Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          03            29

                          2023/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Я.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч С.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ш жовогт Сы Аад холбогдох 2113001980081 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 6, аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд лаборант ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш ж ургийн овгийн Сы А, регистрийн дугаар .....

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг  2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх №37526 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдож, үргэлжлүүлэн 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус төвд гоц халдвартын лаборантаар томилогдон одоог хүртэл ажиллахдаа Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн цалингийн санд 130.114.396 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг,

1.1 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ:С.Атай ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Мэдүүлэг өгнө. Би анх 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тандалт судалгааны мэргэжилтэн бөгөөд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан. С.А хуурамч диплом ашигласан талаар бид мэдээгүй. Дараа нь 2010 оноос эхэлж нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа. С.А ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Манай байгууллагын зүгээс С.Ааас нэхэмжлэх зүйл байхгүй. Хөдөлмөрлөж авсан цалин хөлс гэж бодож байгаагэв.

1.2 Шүүгдэгч С.А мэдүүлэхдээ:2007 онд Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар Марат гэх хүн ажиллаж байсан. Тандалт судалгааны ажилтнаар ажилд орох үед надаас ямар нэгэн диплом шаардаагүй. Тухайн үед гоц халдвартын лаборантаар Мурат гэх хүн ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан тул энэхүү орон тоонд эрэгтэй хүн авна гэсний дагуу намайг гоц халдвартын лаборантаар сургасан. 2008 оны 02 дугаар сарын 18-ний өдөр гоц халдвартын лаборантаар ажилд томилогдон одоо хүртэл тус байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн хуурамч гэх дипломыг ямар нэгэн байдлаар ашиглаагүй” гэв.

2. 2113001980081 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Сувилахуйн сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14/164  дугаартай “Самалхан овогтой А /БЮ86010836/ нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг 2006 онд  №37526 дугаартай дипломтой төгсөөгүй нь үнэн болно.” гэсэн албан тоот (1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал),

2.2. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 260 дугаартай албан тоотоор ирүүлсэн иргэн С.Аын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 14-21 дэх тал),

2.3. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Сувилахуйн сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14/276 дугаартай “АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь эх барихуй бакалаврын ангидаа 2011 оноос элсэлт авч эхэлсэн болно.  2011 оны элсэлтийн тушаалын хуулбар, 2006 оны эх баригч сувилагч мэргэжлээр төгссөн төгсөгчдийн захирлын тушаалын хуулбарыг тус тус хавсаргав” гэсэн албан тоот, түүний хавсралт (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал),

2.4. Лаборантын албан тушаалын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэг боловсролын байдал ...анагаах ухааны боловсрол олгох сургуулийг дипломын буюу бакалаврын боловсролын зэрэгтэй төгссөн байх” гэсэн /ажлын байрны/ тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 32-36 дахь тал),

2.5. Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 6/1140 дугаартай албан тоот (1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал),

2.6. Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2007 оноос 2021 оны 04 сар хүртэлх цалингийн цэсийг хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 43-204 дэх тал),

2.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баеемөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай байгууллагын лабораторийн лаборантаар иргэн С.А гэгч ажиллаж байна. Иргэн А нь уг албан тушаалд ажиллаж 15 жил болж байгаа ба 2007 оноос эхлэн ажиллаж байна. Миний санаж байгаагаар сард 723,000 төгрөгийн цалин авч байгаа гэж бодож байна. Иргэн А нь манай байгууллагаас 2007 оны 08 дугаар сараас хойш тогтмол цалин хөлс авч ирсэн болно. Байгууллагын төлөөллийн хувьд төрөөс олгосон цалинг нэхэмжлэх болно...

...А анх 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсноос хойш 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийтдээ 123,735,885 төгрөгийн цалин бодогдсон. С.Аад олгосон дээрх цалинг нэхэмжилж байна.

...А анх 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсноос хойш 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийтдээ 130.114.396 төгрөгийн цалин бодогдсон байна. С.Аад олгогдсон дээрх цалинг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (1дэх хавтаст хэргийн 215-216, 2 дахь хавтас хэргийн 177, 3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал тал),

2.8. Гэрч Ч.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Самалханы Аын боловсролын талаар мэднэ. С.А нь дээд боловсролтой, 2007 оноос манай байгууллагад ажиллаж эхэлсэн. Тухайн үед миний бие лабораторийн эрхлэгч нян судлагч эмч гэх албан тушаалд ажиллаж байсан. Харин ажилд орж байгаа хүмүүсийн материалыг ганцхан дарга л үзэж албан тушаалд нь томилдог байсан. Тухайн үед С.Аыг Улаанхус сум хариуцсан голомт хяналтын бага эмчээр ажиллаж байгаа гэж ойлгосон. Манай ажлын газрын хүмүүс С.Аыг ярихдаа эх баригч, бага эмч мэргэжилтэй гэж хэлж байсан. 2009 онд нян судлалын лаборант С.Мурат гэх хүн тэтгэвэрт гарч түүний дараагаар манай байгууллагаас эх баригч, бага эмчийг лаборантын курст явуулж мэргэжил эзэмшүүлээд тэтгэвэрт гарсан. С.Муратын оронд тухайн үед дарга байсан А.Марат гэх хүн томилсон. С.А нь тус байгууллагад ажиллах хугацаандаа 2011 онд Увс аймагт байрлах Хөдөлмөрийн дээд сургуулийг хүний нөөцийн менежмент мэргэжлээр суралцаж төгссөн. Тэгээд 2014 онд Казахстан улсад гоц халдвартын лаборантын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.

...Тухайн үед С.А нь Сувилахуйн сургуулийг эх баригч эмч бакалаврын зэрэгтэй төгссөн гэх дипломыг бичиг баримтын хамтаар бүрдүүлж ирсэн. Түүний диплом нь үг, үсгийн алдаатай Сувилахуйн сургууль миний мэдэхээр 2010, 2011 оноос эхлэн бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлдэж эхэлсэн. Тэгтэл С.Аын диплом нь 2006 онд төгссөн гэж бүртгэсэн байсан. Манай байгууллагын гоц халдвартын лаборантын албан тушаалд анагаах ухааны боловсрол олгох сургуулийг дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн лаборант мэргэжилтэй хүн ажиллах ёстой. Тэгээд ийм боловсролтой тохиолдолд мэргэжил дээшлүүлэх мэргэшүүлэх сургалтад хамрагдаж гоц халдвартын лаборантын мэргэжил эзэмшиж ажиллах ёстой...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 218 дахь тал),

2.9. Гэрч С.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Миний хүү болох С.А нь бүрэн дунд боловсролтой болсны дараагаар Анагаах Ухааны Их сургуулийн сувилагчийн сургуулийн 3 дугаар курсийн оюутан байхдаа эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тус сургуулийг төгсөлгүй гарсан. ...Миний хүү болох С.А нь 2006 онд Анагаах Ухааны Их сургуулийн Сувилахуйн сургуулийг төгссөн гэж диплом авсан байсан. Харин тухайн дипломыг хуурамч гэдгийг би мэдээд устга гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 233 дахь тал),

2.10. Гэрч Х.К мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүү С.А нь 2003 онд Анагаах ухааны их сургуульд элсэн суралцаж эхэлсэн. Тэгээд 2006 онд 3 дугаар дамжааны оюутан байх үедээ шарлаж, комонд ороод төгсөж чадалгүй сургуулиасаа гарсан. Нэг эмэгтэй хүнтэй ярьсан гэж байсан. Диплом гаргуулж байсан талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 235-236 дахь тал),

2.11. Гэрч М.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2002 оны Төрийн албаны тухай хууль болон одоогийн мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулиар бол иргэн төрийн албанд ажилд орохдоо хуульд зааснаар заавал ерөнхий шаардлагын хүрээнд дээд боловсролтой байх ёстой. ...сургалтад хамрагдсан мэргэшлийг дээд боловсролтой гэж мэргэжилд тооцох боломжгүй юм.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал),

2.12. Яллагдагч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...№37526 дугаартай бакалаврын дипломыг ашигласан зүйл огт байхгүй.Учир нь миний томилогдсон голомт хариуцсан мэргэжилтний албан тушаал нь тухайн үед ямар нэгэн мэргэжил шаарддаггүй ажлын байр байсан. Тухайн үед тус аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын дарга байсан Марат гэх хүн намайг ажилд авахдаа надаас бакалаврын диплом шаардаагүй, тэр хүн надад “цаашид чамайг лаборантаар сургаж авах болно” гэж хэлээд тушаал гаргасан. 

...Тэгээд би мэргэжилтнээр томилогдсоны дараа байгууллагын захиалгаар Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвд гоц халдвартын лаборант мэргэжил олгох курст 2 жил суралцаж, гоц халдвартын лаборант мэргэжил эзэмшсэн болно. Уг мэргэжлийг эзэмшсэний дараагаар 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаартай тушаалаар мэргэжлийнхээ дагуу нян судлалын лаборантаар томилогдоод одоо хүртэл уг албан тушаалд 13 дахь жилдээ ажиллаж байна.Миний бие 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг эх баригч, бага эмч мэргэжил эзэмшиж төгссөн гэх №37526 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдэж байсан бөгөөд манай аав уг дипломыг анх авч ирэх үед “дипломыг устга” гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 9-10 дахь тал),

2.13. Яллагдагч С.Аын эзэмшлийн 6761 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол (2 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал),

2.14. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, ажиллагааны явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 16-20 дахь тал),

2.15. Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээчний 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-22-0123 дугаартай “Суудлын машины зах зээлийн үнэ 7.500.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 24-28 дахь тал),

2.16. Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лаборант ажилтай Сны Аын хувийн хэргээс тэмдэглэл үйлдэж хуулбарлаж өвсөн гэх Ажил байдлын тодорхойлолт, №37526 дугаартай, ЭМШУИС-ийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулиас 2006 оны 6 дугаар сарын 10-ны  өдөр эх баригч, бага эмч мэргэжлийн цол, бакалаврын зэрэг олгосон  диплом, С/102/08 дугаартай гоц халдвартын лаборантын мэргэжлийн үнэмлэх, С.Аын намтар, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаартай С.Аыг 2009 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гоц халдвартын лаборантын ажилд томилсон тушаал, тус төвийн даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай  С.Аыг 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн голомт хяналтын хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал, Зооноз өвчин судлалын төвийн нян судлалын лаборант С.Аын ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд,  (2 дахь хавтаст хэргийн 62-72 дахь тал),

2.17. Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1а/452 дугаартай албан тоотоор ирүүлсэн гэх Төрийн албан хаагчийн анкет, №37526 дугаартай диплом,  Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаартай “Сургалт зохион байгуулах” тухай, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 114 дугаартай “Суралцагсдаас төгсөлтийн шалгалт авах үнэмлэх олгох тухай” тушаалууд,  тус төвийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/298 дугаартай албан тоот,  Гоц халдвартын мэргэжил эзэмшүүлэх сургалтад суралцагчтай хийх гэрээний хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 146-154 дэх тал),

2.18. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийн Увс аймаг дахь салбар сургуулийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай албан тоот, түүний хавсралт (2 дахь хавтаст хэргийн 246-250, 3 дахь хавтаст хэргийн 9 дэх тал),

2.19. Гэрч П.Алийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гоц халдвартын лаборант гэх мэргэжил олгох сургалтад хамрагдахад хамрагдаж байгаа хүн нь анагаах ухааны дундаас дээш түвшний мэдлэг эзэмшсэн байхыг шаардана. ...2008 онд гоц халдвартын лаборант гэх мэргэжил олгох сургалтад ямар нэгэн мэргэжилгүй хүн суралцах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 182-184 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.20. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 33 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 82 дугаартай “Самалхан овогтой Аын нэр дээр 6761 БӨА улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 35 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай “Тус багийн иргэн Самалхан овогтой А ам бүл 5, аав, ээж, хүүхдүүдийн хамт 8-820 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 40 дахь тал),

-Иргэн С.Аын иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 47-79 дахь тал),

-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

2.21. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

2.22. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шинжлэн судалсан

-Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Сувилахуйн сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14/164  дугаартай “Самалхан овогтой А /БЮ86010836/ нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг 2006 онд  №37526 дугаартай дипломтой төгсөөгүй нь үнэн болно.” гэсэн албан тоот (1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лаборант ажилтай Самалханы Аын хувийн хэргээс тэмдэглэл үйлдэж хуулбарлаж авсан гэх баримтууд  (2 дахь хавтаст хэргийн 62-72 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн цалингийн цэсийн хуулбарууд, (1 дэх хавтаст хэргийн 43-204 дэх тал),

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,  гэрч Ч.Үх, С.Сн, Х.К, Г.А  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (1дэх хавтаст хэргийн 215-216, 218, 233, 235-236, 2 дахь хавтас хэргийн 177, 3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.2. Шүүгдэгч С.А нь Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай  тушаалаар 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр, мөн тус төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаартай тушаалаар 2009 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гоц халдвартын лаборантын ажилд тус тус томилогдон одоог хүртэл ажилладаг, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа Сувилахуйн сургуулиас түүнд 2006 онд эх баригч, бага эмч мэргэжлийн №37526 дугаартай дипломыг олгож байгаагүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

3.3. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр суралцаж төгсөж, №37526 дугаартай диплом авч байгаагүй талаар мэдүүлсэн байна.

3.4. Улсын яллагчийн яллах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд шүүгдэгч С.А нь анх Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай  тушаалаар голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдох үед Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа Сувилахуйн сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн гэх №37526 дугаартай дипломыг ашиглаж ажилд томилогдсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

3.5. Гэрч С.С, Х.Кн, Ч.Ү нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Аын Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсныг  нотлохоос биш ажилд орохдоо хуурамч дипломыг ашигласан нь нотлогдохгүй байна.

3.6. Өөрөөр хэлбэл голомт хяналтын хариуцсан мэргэжилтний орон тоонд зөвхөн дээд боловсролтой хүн ажиллах эсэх нь тодорхойгүй байх тул шүүгдэгчийг дээрх албан тушаалын шаардлагыг хангаж, ажилд орохын тулд хуурамч дипломыг ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

3.7. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “шүүгдэгч С.А нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдохдоо Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх №37526 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж томилогдсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.8. Харин Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1а/452 дугаартай албан тоотоор тус зөвийн архиваас хуулбарлан ирүүлсэн С.Аын төрийн албан хаагчийн анкет, №37526 дугаартай диплом,  Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаартай “Сургалт зохион байгуулах” тухай, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 114 дугаартай “Суралцагсдаас төгсөлтийн шалгалт авах үнэмлэх олгох тухай” тушаалууд,  тус төвийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/298 дугаартай албан тоот,  Гоц халдвартын мэргэжил эзэмшүүлэх сургалтад суралцагчтай хийх гэрээний хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 146-154 дэх тал) гэрч П.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гоц халдвартын лаборант гэх мэргэжил олгох сургалтад хамрагдахад хамрагдаж байгаа хүн нь анагаах ухааны дундаас дээш түвшний мэдлэг эзэмшсэн байхыг шаардана. ...2008 онд гоц халдвартын лаборант гэх мэргэжил олгох сургалтад ямар нэгэн мэргэжилгүй хүн суралцах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 182-184 дэх тал) зэрэг нотлох баримтуудаас үзэхэд гоц халдвартын лаборантын мэргэжил эзэмшүүлэх сургалтад суралцахын тулд шүүгдэгч С.А нь төрийн албан хаагчийн анкетыг холбогдох баримт бичгийн хамт хүргүүлэхдээ Сувилахуйн сургуулийг  “эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх 37526 дугаартай бакалаврын дипломыг хавсаргаж Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн байжээ.

3.9. Шүүгдэгч нь дээрх байдлаар материалаа бүрдүүлж, улмаар 3 сарын хугацаагаар гоц халдвартын нян судлалын лаборантын мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамрагдсанаар Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 114 дугаартай “Суралцагсдаас төгсөлтийн шалгалт авах үнэмлэх олгох тухай” тушаалаар түүнд С/102/08 дугаартай гоц халдвартын лаборантын мэргэжлийн үнэмлэх олгосныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн дарга А.Марат нь 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаартай тушаалаар С.Аыг 2009 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус төвийн гоц халдвартын лаборантаар томилсноор тэрээр тухайн албан тушаалд одоо хүртэл ажиллаж байгаа үйл баримт тогтоогдож байна. (2 дахь хавтаст хэргийн 90-91, 154 дэх тал),

3.10. Дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.А нь эх баригч, бага эмчийн мэргэжлээр суралцаж төгссөн гэх дипломыг гоц халдвартын нян судлалын лаборантын мэргэжил эзэмшүүлэх сургалтад суралцахдаа ашиглаж, гоц халдвартын лаборантын мэргэжлийн үнэмлэх авснаар түүнийг гоц халдвартын лаборантын албан тушаалд томилсон байх тул прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийг 2009 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвд гоц халдвартын лаборантаар томилогдон ажиллахдаа хуурамч дипломыг ашигласан гэж үзлээ.

3.11. Шүүгдэгч С.А нь  Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн гоц халдвартын лаборантаар 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ажиллахдаа Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх №37526 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь:

-Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Сувилахуйн сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14/164  дугаартай “Самалхан овогтой А /БЮ86010836/ нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг 2006 онд  №37526 дугаартай дипломтой төгсөөгүй нь үнэн болно.” гэсэн албан тоот (1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн даргын 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 4 дүгээр тушаалын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 91 дэх тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бы “...Манай байгууллагын лабораторийн лаборантаар иргэн А гэгч ажиллаж байна.” гэсэн мэдүүлэг (1дэх хавтаст хэргийн 215-216),

-Гэрч Ч.Үийн “...Манай ажлын газрын хүмүүс С.Аыг ярихдаа эх баригч, бага эмч мэргэжилтэй гэж хэлж байсан. 2009 онд нян судлалын лаборант С.Мурат гэх хүн тэтгэвэрт гарч түүний дараагаар манай байгууллагаас эх баригч, бага эмчийг халдвар судлагч лаборантын курст явуулж мэргэжил эзэмшүүлээд тэтгэвэрт гарсан С.Муратын оронд тухайн үед дарга байсан А.Марат гэх хүн томилсон. ...Манай байгууллагын гоц халдвартын лаборантын албан тушаалд анагаах ухааны боловсрол олгох сургуулийг дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн лаборант мэргэжилтэй хүн ажиллах ёстой....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 218 дахь тал),

- Яллагдагч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг төгсөж эх баригч, бага эмч мэргэжил эзэмшсэн гэх №37526 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдэж байсан бөгөөд манай аав уг дипломыг анх авч ирэх үед “дипломыг устга” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 9-10 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лаборант ажилтай Сны Аын хувийн хэргээс тэмдэглэл үйлдэж хуулбарлаж авсан баримтууд  (2 дахь хавтаст хэргийн 62-72 дахь тал),

-Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1а/452 дугаартай албан тоотод хавсаргаж ирүүлсэн баримтууд (2 дахь хавтаст хэргийн 146-154 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн холбогдсон хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан “хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

4.2. Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн  даргын баталсан “Лаборантын албан тушаалын ажлын байрны тодорхойлолт”-д тухай албан тушаалд “..анагаах ухааны боловсрол олгох сургуулийг дипломын буюу бакалаврын боловсролын зэрэгтэй төгссөн байх” гэсэн тусгай шаардлага тавигджээ. (1 дэх хавтаст хэргийн 32-36 дахь тал),

4.3. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, тодорхой үр дагавар, давуу байдал үсгүүлэх зорилгоор хэрэглэх үйлдэл хамаардаг.

4.4. Шүүгдэгч С.А нь Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн харьяа Сувилахуйн сургуулийг  суралцаж төгсөөгүй атлаа түүний Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвд гоц халдвартын лаборантын ажилд томилогдохдоо ашигласан бакалаврын диплом нь хуурамч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир түүнийг дээрх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж хуульчилжээ.

4.6. Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С.Аыг яллагдагчаар татсан байх бөгөөд ажилтан хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг ажил олгогч мэдсээр байж үргэлжлүүлэн цалин хөлс олгож ажиллуулсаар байгаа тул ажил олгогч хуурамч дипломтой гэдгийг мэдэх боломж бүрдсэн хугацааг /яллагдагчаар татсан/ гэмт хэрэг төгссөн хугацаа гэж үзлээ.

4.7. Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэхээс гадна гэмт санаа нь тасралтгүй хэрэгжиж дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг, удаан хугацаанд үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч С.А нь хуурамч дипломтой гэдгээ мэдсээр байж хамт олон, байгууллагын удирдлагад өөрийгөө эх баригч, бага эмч мэргэжилтэй гэх ойлголтыг төрүүлэн, сургалтад хамрагдах, ажилд томилогдохдоо ашиглаж, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаж, цалин хөлс, тэтгэмж авах зэргээр эдийн засгийн үр ашгийг тогтмол хүртсээр ирсэн тул түүнийг удааширсан шинжтэй үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.8.  Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа ажилд орохын тулд хуурамч дипломыг ашиглаж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллаж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

4.9. Иймд шүүгдэгч С.Аыг  хуурамч баримт бичиг ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасандипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж хуульчилжээ.

5.2. Шүүгдэгч С.Аыг шүүхээс Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн гоц халдвартын лаборантаар 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  томилогдон ажиллахдаа хуурамч диплом ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон учраас түүний энэхүү хугацаанд авсан цалин, хөлсийг гэмт хэргийн хохиролд тооцон түүнээс гаргуулж хохирогч байгууллагад олгох нь үндэслэлтэй байна.

5.3. Шүүгдэгч  нь 2007 оны 8 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл голомт хариуцсан мэргэжилтэн, гоц халдвартын лаборантаар ажиллахдаа 130.114.396 төгрөгийн цалин хөлс авсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн боловч хэрэгт цугларсан цалингийн цэс, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар дээрх хугацаанд 119.679.152 төгрөгийн цалин авсан нь  /2007 оны 8 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл 100.156.082 төгрөг, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны  хүртэл 6.728.814 төгрөг, 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 2 сарын 29-ний хүртэл 12.794.256нотлогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 14-21, 43-204, 2 дахь хавтаст хэргийн 145, 244,  дэх тал)

5.4. Хэрэг бүртгэлтийн 211300198 дугаартай хэрэгт Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийг хохирогчоор тогтоосон 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг мөрдөгчөөс тус байгууллагын дарга Ч.Үржихэд мөн өдөр танилцуулж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр С.Аыг хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татсанаар ажил олгогч нь ажилтан хуурамч дипломтой гэдгийг мэдэх боломж бүрдсэн байх бөгөөд ажил олгогч дээрх байдлыг /хуурамч дипломтой гэдгийг/ мэдсээр байж үргэлжлүүлэн цалин хөлс олгож ажиллуулсаар байгаа тул ял сонсгосон буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ. (1 дэх хавтаст хэргийн 211 дэх тал)

5.5. Иймээс шүүгдэгч С.Ааас 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд гоц халдвартын лаборантаар ажиллахдаа авсан цалин буюу 103.355.405 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гаргуулан Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон хугацаанд хамаарах 3.529.491 төгрөг /2007 оны 8 дугаар сараас 2009 оны 02 дугаар сар хүртэл/ болон 12.794.256  төгрөг /2022 оны 04 дүгээр сараас хойших хугацаанд авсан цалин/ нийт 16.323.747 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч С.Аыг шүүхээс “хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  ажилласан хугацаанд авсан цалин 130.114.396 төгрөгийг гаргуулан хохирогч байгууллагад олгож, шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,

шүүгдэгч өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар “шүүхээс нэгэнт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь хувийн байдлын хувьд ам бүл 6, аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, урьд нь гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

2.4. Шүүгдэгчийг хуурамч дипломыг санаатайгаар ашиглаж ажилд томилогдсоныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Шүүх шүүгдэгч С.Аын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар зэргийг тус тус харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аад зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд буюу 8 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.  

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч С.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Шүүгдэгч С.Аын хуурамч дипломыг ашиглаж ажилласан хугацаанд авсан цалин, хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос  103.355.405 төгрөгийг албадан гаргуулж Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.

3.3. 2113001980081 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Аын эзэмшлийн 6761 БӨА улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самалханы Аад  холбогдох хэргээс “шүүгдэгч С.А нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллахдаа Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр суралцаж төгссөн гэх №37526 дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш ж овогт Сы Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сы Аыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

          4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч С.Аад эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Аад сануулсугай.

6. Шүүгдэгч С.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Ааас 103.355.405 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 16.323.747 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч С.Аын хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 103.355.405  (нэг зуун гурван сая гурван зуун тавин таван мянга дөрвөн зуун тав) төгрөгийг албадан гаргуулж Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.

9. 2113001980081 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.Ааас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 6761 БӨА улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ө.Б