Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/402

 

 

 

 

 

 

 

 

   2023         03         22                                       2023/ШЦТ/402

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,   

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Г.А., түүний өмгөөлөгч Ш.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан И. овогт Г.ийн А.эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00762 0039 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, И. овогт Г.ийн А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А. нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны 170б байрны 59 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт сав болон уутны хамт 668,9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/,

- Сэжигтэн Б.Тэнүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20:00 цагийн орчимд гадуур пиво ууж байгаад 22:00 цагийн орчимд хонох газаргүй болчихоод найз Г.А. /Хүслэн гэж дууддаг/-ийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны 170б байр, 59 тоотод ирсэн. Ирэхээсээ өмнө Хүслэнтэй ярихад “гэртээ байна, хүрээд ир” гэсэн. Намайг Хүслэнгийн гэрт ирэхэд хуванцар сав болон хуванцар савтай өвсийг ширээний хажууд байрлуулсан байсан. Би тухайн өвснөөс 1 удаа сорсон ба хахаж цацаад байхаар нь больсон. Тухайн өвс нь Хүслэнгийн гэрт байсан ба Хүслэн надад Дархан-Уул аймгаас авч ирсэн гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-25/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27, 29/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 4-5/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 54/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5945 тоот: “Б.Тэнүүн, Г.А. гэж хаягласан шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол илрэв. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх-ийн 66-67/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5947 тоот: “2 гэсэн хаягтай гялгар уутанд ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 205,5 гр, 3 гэсэн хаягтай зүйлийн савтай жин нь 314,8 гр, 4 гэсэн хаягтай зүйлийн хуванцар савтай жин нь 48,7 гр, 5 гэсэн хаягтай зүйлийн савтай жин нь 99,9 гр байна. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 4 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ургамал мэт зүйл, 5 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх-ийн 71-72/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А. нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны 170б байрны 59 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт сав болон уутны хамт 668,9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Сэжигтэн Б.Тэнүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20:00 цагийн орчимд гадуур пиво ууж байгаад 22:00 цагийн орчимд хонох газаргүй болчихоод найз Г.А. /Хүслэн гэж дууддаг/-ийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны 170б байр, 59 тоотод ирсэн. Ирэхээсээ өмнө Хүслэнтэй ярихад “гэртээ байна, хүрээд ир” гэсэн. Намайг Хүслэнгийн гэрт ирэхэд хуванцар сав болон хуванцар савтай өвсийг ширээний хажууд байрлуулсан байсан. Би тухайн өвснөөс 1 удаа сорсон ба хахаж цацаад байхаар нь больсон. Тухайн өвс нь Хүслэнгийн гэрт байсан ба Хүслэн надад Дархан-Уул аймгаас авч ирсэн гэж байсан.” гэх мэдүүлэг, 

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5945 тоот: “Б.Тэнүүн, Г.А. гэж хаягласан шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол илрэв. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5947 тоот: “2 гэсэн хаягтай гялгар уутанд ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 205,5 гр, 3 гэсэн хаягтай зүйлийн савтай жин нь 314,8 гр, 4 гэсэн хаягтай зүйлийн хуванцар савтай жин нь 48,7 гр, 5 гэсэн хаягтай зүйлийн савтай жин нь 99,9 гр байна. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 4 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ургамал мэт зүйл, 5 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.А.эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.А.эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Г.А. нь бүтэн өнчин, эмээгийн хамт оршин сууж, эмээгээ асран тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч Г.А.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв. 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа АҮ8443754 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг, үзүүр хэсгээр цэнхэр канттай, өнгөгүй жижиг цэвэр усны сав 1 ширхэг, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай “өвс” гэх нэршилтэй 205,5 грамм ургамал, №3 гэж дугаарласан улаан өнгийн Coca Cola-гийн лого бүхий ундааны савтай “өвс” гэх нэршилтэй 314,8 грамм ургамал, №4 гэж дугаарласан Voyage гэсэн цэнхэр усны савтай “өвс” гэх нэршилтэй 48,7 грамм ургамал, №5 гэж дугаарласан цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай “өвс” гэх нэршилтэй 99,9 грамм ургамал зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1. Шүүгдэгч И. овогт Г.ийн А.ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А.эд 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Г.А. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа АҮ8443754 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа үзүүр хэсгээр цэнхэр канттай, өнгөгүй жижиг цэвэр усны сав 1 ширхэг, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай “өвс” гэх нэршилтэй 205,5 грамм ургамал, №3 гэж дугаарласан улаан өнгийн Coca Cola-гийн лого бүхий ундааны савтай “өвс” гэх нэршилтэй 314,8 грамм ургамал, №4 гэж дугаарласан Voyage гэсэн цэнхэр усны савтай “өвс” гэх нэршилтэй 48,7 грамм ургамал, №5 гэж дугаарласан цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай “өвс” гэх нэршилтэй 99,9 грамм ургамал зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД