| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/01586/И |
| Дугаар | 101/ШШ2019/01470 |
| Огноо | 2019-05-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2019/01470
201******* оны 05 сарын 20 өдөр Дугаар 101/ШШ201*******/01470 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хны /РД: 0000/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, Сын С /РД: 000000/,
Хариуцагч: тоотод оршин суух, Сын Н /РД: 0000000/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 44.408.558 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан,
Хариуцагч С.С, С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч С.С нь тус банктай 2014 оны 10 сарын 7-ны өдөр 150000*******312 тоот зээлийн гэрээ, 150000*******312-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 150000*******312-02 тоот барьцааны гэрээ, 150000*******312-03 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг жилийн 28.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.
20******* оны ******* дүгээр сард зээлдэгчийн хүсэлтийн дагуу С.Зыг хамтран зээлдэгчээс чөлөөлж Сын Нг хамтран зээлдэгчээр оролцуулах, зээлийн хүүг бууруулах, зээлийн гэрээний хугацааг сунгасан өөрчлөлт хийгдсэн.
Зээлийн барьцаанд ******* *******, ******* , ******* лол, 40 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001*******6 т бүртгэлтэй, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн ******* *******, ******* , ******* лол, ******* ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* т бүртгэлтэй, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан.
Хариуцагч С.С, С.Н нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 3.2.1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 6 сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй, хугацаа хэтрүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд С.С, Н.Н нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи гаргахгүй, төлбөр хийх боломжгүй байна гэх зэрэг тайлбар өгч зээл төлөхгүй байна.
201******* оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын 150000*******312 тоот зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн төлбөр нь үндсэн зээл 35.4**************.024 төгрөг, хүү 8.505.545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.*******8******* төгрөг, нийт 44.408.558 төгрөг байна. Зээлийн хүү 8.505.545 төгрөгөөс 505.545 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэхгүй болно.
Иймд хариуцагч С.С, Н.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 44.408.558 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.С, С.Н нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.С миний бие дүү Н.Нгийнхаа байрыг болон өөрийнхөө өмчлөлийн байрыг барьцаалан Хтай 2014 оны 10 сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлээ цаг тухайд нь төлж байсан боловч 2018 оны 6 сард харвалт өгч зээлийн төлөлт доголдсон.
100.000.000 төгрөгийн зээл аваад 1.000.000 төгрөг болгож төлсөн байна. Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл 35.4**************.024 төгрөгийг энэ ондоо багтаагаад төлж дуусгах хүсэлтэй байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч С.С, Н.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 44.408.558 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/үндсэн зээл 35.4**************.024 төгрөг, хүү 8.505.545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.*******8******* төгрөг/
Хариуцагч С.С нь Хтай 2014 оны 10 сарын 7-ны өдөр 150000*******312 тоот зээлийн болон баталгаат ипотекийн, мөн барьцааны гэрээг тус тус байгуулж эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 100.000.000 төгрөгийг жилийн 28.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи гэрээний талууд 20******* оны ******* дүгээр сарын 2*******-ний өдөр 150000*******312 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж хамтран үүрэг гүйцэтгэгч С.Зыг хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргээс чөлөөлж, С.Нг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулан, гэрээний хугацааг 20******* оны ******* дүгээр сарын 2*******-ний өдрөөс 36 сарын хугацаагаар сунган, зээлийг хүүг жилийн 25.8 хувь болгон өөрчилжээ.
/ХХ-ийн 6-35, 56-62 тал/
Уг зээлийн барьцаанд хариуцагч С.Н, Н.Солонго нарын өмчлөлийн ******* *******, ******* , ******* лол, /1*******21/, Улаанхуарангийн гудамж, ******* байр, ******* тоотод байршилтай, 28.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* т бүртгэлтэй, 1 өрөө бүхий орон сууц, мөн С.С, С.Зын нарын өмчлөлийн ******* *******, ******* , ******* лол, 40 тоотод байршилтай, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001******* т бүртгэлтэй, 2 өрөө сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2014 оны 10 сарын 7-ны өдрийн баталгаат ипотекийн болон барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
/ХХ-ийн 6-35, 56-62 тал/
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2014 оны 10 сарын 7-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,
мөн хуулийн 452 зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нар 2014 оны 10 сарын 7-ны өдрөөс хойш 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл 64.500.*******76 төгрөг, зээлийн хүүнд 66.821.150 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 212.0*******1 төгрөг тус тус төлсөн болон үүнээс хойш хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй талаар хэн аль нь маргахгүй байгаа болно.
Зээлдэгч буюу хариуцагч нар тодорхой хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй тул гэрээг цуцлах эрх бүхий этгээд болох банк гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрээг цуцлах мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж байсан бөгөөд зээлдэгч нь олгосон хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй тул банк гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.
/ХХ-ийн 32-34 дүгээр тал/
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 201******* оны ******* дүгээр сарын 2*******-ний өдөр дуусаж байх ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүү буюу урьд өмнө төлүүлсэн 212.0*******1 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч тал үндсэн зээл 35.4**************.024 төгрөг, хүү 8.505.545 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.*******8******* төгрөг тус тус нэхэмжилснээс хүүгээс 505.545 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул уг мөнгийг, мөн нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 403.*******8******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 212.0*******1 төгрөг, 201******* оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн төлбөрт төлсөн 177.000 төгрөг, нийт 1.2*******8.625 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.
Иймд хариуцагч С.С, С.Н нараас 43.10*******.************** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.2*******8.625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.2, 1*******, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 зүйлийн 452.1, 452.2, 453 зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.С, С.Н нараас 43.10*******.************** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.2*******8.625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450.1*******3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С, С.Н нараас 443.6************** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгосугай.
3. Иргэний хуулийн 175 зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.С, Н.Н нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд ******* *******, ******* , ******* лол, /1*******21/, Улаанхуарангийн гудамж, ******* байр, ******* тоотод байршилтай, 28.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* т бүртгэлтэй, 1 өрөө бүхий орон сууц болон ******* *******, ******* , ******* лол, 40 тоотод байршилтай, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001******* т бүртгэлтэй, 2 өрөө сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН