Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

 

 

 

 

2023           04             04

                            2023/ШЦТ/67

 

 

                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч А.Д,

шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х овогт Хы Кд холбогдох 2313000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол  Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Х овогт Хны К, регистрийн дугаар ,  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” гэх нэртэй хүнсний дэлгүүр дотор согтуугаар хохирогч Х.Аийг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч А мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..”  гэв.

2. 2313000000082 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         2.1. Иргэн Х.Ааас 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 20 минутад гаргасан “ 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А нь миний эрх чөлөөнд халдаж намайг зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

 

2.3. Хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед эхнэр, найз нарын хамт тус сумын “Ачит нуур” гэх газарт зугаалгад очиж орой 19 цагийн үед буцаж сумын төвд ирсэн юм. Би сумын төвд ирсний дараа А.Хайрат гэх хүний “Истана” маркийн машинаар сумын “Од” хүнсний дэлгүүрт хүнсний эд зүйл авах гээд очиход тухайн дэлгүүр дотор тус сумын иргэн А гэх залуутай уулзсан юм. Тухайн үед А “чи надад нэг шил архи авч өг” гэж надаас архи нэхсэн. Дараа” чи муу новш надад архи авч өгдөггүй хэн юм бэ” гэж намайг муу муухай үгээр хэл амаар доромжилж, миний гадуур хувцасны захнаас барьж аваад миний нүүр хэсэг рүү толгойгоороо 3 удаа мөргөж зодсон. Тэр үед би Агаас зугтаж “Нур” хүнсний дэлгүүрийн хажууд байгаа сүмийн хажууд очиход араас А, И.Бахытбек нар гүйж ирээд намайг барьж авч А шууд над руу дайрч намайг зодож эхэлсэн. Тэр үед бид нарыг салгах гэж И.Бахытбек миний баруун гараас барьж авахад А баруун, зүүн гараараа миний толгойн зулай хэсгээс гарт байгаа хатуу мохоо зүйлээр 7, 8 удаа цохиж, намайг газар унагааж, нуруу хэсгээс олон удаа өшиглөж зодсон. Ан гарт хатуу мохоо зүйл байсан. Би чулуу байсан гэж бодож байна. Тэр үед гадаа харанхуй болохоор сайн анзаараагүй юм.

Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Харин би сумын эмнэлэгт очиж үзүүлж толгойн зулай хэсэгт 8 газарт оёдол тавиулсан юм. Би одоо сумын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Одоо миний бүх бие өвдөж байна. Намайг Агаас өөр хүн зодоогүй...,

 ...Миний толгой хагарч 8 газраас оёдол тавиулсан, хоёр нүд хавдсан, зүүн хавирга өвдсөн, баруун гарын эрхий хуруу бэртсэн, доод эрүүний араа шүдний дотор хэсэг нь хугарсан. Надад Агаас нэхэмжлэх зүйл байхгүй, архи уусан хүн өөрөө хүнтэй хэрүүл маргаан хийгээд ийм зүйл болсон. Залуу хүн аль алдахыг тэр гэхэв. Түүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал),

2.4. Гэрч А.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өглөө 12 цагийн үед нийт 16 хүнийг авч өөрийн эзэмшлийн “Истана” маркийн тээврийн хэрэгслээр “Ачит нуур” гэх газарт очиж орой 19 цагийн үед буцаж Ногооннуур сумын төвд ирсэн юм. Сумын төвд ирсний дараа бүх хүмүүсийг гэрт нь хүргэж хамгийн сүүлд Х.А, М.Хи хоёр үлдсэн. Би Х.Аийг гэрт нь хүргэх гэж явж байхад Х.А сумын дэлгүүрт очоорой би дэлгүүрээс нэг шил архи авна гэсэн. Тэгээд би сумын төвд барлах “Од” хүнсний дэлгүүрт очсон юм. Тухайн газарт тус сумын иргэн А явж байсан. Тэр үед А Х.Ат уулзаж “та надад 1 шил архи авч өг” гэж Ааас архи нэхсэн. Тухайн үед Х.А “танд архи авч өгөхгүй” гэж хэлэхэд А шууд Х.А руу дайрч, хэл амаар доромжилж, нүүрэн тус газраас толгойгоороо нэг удаа мөргөж цохиж зодож эхэлсэн. Дараа нь А, К хоёр нэг нэгний гадуур хувцасны захнаас заамдаж барьж авахад М.Х, И.Б бид гурав салгаж авсан юм. Дараа нь А, Х хоёр тухайн газраас дээшээ явчихсан. Зодоон болсон газарт И.Бк, А нар үлдсэн, би гэр лүү явчихсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дахь тал),

2.5. Гэрч М.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Бид нар зугаалгаас орой 19 цагийн үед сумын төвд ирж бүх хүнийг гэрт нь хүргэж буулган хамгийн сүүлд А бид хоёр үлдсэн юм. А бид хоёрыг Хайрат өөрийн эзэмшлийн Истана маркийн тээврийн хэрэгслээр гэрт нь хүргэх гэж явж байхад замд “Од” хүнсний дэлгүүрт зогссон юм. Тэр үед А машинаас бууж уг дэлгүүрт орсон ба хэсэг хугацааны дараа А, К хоёр гарч ирсэн. Тухайн үед К, Ат хандаж “та надад 1 шил архи авч өг” гэж Аийг явуулахгүй байсан. Дараа нь К нь Аийн нүүрэн тус газраас толгойгоороо нэг удаа мөргөж авсан. Тухайн үед А, К хоёр нэг нэгнийхээ гадуур хувцасны захнаас заамдаж барьж авсан. Тэр үед Хайрат, Бахытбек бид гурав салгаж авсан юм. Бид нар салгаж авсны дараа А, Кгаас зугтаж “Од” дэлгүүрийн хойд байрлах сүмийн газар тийшээ гүйж явсан, араас нь К, Бахытбек нар хөөж явсан. Би ч гэсэн араас нь гүйж очиход сүмийн газрын ард К, Аийг барьж тухайн газарт Аийг унагааж аваад толгойн зулай хэсгээс гараараа цохиж зодож байсан. Тэр үед Бахытбек бид хоёр салгаж авсан юм... ...А, Кн эрх чөлөөнд халдаж зодоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

2.6.Гэрч  И.Бахытбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Х.Аийг зодоогүй, харин А тэр хоёрыг зууралдаж байхад нь салгасан. Би Х.Аийг А хаана нь хэрхэн цохиж зодсоныг сайн санахгүй байна. Өөрөө бас согтчихсон байсан. Гэхдээ хэн хэнийх нь гарт ямар нэгэн зүйл байсан, байгаагүй гэдгийг нь би мэдэхгүй байна. Гадна бүрэнхий болсон байсан. Х.Аийн биед зулайны урд дунд хэсэгт учирсан 7 ширхэг оёдол тавиулсан гэмтлийг юугаар учруулсныг мэдэхгүй байна, гараараа зодсон байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20  дахь тал),

2.7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн хошууч К.Хын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 201 дугаартай “...1. Х.Аийн биед тархины доргилт, баруун гарын эрхий хуруунд хавдартай, зулайны урд дунд хэсэгт 7 ширхэг оёдол тавьсан шархтай, зүүн гарын дунд хурууны үенд, зүүн талын долоовор хуруунд тус тус шалбарсан, зүүн талын бүслүүр орчим шалбарсан, ар нурууны зүүн бүслүүр орчим хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Тухайн гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Х.Аийн биед үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дахь тал),

2.8. Яллагдагч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би тухайн өдөр өөрийн найз И.Бахытбекийн хамтаар 2 шил архи уугаад тэгээд нэлээд согтсон байсан. Түүний дараагаар дэлгүүр орж дахиж архи авах гэж байгаад Х.Атай тааралдаж түүнээс “архи авч өг” гэж нэхээд бид хоёр хэрэлдэж улмаар түүнийг зодож, тэр үед И.Бахытбек болон хажуугаар явж байсан хүмүүс салгасан байна. Ямар хүмүүс салгасан талаар дараа нь асуухад А.Хайрат, М.Хажыуали гээд манай сумын залуучууд салгасан байна. Би согтчихсон байсан учраас сайн санахгүй байна. Би Х.Атай сайн харилцаатай хуурай ах дүүгийн холбоотой байдаг. Тэр өдөр архинаас болж ийм зүйл болсон байна. Би Х.Аийг эхлээд духаараа мөргөөд дараа нь хоёр гараараа ээлжлээд л цохиж байснаа санаж байна. Ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Гарынхаа үений дээд хэсгээр цохиод шалбарсан байсан. Би уг хэргийг архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж үйлдсэн байна. Би Х.Атай ямар нэгэн өш хонзонгийн асуудал, таарамжгүй харилцаа, өр, авлагын зүйл байхгүй. ...Х.А надаас ямар нэгэн мөнгө нэхэмжлээгүй гомдолгүй гэж хэлсэн. Өөрийн гэм бурууг өөрөөр хэлбэл хохирогч Х.Аийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 10 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаартай “...Тус сумын 10 дугаар багийн иргэн Х овогтой К  нь БЗ90010138 регистрийн дугаартай. Ам бүл 5. А нь тус багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов. Урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал),

2.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

3. Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогоо (хавтаст хэргийн 52 дахь тал),

4. Иргэний үнэмлэх болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47-49 дэх тал),

5. Эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа  (хавтаст хэргийн 50 дахь тал) эрэг нотлох баримтууд болно.

3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Х.А, гэрч А.Хайрат, М.Х, И.Б, яллагдагч А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 7-8, 10, 13-14, 17-18, 20, 23-24, 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А  нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” гэх нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Х.Аийг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, гараараа толгойн тус газарт цохиж зодон, хохирогчийн биед тархины доргилт, баруун гарын эрхий хуруунд хавдар, зулайны урд дунд хэсэгт шарх, зүүн гарын дунд хурууны үе, зүүн талын долоовор хуруун, зүүн талын бүслүүр орчимд тус тус шалбарсан, ар нурууны зүүн бүслүүр орчимд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.  

5. Эрх зүйн дүгнэлт

5.1.Шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

5.2 Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Агийн нь архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Х.Аийг зодож, түүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Х.Аийн биед нь үүссэн гэмтэл  нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А нь хохирогч Х.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгчийн толгойгоороо мөргөх, гараараа цохих зэрэг идэвхтэй үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

5.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

5.6.  Иймд шүүгдэгч А хохирогч Х.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь үндэслэлтэй.

6.2. Хохирогч Х.А хор уршиг буюу эмчилгээний зардал нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд  “....ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн учраас шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 10 дахь тал)

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Аг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суудаг гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

2.3. Шүүгдэгч Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 52 дахь тал)

2.4. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргав.

2.5. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.6. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас, шүүгдэгч А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2.  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Хы Кг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ад 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран  мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ад сануулсугай.

4. Шүүгдэгч А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. 2313000000082 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б