Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/01323

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр                   Дугаар 101/ШШ2019/01323                          Улаанбаатар хот

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                 

Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БХЗХТБАА холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.******* миний бие нь С.*******тай гэр бүл цуцалж, *******,752,700 төгрөгийг олгохоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ20*******/0******* дугаартай шийдвэр гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Миний бие нь ажилгүй байгаа ба 10 настай охиноо сургууль, дугуйланд нь хүргэж өгөх далимаар халтуур хийж, өөрийн боломжийн хэрээр өнгөрсөн хугацаанд 25,000,000 төгрөгийг төлж, одоо 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Охин бид хоёрт үлдсэн ганц үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоот орон сууцыг албадан борлуулахаар хөрөнгийн үнэлгээг “*******” ХХК-иар хийлгэж, Хөрөнгийн үнэлгээний № тайлан гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1.  Манай орон сууцыг 97,9 сая төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт бага байна. Манай байр нь хотын А зэрэглэлийн бүсэд Нарантуул захын хажууд байх ба эрэлт хэрэгцээ маш ихтэй, үнэлгээ өндөр юм. Гэтэл уг тайланд манай хажуу байр буюу 2000 онд ашиглалтад орсон ******* байрны 56 мкв орон сууцыг 85,0 сая төгрөг буюу нэг метр квадратыг 1,5*******,857 төгрөгөөр үнэлсэн мөртлөө 2004 онд ашиглалтад орсон манай орон сууцыг нэг метр квадратыг 1,472,180 төгрөгөөр үнэлсэн нь буруу юм.

2. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3.1-д “Хөрөнгийн биет байдалтай 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр газар дээр нь үзэж танилцсан. Хөрөнгийг үзэх үед хөрөнгийн төлөөлөгч байлцав” гэсэн нь худал юм. Учир нь тэр өдөр орой унтах гэж байхад хаалга тогшсон ба миний бие учраа хэлж, маргааш уулзахаар тохирсон боловч гэрт оролгүйгээр гаднаас зураг дарсан. Маргааш өдөр ирэх байх гэж хүлээсэн боловч ирээгүй, тайланг гаргасан байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоот орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийсэн “*******" ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний №» тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.3-т зааснаар гомдол гаргаж байгааг хүлээн авч, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагч ,, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр шийдвэрээр Б.*******өөс *******,000,000 төгрөг, тэмдэгийн хураамж 752,700 төгрөгийг тус тус гаргуулж С.*******д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх төлбөрөөс 26,366,500 төгрөгийг төлүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг төлбөр төлөгч Б.*******ийг удаа дараа төлөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол ******* дүгээр байрны ******* тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 20******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *******350537/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хураан авч, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үнийн санал өгөх тухай мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөгч үнийн саналаа хүргүүлээгүй, төлбөрөөс 514,000 төгрөгийг төлсөн. Хөндлөнгийн шинжээчээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/01 тоот тогтоолоор шинжээч “Мөнх-оргил трейд” ХХК-ийг томилоход дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 97,9 сая төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайланг тус албанд 2019 оны 3 дугаар сарын 12-нд ирүүлснийг талуудад 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэн Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д заасны дагуу үнэлгээчний үнэлсэн зах зэлийн үнийн 70 хувиар тооцож анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ,нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “*******” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ бодитой хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ20*******/0******* дугаартай шийдвэрээр ... зохигчид С.*******ын эзэмшилд байгаа 56-04 УНУ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашиныг өөрт нь үлдээж, *******,000,000 төгрөгийг ... тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулж, ... улсын тэмдэгтийн хураамжид Б.*******өөс 752,700 /70,200+682,500/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгохоор шийдвэрлэсэн байна. 

 

Энэхүү шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, 20******* оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.*******т хүргүүлж байсан байна.

 

, нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 20******* оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол”-ыг үйлдэж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах, 66,5 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220*******12448 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор уг орон сууцыг хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Дээрх ажиллагаа хийгдэх үед орон сууцыг 3 өрөө болгон зассан гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байсан байна. 

 

Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй тул , нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/01 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “*******” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилжээ.

 

“*******” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г ,нд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 3 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Б.*******т мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч Б.******* нь энэхүү хуульд заасан хугацааны дотор буюу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргажээ.

 

“*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3.1-д “Хөрөнгийн биет байдалтай 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр газар дээр нь үзэж танилцсан ...”, 3.2-т “...уг орон сууц нь том өрөө /гал тогооны өрөө хамтдаа/, жижиг өрөө, ариун цэврийн өрөөтэй, ...” гэж үнэлгээний зүйлийн талаарх тодорхойлолтод тусгасан байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар болон “Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол”, “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 2 өрөө боловч бодит байдал дээр 3 өрөө болгож засварласан болох нь тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд хөрөнгийн үнэлгээчин нь үнэлгээ хийж буй объект болох орон сууцанд орж үзэлгүйгээр тайлан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх бөгөөд энэхүү нөхцөл байдал болон хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******ийн гомдлын шаардлагыг хангаж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмаар дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулахыг хариуцагч ,нд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “*******” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г хүчингүй болгож, хуульд заасан арга, журмаар дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулахыг хариуцагч ,нд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.   

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2019/04987 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ