Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0290

 

         

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн МЗХ2022/24-002 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн F блокоос бусад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Б.М

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0849/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн МЗХ2022/24-002 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн F блокоос бусад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн МЗХ2022/24-002 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн F блокоос бусад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэхийг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэжээ.

            Тус газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар 13301000** нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Токиогийн гудамж дагуу Х хотхон хойд талд олгосон 2.3950 га газрыг үндэслэн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 386 дугаартай “Цэцэрлэг бүхий үйлчилгээтэй орон сууц”-ны Архитектур төлөвлөлтийн даалгаврыг “Э” ХХК-д олгосон байдаг.

            2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг судалж, 2022 оны Мэргэжлийн зөвлөлийн 24 дүгээр хурлаар хэлэлцүүлж дэмжигдэн МЗХ2022/24-002 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж, “Э” ХХК-ийн Үйлчилгээтэй орон сууцны загвар зургийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан.

            Дээрх байршилд Үйлчилгээний зориулалттай орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтээ удаа дараа гаргаж гарсан хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-10/53 дугаартай албан бичгээр хариу хүргүүлж ажилласан. Түүнчлэн тус газар нь Барилгын ажлын зөвшөөрөл болон бусад хүсэлтийг үйлчилгээ үзүүлэх журмын дагуу цахим хэлбэрээр буюу Emongolia, Ebussines.mn цахим платформоор дамжуулан үйлчилгээ үзүүлж барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд хүргүүлсэн хариу тухай бүр нэхэмжлэгчид мэдэгдэж хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ил тод, нээлттэй, шуурхай тасралтгүй байх үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилласан.

            Шүүхийн шийдвэрээр ... дэх хэсэгт “... Барилгын ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй” гэж тусгасан байгаа нь маргааны нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасан “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл

            Нэхэмжлэгч нь Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, “Э” ХХК-ийн Үйлчилгээтэй орон сууцны загвар зургийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан загвар зурагт өөрчлөлт оруулсан. Энэ нь Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ” гэсний дагуу магадлалын ерөнхий дүгнэлтийг дахин хийлгэж хүсэлт гаргах нөхцөл байдал үүссэн байхад захирагчид даалгаж шийдвэрлэсэн нь хуульд үндэслээгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 28.2.1-д “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;” 28.2.2-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;” 28.2.3-т “зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;”, 28.2.4-т “байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;”, 28.2.5-д “гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах” гэж хуульчилжээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр МКХ2022/24-002 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийг батлуулж, барилгын ажлын зургийг Барилга хөгжлийн төвөөр хянуулж 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 404/2023, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 586/2023 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хийлгэсэн. Үүнээс гадна “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15/02440/22, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 01/00390/24, Ус сувгийн удирдах газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 782/22, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 150/2023, “М х с” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр TH-Б474/2021, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр D-U2022/773, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр D-U2024/74 дугаартай техникийн нөхцөлүүдийг тус тус батлуулж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10-00-02/008/22, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 10-00-02/008/38 дугаартай Эрүүл мэндийн яамны улсын байцаагчийн Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ТТ2023/0107 дугаартай Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийн акт, Хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан акт, Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 51/01-24 дугаартай Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлтийг тус тус гаргуулсан, түүнчлэн бусад иргэн, хуулийн этгээдүүдтэй барилгын ажил эхлүүлэх, гүйцэтгэхтэй холбоотой гэрээнүүдийг байгуулсан байна.

2.3. Улмаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахаар 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Барилга хот байгуулалтын яам, Хот байгуулалт хөгжлийн газар /хуучин нэрээр/, Хот байгуулалт, хотын стандартын газарт удаа дараа хүсэлт гаргаж байсан байх боловч хариуцагчаас Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2.4. Түүнчлэн нэхэмжлэгч “Э” ХХК-иас анх “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өдрийн МЗХ2022/24-002 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн загвар зургийн дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тус компанийн 2022 онд батлуулсан загвар зургийг Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх агуулга бүхий 01-10/53 дугаар албан бичиг ирүүлсний дагуу нэхэмжлэгч компани нь батлагдсан загвар зургаас усны хамгаалалтын бүстэй давхацсан F блокийн орон сууцыг хасаж, оронд нь ногоон байгууламж болгон өөрчилж батлуулсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн МЗХ2022/24-002 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн F блокоос бусад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах” гэж багасгасан байх ба уг шаардлагын хүрээнд анхан шатны шүүх нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “...магадлалын ерөнхий  дүгнэлтийг дахин хийлгэж,  хүсэлтээ гаргах нөхцөл бүрдсэн байхад хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН