| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0128/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/129 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ /цахимаар/
Шүүгдэгч П.Мөнхбаяр, Б.Мөнхжаргал, У.Баяндалай, Л.Бямбацогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харагчууд овогт Дармаагийн Бямбацогт, Мангад овогт Баярсайханы Мөнхжаргал, Мөндөөхөө овогт Пүрэвдоржийн Мөнхбаяр, Боржигон овогт Уранбатын Баяндалай нарт холбогдох 2321000000115 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдагч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа авто засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 13 дугаар баг их сургуулийн 1 дүгээр гудамж 13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харагчууд овогт Дармаагийн Бямбацогт. /РД:............/
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо согоотын 16 гудамж 229 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мангад овогт Баярсайханы Мөнхжаргал. /РД:ТЗ85121279/
3. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 5-5-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мөндөөхөө овогт Пүрэвдоржийн Мөнхбаяр. /РД:ОС87042711/
4. Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг 22 хороолол 13 дугаар байр 43 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дархан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар ял, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Уранбатын Баяндалай. /РД:ТИ85071779/
Шүүгдэгч Д.Бямбацогт, Б.Мөнхжаргал, П.Мөнхбаяр, У.Баяндалай нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг “ногоон хоолой гэх газарт Hyundai-Crace” маркийн 52-96 СБА улсын дугаартай хэрэгсэл, цахилгаан мотор, цахилгаан молдок, хүрз ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайсан, 1 шуудай шороо олборлосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлт тусгагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Бямбацогт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж гаргах тайлбар байхгүй байна гэв.
Шүүгдэгч Б.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж гаргах тайлбар байхгүй байна гэв.
Шүүгдэгч П.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж гаргах тайлбар байхгүй байна гэв.
Шүүгдэгч У.Бямбадалай шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж гаргах тайлбар байхгүй байна гэв.
Шүүгдэгч Д.Бямбацогт, Б.Мөнхжаргал, П.Мөнхбаяр, У.Баяндалай нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг “ногоон хоолой гэх газарт Hyundai-Crace” маркийн 52-96 СБА улсын дугаартай хэрэгсэл, цахилгаан мотор, цахилгаан молдок, хүрз ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайсан, 1 шуудай шороо олборлосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Соёмбо-Эрдэнэ, гэрч Х.Хүрэлчулуун нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Бямбацогт, Б.Мөнхжаргал, П.Мөнхбаяр, У.Баяндалай нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Бямбацогт, Б.Мөнхжаргал, П.Мөнхбаяр, У.Баяндалай нар нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан буюу хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Бямбацогтын эзэмшлийн 52-96 СБА улсын дугаартай Хюундай Грасе маркийн 2243.164 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгөтэй 220 вольтын цахилгаан үүсгэвэр гаргадаг бензин мотор 1 ширхэг, улаан өнгийн цахилгаан Молдок 1 ширхэг, 20 метр орчим урттай зэс голтой хар цахилгааны утас 1 ширхэг, 10 метр орчим урттай бөөрөнхий мяндсан уяа 1 ширхэг, модон иштэй төмөр хүрз 1 ширхэг зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Бямбацогтын эзэмшлийн 52-96 СБА улсын дугаартай Хюундай Грасе маркийн 2243.164 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Бямбацогтын эзэмшилд буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Ис-1-13 тоотод хадгалагдаж байгаа болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хар өнгийн маркераар 1-6 хүртэл дугаарласан нүүрэн талдаа өндгөө дарсан тахианы зурагтай SUPERGOLD KD848 гэсэн бичигтэй 50кг багтаамжтай 6 ширхэг шуудай, 73 килограмм цулгай цагаан өнгийн шуудайтай, чулуу” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мөнхжаргалын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Бямбацогт, П.Мөнхбаяр, У.Баяндалай нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харагчууд овогт Дармаагийн Бямбацогт, Мангад овогт Баярсайханы Мөнхжаргал, Мөндөөхөө овогт Пүрэвдоржийн Мөнхбаяр, Боржигон овогт Уранбатын Баяндалай нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбацогт, Б.Мөнхжаргал, П.Мөнхбаяр, У.Баяндалай нарыг тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбацогт, Б.Мөнхжаргал, П.Мөнхбаяр, У.Баяндалай нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Д.Бямбацогтын эзэмшлийн 52-96 СБА улсын дугаартай Хюундай Грасе маркийн 2243.164 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгөтэй 220 вольтын цахилгаан үүсгэвэр гаргадаг бензин мотор 1 ширхэг, улаан өнгийн цахилгаан Молдок 1 ширхэг, 20 метр орчим урттай зэс голтой хар цахилгааны утас 1 ширхэг, 10 метр орчим урттай бөөрөнхий мяндсан уяа 1 ширхэг, модон иштэй төмөр хүрз 1 ширхэг зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын орлого болгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Бямбацогтын эзэмшлийн 52-96 СБА улсын дугаартай Хюундай Грасе маркийн 2243.164 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Бямбацогтын эзэмшилд буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Ис-1-13 тоотод хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хар өнгийн маркераар 1-6 хүртэл дугаарласан нүүрэн талдаа өндгөө дарсан тахианы зурагтай SUPERGOLD KD848 гэсэн бичигтэй 50кг багтаамжтай 6 ширхэг шуудай, 73 килограмм цулгай цагаан өнгийн шуудайтай, чулуу” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мөнхжаргалын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Бямбацогт, П.Мөнхбаяр, У.Баяндалай нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр газарт тус тус хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бямбацогт, Б.Мөнхжаргал, П.Мөнхбаяр, У.Баяндалай нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ