Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/420

 

  

 

 

 

 

 

 

 

2023           04           18                                     2023/ШЦТ/420

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ц.Буянхишиг,

хохирогч А.У,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан эрүүгийн 2309000000326 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Б, /регистрийн дугаар /, ....-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, .... настай, тусгай дунд боловсролтой, барилгын архитектор мэргэжилтэй, “....” бааранд зөөгч ажилтай,  ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамтаар ..... оршин суух бүртгэлийн хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Бнь 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлофт” баарна гадна хохирогч А.У маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж  биед нь цох, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч А.Уын мэдүүлэг, шүүгдэгч Б.Б сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Бнь 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлофт” баарна гадна хохирогч А.У маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж  биед нь цох, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Б.Бнь хохирогч А.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би маргалдаж байхдаа баруун гараараа нэг удаа нүүрний хэсэгт цохисон. Түүнээс түлхүүр болон ир үзүүртэй зүйлээр цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

 

Хохирогч А.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Би нүүрэн дээрээ сорвитой болсон. Эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсондоо гомдолтой байна. Тухайн өдөр манай хүнийг Б.Бнь маргалдаад цохисон. Тэгээд би дагуулж машин дээрээ авч ирээд учир зүйг нь олох гээд уучлалт гуйлгах гэсэн чинь Б.Б манай хүн рүү дайрч давшлаад байхаар нь би эмэгтэй хүн рүү дайрч давшилдаг хэн бэ гээд холдуулах гээд заамдсан чинь түлхүүртэй гараараа 2 удаа цохисон. Тэгээд цагдаа дуудсан...” гэв.

хохирогч А.У ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 05 цагийн орчимд найз охин А нь “Рийл мэнс” бааранд ажил дээрээ байна, хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгээд би нөгөө хүнтэй нь уулзах гээд 05 цагийн орчимд очсон. Тэгээд баарны гадаа найз охиноо дуудаад гарч ирэхээр нь өөрийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгасан. Тэгээд юу болсон талаар асуухад ажлын газрын хүн болох Б цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг баар руу орж Б гэх залууг дагуул ирээд уучлалт гуйлгаж учир зүйг нь олох гэж дагуулж ирсэн. Гэтэл Б гарч ирээд уучлалт гуйх байтугай дайрч давшлаад зодох гэсэн, тэгээд би эмэгтэй хүн рүү битгий дайраад бай гээд уг залууг заамдаж холдуулсан чинь тэр залуу түлхүүртэй гараараа миний нүүр хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд тэр залуу зугтаагаад явсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

 

Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...У нь Б хандаж чи манай эхнэрээс уучлалт гуй дахиж ийм зүйл болох юм бол дэмий шүү гэж сануулж хэлсэн. Тэгсэн чинь ө нь тэгээд чи яахын гэж над руу дайрсан. Тэгээд манай найз залуу Бг заамдаж авсан. Тэгтэл Б гартаа барьж байсан түлхүүрээр нэг удаа цохисон. Б нь байнга ажлынхаа түлхүүрийг авч явдаг тул уг түлхүүрээр цохисон гэж бодож байгаа. ...У нь Бг цохисон зүйл байхгүй, харин заамдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

 

Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 04 цагийн орчимд өөрийн  ажил болох Сүхбаатар дүүргийн  8 дугаар хороо, Рийл Мэнс баарны ажилчдын өрөөнд шинээр ирсэн бүжигчин 2 охин хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би тат 2 боль гэсэн чинь А Э гэх охиныг үсдэж аваад доошоо дараад зодоод байсан тэгэхээр нь би очоод салгасан. Тэгсэн тэр хоёр охин дахиад ноцолдоод байсан, тэгсэн зөөгч Б орж ирээд тэр хоёрыг бас салгасан. Тэгсэн С нь /А /үсэдчихээд тавихгүй байсан. Тэгээд Б тэр хоёрыг салгасан. Тэгээд С /А/ гэх охины нөхөр нь орж ирээд Бг зодсон байна гараад ир гээд аваад гарсан. Ажлын гадаа үүдэнд би хаалга барьчихсан харж байхад тэр залуу Бг маргалдаж байгаад цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №1638 тоот актын “…А.Уын биед цох, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...“ гэх дүгнэлт /хх-н 21-22/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Б 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлофт” баарна гадна хохирогч А.Умаргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж  биед нь цох, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бдээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.000 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Бнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид 376.600 төгрөгийн хохирол учирсан ба шүүхийн шатанд шүүгдэгч нь хохирогчид 376.600 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР