| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/05212/И |
| Дугаар | 101/ШШ2019/00967 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2019/00967
| 2019 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2019/00967 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Э.Згийн /РД: 00000/,
Хариуцагч: ХХК-д /РД: 00000/ холбогдох
1.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Зжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.СД,
Гэрч З.Н, Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Зжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.З нь 2017 оны 6 сарын 5-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо, ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******, ******* , тоот хаягт орших 4 өрөө орон сууцаа бусдад түрээслүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард лах Ремакс үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагад хандаж зуучлалын гэрээ байгуулсан.
Э.Згийн хүсэл бол тус орон сууцыг бусдад удаан хугацаагаар буюу 12 сараас дээш хугацаагаар түрээслүүлэх сонирхолтой байсан. Тус үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани нь “нэг хүн дагуулж ирээд гэрээ хийчих, одоо зун болсон тул хүн сайн олдохгүй байна. Намраас хөлслөх хүн сайжирдаг тул энэ хүнд 3 сараар түр хугацаагаар түрээслүүлж байсан нь дээр” гэж зөвлөсний дагуу уг хүнд 3 сараар орон сууцаа хөлслүүлэх гэрээ байгуулан 1 сарын түрээсийн төлбөрийн талыг зуучилсны хөлс гэж тус компанийн ажилтан Ч.З авсан.
Э.З нь гадаад улсад амьдардаг тул уг 3 сараар суух хүний хугацаа дуусахад дахин гэрээ хийж урт хугацаанд суух хүн олуулах шаардлагатай байсан тул өөрийн ээж болох Д.Бт итгэмжлэл хийж өгсөн.
Уг итгэмжлэлийн дагуу Д.Б нь 2017 оны 8 сарын 22-ны өдөр Ремакс Бест үл хөдлөх хөрөнгө зуучлалын газартай 017/390 тоот гэрээг байгуулсан.
Дээрхи гэрээний дагуу тус компанийн ажилтан Ч.З 2017 оны 8 сарын -ны өдөр З.Н гэх хүнийг дагуулан ирж “энэ хүн 1 жилийн хугацаанд танай ыг хөлсөлнө” гэж хэлж гэрээ байгуулсан. Гэтэл уг хүн 1 жил биш 6 сараар ыг хөлсөлсөн бөгөөд 6 сарын түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч нь авсан.
Зуучлагч “БЭБ” ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээний 4.1-т “1 жил хүртэл хугацаагаар түрээслэх бол сарын түрээсийн төлбөрийн 50 хувь, 1 жил болон түүнээс дээш хугацаагаар түрээслэх бол сарын түрээсийн төлбөрийн 80 хувийг зуучлалын хөлсөнд авна” гэж заасан.
Зуучлагч “БЭБ” ХХК нь 1 жилээс дээш хугацаагаар түрээслэх түрээслэгч олж өгсөн гэж түрээсийн төлбөрийн 80 хувь болох 2.200.000 төгрөгийг 2017 оны 8 сарын -ны өдөр түрээслүүлэгчээс авсан.
Гэтэл түрээслэгч З.Н нь тухайн ыг 6 сар түрээслэж суугаад гарсан тул илүү төлсөн зуучлалын төлбөрөө авах талаарх хүсэлтийг “БЭБ” ХХК-д 2018 оны 3 сарын 5-ны өдөр гаргасан. Тус компанийн захирал Б.Б болон зуучлагч Ч.З нар өөр хөлслөх хүн үнэгүй олж өгье гэж амаар хэлсэн боловч энэ амлалтаа биелүүлээгүй тул зуучлалын төлбөрт илүү төлсөн төлбөрөө авахаар 2018 оны 10 сарын 12-ны өдөр дахин хүсэлт гаргахад хариу өгөөгүй тул шүүхэд хандсан.
Иймд зуучлалын хөлсөнд илүү төлсөн 1.100.000 төгрөгийг хариуцагч “БЭБ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “БЭБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.СД шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“БЭБ” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 8 сарын 22-ны өдөр 017/390 тай “Үл хөдлөх хөрөнгийн зуучлал”-ын гэрээг иргэн Э.Зтай байгуулсан.
Зуучлалын гэрээний 1.1-т заасны дагуу “Иргэн Э.Згийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, ******* *******, 2 ээлж, ******* , 2 орц, тоотын 106.37 м.кв, 4 өрөө орон сууцыг хөлслөх этгээдтэй холбож өгөх, өөрөөр хэлбэл хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, хариуд нь зуучлуулагч нь гэрээний 4.1-т заасан хөлс төлөх үүрэг тус тус хүлээсэн.
Уг үүргийн дагуу зуучлалын зүйл болох орон сууцыг хөлслүүлэх талаар манай байгууллага, зуучлагч Ч.З дотоод сүлжээ бүхий сайтад зар шуулах, бусад зар мэдээллийн хэрэгслээр зар шуулах, байгууллагад хөлслөхөөр захиалга өгсөн иргэдэд мэдээлэл хүргэх зэргээр шуурхай ажилласаны үр дүнд зуучлалын гэрээ байгуулсан өдрөөс хойш 4 хоногийн дараа буюу 2017 оны 8 сарын -ны өдөр хөлслөгч З.Н ыг үзээд 1 жилийн хугацаагаар хөлслөх санал гаргасан.
Хөлслөх сонирхол бүхий З.НомиНрдэнийн саналыг зуучлуулагч талд танилцуулж холбож өгсөн бөгөөд 2017 оны 8 сарын -ны өдөр З.Н, Э.Зжаргал нар нь орон сууц хөлслүүлэх гэрээг 1 жилийн хугацаатайгаар, 1 сарын 2.200.000 төгрөгөөр харилцан тохиролцож байгуулсан.
Ингэснээр зуучлагч талын зуучлалын үүрэг дуусгавар болж зуучлуулагч Э.Зжаргал гэрээний 4.1-д заасан үүргийн дагуу 12 сар /334 хоног/-аас дээш хугацаагаар орон сууцаа хөлслүүлсэн тул 1 сарын төлбөр 2.200.000 төгрөгийн 80 хувь болох 2.000.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 200.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөгийг зуучлалын хөлс болгож төлсөн.
Хэрэв 12 сар /334 хоног/ хүртэл хугацаанд буюу 11 сар /334 хоног/-аас доогуур хугацаанд орон сууцыг хөлслүүлэх гэрээ байгуулсан байсан бол 1 сарын төлбөрийн 50 хувь болох 1.250.000 төгрөгийг төлөх учиртай юм. Гэтэл 1 жил /365 хоног/-ийн хугацаагаар хөлслүүлэхээр хөлслөгч, хөлслүүлэгч нар гэрээ байгуулсан нь 12 сар /334 хоног/-оос дээш хугацаа байх тул манай байгууллагын нэхэмжилж авсан үйлчилгээний хөлс үндэслэлтэй, хууль ёсны юм.
Иргэний хуулийн 410 зүйлийн 410.1-т “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” хэмээн заасны дагуу З.Н , Э.Зжаргал нар нь орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсанаар зуучлалын үүрэг дуусгавар болсон юм.
Улмаар З.Н, Э.Зжаргал нарын хооронд үүссэн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэг биелүүлээгүй буюу гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгож, орон сууцыг хөлслөхийг больсон гэх асуудал нь орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 2 тал З.Н, Э.Зжаргал нарын хооронд шийдэгдэх асуудал юм.
Энэ гэрээнд манай зуучлалын байгууллага, зуучлагч ямар нэгэн хариуцлага хүлээхээр оролцоогүй, хөлслөгч З.НомиНрдэнийг 1 жилийн хугацаанд тасралтгүй байлгах үүрэг хүлээгээгүй байтал манай буруутай үйлдлээс орон сууц хөлслөх, хөлслүүлэх харилцаа дуусгавар болсон мэт буруутган зуучлалын хөлсөнд илүү төлсөн гэж 1.100.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.З нь хариуцагч “БЭБ” ХХК-д холбогдуулан зуучлалын хөлсөнд илүү төлсөн 1.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Э.З нь хариуцагч “БЭБ” ХХК-тай 2017 оны 6 сарын 5-ны өдөр 6 сарын хугацаатай, мөн 2017 оны 8 сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаатай үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулан уг гэрээгээр зуучлагч буюу хариуцагч “БЭБ” ХХК нь нэхэмжлэгч буюу зуучлуулагч Э.Згийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, 13312 ******* ******* ******* *******, ******* , тоот хаягт шилтай, 106.37 м.кв талбайтай, 4 өрөө бүхий, эрхийн улсын бүртгэлийн т бүртгэлтэй орон сууцыг түрээслэх, түрээслэгчтэй холбож өгөх, зуучлуулагч Э.З нь үйлчилгээний хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.
/ХХ-ийн 5-7 тал/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
Баянзүрх дүүрэг, хороо, 13312 ******* ******* ******* *******, ******* , тоот хаягт шилтай, 106.37 м.кв талбайтай, 4 өрөө бүхий, эрхийн улсын бүртгэлийн т бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.З болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 15 тал/
Э.З нь өөрийн өмчлөлийн дээрхи орон сууцыг бусдад хөлслүүлэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, хөлслүүлэхээр зуучлалын компанитай байгуулсан гэрээг сунгах зэрэг эрхийг олгосон итгэмжлэлийг Д.Бт 2017 оны 6 сарын 6-ны өдөр 3 жилийн хугацаатай олгожээ.
/ХХ-ийн 16 тал/
Э.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь иргэн З.Нтэй 2017 оны 8 сарын -ны өдөр орон сууц хөлслөх гэрээг мөн өдрөөс нь 2018 оны 8 сарын -ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, 1 сарын 2.750.000 төгрөгөөр хөлслүүлэх гэрээг байгуулан гэрээнд хөлслүүлэгч Д.Б, хөлслөгч З.Н нар хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан ба уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Ингэснээр Э.З болон зуучлагч компанийн хооронд байгуулагдсан гэрээний 8 зүйлийн 8.3-т “энэхүү зуучлалын гэрээ нь зуучлуулагч, түрээслэгч талуудын хооронд түрээслэх, түрээслүүлэх гэрээ хийгдсэнээр зуучлагчийн зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэнд тооцож, дуусгавар болно” гэж заасны дагуу зуучлалын компанийн зуучлалын үүрэг дуусгавар болсон байна.
/ХХ-ийн 10 хуудасны ар тал, 49-54 ******* тал/
З.Н нь Э.Згийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, 13312 ******* ******* ******* *******, ******* , тоот хаягт шилтай, 106.37 м.кв талбайтай, 4 өрөө бүхий, эрхийн улсын бүртгэлийн т бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 8 сарын -ны өдрөөс 2018 оны 3 сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд хөлслөн, орон сууцыг хөлслүүлэгч талд хүлээлгэн өгчээ.
Э.Згийн өмчлөлийн орон сууцыг иргэн З.Н 1 жилийн хугацаатай хөлслөх гэрээг байгуулсан нь Э.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бтай түүний байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээр тогтоогдсон ба тэрээр орон сууцыг 1 жилийн хугацаатай хөлслөх гэрээг байгуулсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэнээс гадна гэрч Б.Эийн мэдүүлгээр энэ байдал мөн тогтоогдсон болно.
Нэгэнт зуучлагч компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул мөн гэрээний 4.1-т “Зуучлагч нар нь зуучлуулагчийг зуучлуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийг, 12 сар /334 хоног/, хүртэл хугацаанд түрээслэх, түрээслэгчтэй холбон зуучилж өгсөн бол 1 сарын түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс 50 хувь болох 1.250.000 төгрөг, 12 /334 хоног/ сараас дээш хугацаанд түрээслэх, түрээслэгчтэй холбон зуучилж өгсөн бол 1 сарын түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс 80 хувь болох 2.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцов” гэж заасны дагуу зуучлуулагч нь зуучлалын хөлс 2.200.000 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь маргахгүй байна.
/ХХ-ийн 9, 11 ******* тал/
Тухайн орон сууцыг хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан этгээд дурьдсан хугацаанаас өмнө орон сууцыг хүлээлгэн өгсөн нь зуучлалын компанийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч “БЭБ” ХХК-д холбогдох 1.100.000 төгрөг гаргуулах тухай Э.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 зүйлийн 410.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “БЭБ” ХХК-д холбогдох 1.100.000 төгрөг гаргуулах тухай Э.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 21392 тай захирамжаар хариуцагч “БЭБ” ХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 1.100.000 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН