Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 705

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/00086 дугаар шийдвэртэй, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “И” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дарьсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Говь Мэргэн түшээ” ХХК-тай “И” ХХК-ийн 6.4х10 цахилгаан дамжуулах дэд өртөөний барилгын ажлыг 37 000 000 төгрөгөөр барихаар гэрээ байгуулсан ба ажлын явцад “Говь Мэргэн түшээ” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг өгсөн. Улмаар “Говь Мэргэн түшээ” ХХК нь барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан тул “И” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай уулзаж ажлыг хийж дуусгахаар тохиролцсон. Ингээд цахилгаан дамжуулах дэд өртөөний барилгыг барьж дуусган “И” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тус компани ажлыг хүлээн авахдаа 19 000 000 төгрөг төлөх дутуу байгааг зөвшөөрч энэ тухай актад зориуд тэмдэглэн бичсэн. Дээрх төлбөрийн үлдэгдлд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг “И” ХХК-ийн захирал Тан Чун Лэй төлсөн боловч үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг төлөөгүй байна. “И” ХХК нь “Говь Мэргэн түшээ” ХХК-ийг барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болохыг мэдээд манай “Ч” ХХК-тай амаар тохиролцон дэд өртөөний ажлыг “Говь Мэргэн түшээ” ХХК-тай бичгээр байгуулсан гэрээний үнийн дүнгээр хийхээр тохиролцсон, ажлын эцсийн үр дүнг “Их сүндэр констракшн” ХХК хүлээн авч, ашиглаж байгаа учраас хариуцагчаар татсан. Бид туслан гүйцэтгэгч биш, энэ ажлыг 100 хувь хийсэн. “И” ХХК-ийн танай компани Алтан сан хорооллын цахилгааны дэд өртөөний барилгын ажлыг гүйцэтгэхдээ дутуу болон чанаргүй хийсэн дараах ажлуудын санхүүжилтийн тооцоогоо хийнэ үү... гэсэн албан бичиг нь хариуцагч гэдгээ нотолж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК Алтан сан хорооллыг захиалан бариулсан. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “И” ХХК “Говь Мэргэн түшээ” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээнд Алтан сан хорооллын гадна цахилгаан хангамжийн дэд станцын барилга, угсралтын ажил, кабелийн шугам татах угсралтын ажилтай цогц ажлыг гүйцэтгүүлэхээр 347 000 000 төгрөгийн үнийн дүнтэй 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусах гэрээг байгуулсан. “И” ХХК нь “Ч” ХХК-тай гэрээ байгуулж байгаагүй. Барилгын ажилтай холбоотой “Говь мэргэн түшээ” ХХК-тай гэрээ байгуулж, тохиролцсон төлбөрүүдийг  шилжүүлж байсан. Гэтэл “Ч” ХХК манайд холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Бид “Ч” ХХК-тай гэрээ байгуулж захиалагчийн үүргийг хүлээгээгүй.

Шүүхэд хэрэг үүссэний дараа хавтаст хэрэгт авагдсан баримттай танилцахад манай гэрээ байгуулагдсаны дараа 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Ч” ХХК, “Говь Мэргэн түшээ” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд цахилгааны дэд өртөөний барилгын ажлыг хийхээр тохирсон байна. Барилгын ажлыг 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоног хийхээр тохиролцсон. Барилгын ажлын өртөг материалын тооцоог 37 000 000 төгрөгөөр тохирсон юм билээ. Үүний дагуу “Ч” ХХК барилгын ажил гүйцэтгэж байсан гэж ойлгосон. Хэрэгт авагдсан материалаас харахад 10 000 000 төгрөгийг “Говь Мэргэн түшээ” ХХК-иас авч байжээ. Нэхэмжлэгч нь “И” ХХК-д ажлаа хүлээлгэж өгсөн гэж байна. Хэрэгт байгаа ажил хүлээлгэж өгсөн баримтад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Шинэ еөүтө” ХХК гэсэн компанид хүлээлгэж өгсөн нь харагдаж байна. “И” ХХК-д хүлээлгэж өгөх үүргийг “Ч” ХХК хүлээгээгүй байсан. “И” ХХК-тай гэрээ байгуулсан “Говь Мэргэн түшээ” ХХК нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгч “Ч” ХХК, “Говь Мэргэн түшээ” ХХК-тай дэд өртөөний барилгын ажил хийхээр тохирсон байна.

“И” ХХК буюу захиалагчийг хариуцагчаар татаж, ажлыг хүлээлгэж өгсөн мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна. “И” ХХК-д ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн асуудал байхгүй. Ажил хүлээлцсэн гэж байгаа акт нь И” ХХК-тай байгуулагдаагүй. Дэд өртөөний барилгын ажлыг хариуцаж байсны хувьд ажлыг үргэлжлүүлэх зорилгоор “И” ХХК-аас нэг удаа 5 000 000 төгрөгийн гэрээт ажлын төлбөрийг шилжүүлж байсан нь ажлын явцыг түргэсгэх зорилго байсан. Иймд “Ч” ХХК нь захиалагч болох “И” ХХК-тай ямар ч гэрээний харилцаа байхгүй, эрх үүрэг хүлээж, ажлын гүйцэтгэл хүлээж аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Говь Мэргэн түшээ” ХХК нь мөнгөний боломжгүй байна. Бидний өмнөөс “Ч” ХХК-д мөнгө өгч туслаач гэсэн хүсэлт гаргаж байсны дагуу манайх шууд “Ч” ХХК-д 5 000 000 төгрөгийг төлж байсан. “Говь Мэргэн түшээ” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээнд заасан хугацааны дотор ажлыг гүйцэтгээгүй, гүйцэтгэл хангалтгүй байсан тул “И” ХХК гэрээгээ 2016 оны 10 сард цуцалж, өөр компанитай гэрээ байгуулаад ажлаа дуусгасан. “Ч” ХХК-ийн яригдаж байгаа дэд өртөөний барилгын ажилд “Говь Мэргэн түшээ” ХХК-тай гэрээ байгуулж ажилласан, манайх “Говь Мэргэн түшээ” ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 22-оос 2016 оны 9 дүгээр сарын 09-ний хүртэл 4 удаа 44 278 060 төгрөг шилжүүлсэн учраас “Говь Мэргэн түшээ” ХХК хариуцах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “И” ХХК 2016 оны 10 сард барилга угсралтын ажил эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болох “Ч” ХХК-тай амаар гэрээ байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 07-нд “Говь мэргэн түшээ” ХХК болон “Ч” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд заасан “И” ХХК-ийн 6,4*10 цахилгаан дамжуулах дэд өртөөний барилгын ажлыг 37 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэргийн үйл баримт, гэрээний үнэ 5 000 000 төгрөг төлсөн баримт, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 07/04 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэжээ.

“И” ХХК нь “Говь мэргэн түшээ” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба Алтан сан хорооллын барилгын гадна цахилгаан хангамжийн 2х800 кВа хаалттай дэд станцын угсралт болон 10 мКв-ын кабель шугам татах угсралтын ажлыг нийт 347 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Харин “Говь мэргэн түшээ” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг “Ч” ХХК-тай байгуулж, цахилгаан дамжуулах дэд өртөөний барилгын ажлыг 37 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэгч “Ч” ХХК-тай аман хэлцэл хийж, ажлын хөлс 37 000 000 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаа зэрэг нөхцөлийн талаар тохиролцож байгаагүй атал шүүх “Ч” ХХК болон “Говь мэргэн түшээ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлөөр аман хэлцэл хийсэн гэж дүгнэж буй нь үндэслэлгүй, ийм тохирлцоо бүхий гэрээ хэлцэл хийгээгүй, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. “Говь мэргэн түшээ” ХХК-ийн хүсэлтийн дагуу 5 000 000 төгрөгийг “Ч” ХХК-д шилжүүлснээс бус ам хэлцлийн дагуу төлбөрийг шилжүүлээгүй, барилгын ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй тул туслан гүйцэтгэгч “Ч” ХХК-д 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл өгч, ажлыг дуусгаж, үлдэгдэл төлбөрийн асуудлаа “Говь мэргэн түшээ” ХХК-д хандаж шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн.

Мөн шүүхийн шийдвэрт Гэрээ ёсоор ажил гүйцэтгэх хугацааг бичгээр тохироогүй боловч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэгч “Ч” ХХК “И” ХХК-ийн захиалгаар баригдсан дэд өртөөний барилгыг барьж хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбар, хэргийн 13-р талд авагдсан Алтан сан хорооллын гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч баталгаажуулах хүснэгт зэргээр тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх баримтыг шүүхэд ирүүлснийг үнэлж, хариуцагч ажлыг хүлээн авсан хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй бөгөөд уг баримтад заагдсан барилгын ажил гэх зүйлийг хариуцагч “И” ХХК хүлээн аваагүй ба “Шинэ еөүтө” ХХК гэх хуулийн этгээд хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлсээр байтал шүүх барилгын ажлыг хариуцагч хүлээн авсан нь хангалттай тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Уг баримтад барилгын ажлыг бүрэн дуусгаагүй талаарх мэдээлэл тусгагдсан атал шүүх барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн хэмээн дүгнэсэн  нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Нөгөөтэйгүүр, барилгын ажлыг бүрэн дуусгаж, захиалагч болох этгээдэд бүрэн хүлээлгэж өгөөгүй байхад шүүх барилгын ажлын төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн харилцаа үүсээгүй атал “И” ХХК-ийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл үүргээ биелүүлээгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм. “Ч” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Говь мэргэн түшээ” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу ажлын хөлсөнд 18 000 000 төгрөг, “Говь мэргэн түшээ” ХХК-ийн хүсэлтээр “И” ХХК-иас 5 000 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөг хүлээн авсан, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ бодитойгоор хэрэгжсэн нь тогтоогдож байна. Мөн “И” ХХК “Говь мэргэн түшээ” ХХК-д гэрээний төлбөрийг төлж барагдуулсан ба үүнээс “Ч” ХХК-д 18 000 000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогддог. Нэгэнт “Ч” ХХК болон “Говь мэргэн түшээ” ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ бичгээр хийгдэж, бодитойгоор хэрэгжсэн тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Говь мэргэн түшээ” ХХК-иас шаардах хууль зүйн үндэслэлтэй ба  Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт энэ талаар зохицуулсан.

Шүүхийн шийдвэрт талууд гэрээний үнийг 37 000 000 төгрөгөөр тохиролцсон нь тогтоогдож байх тул материалын үнэ, ажилчдын хөлс, бусад зардал зэрэгт шүүх дүгнэлт өгөх боломжгүй гэжээ. Гэтэл талууд гэрээний үнийг 37 000 000 төгрөгөөр тохиролцсон зүйлгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусгаагүй, нэмж гүйцэтгэх ажил байгаа нь тогтоогдож байхад шүүх 37 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч барилгын ажлыг хийж дуусгаагүй, захиалагч гэх этгээдэд хүлээлгэн өгөөгүй тул хийгдсэн гэх ажлын тоо хэмжээ, үнэ зэргийг баримтаар тогтоох, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлагаа нотлох ёстой. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үнэлвэл зохих нотлох баримтыг үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх мөнгөн төлбөрийн үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаадлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ, хариуцагч “И” ХХК-ийн захиалгат ажлыг “Говь мэргэн түшээ” ХХК гүйцэтгэхээр 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч тал барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, тодорхойгүй шалтгааны улмаас гэрээг цуцалж, 2016 оны 10 дугаар сард “Ч” ХХК-тай амаар гэрээ байгуулж, 37 000 000 төгрөгийн цахилгаан дамжуулах дэд өртөөний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлт хийжээ.

Түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэрэгт авагдсан “Алтан сан хорооллын гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч баталгаажуулах хүснэгт” гэх баримт, зохигчдын тайлбараар “Ч” ХХК нь хариуцагчийн захиалгаар баригдаж буй цахилгаан дамжуулах дэд өртөөний барилгыг барьж хүлээлгэн өгсөн нь хангалттай тогдоогдсон гэж дүгнэсэн байна. /хх13/

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл тэдгээрийн хооронд бичгээр хийгдсэн гэрээгүй бөгөөд үүнд маргаагүй. Харин нэхэмжлэгчийн тайлбарласнаар ажил гүйцэтгэх гэрээг талууд амаар хэлэлцэн тохирч хийсэн эсэх, үүний дагуу бодит үйлдлээр тодорхой ажил гүйцэтгэсэн эсэх, уг ажлын үр дүнг нөгөө тал нь хүлээн авсан эсэх зэрэг хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг нотлох баримтад тулгуурлан, хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдож, түүнд үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

Шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон буюу хэрэгт авагдсан ажлыг хүлээн авч баталгаажуулсан хүснэгт гэх 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн огноо бүхий баримтад “Ч” ХХК-ийг ажил гүйцэтгэгч гэж тусгасан байх боловч хариуцагч хуулийн этгээдийн нэр бичигдээгүй, өөр этгээд буюу “Шинэ Еөүтэ” ХХК гэж бичигдсэн байна. Үүнээс үзвэл тухайн ажлын үр дүнг хүлээж авсан этгээд нь хариуцагч “И” ХХК, эсхүл нэр дурдагдсан этгээдийн аль нь болохыг тодорхойлох нь хэрэгт ач холбогдолтой үйл баримт болно.

Түүнчлэн “И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан “Говь мэргэн түшээ” ХХК-ийн ашиг сонирхол ч хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байна. Хариуцагчийн хувьд ажлын хөлсийг “Говь мэргэн түшээ” ХХК-д төлж байсан тул нэхэмжлэгчийг хөлсөө тухайн компаниас шаардах ёстой талаар тайлбар гаргаж байгаа тохиолдолд уг маргааны зүйлтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар оролцуулах эсэхийг тодруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасанд нийцнэ. Энэ нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой хэргийн оролцогч байж болох бөгөөд шүүх уг ажиллагааг хийгээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хэргийн үйл баримт буюу талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг ажлыг хүлээн авсан эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/00086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

                                                                                    Т.ТУЯА