Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Олхонууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2236000000270 дугаартай, 178/2023/0030/Э индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар /Баатархайрхан/ багийн 08 дугаар гудамжны 07 тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, мөн  Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял  тус тус шийтгэгдэж байсан, аминдаа  гэр нэг, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг,  регистрийн дугаар: *******, Олхонууд овгийн ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын 03 дугаар /Наранхайрхан/ багийн нутаг дэвсгэр “Арын худаг” хэмээх газраас хохирогч ******* өмчлөлийн имгүй, тамгагүй, хээр зүсмийн 1 настай  адууг  ******* ******* улсын дугаартай “Hyundai porter" маркийн ачааны тээврийн хэрэгсэл ашиглан Ховд аймгийн Жаргалант суманд  авчирж, хохирогч 350000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Гэм буруугийн  шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.                      

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /XХ-ийн 01 дүгээр хуудас/,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд  ******* хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн төвд хувийн ажил амжуулаад явж байтал манай нөхөр С.Баатархүү над руу 86707386 дугаарын утсаар залгаад “Би ууланд хонь хариулаад явж байна. Гэрийн ойролцоо байсан унага үл таних машин ирээд ачаад явсан. Чи замыг нь тос.  Жаргалант сумын дээд талд байрлах залуус хорооллын түүгээр маш хурдан явж байна гэхээр нь би амжихгүй юм байна гэж бодоод яваагүй. Хэсэг хугацааны дараа манай нөхөр над руу залгаад “Б.Даваахишиг, О.Бямбажав нар согтуу хэвтэж байхаар нь эндээс ямар машин явсан талаар асуусан чинь Д.******* сая хөдөлсөн гэж хэллээ гэж надад хэлсэн. Тэр үед би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгэхээр би Д.******* гэх хүний гэр орныг хайгаад гэрт нь очиход гэртээ байхгүй байсан. Ченж хийдэг гэхээр нь захаар гараад хүмүүсээс сураглаж байгаад эхнэрийнх нь дугаарыг олж аваад “Танай нөхөр чинь манай бэлчээрт байсан унага ачаад явсан гэж хэлэхэд тэрээр “Би гэрт очоод хэлье гээд утсаа салгасан.  Хэсэг хугацааны дараа ******* гэх  хүн надруу 99436785 залгаад танай унага машин дагаад байхаар нь ачсан гэж хэлсэн  Хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 06-07 дугаар хуудас/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд  ийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өглөө 09 цаг болох гэж байхад гэртээ байж байтал над дээр ******* ирээд Жавынд очоод ирье гэхээр нь би Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт байх "Арын худаг" гэх газарт /Жавын/ гэрт хамт очсон. Очихдоо эрүүл байсан. 1 шил архи авч очоод тэр архийг / Жав/ бид 2 хувааж уусан. Д.******* огт уугаагүй. Тэгээд Жаваас Д.******* 2 тооны улаан зүстэй эм ямаа аваад эмэгтэй эзэнтэй махан зооринд зарсан. Тэгээд буцаад ганц шил архи аваад /Жав/ дээр бид 2 хамт очоод нөгөө архиа уусан. Д.******* архи уугаагүй / Жав /бид 2 хувааж уугаад тэндээ муудаад хонины хажууд би /жавтай/ хамт үлдсэн. Д.******* намайг орхиод явсан. Д.******* машинтай явж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 09 дүгээр хуудас/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд   гэрчээр өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үдээс хойш Баруун бүсийн Бугаан гол зах дээр лангуун дээрээ зогсож байтал 89893815 дугаарын утсаар залгаад “Д.*******ын эхнэр мөн үү?” гэхээр “Тийм байна гэтэл “Танай нөхөр Д.******* манай гэрийн ойролцоо бэлчээрт явж байсан унага ачаад явсан байна гэсэн. Харин манай нөхөр ачиж ирээд Мягмарсүрэн ахынд буулгасан гэж надад хэлсэн, ...Таван баялаг зах гарч мал авч ирнэ ...  гээд явсан ч мал авч ирээгүй. Тэр өдөр хаагуур явсныг мэдэхгүй байна. ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хүү эзэмшлийн тээврийн хэрэгсэл...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гийн гэрчээр өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би гэрийнхээ ойролцоо зүүн талын ууланд /өндөрлөгт/ хонио хариулаад явж байтал манай гэрийн гадна нохой хуцахаар нь гэрлүүгээ хартал манай ойролцоо идэж байсан сарвааны хажууд ногоон өнгийн өндөрлөгөөтэй супер портер машин очоод зогсчихсон байхаар ажиглаад сууж байтал манай хээр зүсмийн сарвааг Ховд аймгийн төв рүү ачаад явсан. Тэгээд Ховд аймгийн төвд байгаа эхнэр рүү залгаад “Хээр сарвааг 1 машин ачаад явчихлаа гэж хэлсэн. Хээр сарваа манай унаган адуу, эх нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үхсэн, им, тамга хийгээгүй. Манай хээр сарваа тэжээдэг болохоор хүнээс үргэдэггүй юм. О.Бямбажав, Б.Даваахишиг 2 хоёулаа явган, согтуурсан байдалтай байсан. Би тэр хоёроос “Та хоёр яаж энд ирсэн юм бэ? гэж асуухад тэр хоёр “Малын ченж Өсөхөө ирээд хаяад явлаа гэхээр нь “Саяны портертой хүн мөн үү? гэж асуутал “Мөн гэж хэлсэн. Өмнө нь Өсөхөө гэх ченжид мал өгч байгаагүй. Өсөхөөд би өргүй...” гэх мэдүүлэг /XX-ийн 14-15 дугаар хуудас/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэн ын гэрчээр өгсөн "... Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг “Арын худаг” гэх газар  хонио  хариулаад явж байтал Д.*******  гэх махны ченж ийн хамт нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авчирсан. ******* хоёр ямаа зээлээр өгөөч гээд хоёр ямаа аваад бид хоёрыг үлдээгээд явсан.  Хэсэг хугацааны дараа С.Баатархүү ирж ямар машин явсан бэ? манай унагыг ачаад явлаа гэж ирсэн.   ...******* огт архи уугаагүй ... гэх мэдүүлэг IXX-ийн 17-18 дугаар хуудас/

7. Иргэн *******ын гэрчээр өгсөн "...О.Бямбажав, Б.Даваахишиг 2 хээр хоцорсон, ... С.Баатархүү гэх айлын гэрийн ойролцоо бэлчээрт явсан унага ачаад аймгийн төв оруулж ирээд төрсөн ах Д.Мягмарсүрэнгийн хашаанд буулгаж өвс тавьж өгөөд гэртээ харьж амарсан. Тухайн үед миний хажууд өөр ямар нэгэн хүн байхгүй. Би ганцаараа байсан,. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

8. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 22-25 дугаар хуудас/,

9. Даагыг 350000 төгрөгөөр  үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 28-31 дүгээр хуудас/,

10. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 32-36 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч ******* *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 37, 92 дугаар хуудас/,

12. Шүүгдэгч ******* *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 38, 93 дугаар хуудас/,

13. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /XX- ийн 40-42 дугаар хуудас/,

14. Иргэн ******* *******ын яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна,. Манай хүүхдийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай явж байсан. Манай хүү нэр дээр бүртгэлтэй байгаа. Би ганцаараа явсан. Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах "Арын худаг" гэх нэртэй газраас ачсан юм. Ховд аймгийн төв рүү орж ирээд төрсөн ах Д.Мягмарсүрэнгийн хашаанд буулгаж хонуулсан. Ах Д.Мягмарсүрэнд унага ачиж ирсэн талаар хэлээгүй. Ах Д.Мягмарсүрэн мэдээгүй. Адуу тэжээдэг хашаанд буулгаж өвч өгчихөөд явсан. Унага ачиж явахдаа эзэнд нь хэлээгүй. Харин унагыг буцааж хүргэж өгөхдөө “Муухай юм боллоо. Миний буруу гэж хэлээд өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,

15. Иргэн ******* хохирогчоор дахин өгсөн “...Надад нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-56 дугаар хуудас/,

16.Тээврийн хэрэгсэл тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 68-70 дугаар хуудас/,

17. ******* ХОY улсын дугаартай “Hyundai porter" маркийн ачааны тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 88 дугаар хуудас/,

18. Шүүгдэгч ******* *******ын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /XX- ийн 90 дүгээр хуудас/,

19. Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар /Баатархайрхан/ багийн Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 352 дугаартай албан бичиг /ХХ-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг болно.

                       Хоёр:  Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

2. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дээрхи нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж үзэхэд:

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын 03 дугаар /Наранхайрхан/ багийн нутаг дэвсгэр “Арын худаг” хэмээх газраас хохирогч ******* өмчлөлийн имгүй, тамгагүй, хээр зүсмийн 1 настай 1 тооны адууг буюу 1 тооны бод малыг  ******* ******* улсын дугаартай “Hyundai porter" маркийн ачааны тээврийн хэрэгсэлд ачиж, Ховд аймгийн Жаргалант суманд авчирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

4. Шүүгдэгч ******* нь  хохирогч ******* бэлчээр байсан нэг тооны нэг настай адуу буюу даагыг  хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч,  өөрийн унаж явсан  ******* ******* улсын  дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, Ховд аймгийн Жаргалант суманд оруулж ирсэн нь  мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч ******* өгсөн... манай нөхөр утасдаад гэрийн гадна байсан даагыг машинд ачаад аймаг явлаа. Замыг  нь тосоорой гэсэн ба хэсэг хугацааны дараа малын ченж ******* гэдэг хүн гэдгийг хэлсэн. Би гэрийг  нь хайгаад гэрт нь очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд эхнэрт нь хэлэхэд “би очоод хэлье” гэсэн. Тэгээд би Цагдаагийн газарт мэдэгдсэн ... гэх мэдүүлэг, гэрч ийн өгсөн... ******* нь өндөрлөгөөтэй цэнхэр өнгийн портер машинтай явж байсан. Тэр зам нь гийн гэрийн хажуугаар явдаг .. гэх мэдүүлэг, гэрч ... Танай нөхөр ******* манай  гэрийн ойролцоо бэлчээрт байсан унага ачаад явсан байна ... гэж нэг эмэгтэй утсаар ярьсан... гэх мэдүүлэг, гэрч гийн... манай гэрийн ойролцоо идээшилж байсан сарвааны дэргэд портер маркийн машин очиж зогсоод ачаад аймгийн төв рүү явсан.  Гэргийнхээ урд зүг рүү гараад унага байна уу гээд хартал  , хоёр байсан.  Тэр хоёрыг хэнтэй ирснийг асуухад малын ченж Өсөхөөтэй ирсэн гэсэн.  Өсөхөө ирээд архи уучихаад явлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч ын өгсөн... ******* над дээр ирээд 2 ямаа  аваад явсан. Хэсэг хугацааны дараа ирээд “ ямар машин явсан бэ манай унага ачаад явлаа “ гэсэн. Би ******* ирээд явсныг хэлсэн... гэх мэдүүлэг болон шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... Би машинаа унаад буцах замдаа гэх  айлын гэрийн ойролцоо бэлчээрт явсан унагыг ачаад аймгийн төвд оруулж ирээд ах Мягмарсүрэнгийн хашаанд буулгаж өвс тавьж өгөөд гэртээ харьж амарсан. Гэтэл манай эхнэр ажлаасаа ирээд “айлын унага яагаад авчирсан яриад байна” гэхээр нь маргааш  нь ачиж аваад хохирогч хүргэж өгсөн... гэх  мэдүүлэгээр тогтоогдож байна.

5. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

5.1 Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  17 дугаар  бүлэг буюу  Өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлчлэлээр  “ мал хулгайлах “ гэмт хэргийг зохицуулсан ба тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг ... бусдын малыг хулгайлсан...  бол гэж  хуульчилж өгсөн.

5.2 Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах байдлаар илэрдэг ба  шүүгдэгч *******ын хувьд хохирогч ******* гэрийн ойролцоо бэлчээрт байсан нэг тооны нэг настай адуу буюу даагыг хохирогчид мэдэхгүйгээр сэм авсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж  байна.

5.3 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн  тайлбарт: “мал” гэдэгт  хонь, ямаа, адуу, үхэр,тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч *******ын бусдын нэг тооны, нэг настай даага буюу адууг авсныг  бусдын мал гэдгийг мэдсээр байж санаатай авсан гэж үзнэ.  

5.4 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т ... мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж хулгайлсан ...  бол     хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

5.5 Шүүгдэгч ******* нь  бусдын бэлчээрт байсан нэг тооны адууг аймгийн төв рүү хүргэхдээ өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, хурдавчлах  зорилгоор ******* ******* улсын дугаартай “Hyundai porter" маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Ховд аймгийн Жаргалант суманд авчирсан нь “мал хулгайлах хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх  тухайн гэмт хэргийн   хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.

5.6 Шүүгдэгч ******* нь тухайн нэг тооны адууг өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлд ачиж авснаар  бусдын өмчлөлийн зүйлийг  захиран зарцуулах эрх үүссэн тул төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

5.7 Иймд шүүгдэгч *******ыг бусдын малыг хулгайлсан, энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

5.8 Шүүгдэгч *******ын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлттэй байдал нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх  шалтгаан нөхцөл болжээ.

                          Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

 Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), Ховд аймаг дах сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 30- ны өдрийн  49  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ хэргийн 78 дугаар хуудас/,  мөн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14- ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ хэргийн 79-86 дугаар хуудас/, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,   шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар хуудас), шүүгдэгч Д. *******ын  “...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Бусдын малыг зөвшөөрөлгүй авч хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа ухамсарлаж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь урьд хоёр удаагийн үйлдлээр бусдын мал хулгайлах гэмт хэрэгт шүүхээр гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь гэх хувийн байдал тогтоогдож байна.

 2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь тухайн хулгайлсан нэг тооны даагыг хохирогчид буцаан хүргэж өгсөн нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгээр тогтоогдсон, хохирлыг бодит байдлаар төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон

2.3 Шүүгдэгч ******* нь урьд нь мал хулгайлах гэмт хэрэг буюу ... энэ хуулийн тусгай  ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш үйлдсэн ... гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  мөн тогтоогдож байна.

 3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэсэгсэлийн үнэ 8691346 төгрөгийг хурааж улсын орлогод оруулах санал гаргасан.  

3.1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт  заасан  “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил түүнээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт  хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол  тухайн зүйл, хэсэг,  заалтад заасан ялын дээд хэмжээний  хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна ... гэж хуульчилсан ба шүүгдэгч *******ын  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1  дэх  хэсэгт зааснаар хүнд  ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 3.2 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих шийтгэхээр заасан тул  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүл мэндийн хувьд нуруундаа хадаастай, түүнийгээ цаашид авахуулах шаардлагатай гэх  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар   шүүгдэгч *******т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

3.3 Шүүгдэгч ******* нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ  ******* ******* улсын дугаартай хөх өнгийн *******ын Буяннэмэхийн KMFXKS7BPҮU364023 арлын дугаартай,  хөрөнгийн үнэлгээний ВЕHDO ХХК- ний үнэлгээгээр 8691346  төгрөгөөр үнэлэгдсэн /хэргийн 68-70 дугаар хуудас/  тээврийн хэрэгсэлийг  ашигласан  нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 3.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг хураан авч, улсын орлогод оруулна... гэж заасан ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай HҮUNDAI Porter маркын тээврийн хэрэгсэл нь *******ын Буяннэмэхийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 8691346 төгрөгийг гаргуулан улсын орлогод  шилжүүлэв.

3.5 Харин хэрэгт ******* ******* улсын дугаартай HҮUNDAI Porter маркын тээврийн хэрэгсэлийг Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  тогтоолыг хүчингүй болгож,  хууль ёсны эзэмшигч  Ө.Буяннэмэхэд олгох нь зүйтэй байна.

3.6 Гэмт хэргийн улмаас учирсан   хохирол болох даагыг хохирогчид буцаан өгсөн байх тул хохирол бодит байдлаар төлөгдсөн, хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.

3.7 Хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зардалгүй, цагдан  хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.******* шүүхээс хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонууд овогт ******* *******ыг бусдын малын хулгайлсан, энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/  жил, 2 /хоёр/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  оногдуулсан 1 жил 2 сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2236000000270 дугаартай хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан хохирол бодит  байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигалсан тээврийн хэрэгсэлийн үнэ 8691346 /найман сая зургаан зуун ерөн нэгэн мянга гурван зуун дөчин  зургаа/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.  Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор    өмчлөлийн ******* ******* улсын дугаартай HҮUNDAI Porter маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилснийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч  Ө.Буяннэмэхэд олгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА