| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/202/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/71 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч *******г 2023 оны 01 ******* сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* баг, ******* ******* гудамжны ******* тоотод байх гэртээ хохирогч г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...гаас гаргасан Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт миний нөхөр согтуу хэрүүл маргаан үүсгээд намайг зодлоо гэх ...мэдээллийг 2023 оны 01 ******* сарын 26-ны өдрийн ******* цаг 10 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 4 ******* хуудас);
- Прокурорын эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай “...Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн *******-******* тоотод оршин суух хаягтай гаас гаргасан: нөхөр маань гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлсүгэй” гэх тогтоол (хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас) зэргээр хохирогч гаас гаргасан гомдлын дагуу шүүгдэгч *******д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь нотлогдож байна.
1.2. Хохирогч гийн “...2023 оны 01 ******* сарын 27-ны өдөр гэртээ нөхөр *******тэй байж байсан ба миний нөхөр гэрт байсан 1 шил архи уучих уу гэж асуухаар нь за өнөөдөр амарч байгаа юм чинь тэгээ гэж хэлсэн. Уг архи нь 0,5 литрийн Экс гэсэн нэртэй архи байсан ба ******* ганцаараа уусан. Орой 1******* цагийн үед миний нөхөр нөгөө архиа ууж дуусгачхаад “дахиад нэг шил архи уумаар байна аваад өгчих” гэхээр нь би өгөхгүй одоо амар гэсэн чинь миний үгэнд орохгүй байсан. Тэгээд миний нөхөр “чамайг авч өгөхгүй бол би өөрөө гарч авч ууна” гэж хэлээд гарах гээд гутлын тавиур дээр очоод гутлаа өмсөх гэхэд нь би гаргахгүй гээд очтол намайг түлхэхэд шалан дээр халтирч унаад толгойгоороо сандлын ирмэг мөргөсөн. ...миний баруун талын хөмсөг язарч цус гарснаас өөр гэмтэл шарх аваагүй. ...урьд нь намайг цохиж хэрэлдэж маргаж байгаагүй. Тэр өдөр л тийм зүйл болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас);
- Хохирогч гийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2023 оны 01 ******* сарын 26-ны өдөр миний нөхөр гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би орой 17:00 цагт ажлаасаа ирэхэд надаас архи нэхээд байхаар нь би тоохгүй гал тогооны өрөөнд хоолоо хийгээд байж байсан. Тэгтэл “чи архи авч өгөхгүй бол би өөрөө архи авч ууна” гэж хэлээд гарах гээд гутлаа авах гэхээр нь би гутлыг нь өгөөгүй юм. Тэгсэн чинь намайг нэг удаа толгой руу гараараа цохиод дахин заамдаад түлхсэн чинь би унаад сандлын ирмэг мөргөөд хөмсөг задарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...би 2023 оны 01 ******* сарын 27-ны өдөр гэртээ юм хийгээд өнжсөн. Манай гэрт 1 шил архи байсан бөгөөд би ажилдаа явсан эхнэр лүү залгаад энэ 1 шил архи уучих уу гэж асуусан чинь “за тэг дээ, наадах аа уугаад амарна биз дээ” гэсэн. Би уг архиа ганцаараа уугаад дуусах гэж байтал эхнэр ажлаасаа ирсэн. Ирэхээр нь би дахиад 1 шил архи 1 ундаатай аваад өгчих гэж хэлсэн чинь миний эхнэр авч өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө гараад аваад уучихъя гээд гутлаа өмсөх гээд гал тогооны өрөөнд байж байтал миний эхнэр намайг гаргахгүй гээд надаас зуурахад нь би цааш түлхчихсэн чинь унахдаа сандлын ирмэгийг хөмсгөөрөө мөргөөд унасан ба хөмсөг нь язарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* 2023 оны 01 ******* сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* баг, ******* ******* гудамжны ******* тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч г “гэрээс гарахыг хориглолоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохих, түлхэх зэргээр биед нь халдсан үйл баримт тогтоогдож байна.
1.3. Хохирогч гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 116 дугаартай “...гийн биед баруун хөмсөгний хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. ...гийн биед учирсан дээрх гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас) авагдсан байна. Энэхүү дүгнэлтийг хохирогч гийн “...би гаргахгүй гээд очтол намайг түлхэхэд шалан дээр халтирч унаад толгойгоороо сандлын ирмэг мөргөсөн” гэх мэдүүлэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгч хохирогчийг түлхсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
1.4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 01 ******* сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* баг, ******* ******* гудамжны ******* тоотод байх гэртээ шүүгдэгч ******* хохирогч г “гэрээс гарахыг хориглолоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохих, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.
2.2. Шүүгдэгч хохирогчийг түлхсэн үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан байх боловч шүүгдэгч уг түлхэх үйлдлийг хохирогчийг цохисны дараа буюу хохирогчийн биед халдах, хохирогчийн эсэргүүцлийг зогсоох зорилгоор хийсэн тул хүч хэрэглэсэн санаатай үйлдэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.3. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 ******* зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 ******* хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 ******* сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 52-58 дугаар хуудас), шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...миний хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас), гэрч “...******* нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Нэг их архи дарс хэрэглээд байдаггүй. Нуруу, нугасны байдлаасаа болж группт байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас), Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ын тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 5******* ******* хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд тус шүүхийн 2021 оны 01 ******* сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “...торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Прокурорын гаргасан саналыг дэмжиж байна” гэх санал, шүүгдэгч “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
3.2. Улсын яллагчийн гаргасан ялын төрлийн хувьд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн тул талуудын саналыг харгалзан оногдуулах ялын төрлийг торгох ялаар тогтоох нь зүйтэй. Торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирон гэж дүгнэлээ.
3.3. Мөрдөгч 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад нэхэмжлэх зүйл алга байна. Санал хүсэлт, гомдол байхгүй” гэж (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас) мэдүүлсэн байх тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй нь шүүгдэгч хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ээмдээ ургийн овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА