| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 223.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бийн Бд холбогдох эрүүгийн 2338000000051 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Оийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар драйгер багаж үлээлгэх шаардлагыг үл биелүүлж, эрүүлжүүлэх байрны цагдаа М.Эын нүүр рүү нулимж, эрүүлжүүлэх байрны бүртгэлийн карт хөтөлдөг дэвтрийг урж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргахад Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.О согтууруулын зэргийг шалгахаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар руу дагуулан явахад Б.Б нь хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, Л.Оийн нүүрэн тус цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаа М.Э нь драгер багаж үлээлгэхээр шаардлага тавихад шаардлагыг биелүүлэлгүй, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүн рүү нулимж, эрүүлжүүлэх байрны бүртгэлийн карт хөтөлдөг дэвтрийг урж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Оийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өдөр 14 цаг 25 минутад Мөрөн сумын 10 дугаар багт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад айлын хашаа мөргөсөн хүн байна гэж зохицуулагч цагдаа Бадамрагчаа над руу утсаар хэлсэн. Би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн байцаагч Бийн хамт тухайн газар очиход 16-69 УНЯ улсын дугаартай приус-20 маркийн машин 10 дугаар хороонд гэрийнхээ гадаа байсан. Тухайн машины жолоочийг зохицуулагч цагдаа Бадамрагчаа аваад явсан байсан. Би тухайн машиныг жолоодоод жолоочийн эхнэрийг хэсгийн байцаагч Бийн хамт машинд суулгаад тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийж тээврийн хэрэгслийг саатуулаад, жолооч согтуу байсан тул жолоочийн согтуурлын зэргийг согтуурал хэмжигч багажаар шалгах зорилгоор цагдаагийн газар луу албаны тээврийн хэрэгслээр тээвэрлэж явах замд тухайн жолооч эхнэрийгээ үг хэлээр доромжилж эхнэртэй агсрах маягтай байхаар нь би “та битгий эхнэрээ хэл амаар доромжлоод дайраад бай, та гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг юм биш биз” гэж хэлэхэд тухайн жолооч зүүн гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэр үед машинаа зогсоогоод та яаж байна аа гэхэд эхнэр нь тухайн иргэнийг аргадаж тайвшруулсан. Бид нар шууд явсаар цагдаагийн газарт ирээд цагдаагийн газрын 106 тоот өрөөнд оруулж драгер багаж үлээлгэх гэсэн боловч үлээхгүй байсан тул иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байр руу оруулж саатуулах гэхэд тухайн иргэн эрүүлжүүлэх байрны цагдаа Эын нүүр рүү нулимж, эрүүлжүүлэхийн карт хөтөлдөг дэвтрийг урсан. Тухайн иргэн " чи өөрөө драгер багаж үлээ, чи өөрөө согтуу байна “ гэхээр нь би өөрөө драгер багаж үлээж үзүүлсэн. Тэгээд тухайн иргэний драгер багаж үлээлгэхэд 1.88 хувийн согтолттой байсан. Тиймээс тухайн иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Гэрч М.Эын өгсөн: “...Би өнөөдөр эрүүлжүүлэх саатуулах байрны 24 цагийн жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байхад өдөр 16 цагийн үед замын байцаагч О, хэсгийн байцаагч Б нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн цагдаагийн алба хаагч шаардлага эсэргүүцэж биед халдсан иргэний авч ирлээ гээд Б гэдэг иргэнийг эрүүлжүүлэх байр руу оруулж ирсэн. Тухайн иргэнийг саатуулах карт дэвтэр дээр эрүүлжүүлэх байрны эмч Батжаргал нэр хаягийн нь бичих гэж байхад нэрээ хэлэхгүй бид нарыг хэл доромжилж байхад нь би тухайн иргэд та ингэж болохгүй, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээд нэр, хаягаа хэлнэ үү “ гэхэд Б шууд миний нүүр лүү нулимаад "ална шүү. чамд хамаагүй” гэж хэлээд тэмдэглэл бичиж байсан дэвтрийг авч урж шидсэн. Тэр үед цагдаагийн алба хаагч нар тухайн иргэнд биеийн хүч хэрэглэж эрүүлжүүлэх байрны камерт хийсэн. Ийм л зүйл болсон... 3амын байцаагч О, Б нар ярихдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож айлын хашаа дайрсан, мөн О цагдаагийн биед халдсан гэж ярьж байсан... Одоо архи нь гараагүй, орилсон, хашхирсан, камер дотроо шээсэн, өөрөө хана мөргөсөн байдалтай байж байгаад одоо тайвширсан сууж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч А.Бийн өгсөн: “...Би өчигдөр 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд 14 цагийн үед замын байцаагч О 10 дугаар хороонд согтуу жолооч машин мөргөсөн гэсэн дуудлага ирлээ хамт явъя гэхээр нь 10 дугаар хороо луу хамт очсон. О бид хоёрыг очиход жолооч нь байхгүй 16-69 УНЯ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг замын цагдаа Бадамрагчаа аваад явсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийг О жолоодоод би жолоочийн эхнэр Даваацэцэг гэх эмэгтэйг суулгаад тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу явсан. Түр саатуулах хашаанд очоод тээврийн хэрэгслийг саатуулчхаад жолооч Б гэдэг хүнийг албаны тээврийн хэрэгслээр цагдаагийн газар луу зөөвөрлөн явж байх замд Б нь эхнэр лүү гээ агсрах маягтай байхаар нь О “ та битгий эхнэр лүү гээ дайраад бай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг юм биш биз “ гэхэд Б нь Оийн зүүн талын шанаа руу нэг удаа цохисон Тэр үед би машинаа зогсооход Бгийн эхнэр Бг аргадаж түр тайвшруулсан. Тэгээд цагдаагийн газарт ирээд тухайн иргэнийг драгер буюу согтуурал шалгах багажаар шалгуулах шаардлага тавихад тухайн иргэд драгер үлээхгүй хэл амаар доромжлоод байсан тул О бид хоёр тухайн иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байр луу оруулахад эрүүлжүүлэх байрны цагдаа эмч нарыг мөн хэл амаар доромжилж цагдаа Эын нүүр лүү нулимсан.Тэр үед ч бид нар тухайн иргэнийг хараад зогсож байсан. Харин тэр иргэн эрүүлжүүлэх байрны эмч Батжаргал карт хөтөлж байхад картын дэвтрийг нь урж тасдаж шидсэн, тэр үед бид нар үйл ажиллагааны журамд заасны дагуу биеийн хүч хэрэглэж тухайн иргэнийг эрүүлжүүлэх байрны камер луу хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 50 дугаартай: “...Д.Оийн биед зүүн хөмсгөнд няцралт, зүүн дзэд зовхинд цүс хурал г бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Д.Оийн биед гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй...Би Т.Отай эвлэрсэн байгаа. Би цагдаагийн албан хаагчийн биед халдаж, улмаар хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 41-42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Оийн мэдүүлэг, гэрч М.Э, А.Б нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Б нь Б.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргахад Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.О согтууруулын зэргийг шалгахаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар руу дагуулан явахад Б.Б нь хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, Л.Оийн нүүрэн тус цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаа М.Э нь драгер багаж үлээлгэхээр шаардлага тавихад шаардлагыг биелүүлэлгүй, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүн рүү нулимж, эрүүлжүүлэх байрны бүртгэлийн карт хөтөлдөг дэвтрийг урж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “...Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.О нь хууль сахиулагч гэх ойлголтод хамаарна.
Шүүгдэгч Б.Б гэм буруугийн талаар маргаагүй, түүний хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, идэвхтэй үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б, Д.О нар нь 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр талууд тохиролцож эвлэрсэн. Цаашид гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 51 тал/ хэрэгт авагдсан, шүүхэд хохирогч Д.О нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Бг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 45-47 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 04 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилд 1.500.000 төгрөгөөр 2 удаа хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Бийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Бг 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэг жилд 1.500.000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгөөр 2 /хоёр/ удаа 2 /хоёр/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох сар бүр 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж торгох ялыг биелүүлэх хугацааг 32 /гучин хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН