Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/311

 

 

 

 

 

 

     2023          03          24                                       2023/ШЦТ/311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Г.Цогтгэрэл, Г.Эрдэмбаатар,

гэрч Г.Г, С.Ч, Б.О,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Цэнгэлмаа, Б.Наранцэцэг, Н.Чимэдбадам, Ц.Оюунбаатар,

шүүгдэгч Д_Ба, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, С.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, Б.Баатарсайхан, Г.Баасан нарыг оролцуулан эрүүгийн ..... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Тусгаар тогтнол хөдөлгөөний тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын сангийн тэргүүн ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б /регистрийн дугаар .../,

 

2.Монгол улсын иргэн, .... аймгийн Цогт суманд төрсөн, ... настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, хадам эх, эгч, хүүхдийн .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б /регистрийн дугаар ..../,

 

3.Монгол улсын иргэн, ... Цэнхэр суманд төрсөн, ... настай эрэгтэй, дээд боловсролтой, Оператив тактикийн хүрээнд цэргийн холбоо зохион байгуулагч мэргэжилтэй, .... академийн профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Ц /регистрийн дугаар ..../,

 

4.Монгол улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Т /регистрийн дугаар ..../,

 

5.Монгол улсын иргэн, .... аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Т /регистрийн дугаар .../,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Д.Б, Г.Т, Ц.Ц, Т.Т, Д_Ба нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, 2022 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайд “Үндсэн хуульт тогтолцоо, Төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн тохиролцож “Тусгаар тогтнол хөдөлгөөн” нэртэй бүлэг байгуулж, улмаар иргэдийг хөдөлгөөнд элсүүлж, цэргийн зохион байгуулалтад оруулж” экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б, Г.Т, Ц.Ц, Д_Ба нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Тийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

          Хавтас хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэгдсэн баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар, нэр бүхий гэрчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Б, Г.Т,  Ц.Ц, Т.Т, Д_Ба нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, 2022 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайд “Үндсэн хуульт тогтолцоо, Төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн тохиролцож “Тусгаар тогтнол хөдөлгөөн” нэртэй бүлэг байгуулж, улмаар иргэдийг хөдөлгөөнд элсүүлж, цэргийн зохион байгуулалтад оруулж” экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт тогтоогдож байна.

         

          Дээрх шүүгдэгч Д.Б, Г.Т, Ц.Ц, Т.Т, Д_Ба нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, 2022 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайд “Үндсэн хуульт тогтолцоо, Төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн тохиролцож “Тусгаар тогтнол хөдөлгөөн” нэртэй бүлэг байгуулж, улмаар иргэдийг хөдөлгөөнд элсүүлж, цэргийн зохион байгуулалтад оруулж” экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт нь:

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлсэн: “...Миний бие систем судлаач мэргэжилтэй бөгөөд би 2011 оноос хойш Үндэсний аюулгүй байдлын сан байгуулсан бөгөөд ганц хүний гишүүнчлэлтэй. Тодорхой хугацаанд Ц.Ц гуайтай хамтран ажиллаж байсан боловч Улсын бүртгэл болон гэрчилгээ дээрээ миний нэр дээр бүртгэлтэй сан байгаа. Үндэсний аюулгүй байдлын сан гэдэг утгаараа манай байгууллага Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын талаар судалж байдаг. Тодорхой ажлын хүрээнд судлаач нартай хамтран ажиллаж байсан удаа байгаа. Биднийг “...үндсэн хуульт төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх...” гэж буруутгаж байна. Монгол Улс 3.500.000 хүн амтай. Өөрийн гэсэн хууль сахиулах байгууллагатай, тусгаар тогтносон улс. Гэтэл энэ улсыг өөрчлөх хэмжээний хүч бидэнд байхгүй. Бид Монгол улсын 16 дугаар зүйлд заасан хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхийнхээ хүрээнд Чингис хааны талбай дээр нэгдсэн. Бид ямар нэгэн байдлаар экстремист үйл ажиллагаа явуулсан бол тухайн нутаг дэвсгэр төрийн тусгай объект тул хангалттай хяналтын камерын бичлэг, нотлох баримт байгаа байх. Гэтэл ийм нотлох баримт байхгүй байна. Би Чингис хааны талбай дээр ямар экстремист үйлдэл хийсэн болохоо мэдэхгүй байна. Биднийг суулт хийж байхад алдаа оноотой зүйл байсан байх. Би түүнийг хүлээн зөвшөөрч байна. Анх би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын сангаараа дамжуулан албан тоот өгсөн. Түүний дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрийн өмнөөс бригадын генерал А гэх хүнээс албан тоотоор 5 заалтын дагуу хариу ирсэн. Уг албан тоотод “бид энэ 5 заалтыг судалж үзнэ, анхаарна” гэсэн байсан. Үүний дараа бид “...Монгол улсад 5 аюултай бодлого хийгдсэн байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 4 зүйлийг зөрчсөн байна. Ийм учраас засгийн газрыг огцруулж өгөөч...” гэдэг агуулгаар Улсын их хурлын дарга Занданшатарт албан бичиг өгсөн. Уг албан бичгийн хариунд “Монгол улсын Үндсэн хуулийн 44.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын их хурлын гишүүдийн гуравны хоёрын нь зөвшөөрсөн тохиолдолд огцордог...” гэсэн хариу өгсөн. Үүний дараа бид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өргөх бичиг өгсөн. Тэгээд Улсны их хурлын ажлын албанаас бидэнд мөн бичиг ирсэн. Мөн бид ерөнхий сайдыг огцруулах талаар албан бичиг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Үүний хариу албан тоотоор ирсэн. Эдгээр 4 албан тоот хэрэгт байгаа. Засгийн газар, Улсын их хурлаас бидэнд хариу өгч байгааг бидний тавьж буй шаардлага хууль зүйн үндэслэлтэй байгаа учир ийнхүү хариу өгч байна гэж ойлгож байгаа. Бид “...Улсын их хурлыг төр, засгийн газрыг огцор...” гэж ямар нэгэн байдлаар буруу шаардлага тавьж үймээн үүсгээгүй. Харин албан ёсоор бичгээр харилцаж үүнийгээ цахим хуудсандаа лайв бичлэгээр хуваалцсан. Бид ийм бодит үйлдэл хийсэн. Нөгөө талаар бидний лайвыг үзээд ирсэн хүмүүс дунд нийгмийн бухимдалтай янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байсан. Би өдөрт 20-30 хүнтэй уулздаг байсан. Бид анх тусгаар тогтнол хөдөлгөөнийг байгуулна гэсэн зорилготой гарч ирээгүй. Бидний гол зорилго албан бичгээ засгийн газарт хүргүүлж, хариуг нь авах байсан. Гэтэл биднийг хараад ирсэн хүмүүс нэгдэх зорилгоор ирэхэд нь буцааж чадахгүй байсан учир эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд зохион байгуулалтад оруулах шаардлагатай байсан. Анх албан шаардлага хүргүүлэхдээ Үндэсний аюулгүй байдлын сангийн тэргүүн Д.Б гэсэн нэрээр өгсөн байдаг. Хоёр дахь албан бичиг болох Улсын их хурлын дарга Г.Занданшатарт “Тусгаар тогтнол хөдөлгөөн” гэх нэрээр албан бичиг хүргүүлсэн. Гэвч “Тусгаар тогтнол хөдөлгөөн”-д ямар нэгэн тэргүүн, удирдагч байхгүй байсан. Маш олон хүн биднийг дэмжин цугларсан тул “Тусгаар тогтнол хөдөлгөөнийг дэмжигчдийн ёс зүйн дүрэм”-ийг зохиосон. Тус дүрэмд “хууль бус зүйл хийж болохгүй, ёс бус зүйл хийхгүй” гэж заасан байгаа. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн 7-8 хувийг би танихгүй. Тэдгээр хүмүүс улс орныхоо төлөө санаа зорилгоороо цугларсан хүмүүс юм. Манай улсад жил бүрийн 7 дугаар сард аюултай хууль батлаад байдаг учир бид “Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас их хэмжээний зээлтэй байж болохгүй” гэж заасныг өөрчлүүлэхгүй байхын тулд суулт хийсэн. Хэрэв бид Хятад улсаас их хэмжээний зээл авах юм бол дээрх хуулийн заалтыг өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Цэргийн зохион байгуулалтын хувьд тэнд маш олон хүн ирж байсан. Бид ирсэн олныг хянах боломжгүй байсан. Манай залуучууд руу нэг хүн утсаар холбогдож сүрдүүлсэн тухай бичлэг бидэнд байгаа. Түүнийг цагдаагийн байгууллагад өгч арга хэмжээ авч өгөөч гэж хүссэн боловч ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Энэ цугларсан олон хүн дундаас ялгарах зорилгоор манай залуус хувцсаараа жигдэрсэн боловч санаатайгаар цэргийн зохион байгуулалтад орсон зүйлгүй. Яллах дүгнэлтэд дурдагдсанаар тэсрэх бөмбөг, зэвсгийн талаар нэг ч мэдүүлэг байхгүй. Энэ бидний жагсаал, цуглаанд ямар нэгэн байдлаар тэсрэх бөмбөг, буу, зэвсэгтэй холбоотой яриа болоогүйг илтгэж байна. Олон улсын хэмжээний уулзалт, сургалтад оролцож байхад экстремист үйл ажиллагаа явуулсан хүмүүсийн хооронд ямар нэгэн байдлаар зэвсэг, техникийн холбогдолтой яриа өрнөсөн байдаг. Гэтэл бидний дунд энэ төрлийн үгсэн тохиролцсон удаа байхгүй. Энэ биднийг зөв талаас ойлгуулах боломж гэж харж байна. Миний бие энэ хэрэгт 100 хувь буруугүй гэж хэлэхгүй. Алдаа гаргасан зүйл байсан байх. Үүний зөв, бурууг ялгаж өгнө үү... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эсрэгээрээ үймээн самуун гаргахгүй байх, цагдаагийн байгууллагатай зөрчилдөхгүй байх тал дээр анхаарч байсан. Бидний зорилго бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4 дэх хэсэгт заасан дотоодын нийт  бүтээгдэхүүний 60 хувиас дээш зээлийн үлдэгдэлтэй байж болохгүй гэсэн ганц заалтыг өөрчлүүлэхгүй байхын төлөө тайван суулт хийж байсан. Энэ заалтыг өөрчилбөл манай улсын тусгаар тогтнол алдагдаж, их хэмжээний зээл авснаар Монгол Улсын үлэмж хэмжээний нутаг барьцаанд хууль эрх зүйн үүд нээгдэх байсан...” гэсэн мэдүүлэг /12хх-н 76-77/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Систем судлаач Д.Б гуа надтай 2022 оны 5 дугаар сард холбогдсон. Тэгээд Б гэдэг ламтай танилцуулсан. Тэр лам нь болохоор Тэнгэрийн зарлиг буусан гэсэн. Тэгээд нэг галын тахилга хөдөө орон нутгийн 7 газарт хийсэн. Тэр хүн болохоор 2022 оны 6 дугаар сарын 14 гэдэг сайн өдөр, талбай дээр гэрч үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж хэлсэн. Ерөнхийдөө тусгаар тогтнолоо хамгаалах гэж байгаа юм чинь гээд Тусгаар тогтнол гэж нэрлэсэн. Улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсоор үүсгэн байгуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /11хх-н 178-181/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээж байгаа. Миний бие Монгол Улсын төрийн тусгай албанд 40 гаруй жил ажилласан. Ингэхдээ ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Иймд надад хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Үндэсний аюулгүй байдлын санг бол ОХУ руу очоод Кулыков гэж Оросын тэтгэвэртээ гарсан армийн генерал байдаг юм. Тэр хүн нь ДСАП гээд төрийн бус байгууллагын тэргүүн учир, би нэг лого хийгээд утсаа бичээд явсан юм. Хөдөлгөөний логог бол 2016 онд би өөрөө зурсан юм. Тэр бие даагчийн лого болгоод зурсан юм. Бие даагч гишүүд бол Г.Т, Б.Б, бас нэг Сүхбаатар аймагт нэр дэвшсэн хүмүүст зориулаад 33 хас дотор алтан шонхрын зургийг би зурсан юм. Би өөрөө зураг зурах дуртай хүн юм...” гэсэн мэдүүлэг /12хх-н 168-172/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө эдгээр хүмүүсийг таньдаггүй байсан. Мөн Д_Ба гэх хүнийг би огт танихгүй. Ц.Ц гэх хүнтэй нэг удаа гар барьж танилцаж байсан. Биднийг 14 хоног цэргийн бэлтгэл хийсэн гэж буруутгаж байна. Бид 8 хоног бэлтгэл хийсэн бөгөөд 7-8 орчим залуучууд цэцэрлэгт хүрээлэнгийн замыг тойрч гүйсэн. Тухайн үед 4 сартай жирэмсэн эмэгтэй бидэнтэй хамт байсан. Бид бүхэн цэргийн зохион байгуулалтад орсон зүйл байхгүй. Биеийн тамирын гимнастик хийсэн. Би цэрэг цуглуулсан, байлдааны тактик заасан удаа байхгүй. Би өөрөө энэ талаар мэдлэггүй. Би “ирсэн хүмүүс дунд өдөөн турхирсан хүн ирэх боломжтой. Иймд бусадтай эвтэй байгаарай” гэж байнга сануулж байсан. Хэрэгт хураагдсан байгаа тэсэрч, дэлбэрэх бодисыг би харж байгаагүй. Гэрч Б.О эхний мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлсэн бөгөөд цаашид өгсөн мэдүүлгүүд өдөр, хоног, цаг, минутын хувьд зөрүүтэй мэдүүлэх болсон. Намайг тэсрэх бөмбөг хийсэн гэж мэдүүлээд байгаа өдөр нь би Зүүнхараа явж байсан. Г.Т намайг Толгойтод байх манай эгчийн гэр лүү хүргэж өгсөн. Хэрэв надад ямар нэг хийсэн буруу зүйл би хэргээ хүлээхэд бэлэн. Намайг өлсгөлөн зарлахад миний ээж бас өлсгөлөн зарлаж байсан. Энэ хэрэгт намайг буруутай гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Гэрч Б.О мэдүүлэгтээ “би 3 давхар уутны цаанаас харсан, барьж үзээгүй. Тэр зүйл тэсрэх бөмбөг байсан” гэж худал мэдүүлэг өгсөн байна. Би тэсрэх бөмбөгтэй харьцаж байгаагүй. Мөн намайг “Б энэ бөмбөгний тухай мэдэхгүй, миний тэсрэх бөмбөг байгаа юм” гэж хэлсэн гэж мэдүүлсэн байна. Тэр сейф миний эзэмшлийнх биш. Түлхүүр нь Д.Д.Б байдаг бөгөөд кодыг нь мэднэ. Би сейф байсан эсэхийг ч мэдээгүй. Иймд энэ хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би 2022 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрийг хүртэл хугацаанд талбай дээр өөрийнхөө шаардлагын хариугаа авах гэж ганцаараа ирсэн. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Г.Ттай анхтай танилцаад, 2022 оны 6 дугаар сарын 20-н гараад Тусгаар тогтнол хөдөлгөөнийг дэмжиж эхэлсэн юм. Тусгаар тогтнол хөдөлгөөнийг хэн үүсгэн байгуулсан талаар мэдэхгүй. Талбай дээр сууж байгаа хөгшин хүмүүс рүү согтуу хөлчүү янз янзын хүмүүс ирээд дайрч давшлаад байдаг тул тэр хүмүүсийг хамгаалах зорилгоор гүйж, дасгал хийдэг байсан. Хувцасны талаар бол комиссоос хамгийн хямд 15.000 төгрөгийн өмд авсан юм. Мөн нэг нэгнийгээ таних зорилгоор 5-6 хүн нэг ижил хувцас өмссөн юм. Хувцасны мөнгийг Г.Т өгсөн, тэр үедээ хандивын дансанд орсон мөнгөнөөс гээд мобайлаар шилжүүлсэн юм. Хувцсыг Нарантуул зах дээр комиссын хувцас зардаг Баянхошуунд амьдардаг 50 эргэм насны эрэгтэй хүнээс гэрээс нь очиж авсан...” гэсэн мэдүүлэг /12хх-н 5-9/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д_Ба мэдүүлсэн: “...Би 1990 оноос хойш буяны байгууллагад ажиллаж лам болсон. 2008 онд “Оройн дээд эрдэм, мандал, хангал номын сахиуст өргөө” хийдийг байгуулсан. Энэ нь хийд нь Монгол Улсад надад өвлөгдсөн том сахиус байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 05-нд буулгахад “дэлхий дахин аюул ирж байна. Монгол улсаа даатга. Оросын Холбооны улс руу 5 сахиусаа авч явж ном унш” гэж даалгасан. Тэгээд би орос хэлний багш Пунсалдулам гэх эгчийг авч яваад 11 дүгээр сарын 06-нд яваад 11 дүгээр сарын 14-нд ирсэн. Ингээд ирсний дараа коронавируст халдвар (ковид-19) гэх өвчин 12 дугаар сард гарсан. Өнгөрсөн 01 дүгээр сарын 8-нд сахиусаа буулгахад “дэлхийн 3 дугаар дайн болох гэж байна. Одоо зарлиг буулгана. Энэ зарлигийг “Бурхан халдун”, “Бурхан буудай” хоёр уншаад, Оросын Холбооны улс руу явж унш” гэсэн. Ингээд би өөрт байсан тээврийн хэрэгслээ зарж борлуулан “Бурхан халдун”, “Бурхан буудай” ууланд уншаад 1 дүгээр сарын 15-ны өдөр Д.Б Ц.Ц нарыг хэлмэрчээр авч явсан. Оросын Холбооны улсын хотуудын сум болгон дээр зарлигаа уншсан. Ингээд явж ирээд Б гэх залууг тээврийн хэрэгсэлтэй нь авч явж 21 аймагт очиж зарлигаа уншсан. Энэ зарлигийг олон түмэнд уншдаггүй, ганцаараа уншдаг. Зарим гэрч нар  илт гүтгэсэн мэдүүлэг өгсөн байна. Надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…2022 оны сүүлээр гэж санаж байна. Б, Ц нар над дээр ирээд ковид-19 вакциныг зогсоох уу, уул уурхайн лиценз олгохыг зогсоох, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг өөрчлүүлэх зорилгоор бид нар жагсаал цуглаан хийх гэсэн юм, хийвэл ямар байх вэ гэж асуусан, тэгэхэд нь би сахиусаа буулгаж асуухад мөнгөтэй хүний барьцаанд орж болохгүй, гадны улсын барьцаанд орж болохгүй, тайван замаар жагсаал цуглаан хийж болох юм байна гэж айлдсан. Тэрнээс хойш нэг их холбоогүй байсан. 2022 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрийн аль нэгэнд нь гэж санаж байна, манай гэрт Б, Ж, Б, Цнар ирээд жагсаалаа хэзээ эхлэх вэ гэж асуухаар нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эхлүүлбэл зүгээр юм байна гэж хэлэхэд та манай жагсаалыг эхлэхэд хамбынхаа лам хувцсыг өмсөөд хамт яваад өгөөч гэж хэлсэн. Ингээд 2022 оны 5 дугаар сард Ялалтын талбай дээр Б, Б, Ж, А, Т болон түүний найзууд болох 3-н залуу бас танихгүй 2-3 эмэгтэй байсан. Ингээд бид Чингис хааны зургийг барьж жагсаад Сүхбаатарын талбайг тойрсон. Өөр янз бүрийн юм хийгээгүй ингээд тарсан...” гэсэн мэдүүлэг /13хх-н 9-14/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Г мэдүүлсэн: “...Би “Ганган пресс” хэвлэлийн үйлдвэрт ажилладаг. Тусгаар тогтнол хөдөлгөөнийхөн надаар 3 төрлийн сургаал, онч мэргэн үгс болон бичгийн цаасан дээр “Зарлиг, тунхаг, цааз” гэсэн гарчигтай зүйл, Тусгаар тогтнол хөдөлгөөний бланкны толгой, толгойнд зүүх пайз зэрэг зүйл хэвлүүлсэн. Мөн талбай дээр жагсаж байхад хүнтэй зөрөхөд хэцүү байсан учир зохион байгуулалтад орох үүднээс Т.Т ах “оролцож байгаа хүмүүсээ эмх цэгцтэй байлгах үүднээс гарын үсэг зуруулъя” гээд нэг бичиг 10 хувь хэвлүүлсэн. Тэр хэвлэсэн зүйл нь Чингис хааны билиг сургаалын нэг хэсэг байх шиг байсан.  Би 6 дугаар сарын 14-ний өдөр “тангараг” өргөсөн. Гарын үсэг зурсан эсэхээ санахгүй байна... гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Т, Б нараас Тусгаар тогтнол хөдөлгөөнийг эхлүүлж байгаа талаар мэдээлэл авч, хөдөлгөөнд гишүүн дэмжигчээр нэгдсэн. Б багш надад хэлэхдээ манай хөдөлгөөний зорилго нь нэгт уул уурхай замбараагүй лиценз олгох асуудлыг эсэргүүцнэ, шинжилгээ судалгаагүй, туршилтад ороогүй вакциныг иргэдийг вакцинжуулж буй асуудлыг эсэргүүцнэ, вакцинаас болж хохирсон хүмүүс байвал, нөхөн төлбөр гаргуулах, хүнс, махны аюулгүй байдал, Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан төрийн нийтийн өмч гэж заасан заалт, гадаад орноос зээл авч болзошгүй байна, үүнийг тодруулж өгнө үү талаар хүсэлтийг Төрийн ордонд хүргэх гэх зэрэг 4 шаардлагыг надад хэлсэн  /Үлдсэн 2 шаардлагыг нь санахгүй байна/ ба би дэмжиж байгаа илэрхийлж, хөндөх ёстой асуудал байна гэж үзэн хамт Би 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр талбай дээр гарч, дэмжигчээр оролцсон.... Хөдөлгөөний үйл ажиллагаа анх эхэлж байх үед буюу 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөртөө миний бие ороод нийт 9 хүн  тангараг өргөсөн. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө урвахгүй, ухахгүй, мохохгүй гэх тангаргийг өргөж, Тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнд нэгдэж буй иргэдийн ёс зүйн журам гэсэн бичиглэл бүхий хуудас дээр гарын үсэг зурсан. ...Миний одоо ажиллаж буй Ганган Пресс ХХК гэх хэвлэлийн газарт эдгээр Тусгаар тогтнол хөдөлгөөний хулдаас, бланкны толгой, толгойнд зүүх тууз, хар өнгийн пудволк дээрх соёмбо, пайз, тараах материал /Зарлиг, Тунхаг, Цайз/ зэрэг хийгдсэн. Эдгээрийг бүгдийг нь би хийж, хэвлэн өгсөн. Хулдаас, бланкны толгой, толгойнд зүүх тууз, хар өнгийн пудволк дээрх соёмбо, пайз, тараах хуудас зэргийн эх бэлтгэлийг би өөрийн компьютерыг ашиглан Ганган Пресс ХХК-ийн хэвлэлийн оффис дотроо хийсэн. Эдгээр баримтуудын эх бэлтгэл буюу зургуудыг би өөрөө гаргаж, Б багш, Т хоёрт танилцуулж болох эсэхийг асууж, зөвлөлдөж гаргасан. Эх бэлтгэл дээр хэвлэгдэх бичвэрүүдийг би хийгээгүй ба Б багш бичвэрүүдийг бэлдэж, надад өгснийг үгийн алдаа утга найруулгыг засаж эцсийн байдлаар хэвлэн гаргадаг... 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр уг хулдаас хийх санааг Б, Т  хоёр гаргасан ба Тусгаар тогтнолоо алдахад 18 хоног үлдлээ гэж бичиж надад өгснийг нь би Тусгаар тогтнолоо авч үлдэхэд 18 хоног үлдлээ гэж өөрчлөн санал бодлоо солилцож байгаад хэвлэсэн. Манай Ганган Пресс ХХК-ны хэвлэх газар хулдаасан дээр бичиг хэвлэх боломжгүй тул хажуу өрөөнд байрлах хэвлэлийн газарт өгч хэвлүүлсэн. Тус хэвлэлийн залуу Энхтөр нь би танай хөдөлгөөний дэмжиж байгаа учир үнэгүй хийж өгье гэж хэлээд хандивласан. ...Б лам гэдгээр нь танина. 2022 оны  05 дугаар сарын 21-ний өдөр Б, Б нар ажил дээр ирж надтай уулзсан. Б лам надад хэлэхдээ “Тэнгэрийн зарлиг буусан, одоо ард түмнээ сэрээж, оюун санааг сэрээх зүйл хийхгүй бол болохгүй бид номын ажил хийх хэрэгтэй байна, гэж хэлээд туг хийх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Ингээд Б лам цаасан дээр бичсэн байсан үгийг надад хэлж би хөх  өнгийн дэвсгэрт дээр эх бэлтгэл бэлдэж, тугийн загвар гаргасан. Мөн тэрхүү зарлигийн хөх өнгийн дэвсгэртэй цаасан дээр 21 ширхгийг хэвлэн Б ламд өгсөн. Б лам тэрхүү цаасан дээр аравнайлж, тамга дарна гэж хэлээд авсан санагдаж байна.  Ингээд хөх өнгийн даавуун дээр 1 ширхэг туг хэвлэсэн. Удалгүй манай ажил дээр Цах тугийн суурь барьж ирсэн ба надад тугийн мөнгө болон цаасан хэвлэсэн зарлигийн мөнгийг 100,000 орчим төгрөг бэлнээр өгсөн. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 24-ний орчимд Б лам, Б, Ц, туульч ах,  уртын дуучин эгч, А, Т, Мя, Б /Баагий/ нарын хамт 3 машинтай Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн Зүүн хараа, Хэнтий,  Өвөрхангай, Улаанбаатар гэсэн чиглэлтэйгээр 7 хоногийн хугацаанд явсан. Тус аймгуудын шүтээн болсон газрууд болох уулсаар явж галын тахилга хийж, идээ будаа өргөн, Б лам ном хурж явцгаасан.... 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хувь заяаны зарлигаар нэгддэг, Гэсгээгдэх хүнээ гэм хийлгэдэг, Монголын Төлөө нэгдэх сүүлийн боломж гэсэн бичиглэл бүхий баримтуудыг эх бэлтгэлийг Г.Т манай ажил дээр ирснээр хийсэн. Т нь Б багштай утсаар ярьж байгаад үгийг нь гаргаж би бичиж эх бэлтгэлийг нь бэлдэж 3 тусдаа стикер наах хуудас бэлдсэн. Уг хуудаснаас 10,000 ширхгийг хэвлэсэн. 2022 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би Ц/Цэ Хурандаа/-ийн хамт бөмбөгөр зах, зуун айл ормоор шонгийн мод, ил харагдах самбар, хаалга зэрэг дээр наасан. Тухайн үед А эгч хүмүүс руу яриад цуглуулж байсан ба Г.Т ганцаараа ба  Цах бид хоёр хамт явсан. Нийт хэдэн хүн цугласан гэдгийг нь мэдэхгүй байна. Бид нар явах газраа өөрсдөө ярилцаж байгаад сонгосон. Г.Т талбай төв зам чиглэл рүү явсан. Уг наадаг стикерийн мөнгө ойролцоогоор 900.000 төгрөг болсон ба манай хэвлэлийн газарт хэвлээгүй. Хүнсний 4-н орчимд байрлах Хэвлэлийн газарт өгч хэвлүүлсэн ба тооцоог нь  Г.Т  хийгээд хэвлэлээ хүлээн авсан....” гэсэн мэдүүлэг /8хх-н 190-201/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Чгийн мэдүүлсэн: “...Би анх 2022 оны 6 дугаар сарын 14-нд  Г.Т нарын лайв бичлэгийг үзээд 6 дугаар сарын 15-ны өдөр очиж нэгдсэн. Түүнээс хойш 1 сар гаруй хугацаанд ирж очин, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байсан. Бид санаа зорилгоороо нэгдсэн учир ямар нэгэн бүтэц, зохион байгуулалт гэсэн зүйл байгаагүй. Бид бие биеэ танихгүй Монгол улсад үүсээд байгаа асуудлыг төлөө санаа нэгдэж үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхийнхээ хүрээнд цугларсан. Бидэнд экстремист үйл ажиллагаа явуулсан, буу, зэвсэг ашигласан зүйл байхгүй. Биднийг талбай дээр байхад хэсэг, хэсгээрээ дагуулж явах гээд байсан учир салж явахгүй байх, эмх цэгцтэй байх, бусдаас ялгарч бие, биеэ таних зорилгоор  эмэгтэйчүүд  “хувцсаараа жигдэрье” гэсэн санаа гаргаж, хар өнгийн подволкоор жигдэрсэн. Гэрч Б.О анх биднийг талбай дээр байхад нэгдэхээр ирсэн. Яг хэдийд ирснийг нь тодорхой санахгүй байна. Б.О талбай дээр байхад хэд хэдэн удаа уулзаж байсан. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би гадуур явж байгаад оффист очиход Б.О архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд надад “...Чимгээ эгчээ би үхмээр байна. Яаж ингэж амьд явах вэ?...” гэхэд нь юу болсныг асуухад “...би цагдан хорих хаалттай 461 дүгээр ангид хоригдож, байцаагдаж байхад надад маш хэцүү байсан. Тэгээд би тэр хүнд зүүдээ ярьсан чинь түүнээс болоод асуудал үүсээд байх шиг байна. Би юу болоод байгааг ойлгохгүй байна. Би 2 удаа амиа хорлох гэж оролдлоо. Би Т.Т ахыг тэсрэх бөмбөг үзүүлсэн гэж зүүдлээд, түүнийгээ хэлсэн. Би амиа хорлох гээд будаг шингэлэгч уучихсан...” гэж хэлэхэд нь би сандраад түргэн тусламж дуудсан. Тэгээд Баянзүрх дүүргийн түргэн тусламж ирээд намайг хамт авч явсан. Би Б.Огээс ээжийнх нь утасны дугаарыг авч холбоо барьсан. Тэгэхэд ээж нь “...миний хүү цагдан хорих хаалттай 461 дүгээр ангид хоригдож байхдаа сонин болсон. Архи, согтууруулах ундааны зүйл хэрлэдэг болсон...” гэсэн. Бидэнд тэсэрч дэлбэрэх бодисын зүйл огт байгаагүй. Бидний суулт хийж байх хугацаандаа хууль бус зүйл хийхгүй байхыг зарчим болгож байсан... гэв.

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Огийн мэдүүлсэн: “...Би энэ хэрэгт олон удаа мэдүүлэг өгсөн. Миний эхний удаа өгсөн мэдүүлэг үнэн зөв байсан. Дахин мэдүүлэг өгөх болсон бэ гэвэл би баривчлагдаж, цагдан хорих хаалттай 461 дүгээр ангид хоригдсоноос шалтгаалан сэтгэл санааны хувьд цочрол авсан байсан. Хорих ангид мэдүүлэг авсан хүнд өөрийн санаж байгаа бүх зүйлийг мэдүүлсэн. Тухайн үед цочролоос гарахаараа илүү зүйл санаж магадгүй гэж бодон “дараа дахин мэдүүлэг өгнө” гэж бичээд тухайн мэдүүлгээс татгалзсан. Миний санаж байгаагаар биднийг баригдах үед бид нэг үзэл санаагаа илэрхийлэх гэж жагсаалд оролцсон байдаг. Түүнээс тэсрэх бөмбөг, өдөөн турхирах хэлбэрийг зүйл байгаагүй. Би өөрийгөө хэт цочирдсоноос болж зүүдэлсэн зүүдээ болсон зүйлтэйгээ хольж хэлсэн байна... гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тусгаар тогтнол хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж 6 хоног суулт хийсэн юм, 7 дахь өдрөө Сүхбаатарын талбай дээр очиход тангараг өргөх хүмүүсийн нэрсийн жагсаалтад чиний нэрийг оруулчих уу? гэж Т асуусан, би ч зөвшөөрсөн. Ингээд тангараг өргөх хүмүүсийг Сүхбаатарын хөшөөний хойд хэсэгт, талбайн голд зогсоогоод Т өөрөө хүмүүсийн урд очиж зогсоод “Тангаргаасаа урвахгүй, ухрахгүй, няцахгүй” гэсэн үгтэй тангараг уншсан, бид дагаж хэлж тангараг өргөөд, тангараг өргөсөн хүмүүсийн нэрс бүхий цаасан дээрх өөрийнхөө нэрийн ард гарын үсэг зурсан. Тэгэхэд надад А5-ын хэмжээтэй,Чингис хааны зурагтай, хэлсэн үгтэй цаас өгөөд уншаарай гэж хэлсэн, юу гэсэн үг бичээтэй байсныг нь би санахгүй байна. Тэрнээс хойш Тусгаар тогтнол хөдөлгөөнийхөнтэй Сүхбаатарын талбай дээр суулт хийж байсан. ...Суулт хийж байх явцад Т, Тнар талбай дээр эмх цэгцтэй байх, бусдыгаа хамгаалах үүднээс хагас цэрэгжсэн байдалд оръё, жагсаалын бэлтгэл, сургуулилт хийе гэж хэлсэн. Тэгээд тэд бидэнд Солонгосын комиссын өмд, фудволк, хагас түрийтэй гутал өгсөн юм. Бид жагсаалын бэлтгэлээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай дээр хийсэн. Тус бэлтгэлд Т, ГанТ, Тбид хэд тасралтгүй оролцсон, жагсаалын бэлтгэлд алдаг оног ирдэг хүмүүс ч байсан. Бид 14 хоног бэлтгэл хийсэн. Бэлтгэлд гүйлт талбайг 1 тойрох, турникэнд суниах, жагсаалаар алхах, баруун, зүүн гар тийш эргэх зэрэг дасгал хийсэн, хичээлийг Т, бид 2 ээлжлэн зааж байсан. ...Жагсаалын бэлтгэл дууссаны дараа ашиглагдаж байгаад орхисон уурхайн талаар мэдээлэл хийхээр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум руу Б, Т, Т, ГанТ бид 5 явсан. Тэнд очиход Т найзууд нь гэх 2 залуу ирсэн /нэрийг нь санахгүй байна/, тэр 2 залуу ухаж байгаад орхисон, нөхөн сэргээлт хийгдээгүй газрын талаар бидэнд мэдээлэл өгсөн. Бид уурхай дээр очиж Live хийчхээд буцаж яваад баригдсан. ...2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс ойролцоогоор 10 гаран хоногийн өмнө гэж санаж байна, хугацааг нь тодорхой санахгүй байна. Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаад оройны 19-20 цагийн үед Тусгаар тогтнол хөдөлгөөний оффис болох Улсын Их дэлгүүрийн ард талд байх байранд очсон. Тэнд ГанТ, Тбид 3 хонодог байсан юм. Бид 3-аас бусад явчихсан байсан, би гал тогооны өрөөнөөс Б багшийн өрөөнд ороход Т, ГанТ нар байсан, намайг орох үед Тнь Б багшийн сейфээс нэг жижиг хэмжээтэй, шүгэл шиг хэлбэртэй, 10 см орчим урттай, хатуу зүйл /яг юу байсныг нь мэдэхгүй/, хар бараан /өнгийг нь тодорхой санахгүй байна/ зүйл байсан, тэрийг ГанТ бид 2, дамжуулж үзсэн, намайг үзээд байж байтал Тах наадахаа сейфт хийчих гэж хэлсэн, тэгэхээр нь би юу юм бэ? гэж асуухад бөмбөг /тэсрэх бодис/ гэж хэлсэн, тэгэхээр нь би энийг энд байлгаж болж байгаа юм уу? Б багш мэдсэн юм уу? гэхэд дуугүй наадахаа далд хий, Б багш мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид өрөөнөөс гарсан. Тэр зүйлийг дахиж хараагүй. Тэр зүйлээр юу хийх талаар яриагүй. ...Биднийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр баригдахаас 4-5 хоногийн өмнө Т, Т нар 2 хоногийн хугацаанд Тусгаар тогтнол хөдөлгөөний үйл ажиллагаанд ирж оролцоогүй. Т, Т нар 2 хоногоор явдаг өдрийн 14-15 цагийн үед Т, Т, ГанТ /гүйдэг/ бид хэд Сүхбаатарын талбай дээрээс бууж Их дэлгүүрийн ард байрлах Тусгаар тогтнол хөдөлгөөний байранд ирсэн, тэгэхэд тус байранд өөр нэг их хүн байгаагүй гэж санаж байна. Б багш ч байгаагүй. Тэр үед намайг гал тогоонд байж байх хугацаанд Тах, ГанТ нар Б багшийн өрөөнд орчихсон зогсож байсан, намайг тэдэн дээр очиход Тнь гартаа шүгэл шиг хэлбэртэй, 10 см орчим урттай, хатуу зүйл /яг юу байсныг нь мэдэхгүй/, хар бараан /өнгийг нь тодорхой санахгүй байна/ зүйл барьчихсан байсан, тэрийгээ ГанТ бид 2-т дамжуулан үзүүлсэн, намайг энэ юу юм гэж асуухад наадах чинь бөмбөг ш дээ гэж хэлсэн /намайг энэ юу юм гэж асуухын өмнөхөн ГанТ өрөөнөөс гарч явсан/, Тах намайг 05-аа гэж дууддаг байсан бөгөөд 05-аа чамд нэг юм үзүүлье гэж хэлээд Б багшийн сейфт байсан нэг удаагийн, эмнэлгийн цагаан бээлийнд хийсэн, гурил шиг, 2 тусдаа бондгор зүйл, холбогч утас зэргийг харуулаад энэ зүйл нь тэсрэх бодис байгаа юм гэж хэлсэн, тэрний дараагаар тэсэлгээ хийх аргачлал бүхий схем, төлөвлөгөө, маршрут, замын гэрэл зургуудыг үзүүлээд, энэ зургууд нь төрийн ордны дарга нарын явдаг замын зураг, маршрут байгаа юм, нөхцөл байдал өөрөөр эргэвэл үүнийг ашиглана, энэ талаар хүнд хэлбэл өөрийгөө үхсэнд тооцоорой гэж хэлсэн, тэгэхэд нь би түүнээс энэ зүйлийг Б багш мэдэж байгаа юу гэж асуухад миний байгаа юм, Б багш мэдэхгүй байгаа гэж хэлсэн. Тэр үед би маш их сандарч, шокт орсон, Тах бид 2 сейфийг хаачхаад өрөөнөөс гарах гэж байтал Т орж ирээд Тахыг бэлэн болсон уу? явах уу? гэж хэлсэн тэгээд тэр 2 явсан, хаашаа яах гэж явж байгааг нь мэдээгүй, 2 хоног явсан. Тэднийг явсных нь дараа би ГанТтай уулзаад чи бид 2 ер нь юунд хутгалдчихав даа гэж хэлэхэд ГанТ санаа зовох хэрэггүй дээ чи бид 2 үнэн юмны төлөө явж байгаа шүү гэж хэлсэн, өөр зүйл яриагүй. ГанТд тэсрэх бодисын талаар яриагүй. ... Би Т.Т гэх хүнийг танина, энэ хүнтэй тусгаар тогтнол хөдөлгөөн очиж танилцсан юм. Би тусгаар тогтнол хөдөлгөөнд нэгдэж, энэ хүнтэй хамт үзэл бодлоо илэрхийлж явсан юм... Т, Тнарыг 2 хоногоор явдаг өдөр бид Сүхбаатарын талбайгаас өдрийн цагаар буюу 13-15 цагийн үед буусан, тэгэхэд миний санаж байгаагаар Т, Т, ГанТ /гүйдэг/ нар болон өөр бусад хүмүүс буусан. Биднийг буугаад Тусгаар тогтнол хөдөлгөөний Улсын Их дэлгүүрийн ард байх байранд очиход хүн байгаагүй гэж санаж байна, миний санаанд орж байгаа юм алга, ихэнх нь явчихсан байсан. Тэр байранд Т, Т, ГанТ, О миний бие байсан, дээрээс нь биднийг байхад Б багш орж ирээд гарсан гэж санагдаж байна. Тэгэхэд Т, Тнар нь хөдөө явлаа гэж ярьж байсан, намайг гал тогоонд цай ууж байхад ГанТ, Тнар нь Б багшийн өрөөнд орсон байсан, би гал тогооны өрөөнөөс Б багшийн өрөө рүү ороход хаалганы баруун талд байдаг буйдангийн хажууд ГанТ, Тнар зогсож байсан бөгөөд 10 см урттай, шүгэл шиг хэлбэртэй, хар бараан өнгийн зүйлийг ГанТ барьчихсан зогсож байсан гэж санаж байна, надад барьж байсан зүйлээ үзүүлсэн, тэр үед ГанТ өрөөнөөс гарч явсан, тэрний дараагаар Тнь надад Б багшийн ширээний доор байсан сейфээс нэг удаагийн бээлийнд хийсэн, 2 тусдаа бондгор зүйл байсан, тэрийг нь би нунтаг зүйл байна гэж бодсон /өөрөө барьж үзээгүй/, мөн гуурс шиг зүйл байсан, дээд талд нь хэдэн бичиг баримт байсан тэгээд надад хэлэхдээ энэ бол тэсрэх бодис хийх юм байгаа юм гэж хэлсэн. Би тэр зүйлийг нь харчхаад гарах гэж байтал хаалганы баруун талд байдаг буйдангийн дээрээс схем зураг, ордны замын зураг, тэсрэх бодисыг тэслэх аргачлалтай зургийг үзүүлээд энэ зүйлээр тухайн тэсрэх бөмбөгийг хийдэг гэж хэлээд тэр зүйлсээ сейфт хийгээд хаасан, тухайн үед би шокт ороод байж байтал Т гаднаас орж ирээд Тахыг болсон уу? явах уу? гэж хэлсэн, тэгэхэд тэд надад 2 хоног хөдөө явах гэж байгаагаа хэлээд намайг хүмүүсээ хариуцаад байж байгаарай гэж хэлсэн. Энэ үйл явдал болох үед Тбид 2-ын хажууд өөр хэн нэгэн байгаагүй. Надаас өмнө нь мэдүүлэг авах үед мөрдөгчийн үзүүлсэн зүйлс нь Т надад үзүүлсэн зүйлс мөн байсан.... Тийг надад тэсрэх бөмбөг үзүүлэх үед Б багшийн сейф нь онгорхой байсан. Мөн намайг тэр өрөөнд ороход үзэж байсан шүгэл шиг хэлбэртэй зүйлийг ГанТ сонирхож байгаад Тт өгсөн, би Тоос тэр зүйлийг авч үзсэн, би тэр зүйлийг үзээд юу юм гэж Тоос асуухад бөмбөг шүү дээ гэж хэлсэн. Тэр зүйлийг үзээд зогсож байхад Тнь намайг 05-аа чамд нэг юм үзүүлье гэж дуудаад дээр дурдсан зүйлсийг үзүүлсэн, сейф нь онгорхой байсан. Т ярьж байгааг сонсоход 2022 оны 7 дугаар 29-ний өдөр Тулгын хамт явахдаа миний мэдүүлээд байгаа тэсрэх бөмбөг гэх зүйлийг надад үзүүлсэн..” гэсэн мэдүүлэг /8хх-н 69-72, 78-79, 81-83, 10хх-н 114-120/,

 

Гэрч А“...Тнь цэргийн хүн байсан болохоор залуучуудад бие бялдрыг нь хөгжүүлэх, дэгтэй сахилгатай дуулгавартай нэг удирдлага дор оруулах үүднээс хэд хоног бэлтгэл хийсэн. ...Т, Тнарын дор 10 гаран хүн хэд хоног Цэцэрлэгт хүрээлэн дээр очиж гүйж харайж бэлтгэл хийсэн байсан...Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа нь алдагдчихсан. Төрд байгаа хулгайч нар ямар ч хяналт, ёс зүй байхгүй байна. МАН-АН систем ийм болгочхоод байна. Одоогийн манай төр гэдэг зүйл алдагдчихаад байна. Төрийн тогтолцоогоор нь өөрчилж байж бид нарын амьдрал, Монголын ирээдүй өөрчлөгдөнө. Манай хөдөлгөөн үүний төлөө л тэмцдэг. Бид  нар энэ зүйлс дээр санал нийлж нэгдэж тэмцэж байгаа юм... Би 2022.06.27-нд Тусгаар тогтнол хөдөлгөөнд анх талбай дээр очиж бүртгүүлж байсан. 2022.07.14-нд 1 сарын үйл ажиллагаанд тайлангаа фейсбүүк лайваар танилцуулж байсан. Энэ лайваараа хөдөлгөөнд хандив өргөсөн мөнгө 10 гаран сая төгрөг болсон талаар дурдаж байсан. Иргэдээс ирсэн хандиваар санхүүждэг. Яг улсад албан ёсны гаргаж өгдөг тайлан гэх зүйл байхгүй. Санхүү мөнгөний асуудлыг Б голлон хариуцаж байгаа. М эгчийн тухайд өөрийн нэр дээрх дансаа ашиглуулж байгаа. Давхар Бд хяналт тавиад явж байдаг.... Манай хөдөлгөөний манлайлагч Т, Б нар цахим сүлжээнд ярьсан зүйлс нь манай хөдөлгөөний баримталж байгаа бодлого мөнөөс мөн. Үүнтэй 100 хувь санал нэг байдаг. Би угаасаа улс төр судлаад 10 гаран жил болж байгаа. Би 2008, 2012 онуудад Хөвсгөл аймгийн ИТХ-д бие даан нэр дэвшиж анхны бие даагч эмэгтэй байсан. Би уул нь 2 удаа ялсан боловч саналын хуудас гүйлгэх аргаар миний саналыг багаар тоолж ялагдаж байсан... Би 2022.07.01-ний өдөр Сүхбаатарын талбай дээр хэдэн хүмүүстэй эгнэж зогсож байгаад урд Т “Эх орноосоо урвахгүй, ухрахгүй, мохохгүй” гэж хэлээд бид нар тэрийг нь 3 удаа давтаж хэлээд тэгээд болчихсон. Ингээд тангараг өргөсөн хүмүүсийн бүртгэл/жагсаалтад орсон. Тангараг өргөснөөрөө арай илүү ойрын итгэж болох хүрээлэлд орж байнаа гэсэн үг. Тэрнээс биш цалин урамшуулал авдаг зүйл байхгүй. Зүгээр л сэтгэл зүрхээрээ арай илүү ойр болж байнаа л гэсэн үг. Бүх хүмүүс заавал тангараг өргөдөггүй. Тангараг өргөх шийдвэр гаргасныг нь нийлүүлж байгаад тангараг өргүүлдэг. Тангаргийг сайн дурын үндсэн дээр нь өргүүлдэг. М эгч тангараг өргөх хүмүүсийг бүртгэж авдаг....” гэсэн мэдүүлэг /8хх-н 21-25, 27-29/,

 

Гэрч Г.А “...Ц гэдэг хүнийг 2017 оноос хойш танина. Монголын аюулгүй байдал, сайн сайхны төлөө та нартай хамтран ажиллая гээд тухайн үед бид нар дээр ирж байсан....Ямар ч байсан түүнийг ОХУ-аас ирсний дараа Цгуайн бэлтгэсэн зурагт хуудсыг их хэмжээгээр 5000 гэсэн байх хэвлүүлсэн байсан. Би энэ талаар мэдээгүй нэг өдөр дуудахаар нь очиход эд нарыг шөнийн дотор бүгдийг нь тараах шаардлагатай байна гэхээр нь би түүнийг нь эсэргүүцсэн хэдий ч хүмүүсийн хамт шөнөжин явж тэрийг нь гудамж, автобусны буудлаар наасан...Логоны дизайныг нь Цгуай гаргасан, ухуулах хуудас дээр бичсэн үгс нь Чингис хааны зарлигийн товчоо, сургуулийн товчоо гэсэн дээр байдаг үгс гэж санаж байна.... Цэх орноо хамгаална, цэрэг бүрдүүлнэ, цэрэгжилттэй болно гэдэг байсан. Б, Т нар ч гэсэн энэ үйлдлийг нь дэмждэг байсан...” гэсэн мэдүүлэг /8хх-н 32-36, 39-41, 43-45/,

 

Гэрч Б.М “...2022 оны 01 дүгээр сард фейсбүүк дээр махны асуудал яригдсан мөн вакцины талаар ярьсан. Би ч өөрөө вакцин хийлгээгүй, түүнийг хийлгэхийг дэмждэггүй юм. Махны асуудал дээр бол би өөрөө мах, гурил л иддэг хүн байгаа юм. Тэгээд идэж байгаа мах маань муу юм болов уу гээд эсэргүүцээд дэмжинэ гэж бодсон юм. 3 дугаарт нь бол Үндсэн хуулийн 6.2-т заасан нийтийн гэдэг үг дээр бухимдсан юм. Мөн БНХАУ-аас урт хугацааны их хэмжээний зээл авах гэж байгаа болохоор нь би түүнээс нь айгаад байнгын өртэй байна гэж юу байхав дээ гэж бодоод үр хүүхдийнхээ төлөө тэмцье гэж бодсон юм. 5 дугаарт нь бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтэй байсан учраас талбай дээр 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр очиж Тусгаар тогтнол хөдөлгөөнийхөнтэй очиж уулзсан. Очсон өдрөө тангаргаа өргөсөн бөгөөд “Ухрахгүй, мохохгүй, урвахгүй” гэсэн үгтэй юм. Би ч өөрөө тэнгэр дээдэстэй учир тангаргаа өргөсөн нь энэ юмаа... Би Б багшийг л удирдаж байгаа гэж ойлгодог. Б ч өөрөө бид нарт Чингис хааны үеийн ёс зүйн хичээл, ураг овог, Монгол хүний чанар ямар байх ёстой вэ гэсэн сэдвээр хичээл ордог юм. Би түүний хичээлд дуртай... 1-т Вакцин, 2-т Их өр авах гэж байгаа, 3-т мах, 4-т Үндсэн хуулийн 6.2, 5-т нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж байгаа эсэргүүцдэг юм. Үүний дагуу биднийг дэмжсэн хүмүүс мөнгө шилжүүлдэг юм.....” гэсэн мэдүүлэг /8хх-н 47-50, 52-56/,

 

Гэрч Б.Бын “...Тусгаар тогтнол хөдөлгөөний гишүүд нь 20 орчим хүн байгаа, ирж баталгаа гаргаж, тангараг өргөсөн 100 орчим хүн байгаа, тэдний ихэнх ирдэггүй юм. Биднийг дэмжиж гарын үсэг зурсан 4400 хүн байгаа. Тангараг өргөж баталгаа гаргасан 100 орчим хүний нэр утасны дугаарыг тэмдэглэж авсан байгаа. Тухайн хүмүүсийг шаардлагатай үед дуудах гэж утасны дугаарыг бичиж авдаг. Тухайн хүмүүс нь өөрсдөө ирж эх орноо хамгаалалцана гэж нэр утасны дугаараа үлдээж байгаа  Тус бүртгэлтийг Сүхбаатарын талбай дээр байгаа хүмүүс ээлжлэн бүртгэдэг... Монгол Улсын Засгийн газар муу ажиллаж байгаа засгийн газрын тэргүүн, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох шаардлага тавьж байгаа тусгаар тогтнол хөдөлгөөн үүссэн гэх мэдээллийг тухайн элчин сайдын яамдад өгч байгаа... ....Б багш намайг 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбай дээр ирээрэй гэж хэлэхээр нь очсон юм. Б болон манай хөдөлгөөний санаа, зорилго нь Монгол Улсыг муу авч яваа УИХ, ЗГ-ын бодлогыг засах явдал байсан гэж ойлгосон. Миний тооцоогоор иргэдээс хандиваар Бийн дансанд 1,537,800 төгрөг орж ирсэн. Тулгын дансанд 4,856,852 төгрөг, Сүхбаатарын талбай дээр бэлнээр 180,000 төгрөг орж ирсэн. Мын дансаар хэдэн төгрөг орж ирсэн болохыг тодорхой мэдэхгүй байна, Год хүмүүс бэлнээр мөнгө өгсөн тооцоо байгаа мөнгөн дүнг хэлж мэдэхгүй байна. Нийтдээ 16, 17 сая төгрөг хандиваар орж ирсэн. 2022 оны 7 сарын 14-ний өдөр цуглаж, Б нь 1 сарын тайлан тавьсан. Тэгэхдээ Тусгаар тогтнол хөдөлгөөн нь гурвалсан бүтэцтэй болно, удирдлагын баг, хяналтын баг, ёс зүйн баг гэсэн гурван бүтэц бий болно, баг тус бүр нь 10, 10-н хүнтэй байна, энэ баг бүрийн 3, 3 нь буюу 9 хүн нь тусгаар тогтнол хөдөлгөөнөөс, 7, 7 нь буюу 21 хүнийг ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн итгэл даахуйц нэр хүндтэй хүмүүсийг ард түмний санал болгосноор тавина гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /8хх-н 58-62, 65-66/,

 

Гэрч Д.Г “...О бид 2-т Тнь шүгэл шиг хэлбэртэй зүйл үзүүлээд бөмбөг гэж хэлсэн талаар надад мэдэх зүйл алга байна. Санахгүй байна. Харин шүгэл шиг хэлбэртэй зүйлийг надад үзүүлсэн гэснээс бусад Огийн мэдүүлсэн, надаас асууж байгаа зүйлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Тодруулбал О надад нэг удаа Тусгаар тогтнолын хөдөлгөөнд оролцсондоо эргэлзэж байгаа байдалтай юунд хутгалдчихваа гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхэд нь би би түүнийг яагаад ингэж асуусныг лавлаж асуугаагүй, харин түүнд санаа зовох хэрэггүй бид үнэний төлөө явж байгаа, тусгаар тогтнол хөдөлгөөний өмнөх лайв бичлэгийг үз гэж хэлсэн. Мөн Т, Т нар ганц хоёр хоногийн хугацаанд тусгаар тогтнол хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцоогүй болон Тнадаар бичлэг үзүүлж хувцас устгасан болон нь болсон явдал байгаа юм...Тнь намайг ам султай гэдэг байсан. Тийм болохоор надад ийм зүйлээ үзүүлэхгүй байсан эгж бодож байна....Би О, Тнарыг цэргийн дүрмээр хүндэтгэн ярианд нь оролцоод байдаггүй байсан. Жагсаалын бэлтгэлд оролцсон хүмүүст дээрх байдлаар тоон дугаартай үнэмлэх өгч байсан. Энэ үнэмлэхийг тангараг өргөсөн хүмүүст ч бас өгсөн байсан. Тах ер нь яг яах гэж байгаагаа тодорхой хэлдэггүй, урьд хожид байгаагүй тэмцэл хийнэ хуруугаа огтолно төрийн ордныг нүцгэн, мөлхөж тойрно гэж ярьдаг байсан...тэр оффисын сейфтэй өрөө нь Т, Тнарын өрөө байгаа юм. Тэр өрөөнд тэр хоёрын ширээ, сандал байдаг. Сейф байдаг өрөөний хаалганы түлхүүр Тахад байдаг...” гэсэн мэдүүлэг /8хх-н 92-97/,

 

Гэрч Б.Д /УУХҮЯ-нд ахлах шинжээч/ “...энэ бодисыг гар аргаар найруулах, үйлдвэрлэх боломжгүй. Мөн импортоор ОХУ, БНХАУ-аас оруулж ирж борлуулдаг...ихэвчлэн хулгайн буюу тус тэсрэх бодисыг ашигладаг компанийн ажилчид тэсэлгээний ажлаас гарсан илүүдэл бодисыг буцааж тушаахгүйгээр нууж авч гарах, байгууллагын нярвууд бүртгэлийн хуурамчаар үйлдэх байдлаар хууль бус эргэлтийг бий болгодог юм. Энэ 2 ширхэг тэсрэх бодисыг харахад тус бүрдээ 32 мм-ийн голчтой эмульсийн тэсрэх бодис байна. 32 мм-ийн голчтой эмульсийн тэсрэх бодисоор тэсэлгээ хийхэд ойролцоогоор 3-4 метр куб нягт байсан хөрсийг сийрүүлэх хүчин чадалтай түүнээс хүчтэй байж болзошгүй байдаг. харин барилга байшин, иргэний орчинд тэсэлгээ хийвэл барилга байгууламжаасаа шалтгаалж хүчин чадал нь өөр өөр байна. Тэсрэлтэд хүн өртвөл аюултай, тэсрэлтийн долгионд шууд өртөнө, өртсөн хүмүүсийн хэнгэрэг хагарна, тархи задарна, дотор эрхтэн задарна, ойр байсан хүмүүс шууд зад үсэрнэ.....хар үзүүртэй, улаан өнгийн гал дамжуулах утсыг харахад нонель систем байна. Энэ системийг эмульсийн тэсрэх бодистой холбож араас нь цахилгаанаар болон галаар өдөөлт өгснөөр тэсэлгээ хийгдэнэ. Гэхдээ энэ нонелийн систем эвдэрчихсэн байна, хошуунд нь байдаг бялт байхгүй байна...тэсэлгээ хийх схем зургийг харлаа энэ нь уул уурхайн тэсэлгээ хийдэг схем байна. Эхний зураг нь цахилгаанаар тэсэх арга байна. Энэ аргыг ихэвчлэн том уурхайнуудад ашигладаг, тэсэлгээний тусгай машинаар цахилгаан өгч алсаас тэсэлнэ. 2 дахь зураг нь галаар тэслэх арга байна, энэ аргаар бага оврын тэсэлгээ хийдэг...” гэсэн мэдүүлэг /8хх-н 104-106/,

 

Гэрч Д.З “...намайг талбайд байх хугацаанд М эгч намайг дагуулан хуралд оролцоно гэж яваад Зүүн 4 замын автобусны буудлын урд талын хаан банктай байшинд очсон. Тэнд очиход Б болон Ц тэднээс гадна 2-3 хүн байсан...миний санаж байгаагаар М эгч ёс зүйн баг, бүртгэлийн баг, мэдээллийн баг байх шаардлагатай, хоол дансыг хэн хариуцах шаардлагатай талаар надтай ярилцаад үүнийг эмх цэгцтэй болгоод өгөөч гэж хүссэн...” гэсэн мэдүүлэг /8хх-н 108-112/,

 

Гэрч Ч.Э “...Би ҮАБ-ын сан ТББ-ын талаар мэдэх зүйл байхгүй. Сая энэ 6 сард Засгийн газарт шаардлага хүргүүлэхэд ҮАБ-ын сангийн нэрээр явуулж байсан юм. Шаардлага нь 5 хэсэг байсан. Вакциныг зогсоох, вакцин хийлгэсэн хүмүүст нөхөн олговор олгох, махны үйлдвэрийг хятад компаниудаас авах, их хэмжээний зээлийг авахгүй байх, хүнсний аюулгүй байдал дээр анхаарлаа хандуулах гэх мэт 5 төрлийн шаардлага хүргүүлж байсан.... Би энэ Тусгаар тогтнол гэх хөдөлгөөнийг эхэндээ мэдээгүй. 2022 оны 06 дугаар сарын 10-ны үед байх Ж.Г ах над руу залгаад бид нар талбай дээр гарах гэж байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би яах гэж, ямар зорилгоор гарах гэж байгаа юм бэ? Би мэдэхгүй юм байна гэсэн чинь “чи А ярьсан уу?” гэхээр нь би “А хөдөө явж байгаа би уулзаж байж шийднэ” гэж хэлээд утсаа салгасан. Тэр үед би хотод ирчихсэн байж байсан юм. Тэгээд А хотод ирсэн сургаар утсаар яриад хоёулаа 14-ний өдөр талбай дээр гарахаас өмнө ард кинотеатрын баруун талд байдаг кафед Ц.Ц, Д.Б, Г.Т, Ж, Г, Б, Д, Огэх мэтчилэн хүмүүстэй уулзсан. Тэр үед Д.Б голчлоод 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр талбай дээр гарахаар болсон, мөн тэнгэрийн зарлиг ирсэн гээд бид нарт уншуулсан. Тэр зарлиг нь цааз, зарлиг, тунхаг гэсэн 3 хэсэгтэй хэвлэмэл бичвэр байсан. Тэр цугларалт дээр ямар хөдөлгөөний нэрээр гарахаа тодорхой хэлээгүй, удирдах зөвлөлийн хэлсэн үгээр бусад нь дагаад явна гээд 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр талбай дээр өглөө гарна гэж хэлсэн. ...Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ард кинотеатрт байдаг оффис гэх үү кафе гэх үү тэндээ өглөө эрт цуглаад 9 цагаас өмнө талбай дээр очицгоосон. Тэгэхэд хичнээн хүн байсан гэдгийг санахгүй байна, ямар ч байсан Г, Ц, Б нар очоогүй. Ж ирсэн харагдсан. Өөр бусад хамт явж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс бол байгаа. ...Талбай дээр цугласан гол зорилго нь тодорхойгүй байсан. Яахав шалтгаан нь гэж 5 төрлийн зүйлээ ярьж байгаа юм. Гэхдээ хэдий хүртэл жагсах, яах гэж гэдэг нь тодорхойгүй байсан. Би уг нь Улсын их хурлыг тараах бодолтой байсан чинь тэр хэд Засгийн газарт шаардлага хүргүүлээд, тэгээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй 7 хоног өглөө 7 цагаас орой 17 цаг хүртэл зогсоцгоосон. ...Тэгээд А бид хоёр нэг дэх өдрийн өглөө нөгөө оффист ирсэн. Тэгэхэд Г, Ж, Б, Б, Б нар буюу удирдах бүрэлдэхүүний хүмүүс нэг өрөөндөө сууцгаагаад, юу яриад байгаа нь тодорхойгүй байж байтал тэр өрөөнөөс Б гараад ирсэн. Тэгээд би гайхаад ямар ч оролцоогүй байсан хүн удирдах зөвлөлд нь орчихсон юу болоод байгаа юм бэ? гэж бодтол нөгөө өрөөнд нь сууцгааж байсан эмэгтэйчүүдэд Б хандаж “одоо бүгдээрээ талбай дээр гарч иргэдээс хандив гуйж, залуучуудын дээл, хоолны мөнгийг авах болно” гэх зүйл ярьсан. Бид нар ч уурлаад маргалдаж үлдэх нь үлдээд явах нь явсан. Тэр үед А надаас түрүүлээд яваад өгчихсөн. Би ч удирдах зөвлөл гээд байгаа Г, Ж, Б, Б, Отгонцэцэг, Д, Бийн ахынх нь өмнө 2021 оны 7 сард Гын ахын жуулчны бааз руу Б, Ц, Ж нар явж байгаад Д.Б ковид туссан гээд Завхан аймгийн төвд орж ирээд эмнэлэгт хэвтсэн. Тэгээд Д.Бэхнэр хүүхэдтэй нь Ц, Ж, Г нар хаяж яваад ор сураггүй алга болж урвагч царайлаад, удирдаж яваа хүнээ хаяж явчхаад өнөөдөр яагаад хамт цуглаад сууцгааж байгаа юм бэ? гэдгийг хэлтэл намайг олигтой яриулаагүй. Тэр үед Д_Ба лам орж ирээд Д.Д.Бтэнгэрийн зарлиг зөрчлөө чи гээд Тэнгэрийн зарлигаа дагах нь дага, Д.Бийгаа дагах нь дага гэж хэлээд гарсан, тэгээд А дагаад гарсан юм. Би ч хэлэх үгээ хэлчхээд гараад явсан. Үүнээс хойш энэ хүмүүстэй холбогдоогүй. Тэр цэргийн хувцас, бэлтгэлийн талаар надад мэдэх зүйл байхгүй. ...удирдах зөвлөлийн гишүүд гэх Б, Ц, Д, Б, Х нарын хүмүүс цаад талын өрөөнд орж тусдаа юм яриад байдаг байсан, бодлогоо тодорхойлдог байсан....2022 оны 6 сарын 14-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэгээд Бтай маргалдаад салсан...” гэсэн мэдүүлэг /8хх-н 115-122, 124-126/,

 

Гэрч Б.Б “...Би уг Та Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо .... тоот орон сууцыг зуучлалын байгууллагаар дамжуулан 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1 сарийн 1,400,000 төгрөгөөр 6 сарын хугацаатай нийт 7,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Уг байрны түрээсийн төлбөрт төлсөн 7,000,000 төгрөг нь миний хувийн мөнгө, малаас олсон орлого байгаа юм. Уг байранд хамаатны оюутан дүү нартаа зориулж түрээсэлсэн байсан. ...2022 оны 7 дугаар сарын сүүлээр Тусгаар тогтнол хөдөлгөөний хүмүүс цэргүүд гэх залуучууд болон Д.Б, Т.Т нартай уулзахад цэргүүд гэх гишүүд бэлтгэл дуустал хамт байх газар хэрэгтэй байна, зарим нэг нь хөдөө орон нутгаас ирсэн залуучууд амьдрах газар байхгүй гэж ярьж байсан. ...Т.Т нь анх бэлтгэл эхлэхийн өмнө 14 хоногийн хугацаатай бэлтгэл хийнэ, бэлтгэлээ чанартай хиймээр байна, бөөндөө байвал зүгээр байна, орой үдэш тарна, гаднын хүмүүсээс бас аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна гэж ярьж байсан. Би хөдөлгөөний дэмжигчийнхээ хувьд өөрийн санаачилгаараа надад түрээсэлсэн эзгүй байр байгаа тэнд хэд хоног амьдарч болно гэж Б, Тнарт хэлээд Т.Тт өөрт байсан байрны хоёр түлхүүрийнхээ нэг түлхүүрийг өгсөн. Тэгээд хөдөлгөөний цэргүүд гэх гишүүд болох ГанТ, О, Т.Т нарыг /2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дагуулан явж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хийморь-19 хотхон 31 дугаар байр 8 тоот орон сууц байрыг зааж өгч байранд оруулсан. Хөдөлгөөний гишүүд миний түрээсэлсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хийморь-19 хотхон 31 дугаар байр 8 тоот байранд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 4 хоног амьдарцгаасан ба түлхүүрийг надад ГанТ өгсөн. ...Ингээд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Зүүнхараа руу яваад буцаж ирэхдээ саатуулагдсан. Байранд үлдсэн байсан гишүүдийн хувцас, хэрэглэл, цүнх, орны даавуу, ном зэргийг би цүнхэнд хийж,  Их дэлгүүрийн хажууд байх оффис рүү бүгдийг нь зөөсөн... Тусгаар тогтнол хөдөлгөөний жагсаал цуглааны үйл ажиллагаа эхлэхээс өмнө, тэнгэрээс зарлиг буусан гэж Б лам ярьж байсан. Тэрхүү зарлигийг даган цааз, тунхаг гэх 3 хуудас эх бэлтгэл бэлдсэн байгаа. Тэр нь Ард кино театрын урд талд байрлах подвалд байрлах бичиг хэргийн хэвлэлд эх бэлтгэлийг өгсөн байгаа, Тусгаар тогтнол хөдөлгөөнийхөө үйл ажиллагааны талаар орон нутгийн хүмүүст мэдээлэл өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Чи хэвлэсэн зарлиг, тунхаг, цааз зэргийг аваад аймгуудаар явж, хүмүүст танилцуулах хэрэгтэй байна гэж Д.Б надад 2022 оны 6 дугаар сарын эхээр /хугацааг нь нарийн сайн санахгүй байна/ хэлж байсан. Би өөрөө хойшоогоо Булган, Хөвсгөл, Орхон аймаг  руу явъя гэж санал гарган хөдөлгөөний дэмжигч нар болох Б /туульч, 70 орчим настай/, Ц /уртын дуучин, 70 орчим настай эмэгтэй/ нарын хамт явсан.  Б нь Хөвсгөлийн гаралтай хотод амьдардаг гэж мэддэг учир хамт явсан. Ард кино театрын урд талд байрлах подвалд байрлах бичиг хэргийн хэвлэлээс би өөрөө очиж цааз, тунхаг, зарлиг гурваас тус бүр таван ширхгийг өнгөтөөр хэвлүүлэн авч, Хөвсгөл аймгийн зүгт өөрийнхөө 12-69УАХ улсын дугаартай Тоёота Королла Аксио маркийн машинтай 2022 оны 06 дугаар сарын эхээр явсан. ...Уг аймгуудаар явах зардлыг Ц эгч хувиасаа 1,000,000 төгрөг хандивласан ба уг мөнгөөр тээврийн зардал хийж явсан. Хөвсгөл, Булган, Орхон зэрэг аймгуудаар явахдаа уулзахаар төлөвлөсөн, зорилтот хүн байхгүй бөгөөд аймгийн төвүүдээр орж гудамжинд хөдөлгөөний үйл ажиллагааг тайлбарлах, өөрсдийн зүгээс ярьж байгаа 5 шаардлагыг тайлбарлан, эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж байгаагүй, сонирхож байгаа хүмүүст хүргээрэй гэх зүйлсийг ярьж явсан....” гэсэн мэдүүлэг /8хх-н 157-164/,         

 

Гэрч Ж.Гын “...Б гэх хүнтэй 2016 онд танилцсан. Энэ хүнтэй хурандаа Цоор дамжуулж танилцсан....би түүнтэй цэргээс халагдсанаас хойш уулзаагүй байж байгаад 2016 онд Улаанбаатар хотод тааралдсан. Тэтгэвэртээ гарсан Үндэсний аюулгүй байдлын сан ТББ-д ажиллаж байгаа гэж хэлээд намайг тус байгууллагад ажиллахыг санал болгосон. Тэрнээс хойш энэ байгууллагын нэрэн дор хамт ажиллаж байна....Ттой 2022 оны 6 сард Сүхбаатарын талбай дээр анх уулзсан. Би түүнийг Хилийн цэргийн байгууллагад ажилладаг гэж ойлгосон...Т нь Үндэсний аюулгүй байдлын сан ТББ-ын гишүүн юм. ...Б гэх хүнтэй 2 удаа уулзсан, тэр хүн Б багштай нэг зорилготой, улс орны тусгаар тогтнолын төлөө санаа зовниж явдаг лам хүн байна гэж бодсон...Би Үндэсний аюулгүй байдлын сан ТББ-тай Тусгаар тогтнол хөдөлгөөний үйл ажиллагаа нь холбоотой гэж харж байгаа. Явцын дунд харж байхад Б багш Тусгаар тогтнол хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулж байгаа нь харагдсан....Тусгаар тогтнол хөдөлгөөн нь хандивын дансаар иргэдээс орж ирсэн мөнгөөр санхүүжиж байгаа гэж ойлгосон. Өөр ямар нэгэн байдлаар санхүүжилт авсныг мэдэхгүй...2022 оны 6 сарын 14-ний өдөр Тусгаар тогтнол хөдөлгөөн нь Сүхбаатарын талбай дээр анхны удаагаа жагсаад тарсан юм. Тэр өдрийн орой нь бид Ард кино театрын баруун талд байх кафед уулзацгаахад Б лам ихэд уурлаж энэ жагсаалыг маш муу зохион байгууллаа үхээнц дорой царайллаа ийм байж та нар ард түмнийг сэрээж ойлгуулна гэж ямар юм байх вэ дээ энэ маягаар байвал жагсаал цуглаан зохион байгуулаад хэрэг ч байхгүй гэж хэлсэн...маргааш нь...Б лам маш их уурлачихсан тэнгэрийн зарлиг гэх зүйлээ уншчихаад зарлиг дагах нь намайг дага, дагахгүй нь эндээ үлд гэж хэлчхээд гараад явсан...Миний мэдэж байгаагаар Монгол улс дахь гадаад улсын элчин сайдын яамдад албан бичиг хүргүүлсэн. ...Ц, Б, Б нар нь 2022 оны 01 дүгээр сард ОХУ-руу явсан, явахдаа ер нь бол Монгол Улсын өнөөгийн байдал болохгүй байна, бүтэхгүй байна, хүнд байдалд орж байна гэдгийг Оросуудад хэлж, танилцуулахаар явсан, бас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын сангийн судалгааныхаа ажлаар хүмүүстэй уулзаж, ярилцана гэж байсан, хэнтэй уулзах гээд байгааг нь мэдэхгүй. ...миний мэдэхээр Түмэнжаргалаас өөр хүн бидэнд их хэмжээгээр мөнгө өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /8хх-н 173-177, 179-180, 182-184/,

 

Гэрч Б.Ц “...Тус захиалгын урьдчилгаа мөнгө болох 500,000 төгрөгийн Еркинбай зээл татах гэж байна гэсэн шалтгаанаар миний хаан банкны дансанд хийлгүүлсэн. 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 21 минутад миний хаан банкны 5033293548 дугаартай дансанд .... дугаартай данснаас 500.000 шилжин орж ирсэн. Уг мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй бөгөөд Еркинбайн хаан банкны  .... дугаартай 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 38 минутад 100.000, 15 цаг 11 минутад Еркинбайн өгсөн хаан банкны 5180711680 дугаартай дансанд 150.000 төгрөг, 19 цаг 08 минутад үлдэгдэл 250.000 төгрөгийг Еркинбайн хаан банкны  .... дугаартай данснуудад хувааж шилжүүлсэн. Миний хувьд захиалга монтажлан, хэвлэхээр бэлтгэсэн гэж мөнгө төгрөг авдаггүй.  ...Дээрх хоёр захиалгыг захиалагчийн хүсэлтийн дагуу хэвлэмэл хуудас ашиглан, наалддаг байдлаар стикер болгон хэвлэнэ гэж Еркинбай надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /8хх-н 203-208/,

 

Гэрч П.Э “Би Тусгаар хөдөлгөөнтэй холбоотой хулдаасыг хэвлэж байсан бөгөөд өөрийн үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн 1-р хороо  8 дугаар байрны 0 тоот болох Принт Дизайн ХХК-ийн оффистоо хэвлэж байсан. ...Эхний хэвлэсэн хулдаас нь Ганган  Пресс ХХК-ийн Г.Гас цахим шуудан ашиглан [email protected] хаягаас миний [email protected] хаягт файлаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  ирүүлсэн. Тус баримтыг Г.Г нь надад “найздаа хэвлээд өгөөч, хэдэн төгрөг болох, мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Уг хулдаасны эх бэлтгэлийг харахад Тусгаар тогтнолоо авч үлдэхэд 18 хоног үлдлээ гэсэн бичиглэлтэй байсан. Би уг хулдаасыг 120х135 см хэмжээтэй өнгөтөөр 1 ширхгийг хэвлэж өгсөн. Би Г.Гд уг хулдаасны төлбөрийг нь авахгүй, би хувийн зүгээс уг Тусгаар тогтнол хөдөлгөөнийг дэмжиж байгаа учир үнэгүй хэвлэж өгсөн гэж хэлсэн бөгөөд Г.Г нь уг хулдаасыг өөрөө ажлын оффист орж ирээд авсан...” гэсэн мэдүүлэг /8хх-н 210-217/,

 

Гэрч Ё.Жын “...2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус цуглаанд оролцсон хүмүүс Сүхбаатарын талбай дээр гарч шаардлагаа Монгол Улсын ерөнхийлөгчид хүргүүлсэн. Тус шаардлагыг Бийн ажиллуулдаг Үндэсний аюулгүй байдлын сан ТББ-ын нэр дээр явуулсан. Сүүлдээ явцын дунд Тусгаар тогтнол хөдөлгөөн гэх нэр гарч ирсэн, яг хэзээ, ямар учраас Тусгаар тогтнол хөдөлгөөн гэх нэрийг өгсөн болох талаар санахгүй байна.... Манай хөдөлгөөн тэр их зээлийг авхуулахгүй, эх орныхоо газар нутгийг барьцаанд тавиулахгүй гэсэн зорилготой байсан, үүнийгээ шаардлагаар Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын даргад хүргүүлсэн... Би Б ламтай хамт 2022 оны 6 дугаар сарын эхээр гэж санаж байна, 4 удаа орон нутгаар явсан. Би жолоо барьж явсан юм, Б лам галын тахилга хийнэ, тэнгэрийн зарлиг бууж байна гэж хэлээд машин барих хүн байхгүй гэхээр нь би хэрхэн гал тахидаг болохыг нь сонирхоод жолоочоор нь явъя гэж хэлсэн. Эхлээд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймгаар явсан, 2 дахь удаа нь Хэнтий аймаг, 3 дахь удаа нь Өвөрхангай, 4 дэх удаа нь Төв аймгаар явсан. ...Б ламын Зарлиг нь Тэнгэр, Бурхад, Сахиуснуудын зарлиг буулаа Монгол Улсын газар шороог битгий ухаж хөнд гэсэн утгатай байдаг, бүрэн санахгүй байна, их урт зарлиг байдаг юм. Сүхбаатарын талбай дээр гарахад Б ламын зарлигийг авч гарсан, Б ламын зарлигийг товч хэлбэрт оруулж, үгийг нь өөрчилсөнд их дургүйцэж, зарлигийг өөрчилж болохгүй гээд байсан.... Баатар гэх хүний Ланд крузер-100 маркийн машиныг 2022 оны 7 дугаар сарын сүүлээр түүний хүү нь болох Барсаа нь Тусгаар тогтнол хөдөлгөөний Их дэлгүүрийн ард байх оффисын гадаа аваад ирсэн байсан, тэгэхэд Б надад 20,000,000 гаран төгрөгийг /яг хэд болохыг нь санахгүй байна/ өгөөд Барсаа гэх залууд өгчих, одоо энэ машиныг унана гэж хэлсэн. Барсаа гэх залуутай наймаа хийх асуудлын талаар би мэдэхгүй, Б түүнтэй ярилцаж тохиролцсон байсан, Б надад хэлэхдээ наад машинаа сайн үзээрэй гэж л хэлсэн, намайг тэр машиныг үзэхэд бүтэн будганд орсон юм шиг байсан, чек нь ассан байсан. Тэр машиныг хэдэн төгрөгөөр авсан болохыг нь мэдэхгүй, Б надад 20,000,000 гаран төгрөгийг бэлнээр нь өгсөн /мөнгөн дүнг нь санахгүй байна/, би тэр мөнгийг Барсаад өгсөн. Б машин авсан мөнгийг хаанаас, хэнээс авсан болох талаар мэдэхгүй, оффисын өрөөнөөс надад гаргаж өгсөн. Миний мэдэхээр тэр машины нэр шилжээгүй байгаа, машины бичиг баримт нь Банк бусын нэр дээр байсан. Миний санаж байгаагаар улсын дугаар 44-81 байсан, серийн дугаарыг нь санахгүй байна. Би тэр машиныг унаж хотоор унаж явж үзсэн. Баатар, Б нар нь нэг нэгнийгээ нэлээн дээр үеэс таньдаг гэж сонсон. Одоо ямар холбоотой болохыг нь мэдэхгүй. ...Би үл таних эмэгтэйгээс мөнгө авсан өдөр, Ичинхорлоод мөнгө өгсөн өдрийн аль нэгэнд нь өнөөдөр Ангараг гариг буюу 2 дахь өдөр юм байна даа гэж бодож байсан юм, 2022 оны 7 дугаар дугаар сарын 19-ний өдөр нь 2 дахь өдөр буюу Ангараг гариг болж таарч байна. Б нь намайг Сүхбаатарын талбай дээрээс хоол аваад ир гэж явуулахдаа өөрөө Их дэлгүүрийн баруун хойд талд байх Тусгаар тогтнол хөдөлгөөний оффис дээр байсан, надад хэлэхдээ ганцаараа сууж байгаа эмэгтэй хүн байгаа, тэр хүнд энэ 3 номыг өг, тэр хүн надад хоол өгөх юм, тэрийг нь аваад гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу явж Сүхбаатарын талбай дээр очиход ганцаараа сууж байгаа эмэгтэй хүн нэг л байсан, тэр хүний эргэн тойронд байсан хүмүүс нь 2-3 уулаа байсан болохоор амархан олсон юм. Би тэр эмэгтэйтэй утсаар холбогдоогүй. Тэр эмэгтэйгээс 11 цаг 30 минутаас 13 цагийн хооронд мөнгө авсан гэж бодож байна... Б нь Сүхбаатарын талбай дээрээс надаар авхуулсан мөнгийг миний хажууд задлаагүй ч надад хадгалуулахаар өгсөн 20,000,000 төгрөгийг Сүхбаатарын талбай дээрээс надаар авхуулсан мөнгө гэж бодож байна, хэлбэр хэмжээ нь таарч байсан учраас тэр мөнгө мөн гэж бодсон. ...Д.Б нь надад машин авах 20.000.000 гаран төгрөгийг өгөх үед бидний хажууд өөр хэн нэгэн байгаагүй. Энэ үйл явдал Их дэлгүүрийн баруун хойд талд байх Тусгаар тогтнол хөдөлгөөний оффисын байран дахь Бийн өрөөнд болсон...” гэсэн мэдүүлэг /8хх-н н 223-228, 234-236, 237-239/,

 

Гэрч Б.И “...Ж нь 2022 оны 7 дугаар сард /хэзээг нь санахгүй байна/ над руу утасдаад юм хадгалуулъя гэж хэлсэн, тэгэхээр нь за гэж хэлсэн, тэгээд нэг тортой зүйлийг манай гэрт авчирч өгсөн, би ямар тортой байсныг нь санахгүй байна, задалж үзээгүй, барихад дотор нь мөнгө байгаа нь мэдэгдэж байсан, би хэдэн төгрөг байгааг нь ч асуугаагүй, Ж надад ямар учиртай, хэний мөнгө болох, хэдэн төгрөг байгааг хэлээгүй. Би тэр мөнгийг нь аваад БЗД-ийн 15 дугаар хороо, 73 дугаар байрны 11 тоотод байх гэртээ хадгалсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа /тодорхой санахгүй байна/ Ж над руу яриад хадгалуулсан юм аа авъя, танай гэрийн гадаа ирчихсэн байна гэсэн тэгэхээр нь би мөнгийг нь авч гарсан. Бид хамт машинтай явж Зайсангийн Оргил худалдааны төвийн үүдэнд очиж зогсоход нэг залуу орж ирээд нөгөө мөнгийг авсан, би тэр залууд үг дайвал илүүддэг, мөнгө дайвал дутдаг шүү, тоолж ав гэж хэлэхэд одоо энийг яаж тоолох  вэ дээ гээд шууд аваад явсан. Ж надад хэлэхдээ энэ залууд өгөх ёстой мөнгө байгаа юм гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Би хэдэн төгрөг байгааг нь мэдээгүй. ...Тэрнээс хойш хэд хоногийн дараа Ж дахиж яриад юм хадгалуулъя гэхээр нь тэг ээ гэж хэлсэн тэгэхэд Ж ганцаараа манай гэрийн гадаа ирсэн байсан, надад хар тортой мөнгө өгсөн, харахад мөнгө гэж харагдахгүй байсан боловч барихад мөнгө гэдэг нь мэдэгдэж байсан, тэр мөнгийг нь БЗД-ийн 15 дугаар хороо, 73 дугаар байрны 11 тоотод байх гэртээ хадгалж байгаад энэ хэргийн талаар фейсбүүкээс мэдээд энэ ямар учиртай мөнгө юм болдоо гэж айгаад Жаас асуухад хадгалж бай гэж л хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би айсандаа тэр мөнгийг өөрийн ах Батдоржид хадгалж бай гэж хэлээд өгсөн, юу юм гэж асуухаар нь миний юм байгаа юм гэж хэлсэн. Сая Батдорж ахын гэрээс Жын хадгалуулсан мөнгийг авч хураалгасан. Ж дээрх мөнгийг хэнээс авсан, юунд зарцуулах гэж байгаа, хэний мөнгө болох талаар хэлээгүй. Би Жыг Тусгаар тогтнол хөдөлгөөнд тангараг өргөж байхыг нь фейсбүүкээс харсан юм. Тэгээд л Тусгаар тогтнол хөдөлгөөний гишүүд баригдлаа гэхээр нь надад хадгалуулсан мөнгө нь тэдний мөнгө байж магадгүй гэж бодоод айсан юм. Би Жын өгсөн мөнгийг яг өгснөөр хадгалж байсан. Задалж үзээгүй, дундаас нь аваагүй, хэдэн төгрөг байгааг нь ч мэдээгүй. ...Ж нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14-17 цагийн хооронд надад хар гялгар ууттай 20.000.000 төгрөгийг авчирч өгсөн, тэр үед ганцаараа ирсэн байсан, өөр хүн байгаагүй. Энэ мөнгө нь Жын надад хадгалуулсан 2 дахь мөнгө байгаа юм. Жыг надад энэ мөнгийг авчирч өгсний маргааш нь манай ах дүү нар Завхан аймаг явсныг санаж байна, манай ах дүү нар Завхан аймаг явсан өдөр нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байна. ...Надад эхний удаад хадгалуулсан мөнгийг нь Жад буцаагаад өгсөн, Ж нь надаас авсан мөнгөө Зайсангийн Оргил худалдааны төвийн машины зогсоол дээр үл таних залууд өгсөн. 2 дахь удаа хадгалуулахаар өгсөн мөнгийг нь өөртөө байлгаж байгаад 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Тагнуулын байгууллагад хураалгасан. Хураалгах үед харахад 20.000.000 төгрөг байсан. ...2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Д.Ичинхорлоогоос 20 сая төгрөг хураан авсан тухай тэмдэглэл /8хх-н 244-247, 248, 249-250, 9хх-н 1-2/,

 

Гэрч А.Т “...Тусгаар тогтнол хөдөлгөөний үйл ажиллагаа надад ямар ч хамаа байхгүй, намайг талбай дээр явж байхад Б болон түүнтэй хамт жагсаж байсан залуучууд яриа хийж байсан, Б болон түүнтэй хамт байсан, тэднийг дэмжиж байсан хүмүүс бүгд надад зөв хүмүүс шиг санагдсан. Ингээд би Б болон түүний нөхөд хүнийхээ хувьд зөв санагдсан учраас 2022 оны 7 дугаар 19-ний өдөр хувийн мөнгөнөөсөө, өөрийн сайн дураар, сэтгэлээсээ 20,000,000 төгрөг өгсөн, би зүгээр л өгсөн юм. Миний зүгээс ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй, хөдөлгөөнийг нь дэмжээгүй. Би банкнаас авсан 50.000.000 төгрөгийнхөө 30.000.000 төгрөгийг өөрөө хэрэглэж байгаа....” гэсэн мэдүүлэг /9хх-н 5-6/,

 

Гэрч Д.Б “...Би Д.Д.Б2010 оноос эхлэн мөнгө зээлж байсан ба  нийт зээлсэн мөнгөний үлдэгдэл 30 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Би хариуд нь Д.Б яагаад өөрөө ирэхгүй байна гэж асуусан ба Б, Д.Бтай утсаар ярьсан ба надад хэлэхдээ Б бид хэд нэг ажил эхлүүлж байгаа, оффис руу хамт явъя гэж хэлсэн. Тухайн үед Б нь 15,000,000 төгрөг бэлнээр манай ажил дээр барьж ирсэн ба таны сейф дотор хийчихье гэж хэлээд үлдээсэн. ...Их дэлгүүрийн орчимд байрлах байранд ирсэн. Тухайн байранд нь ирэхэд Д.Б нь энэ байрыг сарын 1,800,000 төгрөгөөр түрээсэлж байгаа Үндэсний аюулгүй байдлын сангаараа дамжуулан хуулийн дагуу ажиллагаа явуулж байгаа, хичээл, сургалт явуулна, олон нийттэй харьцах хэвлэл мэдээллийн баг байгуулна, танаас зээлсэн мөнгөө түр хойшлуулаад өгье, бид албан ёсны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, хандивын данстай, олон хүмүүс дэмжиж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрхүү 3 өрөө байрны нэг өрөөнд нь Г.Т нь хэсэг залуучуудын хамт байсан... Би Д.Баас ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар нь асуухад “Би систем судлал, үндэсний аюулгүй байдлын сургалтаа үргэлжлүүлэн явуулна, хичээлээ заах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Д.Бтай 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэж бичиж байгуулсан. ...Д.Б нь над руу 2022 оны 7 дугаар сарын сүүлээр /өдрийг нь санахгүй байна/ Д.Б над руу холбогдсон ба танай хүү чинь машинаа зарах гэж байгаа юу, та хүүдээ хэлээд өгөөч гэж хэлсэн, чи өөрөө холбогдоод асуудлаа зохицуул гэж хэлсэн. Гэтэл манай  хүү Б.Барсболд нь өөрийн бараан саарал өнгийн Ланд крусер маркийн 44-81 улсын дугаартай тээврийн хэрэгслээ зарчихлаа, Ж гэж хүнд зарсан. Би 26 сая төгрөг авчихлаа, таны сейфэнд 15.000.000 төгрөг хадгалуулсан байгаа, намайг авчих гэж хэлсэн. Тэгээд би тэрхүү 15.000.000 төгрөгийг нь дансандаа хийж байгаад хүүдээ шилжүүлж өгсөн. Машины төлбөрийг үлдэгдэл 9.000.000 орчим төгрөг дутуу гэж хэлж байсан. ...Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа гэж санаж байна. Б над руу яриад бид нар дахиад танай өрөөнд уулзъя, уулзах газар байдаггүй гэж хэлсэн, тэгэхэд нь би зөвшөөрсөн. Тэр уулзалтад Б, Б, Б, Т, Ж, А, Ц, Д /сэтгүүлч/ гэх хүмүүс ирсэн. Тэд ирээд үйл ажиллагаа явуулна, жагсана, эзэн хааныхаа зарлигийг буулгана, хөрөг, хар сүлд, цагаан сүлдийг нь бариад жагсана, тангаргийн бичгээ бариад явна гэхэд нь би хуулийн дагуу яваарай, та нарын ярьж байгаагаар улс төрийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол хуулийн дагуу нам байгуул, 2024 онд сонгууль болно, тэрэнд оролцох хэрэгтэй гэж хэлэхэд Б босож ирээд юун 2024 он, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэл үү, 09-ний өдөр гэл үү /сайн санахгүй байна/ өнгөрвөл бүх юм дуусна, хожимдоно гэсэн утгатай зүйл хэлж уурлаж байсан. Тэгэхээр нь би юу ч хэлээгүй. Тэрний дараа тэд 2022 оны 6 дугаар сарын 07, 08-ны өдрийн аль нэгэнд нь тайван жагсаал хийнэ, жагсаалын зорилго нь тэнгэрийн зарлигийг хүлээж авах, унших, цааз болгоно гэсэн агуулгатай зүйл яриад биднийг удирдах, түшиж байх хүн хэрэгтэй байна, та биднийг толгойлооч гэсэн утгатай санал тавьсан, тэгэхэд нь би зөвшөөрөөгүй, би хуульд нийцээгүй зүйлд оролцохгүй гэж хэлэхэд Цнь би тангараг өргөж явсан цэргийн хүн, тэгж явахдаа ч би толгойгоо өгөөгүй, танд толгойгоо өгье, өөр танд юу хэрэгтэй байна, энэнээс илүү яах гэсэн юм гэж хэлсэн, тэгэхэд нь би ямар нэгэн зүйл хэлээгүй, сүүлд Цтой уулзахад Баатар гуай таныг бидэнд итгэхгүй байна, ойшоохгүй байна гэж ойлгоод уурласандаа тэгж хэлсэн шүү гэж байсан. Б гэх хүнтэй 2 удаа уулзахад их догшин, ууртай, яаж ч магадгүй хүн шиг санагдсан...гэх мэдүүлэг /9хх-н 13-14, 18-20/,

 

Гэрч Б.Б “...Би 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгаас ирээд Б, Ж нарт Их дэлгүүрийн хойд талын Fresh гэх дэлгүүрийн урд машинаа үзүүлсэн, тэгэхэд авъя гэхээр нь мөнгөө авах гэхэд Б ах эхлээд 40.000.000 төгрөг өгье 15.000.000 төгрөг аавд чинь байгаа, тэрийг аваасаа авчхаарай, би 25,000,000 төгрөгийг нь бэлнээр өгье, 10.000.000 төгрөгийг нь 1 сарын дараа өгье гэж хэлсэн. Тэгэхэд нь би түүнд миний машин 9.000.000 төгрөгийн барьцаанд байгаа, надад 41.000.000 төгрөг бэлнээр өгөөд, банк бусын мөнгийг нь төлөөд явахад болно, та хүүг нь цагтаа төлөөрэй, би гэрээг нь шилжүүлээд өгье гэхэд банк бусыг чинь төлөөд явъя гэхдээ гэрээгээ шилжүүлээд хэрэггүй гэж хэлсэн. Ингээд бид наймаа хийхээр болж би машинаа хүлээлгэж өгөөд 26.000.000 төгрөгөө хэзээ өгөх юм гэж асуухад ахад нь бэлнээр байгаа, өнөөдөртөө багтаагаад хүргээд өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн орой 19-20 цагийн үед Ж гэх хүн Зайсангийн Оргил худалдааны төвийн хажууд нэг эмэгтэй хүний хамтаар ирж 26.000.000 төгрөг бэлнээр өгсөн, хажууд нь сууж байсан эмэгтэй намайг мөнгөө аваад тоолж байхад дутуу юм өгөв гэж дээ, 2 хүний хооронд мөнгө зөөх хэцүү байдаг гэх зүйл яриад байсан, тэр эмэгтэйн нэрийг нь мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй...гэсэн мэдүүлэг /9 хх-н 29-31/,

 

Гэрч Б.Б “...Барсболд машинаа 50.000.000 төгрөгөөр танилдаа зарсан гэж байсан, яг хэнд зарсныг нь санахгүй байна, тухайн үед хэн гэдэг хүнээс, хэчнээн төгрөг авсныг нь мэдэхгүй, лавлаж асуугаагүй, урьдчилгаа авчихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /9хх-н 39-40/,

 

Гэрч Л.Б “...Б хөдөлгөөний бодлогыг гаргадаг, Т залуусаа л хариуцаж байгаа юм шиг байналээ, ТТтай хамт ажилладаг, Оталбай дээр дэмжиж ирж байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулдаг ажилтай ... гэсэн мэдүүлэг /9хх-н 42-43/,

 

Гэрч С.Н “... Одоогийн засгийн газар, ерөнхий сайд зэргийг огцрохыг шаардаж ярьсан зүйл манай Тусгаар тогтнол хөдөлгөөний гишүүдэд байгаа... Намайг анх Тусгаар тогтнол хөдөлгөөнд нэгдэж байх үед бүртгэж авсан байх гэж бодож байна.  Эхлээд эрэгтэйчүүд тангараг өргөсөн. Үүний дараахан манай хөдөлгөөний эмэгтэйчүүд тангараг өргөсөн. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө ухрахгүй, мохохгүй гэж тангараг өргөж байсан... гэсэн мэдүүлэг /9хх-н 50-53/,

 

Гэрч Ц.Э “...Ингээд 2022 оны 7 сарын 01-нд Сүхбаатарын талбай дээр би Тусгаад тогтнол хөдөлгөөнд гишүүн болж “Ухрахгүй, урвахгүй, няцахгүй” гэж тангараг өргөсөн... гэсэн мэдүүлэг /9хх-н 56-58/,

 

Гэрч Ш.Ч “...2 хоногийн өмнө хийсэн ярилцлагаараа 14 хоног цэргийн сургалт хийж үзлээ гэж ярьж байсан, ямар учиртай сургалт хийсэн болохыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /9хх-н 60-61/,

 

Гэрч И.Ц “...Б нь төрийн байгууллагуудтай харьцаж, Т нь Сүхбаатарын талбай дээрх ажлаа хариуцаж, эмэгтэйчүүд нь бүртгэл, хоол хүнсээ хариуцаж байгаа гэж харагдсан...” гэсэн мэдүүлэг /9хх-н 68-69/,

 

Гэрч С.О “...Манай хөдөлгөөний хүмүүс нэг үзэл бодолтой, чигтэй хүмүүс нэгдсэн гэж ойлгодог. Алба, нэгжээр зохион байгуулалтад орсон зүйл мэдэхгүй байна. Гэхдээ ажил хариуцан ажилладаг хүмүүс байсан. Миний мэдэхээр ёс зүй хариуцан ажилладаг хүн нь М эгч, цэргийн бэлтгэл, дэг журамтай байх ажлыг Тах нар хариуцаж ажиллаж байсан... Гэхдээ үндсэн 5 шаардлагыг илэрхийлсээр байгаа. Гэтэл уг шаардлагуудад Улсын Их Хурал, Засгийн газраас ямар нэгэн тайлбар хийхгүй. Засгийн газар, Улсын их хурлын одоо баримталж байгаа бодлого нь буруу, нийгмийн амьдрал дээшлэхгүй байгаа зэрэг олон шалтгаантай. Иймд манай хөдөлгөөний зарим гишүүд төрийн үйл ажиллагааг эсэргүүцсэн, төрийн тогтолцоог өөрчлөх, татан буулгана, огцруулна гэж ярьсан, бичлэгийг цахим сүлжээндээ нийтэлсэн... Тусгаар, тогтнол хөдөлгөөний гишүүдээс өөрсдийнх нь сонирхлоор нь харж цэрэг гэж нэршил өгч бэлтгэл хийлгэж байсан. Цэргийн бэлтгэлийг хагас цэргийн зохион байгуулалттай байх, дэг журамтай байлгах, бусдаас биеэ хамгаалах зорилготой гэж Тах хэлж, бидэнд цэргийн бэлтгэлийн анхан шатны мэдэгдэхүүн, алхалт гишгэлт гэдгийг заадаг. Цэргийн хувцсыг комисоос худалдан авсан гэж Т ярьж байсан. Хуучин хүний хэрэглэж байсан хувцас байсан...” гэсэн мэдүүлэг /9хх-н 72-77/,

 

Гэрч Ц.Б “...Комиссын дэлгүүрээс ногоон өнгийн эрээн өмд худалдан авч хөдөлгөөний 10 орчим гишүүд хагас цэрэгжилтийн байдалтай 14 хоног бэлтгэл хийсэн. Цэрэн хүн эх орныхоо төлөө яаж тэмцдэг вэ гэдгийг ойлгуулах, эмх цэгц, ёс зүйтэй байлгах үүднээс Тнь хөдөлгөөний хэсэг гишүүдэд цэргийн ёс журамтай байх талаарх ойлголтыг заасан...гэх мэдүүлэг /9хх-н 93-98/,

 

Гэрч Ч.Э “...Тусгаар тогтнол хөдөлгөөн гэх хөдөлгөөнийг анх би фейсбүүк цахим орчноос мэдээллийг нь харсан. Би Халуун Цуст Мөн Голчууд гэх пейж хуудасны дагагч байгаа юм. Т гэх залууг 2 жилийн өмнөөс мэддэг болсон. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр Т гэх залуу Сүхбаатарын талбай дээр Тусгаар тогтнол хөдөлгөөн “2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хятадаас засгийн газар их хэмжээний зээл авах гэж байна. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт хууль бус мөн вакцинжуулалтыг эсэргүүцэж байна” гэсэн мэдэгдлүүдийг хийж байсан. Би уг 3 шаардлагыг эсэргүүцэж, дэмжихээр Сүхбаатарын талбай дээр өөрийн биеэр явж очсон. Хэн нэгэн намайг албадаагүй. Намайг Сүхбаатарын талбайд очих үед Тусгаар тогтнол хөдөлгөөний хүмүүс нь цаасан дээр гарын үсэг зуруулсан. Зурсан шалтгаан нь Тусгаар тогтнол хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлээрэй гэсэн учраас зурсан. Би ажлын шаардлагаар 7 хоногийн 4 дэх өдөр болгон 11 цагаас 17 цагийн   хооронд боломжоороо Сүхбаатарын талбайд очиж суудаг. Суухдаа тусгаар тогтнол хөдөлгөөний хүмүүсийн бэлдэж өгсөн лоозон, самбар дээр гараараа эсэргүүцэж буй шаардлагаа өөрсдөө бичээд бариад сууцгаадаг...” гэсэн мэдүүлэг /9хх-н 128-130/,

 

Гэрч Н.Дгийн “...Би дээрх хүмүүсээс Бтай л холбоотой байдаг. Миний санаж байгаагаар 2022 оны 6 дугаар сарын 10-дын үеэр Б над руу утасдаад 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бид нар Сүхбаатарын талбай дээр гарна, олон нийтэд мэдээлэл хийнэ, хэвлэлийн бага хурал хийнэ, тэнгэрийн зарлиг ирсэн, тэнгэрийн зарлигийг олон нийтэд хүргэнэ гэж хэлсэн. Би тэр зарлигийг нь Б гэх хүн буулгасан гэж ойлгосон, тэр зарлиг нь Монголчууд сэрцгээ, үнэн зөвийг ялгах цаг нь болсон, үүнийг ард иргэдэд сонордуулъя гэсэн агуулгатай байсан. Б нь ерөнхий бодлогоо гаргадаг байсан, би түүнтэй бодлого гаргахад нь санал бодлоо солилцож байсан юм. ...Б нь зарлигийн дагуу одоогийн нийгэмд болохгүй байгаа 5 шаардлагыг гаргаж ирсэн юм. Энэ асуудлын талаар би түүнтэй ярилцаж, санал, бодлоо солилцдог байсан. Энэ 5 шаардлагыг нийтээрээ хэлэлцэж байгаад гаргаж зохих байгууллагуудад нь хүргүүлсэн. Б нар нь тэдний тавьж буй 5 шаардлагыг төрийн байгууллагууд хүлээн авч шалгаж, нягтал, анхаарч, цаашдын бодлого шийдвэртээ тусгаасай гэж л энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн гэж би ойлгосон...” гэсэн мэдүүлэг /9хх-н 166-168/,

 

Гэрч Ж.Н “...Монголдоо ирээд сахиусаа буулгасан чинь сахиусны дээд 5 тэнгэр хэлж байгаагаар Засгийн газрын нөхдийг Хятадтай хийх хэлэлцээрийг зогсоож амжихгүй бол Монголын эдийн засгийн бүх эрх мэдэл нь Хятадын хараат болно гэх зүйлийг хэлсэн. Миний санаж байгаагаар 2022 оны 7 дугаар сарын 06-аас өмнө хятад улстай хийх гэрээг зогсоохгүй бол болохгүй. Зогсоохын тулд 40-өөс дээш насны эмэгтэйчүүдтэй нийлж жагсаал хөдөлгөөн хийнэ гэж хэлсэн.....харин 2 ширхэг цагаан өнгийн зүйлийг үзлээ. Энийг тортель тэсэлгээний бодистой адил зүйл байна гэж харлаа. Манай цэргийнхнээр бол шахмал дөрвөлжин хэвтээ тортель тэсэлгээний зүйл байх гэж харж байна. Энэ зүйлийг хүмүүсийн ярьж байгаагаар алтны чулуун ордоор тэсэлгээ хийхэд ашигладаг гэж гэж байсан. Хятадаас оруулж ирдэг гэж сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /9хх 204-208/,

 

Гэрч Г.О “....Манай төрсөн эгчийн охин Д.Ерөөсүрэн нь орон сууц авах гэсэн юм, мөнгө дутаад байна, нэр дээрээ цалингийн зээл авч өгөөч төлөлтийг нь би өөрөө сар болгон хийгээд явна гэж надаас гуйхаар нь би зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ХХБ-аас 15,000,000 төгрөгийн цалингийн зээл хийсэн юм. Яг тэр үед манай нөхөр Б надад Б мөнгө зээлье гээд байна, удаахгүй өгнө гэж байна гэхээр нь би дүүд өгөхөөр авсан, цалингийн зээл хийсэн мөнгө байгаа, дүүгээсээ асууя гэж хэлсэн, тэгээд дүү рүүгээ залгаад мөнгөө авах уу? гэж асуухад та түр байж бай би гэрээ хийх үедээ авъя, 10 гаран хонох байх гэж хэлсэн, тэгэхээр нь хурдан буцааж өгнө гэсэн болохоор нь дүүдээ өгөх мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг Д.Бөгсөн. Тухайн үед би хэнд мөнгө өгөх гэж байгааг нь харахаар Бтай хамт явсан юм, бид Туул рестораны ард талд байх байранд очсон, очиход Б, Цнар байсан, өөр хүн байсан үгүйг санахгүй байна. Би мөнгө өгөхдөө дүүдээ зориулж авсан, цалингийн зээлийн мөнгө шүү, хурдан буцааж өгөөрэй гэж хэлэхэд тэгнэ гэж хэлсэн. Тус мөнгийг юунд зарцуулах гэж байсан талаар мэдэхгүй, мөнгө зээлүүлэхдээ гэрээ хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /9хх-н 211-214/,

Гэрч Я.Х “....Би өдрийг нь тодорхой санахгүй байна. Б, А, Э, Б, Э нар болон өөр хүмүүс байсан. Бид хуралдсан зүйл байхгүй уулзаад ярилцахад Б нь тэнгэрийн зарлигийг олон түмэнд мэдээлнэ, хүргэнэ, төр засгийн буруутай үйл ажиллагааг зогсооно гэж хэлээд энэ үйл ажиллагаагаа хаана, хэрхэн явуулах вэ? гэж санал асуусан. Тэр уулзалтаар Сүхбаатарын талбай дээр очоод хэрэггүй, Чингүүнжавын талбай дээр ажиллая, засаг төрийн буруутай үйл ажиллагаанаас болж 3 аймгийн газар нутгийг барьцаанд тавьсан, энэ үйл ажиллагаа нь 2016 онд Эрдэнэбатын засгийн газрын үед болсон, тэр үед БНХАУ-аас 4 тэрбум долларыг 2 хувааж авсан, одоо удахгүй дахин зээл авах гэж байгаа талаар болон хөдөө орон нутгаар явж тэнгэрийн зарлигийг унших, зарлигийг хэрэгжүүлэх, Бтай муудсан болохоор 2 талд тэдэнтэй харшилдахгүй, эв эетэй ажиллах талаар ярьж байсныг санаж байна. ...Тус уулзалтын зорилго нь Мөнх тэнгэрийн зарлиг юу гэж буусан юм, тэр зарлигийг яаж хэрэгжүүлэх юм, яаж олон нийтэд хүргэх юм, зарлигийг олон нийт хэрхэн дагах юм, зарлигийн дагуу Монгол Улс яаж буруу зүйлээсээ салах юм, яаж дэлхийг аврах юм гэдгийг ойлгож ярилцах байсан юм. Бы зарлигт айлдсанаар Монгол Улсад байгаа буруу үзэлтнүүдээс салах хэрэгтэй, ингэж өөрсдийгөө аварна, Монгол Улс аврагдвал дэлхий аврагдана гэдэг....” гэсэн мэдүүлэг /9хх 223-229/,

 

Гэрч О.Б “...Би энэ зүйлийг хэлсэн юм. Ямар учиртай вэ гэхээр Б нь намайг тус хөдөлгөөнийг толгойл гээд, ямар бүтэц зохион байгуулалттай байх вэ? гэж асуухаар нь би дээрх зүйлийг хэлсэн юм. Би бүтэц зохион байгуулалтын талаар болон, Монгол нэр томьёог хэрэглэх, өөрсдөө өөрчлөгдөх, музейн үлгэрийн баатрууд шиг байж болохгүй /Бд хандсан/ гэж хэлсэн. Мөн тэнд байсан нэг эмэгтэй тус дэвтэрт бичигдсэн ...Монгол Улсын хувь заяатай холбоотой байгууллага байгуулах гэж байгаа бол санхүүгээ яах гэж байна..., архивтай болох, хүн цуглуулах зэрэг зүйлийг ярьж Баас асуухад Б нь санхүүгийн хувьд болно гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /9хх-н 230-235/,

 

Гэрч Ц.Э “...Тэгээд бид нар нэгэнт Баас салж байгаа юм чинь бие даасан байгууллага ч юм уу төрийн бус байгууллага байгуулах ёстой гэж ярьж байтал Лам Б: одоо Батсүх ирнэ гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би одоо нэг шинэ байгууллага үүсэж байгаа юм байна гэж би бодсон. Тэгээд л Батсүх ирээд ерөнхийдөө одоо байгууллага үүсэх анхны хуралдаанаа хийсэн. Тэр хурал дээр Лам Б, Батсүх, Х, А, Энхбуянт, Энхтуяа, Лам Б эхнэр бид байсан. Энэ хурал дээр хэн хэн юу ярьсныг санахгүй байна, тэгээд ямар ч байсан энэ зарлигаа цааш нь авч яваад байгууллага байгуулах гэж байсан байх гэж ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /9хх-н 236-240/,

 

Гэрч Ч.Б “Харин би 2 дахь удаагаа уулзахдаа Х ахтай Сүхбаатарын талбай дээр уулзахаар тохирсон. Тэгээд бид хоёр Бтай уулзахаар болоод Сүхбаатарын хөшөөний хажууд зогсож байгаад Ээжүүдийн холбооны Отгоо гэдэг урт үстэй эмэгтэйтэй ярилцаж байхад 2 эмэгтэй /нэг нь одоо лайв хийгээд яваад байгаа бор эмэгтэй, нөгөөх нь Сэлэнгээс ирдэг гэж байсан, нэрсийг нь санахгүй байна/ ирсэн тэгээд л элдэв зүйл ярьж байгаад хоорондоо танилцацгаасан. Тэгээд бид 4 Бтай урт цагааны зүүн талд байдаг Үхэр тэрэг гээд хаягтай дэлгүүрийн хойд талд байрлах байранд очиж уулзсан. Тэгээд 5-уулаа уулзаад хятадад авах гэж байгаа 1 их наяд зээлийн тухай, Тэнгэрээс буусан зарлигийн тухай, ерөнхийдөө Сүхбаатарын талбай дээр гарч жагсах хэрэгтэй байна, боломжтой бол та нар хамт ирээрэй гэсэн санал тавьсан юм. Тэгээд тэр санал тавьсан өдрийг нь санахгүй байна л даа, тэгээд санаандгүй фейсбүүк үзэж байтал Тгэдэг залуу цэргийн хувцастай залуу лайв хийгээд байхаар нь өөрийн байгууллагын гишүүн Дашбилэг ахтай ярилцаад Б гэдэг хүнтэй уулзсан гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь Дашбилэг ах би судлаж байгаад хариу хэлье гээд удалгүй надад наад хүмүүстэйгээ нийлээд хэрэггүй, тэмцлийн санаа нь зөв боловч тэмцлийн арга нь буруу байна, экстремист маягийн зүйл их ярьж байсан учир хэрэггүй гэж хэлсэн. Б болохоор хятадаас 1 их наяд юанийн зээл Монголын төр засгийн газар авах гээд байна, тэр авах тогтоолоо улсын баяртай давхцуулаад тэр үед зурчих байх, тэр нь буруу юм гэж хэлж байсныг Дашбилэг ахтай зөвлөлдөөд тэр хүмүүстэй нийлэх дэмий гэж шийдсэн юм. Мөн Тгэдэг хүний лайвыг явуулсан бөгөөд яахаас ч буцахгүй төр засгийн өөдөөс тэмцэнэ гэж хэлсэн нь экстремист агуулгатай санагдсан юм. Яахаас ч буцахгүй тэмцэнэ гэдэг бол буу бариад, хутга бариад ч босно гэдэг агуулгатай төр засгийн өөдөөс босно гэж хэлснийг нь бодоод хамтрах хэрэггүй гэж шийдсэн юм. Мөн Т, Тнартай нүүр тулж уулзаж байгаагүй. ...Энэний дараагаар Х ах хугацааг нь сайн санахгүй Монгол 3 дугаар сургуулийн баруун талд Номын гялбаа гэдэг хувийн бага сургуулийн 1 давхарт хүрээд ирээч ээ ярих чухал зүйл байна аа гэж залгасан. Үүнийх нь дагуу тухайн өдөр би ганцаараа тэр газар нь очсон чинь манай ТББ-ын өмнө түрээслэж байсан байр болж таарсан. Тэгэхэд Б хамба, Х ах болон надтай нийлээд 8-9 хүн байсан. тэгэхэд Х ах надад Баас салсан гэдгээ хэлээд Б хамбыг танилцуулаад бусад хүмүүсээ тойруулаад танилцуулсан. 1 нь Б гуайн туслах гэж байсан...” гэсэн мэдүүлэг /9хх-н 246, 10хх-н 1/,

 

Гэрч А.Т “...Т, Тнар алалцана гээд л байдаг байсан. Би тэднээс яг юутай , хэнтэй, яаж алалцах билгээ гэж асууж байсан. Миний асуултад тодорхой хариу хэлж чадахгүй байсан... гэсэн мэдүүлэг /10хх-н 8-10/,

 

Гэрч А.Г “...2022 оны 6 дугаар сард Т, Б нар болон бусад хүмүүс хөдөлгөөн хийх гэж байна, оролцооч гэж санал болгосон, би очоод уулзахад Б, Т нар болон танихгүй хүмүүс байсан, тэд хэлэхдээ Сүхбаатарын талбай дээр жагсана, БНХАУ-аас их хэмжээний зээл авах гээд байна, үүнийг эсэргүүцнэ, хэрвээ зээл авчихвал газар нутгаа алдах байдалд хүрнэ гэхээр нь ямар арга замаар явах гэж байгааг нь асуухад тэр нь чухал биш, бид нар юу хийх ээ бодчихсон байгаа, чи зүгээр л эх орныхоо төлөө хамт яваад өгөөч гэж Б гуай хэлсэн.  Тэд зүгээр шаардлага тавихгүй, харин ерөнхий сайдыг огцруулна гэж хэлсэн, тэр нь надад таалагдаагүй. Би тэдэнд зүгээр шаардлагаа тавиад явбал зүгээр юм биш үү гэхэд бид нар зарчмаараа буюу засгийн газрыг огцруулна гэдгээрээ явна гэж Б гуай хэлсэн, тэгэхэд нь би дэмжигчээр оролцъё, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг өөрчлүүлнэ гэж байгаатай санал нийлж байна, харин засгийн газрыг огцруулна гэдгийг чинь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Би ажлынхаа заваар Тусгаар тогтнол хөдөлгөөний үйл ажиллагааг сонирхож 4-5 удаа очсон, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоогүй. Тэгж яваад Тахтай танилцсан. Намайг Тахтай Т танилцуулсан, тэгэхдээ Тийг энэ хүн олон жил цэргийн байгууллагад ажилласан, би энэ хүнтэй анд бололцсон, хамт жагсаж байгаа гэж хэлсэн. Тнь эцсээ хүртэл явна, ухрахгүй, няцахгүй тусгаар тогтнолынхоо төлөө явна гэж хэлсэн. Намайг 4 дэх удаагаа очиход Тах надаас бидэнтэй нийлж, десант өмд өмсөөд, үсээ хусуулаад, 10-аад хоногийн хугацаанд нэг байранд хамт амьдраад, бэлтгэл хийгээд, жагсаал хийгээд явж чадах уу? гэж асуусан, тэгэхэд нь би банканд зээлтэй учир ажлаа хийх хэрэгтэй, хамт байж чадахгүй гэж хэлсэн... Б гуайн заадаг Төрт ёсны сургалтад хамрагдах явцад Төрт ёсны хүн, Ахуйт ёсны хүн, Дайчин ёсны хүний талаар зааж байсан. Б гуай Тд сургалтад хамрагдсан хүмүүсээ зохион байгуулалтад оруул гэж шаардлага тавьдаг, Т нь биднээс ахуйт ёсны хүн болмоор байна уу? дайчин ёсны хүн болмоор байна уу? бодлого тодорхойлдог төрт ёсны хүн болмоор байна уу? гэж асуусан тэгэхэд нь би хоол унд хийх сонирхолтой, хоолыг нь хийгээд, ард нь юмыг нь бэлдээд явж байя гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /10хх-н 12-14/,

 

Гэрч П.М “Тгэх хүнийг харж байсан. Т над руу 2022 оны 6 дугаар сарын эхээр холбогдоод Сүхбаатарын талбай дээр гарахаар боллоо, завтай бол ирээрэй гэж хэлсэн, би 2022 оны 6 дугаар сарын дунд үеэс /хугацааг нь тодорхой санахгүй байна/ 7 дугаар сарын 04, 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлынхаа зав зайгаар Тусгаар тогтнол хөдөлгөөнийхөн дээр очдог байсан. Тэнд очоод хийсэн тодорхой зүйл байхгүй, нийгэмд болж байгаа зүйлийн талаар хүмүүстэй санаа бодлоо хуваалцдаг байсан. Мөн Тусгаар тогтнол хөдөлгөөний Б, Т нар болон бусад хүмүүсээс тэдний тавьж шаардлагын талаар асууж тодруулахад 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-ын хуралдаанаар БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэрээнд гарын үсэг зурах гэж байна, хэрэв энэ зээлийг авбал Монгол Улс газар нутгаа алдахад хүрнэ, тийм болохоор бид энэ зээлийг авхуулахгүй байх хэрэгтэй байна гэж хэлдэг байсан. Би тэнд байсан хүмүүсийн яриаг сонсоод үнэхээр ийм зүйл болбол хэцүү юм байна гэж бодоод үнэн үү, худал уу, зээл авах нь зөв юм уу, буруу юм уу гэдгийг сонирхож лавлаж мэдэхээр очдог байсан. Тодруулаад явах явцад Б, Т нарт БНХАУ-аас зээл авах гэж байгаа тухай яг баримттай мэдээлэл байхгүй байсан. Тэгж явахдаа Ттой танилцсан. Тнь Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлсэн /яг ямар шаардлага болохыг нь мэдэхгүй/, түүнийхээ хариуг авна, хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ, гар, хуруугаа огтолно, өөрсдийнхөө газар нутаг дээр эзэн байж чадахгүй байна гэх зүйлийг ярьдаг байсан. ...Цгэх хүнийг харж байсан, Бийн сургалтад сууж байх үед Цнь Б гэх хүнтэй уулздаг байсан, тэд тусдаа өрөөнд уулздаг байсан болохоор юу ярьдаг байсныг нь мэдэхгүй. Бид нартай нэг их харьцаад байдаггүй байсан. Сүүлд Тусгаар тогтнол хөдөлгөөний үйл ажиллагаа эхлэх үед Цнь Ард кино театрын баруун талд байх оффист ирчихсэн байсан, би тэр хүнтэй нэг удаа тааралдсан. Б гэх хүнийг харж байсан. Хөдөлгөөний үйл ажиллагаа эхлэхээс өмнө, 2022 оны 6 дугаар сард Т над руу яриад галын тахилга хийнэ, хамт Дархан аймаг руу яваад өгөөч гэж гуйхаар нь би хамт явсан юм. Тэгэхэд Б гэх хүнийг анх харсан, тэр хүн галд идээ будаа өргөх зан үйл хийсэн. Тухайн үед тэр хүнтэй юм яриагүй. Т нь тэр хүний талаар хэлэхдээ тэнгэрийн зарлиг буулгадаг хүн гэж хэлсэн. Тусгаар тогтнол хөдөлгөөний үйл ажиллагаа эхлэхээс өмнөхөн Т над руу яриад 2022 оны 6 дугаар сарын 14-ний Сүхбаатарын талбай дээр гарна, тэнгэрийн зарлиг буусан, цаг нь болсон гэж Б гуай хэллээ, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тохиромжтой өдөр юм байна, завтай бол хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэр өдөр нь Сүхбаатарын талбай дээр гарчхаад орой тарж 17 цагийн үед Ард кино театрын баруун талд байх тэдний оффис дээр очиход Б гуай ирчихсэн байсан. Бы зарлиг гэх зүйлийг хэвлэчихсэн байсан, уншиж үзэхэд Хятадууд Монголыг эзлэх бодлого явуулж байна, бид түүнийг эсэргүүцэх, босох хэрэгтэй гэсэн утгатай гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /10хх-н 20-22/,

 

Гэрч Г.Н “....Намайг 2019 оны намар Улаанбаатарт ирэхэд Ц.Ц хурандаа манайхаар нэг ирээч, дайлъя гэсэн. Тэгээд цаг уурын хүрээлэнгийн ойролцоо нэг өрөө байртай юм байна лээ, түүний эхнэр нь залуухан юм билээ, нэг бага насны охинтой байсан. Бид хоёр нутаг усны талаар яриад хоол идээд гэрээс нь гарахдаа гар буу надад олж өгөхгүй юм уу гэсэн чинь “Чи нэг хамгаалалтын компанитай болчих, тэгвэл олдоно” гэхээр нь би тэр худлаа, надад өгчих л дөө гэж шалж нэхсээр байгаад бууг нь авсан юм. Яагаад би буу асуусан бэ гэхээр 2019 оны зун улсын баярын дараа  Говь-Алтай аймагт Ц.Ц, Г.Т, Ж.Г, бас нэг залуугийн хамт ирсэн гээд дээр хэлсэн байгаа. Тэр үед Ц.Ц хурандаа кабуртай гар буутай явж байсныг нь хараад бууг чинь үзье гэсэн чинь надад буугаа гаргаж ирж үзүүлсэн. Тэгсэн чинь Walther гэдэг Герман улсад үйлдвэрлэгдсэн гар буу байсан юм. Би өөрөө бууны хоббитой хүн учраас тухайн гар буу нь надад их таалагдсан юм. Тэгээд би түүнд хандаад наад буугаа надад зарчих гэсэн чинь “Болохгүй, бүртгэлтэй гар буу, дараа нь олж өгье” гэж хэлсэн юм. Тэгээд 2019 оны намар гэрт нь очиж хоол идээд хууч хөөрөөд явах гэж байхдаа түүнээс буу асууж ярьсан нь ийм учиртай юм. Ц.Цийн өгсөн бууг аваад бүртгэлийг нь яах юм бэ? гэж асуусан чинь зүгээрээ миний нэр дээр бүртгэлтэй, чи ямар хүн алж, хүрээ талах юм биш гэж хэлсэн юм. ...Тэр бууг Цоос авах үед бууны бүх дугаар нь байсан. Би тэр бууны хажуу дээр нь байсан дугааруудыг тасдагчны ирээр арилгасан юм. Ан, ав хийж яваад хэрэг, төвөгт орчихвол хүн хэрэгт хийчихнэ гэж бодоод арилгасан юм. Дугаар нь хэд байсныг санахгүй байна.... 2022 оны 01 дүгээр сард Б, Б нар нь нэг танихгүй ламын хамт Говь-Алтай аймагт очсон. Тэд уул овоо тахина гэж хэлж байсан. Тэднийг очиход нь би тосож аваад буудалд нь хүргэж өгсөн, дараа нь Б ламын дүү нь болох Батцэнгэл лам ирсэн, тэгээд Батцэнгэл ламынх руу явсан. Тэнд Б лам, 2 ламтайгаа нийлж 3-уулаа ном уншсан. Тэгэх явцад би Б ламаас гэр бүлээ асуухад хүү чинь улаан, цагаан идээний бузар болсон байна, засах хэрэгтэй юм байна гэхээр нь би удахгүй Улаанбаатар хот орно хүүгээ аваад очъё, хэзээ очих вэ? Гэхэд одоо зав муутай бид нар ОХУ-руу явна, утсаар асууж байгаад ирэхээр хүүгээ аваад очихгүй юу гэж хэлсэн. Тэр оройдоо Би Б, Б нарыг буудалд нь хүргэж өгсөн. Буудалд очоод би Баас та хэд ОХУ-руу явах гэж байгаа юм уу? Ямар ажлаар явах юм удах юм уу? Гэж асуухад бид Путинтай уулзах хэрэгтэй байгаа юм гэхээр нь би Путин та нарыг хүлээж авах уу? Гэж асуухад бид нар эхлээд Сергей Шойгутай уулзана, түүгээр дамжиж Путинтай уулзана гэж хэлээд цаас бал гаргаж ирээд БНХАУ, ОХУ гэсэн 2 улсын дунд бид байна, бид 2 хөрштэйгөө Улс төр, Эдийн засгийн хувьд тэнцвэртэй харьцах хэрэгтэй, тэгтэл бидний төрийн бодлого буруу явснаас болоод экспорт, импортын хувьд ОХУ-тай 10 хувь, БНХАУ-тай 90 хувьтай харьцаж байна, бид үүнийг ОХУ-ын талд ойлгуулж, гүүр болох хэрэгтэй байна, тэгэхгүй бол Хятадын хараат болох нь гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /10хх-н 26-28, 30-31/,

  Гэрч М.А “2022 оны 7 сарын 26-ны өдөр одоо байр түрээслэхээр гэрээ хийсэн хүн болох Б.Б болон Тгэх хүмүүстэй уулзаж байраа үзүүлээд бид байраа түрээслэх шийдвэрт хүрээд гэрээгээ Мон зуучийн оффис /хурдын байранд байдаг/ руу очиж гэрээ хийсэн. Түрээсийн гэрээ бол 6 сараар хийгдсэн...төлбөр болох 7 сая төгрөгийг бэлэн аваад ирсэн...” гэсэн мэдүүлэг /10хх-н 33-35/,

 

  Гэрч Н.Аийн “...удалгүй захирал нь болох Б надтай уулзаад байр үзээд болох юм байна гэсэн. Би тэр үед Баас та нар ямар зориулалтаар энэ байрыг ашиглах вэ гэхэд сургалтын зориулалтаар гэж хэлж байсан. Ингээд 2022 оны 7 сарын 8-ны өдөр 10-11 цагийн үед Бтай урт цагааны урд байрлах нотариатын газарт уулзаж гэрээ хийсэн...” гэсэн мэдүүлэг /10хх-н 47-48/,

 

  Гэрч Ц.Б “...2022 оны 7 сарын 19-ний өдөр байр түрээсэлье гээд нэг хүн залгасан...удалгүй 18 цагийн үед Г гэх хүн яриад байранд уулзъя гэсэн. Очиход хар өнгийн ланд крузейр-100 маркийн машинаас бууж ирсэн. Тэр хүнд байраа үзүүлэхэд нэг сар болно, цаашаа үргэлжлүүлж түрээсэлж магадгүй гээд сарын түрээсийн төлбөр болох 1,000,000 төгрөгийг өгсөн. 5,000 төгрөгийн дэвсгэртээр 2 боодлыг бэлнээр надад өгсөн. Тэгэхэд Ланд крузейр маркийн машинаас 5-6 залуу бууж ирсэн. Тэднийг тайлбарлахдаа цэргийн залуучууд байгаа юм. Тусгаар тогтнол хөдөлгөөнд харьяалагддаг залуучууд гэж хэлсэн. Тэднийг Тгэх залуу ахалж өглөөдөө бэлтгэлд гарна, өдөртөө байхгүй байна гэж хэлсэн. Тэр залуучууд 20 гаран насны ногоон эрээн өмдтэй түрүүтэй хар гуталтай залуучууд байсан...” гэсэн мэдүүлэг /10хх-н 53-54/,

 

  Гэрч Д.Э “...маргааш нь би газан плетик ирж явах замдаа замын түгжрэлд ороод 11 цагт очиж амжихгүйн гэж утсаар Ц.Ц гуйад хэлэхэд цаг бол цаг зайл гэж хэлсэн...тэгэхээр нь би их хатуу дэглэмтэй юм байна гэж бодоод дахиж очоогүй...” гэсэн мэдүүлэг /10хх-н 95-97/,

 

  Гэрч Г.А мэдүүлэхдээ  “...Цгэх хүн нь одоогоос 2-3 жилийн өмнө, хэзээг нь тодорхой санахгүй байна, өвөл байсан гэж санаж байна, оффис дээр байхад энэ нийгмийг өөрчлөхийн тулд төрийн эргэлт хийнэ гэж хэлэхээр яаж өөрчлөх юм гэж асуухад бүхлээр /хуйгаар/ нь өөрчилж байж сайхан төртэй болно гэдэг байсан. Би төрийн эргэлт хийсний дараа хэн төрийг барих талаар асуухад Цгуай ах нь бүгдийг нь зохицуулна, цэргийн ангийг олон жил удирдаж байсан гэж хэлж байсан. 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хэд хоногийн өмнө над руу Б утасдаад бид оффистой болсон тэр газар уулзъя гэхэд нь очиход Ард кино театрын ард талын модон шаттай ресторанд оффистой болсон байсан. Тэнд Ц, Б, Г, Ж болон өөр олон хүмүүс байсан. Тэгэхэд өр зээл, вакцин, хүнсний асуудлыг эсэргүүцье, Монголынхоо төлөө зүтгэе, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд гарна, сайн өдөр гэж ярилцаад ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсэгт Б, Цнар лав байсан, бусад хүмүүсийг нь санахгүй байна. Миний нэр ажлын хэсэгт байгаагүй, намайг Сүхбаатарын талбайгаа хариуцаж ажилла гэж хэлсэн. Тэр үед Цнь цэрэг шиг бай, анд шиг бай, гэж 2 ангилаад цэрэг шиг байгаа нь цаг хоцорч болохгүй, цэрэг шиг л байх хүн гэж хэлсэн, анд шиг байх хүн нь зав зайгаараа ирж тусалж байх хүн гэж хэлсэн. Тэнд байсан зарим эмэгтэйчүүд А эгчийн удирдлага дор цэрэг шиг байна гэж хэлж байсан. Тэнд их олон хүмүүс байсан, миний санаж байгаагаас Обайсан, олон хүн байсан учраас тэр, энэ гэж хэлж чадахгүй байна, худлаа хэлж болохгүй учраас. Мөн Цгуай олуулаа болж талбай дээр гарч тэмцэл хийнэ, Монголын бүх байдлыг илчилнэ, төрийн эргэлт хийнэ, арми хөдөлгөнө л гэдэг байсан. Одоогоос 3 жилийн өмнө гэж санаж байна ард түмэн талбай дээр гараад, армийг хөдөлгөсөн байхад яаж ч чадахгүй гэж тэр ярьж байсан юм.......Энэ Цгуай Тар тогтнол хөдөлгөөнийг мэдэхгүй, хурал цуглаанд нь оролцоогүй, удирдаагүй гэж байна, энэ худлаа энэ хүн Тусгаар тогтнол хөдөлгөөнийг эхлэх үед байсан, хуралд нь оролцож байсан, тэнд байсан хүмүүсийг цэрэг шиг бай, анд шиг бай гэж хэлээд ангилж байсан нь үнэн, худлаа гэвэл тэнд байсан хүмүүсээс асууж болно. Тэр ч битгий хэл тэнд байсан нэг эмэгтэй /нэр, утсыг нь санахгүй байна/ 10 цагт газан плетик авчрахаар болоод авчрах явцдаа 5, 10 минут хоцрох нээ гэж Цгуайд хэлэхэд тэгвэл тэр чигтээ яв, ирэх хэрэггүй, цэрэг шиг байсангүй гэж хэлсэн байсан. Энэ талаар тэр эмэгтэй нь надтай сүүлд тааралдаад хэлсэн....” гэсэн мэдүүлэг /10хх-н 106-109/,

Сидинд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-н 11-12/,

“Халуун цуст Мөн_Голч_ууд” гэх нэртэй фейсбүүк пейж хуудсанд оруулсан лайв бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-н 13-16, 3хх-н 222-250, 4хх-н 1-19/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 8 сарын 3-ны өдрийн 2-4в/3423 дугаартай, 2022 оны 8 сарын 24-ний өдрийн 2-4в/3716 дугаартай албан бичгүүд болон түүний хавсралт баримтууд /1хх-н 23-28/,

Хилийн цэргийн төв архивын 2022 оны 8 сарын 4, 25-ны өдрүүдийн 130, 139 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох архивын лавлагаанууд /Т.Т, Ц.Ц/ /1хх-н 30-35/,

Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 8 сарын 25-ны өдрийн 29/1706 дугаартай албан бичиг, түүний хавсралт баримт /Ц.Цийн эзэмшилд нь 3 галт зэвсэг бүртгэлтэй/ /1хх-н 39/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 8 сарын 26-ны өдрийн 5/7088 дугаартай албан бичиг, хавсралт, /1хх-н 160-166/,

Монгол Улсын сангийн сайдын 2022 оны 10 сарын 5-ны өдрийн 01/6844 дугаартай албан бичиг, /1хх-н 167-169/,

“Лотус Финанс“ Банк бус санхүүгийн байгууллагын 2022 оны 9 сарын 27-ны өдрийн 22/А168 дугаартай албан бичиг, итгэмжлэл /1хх-н 15-28/,

Сүхбаатар дүүргийн засаг даргын 2022 оны 9 сар 28-ны өдрийн 1/1711 дугаартай албан бичиг /1хх-н 30/,

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгасан гомдлын Ө-13508 дугаартай материалд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийж, хуулбарлан авсан баримтууд /Б.О нь амиа хорлохыг завдсан гэх/ /2хх-н 41-49/,

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Р7 дугаартай камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 20-56/,

Халуун цуст Мөн_Голч_ууд” гэх нэртэй фейсбүүк пейж хуудсанд 2022 оны 8 сарын 3-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “...2022 оны 6 сарын 14-ний өдөр “Дээдсийн зарлиг, Цааз, Тунхаг” гэсэн бичвэртэй зураг нийтэлсэн” /4хх-н 57-59/,

Тээврийн хэрэгсэлд 2022 оны 8 сарын 3-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 62-70/,

2022 оны 8 сарын 19-ний өдөр Г.Гантулгын “Ганган пресс” ХХК-ийн хэвлэлийн газрын суурин компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-н 81-99/,

Монголын ипотекийн корпорацын ОССК-байрны хяналтын камерын бичлэгт 2022 оны 9 сарын 3-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх-н 102-110/

 2022 оны 9 сарын 5-ны өдөр ХУД-ийн 5 хороо, Яармагийн 21-606 тоотод буюу “...Тусгаар тогтнол хөдөлгөөний хөдөө орон нутгаас ирсэн залуучууд байрлаж байсан гэх байршил...” үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-н 111-121/,

Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн албан бичиг, хатуу диск, түүнд үзлэг хийсэн “...А.Т нь 2022 оны 7 сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны Жуулчин салбар буюу Чингэлтэй дүүргийн 1 хороонд байрлах салбараас мөнгө авч байна...” гэсэн тэмдэглэл /4хх-н 123-145/,

2022 оны 8 сарын 3-ны өдөр Д.Бийн оршин суух Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 26-10 хаягт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн ажиллагааны “угаалгын өрөөний шалан доороос 3 ширхэг гар утас, 1 ширхэг зөөврийн компьютер хураан авсан” тухай тэмдэглэл, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /4хх-н  147-81/,

2022 оны 8 сарын 3-ны өдөр Д.Бийн оршин суух Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 26-10 хаягт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж угаалгын өрөөний шалан доороос 3 ширхэг гар утас, 1 ширхэг зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-н 221-250, 5хх-н 1-6/,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо,8-8 дугаар байрны 1 тоот дахь Тусгаар тогтнол хөдөлгөөний оффист прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /5хх 11-61/, хүчинтэйд тооцсон тогтоол /5хх-н 62-74/,

Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-н 75-250, 6хх-н 1-56/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Б, Г.Т, Ц.Ц, Д_Ба нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн 2022 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайд “Үндсэн хуульт тогтолцоо, Төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн тохиролцож “Тусгаар тогтнол хөдөлгөөн” нэртэй бүлэг байгуулж, улмаар “санаачилж, төлөвлөж, удирдаж, хамтран оролцогчийн үүрэг оролцоог хуваарилсан, иргэдийг хөдөлгөөнд элсүүлж, цэргийн зохион байгуулалтад оруулж” экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Т.Т нь Д.Б, Г.Т, Ц.Ц, Д_Ба нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, 2022 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайд “Үндсэн хуульт тогтолцоо, Төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төрийн үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн тохиролцож “Тусгаар тогтнол хөдөлгөөн” нэртэй бүлэг байгуулж, улмаар иргэдийг хөдөлгөөнд элсүүлж, цэргийн зохион байгуулалтад оруулж, экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгч Д.Б, Г.Т, Ц.Ц, Д_Ба нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б, Г.Т, Ц.Ц, Д_Ба, Т.Т нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Б, Г.Т,  Ц.Ц, Т.Т, Д_Ба нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Б, Д_Ба нарт 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Т, Ц.Ц, Т.Т нарт 1 жилийн хугацаагаар тус тус эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа дүүрэг, багийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б, Г.Т, Ц.Ц, Т.Т, Д_Ба нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт тайлбарлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Т, Т.Т нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 106 хоног, шүүгдэгч Ц.Цийн цагдан хоригдсон 103 хоног, шүүгдэгч Д_Баы цагдан хоригдсон 61 хоногийг тэдгээрийн эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн:  

1....ширхэг биет, ... утас /тэсэлгээний/ зэргийг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж,

2.Тагнуулын ерөнхий газрын ... төгрөг,

Монгол банкны ... төгрөг,

-Epson L805 W85K620886 загварын өнгөт принтер 1 ширхэг,

-Portable speaker BT-6120 загварын микрофонтой чанга яригч төхөөрөмж 1 ширхэг,

-Edifier R12U гэсэн бичигтэй өсгөгч 1 ширхэг,

-Power Megaphone ER-66USB гэсэн бичигтэй гар чанга яригч 1 ширхэг зэргийг улсын орлого болгохоор,

3.Бор өнгийн цаасан дугтуйтай “Маршрут тогтоох” гэх эхлэл бүхий цахилгаан, галаар тэслэх, Төрийн ордноос Их тэнгэрийн ам хүртэлх зурагтай, 8 хуудас баримт, Тусгаар тогтнол хөдөлгөөн 2022 он “Тусгаар тогтнолоо хамгаалах манаанд №20, №5, №4 гэх үнэмлэх мэт зүйл 3 ширхэг, Цэнджавын Цийн /National security foundation president/, “Фонд Национальной Безопасности Монголия президент” гэсэн бичиглэлтэй нэрийн хуудас 25 ширхэг, “Гэсгээгдэх хүнээр гэм хийлгэдэг”, “Монголын төлөө нэгдэх сүүлчийн боломж”, “Хувь заяаны зарлигаар нэгддэг” гэсэн бичигтэй, ар талыг нь хуулж наах зориулалттай ухуулах хуудас 339 ширхэг, “Эрхэт дээд Мөнхтэнгэрийн сан оршвой”, “Тэнгэр, бурхад, сахиуснуудын зарлиг” гэх 4 хуудас бичвэр, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт гэсэн бичигтэй хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр /ардаа 3 хуудас сул баримт/ 1 ширхэг, “Самрар” гэсэн бичигтэй шар өнгийн А4 хэмжээтэй 14 хуудастай дэвтэр, Хил судлалын хүрээлэн гэсэн бичигтэй, хар өнгийн хавтастай, 76 хуудастай дэвтэр 1 ширхэг /2 сул хуудас/, 1998-2018 Спирит гэсэн бичигтэй 39 хуудастай дэвтэр 1 ширхэг, ILO гэсэн бичигтэй, ногоон өнгийн хавтастай 106 хуудас дэвтэр 1 ширхэг, Шоотой эрээн хавтастай DOGI гэсэн бичигтэй 41 хуудастай дэвтэр 1 ширхэг, Таван богд групп гэсэн бичигтэй 24 хуудастай дэвтэр 1 ширхэг, Est food гэсэн бичигтэй улаан өнгийн хавтастай 95 хуудастай дэвтэр 1 ширхэг, Агаарын бөмбөлгийн зурагтай, 36 хуудастай дэвтэр 1 ширхэг, Шүхэр барьсан эмэгтэй хүүхдийн зурагтай 33 хуудастай дэвтэр 1 ширхэг, Хар, ногоон өнгийн цагны зурагтай 58 хуудастай дэвтэр 1 ширхэг, Товот гэсэн бичигтэй 22 хуудастай дэвтэр 1 ширхэг, Лекц гэсэн бичигтэй 30 хуудастай дэвтэр 1 ширхэг, DOGI гэсэн бичигтэй А4 хэмжээтэй 41 хуудастай дэвтэр 1 ширхэг, Sydney гэсэн бичигтэй 29 хуудастай дэвтэр 1 ширхэг, Abu dhabi гэсэн бичигтэй 33 хуудастай дэвтэр 1 ширхэг, Winnie the pooh гэсэн бичигтэй, шар өнгийн 8 хуудастай дэвтэр 1 ширхэг, Завхан аймаг Ургамал сум гэсэн бичигтэй 48 хуудастай дэвтэр 1 ширхэг, Уул, барилгын зурагтай 35 хуудастай дэвтэр 1 ширхэг, Subject Notes гэсэн бичигтэй 73 хуудастай дэвтэр 1 ширхэг, Шоотой дөрвөлжин хээтэй хавтастай хуудаснууд салсан 13 хуудастай, 2 хуудас дансны хуулгатай дэвтэр /Dogi гэсэн бичигтэй/ 1 ширхэг, Дэвтэр гэсэн бичигтэй цагаан өнгийн хавтастай 12 хуудастай дэвтэр 1 ширхэг, Улбар шар өнгийн хавтастай А5 хэмжээтэй 49 хуудастай дэвтэр 1 ширхэг, Гарын зурагтай ягаан хавтастай 56 хуудастай дэвтэр 1 ширхэг, Ногоон өнгийн А4 хэмжээтэй баримтын хавтас /35 ширхэг баримт/ 1 ширхэг, Чингэлтэй дүүргийн 3-р хороо 8-8-р байрны 1 тоотод байх Тусгаар тогтнол хөдөлгөөний оффисоос хураан авсан тусгаар тогтнол хөдөлгөөнийг дэмжигч иргэдийн нэрсийн жагсаалт, тус хөдөлгөөний үйл ажиллагааны баримт, материалууд 5 хавтас, 1111 хуудас баримтууд, Ц.Цийн гэрээс хураан авсан гар бичмэлүүд 6 дугаартай хавтасны 1-61 хуудас, Д_Баы гэрээс хураан авсан Тэнгэр, мөнх тэнгэр, бурхад сахиус нарын зарлиг бүхий баримт 6 дугаартай хавтасны 62-65 хуудас, Д.Бийн гэрээс хураан авсан ОХУ-д байр түрээсэлсэн баримт, шинжилгээ, төлбөр төлсөн баримтууд 6 дугаар хавтасны 66-96 хуудас буюу нийт 96 хуудас баримт, 1 ширхэг сиди, Seagate SkyHawk ZFN487VX сериал дугаартай 4TB багтаамжтай хард диск зэргийг хэрэгт хавсарган үлдээж,

4.LG LM-Х420N загварын 001HUGV0555847 сериал дугаартай гар утас 1 ширхэг,  LG Q9 загварын 352484100224401 имей дугаартай цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, LG загварын хар өнгөтэй гар утас 1 ширхэг, Д.Бийн гэрээс хураан авсан хар өнгийн хавтсан гэртэй LG LМ-Q520N загварын 010HUCU0012147 сериал дугаартай гар утас 1 ширхэг, Д.Бийн гэрээс хураан авсан саарал өнгийн C02XJHF5PJHC8 сериал дугаартай Apple Macbook зөөврийн нөүтбүүк 1 ширхэг, Nebula Mars II pro гэх D2323 загварын D2323F632151BF79 сериал дугаартай зөөврийн проектор 1 ширхэг, App-Smaint GB8898-2011 66310665951 дугаартай wifi хяналтын камер 1 ширхэг, App-Smaint GB8898-2011 66310672478 дугаартай wifi хяналтын камер 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Д.Ббуцаан олгохоор,

Д_Баы гэрээс хураан авсан саарал өнгийн Dell маркийн P41G загварын H3MK962 сериал дугаартай зөөврийн нөүтбүүк 1 ширхэг зэргийг шүүгдэгч Д_Бад буцаан олгохоор,

Boya BY-WM8 Pro-K2 гэх 3 ширхэг төхөөрөмжийг шүүгдэгч Г.Тд буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Тус Эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 1161 дугаартай “Тоёота ланд круйзер-100” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад дээрх тээврийг хэрэгслийг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, тийм нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б, Г.Т, Ц.Ц, Д_Ба нарыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож “Үндсэн хуульт тогтолцоо, Төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагааг явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Т.Тийг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож “Үндсэн хуульт тогтолцоо, Төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагааг явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Б нарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Т, Ц.Ц нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрсдийн оршин суугаа дүүрэг, багаас өөр газар зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Т, Ц.Ц, Д_Ба, Т.Т нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоног, шүүгдэгч Г.Т цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоног, шүүгдэгч Ц.Цийн цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоног, Д_Баы цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоног, Т.Тийн цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн:

-Тэсрэх ... зэргийг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж,

-Тагнуулын ерөнхий газрын ... төгрөг /нийт ... төгрөг/, өнгөгүй, хуванцар цахилгаантай ууттай .... төгрөг, Epson L805 W85K620886 загварын өнгөт принтер 1 ширхэг, Portable speaker BT-6120 загварын микрофонтой чанга яригч төхөөрөмж 1 ширхэг, Edifier R12U гэсэн бичигтэй өсгөгч 1 ширхэг, Power Megaphone ER-66USB гэсэн бичигтэй гар чанга яригч 1 ширхэг зэргийг улсын орлого болгохоор,

ор өнгийн цаасан дугтуйтай “Маршрут тогтоох” гэх эхлэл бүхий цахилгаан, галаар тэслэх, Төрийн ордноос Их тэнгэрийн ам хүртэлх зурагтай, 8 хуудас баримт, Тусгаар тогтнол хөдөлгөөн 2022 он “Тусгаар тогтнолоо хамгаалах манаанд №20, №5, №4 гэх үнэмлэх мэт зүйл 3 ширхэг, Ц.Цийн /National security foundation president/, “Фонд Национальной Безопасности Монголия президент” гэсэн бичиглэлтэй нэрийн хуудас 25 ширхэг, “Гэсгээгдэх хүнээр гэм хийлгэдэг”, “Монголын төлөө нэгдэх сүүлчийн боломж”, “Хувь заяаны зарлигаар нэгддэг” гэсэн бичигтэй, ар талыг нь хуулж наах зориулалттай ухуулах хуудас 339 ширхэг, “Эрхэт дээд Мөнхтэнгэрийн сан оршвой”, “Тэнгэр, бурхад, сахиуснуудын зарлиг” гэх 4 хуудас бичвэр, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт гэсэн бичигтэй хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр /ардаа 3 хуудас сул баримт/ 1 ширхэг, “Самрар” гэсэн бичигтэй шар өнгийн А4 хэмжээтэй 14 хуудастай дэвтэр, Хил судлалын хүрээлэн гэсэн бичигтэй, хар өнгийн хавтастай, 76 хуудастай дэвтэр 1 ширхэг /2 сул хуудас/, 1998-2018 Спирит гэсэн бичигтэй 39 хуудастай дэвтэр 1 ширхэг, ILO гэсэн бичигтэй, ногоон өнгийн хавтастай 106 хуудас дэвтэр 1 ширхэг, Шоотой эрээн хавтастай DOGI гэсэн бичигтэй 41 хуудастай дэвтэр 1 ширхэг, Таван богд групп гэсэн бичигтэй 24 хуудастай дэвтэр 1 ширхэг, Est food гэсэн бичигтэй улаан өнгийн хавтастай 95 хуудастай дэвтэр 1 ширхэг, Агаарын бөмбөлгийн зурагтай, 36 хуудастай дэвтэр 1 ширхэг, Шүхэр барьсан эмэгтэй хүүхдийн зурагтай 33 хуудастай дэвтэр 1 ширхэг, Хар, ногоон өнгийн цагны зурагтай 58 хуудастай дэвтэр 1 ширхэг, Товот гэсэн бичигтэй 22 хуудастай дэвтэр 1 ширхэг, Лекц гэсэн бичигтэй 30 хуудастай дэвтэр 1 ширхэг, DOGI гэсэн бичигтэй А4 хэмжээтэй 41 хуудастай дэвтэр 1 ширхэг, Sydney гэсэн бичигтэй 29 хуудастай дэвтэр 1 ширхэг, Abu dhabi гэсэн бичигтэй 33 хуудастай дэвтэр 1 ширхэг, Winnie the pooh гэсэн бичигтэй, шар өнгийн 8 хуудастай дэвтэр 1 ширхэг, Завхан аймаг Ургамал сум гэсэн бичигтэй 48 хуудастай дэвтэр 1 ширхэг, Уул, барилгын зурагтай 35 хуудастай дэвтэр 1 ширхэг, Subject Notes гэсэн бичигтэй 73 хуудастай дэвтэр 1 ширхэг, Шоотой дөрвөлжин хээтэй хавтастай хуудаснууд салсан 13 хуудастай, 2 хуудас дансны хуулгатай дэвтэр /Dogi гэсэн бичигтэй/ 1 ширхэг, Дэвтэр гэсэн бичигтэй цагаан өнгийн хавтастай 12 хуудастай дэвтэр 1 ширхэг, Улбар шар өнгийн хавтастай А5 хэмжээтэй 49 хуудастай дэвтэр 1 ширхэг, Гарын зурагтай ягаан хавтастай 56 хуудастай дэвтэр 1 ширхэг, Ногоон өнгийн А4 хэмжээтэй баримтын хавтас /35 ширхэг баримт/ 1 ширхэг, Чингэлтэй дүүргийн 3-р хороо 8-8-р байрны 1 тоотод байх Тусгаар тогтнол хөдөлгөөний оффисоос хураан авсан тусгаар тогтнол хөдөлгөөнийг дэмжигч иргэдийн нэрсийн жагсаалт, тус хөдөлгөөний үйл ажиллагааны баримт, материалууд 5 хавтас, 1111 хуудас баримтууд, Ц.Цийн гэрээс хураан авсан гар бичмэлүүд 6 дугаартай хавтасны 1-61 хуудас, Д_Баы гэрээс хураан авсан Тэнгэр, мөнх тэнгэр, бурхад сахиус нарын зарлиг бүхий баримт 6 дугаартай хавтасны 62-65 хуудас, Д.Бийн гэрээс хураан авсан ОХУ-д байр түрээсэлсэн баримт, шинжилгээ, төлбөр төлсөн баримтууд 6 дугаар хавтасны 66-96 хуудас буюу нийт 96 хуудас баримт, 1 ширхэг сиди, Seagate SkyHawk ZFN487VX сериал дугаартай 4TB багтаамжтай хард диск зэргийг хэрэгт хавсарган үлдээж,

-LG LM-Х420N загварын 001HUGV0555847 сериал дугаартай гар утас 1 ширхэг,  LG Q9 загварын 352484100224401 имей дугаартай цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, LG загварын хар өнгөтэй гар утас 1 ширхэг, Д.Бийн гэрээс хураан авсан хар өнгийн хавтсан гэртэй LG LМ-Q520N загварын 010HUCU0012147 сериал дугаартай гар утас 1 ширхэг, Д.Бийн гэрээс хураан авсан саарал өнгийн C02XJHF5PJHC8 сериал дугаартай Apple Macbook зөөврийн нөүтбүүк 1 ширхэг, Nebula Mars II pro гэх D2323 загварын D2323F632151BF79 сериал дугаартай зөөврийн проектор 1 ширхэг, App-Smaint GB8898-2011 66310665951 дугаартай wifi хяналтын камер 1 ширхэг, App-Smaint GB8898-2011 66310672478 дугаартай wifi хяналтын камер 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Бид,

Д_Баы гэрээс хураан авсан саарал өнгийн Dell маркийн P41G загварын H3MK962 сериал дугаартай зөөврийн нөүтбүүк 1 ширхэг зэргийг шүүгдэгч Д_Бад,

Boya BY-WM8 Pro-K2 гэх 3 ширхэг төхөөрөмжийг шүүгдэгч Г.Тд тус тус буцаан олгосугай.

 

6.Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 1161 дугаартай “Тоёота ланд круйзер-100” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Г.Т, Ц.Ц, Д_Ба, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.БОЛДБААТАР