Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1727

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 10 өдөр         Дугаар 101/ШШ2019/01727            Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Боржигон овогт Санжаагийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Боржигон овогт Гунаажавын /РД:/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.270.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сард хариуцагч нь “” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компанийн оффисийн дотор заслыг ерөнхий гүйцэтгэгчийн хувиар хийж гүйцэтгэх болсон. Тэрээр 2018 оны 09 дүгээр сарын эхээр надтай холбогдож “би дотор заслын ажил авсан гэрээгээ байгуулсан. Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх юм. Та олон жил ажилласан туршлагатай сайн засал чимэглэлийн хүн таныг туслан гүйцэтгэгчээр авах гэсэн юм багаараа орж ирээч” гэсэн. Тэгэхэд түүнээс би “ ямар хугацаанд ямар ажлыг хэдэн төгрөгөөр хийх юм” гэж асуухад тэрээр надад “төсөв нь бага ч боломжийн ажил” гээд дээрх компанийн байршил мөн хийж ажлын талаар товч мэдээлэл өгсөн. Ингээд би гийн саналын дагуу “Наран трейд Саран эх” ХХК-ийн оффисийн байр руу очиж хийх ажилтайгаа танилцахад оффисийн өрөө нь ойролцоогоор өргөн нь 10 метр, урт нь 15 метр өндөр нь 3.80 метр орчим, дундаа 4 том баганатай нэлээд том заал байсан. надад “энэ заалны хана таазны замаск, эмульсийг хусна дараа нь шинээр 2 үе замаск тавьж 2 үе эмульсээр будна бас 4 ширхэг багана, цонхны 2 ширхэг тавцан, паарны хаалт, сантехникийн шугамыг будах гэх мэт ажлууд байгаа. Төсөв нь бага болохоор ажлын хөлсөнд танд 1.300.000 төгрөг өгье та хийчих л дээ” гэсэн. Ингээд би хийх ажлын объём хэмжээ Иргэний хууль, үнэлгээ бага болохыг түүнд хэлээд саналыг хүлээн авч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд өөрөөсөө гадна 2 хүний хамт багаар тухайн ажлыг бүрэн хийж дуусгаад ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн. Нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ 10х15+25х2х3.8=340 мкв

Гэтэл хариуцагч нь хэлэлцэн тохирсон хөлс болох 1.300.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн өгөөгүй урьдчилгаа гэж 160.000+100.000 төгрөг нийт 260.000 төгрөгийг блэнээр 50.000 төгрөгийг бэлэн бусаар буюу дансаар өгсөн. Үлдэх 990.000 төгрөгийг өгөөгүй түүнээс олон удаа ажлын хөлсөө шаардаж байсан. Удахгүй өгнө гэдэг боловч өгөхгүй явсаар өдий хүрлээ.

Иймд нэхэмжлэгч С.******* би дээрх үндэслэлээр буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д заасныг тус тус үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч гаас 990.000 төгрөг, мөн С.******* би өөрийн багийн хамт дээрх ажлыг гүйцэтгэж байх үед надад 2 ширхэг цоо шинэ цохилттой дрель байсан бөгөөд тэдгээр нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг бүрийн зах зээлийн үнэ нь 160.000-180.000 төгрөг юм.

Хариуцагч надад тэдгээр 2 ширхэг дрелийг тус бүрийг нь 140.000 төгрөгөөр тооцож 280.000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд нь би зөвшөөрч түүнд өгсөн. Тэр надаас 2 ширхэг дрель авахдаа дрелийн үнэ 280.000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөрөө хийхдээ тооцож хамтад нь өгье гэсэн боловч одоо хүртэл өгөхгүй байан.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 280.000 төгрөг нийт 1.270.000 төгрөгийг гаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.   

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.д холбогдуулан Ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хариуцагчид 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн. Г. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. 

 

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагт шүүх хуралдаанд товлон зарласан бөгөөд хариуцагчид түүний 99751413 дугаар хурлын тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн оролцуулах, түүний албадан ирүүлэх хүсэлтийг гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газарт даалгасныг тус газрын ахлах дэслэгч Ц.Болд хийж гүйцэтгэсэн талаар илтгэх хуудсыг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

С.*******, Г.гийн хүсэлтээр “” ХХК-ийн оффисийн дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн, мөн нэхэмжлэгчийн 2 ширхэг дриллийг тус бүрийг 140.000 төгрөг нийт 280.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2 ширхэг дриллийг Г.д шилүүлэн өгсөн гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч гардаж аваад хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэх хуулийн дагуу Г.гаас 1.270.000 төгрөг гаргуулж, С.*******д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч Г.гаас 1.270.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 35.030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО