Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч ******* Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  ******* *******ийн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай ******* индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Мериа ХХК-д авто засварчин ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* 4 дүгээр , урьд ял шийтгүүлж байгаагүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, регистрийн дугаар , ******* *******ийн ,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч *******ийн нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* нутаг дэвсгэр, тоглоомтой гудманд байрлах “Гурван-Эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч зүүн нүд хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (XX-ийн 02 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч   өгсөн...  “2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой шөнийн 22 цагийн үед найзууд болох , Бат-Эрдэнэ, Ээгий нарын хамт явж байгаад тоглоомтой гудманд байдаг “Гурван Эрдэнэ” нэртэй дэлгүүр орсон. , Бат-Эрдэнэ нар машинаас буугаад явсан. Тэгээд үүдэнд нэг залуу таараад зүүн талын нүд рүү цохиход эхнэр нь гэсэн нэг эмэгтэй ийг үстсэн. Тэгэхээр нь Ээгий бид хоёр машинаас буугаад тэр эмэгтэйг салгаад цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (ХХ-ийн 5 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Г.Эрдэнэбаярын өгсөн...  “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би , нарын хамтаар тоглоомтой гудамны дөрвөн замын уулзварын ойролцоо байх дэлгүүрийн гадна зогссон. , нар машинаас буугаад дэлгүүр орохоор явж байтал хаалганы хажуу талаас хоёр эмэгтэй хүн гарч ирээд тэр хоёртой уулзаад нэлээн чанга дуугараад орилоод байсан. Манай найзууд болох , нар хажуугаар нь юм хэлэхгүйгээр өнгөрөөд явсан. Гэтэл ийг эргээд харахад нэг залуу нь цохисон. Би машинаас буугаад хажууд нь очоод байж байтал дэлгүүр дотроос эмэгтэй хүн гарч ирээд ийг “чи муу гичий, янхан” гэж хэлээд үснээс нь зуураад татаад байсан. Бид нар дундуур нь  орж салгаад цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (ХХ-ийн -18 дахь тал),

4. ******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 59 дугаартай “... биед гэмтэл учирсан байна. Т.Загдзүсэмийн биед зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (XX-ийн 20-21 дэх тал),

5. Мөрдөн шалгах ажиллагаанд  Т.Загдзүсэмийн хохирогчоор өгсөн...  “... 2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой талын хашаанд буюу тоглоомтой гудамны цагаан худагны урд талын дэлгүүр орох гээд найз болох Бат-Эрдэний хамт машинаас буухад нэг танихгүй эрэгтэй хүн “хөөш нааш ир” гэж хэлээд дуудахаар нь яваад очиход миний нүр рүү гараараа цохисон. Тэгээд байж байтал дэлгүүрээс эхнэр нь гэсэн нэг эгч гарч ирээд “хөөе муу янхан минь” гэх мэтээр доромжлоод үснээс үстсэн. Би яаж байгаа талаар аад нөгөө ах ойртоод тулаад ирж харснаа “яанаа хүн андуурчихсан байна” гэж хэлсэн. Гэтэл эхнэр нь зүгээр байхгүй над руу дайраад үснээс үстээд байхаар нь  машинаас манай найзууд болох , Ээгий хоёр бууж ирээд салгахад дахин над руу дайраад байхаар нь цагдаагийн байгууллага дээр ирсэн. Юунаас болж намайг цохисныг  ойлгохгүй байгаа. Намайг цохисныхоо дараа хүнтэй андуурлаа гэж хэлсэн. Намайг цохисон ах эгч хоёр согтуу байсан.  Би Улаанбаатар хотод хувиараа лангуу дээр ажилладаг. Энэ асуудлаас болоод  Улаанбаатар явж чадахгүй байна. 10 өдрийн цалин 500000 төгрөг нэхэмжилнэ. Миний хохирлыг барагдуулбал гомдол санал байхгүй. Миний бие шүүх хуралд оролцохгүй ... гэх мэдүүлэг” (ХХ-ийн хэргийн 31 дэх тал),   

6. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...  “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хадам ах , найз нь гээд нэг залуу бид гурав “Баян-Ундрах” караокед 1 шил 75 литрийн “Eden” нэртэй архи хувааж уучихаад тэндээсээ ахынд очихоор гараад тэдний урд талын дэлгүүр лүү юм авахаар эхнэрийнхээ хамт орсон. Дэлгүүрээс гарч ирэхэд нэг эмэгтэй “энэ ах миний нүд рүү цохичихлоо” гэж хэлээд доошоо нүдээ дараад сууж байсан. Тэгээд би “чамайг юу гэж би цохиж байдаг юм бэ” гэж хэлэхэд нэг залуу ирээд намайг бариад авсан. Тэгээд цагдаа нар хүрч ирээд бид нарыг эрүүлжүүлэхийн саатуулах байранд хүргэж ирсэн. Тэр эмэгтэй “намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь андуураад цохисон юм боловч уу? яасан юм бол” гэж хэлсэн” ... гэх мэдүүлэг (ХХ-ийн 50 дахь тал),

7. *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн прокурорын тогтоол, (XX-ийн 42-43 дахь тал),

8. Яллагдагч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, (ХХ-ийн 58 дахь тал),

9. ПБ 92021358 дугаарын регистртэй, ******* *******ийн ын ... ******* аймаг дугаар гудамж 12   ...  иргэний суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (ХХ-ийн 38 дахь тал),

10. ПБ 92021358 дугаарын регистртэй, ******* *******ийн ын иргэний үнэмлэхний лавлагаа (ХХ-ийн 39 дэх тал),

11.Эрүүлжигдсэн хүний бүртгэл тэмдэглэлээр... *******ийн нь 2.33 хувийн согтолттой гэх баримт ...   (ХХ-ийн 10 дахь тал),

12. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн ... гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй. Хүн андуураад цохисон байна лээ ... гэх мэдүүлэг (ХХ-ийн 50 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо  агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

2.Шүүгдэгч *******ийн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01дүгээр сарын 01-ний шөнө ******* нутаг дэвсгэр “Гурван-Эрдэнэ” нэртэй дэлгүүрийн үүдэнд хохирогч ийг “ямар нэгэн шалтгаангүйгээр” түүний нүүрэн тус газар нь гараараа цохисон.  Хохирогч Т.Загдзүсэмийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан  хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3.Хохирогч биед учирсан... зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

4.Шүүгдэгч ******* нь  хохирогч нүүрэн тус газар нь гараараа цохиж халдахдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи ... зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

5.Шүүгдэгч ******* нь “ямар нэгэн шалтгаангүйгээр” хохирогч зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэх  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч *******ын  үйлдсэн дээрхи  гэмт хэрэгт ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

6.Мөн шүүгдэгч *******ын хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

7.Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

8.Шүүгдэгчийн архи уусан болон олон нийтийн газар биеэ зөв авч явах чадвар, бусдыг хүндлэхгүй байгаа байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

3.Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 58 дугаар тал дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч С.Сансархүүгийн өгсөн ... “******* ******* Их сургууль төгссөн, Төлөв даруу, ажилсаг, томоотой, илүү дутуу зангүй, тусархуу зантай, архи уусан үедээ агсам тавьдаггүй. Булган суманд өөрийн нэр дээр хэдэн малтай. ******* аймагт хөрөнгө гэх зүйл байхгүй...” ... гэх мэдүүлэг, гэрч өгсөн... ******* ******* Булган суманд төрсөн, эцэг, эхээсээ дөрвүүлээ, ******* Булган суманд Ерөнхий боловсролын сургууль төгсөөд ******* Их сургууль элсэн суралцаж математикийн багшийн мэргэжил эзэмшсэн. Одоо ******* аймагт эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт амьдардаг. Аливаа юман их тууштай ханддаг, хүний үгээр байдаг хүүхэд байгаа. Ямар нэгэг муу зуршил байхгүй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг,  дугаарын регистртэй, ******* *******ийн ын ... ******* аймаг дугаар гудамж 12   ...  иргэний суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, дугаарын регистртэй, ******* *******ийн ын иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

4.Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа  сарын өрхийн орлого 1500000 төгрөг олдог болон улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу найман зуун мянган төгрөгөөр  торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан  зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  найман  зуун мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  найман зуун  мянган төгрөгөөр  торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 800000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын  хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч  *******т  тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

5.Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулахдаа ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогчийг хүнтэй  андуурч  цохисон, мөн 2023 оны 03 дугаар сарын 13- ны өдрийн 11 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн зэрэг байдлуудыг харгалзан үзсэн болно.  

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

бусад асуудлын  талаар:

1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь шүүгдэгч *******аас 10 хоногийн цалин 500000 төгрөг нэхэмжилэх талаараа мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн боловч   нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хохирол, хор уршигаа нэхэмжлэх эрхийг нь Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

2.Эрүүгийн ******* дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдав.

3.Шүүгдэгч *******т шүүхээс торгох ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 365 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийн ******* найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 800000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА