Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч Б.Батцоож, хохирогч Х.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал,шүүгдэгч Г.******* түүний өмгөөлөгч Л.эцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

          аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2236000000033 дугаартай,178/2023/0064/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдөр *******-*******  аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******-ийн аймаг дахь салбар сургуулийн 1-р курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, аймгийн сумын багийн 9-5 тоотод оршин суух хаягтай, ******* ургийн овогт *******ийн ******* регистрийн дугаар:ДИ*******

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны орой   аймгийн Жаргалант сум Жаргалан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Ундарга” караокед Х.*******тай  маргалдаж, улмаар түүнийг гараараа болон пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

                1.Хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 30-нд “Баян-Ундарга” караокед найз Билгүүн түүний найз Боогий, ******* бид 4 сууж ууж, дуулж байгаад Билгүүн, Боогий 2 гараад АТМ орж мөнгө авахаар гарахад ******* надтай маргалдаж эхлээд гараараа цохисон. Тэгээд гараараа хаасан чинь пивоны шилээр толгойн тус газар цохиж цус гаргасан. Толгойгоо хамгаалж байхад гарын долоовор хуруу хугарсан. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 8-р хуудас/

2.Насанд хүрээгүй гэрч Д.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2022 оны 12 дугаар сарын 30-нд “Баян-Ундарга” караокед ороход Х.******* Г.******* нар 2 залуугийн хамт байсан. Х.*******ын толгой болон гарнаас цус гарсан байсан. Яасан гэсэн чинь Г.******* цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яагаад найз зодож байгаа юм гэхэд “яадий” гээд дайраад байсан.Тэгээд бид хэд такси бариад явсан гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

3. аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн ” Г.*******ын биед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт/хэргийн 25-р хуудас/

4. аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 72 дугаартай шинжээчийн “Х.*******ын биед зүүн гарын долоовор хурууны дунд шивнүүр ясны ташуу зөрөөгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, толгойн дагз хэсгийн хуйх болон баруун гарын бугуй, зүүн гарын алганы ард хэсэг тус бүр шарх, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хэргийн 34-р хуудас/

            5.Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Х.*******ыг зодож гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохиролд 200,000 төгрөг өгсөн. Хэрэгтэй эм тариа авч өгсөн байгаа.Хохирлын баримтыг үндэслэн төлж барагдуулах болно... гэх мэдүүлэг /хэргийн 47-р хуудас/

            6.Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлыг тогтоосон болон ял шийтгэгдсэн эсэхийг лавласан баримтууд /хэргийн 53-57-р хуудас/

            7.Хохирогч Х.*******ын эмчлүүлсэн тухай баримт хэргийн 64-69-р хуудас зэрэг баримтууд цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид 475,780 төгрөгийг төлсөн байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй болно.” гэв.

            Хохирогч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ Манай гэрт шүүгдэгчийн ар гэрийнхэн ирж 180,000 төгрөг дараа нь 123,000 төгрөгийн эм тариа авчирч өгсөн. Сүүлд 75,780 төгрөгийг хийсэн. Цаашид Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

          Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны орой аймгийн Жаргалант сум Жаргалан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Ундарга” караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.*******тай  маргалдаж, улмаар түүнийг гараараа болон пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

          Хохирогч Х.*******ад хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тухайн хэрэг учрал гарах үед шүүгдэгч Г.*******, хохирогч Х.******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоорондоо маргалдаж зүй бус харьцсан үйлдэл байгаа хэдий ч шүүгдэгч Г.******* нь хохирогчийг гараараа болон пивоны шилээр толгой тус газарт зодож гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...” гэх гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Х.*******аас нийт 1,195,780 төгрөгийн зардлыг шүүгдэгч Г.*******аас нэхэмжилсэн байх ба 180,000 төгрөг бэлнээр, 123,000 төгрөгийн эм тариа хүлээж авсан. Мөн 75,780 төгрөгийг дансаар хүлээн авсан нь тогтоогдсон байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс зүгээс “өсвөр насны хохирогчоос өмгөөлөгчид төлсөн 400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн.

Хохирогч Х.******* нь 18 насанд хүрсэн, төлбөрийн чадваргүй байдал тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.Харин  шүүгдэгч Г.*******аас хохирогчид 379,650 төгрөг төлсөн нь мөнгө шилжүүлсэн баримт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч Х.******* нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 88-р тал тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******ын байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,тус хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Г.******* нь их сургуульд 1-р курсын оюутан тул суралцаж байгаа байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй. Хохиролын хувьд шүүхээс тогтоосон хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно гэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Г.******* нь суралцаж байгаа нийтэд тустай ажил хийлгэх ял хэр зохимжтойг мэдэхгүй.Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна гэх,

Шүүхээс: Шүүгдэгч Г.*******т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, хохирогчид учруулсан гэмтэл, хор уршиг, хохирол төлбөрийн заримыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон улсын яллагчийн ялын санал, хувийн байдлуудыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь *******-ийн салбар сургуулийн 1-р курсын оюутан гэх боловч хэрэгт энэ талаар нотолсон ямар ч баримт авагдаагүй мөн гэр бүлийн гишүүд болон өөрөө ямар нэгэн орлого олдог аль эсвэл орлогогүй болохыг ч тогтоогоогүйг дурдах хэрэгтэй.

Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******т мэдэгдэж, хохирогчид 379,650 төгрөгийг төлснийг дурдаж хохирогч Х.******* нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ургийн овогт *******ийн *******ыг хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******т мэдэгдсүгэй.

4. Хохирогч Х.*******  нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.******* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС