Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С,

шүүгдэгч Р.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Даас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т к овогт Ры Ед холбогдох 2313000660078 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 10 минутад хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт сахиул ажилтай, тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т к овогт Ры Е, регистрийн дугаар ,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Е нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хууль сахиулагч буюу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Сыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,

1.1. Шүүгдэгч Р.Е мэдүүлэхдээ:  “..Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэв.

2. 2313000660078 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Саас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 01 дэх тал),

2.2. Эд зүйл хураан авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 3-4 дэх тал),

         2.3. Эд зүйлд /энгэрийн камерын бичлэг, өвлийн хүрэм/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт( хавтаст хэргийн 7-9, 102-103 дахь тал),

         2.4. Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан холбогдох баримтууд ( хавтаст хэргийн 12-15 дахь тал),

 2.5. Орчуулга хийсэн тухай тэмдэглэл ( хавтаст хэргийн 20-22 дахь тал),

 2.6. Хохирогч Х.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие тус өдөр томилгооны дагуу Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2 дугаар бага сургуулийн спорт зааланд 4 дүгээр багийн Засаг даргын сонгуулийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 15 цагийн үед үл таних залуу ирж гадаа нэг согтуу жолооч машинаар хүн мөргөөд зугтаад явах гэж байна гэхээр нь би заалнаас гараад очиход согтуу жолооч намайг мөргөчихлөө гэж эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Мөргөсөн гэх согтуу жолооч нь машинд суух гэж байхад би барьж авсан. Тэгээд жижүүрт мэдэгдэж замын байцаагч дуудаж, согтуу хүнийг бариад зогсож байхад “намайг явуул, чи муу архичин пизда, чи өөрөө архи уучихсан” гэж хэл амаар доромжилсон. Уг хүнийг явах гээд байхаар нь түүнийг гавлахаар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гавыг ашиглах гэхэд эсэргүүцэж, миний хамар руу баруун гараараа нэг удаа цохиж, миний энгэрийн камер газарт унасан. Тэр хооронд би уг хүнийг гавласан. Тэгээд замын байцаагч К.Нк, ерөнхий жижүүр С.Жк нар ирж согтуу хүнийг Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгсөн. ...Миний хамар шалбарсан, хамар болон толгой өвдөөд байна. ...Томилгооны дагуу хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байх явцад хэл амаар доромжилсон, хамар руу цохисонд гомдолтой байна. ...Тухайн үед иргэн Р.Е нь өөрийгөө жолоодох чадваргүй нэлээн согтуу байсан. Миний бие ажил үүргээ гүйцэтгэж явж байсны дагуу хууль ёсны шаардлагыг тавихад эсэргүүцэж, улмаар хэл амаар доромжилсон.

...Р.Еоос нэхэмжлэх зүйл байхгүй, надаас удаа дараа уучлалт гуйж ирсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 25, 27, 105 дахь тал),

2.7. Гэрч Б.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Саналаа өгөөд гарч ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу явган зорчигчийг шүргэсэн байна гээд тэнд байсан хүмүүс хэлж байсан бөгөөд 30-40 орчим насны залуу нэлээн согтуу цагдаа Стай хэрүүл үүсгэн, түүнд агсан тавьж байсан. Тэгэхээр нь би тэдний хажууд ойртож очиход нөгөө архи уусан залууг С гавласан байсан ба Сын тавьсан шаардлагыг эсэргүүцэж агсараад байх шиг харагдсан. Мөн Сын хамрын нуруу орчмоор шалбарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 33 дахь тал),

2.8. Гэрч Х.Беы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Саналаа өгөөд гадагшаа гараад ирэхэд тус сургуулийн хашаан дотор хөрш айлын залуу болох Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай С гэх цагдаатай хэрүүл үүсгэн түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар Сын толгой руу нэг удаа мөргөсөн. Сын хамрын нуруу хэсгээр шалбарсан харагдсан. ...Е нь С гэх цагдааг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж орилоод байсан. С та зүгээр бай, дуугаа бол гэхэд Е нь түүнийг тоогоогүй, хүч өгөөгүй эсэргүүцээд байсан. Е нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад тэнд явж байсан 2 хүнийг шүргэснээс болоод тэнд үүрэг гүйцэтгэж явж байсан С цагдаа Ед шаардлага тавиад байх шиг харагдсан. Сүүлд Е нь хүч өгөхгүй хашхираад байсан болохоор С нь түүний хоёр гарыг гавласан байсан” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 35 дахь тал),

2.9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн хошууч К.Хын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 110 дугаартай “...1. Иргэн Х.Сын биед хамрын нурууны зүүн талд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Иргэн Х.Сын биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Иргэн Х.Сын гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Иргэн Х.Сын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 47-48 дахь тал),

2.10. Иргэн Р.Еын согтуурлын хэмжээ шалгасан тухай тэмдэглэл ( хавтаст хэргийн 52 дахь тал),

2.11. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолтын хуулбар, тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын баталсан Өлгий сумын нутаг дэвсгэрт явган болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгооны хуулбар ( хавтаст хэргийн 73-84 дахь тал),

2.12. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол ( хавтаст хэргийн 101 дэх тал),

2.13. Шүүгдэгч Р.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай 4 дүгээр багийн даргын сонгууль болж байсан ба тухайн үед найзтайгаа хамт нэг шил архи хувааж уугаад Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар бага сургууль дээр болж байсан багийн Засаг даргын сонгууль дээр өөрийн 7456 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж очсон. Тухайн үед би нэлээн согтуу байсан, юу болсон талаар сайн Сгүй байна. Ямар ч байсан нэг хүнтэй хэрэлдээд маргалдаад зогсож байх үед тухайн сонгуулийн хамгаалалтад байсан цагдаагийн алба хаагч ирэхэд би тухайн цагдаатай маргалдаж байгаад тухайн цагдаа миний гарыг гавлах гэхэд нь би эсэргүүцээд тухайн цагдаагийн алба хаагчийн хамар тус газарт гараараа 1 удаа цохисон. Тэгээд тухайн цагдаатай хэрэлдээд зууралдаж байснаа санаж байна. Удалгүй жижүүрийн цагдаа нар ирээд намайг аваад цагдаагийн байгууллага дээр авч ирсэн юм.

...Би С гэх цагдаагийн алба хаагчийг зүс таньдаг бөгөөд С бид хоёрын хооронд ямар нэгэн таарамжгүй харилцаатай зүйл огт байхгүй. Миний бие тухайн үед гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цагдаагийн алба хаагч Х.Стай удаа дараа уулзаж уучлалт гуйсан. Тухайн үед цагдаагийн алба хаагч намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, мөн хүнтэй хэрэлдэж, маргалдаж, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан болохоор түүнийг таслан зогсоохын тулд надад шаардлага тавьсан гэж бодож байна. Би согтуу байсан болохоор түүнийг нь эсэргүүцсэн байх. Түүнээс биш надад цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэх ямар нэгэн шалтаг, шалтгаан байгаагүй. Миний бие урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, ахиж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, би гэм буруугаа сайн ухамсарлаж ойлгосон...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 дэх тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.14. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд: 

1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын  2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “...Тус багийн иргэн Р.Е нь /БЮ81101414/ тоот регистрийн дугаартай. Ам бүл-6 эхнэр, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 4-р баг, Их булан, 27-р гудамж, 9 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов .” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 128 дахь тал),

2. Шүүгдэгч Р.Еын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 129 дэх тал),

3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.15. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл,   эд зүйлд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Х.С, гэрч Б.Сергей, Х.Бегжан,  яллагдагч Р.Е нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, согтуурлын хэмжээ шалгасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар ( хавтаст хэргийн 1, 3-4, 7-9, 25, 27, 33, 35, 102-103, 105, 123-124,  дахь тал) шүүгдэгч Р.Е нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодож болохгүй гэж машинаасаа буухыг шаардсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Сын шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний биед нь халдаж хамрын нурууны зүүн талд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрх зүйн дүгнэлт

5.1.Шүүгдэгч Р.Е шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж хуульчилжээ.

5.3. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж заасан байна.

5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Р.Еын хууль сахиулагч, Х.Сын шаардлагыг үл биелүүлж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл нь “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт  хэргийн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэсэн шинжийг  бүрэн хангасан байна.

5.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хууль сахиулагчийг эсэргүүцэж, эрх чөлөөнд халдсан тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

5.6. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, прокурорын сонсгосон 2700 нэгжтэй тэмцэх хэмжээний 2.700.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

5.7. Иймд шүүгдэгч Р.Еыг  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

5.7.  Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

6.1. Хохирогч Х.С нь хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “....ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн учраас шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 105 дахь тал)

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүхээс шүүгдэгч Р.Еыг “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч Р.Е нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар  тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 70 дахь тал)

2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

2.4. Шүүх шүүгдэгч Р.Еын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.5. Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд  тайлбарлах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тк овогт Раы Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Еыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Р.Ед оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Р.Ед тайлбарласугай.

5. Шүүгдэгч Р.Е нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2313000660078 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй  болохыг тус тус дурдаж, эд мөрийн мөрийн баримтаар тооцогдсон СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.Б