Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

 

 

 

        

    2023      03         17                                         2023/ШЦТ/88

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогч Ө.О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр, Н.Баттөмөр, П.Жамба,

Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-, С.Д-, Я.Ц- нарт холбогдох эрүүгийн 2238000140269 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Ч.А-,

Монгол Улсын иргэн, С.Д-,

Монгол Улсын иргэн, Я.Ц-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуун мод 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван тулга” нэртэй газраас хохирогч Ө.О-ийн 43 тооны адуу буюу олон тооны малыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хулгайлан авч бусдад 64.200.000 /жаран дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000140269 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуун мод 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван тулга” нэртэй газраас хохирогч Ө.О-ийн 43 тооны адуу буюу олон тооны малыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бэлчээрээс нь хулгайлан авч 64.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-гийн: “...мэдүүлэг өгөхгүй, ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д-гийн: “...мэдүүлэг өгөхгүй, ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ц-ын өгсөн: “...Би С.Д-д надад адуу гаргаад өгчих гэж огт хэлээгүй. Мөн Ч.А-д мөнгө өгөөд, өөрөө мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. С.Д- нь надад өөрөө адуу зараад өгөөч гэж хэлсэн. ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.О-ийн өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багаас 43 тооны адуугаа алдсан. Одоо надад нэхэмжлэх зүйл болон санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Ө-ын өгсөн: “...би 2021 оны 05 дугаар сарын 27-29-ний хооронд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг “Тулга” гэх газраас жороо халтар азаргатай 7-8 унагатай гүүтэй нийт 34 адуугаа алдсан юм. Тэгээд 1 сарын гарантай хугацаанд байж болох бүх газар нутгаар хайж, асууж сурч бүхий л хүнээс асуугаад газрын гаваар орсон аятай болоод цөхөрлөө бараад хайх ажпаа зогсоосон. ...миний өөрийн насаараа өсгөж маллаж ирсэн унаган адуунууд, ямар нэгэн гоц гойд удам угшилгүй. ...намайг хонь хариулаад малын бэлчээрт явж байх үед С.Д- ахаа намайг уучлаарай би таны алдсан адууг гаргачихсан юм намайг цагдаад битгий хэлээч дүү нь таны хохирлыг бүрэн барагдуулна гэж гуйж байгаад явсан. Би ч тэр үедээ чи яаж байгаа юм бэ намайг чи аргамжааны морьгүй болгож энэ жил бүтэн явсандаа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь миний хүүхдийн данс руу 13 саяар, 4 саяар, 2 саяар мөнгө шилжүүлсэн байсан, тэгээд 3 сая төгрөг өгөөд, хашаа байшингаа 20 саяд, ширмэл ширдэг 1 саяд бодож өгөөд үлдэгдэл мөнгөнд нь 2 морь, 1 унагатай гүү авсан, ...яагаад чи муу ахыгаа халуун зунаар явган орхив гэхээр ёстой муухай юм боллоо, найзынхаа ятгалгаар гээд нэг зүйл ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,

         Хохирогч Ө.О-ийн дахин өгсөн: “...Тухайн үед ааваас мэдүүлэг авахад аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн. Согтуу хүн буруу зөрүү ярьсан байх. Мөн С.Д- ах аавтай уулзаад та 34 тооны адуу алдсан гээд хэлээд өгчих гэж гуйсаар байгаад тэгж мэдүүлсэн байсан. Сүүлд намайг 43 тооны адуу алдсан гэж мэдүүлэг өгсний дараа С.Д- ах над руу чат бичээд ахын дүү 34 тооны адуу алдсан гээд хэлээд өгчих, ах нь шоронд явах гээд байна гэж гуйж байна. Над руу С.Д- ахын бичсэн чатыг би хэрэгт хавсаргуулсан байгаа. Миний хувьд С.Д- ах болон хамт хэрэгт холбогдсон хүмүүсийг 34 тооны адуу хулгай хийсэн байхад нь 43 тооны адуу хулгай хийсэн гэж гүтгэх ямар ч шаардлага байхгүй. Би хохирлоо төлүүлээд авчихсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...миний хувьд энэ хэрэгтээ холбоотойгоор нэлээд хэдэн удаа аймгийн төвд орж ирж байна. Нааш, цааш явсан унааны зардлыг дандаа өөрөө гаргаж байна. Иймд буруутай хүмүүсээс нааш цааш явсан зардлыг гаргуулна” гэх мэдүүлэг,

Хохирогч Ө.О-ийн өгсөн: “...манайх 2021 оны 05 дугаар сарын 27-оос 29- ний хооронд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1-р багийн нутаг “Гурван тулга” гэх газраас бэлчээрээс Хээр азаргатай 43 тооны адуугаа алдсан юм. Манай аав бид 2 тухайн үедээ хайгаад олоогүй, манай аав сумын төв рүү цагдаад мэдэгдсэн гэж ярьж байсан. ...тэгтэл манай аав 2021 оны 11 дүгээр сарын эхээр утсаар ярихдаа манай адууг хулгайлсан хүний сураг гарсан гэж хэлэхээр би гэр лүүгээ хариад аавтай уулзаж ярилцахад манай адууг манай хамаатны хүн болох С.Д- гэдэг хүн Завхан аймаг руу гаргаж өгсөн юм шиг байна гэж аав надад хэлсэн. Намайг Цагаан-Уул сумаас гэртээ ирэхээс өмнө С.Д- манай аавтай ирж уулзаад манай адууг авсан тухайгаа хэлээд төлж өгье гээд Цэцэрлэг сумын төвд байдаг хашаа байшингаа өгье, та цагдаад битгий мэдэгдээч гэж гуйсан байсан. ...манай адуу нь азарга 1, гүү-11, морь-7, үрээ-4, байдас-2, даага-8, унага-10 байсан. Бүгд нийлээд 43 тооны адуу байсан. ...манай аав амьд байхдаа адуугаа 34 гэж худал хэлж бичүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49, 52 тал/,

Гэрч С.Д-гийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын сүүлээр Я.Ц- гэж хилийн цэрэгт ажилладаг манайхны хүргэн талын залуу ээлжийн амралтаа авсан Завхан аймгийн Тэс сум руу ээж рүүгээ явж байна гээд манай Цэцэрлэг суманд явж байгаад таараад Я.Ц- надад “хэдэн адуу зарж борлуулж мөнгө олох хэрэг байна чи хэдэн адуу зохицуулаад гаргаад өгөөч би хариуд нь чамд зүгээр байхгүй шүү хэдэн төгрөг өгнө” гэж надад хэлсэн юмаа тэгээд бид хоёр яриагаа тохироод Я.Ц- хэд хоногийн дараа над руу утсаар холбогдоод адуу юу болж 1 байна гэхээр нь за чи хүрээд ир гээд уулзах газраа товлоод Я.Ц- найз Ч.А- болон нэг танихгүй залуугийн хамт шөнө ирээд Цэцэрлэг сумын хар боом багийн төв Их харганы ам гэх газраас хээр азаргатай, 2 алаг гүүтэй, том борлог морьтой, 7 унагатай гүүтэй нийт 33 тооны адууг би туулгаж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54, 57-59 тал/,

Гэрч Ц.Т-ын өгсөн: “...Я.Ц- гэж залуу манай хүргэн байгаа юм харин Ш- бол манай хадам талын хүн. ...манай хүргэн Я.Ц- 10 дугаар сарын сүүлээр санагдаад байна над руу залгаад би таны Хаан банкны ... данс руу 10 сая төгрөг шилжүүлчихлээ та Ш-т аваад өгчхөөрөө гэхээр нь би банк данснаасаа аваад Ш- гэж залууд бэлнээр нь өгсөн. ...Я.Ц- манайд хүргэн болоод 3 жил болж байна, ...би хүргэнээ сайн мэдэхгүй ах дүү төрөл санан нь ямар хүмүүс байдаг талаар ч мэдэхгүй. Өөрийн эзэмшлийн адуу малтай гэж сонсоогүй. Ш- бол хөдөө гадаа байгаад байдаг юм малтай эсэхийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/,

Гэрч Г.Б-ийн өгсөн: “...А- ах, Ц- ахын хамтаар ирээд ахын дүү хамт яваад адуу туулцаад ирээч гээд гуйгаад байхаар нь тэр хоёртой хамт Ц- ахын машинаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум руу явсан юм. Тэгээд замдаа явсаар байгаад нийлээд орой харуй бүрий болох гэж байхад нэг модтой уулын энгэр дээр зогсоод намайг модны хаяанд буулгачхаад чи доошоо уруудаад явж бай тэгэхээр нэг төмөр торон хашаа байгаа тэрийг дагаад өгсөж бай гэсэн юм тэгээд би өгсөж байтал хажуудаа 2 амбаартай адууны хашаанд адуу хашсан байсан Ц- ах надад нэг хээр морь барьж өгөөд ахынхаа хээр морийг унаад энэ адууг туугаад явж бай гээд А- ахыг чинь би чиний араас хүргээд өгнө гээд тэр хоёр тэндээ үлдээд би зам дагаад адуугаа туугаад явж байтал нээх удалгүй Ц- ах А- ахыг хүргэж ирээд бид хоёр мориор адуугаа туугаад замдаа хоёр хоноод Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Сугын үзүүр гэх газар ирсэн. Ингэж тууж явахад тэр шөнөдөө Я.Ц- ах бид хоёрын араас машинтай ирээд газар зам зааж чиглүүлж өгөн бид гурав адуунуудаа тууж ирээд Минжийн аманд орхиод нь маргааш өглөө нь А- ахын өвөлжөөний урд талд руу адууг нь шахсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

Гэрч Г.А-ын өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын дунд үеэр л санагдаад байна би хөдөө Баянхайрхан сумын Минж баг Хөтөлийн булаг гэх газарт гэртээ байж байтал орой 17 цагийн орчим И- ахын ачааны цагаан машинтай Ч.А- ах И- ах хоёр ах хоёр манайд ирээд хэдэн адуу ачаад өгөөч ачилцах хүн байхгүй болчихоод байна гэхээр нь би та 2 явж бай араас чинь очъё гээд мотоцикпоор араас нь яваад Ч.А- ахын өвөлжөөн дээрээс 6 тооны адуу ачуулсан. ...миний ачилцсан буюу эхний 6 тооны адуу нь Хээр азарга, борлог морь, Халтар морь, 3 адилхан шар хээр морьд байсан би тамгыг нь сайн анзаараагүй ээ, яг ачих үед харуй бүрий болж байсан. Сүүлд ачих гээд хашсан байхад нь очсон адуунууд дунд алаг байдас, алаг даага, шарга үрээ байсан ба шарга үрээнээс бусад нь дандаа охин бага залуу адуунууд байсан. Миний харснаар гурвалжин дотор П тамгатай адуунууд л харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

Гэрч Ч.А-гийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын дунд үед байх яг би өдрөө санахгүй байна Тэс сумын төвд явж байгаад Я.Ц- гэж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хилийн цэрэгт застав дээр ажилладаг найзтайгаа тааралдаад танай нутгаар юу байна гэж ярьж хөөрч байтал Я.Ц- чи надад хэдэн адуу борлуулаад өгөөч гэхээр нь за тэгье ээ хаана байгаа адуу вэ гэтэл найз нь удахгүй чамайг авч яваад хамт туугаад ирье гээд тохиролцоод салсан тэгээд 2021 оны 05 дугаар сарын 27-ны орчим өөрийн найз Я.Ц- болон ахынхаа хүүхэд Г.Б- нарын хамт Баянхайрхан сумын Минж багт хөдөө гэрээсээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын чиглэлд адуу тууж ирэхээр явсан юмаа. Тэгээд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвийн наад захад Я.Ц-ын найз Ш- /С.Д-/ гэж залуу бэлчээрээр хариулж байсан халтар азаргатай, 1 шаргатай, 5 алагтай, гурвалжин дотор П тамгатай 34 тооны адууг туугаад замдаа 2 хоноод Баянхайрхан сумын Минж багт авчирсан. ...эхний удаа 1 азарга, 5 бүдүүн морьтой 6 тооны адууг Увс аймгийн мал махны ченж И- бид хоёр хамт явж зарсан. Дараагийн 28 тооны насаар бага адуунуудыг Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газраас Баян-Өлгий аймаг руу ачуулсан. Тухайн адуунуудыг зарж борлуулаад Я.Ц-т найман сая төгрөг, адуу туулцаж ирсэн Г.Б-өд таван зуун мянган төгрөг өгсөн, тэгээд адуу борлуулж өгсөн гээд Я.Ц- надад өгсөн мөнгөөр нь ХААН банканд малчны зээлтэй байснаа дарсан. ...Я.Ц- миний адуу байгаа юм хамт туугаад ирээч чи зарж борлуулаад өг чамд ашиг хүртээнэ л гэсэн. ...Я.Ц-ын машинтай яваад буцаж ирэхдээ Г.Б- бид хоёр адуугаа мориор туугаад, Я.Ц- машинтайгаа замчилж тууж ирсэн, ...Я.Ц- надад хэлэхдээ адуунуудыг ил байлгаад байж болохгүй бушуухан зараарай гэхээр нь Увс аймгийн мал махны ченж И- гэж ноос авч явж байсан найзынхаа хамтаар Баян-Өлгий аймаг руу зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76, 78 тал/,

Гэрч Г.О-ын өгсөн: “...Баянхайрхан суманд “Цэцэн төөнт” хувийн мал эмнэлэг иргэд малын гарал үүслийн гэрчилгээ бичиж өгдөг байсан ба би энэ ажпыг нь хийдэг байсан. Чадраабалын Адъяасүрэнг малын гарал үүслийн гэрчилгээ авсан эсэх талаар сайн санахгүй байна. Надаас гарал үүслийн гэрчилгээ авч байсан байхаа. Малын гарал үүслийн гэрчилгээг 2 хувь бичээд эх хувийг “Цэцэн төөнт” мал эмнэлэг нэг хувь нь байгаа байхаа. Би ажпаасаа гарсан болохоор хэзээ хэдэн удаа малын гарал үүслийн гэрчилгээ авч байсан талаар одоо харж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/,

Гэрч Г.Г-ын өгсөн: “...ямар ч байсан адуутай байсан. Би яг бүрчлэн тоолж бол үзээгүй. Тэр адуунуудаа Цэцэрлэг сумын нэгдүгээр багийн нутаг Гурван тулга гэх газраар хариулдаг байсан. Миний барагцаагаар бол 40 гаран тооны адуу байх шиг л байдаг байсан. Өөр мэдэх зүйл надад байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 тал/,

Гэрч Д.Б-н өгсөн: “...Адуутай бол байсан. Миний барагцаагаар бол 40 гаруй тооны адуутай байсан. Харин би бол яг нарийн бол тоолж үзэж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/,

Гэрч Г.Идэрийн өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сард би Зүүнхангай суманд би хонины ноос аваад явж байхад урьд өмнө Завхан аймгийн Баянхайрхан суманд би хонины ноос аваад явж байхад урьд өмнө Завхан аймгийн Баянхайрхан суманд мал худалдаж авч яваад танилцсан. ...Утсаар ярьсны дараа Зүүнхангай сумын төв дээр байж байхад Ч.А- нь саарал өнгийн машинтай ирж надтай уулзаж намайг дагуулж очиж адуугаа үзүүлмээр байна гэхээр нь би өөрийн машинтай ганцаараа очиж үзсэн Ч.А- нь Завхан аймгийн Баянхайрхан багийн зусланд байж байсан ямар газрыг нь сайн мэдэхгүй байна Би гэрт очиж үзэхэд том бага нийлсэн 21 тооны адуу байсан, Би тухайн үед адууг үзчихээд буцаад сум руугаа явчихсан 3-4 хоногийн дараа Ч.А- над руу залгаж үзүүлсэн адууг худалдаж авах гэж байна уу гэж асуухад нь би дахин үнэ ханшийг нь тохирсон. ...Би тухайн үед худалдаж авсан адууны зураг болон ачсан машиныг нь дарсан. Уг зургийг 2021 оны намар Завхан аймгийн цагдаа үзлэг хийгээд хуулж аваад явсан. Тухайн худалдаж авсан адууны 8 сая төгрөгийг нь би бэлнээр Ч.А-д өгсөн. Үлдэгдэл 6 орчим сая төгрөгийг адуу худалдаж авснаас 2-3 хоногийн дараа Ч.А- манай эгчийн данс руу хийгээд өг мөн эгч нь над руу утсаар холбогдож мөнгийг нь хийгээд өг гэж хэлэхээр нь би мөнгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/,

“ИхэрМөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2245617200247 дугаартай: “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 багийн иргэн Ө.О-ийн хулгайд алдсан 43 тооны адууны нийт үнэлгээг 64.200.000 /жаран дөрвөн сая хоёр зуун мянга төгрөгөөр/ үнэлж саналыг хүргүүлсэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 107-109 тал/,

 “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-922/4956 дугаартай: “...Honda СR-V маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл 8.000.000 төгрөгөөр, 2. 7 настай хар зүсмийн 1 тооны адуу 1.200.000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэх дүгнэлт /хх-ийн 118-120 тал/,

Шүүгдэгч Я.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд С.Д-г бусдын мал хулгайлсан гэдгийг мэдээгүй. С.Д- надад хэлэхдээ мөнгөний хэрэг гараад өөрийн адуугаа зарж байгаа юм гэсэн. С.Д- надад хэлэхдээ мөнгөний хэрэг гараад өөрийн адуугаа адуугаа зарж байгаа юм гэсэн. С.Д- намайг хэдэн адуу худалдаж авах хүн мэдэж байгаарай гэхээр нь Ч.А-тэй холбож өгсөн. Гэхдээ С.Д-, Ч.А- нар өмнө нь бие биеийгээ таньдаг байсан гэсэн. Тэгээд Ч.А- над руу залгаад С.Д-гээс хэдэн адуу авахаар болсон хамт яваад өгөөч гэхээр нь би ээлжийн амралттай завтай байсан учир хамт явсан. Улмаар С.Д-гийн зусаж байсан газар очиж нийт 34 тооны адуу аваад Ч.А-, дүү Г.Б-ийн хамтаар Завхан аймаг руу тууж явсан. Би машиныг нь унаад дагаж явсан. Ингээд Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутагт очоод би тэр хоёроос салаад Завхан аймгийн Тэс сум руу явсан. Үүнээс хойш 12 хоногийн дараа С.Д- над руу яриад би ахынхаа адууг өгөөд явуулчихсан, би адуугаа авмаар байна гэхээр нь юу болоод байгаа юм гэж хэлээд Ч.А- рүү залгаж “чиний С.Д-гээс авсан адуу байна уу” гэхэд зарж үрээд дуусгасан гэсэн. Тэгэхээр нь би С.Д-г ахынхаа адууг хулгайлсан байна гэдгийг хэлэхэд Ч.А- би өөрөө арыг нь даана гэсэн. Үүнээс хойш сураг чимээгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын үед Ч.А-гийн ах Баатар над руу залгаад “Ч.А-г цагдаа нар бариад явлаа, та нар юу хийчихсэн юм бэ, хулгай хийчихсэн юм уу гэхээр нь юм хэлээгүй утсаа салгасан. Тэгээд С.Д- рүү залгаад Ч.А-г цагдаа бариад байна гэдгийг хэлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Ч.А-гийн ах Баатар дахин залгаж та нар хохирол мөнгийг нь төл, бид нар эндээ цагдааг нь аргална, гайгүй юм шиг байна гэсэн. Мөн Завханаас ирсэн цагдаа намайг дуудаж уулзаад нэг нь мэдүүлэг аваад нөгөөх нь Я.Ц-оо чи ажилтайгаа үлдмээр байна уу гээд асуугаад байсан. Миний хувьд ажилтайгаа үлдмээр байна гэдгээ хэлсэн. Тэгээд айж сандарсандаа хохирлыг төлж барагдуулсан. Миний тооцооллоор 54 орчим сая төгрөгийн хохирол барагдуулсан болов уу гэж бодож байна. Миний хувьд энэ хэрэгт ямар ч холбоогүй мөртөө айж сандарсандаа 18 сая төгрөгийн хохирол төлсөн. Адууг Ч.А- зарж борлуулсан. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Харин С.Д-д хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй. Би Ч.А-г адуу борлуулж өгсөн гэж 8 сая төгрөг өгөөгүй. Энэ бол худлаа. Шаардлагатай бол нүүрэлдүүлж мэдүүлэг өгмөөр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 141-143 тал/,

Шүүгдэгч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 05 дугаар сард намайг Цэцэрлэг сумын төвд байж байхад Я.Ц- таарсан. Я.Ц-той уулзахад “амралтаа авсан, Завхан аймгийн Тэс сум руу явж байна” гэсэн. Тэгээд би Я.Ц-оос “адуу мал авах хүн байна уу” гэж асуухад байж магадгүй очоод адуу хүн байвал хэлье гээд явсан. Үүнээс хойш нэлээн хэд хоногийн дараа Я.Ц- руу би өөрөө залгаж “адуу мал авах хүн байна уу” гэхэд “адуу авах хүн байна” гэхээр нь би наад хүнээ аваад ирээч гэсэн. Ингээд байж байтал 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Я.Ц- над руу залгаад Завхан аймгийн Тэс сумаас гарч байна гэсэн. Тэгээд тэр өдрөө Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэн болох Ч.А-, Г.Б- нарын хамт өөрийнхөө суудлын жижиг машинаар ирсэн. Машиных нь марк, улсын дугаарыг одоо санахгүй байна. Би тэр хүмүүсийг тосож аваад малын хашаанд байсан адуун дээр дагуулж очоод гурван унагатай гүү барьж өгөх гэсэн чинь Ч.А- гэх хүн наад адууг чинь бүгдийг аваад авчихъя гэсэн. Тэгэхээр бүгдийг өгөөд явуулсан. Надад Ч.А- ярихдаа энэ адуунуудыг чинь зарж борлуулаад чамд мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгийг гурвуулаа хуваагаад авчихъя гэж ярьцгаасан. Тэгээд адууг хашаанаас гаргаад Ч.А- тууж явсан. Үүнээс хойш огт холбогдоогүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сард Я.Ц- над руу нэг орой залгаад нөгөөдөх чинь цагдаад баригдчихсан юм байна, хаашдаа баригдчихсан юм чинь хохирол, мөнгийг нь төлье гэж ярьсан. Ингээд би хохирогч Г.Ө- ахтай өөрийн биеэр очиж уулзаад танай адууг бид нар аваад явчихсан, таны хохирол мөнгийг төлж өгье гэсэн. Тэгсэн Г.Ө- ах 7 хоногийн дотор миний хохирол мөнгийг төлж барагдуул гэсэн. Я.Ц- надад хохиролд өгөөрэй гэж 18 сая төгрөг өгсөн. Тэр мөнгийг хохирогчид өгсөн. Би өөрөө хохирогчид Цэцэрлэг сумын төвд байрлах хашаа байшингаа, нэг унагатай гүү, хоёр морь болон бэлэн мөнгө өгсөн. Одоо яг бэлэн хэдэн төгрөг өгсөн гэдгийг санахгүй байна. Тэгээд хохирол төлөөд байж байтал Завхан аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирээд намайг Завхан аймаг руу авч явсан. Завхан аймаг руу очиж би 7 хоноод буцаж ирсэн. 2022 оны 01 дүгээр сард хэрэг мөрдөгч Бат-Очир дээр шалгагдаж байх үед Ч.А- надтай уулзаад “чи хөгшөөн наад хэргээ даачих” гээд надад саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл авчирч өгсөн. Тэр машиныг улсыг дугаарыг одоо санахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг би зараад банк болон хүнд өртэй байсан түүнийгээ дарсан. Ч.А- адуу зараад надад 1000 төгрөг ч өгөөгүй. Надад 22 сая төгрөг өгсөн гэдэг нь худлаа. ...Намайг гурван унагатай гүү өгч явуулах гэж байхад Ч.А- наад адууг чинь бүгдийг аваад явчихъя гэсэн. Тэгээд гурвуулаа ярилцаж байгаад бүгдийг авч явахаар нь болсон. Хулгай хийж байгаагаа бүгдээрээ л мэдэж байсан. Би өөрийн эзэмшлийн хар зүсмийн 7 настай морьтой явсан. Би уг морийг хохирол төлж барагдуулахдаа нядлаад зарчихсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 тал/,

Шүүгдэгч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: ”...2021 оны 05 дугаар сарын 17-ноос 18-ны үед Завхан аймгийн Тэс суманд ганцаараа явж байгаад Я.Ц-той таарсан. Тэгээд хоёулаа уулзаж ойр зуурын юм ярьж байгаад салсан. Тухайн үед адууны талаар юу ч яриагүй. Үүнээс хойш 5-6 хоногийн дараа Я.Ц- над руу залгаж “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум руу яваад хэдэн адуу туугаад ирье гэсэн. Тэгээд би өөрийн ахын хүүхэд болох Г.Б-ийг аваад Я.Ц- эзэмшлийн хөх өнгийн маркийн мэдэхгүй жижиг суудлын машинаар Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын чиглэлд хөдөлсөн. Тус өдрөө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Өлийн даваа гэх нэртэй газарт ирэхэд С.Д- ганцаараа хээр зүсмийн морьтой тосож авсан. Тэндээсээ 6-7 км яваад айлын малын хашаан дээр очиход бор хээр зүсмийн азаргатай 34 тооны адуу хашсан байсан. Уг адуун дотор содон гэмээр алаг зүсмийн 5 адуу байсан. Адууг хашаанаас нь гаргаж Г.Б- бид хоёр адууг туугаад Завхан аймгийн чиглэлд хөдөлсөн. Замдаа хоёр хоноод Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Суга гэх газарт модны хаяанд адууг орхиод гэртээ харьсан. Адуунуудыг манай гэрийн ойролцоо байлгаж байгаад 6 тооны адууг Увс аймаг руу манай сумын иргэн Идрээ гэх хүний портер маркийн тээврийн хэрэгслээр ачиж яваад ченжид зарсан. Үлдсэн адууг нь Баян-Өлгий аймгийн ченж гэх хүнд зарсан. Би адуу борлуулсан мөнгөө С.Д-д өгсөн. Эхлээд 2021 оны 10 дугаар сарын 20-ны орчим С.Д-тэй Завхан аймгийн Асгат суманд уулзаж 10 сая төгрөг өгсөн. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Завхан аймгийн төвд С.Д-тэй уулзаж 12 сая төгрөг өгсөн. Би С.Д-д өгсөн гэж хэлэх гэж байгаад андуураад хэлчихсэн байсан. Я.Ц-т мөнгө өгөөгүй. Шахаж шаардсан хүн байхгүй. Эхэндээ би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Харин адуу зарж борлуулсныхаа дараа хулгайн адуу гэдгийг мэдсэн. С.Д- нь миний адуу байгаа юм, найздаа зарж борлуулаад өгчих гэсэн. Я.Ц- хоёулаа яваад туугаад ирье гэхээр хамт явсан. Хавар байсан хийх ажилгүй байсан учраас хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/,

2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Хэрэг болсон гэх газар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун зүгт тус сумын нэгдүгээр багийн нутаг “Гурван тулга” их харганы ам гэх газар байх бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэгийг “Гурван тулга” гэх газраас Их харганы ам гэх газар луу явах чиглэлийн дагуу хийхээр тогтов. Хэрэг болсон болон адууд байсан гэх “Гурван тулга” гэх газар нь Цэцэрлэг сумын төвөөс 36.1 км зайтай газар байх бөгөөд тус газар Тэсийн голын хойд талд ертөнцийн зүгээр хойд талд нь байрлалтай тухайн иргэн эзэмшлийн зуслангийн газарт адуу, хонь, үхрийн гурван хашаатай бөгөөд хойд хэсгээрээ уулархаг, хад асга, ихтэй байна чанх урд хэсэгтэй “Гурван тулга” гурван уултай, мөн тэсийн гол ертөнцийн зүгээр чанх урд хэсэгт байх бөгөөд тухайн газар нь “Тэсийн гол”-ын урд талдаа байхыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн ажиллав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-28 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-33 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Ө-, Ө.О-, гэрч С.Д-, Ц.Т-, Г.Б-, Г.А-, Ч.А-, Г.О-, Г.Г-, Д.Б-, Г.Идэр нарын мэдүүлэг, “ИхэрМөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2245617200247 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-922/4956 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуун мод 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван тулга” нэртэй газраас хохирогч Ө.О-ийн 43 тооны адуу буюу олон тооны малыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хулгайлан авч 64.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь нотлогдон  тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрсдийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Ч.А-, С.Д-, Я.Ц- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, олон тооны мал хулгайлж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуун мод 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван тулга” нэртэй газраас хохирогч Ө.О-ийн 43 тооны адуу буюу олон тооны малыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хулгайлан авч 64.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.О-т 43 тооны адуу буюу 64.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ихэрмөрөн-Аудит хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч Б.Ө.О- нь шүүх хуралдаанд “...нийт 44,000,000 төгрөг авсан, ...нэг морь, нэг үрээ нийт 2,000,000 төгрөгт, хашаа, байшин 20,000,000 төгрөгөөр, ширдэг 1,000,000 төгрөгт үнэлж авсан. ...одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг өгсөн, шүүгдэгч С.Д-, хохирогч Ө.О- нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан: “...С.Д- би Ө.О-ийн адууны хохиролд 24.000.000 төгрөг болон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвийн Тэс хороололд байршилтай хашаа байшингаа өгсөн. ...Ө.О- би хохирлоо барагдуулсан авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /1 хх-ийн 171 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.Ө.О- нь энэ гэмт хэргийн улмаас ирж буцсан унааны зардлаа нэхэмжилнэ гэж байх боловч хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 167-169, 129-133 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал,

Хавтаст хэргийн 176-179 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А- нь ... зэрэг түүний хувийн байдал,

Хавтаст хэргийн 189, 1 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Ц- нь ... зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.А-, Я.Ц- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар, шүүгдэгч С.Д- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тухайн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан 5 жилийн хорих ялыг 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Honda СR-V” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 төгрөг,  хар зүсмийн 1 тооны адууны үнэ 1.200.000 төгрөг, нийт 9.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулах саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан: “...шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргажээ.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нар нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг хамаарахгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын, шүүгдэгч Ч.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Завхан аймгийн Баянхайрхан сумын, шүүгдэгч Я.Ц-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хилийн дээсээр тус тус тогтоож, шүүгдэгч нарт 3 жилийн хугацаанд тус сум, дүүргээс гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Ч.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Я.Ц-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Оюунчимэгийн Мөнгөний өмчлөлийн “Honda СR-V” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 төгрөгийг шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нараас тус бүр 2.666.666 төгрөгөөр хуваан гаргуулж, шүүгдэгч С.Д-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар зүсмийн 1 тооны адууны үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгч С.Д-гээс гаргуулж улсын орлогод оруулахыг Нийслэлийн болон Хөвсгөл, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарыг тус бүр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарт оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын, шүүгдэгч Ч.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Завхан аймгийн Баянхайрхан сумын, шүүгдэгч Я.Ц-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хилийн дээсээр тус тус тогтоож, тус газраас гадагш явахыг хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн болон Хөвсгөл, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Оюунчимэгийн Мөнгөний өмчлөлийн “Honda СR-V” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 (найман сая) төгрөгийг шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нараас тус бүр 2.666.666 (хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгөөр хуваан гаргуулж, шүүгдэгч С.Д-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар зүсмийн 1 тооны адууны үнэ 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгч С.Д-гээс гаргуулж улсын орлогод оруулахыг Нийслэлийн болон Хөвсгөл, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ө.О- нь замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нараас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-, С.Д-, Я.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР