Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

 

 

 

        

     2023      02        16                                         2023/ШЦТ/71

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.П- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.П-т холбогдох эрүүгийн 2338000390041 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.П-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П- нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг ... тоотод “хэрүүл маргаан үүссэн” гэсэн дуудлагын дагуу очсон цагдаагийн дэслэгч Б.Ж-, экологийн хариуцсан байцаагч ахлах дэслэгч Ц.Б- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж гүйцэтгэж явсан хууль сахиулах албаны ... улсын дугаартай “Huandai Elentra-HD” маркийн тээврийн хэрэгсэлд халдаж баруун хойд хаалганы шилийг гараараа цохиж, хагалан нийт 60.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000390041 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Б.П- нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод “хэрүүл маргаан үүссэн” гэсэн дуудлагын дагуу очсон цагдаагийн дэслэгч Б.Ж-, экологийн хариуцсан байцаагч ахлах дэслэгч Ц.Б-нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж ашиглаж явсан хууль сахиулах албаны ... улсын дугаартай “Huandai Elentra-HD” маркийн тээврийн хэрэгсэлд халдаж баруун хойд хаалганы шилийг гараараа цохиж, хагалан нийт 60.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П-ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.М-ын өгсөн: “...Жолооч Т.Э-аас дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байх үед согтуурсан этгээд албаны ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хаалгын шил хагалсан гэж сонссон. Миний хувьд Цагдаагийн газрын даргын шийдвэрээр уг хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Иргэн П- нь өөрийн хагалсан гэх ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шилийг төлсөн учир гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Гэрч Т.Э-ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутын хооронд 24 цагийн хугацаатай жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ж-, экологийн хариуцсан байцаагч ахлах дэслэгч Ц.Б-нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу тус оройн 22 цаг 30 минутын орчим Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод согтуу хүмүүс хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиж ахлах дэслэгч Б- дэслэгч Ж- нар уг тоотод байрлах монгол гэрт орж П- гэх залууг гаргаж ирээд машинд суулгасан. Тухайн залуу нилээн согтсон байсан ба та нар намайг ямар шалтгаанаар цагдаа руу авч явж байгаа юм, би явж чадахгүй, та нар шоронд хийх гэж байгаа биз пиздаануудаа, ална шүү гэх зэргээр хэл амаар доромжилж, албаны тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалганы шил рүү гараараа цохисон. Тэр үед би жолоочийн суудал дээр сууж байсан. Би тэр залууд хандан чи яагаад хаалганы шил рүү цохиод байгаа юм наадах чинь хагарлаа шүү дээ гэхэд энийг хагалсан байхад яадаг юм гээд дахиж цохиод хагалчихсан. Тэгээд би Б-ийн гарч ирэхгүй удаад байхаар нь гэр рүү орж машины хаалганы шил хагалсан залуутай хамт байсан жижиг биетэй залууг нь гаргаж ирээд Цагдаагийн газарт авчирч хоёуланг эрүүлжүүлсэн. Бид нарыг ямар шалтгаанаар цагдаагийн газар руу авч явах гэж байгаа юм, бид нар явж чадахгүй гээд албаны тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шил рүү гараараа цохиж хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Гэрч Ц.Б-ийн өгсөн: “...Дуудлагын дагуу очиход тус тоотод байрлах монгол гэрт үл таних гурван залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн залуучуудад хандан хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн дуудлага мэдээлэл дагуу ирсэн, та бүхэн цагдаагийн газарт очиж асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэхэд тухайн залуучууд та нар ямар шалтгаанаар бид нарыг авч явах гэж байгаа юм. Бид нар бөөгийн удамтай, та нарын амь настай ярина шүү, зүгээр байгаарай ална шүү гэсэн утгатай зүйлүүд ярьж шаардлага биелүүлэхгүй байсан. Ингээд зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн газарт хүргэх зорилгоор П- гэх залууг хамгийн түрүүнд гэрээс гаргаж албаны тээврийн хэрэгсэлд суулгасан. Хамт байсан залуучуудыг гэрээс гаргаж ирэхээр нь гэр лүү ороод нэг залууг аваад гараад иртэл П- гэгч нь хэрүүл маргаан үүсгэж албаны тээврийн хэрэгслийн хойд хаалганы шил хагалсан байсан. Ингээд зөрчил гаргасан этгээдүүдийг хэрүүл маргаан үүсгэсэн, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн үндэслэлээр эрүүлжүүлэх байранд хүргэж, хүлээлгэн өгсөн. Дуудлага мэдээллийг дагуу очиж цагдаагийн газарт авчрах үед бид нарыг ямар шалтгаанаар цагдаагийн газар руу авч явах гэж байгаа юм, бид нар явж чадахгүй гэх зэргээр хэл амаар доромжилж, хаалганы шил рүү гараараа цохиж шил хагалсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Гэрч Б.Ж-ын өгсөн: “...Бид хоёр тухайн залуучуудад өөрсдийгөө танилцуулж, тухайн хүмүүс холбогдуулан дуудлага мэдээлэл ирсэн талаар хэлж, цагдаа руу хамт явах талаар мэдэгдсэн боловч тухайн залуучууд бид нар архиа ууж дуусгаад явъя, та нар ямар шалтгаанаар авч явах гэж байгаа юм, чадахгүй гэх зэргээр дургүйцлээ илэрхийлсэн. Тухайн залуучууд шаардлага биелүүлэхгүй байсан учир ахлах дэслэгч Ц.Б-хар хөх өнгийн куртиктэй П- гэх залууг гэрээс авч гарсан. Тэр хооронд хамт байсан жижиг биетэй залууг гэрээс авч гарахаар гадуур хувцасыг нь өмсүүлээд гарах гэж байтал ахлах дэслэгч Б- орж ирсэн. Тэгээд надад хандан нөгөө залууг машины хойд суудал дээр үлдээсэн машинд жолооч Т.Э- харж байгаа, янз бүрийн асуудал гаргаж магадгүй, чи очоод хамт байж бай, би энэ хүнийг аваад гаръя гэсэн. Тэгэхээр би гэрээс гарч албаны машин дээр очтол машины хойд талын хоёр хаалга онгорхой ахлах ахлагч Т.Э- тэр залууд машинд бүрэн суух хөлөө машин руу оруулахыг шаардаж байсан. Харин тэр залуу чадахгүй, та нар яахаараа зүгээр байгаа хүнийг авч явж шоронд хийдэг юм. Пизда нар минь зүгээр байгаарай гэсэн утгатай зүйл яриад байсан. Тэгэхээр нь жолооч Т.Э- машины баруун талд, би зүүн талд гарч тухайн залууг өргөж машины хойд суудал дээр суулгасан. Албаны тээврийн хэрэгслийг зүүн талын хойд хаалга дотор гаднаасаа онгойх тохиргоотой, харин баруун талын хойд хаалга дотроосоо онгойхгүй тохиргоотой байсан учир тэр залуу машинаас буулгахгүйн тулд жолооч Т.Э- бид хоёр зүүн талын хаалгыг дараад зогсож байсан. Удалгүй тэр залуу нударга хэсгээрээ цохисон уу, гараараа цохисон уу тасхийгээд тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы шил хагараад бутраад газарт унасан. Тэр үед ахлах дэслэгч Б.Б- дотроос хамт байсан залууг нь авч гарч ирээд бид нар тэр хоёр залууг цагдаагийн газарт авчирч хэсгийн байцаагч О-д хүлээлгэж өгөөд эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ923/5417 дугаартай: “...Үнэлэгдэж буй ... улсын дугаартай Huandai Elentra-HD” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шилний нийт зах зээлийн үнэ цэнийг 60,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 39-41 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 тал/,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ж-оос гаргаж өгсөн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.П-ын яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан. Одоо нэмж ярих болон залруулж ярих зүйл байхгүй. ...Төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Ч.М-, гэрч Т.Э-, Ц.Б-, Б.Ж- нарын мэдүүлэг, Ашид билгүүн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ923/5417 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч

Шүүгдэгч Б.П- нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод “хэрүүл маргаан үүссэн” гэсэн дуудлагын дагуу очсон цагдаагийн дэслэгч Б.Ж-, экологийн хариуцсан байцаагч ахлах дэслэгч Ц.Б-нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, албан үүргээ биелүүлэхдээ ашиглаж явсан хууль сахиулах албаны ... улсын дугаартай “Huandai Elentra-HD” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шилийг гараараа цохиж, хагалан 60.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “...Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ж-, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын экологийн ажил хариуцсан байцаагч Ц.Б-нар нь хууль сахиулагч гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, түүний хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2заасан шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, идэвхтэй үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.П-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ч.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19/ өгсөн байх тул   шүүгдэгч Б.П-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.П-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.П-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 56-67, 73-82 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.П- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.П- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.П-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.П-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.П-т “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.П- нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж 7 заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭ-ОЧИР