Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

 

 

 

        

     2023      02        01                                         2023/ШЦТ/55

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн 2238000000711 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Х-,

Монгол Улсын иргэн, Б.Д-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х-, Б.Д- нар нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутагт “Могойн ам” гэдэг газарт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан бие биедээ халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000711 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Х- нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутагт “Могойн ам” гэх газарт байрлах гэртээ Б.Д-тэй “бурхан тахил руу юм шидлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар нуруу, хүзүү, толгой хэсэг рүү нь гутал болон гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн сарвууны чигчий хурууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Д- нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутагт “Могойн ам” гэх газарт байрлах Д.Х-ийн гэрт түүнтэй маргалдаж, гараараа нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 2-р үүдэн шүдэнд сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-гийн өгсөн:...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн үед Б.Т- ямаандаа явсан. Тэр үед Д.Х- уур бухимдалтай, амандаа үглээд байсан. Б.Т- орж ирээд тэгж байгаад гайгүй болчих байлгүй гэж байсан. Б.Т- гарч явсны дараа ...“чиний эгч чинь хүртэл яаж байгаа юм бэ” гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ, ямар ч нотлох баримтгүй, хүүхдийг нь хүртэл ажлаас гаргасан гээд, би төгсчихөөд хүүхдээ аваад очъё, хоёулаа болох байлгүй гэхэд Б.Т- би энэ газар ямар байгааг та нар мэдэхгүй байна, би энэ ажлаасаа гараад та хоёр дээрээ очъё гэсэн гэдгийг хэлсэн. Тэгэхэд “чи битгий хуцаад бай”, ...эгч чинь хүртэл над руу удаа дараа залгаад янз бүрийн зүйл яриад байна” гэхээр нь та хүүхэддээ хэлэх ёстой биз дээ гэсэн. Тэгэхэд “чи битгий хуцаад бай, надад хамаагүй, ...чи нохой ч тоохгүй царайтай, эрүү, ам нь яайжийсан, давхраа оёулсан, ...шулам шиг, танай ээж чинь янхан, эгч чинь баян хүнтэй суугаад таргалсан биз дээ, ...чи 6 сард манай гэрт орж ирснээс хойш манай хүүхэд шоронд орсон, муу жингэр минь наад хүүхдээ аваад зайл” гэж хэлсэн. Би хүүхдийнхээ хувцасыг авах гээд хүүхдээ тэврээд байж байтал хайрцагтай юм над руу шидсэн. Тэр хайрцагтай юмыг хөлөөрөө зайлуулахад “чи бурхан руу юм авч шидлээ” гээд барьж байсан юмаараа араас цохисон. Тэгэхээр нь би “та яаж байгаа юм бэ” гэхэд “юу гэсэн үг юм бурхан руу юм шидлээ” гэсэн. Намайг хөл нүцгэн тавчиктай байхад миний хөлний доор байсан миний гутлаар ар нуруу, толгой руу цохисон. Тэр үед би хүүхдээ тэвэрчихсэн байсан учраас хүүхдээ элгэндээ наагаад хамгаалсан. Тэгтэл араас цамцны захаас боож өөр дээрээ татаж унагахад би хүүхдээ алдаж унагасан. Тэгэхээр нь би “та боль хүүхэд айгаад уйлаад байгаа биз дээ” гээд хүүхдээ хувцаслаад гадаа гарсан. Гэрээсээ тэр хүйтэнд зайл гээд хөөгөөд гаргасангэх мэдүүлэг,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х-: “...мэдүүлэг өгөхгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Д-гийн өгсөн: “...2022 оны ...11 дүгээр сарын 04-ний өдөр хадам ээж Д.Х- гэдэг хүн намайг “чи манай хүүхдийг Өмнө-Говьд ажил хийж байхад нь ажлаас нь гаргасан самарт яваад олсон хэдэн төгрөгийг нь чи авч идсэн гээд чиний эгч баян хүнтэй суугаад баян болоод таргалсан муу янхнууд танай ээж ч гэсэн янхан гээд муу гичий янхан минь зайл” гээд гэрээсээ хөөсөн. Тэгээд тухайн үед намайг заамдаж аваад гутал тавчиг зэрэг эд зүйлсээр миний ар нуруу хүзүү толгой хэсэг рүү 7-8 удаа цохисон мөн зүүн гарын чигчий хуруу гэмтсэн байсан тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Хохирогч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр хүүхэд гомдолтой гэж байгаа бол би ч бас гомдолтой. ...өөрсдийнх нь сайн сайхны төлөө л хэдэн үг хэлсэн. ...Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Б.Д- хүүхдээ тэвэрсээр гэрийн гадаа зогсож байсан. Би юу болсон талаар асуухад танай ээж чинь намайг зодлоо гээд гарынхаа хурууг барьчихсан зогсож байсан. Би гэрт ороод ээжтэй уулзахад миний ээжийн нүүрийг нь маажсан уруулаас нь цус гарсан байдалтай зүүн гарын булчин нь ар хэсэгтээ хөх болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 тал/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 591 дугаартай:  “...Б.Д-гийн биед зүүн сарвууны чигчий хурууны үед зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Д-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33 тал/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 609 дугаартай: “...Д.Хас- Эрдэнийн биед баруун дээд 2-р үүдэн шүдэнд сулралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Д.Х-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40 тал/,

Шүүгдэгч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Зөвшөөрч байна. Гэхдээ тэр хүн ч бас миний биед халдаж намайг илүү зодсон. ...Миний хэлсэн үгэнд уурлаж бурхан тахил руу юм шидэж, намайг цохиж зодсон. ...Би Б.Д-г зөв зүгээр байхад нь уурлаж загнасан зүйл байхгүй. ...Залуу хүмүүс ажил төрөл хийхгүй бол яаж үр хүүхдээ тэжээж амьдрах гэж байгаа юм бэ гэдэг л зүйл ярьсан. Хуруугаа бол өөрөө намайг цохиж байхдаа гэмтээсэн байх. Ер нь ямар ч уураа барьж чаддаггүй, их л сонин араншинтай хүүхэд байна лээ. Танайхыг сөнөөгөөд өгье гээд над руу дайраад байсан. ...Миний хувьд хүний биеийг хөх няц болтол нь, шүдийг нь хөдөлтөл цохисон зүйл байхгүй. Эх хүн гэдэг утгаараа тухайн үед юу ч болоогүй юм шиг өнгөрсөн, одоо бодоход би л цагдаад гомдол гаргах ёстой байсан юм байна. Манай бурхан тахил руу юм шидээд, намайг барьж аваад цохихоор нь би хоёр удаа нуруу руу нь цохисон нь үнэн, биед нь хөх няц болтол нь зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

Шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хүүхдээ тэвэрч байсан болохоор тухайн үед огт гар хүрээгүй. ...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө босоход манай хамтран амьдрагч Б.Т-гийн ээж Д.Х- гуай уурлаад үглээд байсан. Миний хувьд юунд уурлаад байсныг мэдээгүй. Тэгж байснаа гэнэт л “танай эгч чинь над руу залгаж хүүг маань чамайг янз бүр болгосон гэж уурлаад байсан, чамаас болж танай дунд хүү шоронд орсон, чи миний хүүхдийн самарт явсан мөнгийг үрж дуусгасан, ноолуурын 30-40 сая төгрөгийг үрж дуусгасан, ажлаас нь гаргасан, ээжийг чинь янхан байсан гэдгийг захын бүх хүн мэддэг юм байна лээ, танай эгч чинь баян хүнтэй сууж таргалсан гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэр үед би охиноо тэвэрч байсан ба хэлсэн үгэнд нь дургүй хүрч орны урд байсан цаасан хайрцгийг өшиглөсөн. Тэгсэн Д.Х- гуай уурлаж чи бурхан руу юм шидлээ гээд араас цохиж авсан. Би гутлаа тайлчихсан хөл нүцгэн байсан болохоор миний гутлаар цохисон. Би аргагүй эрхэнд хүүхдээ орны буланд тавьсан. Мөн Д.Х- гуай миний өмсөж байсан цамцаар миний хоолойг боосон, “та болиоч” гээд хүүхэд уйлаад байхаар нь аваад, цамцаа сольж өмсөөд гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад миний чигчий хуруу хугарсан байсан, би модоор боосон. Тэгээд Б.Т-гийн араас авж байтал Б.Т- өөдөөс ирсэн. Би Б.Т-д болсон асуудлын талаар хэлэхэд би ээжийн машиныг аваад ирье гэж хэлээд явсан. Б.Т-г гэртээ очиход ээж нь орилж хашгираад загнаад байх шиг байсан. Удалгүй Б.Т- мотоцикльтой буцаж ирж охин бид хоёрыг мотоциклиор авсан. Тэгээд би гэрээс нь хувцасаа аваад Б.Т-, Д.Х- гуай, охин бид дөрөв аймгийн төв рүү явсан. ...Би цохиж гэмтэл учруулаагүй учраас хохирлыг төлж барагдуулахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Хохирогч Б.Д-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- гэм буруугийн талаар маргаж байх ба хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Х-, Б.Д-, гэрч Б.Т- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 591 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 609  дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Х- нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутагт “Могойн ам” гэх газарт байрлах гэртээ Б.Д-тэй “бурхан тахил руу юм шидлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар нуруу, хүзүү, толгой хэсэг рүү нь гутал болон гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн сарвууны чигчий хурууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Д- нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутагт “Могойн ам” гэх газарт байрлах Д.Х-ийн гэрт түүнтэй маргалдаж, гараараа нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 2-р үүдэн шүдэнд сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Д-, Д.Х- нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нарын харилцан үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Х-, Б.Д- нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д-, Д.Х- нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Д.Х-, Б.Д- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 66-71  дүгээр талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Х- нь ... зэрэг хувийн байдал, 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 75-77 дугаар талд авагдсан ... баримтуудаар шүүгдэгч Б.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ... зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч Д.Доржханд эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд ...торгох ялын доод хэмжээг оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл,

иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Д.Х-, Б.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-, Б.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР