Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пгийн Бд холбогдох эрүүгийн 2338000270073 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг дэвсгэр “Улаан хадны өвөр” гэх газарт байрлах У байгаль хамгаалагчдын байрны цонхыг хагалж, улмаар нэвтэрч дотор нь байсан нарны толь, 12 инчийн өнгөт зурагт, жи мобайлын суурин гар утас, вакум цонх зэрэг эд зүйлийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 870.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000270073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг дэвсгэр “Улаан хадны өвөр” гэх газарт байрлах У байгаль хамгаалагчдын байрны вакум цонхыг хагалж, нарны толь, 12 инчийн өнгөт зурагт, жи мобайлын суурин гар утас зэрэг эд зүйлийг устгаж гэмтээн 870.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бы өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Бгийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 15-18-ны хооронд Улаан-Уул сумын Соёо багт байрлах байгаль хамгаалагчийн ажлын байрны цонхыг хагалж ороод дотор байсан нарны толь, 12 инчийн зурагт , жи мобайлийн утас зэргийн эд гэмтээсэн. Манай байран дотор байсан авдар савыг ухаж төнхөөд Солитэ нэртэй 80 амперын аккумуляторыг хулгайд алдагдсан байсан. .. Манай Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны өмч болох нарны толь нь 250.000 төгрөгийн үнэтэй, зурагт 120.000 төгрөг, Жи-мобайлийн суурин гар утас 80.000 төгрөг, хулгайд алдсан аккумуляторыг 250.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн манай байрны вакум цонх нь 400.000 төгрөгийн үнэтэй юм. Манай байгууллагад нийт 1.100.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,  

Гэрч Ц.***ын өгсөн: “...Бид нар ***ынд орой 21 цагийн үед очоод цайлж архи ууж байтал хамт явсан найз Б шинэ айлын эхнэртэй маргалдаад байхаар нь боль гэхэд уурлаад гэртээ харих тухай яриад явган явсан. Бы гэр ***ын гэрээс 10 орчим км зайтай байдаг юм. Тэгээд Б гэртээ өглөө 5-6 цагийн үед харьсан байсан. *** бид хоёр ***ын аав *** ахынд орж унтсан юм. ***, ***, *** нар Мухар тайгаас гэх газар руу *** гэдэг айлд очиж хоносон байсан. *** бид хоёр өглөө 08 цагийн үед босоод мотоциклио унаад буцаад *** ахынд очиж үхрээ янзалж авсан. Би маргааш нь сумын төв руу явсан...Би Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны Соёо багт байрлах байгаль хамгаалагчийн байрны цонх хагалж дотор байсан эд зүйлсийг устгаж гэмтээсэн гэх хэргийн талаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн. Манай найз *** хэсгийн төлөөлөгч бид нарыг Тусгай хамгаалалттай газрын байрны эд зүйл устгаж гэмтээсэн гэж байна гэж надад хэлсэн. Би болон *** бид нар ийм гэмт хэрэг үйлдээгүй. Харин манай найз Б л тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн байрыг эвдэж сүйтгэсэн байх гэж бодож байна. Мөн ***ын гэрээс гараад гэртээ харих замд нь Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны байр байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэрч Б.***ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Үхэртийн ам гэх газар ***, Б, ***, *** бид нар шинэ айл болсон *** гэдэг айлд очиж цайлсан юм. Тэгээд 23 цагийн үед Б айлын эхнэртэй хэрэлдээд байхаар нь *** болиоч гэхэд Б уйлаад гэрээс гараад явахаар нь би очиж арагдаж байгаад буцаад ***ын гэрт аваад орсон юм...Өглөө 4-5 цагийн үед ***, *** бид 3 Мухар тайгас гэх газар руу *** гэдэг айлд очоод унтсан...Би найзуудтайгаа нийлээд 0.5 литрийн хараа нэртэй архи 3-4 шилийг уусан.  Тэгээд ***ынд очоод 0.75 литрийн хараа нэртэй архи уугаад унтсан. *** бид 2 өдөр 12 цаг болж байхад гэртээ харьсан...***, *** хоёр үхэр хурааж ирээд хүнсээ хийх гэж байсан. Бид 3 нийлээд өөр өөрийнхөө хүнсний үхрээ алж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч Ц.***ийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаан-Уул сумын төвөөс найз ***ы уаз-496 маркийн машинаар Соёо баг руу найз ***, ***, Б, Цолмонжаргал, *** нарын хамт идэш, хүнсээ бэлдэхээр явсан юм. Тэгээд замдаа 2 шил архи уугаад Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Дээд баян гэх газар байх *** ахынд очсон. Тэгээд архины халуунд найз ***, ***, Б нарын хамт мотоциклиор сундалдаад Үхэртийн ам гэх газар *** гэдэг найзындаа очиж цайлаад 1 шил архи уусан. Архи ууж байх үед найз Б ***ын эхнэртэй маргалдаад байхаар нь наад уусан архиа шингээгээч, айлын эхнэртэй маргалдаад байх юм гэхэд Б уурлаад гэртээ харина гээд явсан. Бид нар чамайг мотоциклиор гэрт чинь хүргэж өгнө гэхэд хүргүүлж авахгүй гээд харахгүйд явган гүйгээд явчихсан юм...Би Улаан-Уул сумын Соёо багт байрлах Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагчийн байрны цонхыг хүн хагалж ороод дотор байсан эд зүйлүүдийг нь устгаж гэмтээсэн гэх хэрэг гарсныг хүмүүсийн дам ярианаас мэдсэн. Тэр хэрэг нь бид нарыг ***ынд очиж цайлж хоносон шөнө болсон байсан. Би болон найз *** бид хоёр ***ын аавын гэрт нь орж хоносон. Харин манай найз Б бид хоёртой хамт хоноогүй . Шөнө ганцаараа явсан болохоор нь найз Бадамчулуныг тэр гэмт хэргийг үйлдчихсэн юм болов уу л гэж бодож байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №ТХҮ-923/5823 дугаартай: “...Үнэлэгдэж буй эд зүйлсийн нийт зах зээлийн үнэ цэнийг 1.020.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 43-45 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.Бы гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр оройхон Улаан-Уул сумын төвөөс найз ***, ***, ***, эхнэр *** нарын хамтаар машинаар гарсан. Замдаа 2 шил архи ууцгааж манай гэрт очсон. Гэртээ очсоны дараагаар үхэртийн аманд ***ынд очихоор явцгаасан. Тэндээ цай ууж архи уугаад тасарсан байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Миний байсан айлаас тусгай хамгаалалтын газрын байшин ойролцоогоор 800 метрийн орчим зайтай байх...Сумын төвөөс харих замдаа 0.75 литрийн LXS нэртэй ногоон шилтэй архи, 0.5 литрийн хараа архи уусан. Гэртээ очоод Улаанбаатар нэртэй 0,75 литрийн архи уусан. ***ын гэрт очоод нэг шил архи гаргаж л харагдсан. Тэр архийг ууж байгаад л мэдэхээ байсан байна лээ...***ын очоод л тэр архинаас нь 3 удаа татаад л мэдэхээ байчихсан байна... Би хэргийн талаар бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдлээ мэдэхээ байтлаа архи уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар  нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Бгийн мэдүүлэг, гэрч Ц.***, Б.***, Ц.*** нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №ТХҮ-923/5823 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Бы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад нь шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг дэвсгэр “Улаан хадны өвөр” гэх газарт байрлах У байгаль хамгаалагчдын байрны вакум цонхыг хагалж, нарны толь, 12 инчийн өнгөт зурагт, жи мобайлын суурин гар утас зэрэг эд зүйлийг устгаж гэмтээн 870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр У байгаль хамгаалагчдын байрны эд хөрөнгөд 870.000 төгрөгийн  хохирол учирсан болох нь тогтоогдож байх байх бөгөөд дээрх  эд хөрөнгийг шүүгдэгч П.Б устгаж, гэмтээсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Бы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч П.Бы үйлдэл идэвхтэй, У байгаль хамгаалагчдын байрны эд хөрөнгийг хууль бусаар устгасан энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийсэн санаатай үйлдэл хийсэн, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Бы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх бөгөөд хохирогч Г.Б нь шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б нь Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд 1.395.000 төгрөгийн төлсөн гэх зарлагын баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч П.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас  бага хэмжээнээс  дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Бы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 63, 85, 98 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Б нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч П.Бы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Пгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Пгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч П.Бд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН