Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/346

 

 

 

 

 

   2023         03         13                                       2023/ШЦТ/346

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,  

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гүндэгмаа,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Мөнх-Эрдэнэ,

шинжээч Д.Золзаяа,

шүүгдэгч Ц.Д., түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Г.Оргилмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ц.ийн Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00397 0541 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Ц.ийн Д..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д. нь 2022 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” төвийн урд замд Тоёота Приус 20 маркийн ........ УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөД.ий дүрэм зөрчиж, явган зорчигч Ж.Ж.ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д. мэдүүлэхдээ: “Тэр өдөр ахаасаа машиныг нь гуйгаад аваад явсан. Шөнө 02:00 цаг дөхөж байхад гарсан. “Асайт” захын урд явган хүний гарц дээр хальт зогсоод хүн байхгүй байхаар нь чигээрээ явж байсан чинь нэг юм түс гээд явсан. Нэгдүгээр эгнээ рүү машинаа тавиад, буугаад харсан чинь хүн мөргөсөн байсан тул сандарсан. Тэгээд Түргэн дуудсан. Тэр хавьд байсан хүмүүс Түргэн дууд гэж хэлж байсан. Тэгээд би харахад амьсгаатай, дээшээ хараад хэвтэж байсан. Би ах руугаа залгахад хоёр ах ирсэн. Цагдаа нар ирээд драггер багаж 2 удаа үлээлгэсэн. Тэнд байсан хүмүүс согтуу юм шиг байна гэж хэлж байсан. Драггер үлээлгэхэд эрүүл байна шүү гэж хэлсэн.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гүндэгмаа мэдүүлэхдээ: “Талийгаач манай нөхөр. Манайх ам бүл 5, 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. 1 нас 9 сараас 12 насны гурван хүүхэдтэй. Ц.Д. надад 7.800.000 төгрөг өгсөн. Гомдолгүй гээд бичээд өгчихвөл 1.000.000 төгрөг өгье гэж хэлж байсан. Би шүүгдэгчид уг нь нэг хашаа аваад өгчих гэсэн чинь тийм чадал байхгүй гэсэн. Би айлын хашаанд амьдардаг.” гэв.

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ц.Д. манайхаас гарахдаа эрүүл байсан.” гэв.

            Шинжээч Д.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөгч шилтэй цусыг бүртгэлийн ажилтанд хүлээлгэж өгөөд, бүртгэлийн ажилтан шинжээч нарт хуваарилж өгдөг. Манайд өгсөн цус солигдох боломж байхгүй. Шинжилгээ хийлгээрэй гэсэн цуснаас 4 мл-ийг шинжилгээнд аваад, 1 мл цусыг архивлаарай гэсэн зааврын дагуу архивт хийж хадгалсан. Драггер багаж нь амьсгалаас авсан. Манайх цуснаас авсан дээжээс шинжилгээ авсан. Цуснаас авсан шинжилгээ үнэн зөв заана.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гүндэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манайх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 28 дугаар гудамж, 602б тоотод бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 20 дугаар гудамж, 289 тоотод айлын хашаанд түрээс төлж амьдарч байна. Нөхөр маань энд тэнд халтуурны ажил олдвол хийчихдэг байсан. Ихэвчлэн барилгын туслах ажил хийж, ар гэрээ тэжээдэг байсан. Манай нөхөр бичиг үсэг мэддэгүй хүн байсан. Миний хувьд ажил төрөл байхгүй. Гэртээ 3 хүүхдээ хардаг. Хүүхдийн мөнгөөр амьдарцгааж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-88/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1821 тоот: “Талийгаач нь тархи, цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Цусанд 1.6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 112-123/,

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 999378 тоот: “Уг тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж, гэрэл, яндан, шүүлтүүр зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь урд салхины шил хагарч бутарсан, копут гол хэсгээрээ хонхойсон, урд гупер хагархай, гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага хангахгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, яндан, шүүлтүүр байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага хангахгүй нь уг зам тээврийн осол, хэрэгт ямар байдлаар нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна. Хэрэв уг зам тээврийн осол, хэрэгт нөлөөлөхөөр бол үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлж болох. Дээрх тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Дээрх системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 153-158/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3453 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Ц.Д. 24 эр гэж хаягтай цуснаас 3.9 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 3.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 141-142/,

мөн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3454 тоот: “Ц.Д.өөс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Уг цус нь О/1/ бүлгийн харьялалтай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 143-145/,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5548 тоот: “Ц.Д. гэж хаягласан ягаан өнгийн вакум хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. 2. 3454 дугаартай “Ц.Д. гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Ц.Д. гэж хаягласан шингэн цус болон 3454 дугаартай Ц.Д. гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоц нь хоорондоо тохирч байна.” гэх дүгнэлт,

- Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 176-177/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10-11/,

- Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 29/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гүндэгмаагийн тодорхойлолт /хх-ийн 45/,

- Гэрч Ц.Намууны мэдүүлэг /хх-ийн 99/,

- Гэрч Ж.Отгонтуяагийн мэдүүлэг /хх-ийн 102/,

- Ц.Д.ий гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 105-106/,

- Ц.Д.ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 188/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Д. нь 2022 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” төвийн урд замд Тоёота Приус 20 маркийн 24-52 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөД.ий дүрэм зөрчиж, явган зорчигч Ж.Ж.ыг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь:

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1821 тоот: “Талийгаач нь тархи, цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Цусанд 1.6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 999378 тоот: “Уг тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж, гэрэл, яндан, шүүлтүүр зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь урд салхины шил хагарч бутарсан, копут гол хэсгээрээ хонхойсон, урд гупер хагархай, гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага хангахгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, яндан, шүүлтүүр байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага хангахгүй нь уг зам тээврийн осол, хэрэгт ямар байдлаар нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна. Хэрэв уг зам тээврийн осол, хэрэгт нөлөөлөхөөр бол үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлж болох. Дээрх тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Дээрх системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой.” гэх дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3453 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Ц.Д. 24 эр гэж хаягтай цуснаас 3.9 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 3.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

мөн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3454 тоот: “Ц.Д.өөс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Уг цус нь О/1/ бүлгийн харьялалтай байна.” гэх дүгнэлт,

мөн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5548 тоот: “Ц.Д. гэж хаягласан ягаан өнгийн вакум хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. 2. 3454 дугаартай “Ц.Д. гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Ц.Д. гэж хаягласан шингэн цус болон 3454 дугаартай Ц.Д. гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоц нь хоорондоо тохирч байна.” гэх дүгнэлт,

- Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 176-177/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Д.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...Шинжээч Д.Золзаяа нь хатаасан цусыг 3453 гэсэн дугаараар хадгалсан гэж мэдүүлж байх боловч шинжээчийн 5548 тоот дүгнэлтэд Д.Золзаяа шинжээчийн гаргасан дүгнэлттэй харьцуулалт хийгээгүй, Ц.Д.ий цусыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд авсан бөгөөд тухайн эмнэлэгт согтолтын зэрэгтэй олон хүн үйлчлүүлж байдаг тул өөр Д. гэх хүний цустай солигдсон байх магадлалтай, хэргийн газарт гэрч нарын нүдэн дээр драггер үлээлгэхэд 0 хувьтай гарсан нь хөдөлшгүй нотлох баримт, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэлд хуруу шилний дугаар байхгүй, гэрлийн тусгал муу байснаас болж хүн мөргөсөн гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй, хохирогч нь хурдтай гүйсний улмаас шүүгдэгч тэр хүнийг харах боломжгүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй, Ц.Д. зогсох боломжгүй хурдтай явж байсан гэх нотлох баримт байхгүй зэрэгт үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй.” гэж тайлбарлан маргаж байна.

            2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд 07 цаг 45 минутад шүүгдэгч Ц.Д.ий биеэс биологийн дээж буюу 0.5 мл цус авсан байх бөгөөд үүнийг хуруу шилэнд авсан талаар тэмдэглэсэн байна. Улмаар мөн өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн, G40875185 дугаар бүхий хуруу шилтэй 0.5 мл цусыг шинжлүүлэхээр тус өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж, шинжээчийн тайлбарласанчлан тухайн байгууллагын үйл ажиллагааны дотоод журмын дагуу бүртгэлийн ажилтнаас холбогдох шинжээчид хуваарилсан үйл баримт тогтоогджээ.

Химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, шинжээч Д.Золзаяагийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3453 тоот дүгнэлтэд шинжээч томилох тухай мөрдөгчийн дээрх тогтоолын 2, 3 дугаар асуултын хариулт болгож, согтолтын зэргийг тогтоосон, мөн “Үзлэг ба шинжилгээ” гэх хэсэгт  нь “...Шинжилгээнд “Ц.Д. 24/эр” гэсэн хаягтай 5 мл хэмжээтэй хуруу шилтэй цусыг ирүүлсэн байна. /Зураг №1/...” гэсэн байх бөгөөд тухайн зурагт G40875185 дугаартай хуруу шил дүрслэгдсэн, мөн шинжээч Б.Тэнүүний 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3454 тоот дүгнэлтийн “Үзлэг, шинжилгээний явц” гэх хэсэгт “...Ц.Д.өөс авсан гэх хуруу шилтэй 0.5 мл цусыг Химийн шинжилгээний лабораториос хүлээн авч шинжилгээнд бэлтгэв.” гээд шинжээч томилох тухай мөрдөгчийн дээрх тогтоолын 1, 3 дугаар асуултын хариулт болгож, Ц.Д.өөс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байгаа эсэх болон цусны бүлгийн харьяаллыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, шинжээч нарын 3453, 3454 тоот дүгнэлтүүдэд дурдагдаж буй цус нь нэг эх сурвалжийн буюу нэг хүний цус болох нь тогтоогдож байна.

Шинжээч Б.Гантуяагийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5548 тоот дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс” хэсэгт “Биологийн шинжилгээний лабораторийн архивт байх №3454 дугаартай Д. гэж хаягласан хатаасан цус.” гэж тэмдэглээд үүнийг зургаар баталгаажуулсан ба “Ц.Д. гэж хаягласан шингэн цус болон №3454 дугаартай Ц.Д. гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоц нь хоорондоо тохирч байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Д.ий цусыг 3453 дугаартайгаар бус 3454 буюу удаах шинжээч Б.Тэнүүний дүгнэлтийн дугаартайгаар хатаасан байх ба “...миний гаргасан 3453 дугаартайгаар хадгалагдсан байх ёстой...” гэх шинжээч Д.Золзаяагийн тайлбар нотлогдохгүй байна.

Дээрх үйл баримтуудаас үзвэл 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Ц.Д. 24/эр” гэж хаягласан G40875185 дугаартай цус бүхий хуруу шилнээс авч хатаасан цус нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авсан шүүгдэгч Ц.Д.ий цустай ДНХ-ийн тогтоцын хувьд тохирч байгаа нь Ц.Д.өөс анх авсан цусны дээж нь шүүхийн шинжилгээний байгууллагад хүргэгдэхээс өмнө өөр бусад цусны дээжтэй солигдсон гэж үзэх, 5548 тоот шинжээчийн дүгнэлтээр 3453 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цусны дээжийг харьцуулан шинжлээгүй тул өөр цусны дээжтэй харьцуулсан гэж үзэх, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэлд хуруу шилний дугаар байгаагүй тул өөр хүний цусны дээжтэй харьцуулан шинжилсэн гэж тус тус үзэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болж байна.

Түүнчлэн, зам тээврийн осол болсны дараа 03 цаг 18 минутад Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч М.Сүхбаатар нь техникийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мөнхдалай, криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Э.Нямдаваа болон хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан хэргийн газарт үзлэг хийж, жолоочийг драггер багажаар үлээлгэхэд согтуурлын зэрэг 0%-тай гарч, уг нөхцөл байдлыг үзлэг хийсэн тэмдэглэлд, хошууч Б.Мөнхдалай нь Зам тээврийн осол дээр тогтоосон актад тус тус тусгасан, мөн 03 цаг 49 минутад ахмад Э.Нямдаваа нь хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан жолоочийн согтуурлын зэргийг шалгахад 0%-тай гарсан. Өөрөөр хэлбэл, нэр бүхий алба хаагч нар нэг драггер багажаар хоёр удаа согтуурлын зэргийг шалгахад согтуурлын зэрэг тодорхойлогдоогүй байх боловч энэ нь цусны харьцуулах шинжилгээгээр тодорхойлогдсон дүгнэлтийн үр дүнг үгүйсгэх үйл баримт болохгүй. Учир нь нэг драггер багажаар тодорхойлогдсон удаа дараагийн үр дүнг хөдөлбөргүй тогтоогдсон нөхцөл байдал гэж үзэхгүй ба шинжээчийн тайлбарлаж байгаачлан “...Цуснаас авсан шинжилгээ үнэн зөв заана. Манайх шинжилгээ хийдэг багажаа Стандарт, хэмжилзүйн газраар хянуултад тул алдах боломж, эргэлзээ байхгүй. Драггер багажийг хаана хянаж, шалгадаг талаар мэдэгүй байна.” гэсэн зэрэгт үндэслэн хүнээс авсан биологийн дээжийг ашиглан тодорхой шинжлэх ухааны арга зүйд үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, эсхүл амьсгалаар хэмжсэн нэг драггер багажийн удаа дараагийн үр дүнг дангаар үнөн зөвд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Прокуророос Ц.Д. нь Монгол Улсын Замын хөД.ий дүрмийн 3.4-т “Жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ.”, 3.7-ын а-д “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “Жолооч хөД.д аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн Ц.Д.д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 999378 тоот дүгнэлтээр 24-52 УНБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд техникийн шинжилгээ хийж, уг автомашины гаднах өнгө үзэмж, гэрлийн хүч муудсан байдал, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, яндан /шүүлтүүр/ байхгүй зэрэг нь техникийн шаардлага хангахгүй талаар тодорхойлж, гэрлийн тусгал муудсан нь үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлж болох ба тухайн нөхцөлд энэ нь нөлөөлөх хүчин зүйл болсон эсэхийг тогтоох боломжгүй талаар дурджээ.

Дээрхээс дүгнэн үзвэл тухайн тээврийн хэрэгслийн тодорхой эд ангийн доголдол, тэр дундаа гэрлийн хүчин чадал муудсан зэрэг нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй, шүүгдэгч техникийн нөхцөл байдалд маргаагүй ба жолооч Замын хөД.ий дүрмийн 3.4-т заасан шаардлагыг хангаагүй нь тус зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй гэж үзэхээр байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гэрлийн тусгал муу байснаас болж хүн мөргөсөн гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Харин камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан “1 минут 07 дахь секундэд дэлгэцийн баруун гар талаас зүүнээс баруун чиглэлийн 3 эгнээ замын 2-р эгнээгээр цагаан өнгийн хувцастай эрэгтэй алхаж орж ирэв.” гэх тайлбартай “2022-07-05, 02:54:05” гэсэн огноо, цагийг заасан гэрэл зураг, “...тээврийн хэрэгсэл уг эрэгтэйг 1 минут 17 дахь секундэд мөргөж байгаа нь харагдаж байв...” гэх тайлбартай “2022-07-05, 02:54:13” гэсэн огноо, цагийг заасан гэрэл зургаас тус тус харвал замын хөД. сийрэг, үзэгдэх орчин халхлагдаагүй байх ба (мөн шүүгдэгч нь яллагдагчаар “...осол болох үед бөглөрөл, түгжрэлгүй байсан, харагдах орчин чөлөөтэй, зорчих хэсгийн гэрэлтүүлэг ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн) 02:54:05 цагт эсрэг урсгалын 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү хөндлөн ташуу чиглэлтэй орох гэж яваа, улмаар 02:54:11 цагт буюу (02:54:13 цагт мөргүүлсэн) даруй 6 секундын дараа нөгөө урсгалын 3 дугаар эгнээ рүү орсон цайвар өнгийн хувцастай (шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2190 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтэд хохирогч цагаан өнгийн хүрэм, цагаан саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан нь тусгагдсан) хүнийг 3 дугаар эгнээнд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч урьдаас харах боломжгүй байсан гэж үзэх, эсхүл тухайн явган зорчигчийн үзэгдэх байдал өөр бусад биет зүйл, нөлөөллийн улмаас хязгаарлагдсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул жолооч Замын хөД.ий дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, “...хохирогч 2 секундэд замын нэг талаас эсрэг урсгалын 3 дугаар эгнээ хүртэл хурдтай гүйсний улмаас шүүгдэгч тухайн хүнийг харах боломжгүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй...” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг зөвтгөх үйл баримт тогтоогдоогүй.

Монгол Улсын Замын хөД.ий дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж заасан.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Д. нь тухайн цаг хугацаанд хөД.ий хурд хэтрүүлсэн эсэх нь техникийн нөхцөл байдлаас шалтгаалан тогтоогдоогүй байх боловч тээврийн хэрэгслийн урд буфер дэх бүртгэлийн дугаараас зүүн тийш 3-7 см зайд хагарал үүссэн, улмаар үүнээс эгц хойшоо капот гүн хонхойсон, урд салхины шилний төв хэсгээс зүүн тийш 7-8 см зайд цусны толбо үүссэн, салхины шилний зүүн хэсэг бүхэлдээ цуурсан зэргийг дүрсэлсэн гэрэл зургууд, Ц.Д.ий гэрчээр өгсөн “...би 55 орчим км/цагийн хурдтай явж байсан...”, яллагдагчаар өгсөн “...би ойролцоогоор 70-80 орчим км/цагийн хурдтай явж байсан...” гэх зөрүүтэй мэдүүлгүүд, Ц.Д.ий яллагдагчаар мэдүүлсэнчлэн “...үзэгдэх орчин гэхдээ бүдэг байсан...” гэсэн зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгвөл Ц.Д. нь орчны нөхцөл байдлыг харгалзан тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийн зохист хөД.ий хурдыг сонгож явсан гэж үзэхээргүй, Замын хөД.ий дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Ц.Д. нь Замын хөД.ий дүрмийн 3.7, 12.2, 12.3-т тус тус заасныг зөрчсөн нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж хангагдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул Ц.Д.ийг мөн хуулийн зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

            Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7.800.000 төгрөгийг өгсөн нь оролцогч нарын тайлбараар тогтоогдсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Д.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Ц.Д. нь 1 нас 2 сартай хүүхэдтэйг нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Ц.Д.ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Ц.Д.д шүүхээс хорих ял оногдуулж, уг  ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж өгнө үү гэсэн саналыг гаргасан боловч уг хуулийн хэм хэмжээг зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуульд заасан тодорхой нөхцөлийг хангасан хүнд хэрэглэж болохоор хуульд заасан тул өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, Ц.Д.ий тухайд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гэрлэсний бүртгэл хийгдээгүй байх боловч эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх хувийн байдал тодорхойлогдсон, шүүгдэгчийн тайлбарлаж байгаачлан “уг асуудлаас болж эхнэр салаад явсан” гэх нөхцөл байдал нь баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Ц.ийн Д.ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөД.ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Ц.Д.ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д.д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Д.ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

            5. Шүүгдэгч Ц.Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гүндэгмаа нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД