| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0066/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Т,
Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ргийн Эд холбогдох эрүүгийн 2338000000040 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сантын үзүүр” гэх газарт *** загварын *** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Д.*** амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2338000000040 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сантын үзүүр” гэх газарт мөсөн дээр шүүгдэгч Р.Э нь *** загварын *** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас машин мөс рүү цөмрөн орж машинд зорчин явсан Д.*** нь механик амьсгал бүтэлт буюу живж амь нас хохирсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Эгийн өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг учрал гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 65 км, Мөрөн сумын төвөөс баруун хойд зүгт 175 км зайтай Сантын үзүүр гэх газар байлаа. Хэрэг болсон гэх газрын ерөнхий байдлыг ахлах шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийн цөмөрч орсон гэх хэсгийн Р.Эгаар заалгуулж, гэрэл зургаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийн мөрийг ажиглахад ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчсон байна. Цөмөрч орсон хэсэгт аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид ажиллах үед усан доор тээврийн хэрэгсэл харагдаж байгаа байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн кординатын цэгийг үзэхэд N50,57,56,9, E100,16,32,1 байлаа. Живсэн тээврийн хэрэгсэл эргээс 32 м, гүн нь 5 м байлаа. Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын албан хаагчид эхлээд цогцсыг уснаас гарган ирэв. Цогцосны ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж шинжилгээг тусад нь хийхээр тогтов. Үүний дараа тээврийн хэрэгслийг уснаас гарган ирэв. Осолдсон тээврийн хэрэгсэл нь УАЗ маркийн *** ХӨА улсын дугаартай цагаан саарал өнгөтэй байлаа. Машины бүх хаалга хэвийн онгойж байв. Өөр ямар нэгэн учирсан гэмтэл байхгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.***ын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний хадам ах Р.Э, төрсөн хүү Д.Т, талийгаач Д.*** гурав Рэнчинлхүмбэ сумын төвөөс манай хөдөө гэр рүү ирэхээр гарсан юм. Талийгаач нь манай малыг хариулж, гэр харах ажлаар, Р.Э ах болохоор эхнэр бид хоёрыг Хатгал тосгонд хүргэж өгөх ажлаар ирж явсан юм. Энэ 3 ирэхгүй удаад байхаар нь гайхаад гэртээ байж байтал гаднаас манай хадам ээж, хадам эгч, хүү Т гурав орж ирсэн. Би хүүгээсээ Д.*** ах хайчсан юм гэж асуухад “Д.*** ах машинтай усанд орчихлоо, хаалгыг нь татаад онгойхгүй байсан, аварч чадсангүй” гэж хэлэхээр нь гайхаад байж байтал гаднаас Р.Э ах хувцас нь айхтар норчихсон байдалтай орж ирээд уйлж, хашхирч, орилоод байсан. Тэгээд би үнэн юм байна даа гэж итгээд төрсөн дүү Эрдэнэтуяа руу гар утсаар залгаж хэлсэн. Миний мэдэх зүйл энэ л байна...3.000.000 орчим төгрөгийг Р.Э ах өгсөн байгаа. Надад болон манай гэр бүлийнхэнд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Р.Э ахад холбогдох хэргийг хөнгөнөөр шийдэж өгөхөд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20, 22 тал/,
Гэрч Ж.***гийн өгсөн: “...Бид 3 Хөвсгөл нуурын эрэг хүртэл шороогоор явж байхад Сантын давааг далайн мөсөн дээгүүр явж тойрох гэж байгаад яг Сантын үзүүр дээр хил гарчихсан байсан бололтой мөс цөмөрч, машин урагшаа хойшоо хөдлөхөөргүй болсон, би жолоочийн суудал дээр, миний хажууд Т, арын суудал дээр талийгаач сууж явсан юм. Т машинаас буугаад машины дээр гарсан, би жолоочийн эсрэг талын хаалгаар буугаад баруун талын хаалгыг онгойлгох гэхэд мөс тулаад онгойхгүй байсан. Би буцаж урд талын хаалгаар орж талийгаачийг аврах гэхэд гар маань хүрэхээргүй байсан. Энэ үед машин тал хэсгээрээ далайн ус руу орсон байсан. Хойд талын хаалга онгойсон бол би аварч чадах байсан. Би орилж дуудсан боловч талийгаач сэрэхгүй байсан байх. Талийгаач явах замдаа надаас нууцаар архи уугаад байсан гэдгийг сүүлд мэдсэн, тасраад унтчихсан бололтой байсан. Тэгээд машин далайн ус руу доош орчихсон, Т бид хоёр эрэг рүү гараад доош хэсэг алхсан, би тамиргүй болчихсон байсан, хувцас маань норчихсон байсан юм....” гэх мэдүүлэг
Гэрч Ж.***гийн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Рэнчинлхүмбэ сумын төвд эхнэрийнхээ хамт ирээд буцаад Улаанбаатар хот руу буцахаар болоод *** дүү ***ын гэрийг сахиж үлдэхээр тохироод ***ыг Рэнчинлхүмбэ сумаас Далайн захад авчир очихоор болоод миний өөрийн Ланд 80, мөн хадам ах Эгийн пургон маркийн машинаар гарсан. ***ыг миний машинд суугаад яваач гэхэд татгалзаад Эгийн машины арын суудал дээр ганцаараа сууж явсан...Тухайн үед 19 цаг 38 минут болсон байсан. Энэ үед хойно явсан хадам ах Р.Э хажуугаар гүйцэж түрүүлээд урд гараад явсан. Би гар утсаар ярьж дуусаад ар талаас нь хөдөлсөн. Тэгэхэд Р.Э Барьдагчийн царамын доод талаар Хөвсгөл далайн мөсөн дээр гараад явсан. Бид нар болохоор Сантын даваагаар давах гээд Сантын даваагаар өгсөж байх үед Эгийн машины хойд талын улаан гэрэл Сантын үзүүр тойроод гэрэл нь алга болохоор нь би тойрчихлоо гэж бодсон. Бид нар Сантын даваагаар даваад доош уруудаж ирэхэд тойрч ирэх замын огтлолцох хэсэг дээр Эгийн машинд сууж явсан хүүхэд Т зогсож байсан. Би Тийн хажууд очиж зогсоод юу болсныг асуухад машин далай руу орчихлоо гээд уйлсан. Нөгөө 2 хүн чинь юу болов гэтэл *** ах маань цуг орчихлоо гэж уйлсан. Нагац Э чинь хаана байна гэхэд тэнд хэвтэж байна гэсэн харахад замын цаана хэвтэж байсан...Тэндээ 5 орчим минут болсон. Эг аваад дулаан газар очихгүй, хувцас нь нойтон хөлдөхөөр байхаар нь Төөс *** ах чинь машинтайгаа яг орсон юм уу буцаж очих уу гэхэд машинтайгаа орсон 10 гаруй минут болсон гэхээр нь найдваргүй болсон гэхээр нь Э ахыг дулаан газар руу авч явсан. Хадам дүүгийн гадаа очоод хүмүүс буулгаж дуусгаад Э ах миний гарыг атгаж хүргэн дүүгийнхээ нүүрийг яаж харах вэ гэж уйлаад байхаар нь би аргадаж гэртээ оруулсан. Тэгэхэд мэдээлэл өгье гээд сумын Засаг дарга руу ярьсан. Миний сүлжээ муу байсан болохоор Отгонбаяр дарга цагдаа, онцгой байдлын алба руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,
Гэрч Р.Бгийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар баг буюу сумын төвөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр ***, ээж Р, нутгийн танил Отгонбаяр бид нар сумын 4-р баг Сантын өвөр гэх газар руу явахаар болоод байж байтал талийгаачийн ээж Батчулуун бид нарт хандаж “Д.***ыг гэрээс нь аваад хамт явчихаарай” гэж хэлсний дагуу тухайн өдрийн 16 цагийн үед талийгаач Д.***ыг гэрээс нь аваад явсан. Миний төрсөн ах Р.Э өөрийнхөө УАЗ маркийн 3883ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод хажуудаа Тийг суулгаж, хойд талын суудал дээрээ талийгаачийг суулгаад гурвуулаа явсан. Бид нар болохоор тусдаа машинтай дагалдаад явсан. Тэгээд явсаар байгаад Сантын үзүүр гэх газарт ирэхэд Р.Э ах машинтайгаа далай дээгүүр явчихсан. Харин манайх Ланд-80 маркийн машин болохоор Сантын даваа буюу шороон замаараа явсан. Сантын давааг даваад уруудаж явахад зам дээр Т уйлаад ганцаараа зогсож байсан. Далайн зах дээр Р.Э ах хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад Т надад “машин далайн ус руу орчихлоо, Д.*** ах бас хамт орчихлоо” гээд уйлсаар ярьсан. Р.Э ах мөн уйлаад юу ч ярьж чадахгүй байсан. Хувцас нь нороод хөлдчихсөн байсан. Маш тамиргүй болсон байсан. Бид нар шууд ***ын гэрт явж очоод аймгийн онцгой, сумын засаг дарга болон талийгаачийн ар гэрийнхэнд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
Насанд хүрээгүй гэрч Д.Тийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр талийгаач ах Д.***, нагац ах Р.Э нарын хамт пургон машинаар Рэнчинлхүмбэ сумын төвөөс сумын 4 дүгээр багийн Сантын өвөр гэх газар руу явж байсан. Р.Э ах өөрийнхөө машиныг жолоодоод явж байсан, бид нартай хамт дагалдаад *** ах өөрийнхөө машиныг жолоодоод явж байсан. *** ахын машин манай машины урд явж байгаад Жиглэгийн голын тэнд хальт зогсох үед нь Р.Э ах хажуугаар нь гараад цааш явсан. Хэсэг явж байтал талийгаач Д.*** ах бие засъя гэж хэлээд машиныг зогсоосон. Бид гурав буугаад бие засах үед Д.*** ах архи уусан согтуу байсан, уг нь сумын төвөөс гарахдаа эрүүл байсан. Машины хойд талын суудал дээр ганцаараа суугаад явж байсан болохоор нууцаар архи уугаад байсан юм байна лээ. Тэгээд цааш явж байтал Р.Э ах надад “Сантын даваа гэлүүртэй байна гээд сумын төвөөс гарах үед хүмүүс яриад байсан, далай дээгүүр зам үзье гэсэн. Р.Э ах далайн эрэг дээр машинаа зогсоогоод бид хоёр хамт бууж далай дээгүүр зам харахад машины мөр гарчихсан байсан. Р.Э ах “мөр сайн гарсан байна, машинууд явж байгаа юм байна, даваагаа давахгүйгээр далай дээгүүр явчихъя” гэж хэлж машиндаа суугаад далай дээгүүр явсан, явж байтал миний нүдэнд “далайн хөлдсөн мөсөн дээгүүр ус тунаж байгаа харагдсан” тэгэхээр нь би ус гарч ирж байна ах гэж хэлэхэд Р.Э ах жолоогоо мушгиж буцаж эргэх гэж байтал мөс цөмөрч, машин доошилж эхэлсэн. Би шууд өөрийнхөө талын хаалгаар буух гэхэд устай байсан болохоор машины дээр гарчихсан, нагац ах миний араас миний талын хаалгаар буух үедээ Д.***ыг гаргая гэж хэлэнгүүтээ ус рүү үсэрсэн, би машины дээрээс арын хаалгыг онгойлгох гэж оролдсон, мөн Р.Э ах усан дотроос арын хаалгыг онгойлгох гэж үзэх үед онгойхгүй байгаад байсан. Би мөс тулчихсан байна даа гэж бодсон. Тэгээд би машиныхаа дээрээс мөс рүү үсэрсэн, усан дотор байгаа Р.Э ахыг татаж мөсөн дээр гаргахад Р.Э ах Д.***ыг аваръя гээд буцаж ус руу ороод аврах гэж оролдоод үнэхээр чадаагүй, машин улам доошилж далд орсон. Р.Э ахын хувцас нороод хөлдөөд явж чадахааргүй болсон. Тэр үед *** ахын машин даваагаа даваад гарч ирсэн. Тэгээд бид нар манай гэрт очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай: “...Иргэн Р.Эгийн биенээс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай: “...Д.Эын цогцост гэмтэл үгүй байна. Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Амь хохирогч нь шинжилгээ орох үед нас бараад 24-26 цаг болсон байна. Д.Эын цусанд 3,2% промилли спирт илэрсэн ба нас барах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн согтолттой байжээ. Д.Эын нь механик амьсгал бүтэлт буюу живэлтийн улмаас нас барсан байна. Энэ нь хамар дах шингэн агууламж, цагаан мөгөөрсөн хоолой тогтвортой, хөөс, шингэн агууламж, /Крушейвскийн шинж/, уушигны тэлэгдэлт, /Рассказов Лукомскийн шинж/, уушгины гадаргуу дах хавирганы ором, гарын алга, хөлийн улны бэржийлт зэрэг шинжээр батлагдаж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/,
Мөрдөгчийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн: “...Жолооч Р.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 53-55 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Прокурорын 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай “эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 13 тал/,
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 30 тал/,
Шүүгдэгч Р.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...Тухайн асуудалд үнэхээр харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.***ын мэдүүлэг, гэрч Ж.***, Р.Б, насанд хүрээгүй гэрч Д.Т нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн магадалгаа, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, прокурорын 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай “эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл, мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сантын үзүүр” гэх газарт мөсөн дээр Р.Э нь *** загварын *** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас машин мөс рүү цөмрөн орж машинд зорчин явсан Д.*** нь механик амьсгал бүтэлт буюу живж амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.*** нь механик амьсгал бүртэлт буюу живэлтийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Р.Эгийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Р.Э жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Р.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, уг гэмт хэргийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Р.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.***ын амь нас хохирсон болох Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.*** нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Дагважавын 3.000.000 орчим төгрөгийг Р.Э ах өгсөн байгаа...Надад болон манай гэр бүлийнхэнд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/ хэрэгт авагдсан, шүүхэд .... юу гэж хэлсэн бэ байх тул шүүгдэгч Р.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Р.Эгийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Р.Эг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Эгийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 64, 66-70 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Засаг даргын тодорхойлолт,Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Р.Э нь ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Р.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин Т болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Р.Эгийн 474047 дугаартай В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин Т болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ргийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүгдэгч Р.Эд 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2338000000040 дугаар хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Р.Эгийн 474047 дугаартай В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин Т болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Р.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН