| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/01514/И |
| Дугаар | 101/ШШ2019/01461 |
| Огноо | 2019-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2019/01461
019 оны 05 сарын 0 өдөр Дугаар 101/ШШ019/0*******61 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* ******* *******, ******* *******, “******* ******* *******, ******* тоот, “*******” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, *******лол, *******, тоотод оршин суух Бээлийнхэн овогт Цэрэнжавын /РД:/-д холбогдох,
Хамтран ажиллаж гэрээний үүрэгт 1.688.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...”*******” ХХК нь иргэн Цэрэнжавын тай 018 оны 03 сарын *******-ний өдрөөс 019 оны 03 сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд Худалдааны хамтын ажиллагааны гэрээ №5 байгуулсан. /өмнөх гэрээ 017 оны 08 сарын 30-ны өдрөөс 1 жилийн хугацаатай/. Ц.д бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэн, тухай бүр нэхэмжлэлийн дагуу авлагыг барагдуулах байдлаар хамтран ажиллаж ирсэн.
Энэ явцад манай компанид төлөгдөөгүй байгаа тооцооны үлдэгдлийг өгч авалцсан бараа бүтээгдэхүүнийг талд хөтлөгдөж буй санхүүгийн бүртгэлийн бичилтийг нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд манай компанид .088.000 төгрөгийн өртэй байгааг 018 оны 03 сарын 31-ний өдөр харилцан зөвшөөрсөн. Үүнээс хойш 1.788.000 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй 1.688.000 төгрөгийн өртэй байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Б. нь төлбөр тооцоог төлөхгүй байгаа нь гэрээг зөрчсөн үйлдэл гэж үзэн, зохих хууль шатны байгууллагад хандаж байгааг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ц.аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь Ц.тай 017 оноос хойш хамтран ажилласан ба Ц. 3,081,000 төгрөгийн бараа зээлээр авч үүнээс ,18,000 төгрөгийн буцаан төлсөн. Үлдэгдэл болох 1,680,000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байгаа. Энэ нь 018 оны 3 сарын *******-ний өдөр хийсэн худалдааны хамтын ажиллагааны гэрээ, тооцоо нийлсэн актаар тогтоогдоно. Тооцоо нийлсэн актаар өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцох нь харилцаж байсан айлуудтайгаа 018 оны сарын 8-ны өдрөөр тооцоо нийлсэн. Тухайн үед Ц. нарын хооронд тооцоо нийлэхэд ,56,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс 019 оны 3 сарын 7-ны өдөр 167,000 төгрөгийн 8,400 төгрөгийн үнэтэй А4 хэмжээтэй 0 ширхэг цаасны буцаалт хийгдэж ,088,000 төгрөг дээр 018 оны 3 сарын 31-ний өдрөөр би Ц.тай тооцоо нийлж акт үйлдсэн. Үүнээс хойш 018 оны 6 сарын 8-ны өдөр 300,000 төгрөгөөр, 018 оны 6 сарын 10-ны өдөр 100,000 төгрөгөөр төлж 1,680,000 төгрөг үлдсэн ба үүнээс хойш эргэн төлөлт хийгээгүй гэв.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Ц. би тухайн байгууллагатай ямар ч гэрээ хийгээгүй. Зөвхөн борлуулагч гийн санал тавьж, зээлээр олгож болно гэсний дагуу 016 оноос хойш бичгийн цаасаа авдаг болсон. Урьд нь 01 оноос 016 он хүртэл блэнээр тооцоо хийдэг байсан. Харин 019 оны 03 сард харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй баримтыг надад өгсөн. Баримтыг үзэхэд нэг ч зөв мэдээлэл байхгүй байсан. Үлдэгдэл мөнгөний зөрүүтэй байсан. Гэтэл би барааг хүлээн авахдаа урьд авсан барааны мөнгийг зөрүүлж өгөөд авдаг байсан. Үүнийгээ ч тухайн газарт нь очиж хэлж тайлбарлаж тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж тайлбарласан. Харин сүүлд 018 оны 01 ******* сарын 04-ний өдөр авсан 1..000 төгрөгийн барааг би борлуулагч д цаг хугацааны хувьд удаж төлж барагдуулсан. Би гээс хамгийн сүүлд 018 оны 1 ******* сарын 4-ний өдөр 1,50,000 бичиг авсан ба үлдэгдэл байгаа юу гэхэд 40,000 төгрөг байгаа гэж байсан. 1,,000 төгрөгийг удаж байж өгсөн. 018 оны 6 ******* сарын 8-ны өдөр 500,000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдлийг нь барагдуулахын тулд тэй гэрээ хийсэн. Бид хор борлуулж өрөө барагдуулахаар тохирсон. д надаас 560,000 төгрөгийг хорыг борлуулна гээд өөрөө авч явсан. 500,000 төгрөгийг бэлнээр авсан. Гэтэл компанидаа өгөөгүй юм байна. Би 1,680,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний өгсөн мөнгийг хасаагүй байна. Бэлэн мөнгөний баримт нь байгаа. Энэ талаар тодорхой хэлэх байх гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан хамтран ажиллаж гэрээний үүрэгт 1.688.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчдын хооронд 017 оны 08 сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээ, 018 оны 03 сарын *******-ний өдөр худалдааны хамтын ажиллагааны гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна.
018 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд Ц. .088.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо нийлсэн акт үйлджээ. /хх-ийн 11 ******* тал/
Үүнээс Ц. 1.788.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.688.000 төгрөгийг төлөөгүй талаар нэхэмжлэгч дурдаж байх бөгөөд Ц. “*******” ХХК-ийн борлуулагч тэй барааны үлдэгдлийг принтерийн хор борлуулж өрөө барагдуулахаар тохирсон. д надаас 560,000 төгрөгийн хорыг борлуулна гээд өөрөө авч явсан. 500,000 төгрөгийг бэлнээр авсан. Гэтэл компанидаа өгөөгүй юм байна гэжээ.
Шүүх хуралдаанд Б. гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ц. барааны үлдэгдлээс 500.000 төгрөг өгснийг 400.000 төгрөгийг компанид төлсөн, 100.000 төгрөг төлөөгүй байгаа. Үүнээс өөр төлбөр төлөөгүй. Принтерийн хор борлуулж өр барагдуулах талаар яриагүй, харин надад өгөх ёстой байсан төлбөрийг авсан гэх тайлбар өгчээ.
Б.г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг хариуцагч гаргасан бөгөөд гэрчийн мэдүүлгээр Ц. бараа бүтээгдэхүүний төлбөрийг “*******” ХХК-д төлсөн гэх байдал үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад 1.688.000 төгрөг гаргуулах шаардлагаас 100.000 төгрөгөөс татгалзаж, 1.588.000 төгрөгийг Ц.аас гаргуулахаар шаардсан.
Ц. шүүх хуралдааны явцад “*******” ХХК-ийн 017 оны 05 сарын 04-ний өдрийн 70.000 төгрөгийн бэлэн мөнгөний баримт өгсөн бөгөөд 1.588.000 төгрөгөөс уг төлбөрийг хасаад үлдэгдлийг зөвшөөрнө гэх боловч зохигчид 018 оны 03 сарын 31-ний байдлаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа тул 017 оны 05 сарын 04-ний өдөр төлсөн гэх 70.000 төгрөгийг хасах боломжгүй юм.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Ц.аас 1.588.000 төгрөг гаргуулж, “”******* ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 1..1., 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 6 зүйлийн 6.1.-д зааснаар хариуцагч Ц.аас 1.588.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 57.1., 60 зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.958 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40.358 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 зүйлийн 10..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО