Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

 

 

 

       

   2023        02           07                                      2023/ШЦТ/64

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бийн Гт холбогдох эрүүгийн 2338000000033 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Хаан банк”-ны *** тоот дансанд нь Г.***гийн “Голомт банк”-ны 4905109215 тоот данснаас андуурч шилжүүлсэн 2.900.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000033 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Г.*** нь “Голомт банк”-ны 4905109215 тоот данснаас мөнгөн шилжүүлэг хийхдээ дансны дугаарыг андуурч  “Хаан банк”-ны *** тоот дансанд шилжүүлсэн мөнгө болох 2.900.000 төгрөгийг Б.Г нь бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж, өөрийн дураар захиран зарцуулж 2.000.000 төгрөгөөр зээлээ төлж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.***гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө би өөрийн Голомт банкны 4905109215 дугаарын данснаас өөрийн хаан банкны 5913180309 дугаарын данс руу 2.900.000 төгрөгийн шинжүүлэх гэж байгаад Хаан банкны *** дугаарын Б.Г гэх  данс байсан. Би дансныхаа сүүлээсээ 4 дэх орныг андуураад хийчихсэн байсан. Тэгээд хоёр хоногийн дараа мэдээд тухайн дансны эзэмшигч Б.Г гэх залууг олж утсаар ярихад андуураад шилжүүлсэн мөнгөний 900.000 төгрөгийг буцаагаад шилжүүлээд, 1.000.000 төгрөгийг нь хэсэг хугацааны дараа шилжуүлнэ гэж хэлээд алга болчихсон учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...Б.Г гэх залуутай манай нөхөр Д.*** утсаар ярьсан. Тэгэхэд надад бас мөнгө орж ирэх ёстой байсан юм, тэгээд тэр мөнгө орж ирчихлээ гэж ойлгоод мөнгийг чинь үрчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

Гэрч Д.***ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр Г.*** өөрийн Голомт банкны 4905109215 дугаарын данснаас мөн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5913180309 дугаарын данс руу 2.900.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхдээ нэг орон алдаад Улаанбаатар хотод байдаг Б.Г гэх хүний данс руу шилжүүлсэн байсан. Би тухайн хүнийг дугаарыг олоод утсаар ярьж тодруулахад надад бас мөнгө орж ирэх ёстой байсан юм тэгээд би андуураад үрээд дуусгасан гээд одоо байгаа нь 900.000 төгрөг л байна  гээд буцаагаад 900.000 төгрөгөө шилжүүлсэн. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өгнө гэж хэлээд алга болсон. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Хохирогч Г.***гийн голомт банкны 4905109215 тоот дансны 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулга /хх-ийн 4 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Гийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өглөө гадуу явж байхдаа би өөрийнхөө утаснаасаа интернет банк руугаа ороход миний дансанд 2.900.000 төгрөг орсон байсан. би тухайн уед уг орсон мөнгөний гүйлгээний утгыг хараагүй юм. Манай найз Мэндсайхан /86769582/ нь надаас 2022 оны 10 дугаар сарын сүүлээр i рhоnе 13 загварын гар утасыг 3,500,000 төгрөгөөр авч мөнгийг нь удаахгүй хувааж өгнө гэж надаас авч байсан болохоор нь би тухайн үед манай найз над руу мөнгө шилжүүлсэн гэж бодоо тоогоогүй тухайн 2.900.000 төгрөгөөс би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өр зээлэндээ 2.000.000 төгрөгийг зарцуулсан юм. Над руу 2022 оны 12 дугаар сарын 5-нд билүү 6-нд нэг хүний утсаар залгаж Хаан банкнаас ярьж байна. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр андуурагдаад мөнгө орсон байна тэр мөнгийг нь буцаагаад хий ..." гэхээр нь би гайхаад нөгөө орсон мөнгөний утгыг нь харсан чинь “Заяа бараа” гэсэн утгатай байсан Тэгээд тухайн өдөр над руу эрэгтэй утсаар залгаж андуураад мөнгө хийсэн байна буцаагаад шилжүүлээчээ гэхээр нь би энэ мөнгөнөөс 2 000.000 төгрөг зээлэндээ хийсэн одоо надад 900.000 төгрөг байна би ямар ч байсан хохиролыг барагдуулна, одоогоор би боломжгүй байна ...” гэсэн чинь нөгөө хүн нь одоо даруйхан хэрэгтэй байна бид хоёр бас тэр мөнгийг хүнд өгөх байсан юм гэж яриад би тэр өдрөө 900.000 төгрөгийг над руу ярисан хүний 4905109215 данс дугаартай *** гэх хүнд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.***гийн мэдүүлэг, гэрч Д.***ийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.***гийн голомт банкны 4905109215 тоот дансны 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулга, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Г.*** нь “Голомт банк”-ны 4905109215 тоот данснаас мөнгөн шилжүүлэг хийхдээ дансны дугаарыг андуурч  “Хаан банк”-ны *** тоот дансанд шилжүүлсэн мөнгө болох 2.900.000 төгрөгийг Б.Г нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, өөрийн дураар захиран зарцуулж 2.000.000 төгрөгөөр зээлээ төлж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь нотлогдож байна.

“Завших” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр андуурсан гүйлгээгээр шилжсэн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй байгаа мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.

   Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр олсон эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ууганцэцэгт 2.900.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.*** нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогч Г.*** нь Б.Гийн данс руу 2.900.000 төгрөгийг андуурч шилжүүлж буцаан авсан гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/, Хаан банкны 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 40 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 32-33, 35 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Г нь ам бүл 3, аав, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 06-02 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр олсон эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б овогт Бийн Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН