Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

 

 

        

    2023      03         23                                         2023/ШЦТ/94

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Ц.Т-, түүний өмгөөлөгч С.Одгариг, /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М-ад холбогдох эрүүгийн 2106033560627 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.М-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М- нь “Мөнх арвижих тавилга”, “Мөөгий мужаан модон эдлэл”, “Woodmen Best”, “Wood Best” гэх нэртэй цахим хаягуудаас “Модон эдлэлийн захиалга авна” гэх зарыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар 12-ны өдрийн хооронд нийтэлж, Хаан банкны ... дугаартай харилцах дансуудаар мөнгө хүлээн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Д.Х-д 1.800.000 төгрөгийн, Б.Б-д 1.200.000 төгрөгийн, Ц.Т-т 900.000 төгрөгийн, Т.У-т 2.000.000 төгрөгийн, Б.М-т 500.000 төгрөгийн, Ц.М-т 700.000 төгрөгийн, М.Д-д 550.000 төгрөгийн, Б.У-ид 300.000 төгрөгийн, Г.Т-д 1.100.000 төгрөгийн, Ж.М-д 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 9.650.000 /есөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2106033560627 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: 

Шүүгдэгч Х.М- нь “Мөнх арвижих тавилга”, “Мөөгий мужаан модон эдлэл”, “Woodmen Best”, “Wood Best” гэх нэртэй цахим хаягуудаас “Модон эдлэлийн захиалга авна” гэх зарыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар 12-ны өдрийн хооронд нийтэлж, Хаан банкны ..., ..., ...,          ...,        ...  дугаартай харилцах дансуудаар мөнгө хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Д.Х-д 1.800.000 төгрөгийн, Б.Б-д 1.200.000 төгрөгийн, Ц.Т-т 900.000 төгрөгийн, Т.У-т 2.000.000 төгрөгийн , Б.М-т 500.000 төгрөгийн, Ц.М-т 700.000 төгрөгийн, М.Д-д 550.000 төгрөгийн, Б.У-ид 300.000 төгрөгийн, Г.Т-д 1.100.000 төгрөгийн, Ж.М-д 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 9.650.000 төгрөгийн хохирол учруулан цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож “Залилах” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М-ын: “...Мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Шүүхийн  хэлэлцүүлэгт хохирогч Ц.Т-ын: “...Анх “Мөөгий мужаан эдлэл” гэсэн фэйсбүүк хаягаар холбогдоход тавилга хийнэ, давхар ор хийнэ гээд өөрийнхөө утасны дагуурыг тавиад захиалга авч байна гэсэн пост оруулсан байсан. Тэрний дагуу би тавилга хийлгэх зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х- овогтой Х.М-тай утсаар холбогдсон. Ингэхэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны 6-23 тоотод манай үйлдвэр байгаа. Эндээ бид нар захиалгын дагуу тавилга үйлдвэрлэдэг гээд надад хавтангийнхаа зураг, өнгө загварынхаа зургийг явуулсан. Тэрний дагуу би давхар ор хийлгэх зорилготойгоор 1,800,000 төгрөгийн захиалгын урьдчилгаа 50 хувь 900,000 төгрөгийг Х.М-ын аавын данс буюу Н- овогтой Х-ийн ХААН банкны данс руу шилжүүлж авсан. 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 900,000 төгрөг шилжүүлсэн. Захиалга 14 хоногт багтаж ирнэ гэсэн боловч 1 сар, 2 сар, 3 сар болсон ч ирээгүй. Тухайн үед утас руу нь залгахаар авахгүй, хариу өгөхгүй байсан. Фэйсбүүкээр мессеж бичихээр хариу өгөхгүй байсан болохоор нь үйлдвэрийн хаягаар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны 2-23 тоотод очиход ямар ч үйлдвэр байгаагүй. Зүгээр л хоосон хашаа байсан. Тэгээд холбогдох боломжгүй, өмнө нь байсан фэйсбүүк холбоогүй болсон. Миний бие 9 дүгээр сарын 08-ны өдөр, 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хариу бичсэн байна. Шүүгдэгч хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариу өгсөн байна. Одоо тавилга хийж өгнө гэснээс хойш 2 жил болсон буюу өдийг хүртэл тавилга хийж өгөх талаар нэг ч холбоо бариагүй байгаа. Одоо 900,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Х-ын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүүхдүүдийнхээ өрөөнд цэвэр модоор тавилга хийлгэх гээд фейсбүүкээр модон эдлэл хийдэг зар харахад Мөөгий мужаан модон эдлэл гэсэн зар байхаар нь ороход модон эдлэлээр хийсэн зургууд болон бичлэгээ тавьсан байсан. Тэгээд Мөөгий мужаан гэсэн хаяг руу орж өөрийн фейсбүүкээр чат бичээд модон эдлэлийн захиалга авна гэж хэлсэн. Тэгээд захиалга өгөөд хүүхдийн давхар ор, 2 ширхэг компьютерын ширээ, хувцасны шүүгээ зэрэг нийт 3,300,000 төгрөгт багтаагаад цэвэр модоор хийж өгөхөөр тохирч тавилгыг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авахаар болоод урьдчилгаа 1,800,000 төгрөгийг өгөхөөр болсон. Би чатаар болон ... дугаар утсаар холбогдоход надад тэр хүн нягтлангийн дансанд урьдчилгаа мөнгөө хийчих гэж хэлээд Хаан банкны ... дугаартай Аривжих гэсэн хүний данс өгөөд би 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 40-41 тал/,

Хохирогч Б.Б-гийн өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 7 тоот гэртээ байхдаа фейсбүүкийн “Мөөгий мужаан модон эдлэл” нэртэй цахим хаягаар 2 давхар модон ор хийлгэх гэж захиалга өгсөн. Тэгсэн над руу ... гэсэн хаан банкны данс өгөөд урьдчилгаа хийчих гэсэн би урьдчилгаа болгож 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш одоо болтол ороо ч хийлгээгүй мөнгөө ч буцааж аваагүй. Тэр хүний цахим хаяг руу орохоор олон хүмүүс залилуулсан байсан. Тэр хүн надад чатаар ..., ... гэсэн дугааруудыг өгч байсан залгахаар утсаа авахгүй, харин мессеж бичвэл хариу өгдөг. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 102 тал/,

Хохирогч Ц.Т-ын өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүкээр хайлт хийж байхад Мөөгий мужаан модон эдлэл, мөнх арвижих тавилга гэсэн хаягаар зар тавьсны дагуу ..., ... гэсэн дугаарын утас руу холбогдож М- гэх хүнтэй ярьж давхар ор 1.800.000 төгрөгөөр хийлгэх гээд захиалга өгсөн. Тэгээд уг хүн нь миний данс одоогоор болохгүй байгаа манай аавын данс Х- гэсэн нэртэй ... гэсэн хаан банкны данс руу урьдчилгаа болгож үнийн дүнгийн 50 хувийг явуулаарай гэхээр нь би өөрийн ... гэсэн данснаас 900.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд М- гэх хүн захиалгыг хүлээж авлаа 10 хоногийн дараа таны тавилгыг хийж гүйцэтгэнэ гэж хэлсэн. Би 10 хоногийн дараа ... дугаарын утсаар холбогдож ярихад таны захиалга дуусаж байна би өөрөө эргээд залгана гэсэн. Тэгээд над руу залгахгүй байхаар нь би утас руу нь хэд хэдэн удаа утсаа авахгүй одоо гар утас нь холбогдохгүй байхаар нь фейсбүүк хаягаар нь хэд хэдэн удаа чат бичихэд ор бэлэн байгаа би хөдөө ажилтай явдалтай байна гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүргэж өгнө удахгүй гэсэн чат ирсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би уг хаяг руу чат бичихэд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгөхөөр байна гэж чат бичсэн, дахиж чат бичиж холбогдоогүй. Би тэр Х.М- гэх хүнтэй уулзаагүй утас нь холбогдохгүй байхаар нь би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үйлдвэрийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо хилчин 6-13 тоот хаягаар очиход модон эдлэл хийх үйлдвэр байсан хүн байхгүй учир хажуу талын хашааны хүнээс асуухад М- гэх залуу 2021 оны 05 дугаар сард уг үйлдвэртээ модон эдлэл хийж байсан, тэгээд тухайн сардаа хамаг багаж хэрэгслээ ачаад аваад явсан, дахин уг газар ирээгүй гэж хэлсэн тэгээд хандсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199 тал/,

Хохирогч Т.У-ын өгсөн: “...Манай гэр бүл 2021 оны 08 дугаар сард Баруун-Урт 7 дугаар багт байрлах Залуус хороололд шинэ байранд орсон юм. Тэгээд гал тогоо, үүдний шкаф хийлгэх гээд аймгийн тавилгын үйлдвэрүүдийг судалж байгаад Улаанбаатар хотоос захиалбал шийдэл нь арай өөр байж магадгүй фейсбүүкээр тавилга хийдэг хувь хүн болон албан байгууллагыг судалж үзсэн.Тэгээд Woodmen Best гэх фейсбүүк нэртэй тавилга хийдэг хувь хүнтэй чатаар харилцаж хийлгэх үүдний шкаф, гал тогооны тавилгын схем зургийг зуруулж хэмжээ тооцуулж 4.500.000 төгрөгийн өртөгтэй хийхээр тохиролцсон. Тэгээд манай тавилгыг тээвэрлэлт болон угсралтыг үнэгүй хийж өгнө гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа мөнгө болох 2.000.000 төгрөгийг яаралтай шилжүүлнэ үү гээд байнга мөнгөө нэхээд байсан. Тэгэхээр би 2021 оны 12 дугаар сарын 15-ны орой 20 цаг 11 минутад өөрийн ... гэсэн тоот данснаас 2.000.000 төгрөгийг Хаан банкны ... гэсэн тоот дугаартай Н.Х- гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд нөгөө хүнтэйгээ чатаар харилцаж мөнгийг шилжүүлсэн гэж хэлэхэд “мөнгөө авсан танай тавилгыг шинэ жилээс өмнө хийж дуусгана санаа зоволтгүй” гэсэн. Тэгээд шинэ жил дөхүүлээд тавилга захиалсан хүнтэй фейсбүүк хаягаар “шинэ жил болох гэж байна манай тавилга яасан бэ гэж чатаар асуухад "удахгүй шинэ жилийн өмнө явуулъя” гээд алга болсон. Одоо хүртэл манай тавилгыг хийж өгөхгүй биднийг залилсан мэхлээд байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239-240 тал/,

Хохирогч Б.М-ийн өгсөн: “...Би өөрийн Воldbaatar Munkhtsetseg гэх цахим фейсбүүкээр 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орж байгаад “Мөөгий Мужаан Модон Эдлэл” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж хүүхдийн хоёр давхар модон ор 1,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон юм. Тэгээд тухайн Мөөгий Мужаан Модон Эдлэл” фейсбүүк хаягтай хүн ор хийх тул урьдчилгаа 50 хувийг явуулах хэрэгтэй гэхээр нь би өөрийн Хаан банкны ... гэсэн дугаартай данснаас “Мөөгий Мужаан Модон Эдлэл” фейсбүүк хаягтай хүний явуулсан Хаан банкны ... дугаартай Н.Х- гэх хүний данс руу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 15 минутад 500.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн юм. Тэгээд тухайн “Мөөгий Мужаан Модон Эдлэл” фейсбүүк хаягтай хүн таны захиалга баталгаажлаа гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 20- ны өдөр манай нөхөр Чинзориг нь том ачааны машинтай Улаанбаатар хот руу явахаар болсон юм. Тэгэхээр нь би хүүхдийн хоёр давхар модон ор захиалсан “Мөөгий Мужаан Модон Эдлэл” гэх фейсбүүк хаягтай хүнтэйгээ гар утсаар нь холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй харин фейсбүүк чат хаягаар нь чат бичихэд таны захиалсан ор угсрагдаагүй, будаг нь хатаагүй гэх зэргээр хойшлуулж байгаад одоог хүртэл миний захиалсан захиалгыг өгөөгүй. Миний гар утсыг авахгүй фейсбүүк хаягаар чат бичихээр хариу өгөхгүй намайг залилан мэхлээд байгаа болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Тухайн “Мөөгий Мужаан Модон Эдлэл” фейсбүүк хаягтай хүн надад Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо ... тоот гэсэн хаяг өгч байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-72 тал/,

Хохирогч Ц.М-ын өгсөн: “...Би фейсбүүк үзээд байж байтал захиалгаар тавилга хийнэ гэсэн зар байсан. Улмаар тэр зарын дагуу ... гэсэн дугаарын утас руу залгаж хүүхдийн хоёр давхар ор хийлгэхээр захиалга өгсөн. Улмаар захиалга өгсний дараа тэр өдрөө буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт ирж хэмжээ авсан. Тэгээд материалаа авах гэсэн юм урьдчилгаа мөнгөө өгөөч гэхээр нь би Х- Х.М- гэх хүний Хаан банкны ... гэсэн данс руу өөрийн нөхөр Мөнхжаргалын Хэрлэнбаатарын данснаас урьдчилгаа мөнгө гэж 700.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлээд 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орыг маань хийж дуусгаад хүлээлгэж өгнө гэсэн боловч одоо хүртэл байхгүй байгаа. Одоо намайг залгахаар утсаа авахгүй, фейсбүүк нь чат бичихээр хариу бичихгүй удаж байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 138-139 тал/,

Хохирогч М.Д-гийн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Хан-уул дүүрэг 4-р хороо Хангарьд Сити 2 хороолол ... тоот гэртээ байж байхдаа хоёр хүүхдэдээ ор хийлгэж захиалах гээд фейсбүүк хаягаар зар хайсан. Тэгээд “Мөөгий Мужаан Модон эдлэл” гэсэн пэйж хуудас руу ороод чат руу нь орны зураг явуулаад ийм тавилга хийх үү гэж мессеж бичсэн. Тэгсэн болно гэхээр нь пэйж хуудсан дээр нь бичээтэй байсан ... гэсэн дугаар руу нь залгахад 40 гарсан эрэгтэй хүний хоолой байсан. Тэр хүнтэй орыг хэдээр хийх юм бэ хэмжээг нь хэзээ ирж авах бэ гэхэд та өөрөө хэмжээг нь аваад манай чат хаягаар явуулаарай гэсэн. Тэгээд би орныхоо хэмжээг аваад явуулсан чинь урьдчилгаа 50 хувь өгнө шүү гэсэн. Тэгэхээр нь одоохондоо мөнгө байхгүй байна, хэд хоногоос өгч болох уу гэж асуухад юу ч гэсэн эсгүүр лүү оруулчихлаа гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа танай ор эсгүүрээс гараад будагт орох гэж байна гэж ярьсан. Тэгэхээр нь би будгийг нь хатахаар нь аваад ир би бүтэн мөнгийг нь өгнө гэж хэлэхэд будаг хатахад 3 хононо гэж хэлсэн. Тэгээд бид нар 3 хоногийн дараа авахаар яриад өнгөрсөн. Тэгээд гуравдах хоног дээрээ чатаар бэлэн болчихлоо ядаж матрассны мөнгөө өгөх хэрэгтэй байгаа болохоор 50 мөнгөн дүнгийнхээ 50 хувийг одоо хий гэж бичсэн. Тэгээд Хаан банкны ... гэсэн данс өгсөн. Тэгээд би тэр данс руу нь Хан-Уул дүүрэг 4-р хороо Хангарьд Сити 2 хороолол ... тоот гэртээ байж байхдаа 550.000 төгрөг хийсэн. Тэгээд будаг нь арай хатаагүй байна маргааш 17 цагаас яваад очъё гэж нөгөө хүн хэлсэн. Тэгээд маргааш 17 цагаас ... гэсэн дугаар руу залгахад утсаа аваагүй. Тэгээд би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандах болсон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 229 тал/,

Хохирогч Б.У-ийн өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2-р хорооллын ... тоотод нөхөр, хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд манайх гэртээ гал тогооны тавилга захиалахаар болж 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкээр зар үзэж байгаа Wood best гэх хаягтай хүнтэй холбогдож гал тогооны тавилга захиалгаар хийлгэхээр болсон. Тэгэхэд тэр хүн урьдчилгаа мөнгө нэхэхээр нь түүний хэлсэн ... тоот дугаартай данс руу 300.000 төгрөг шилжүүлж байсан. Захиалга өгснөөс хойш 7 хоногийн дараа захиалга гарна гэсэн боловч тухайн хүн надад мөнгө нэмж өг гэж байгаад тэр чигтээ таг чиг алга болсон учир цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 63 тал/,

Хохирогч Г.Т-ын өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын сүүлээр фейсбүүкээр модон ор хийлгэхээр болж Мөөгий мужаан модон эдлэл гэх нэртэй хүнтэй холбогдож хүүхдийн ор 1.100.000 төгрөгөөр хийлгэхээр тохирч ... дугаарын дансанд энэ оны 3 дугаар сарын 01-нд мөнгөө шилжүүлсэн. Тэгээд 8-10 хоногийн дотор хийж өгнө гэсэн боловч холбогдохгүй байхаар нь би түүн рүү холбоо барьж байгаа юу зураг харъя гэх мэтээр чат бичихэд ор хийж эхэлсэн байгаа гэж байгаад одоог хүртэл холбоо бариагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 157 тал/,

Хохирогч Ж.М-гийн өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар 12-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол, ... тоотод байрлах гэртээ байхдаа өөрийн Jamts Munkhzауа гэсэн фейсбүүк хаягаар зар үзээд сууж байхад Мөөгий мужаан модон эдлэл нэртэй хаягаас модон тавилгын захиалга авч байна гэж зар оруулсан байхаар нь хүүхдийн ор сонирхож байна гэж чат бичихэд хийгдэж байгаа гэж хариу бичээд олон төрлийн хүүхдийн орны зураг явуулсан. Тэгээд би уг явуулсан зургаас харж байгаад шаттай 2 давхар хүүхдийн ор хийлгэхээр болоод захиапга өгөхөд 7 хоногийн дараа хийж дуусгана таны захиалга баталгаажна гэж хэлээд хаан банкны ... дугаарын С- гэсэн нэртэй дансны дугаар явуулаад дараа нь дахиад ... дугаартай С- гэсэн дансны дугаар явуулаад эхний явуулсан данс биш шүү шилжүүлчихээд хэлээрээ гэж хэлсэн. Миний захиалсан орыг 1.200.000 төгрөгөөр хийгдэнэ гэж хэлсэн ба Хаан банкны ... дугаартай данс руу утга дээр нь “ор урьдчилгаа ...” гэж бичээд 400.000 төгрөг, 10 хоногийн дараа Мөөгий мужаан модон эдлэл гэсэн хаягаас хийж байгаа орны зургийг явуулаад будгийн мөнгийг шилжүүлээрэй гэхээр нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны ... дугаартай данс руу утга дээр нь “Zауа ог” гэж бичээд 200.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 205-206 тал/,

Гэрч Ж.А-ын өгсөн: “...Би уг нь дансаа ашигладаг байгаа надаас танил Х.М- гэх хүн би дансаа хаалгасан байгаа дансаа нээтэл түр ашиглуулчих гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл миний дансыг ашигласан байгаа. Х.М- нь Хөвсгөл аймагт мужааны ажил хийдэг” гэх мэдүүлэг /1-р хавтас 43-44 тал/,

Хохирогч Д.Х-аас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст бичгээр гаргаж өгсөн өргөдөл /1-р хх-ийн 16 дугаар тал/,

Хохирогч Д.Х-ын Худалдаа хөгжлийн банкны ... дугаартай депозит дансны хуулганы хуулбар /1-р хх-ийн 29 дүгээр тал/,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 50/93 дугаартай Хаан банкны албан бичиг болон депозит дансны хуулганы хуулбарууд /1-р хх-ийн 75-79 дүгээр тал/,

Хохирогч Б.Б-гээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст бичгээр гаргаж өгсөн өргөдөл /1-р хх-ийн 97 дугаар тал/,

Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн мэдээллийн баримт /1-р хх-ийн 105 тал/,

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 29/6487 дугаартай Хаан банкны албан бичиг болон Н-н Х-ийн депозит дансны хуулга /1-р хх-ийн 136-141 дүгээр тал/,

Хохирогч Ц.Т-оос Н-н Х-ийн ... тоот данс руу 900.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /1-р хх-ийн 173 тал/,

Хохирогч Т.У-аас Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргаж өгсөн өргөдөл /1-р хх-ийн 223 дугаар тал/,

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5630/164/22 дугаартай Хаан банкны албан бичиг болон Н-ын Х-ийн депозит дансны хуулганы хуулбарууд /1-р хх-ийн 227-229 тал/,

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5630/358/22 дугаартай Хаан банкны албан бичиг болон Х.М-ын депозит дансны хуулганы хуулбарууд /1-р хх-ийн 230- 231 тал/,

2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 5630/078/22 дугаартай Хаан банкны албан бичиг болон Х.М-ын депозит дансны хуулганы хуулбарууд /2-р хх-ийн 32-35 дугаар тал/,

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 29/6149 дугаартай Хаан банкны албан бичиг /2-р хх-ийн 165 дугаар тал/,

Хохирогч М.Д-гээс Хан-Уул дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /2-р хх-ийн 225 дугаар тал/,

2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 29/3185 дугаартай Хаан банкны албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбарууд /2-р хх-ийн 235-239 дүгээр тал /,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 240-242 дүгээр тал/,

Хохирогч Б.У-ээс Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /3-р хх- ийн 53 дугаар тал/,

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 29/2718 дугаартай Хаан банкны албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбарууд /3-р хх-ийн 81-103 дугаар тал/,

Хохирогч Г.Т-аас Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст бичгээр гаргаж өгсөн өргөдөл /3-р хх-ийн 148 дугаар тал/,

2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 29/1619 дугаартай Хаан банкны албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбарууд /3-р хх-ийн 165-167 дугаар тал/,

Хохирогч Ж.М-гаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст бичгээр гаргаж өгсөн өргөдөл /3-р хх-ийн 202 дугаар тал/,

2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 29/3185 дугаартай Хаан банкны албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбарууд /3-р хх-ийн 213-218 дугаар тал/,

Шүүгдэгч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хонгорзул гэх хүнтэй утсаар холбогдож модон шкаб нэг, модон ор 2 ширхэгийг 3.300.000 төгрөгөөр хийхээр тохирч урьдчилгаа 1.800.000 төгрөг авсан. ...Би Б.Б- гэх хүнтэй утсаар ярьж хүүхдийн давхар ор хийж өгөхөөр тохирч урьдчилгаа 1.200.000 төгрөг авсан. ...Ууганбаяраас гал тогоо, шкаб хоёрыг 4.500.000 төгрөгөөр хийхээр тохирч урьдчилгаа хоёр сая төгрөг авсан. ...Би Мөнхцэцэг гэдэг хүнтэй чатаар холбогдож хүүхдийн давхар ор 1 сая төгрөгөөр хийхээр тохирч урьдчилгаа 500.000 төгрөг авсан. ...Би 2020 онд өөрийн “Мөөгий Мужаан” гэх пэйж хаягнаасаа фейсбүүкт “захиалгаар тавилга хийнэ” гэж зар нийтэлж, улмаар Ц.М- гэх хүн над руу холбогдож ...надтай хүүхдийн давхар ор хийлгэхээр тохиролцож, түүний Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт байх гэрт нь очиж хэмжээ авч, үнэ хөлсөө тохиролцсон. Би Ц.М- гэх хүнээс урьдчилгаа мөнгө гэж 700.000 төгрөгийг өөрийн ... тоот дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 62, 145-146, 205, 2-р хх-ийн 13-14, 87, 211-212 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Х-, Б.Б-, Ц.Т-, Т.У-, Б.М-, Ц.М-, М.Д-, Б.У-, Г.Т-, Ж.М-, гэрч Ж.А- нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хаан, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Х.М- нь “Мөнх арвижих тавилга”, “Мөөгий мужаан модон эдлэл”, “Woodmen Best”, “Wood Best” гэх нэртэй цахим хаягуудаас “Модон эдлэлийн захиалга авна” гэх зарыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар 12-ны өдрийн хооронд нийтэлж, Хаан банкны ..., ..., ...,       ...,        ... дугаартай харилцах дансуудаар мөнгө хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд олон удаагийн үйлдлээр хохирогч Д.Х-д 1.800.000 төгрөгийн, Б.Б-д 1.200.000 төгрөгийн, Ц.Т-т 900.000 төгрөгийн, Т.У-т 2.000.000 төгрөгийн, Б.М-т 500.000 төгрөгийн, Ц.М-т 700.000 төгрөгийн, М.Д-д 550.000 төгрөгийн, Б.У-ид 300.000 төгрөгийн, Г.Т-д 1.100.000 төгрөгийн, Ж.М-д 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 9.650.000 төгрөгийн хохирол учруулж, хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Х.М-ын үйлдэл идэвхтэй, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч нарын мөнгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Х.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийг хуурч, төөрөгдүүлэн өөртөө эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч Х.М- нь үргэлжилсэн 10 удаагийн үйлдлээр модон эдлэлийн захиалга авна гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулан, хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр хүсэж үйлдэн нэр бүхий 10 хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж нийт 9.650.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь нэг удаагийн үйлдлээр төгсөөгүй, цаг хугацааны хувьд давтамжтай үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанхуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэлд нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Х-д 1.800.000 төгрөгийн, Б.Б-д 1.200.000 төгрөгийн, Ц.Т-т 900.000 төгрөгийн, Т.У-т 2.000.000 төгрөгийн , Б.М-т 500.000 төгрөгийн, Ц.М-т 700.000 төгрөгийн, М.Д-д 550.000 төгрөгийн, Б.У-ид 300.000 төгрөгийн, Г.Т-д 1.100.000 төгрөгийн, Ж.М-д 600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Х.М- нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.М-аас 1.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х-д, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баасан-Очирт, 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.У-т, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т, 700.000 төгрөгийг гаргуулж Ц.М-т, 550.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-д, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.У-ид, 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т-д, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М-д тус тус олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.М-ын хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу  шүүгдэгч Х.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.М-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 1-р хавтас 189-190, 192, 2-р хавтас 181, 187, 3-р хавтас 7 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.М- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 сарын хугацаагаар хамрагдах” үүрэг хүлээлгэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг өмгөөлөгчийн зүгээс оруулж байна. Мөн энэ хугацаанд Х.М- нь тухайн хүмүүсээс захиалга авсан тавилгаа хийж гүйцэтгэх боломжтой байх тул энэ байдлыг харгалзан үзэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Си ди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ыг 540 (таван зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Х.М-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-аас 1.800.000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х-д, 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, 900.000 (есөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-т, 2.000.000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч Т.У-т, 500.000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т, 700.000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж Ц.М-т, 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-д, 300.000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.У-д, 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т-д, 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М-д олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Х.М- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР