Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/270

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Ш.Анужин

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Уран гавал овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000000355 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 02-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, монгол хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянгол дүүргийн ******* хороо, 5******* байрны ******* тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ХЛ650202*******/, ******* овогт *******ийн *******.

                                   Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч *******ий эзэмшлийн “IPhone 11 Pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1******* зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гурав: Эрүүгийн  2305000000355  дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн “…CU сүлжээ дэлгүүрийн хяналтын дотор талын камерын 36 секундэд бичлэг байх бөгөөд бичлэгийг тоглуулж эхлэхэд хар өнгийн кепкен малгайтай, куртиктэй дотроо цэнхэр өнгийн цамцтай хар өнгийн нүдний шилтэй, ахимаг настай сэжигтэн С.******* нь хохирогчийг унтаж байх ширээн дээр очин сууж байгаад зүүн гараараа ширээн дээрээс гар утсыг авч халаасалж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч *******ий өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны 01 цагийн үед 10 дугаар хороололд үеэл ахынхаа гэрийнхэн гадаа ирээд гэр рүү нь орох гэсэн чинь орц нь онгойхгүй байхаар нь зам дагуу байх 10 дугаар хорооллын СU-руу орж юм идээд сууж байгаад ах руу залгахад ахын утас холбогдохгүй болохоор тэндээ ширээн дээр суугаад оролдоод байж байгаад өглөөгүүр нойр хүрээд ширээ дэрлээд унтаад сэрхэд миний утас алга болсон байсан. Тэгээд би босоод гар утсаа хайгаад олоогүй тэгээд ахын гэрт ороод ахад хэлээд буцаж гарч ирээд СU-гийн камер шүүж үзэх гэхэд 10 цагаас менежер ирэхээр үзэх боломжтой гэхээр нь гэртээ ороод цагдаад мэдэгдсэн. Тэгсэн цагдаа ирээд камер шүүсэн чинь намайг унтаж байхад 50 гаран насны эрэгтэй хүн намайг хараад сууж байгаад унтсаны дараа ирээд миний гар утсыг аваад гарч явж байгаа бичлэг байсан. Уг хүнийг нь цагдаа нар олж ирсэн байсан тэгсэн тэр хүнээс миний гар утас гарч ирсэн. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-******* дахь тал)

4. “Хас Үнэлгээ” ХХК-ийн “IPhone 11 Pro max” загварын нэг ширхэг гар утсыг 1.100.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.*******ын өгсөн: “...Би 10 дугаар хорооллын СU ороод нэг шил пиво авч уугаад сууж байхад эсрэг талын ширээн дээр нэг залуу ширээн дээр гар утсаа гаргаж тавьчхаад унтаж байгаа харагдахаар нь би ажиглаад сууж байгаад өөрийнхөө авсан пивоо ууж дуусчхаад уг залуугийн ширээн дээр очиж суугаад гар утсыг авч халаасандаа гарч дараа нь уг утсаа зарах гээд явж байгаад баригдаж цагдаагийн байгууллагад ирсэн. Архи уучихсан байхдаа уг залууг согтуу унтаж байгаа харагдахаар нь хажууд нь очоод сууж байгаад авчихсан. Зүгээр л авчихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч *******ий эзэмшлийн “IPhone 11 Pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал), Насанд хүрээгүй хохирогч *******ий өгсөн: “...ширээн дээр суугаад оролдоод байж байгаад өглөөгүүр нойр хүрээд ширээ дэрлээд унтаад сэрхэд миний утас алга болсон байсан...СU-гийн камер шүүж үзэх гэхэд 10 цагаас менежер ирэхээр үзэх боломжтой гэхээр нь гэртээ ороод цагдаад мэдэгдсэн...Уг хүнийг нь цагдаа нар олж ирсэн байсан тэгсэн тэр хүнээс миний гар утас гарч ирсэн. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-******* дахь тал), “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-20 дахь тал), Яллагдагч С.*******ын өгсөн: “...уг залуугийн ширээн дээр очиж суугаад гар утсыг авч халаасандаа гарч дараа нь уг утсаа зарах гээд явж байгаад баригдаж цагдаагийн байгууллагад ирсэн. Архи уучихсан байхдаа уг залууг согтуу унтаж байгаа харагдахаар нь хажууд нь очоод сууж байгаад авчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Энэ хэргийн тухайд насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлснээр “...нойр хүрээд ширээ дэрлээд унтаад сэрхэд миний утас алга болсон байсан...” гэх үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч нь өөрийн эзэмшлийн гар утсыг ширээн дээр ил тавьж унтсаны улмаас өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч С.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос С.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.*******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учирсан байх ба насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргалаа.

С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүхээс С.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.*******т мэдэгдэв.

Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

        ТОГТООХ нь:  

1. ******* овогт *******ийн *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай   

2.  Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. С.******* тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.*******т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 18******* зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Хэрэгт С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ