Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 13

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Б.Мөнхцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхцэцэгт холбогдох 201514000135 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1960 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Дэнжийн 2-22 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Хиад боржигон овогт Базарвааний Мөнхцэцэг  / РД: ЧЖ60070501/

 

Шүүгдэгч Б.Мөнхцэцэг нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдан мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би “Говь шарга” компанийг босгож энэ үйлчилгээг хөгжүүлж байгаад бусдад хууртсан. Ингээд хүмүүсээс зээлсэн боловч зээлээ төлж чадахгүй болсноос хот явж ажил хийж мөнгөө төлөхөөр болсон. Хүргэн маань намайг ажил хийж өрөө дар, энэ асуудлыг би энд нь хэлээд зохицуулаад байж байя гэж хэлсэн. Тэгээд би хотод очоод салат хийж өрөө төлж эхэлсэн. Цагдаагаас намайг дуудах үед нь айгаад ирж чадаагүй, ирээгүй нь миний буруу. Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэсэн мэдүүлэг,

 

2.

-Гэрч П.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Одоо Мөнхцэцэгийн хаана байгааг би сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр батлан дааж авсанаас хойш холбоо бариагүй байгаа гэсэн мэдүүлэг /2 хх 60 ху/

 

-2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоол /хх 102-105 ху/

-ASAP санд оргосон этгээдийг эрэн сурвалжлалт зарласан тухай баримт /2 хх 38-42 ху/

-Мөрдөн байцаагчийн тэмдэглэл болон биечлсэн сурвалжлага хийсэн ажлын тэмдэглэл /2 хх 37, 43-44, 54 ху/

-2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 562 дугаартай тахарын албанаас ирүүлсэн “оргодол эрэн сурвалжилж байгаа” тухай албан бичиг /2 хх 55 ху/

-2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5-546 дугаартай “гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн” тухай албан бичиг /2 хх 59 ху/

-Батлан даагт Д.Золзаяад арга хэмжээ авсан шийтгэврийн хуудас /2 хх 64 ху/

-2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5/37 дугаартай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2-т зааснаар хэргийг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол / 2 хх  66 ху/

-2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5/04 дугаартай эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /2 хх 67 ху/

-Орхон аймгийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/97 тоот прокурорын тогтоол /2 хх 234-235 ху/

-Б.Мөнхцэцэгийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1 хх 135-141 ху/  

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 100, 148 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

 Шүүгдэгч Б.Мөнхцэцэг нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдан мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр оргон зайлж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...хүмүүсээс зээлсэн боловч зээлээ төлж чадахгүй болсноос хот явж ажил хийж мөнгөө төлөхөөр болсон. Хүргэн маань намайг ажил хийж өрөө дар, энэ асуудлыг би энд нь хэлээд зохицуулаад байж байя гэж хэлсэн. Тэгээд би хотод очоод салат хийж өрөө төлж эхэлсэн. Цагдаагаас намайг дуудах үед нь айгаад ирж чадаагүй, ирээгүй нь миний буруу. Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Золбаярын “...Одоо Мөнхцэцэгийн хаана байгааг би сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр батлан дааж авснаас хойш холбоо бариагүй байгаа” гэсэн мэдүүлэг /2хх 60 ху/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

  Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхцэцэгт 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар ял сонсгон яллагдагчаар татсан боловч уг хэргийг Эрүүгийн

 

3.

хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн  77.1, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

  Иймд шүүгдэгч Б.Мөнхцэцэгт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1. 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзлээ.

 

 Шүүгдэгч нь 113 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт  хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Базарваанийн Мөнхцэцэгийг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэгийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэгт оногдуулсан 1 жил 6 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/  хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

4.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАЙГАЛМАА