Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0262

 

      

“М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч А.З

Хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Гуравдагч этгээд “Г б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О

Гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/292 дугаар захирамжийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “Т ф” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам гудамж, **/* тоотод байрлалтай Ү-220413****, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам гудамж, ** тоотод байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг “Т ф” ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, **/* тоотод байрлалтай Ү-220413****, Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, ** тоотод байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч овгийн Б.У-т өмчлүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч А.З

Хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Гуравдагч этгээд “Г б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О

Гуравдагч этгээд “Т ф” ХХК болон гуравдагч этгээд Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2024/0350/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М г” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/292 дугаар захирамжийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “Т ф” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам гудамж, **/* тоотод байрлалтай Ү-220413****, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам гудамж, ** тоотод байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг “Т ф” ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, **/* тоотод байрлалтай Ү-220413****, Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, ** тоотод байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч овгийн Б.У-т өмчлүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М г” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн А/292 дугаар захирамжийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “Т ф” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М г” ХХК-иас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, **/* тоотод байрлалтай Ү-220413****, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, ** тоотод байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг “Т ф” ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, **/* тоотод байрлалтай Ү-220413****, Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, ** тоотод байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч овгийн Б.У-т өмчлүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа:

            -Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/292 дугаар захирамжийн “М г” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг

            -Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр захирамжийн “Т ф” ХХК-д газар эзэмших эрхийг олгосон хэсгийг

            -Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, нарны зам /13332/ гудамж **/* тоот хаягт байрлалтай Ү-220413****, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** хороо, нарны зам /13332/ гудамж ** тоот хаягт байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх хөрөнгийг “Т ф” ХХК-д бүртгэсэн бүртгэлийг

            -Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, нарны зам /13332/ гудамж **/* тоот хаягт байрлалтай Ү-220413****, Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, ** тоотод байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч овгийн Б.У-т өмчлүүлсэн бүртгэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу хүчингүй болгуулах гэж тус тус тодорхойлсон.

            Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, нарны зам /13332/ гудамж **/* тоот хаягт байрлалтай маргаан бүхий газрыг анхан шатны шүүхээс Н.У, Э.С, Э.А нарын нэхэмжлэлтэй, “Т ф” ХХК, Б.Э нарт холбогдох иргэний хэрэг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2020/17524 дүгээр захирамжаар эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон, түүнд Н.У, Э.С нар хувьцаа эзэмшигч бөгөөд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам гудамж, **, **/* тоотод байрлах 1700 м.кв газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байсан гэж дүгнэсэн байна.

            Дээрх иргэний хэрэгт “М” ХХК хэргийн оролцогч байгаагүй, Н.У, Э.С нар хувьцаа эзэмшигч гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байсан бөгөөд “М” ХХК-ийн газар эзэмших эрхээс татгалзах эрх Н.У, Э.С нарт байхгүй, иргэн, хуулйн этгээдийн харилцааг нэг маргаан байсан мэтээр үнэлсэн нь үндэслэлгүй.

            Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр захирамжаар “Т ф” ХХК-д газар эзэмших эрхийг олгосон хууль зөрчөөгүй, шүүхээр 2020 онд эвлэрсэн үй байдлыг дурдаж 2012-2020 оны хугацаанд газраа эзэмших, зүй ёсоор эзэмших боломжгүй нөхцөл байдалтай байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй юм.

            Газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх баримт гэж айдаг ба дуудлага худалдааны анхны үнэ төлөх, газрын хянан баталгааны дүгнэлтийг зайлшгүй гаргуулах ёстой байдаг ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 581 дүгээр захирамжаар “Т ф” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгохдоо газар эзэмших эрхийг сунгасан хэлбэрээр эрх олгож байгаа. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрх олгох гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгах хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримтыг хавсаргана гэж заасан. 2 шатны шүүхийн шийдвэрээ “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 онд дууссан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүхээс харьяаллын бус гэж хүлээн авахаас татгалзсан. Үүнээс үзэхэд “Т ф” ХХК газар эзэмшигч юм.

            Газар эзэмшигч л өөрийн эзэмшиж байгаа газраа сунгуулах хүсэлт гаргаж болно. Сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө гаргах ёстой байсан. Гэтэл “Т ф” ХХК-ийн зүгээс 8 жилийн дараа буюу 2021 оны 10 болон 12 дугаар сард газраа сунгуулах хүсэлт гаргаж байгаа. Энэ агуулгаараа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчиж “Т ф” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг нь сунгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон ба сунгуулах хүсэлт гаргасан гэж үзвэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт зааснаар газрын төлбөр төлсөн тухай баримт, 37.1.3 байгаль орчны ерөнхий үнэлгээгээр гарсан үнэлгээг хэрэгжүүлсэн талаар тодорхойлолт байх хуулийн шаардлага байгаа атал “Т ф” ХХК-ийн зүгээс газар эзэмших хүсэлтээ өөр ямар нэгэн баримтгүйгээр газар эзэмших эрхээ сунгуулж шийдвэрлүүлсэн байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.3-т заасныг зөрчсөн.

            Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөрийг төлнө гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг зөрчсөн. Маргаан бүхий газар нь өөрөө Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа төсөв сонгон шалгаруулалтын хэлбэрээр олгогдох ёстой. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн хүчинтэй хугацаа 2012 онд дууссан. Газар эзэмшигч биш этгээдийн зүгээс 2021 онд хүсэлт гаргаж айгаа тохиолдолд газар эзэмших эрхээ сунгуулах биш шинээр газар олголт хийлгэх хүсэлт гаргах ёстой. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар бусад сонгон шалгаруулалт, эсхүл дуудлага худалдаагаар орох ёстой. Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 844 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаар магадлал зэрэг нь хэрэгжих ёстой. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй. Эдгээр шүүхийн шийдвэрээр “Т ф” ХХК газар эзэмших эрхгүй болох нь тогтоогдсоор байтал Засаг даргын зүгээс энэ шүүхийн шийдвэрүүдийг үл хайхарч газар эзэмших эрхийг нь хууль бусаар сунгаж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам зөрчсөн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4.2 дээр эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа дараах дэс дарааллын дагуу явагдах ёстой ба тус хуулийн 4.2.2 дээр суурин судалгаа, 4.2.3 хээрийн судалгаа хийгдээгүй, “М г” ХХК-ийн бодитой эзэмшиж ашиглаж байгаа газар дээр хээрийн судалгаа хийлгүйгээр хаа хамаагүй хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг олгож газар эзэмших эрхийг олгох, сунгах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангаагүй захиргааны актыг үйл өмнө эзэмшиж байсан, 2012-2020 оны хугацаанд газраа эзэмших, зүй ёсоор эзэмших боломжгүй нөхцөл байдалтай байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/292 дугаар захирамжийн “М г” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлийг шүүх дүгнэхдээ хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байсан газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, төрийн эрх бүхий байгууллагын зүгээс давхардуулж олгосон актаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт газар аливаа байдлаар давхцаагүй байсан, эвлэрсэн асуудалд тухайн асуудал хамааралтай байсан тухай дурдсан ба шүүх эргэлзээ бүхий үйл баримтыг төрийн байгууллагад ашигтай байдлаар нь өөрийн үзэмжээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“... 4.1. Анхан шатны шүүхийн нотлох баримт хууль зүйн дүгнэлтийн тухайд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.4 дэх хэсэгт “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар “... хуурамч материал бүрдүүлсэн...” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 48.2, 48.2.4-д тус тус заасны дагуу ... “М г” ХХК-ийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус захирамжийг эс зөвшөөрч маргаагүй байдаг” хэмээн дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд илтэд хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан бөгөөд тус хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж /дагаж мөрдөхөөр/ эхлэхээр хуульчлан заасан.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй, тус хуулийг дагаж мөрдөж эхлээгүй байх үед гарсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4-д заасныг үндэслэн гарсан хэмээн илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4-д заасныг үндэслэн гарах хууль зүйн ямар ч боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч компани нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжид холбогдуулан гомдол гаргаагүй нь нэхэмжлэгч 12 жилийн хугацаанд бодитоор эзэмшиж, ашиглаж буй газрыг дахин эзэмших хүсэлт гаргах, нэхэмжлэгчид тухайн газрыг дахин эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг үгүйсгэхгүй. Тухайлбал нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж, ашиглаж буй газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмших хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамж саад болохгүй.

Нөгөөтээгүүр Н.У-т холбогдуулан үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тус мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан баримтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болоогүй, гэм буруу нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/50 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Учир нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолоор Н.У-т холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл Н.У гэмт хэрэг үйлдээгүй болохыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолоор тогтоосон бөгөөд ийнхүү гэм буруугүй болох нь тогтоогдохоос өмнө түүнийг гэм буруутай мэтээр дүгнэж нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэж чадаагүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д “Тус захиргааны хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн Н.У, Э.С, Э.А нарын нэхэмжлэлтэй “Т ф” ХХК болон Б.Э нарт холбогдох иргэний хэрэг нь тус иргэний шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17524 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байдаг бөгөөд ингэхдээ нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, 70, **/* тоотод байрлах 1 700 м.кв газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх хэсэгт 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээг байгуулсан нь тогтоогддог” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь энэхүү захиргааны хэргийн нэхэмжлэгч бөгөөд маргаан бүхий газрыг 12 жилийн хугацаанд бодитоор эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж ирсэн нэхэмжлэгч компани нь Н.У нарын нэхэмжлэлтэй “Т ф” ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр огт оролцоогүй бөгөөд ийнхүү оролцоогүй болох нь тус иргэний хэрэгт авагдсан бүхий л баримтаар нотлогддог. Нөгөөтээгүүр тус иргэний хэргийн оролцогчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулах буюу тус иргэний хэргийн нэхэмжлэгчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах нь нэхэмжлэгч компани нь өөрийн бодитоор эзэмшиж, ашиглаж буй газрыг эзэмших хүсэлт гаргах, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг аливаа хэлбэрээр хязгаарлах үндэслэл болохгүй юм. Учир нь тус иргэний хэргийн нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгч “Т ф” ХХК, Б.Э нарын хэн нь ч тус газрыг эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаагүй ба эдгээр оролцогчид хэрхэн эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулах нь нэхэмжлэгч компанид хамааралгүй бөгөөд хууль зүйн үр дагавар үүсгэх ёсгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх тухайн иргэний хэрэгт оролцогчоор оролцоогүй нэхэмжлэгч компанийг шууд хамааралтай мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, бусад этгээдүүдийн эвлэрсэн эвлэрлийн гэрээний хууль зүйн үр дагаврыг нэхэмжлэгч компанид хамааруулан дүгнэж нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн байна.

Нөгөөтээгүүр Н.У болон Э.С нар нь нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч байсан нь нэхэмжлэгч компанийг “Т ф” ХХК нарт холбогдох иргэний хэрэгт оролцогчоор оролцсон мэтээр дүгнэх хууль зүйн үр дагаврыг үүсгэхгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд эрх зүйн харилцаанд бие даан оролцож, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хариуцлага хүлээдэг бөгөөд шүүхийн маргаанд бие даасан тусдаа оролцогч болдог.

Гэтэл анхан шатны шүүх нь Н.У нь нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч байх хугацаандаа иргэний хэрэгт гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул иргэн, хуулийн этгээд эрх зүйн харилцаанд болон шүүхийн маргаанд тусдаа бие д аан оролцохгүй боломжгүй мэт илтэд үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

4.2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч компани нь Баянзүрх дүүрэг, **-р хороо, Нарны зам дагуу байрлах 1 700 м.кв газрыг 2012 оноос хойш тасралтгүй эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу тус газрыг эзэмших хүсэлтийг гаргасан. Тухайлбал дуудлага худалдааны анхны үнийг төлж, газрын төлөв байдал, чанарын улсын хяналт баталгаа болон кадастрын зургийг тус тус хийлгэн хүсэлтээ гаргасан. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/480 дугаар захирамжаар тус газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хууль ёсоор тус газрыг эзэмших болсон.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч компаниас газар эзэмших тухай хүсэлтийг гаргах үед маргаан бүхий газар нь зөвхөн нэхэмжлэгч компанийн эзэмшил, ашиглалтад байсан ба тус газрыг бусдад эзэмшүүлээгүй, бусдын эзэмшил ашиглалтад байгаагүй болох нь Газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл болон гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч компанийн 2012 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа газар нь Т ф ХХК-ийн газар эзэмших эрхтэй давхацсан мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл “Т ф” ХХК нь маргаан бүхий газрыг нэг ч өдөр бодитоор эзэмшиж, ашиглаж байгаагүй, тус газар байрлах үл хөдлөх хөрөнгийг бариагүй, нэхэмжлэгч компанийн газар нь “Т ф” ХХК-ийн газартай давхцах хууль зүйн үндэслэл байхгүй.

“Т ф” ХХК-д Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, хууль бусаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул “Т ф” ХХК-д газрыг эзэмших хууль зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд энэ тохиолдолд газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан газар давхацсан гэх нөхцөл бүрдэхгүй болно.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/292 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт юм.

Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллагаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” мөн хуулийн 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасны дагаа Баянзүрх дүүргийн Засаг дарга захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газарт газрын давхцал байгаа эсэх, “Т ф” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуульд нийцэж буй эсэх, маргаан бүхий газар нь хэний эзэмшил, ашиглалтад байдаг эсэх нөхцөл байдлыг шалган тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй атал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад ямар ч дүгнэлт хийлгүй орхигдуулсан бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэхийг дүгнээгүй нь үндэслэлгүй юм.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/292 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох хэгсийг баримтлаагүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль зааснаас бусад үндэслэлээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/480 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба тус захирамж нь нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37.4-д заасан “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт” бөгөөд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор хуульчилсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлаагүй бөгөөд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй /эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн эсэх, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон эсэх/ бөгөөд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна", 40.2.3-г Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", 40.3.3-т "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн туйл, заалтыг тодорхой заана" гэж тус тус заасан,

Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий захиргааны акт /Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/292 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд захиргааны актал тавигдах шаардлагыг хангаагүй тул тухайн захиргааны актыг шүүх хүчингүй болгох ёстой юм.

4.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/381 дугаар захирамжийн “Т ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581-р захирамжаар “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана" гэж заасан ба хугацаа сунгуулах хүсэлтийг гагцхүү хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газрыг эзэмшиж буй этгээд гаргах эрхтэй юм.

Гэвч “Т ф” ХХК нь 2012 оноос хойш нэг ч өдөр газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй ба 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий газрын эзэмшигч биш бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй байсан.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны №405 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “Т ф” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 онд дуусгавар болсон байдаг.

“Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тул Газрын тухай хуулийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрх сунгуулах хүсэлт таргах эрх “Т ф” ХХК-д үүсэхгүй бөгөөд энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг дарга ч мөн “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэх эрх хэмжээгүй болно.

Мөн “Т ф” ХХК нь Газрын тухай хуулийн 37.1-д заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргах ёстой атал эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 8 жил буюу 2920 хоногийн дараа гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 8 жилийн дараа гаргасан хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч хугацааг нь сунгаж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 37.1-д заасныг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл юм.

Нөгөөтээгүүр “Т ф” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 онд дуусгавар болоход хугацаа сунгуулах хүсэлтээ 30-аас доошгүй хоногийн өмнө захиргааны байгууллагад гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл /Газар эзэмших эрх дуусгавар болох/-ийн 39.1.1-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" гэж заасны дагуу “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон.

Ийнхүү Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон атал Баянзүрх дүүргийн Засаг дарга дуусгавар болсон газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл “Т ф” ХХК-иас газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан тохиолдолд газар эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой болохоос биш газар эзэмших эрх нь дуусгавар болсон хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй болно. Гэвч анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг дүгнэлгүй орхигдуулсан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр захирамжаар “Т ф” ХХК-д маргаан бүхий газрын хугацааг хууль бусаар сунгахдаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

Тухайлбал, Газар эзэмшигч нь газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлт гаргахдаа дараах баримтыг хүсэлтдээ хавсарган өгөх үүрэгтэй бөгөөд эдгээрийг баримтыг хавсарган ирүүлсэн тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэх үүрэгтэй. Үүнд:

-Газар эзэмших эрхийн гэрчилгээ /Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1/ “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрх 8 жилийн өмнө дуусгавар болсон бөгөөд газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ байхгүй

-Газрын төлбөрийг төлсөн тухай баримт

“Т ф” ХХК нь газрын төлбөр болон дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй

-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт

/”Т ф” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа ба байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт байхгүй/

Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө" гэж заасан атал “Т ф” ХХК нь 2021, 2022 онуудад газрын төлбөр төлөөгүй байдаг.

Тухайлбал, “Т ф” ХХК нь газар эзэмших эрхийг сунгуулахдаа буюу 2021, 2022 онуудад газрын төлбөрийг огт толонгүй байдаг ба Баянзүрх дүүргийн Засаг дарга газрын төлбөр төлөөгүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй этгээдэд газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нотлогдон тогтоогдсон.

Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаж буй этгээд нь дээр дурдсан баримтыг хүсэлтдээ хавсарган ирүүлэхийг хуульчлан заасан ба Засаг дарга мөн хуулийн 37.2-т "Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна" гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, “Т ф” ХХК нь газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хуульд заасан шаардлагыг хангаагүй, хуульд заасан баримтыг бүрдүүлээгүй тул Засаг дарга Газрын тухай хуулийн 37.2-т заасны дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзах үүрэгтэй.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 37.1.1-37.1.3, 37.2-т заасныг тус тус зөрчсөн бөгөөд “Т ф” ХХК-иас ирүүлсэн ганцхан хүсэлтийг нь үндэслэн дуусгавар болсон газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

“Т ф” ХХК-ийн газар эзэмших эрх 2012 онд дуусгавар болсон тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах ойлголт байхгүй атал газар эзэмших эрхийн хугацааг сунгах нэрийдлээр маргаан бүхий газрыг “Т ф” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг зөрчсөн.

Тухайлбал, “Т ф” ХХК-д газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны анхны үнийг тус компаниар төлүүлээгүй, төсөл сонгон шалгаруулах зарчмыг огт баримтлаагүй байдаг.

Нөгөөтээгүүр, Баянзүрх дүүргийн Засаг дарга “М г” ХХК-д газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, Газрын тухай хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангуулсан атлаа эдгээр хуулийн зохицуулалт байхгүй мэтээр газрын төлбөр болон дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэлгүйгээр, хуульд заасан баримтыг шаардан авалгүйгээр “Т ф” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн “Хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх” зарчмыг ноцтой зөрчсөн юм.

“Т ф” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссаны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргасан боловч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба газар эзэмших эрхийг нь сунгахаас татгалзсан.

“Т ф” ХХК нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэрийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан байдаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 844 дүгээр шийдвэрээр “Т ф” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар магадлалаар “Т ф” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тус шийдвэр, магадлалаар “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрх 2012 онд дуусгавар болсныг, газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариу нь хууль ёсны болохыг, “Т ф” ХХК нь газар эзэмших эрхгүй болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн.

Гэвч Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг эс тоож, газар эзэмших эрхгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон “Т ф” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус юм.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, Шүүхийн тухай хууль /2012 он/-ийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2021 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг Баянзүрх дүүргийн Засаг дарга биелүүлэх үүрэгтэй.

Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжийг үгүйсгэсэн юм.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр захирамжаар “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг зөрчсөн тул маргаан бүхий акт нь хууль бус юм.

Учир нь Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4.2-т “Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа дараах дэс дарааллын дагуу явагдана”, 4.2.2-т “Суурин судалгаа хийх”, 4.2.3-т “Хээрийн судалгаа хийх” гэж тус тус заасныг тус тус зөрчиж, суурин болон хээрийн судалгаа огт хийгээгүй. Хэрэв суурийн болон хээрийн судалгаа хийсэн тохиолдолд “Т ф” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмшиж байгаагүй, харин “М г” ХХК нь газрыг бодитоор эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа, тус маргаан бүхий газарт “М г” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгаа болох нь тогтоогдох байсан юм.

Дээр дурдсанчлан, Анхан шатны шүүх хариуцагч захиргааны байгууллагын хууль зөрчсөн баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... Эрхийн улсын бүртгэлийн Ү-220413****, Y-220413**** дугааруудад, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам /13332/ гудамж 70, **/* тоот хаягт байрлах 180 м.кв, 343.6 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг "Т ф" ХХК /504****/-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн гаргасан мэдүүлэг, тэмдэгтийн хураамж, бүртгүүлэхийг хүссэн хүсэлт, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, газар эзэмших гэрчилгээ, гэрээний хуулбар, "Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар" мэдээлэл технологийн хэлтсийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/380 тоот албан ёсны хаягийн тодорхойлолт, кадастрын зураг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07-64/224 тоот үйлчилгээний зориулалтаар бүртгэх дүгнэлт, техникийн нөхцөлүүд, эд хөрөнгийн план болон фото зураг гэх мэт нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн 00114****, 00110**** тоот гэрчилгээнүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон байна.

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.У-ын өмчлөлд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 00116****, 00116**** тоот гэрчилгээнүүд олгосон байх бөгөөд өнөөдрийн Байдлаар "Г” банктай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ3105180622 тоот 862 сая төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

Дээрх нотлох баримтуудыг хянан үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын Бүртгэлийн тухай хуулийн 7.7, мөн хуулийн 10.6.1, 10.6.5, 10.6.6, 10.6.7-д заасны дагуу бүртгэл үнэн зөв хийгдсэн болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.7-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна” гэж заасан байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1,6.6-д заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Y-2204134737, Ү-220413**** дугааруудад, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам /13332/ гудамж 70, **/* тоот хаягт байрлах 180 м.кв, 343.6 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, 19.4.3 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1,6.6-т заалтуудыг зөрчиж бүртгэл хийгдээгүй.

Тухайн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220413****, Y-220413**** дугааруудад, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам /13332/ гудамж 70, **/* тоот хаягт байрлах 180 м.кв, 343.6 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь “Т ф" ХХК-ийн нэр дээр эзэмшилд байсан нь "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн 2008 оны техникийн нөхцөл, "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар"-ын 2012 оны Улсын байцаагчийн дүгнэлт холбогдох нотлох баримтаар нотлогдож байна. Тухайн үед "М г" ХХК нь байгуулагдаагүй байсан бөгөөд 2011 онд байгуулагдсан байх тул тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь "М г" ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухайд: Шүүх тус шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 28 дахь хэсэгт “...Гуравдагч этгээд "Т ф" ХХК-д дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг олгосон бүртгэл нь хууль бус байх тул цаашлаад гуравдагч этгээд "Т ф" ХХК-аас гуравдагч этгээд Б.У-т маргаан бүхий Ү-220413****, Y-2204134737 эрхийн дугаар бүхий эд хөрөнгүүдийг шилжүүлсэн, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээд Б.У-ын өмчлөлд бүртгэсэн бүртгэл гуравдагч этгээд Б.У-аас гуравдагч этгээд "Г б" ХК-д маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэл зэрэг нь хүчингүй болгох үндэслэлтэй..." гэж буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл манай компани Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам /13332/ гудамж 70, **/* тоот хаягт байрлах 180 м.кв, 343.6 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэг, тэмдэгтийн хураамж, бүртгүүлэхийг хүссэн хүсэлт, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, газар эзэмших гэрчилгээ, гэрчилгээний хуулбар, "Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар" мэдээлэл технологийн хэлтсийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/380 тоот албан ёсны хаягийн тодорхойлолт, кадастрын зураг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07-64/224 тоот үйлчилгээний зориулалтаар бүртгэх дүгнэлт, техникийн нөхцөлүүд, эд хөрөнгийн план болон фото зураг гэх мэт нотлох баримтыг бүрдүүлэн өмчлөх эрхийг шударгаар олж авсан байдаг. Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр Б.У-ын өмчлөлд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 00116****, 00116**** тоот гэрчилгээг олгосон. Дээрх нотлох баримтуудыг Улсын бүртгэлийн хэлтэс хянан үзээд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул бүртгэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7, мөн хуулийн 10.6.1, 10.6.5, 10.6.6, 10.6.7-д заасны дагуу Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэлийг үнэн зөв хийсэн. Тиймээс гуравдагч этгээд "Г б" ХК нь улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх зарчмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн Б.У, "Т ф" ХХК нар нь хууль ёсны өмчлөгч, эзэмшигч тул гэрээ байгуулан барьцаалах эрхийг хууль ёсны дагуу олж авсан. Мөн бусад нотлох баримтуудаар тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг манайх барьсан нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл хэргийн нотлох баримтуудаас үзэхэд шүүх нэг зүйлийг анзааралгүйгээр шийдвэр гаргасан. Хэргийн материалд техникийн нөхцөлүүдийг өгсөн байгаа тус техникийн нөхцөлүүдийг гарсан он, сар, өдрийг харвал тухайн барилгуудыг анхнаасаа манайх барьсан байгаа гэдэг нь тогтоогдож байгаа юм. Эцэст нь "Т ф" ХХК-ийн тухайн үед байсан захирал Эрдэнэбилэг "М г" ХХК-ийн захирал Уранчимэг нар нь гэр бүл байсан учраас тухайн асуудал гэр бүлийн дундын хөрөнгийн асуудал гэдэг талаараа явж байсан бөгөөд энэ талаар дахиж маргаан гаргахгүйгээр шүүхийн шийдвэр гарсан, гэтэл шүүх энэ байдлаар шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Үндсэндээ энэ хоёрын тохиролцсон асуудал нь иргэний журмаар шийдвэрлэгдэх байтал гуравдагч этгээд худалдан авсан нь хохирох ёсгүй бөгөөд энэ талаар мэдэх боломжгүй байсан. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн “Г б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхгүй шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

“А д т” ХХК, Б.У, Н.О нар нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр банктай ЗГ3105180622 тоот зээлийн гэрээ байгуулан 862,000,000.00 /найман зуун жаран хоёр сая төгрөг/ төгрөгийн жилийн 19 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийн гэрээ байгуулан зээл авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон дараах гэрээнүүдийг байгуулсан.

1. БГ3105180622 тоот гэрээгээр Э-220402****, ГД000002**** улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг Нарны зам гудамж хаягт байршилтай, 1700 м.кв талбайтай, 133130**** нэгж талбарын дугаартай эзэмших эрхийн газар;

2. ЗБ3105180622-1 тоот гэрээгээр:

-Ү-220411**** улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг **-р хороо, О хороолол, Хүннү гудамж г*** байр *-* тоот хаягт байршилтай, 13.7 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

-Ү-220413**** улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн **-р хороо, нарны зам гудамж ** тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

-Ү-220413**** улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн **-р хороо, нарны зам гудамж **/* тоот хаягт байршилтай, 343.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

3. ЗБ3105180622-2 тоот гэрээгээр Ү-220410**** тоот гэрээгээр Баянзүрх дүүрэг **-р хороо Э хотхон, Хүннү гудамж *** байр *** тоот хаягт байршилтай, 133.22 м.кв талбайтай, таван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Дээрх Зээлийн гэрээ болон Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 451.2 “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 156.1 “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 166.1 “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэсэн шаардлагыг хангасан талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм.

Уг барьцааны эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд хууль, журмын дагуу бүртгэсэн гэж үзэж байна.

Гэтэл шүүхээс үндэслэх хэсгийн 28-д “Гуравдагч этгээд “Т ф” ХХК-д дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг олгосон бүртгэл нь хууль бус байх тул цаашлаад гуравдагч этгээд “Т ф” ХХК-иас гуравдагч этгээд Б.У-т маргаан бүхий Y-220413****, Ү-220413**** эрхийн дугаар бүхий эд хөрөнгүүдийг шилжүүлсэн, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээд Б.У-ын өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гуравдагч этгээд Б.У-аас гуравдагч этгээд “Г б” ХК-д маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг шилжүүлсэн бүртгэл зэрэг нь хүчингүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.4 дэх заалтад “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж заасан. Банк талуудын маргаан болон тэдгээрийн хооронд үүссэн харилцаануудыг мэдэх боломжгүй бөгөөд улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх зарчмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад холбогдох баримтуудыг шалгасны үндсэн дээр Б.У, “Т ф” ХХК нарыг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч гэж үзэж тухайн гэрээнүүдийг байгуулан барьцаалах эрхийг хууль ёсны дагуу олж авсан.

“А д т” ХХК нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн үлдэгдэлтэй байгаа тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй бөгөөд барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд зээлийн гэрээний шаардлагаа хангуулах этгээд нь банк болно.

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ”, 28 дугаар зүйлийн 28.4 “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зориулалтын зээлийн хөрөнгөөр олж авсан, барьсан орон сууцны байшин, сууцыг өмчлөх зээлдэгчийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснээр барьцааны эрх үүсэх бөгөөд энэ тохиолдолд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь барьцаалагч байна” гэж тус тус заасны дагуу барьцааны гэрээ хүчинтэй байгаа тул барьцаалагч “Г б” ХК-ийн эрх хөндөгдөхгүй, барьцаагчийн эрх хамгаалагдсан гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 172.6-д “Ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй” 172.7-д “Гуравдагч этгээд энэ хуулийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол холбогдох баримт болон бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардах”, 172.8-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг энэ хуулийн 172.6-д заасны дагуу хангасан этгээдэд ипотек шилжсэн бол тэрээр өмчлөгчөөс учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаас үзвэл барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхтэй холбоотой харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа буюу Иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр байтал илтэд зөрчиж барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад түүнийг үндэслэн хийсэн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу барьцаалагчид илтэд хохиролтой шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл барьцааны зүйлийг бусдад шилжүүлсэн нь барьцааг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд барьцааны хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх ба уг бүртгэлийн улмаас барьцаалагчийн эрх хөндөгдөхгүй болох тухай шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3.10-т ““Г б” ХК нь барьцааны эрхийг хууль бусаар олж авсан” гэж шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг буруу ташаа тусгасан байна.

Иймд гуравдагч этгээд “Г б” ХК-ийн эрх хөндөгдөхгүй болох тухай шүүхийн шийдвэрт тусгаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дугаартай шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Г б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “М г” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/292 дугаар захирамжийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “Т ф” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам гудамж, **/* тоотод байрлалтай Ү-220413****, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам гудамж, ** тоотод байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг “Т ф” ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, **/* тоотод байрлалтай Ү-220413****, Нийслэлийн Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, ** тоотод байрлалтай Ү-220413**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч овгийн Б.У-т өмчлүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “М г” ХХК нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам дагуу байрлах нэгж талбарын 133130**** дугаар бүхий 1700 м.кв газрыг 2012 оноос хойш тасралтгүй эзэмшиж байсан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/480 тоот захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/292 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсний улмаас манай компанийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөөд байна... ” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамжаар тус дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах 1700 м.кв газрыг худалдааны зориулалтаар “Т ф” ХХК-д эзэмшүүлсэн байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/222 дугаар захирамжаар уг газрыг “М г” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар ““Т ф” ХХК-ийн эзэмшиж буй газар дээр хуурамч материал бүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/222 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

2.3. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, улмаар 2021 оны 12 дугаар 13-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

2.4. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг гуравдагч этгээд “Т ф” ХХК хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байх цаг хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/480 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон “М г” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг зөв тайлбарлан өөрийн гаргасан дээрх хууль бус шийдвэрээ хүчингүй болгон 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/292 дугаар захирамжийг гаргасан нь хуульд нийцжээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/292 дугаар захирамжийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/581 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “Т ф” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.5. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ““Т ф” ХХК нь 2012 оноос хойш нэг ч өдөр газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй ба 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл маргаан бүхий газрын эзэмшигч биш бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй байсан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны А/405 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “Т ф” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 онд дуусгавар болсон, ... газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны газар эзэмших эрх сунгуулах хүсэлт гаргах эрх “Т ф” ХХК-д үүсэхгүй бөгөөд энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг дарга ч мөн “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэх эрх хэмжээгүй” гэж давж заалдах гомдолдоо дурдах боловч энэхүү маргааны хувьд анх “Т ф” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эийн гарын үсгийг Эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд Н.У хуурамчаар зурж, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулан улмаар “Т ф” ХХК-ийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, ийнхүү хууль бусаар шилжүүлэн авсан үедээ тус компанийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам ** тоот хаягт байрлах нэгж талбарын 136009Х0*** дугаартай 1700 м.кв газрыг “М г” ХХК руу хүчингүй болсон гэрчилгээ, тамгыг ашиглан шилжүүлсэнтэй холбоотойгоор үүссэн маргаан бөгөөд дээрх “Т ф” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн байгууллага хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар уг хуурамч бичиг баримт бүрдүүлэн газар эзэмших эрхийг шилжүүлсэнтэй холбоотойгоор “М г” ХХК-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн захирамжаа хүчингүй болгосон, улмаар 2021 онд “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байхад хугацаа сунгасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.6. Харин маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлтэй холбоотойгоор өмнө нь гуравдагч этгээд “Т ф” ХХК-иас “Баянзүрх дүүрэг **-р хороо, Нарны зам, ** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220404**** дугаартай бүртгэлийг, Баянзүрх дүүрэг **-р хороо, Нарны зам, **/* тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220404**** дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг “М г” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, дээрх 2 үл хөдлөх хөрөнгүүдийг “Т ф” ХХК-ийн өмчлөлд бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 532 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Баянзүрх дүүрэг ** дугаар хороо /13332/ Нарны зам ** дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220404**** дугаартай үл хөдлөх хөрөнгийг болон Баянзүрх дүүрэг ** дугаар хороо /13332/ Нарны зам **/* дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220404**** дугаартай үл хөдлөх хөрөнгийг “Т ф” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 335 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.7. Ийнхүү шийдвэрлэхдээ хяналтын шатны шүүх “... маргаан бүхий Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны замын ** болон **-* дугаар хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь “М г” ХХК гэдэг нь баттай нотлогдоогүй буюу “Т ф” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хүсэлт гаргаагүй, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг шалгалгүйгээр, хуурамч баримтыг үндэслэн гуравдагч этгээдийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, ... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хөрөнгөөр барьж босгосон гэж маргаж байх бөгөөд эд хөрөнгийг өмчлөгч хэн болохыг иргэний шүүх тогтоох учиртай...” гэж дүгнэсэн байна.

2.8. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийн асуудал одоо ч иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдээгүй буюу өмчлөгч нь хэн болох нь тодорхой болоогүй байхад улсын бүртгэлийн байгууллага хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр дээрх тогтоолыг анхаарч үзэхгүйгээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам гудамж, ** тоот хаягт байрлалтай 180 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Т ф” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-220413**** дугаарт, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, **/* тоот хаягт байрлалтай 343.6 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.У-ын өмчлөлд улсын бүртгэлийн Ү-220413**** дугаарт, мөн өдөр Баянзүрх дүүргийн **-р хороо, Нарны зам гудамж, ** тоот хаягт байрлалтай 180 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.У-ын өмчлөлд улсын бүртгэлийн Ү-220413**** дугаарт тус тус бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчимд нийцэхгүй.

 

Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Г б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч А.З, хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Г б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд “Г б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН