарын данснаас Ж.Бгийн ******* дугаарын данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдов.
Зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу, гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ эргүүлэн төлөх, энэхүү хугацаа хэтэрснээс хойш дээр дурдсанаар алданги төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанаас хэтрүүлж хүү шаардах эрхгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 6 сарын зээлийн хүүнд нийт 3,000,000 төгрөг төлсөн, 2019 оны 5 дугаар сараас хойш зээл, хүү төлөөгүй хэмээн шүүхэд тайлбарлаж байх боловч талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул уг 3,000,000 төгрөгийн зээлийн 1,000,000 төгрөгийг зээлийн хүү, үлдэх 2,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тус тус тооцох нь зүйтэй.
Хариуцагчийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232., 232.6-д тус тус зааснаар алданги тооцох үндэслэлтэй байх тул хариуцагчаас нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудаст “өмгөөлөгчтэй ирж зурах болно” хэмээн бичсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх, хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн хаяг болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, байр, тоот хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасан ажиллагааг хийсэн боловч шуудангийн магадлагаагаар хариуцагч тус хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг тодорхойлсныг мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргэсэнд тооцох үндэслэлтэйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч Ж.Бгээс 13,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгээс 225,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА