| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 181/2019/00391/И |
| Дугаар | 101/ШШ2019/01296 |
| Огноо | 2019-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2019/01296
2019 оны 05 сарын 03 өдөр Дугаар 101/ШШ2019/01296 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******,*******,******* тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод оршин суух, Боржигон овогт Бадарчийн ******* /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 64.927.324 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөөс мөнгөн төлбөр гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь оролцов.
ТОДОРОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.******* нь “ ББСБ” ХХК-тай 2013 оны 11 сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ1000/13/11/246 гоот Зээлийн гэрээний дагуу 28,500 ам долларыг, сарын 4%-ийн хүүгэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд талууд зээлийн гэрээнд 2014 оны .09 сарын 30-ны өдөр ЗНГ1000/14/09/059, 2015 оны 01 дүгээр сарын 05-ний өдор ЗГ1110/15/01/002 дугаар нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг тус тус байгуулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож: “” ББСБ ХХК болон иргэн Б.******* нарын хооронд 2013 оны 11 сарын 14-ний өдөр байгуулсан БГ1000/13/11/246 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу дор дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд: Ү- дугаарт Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоот 68.43 м.кв талбай бүхий 3 өрөө Б.*******ын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. “Өмгөөллийн Санхүүгийн хуулийн звлөх” ХХН болон “ ББСБ” ХХК нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЭШ/18-07/КМ-14 тоот Шаардах эрх болон Барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Б.******* болон “ ББСБ” ХХК нарын хооронд байгуулсан өдрийн байдлаар зээлийн гэрээний шаардах эрхийг “Өмгөөллийн Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д шилжүүлсэн болно. Шаардах эрх болон Барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдрийн байдлаар зээлдэгч Б.*******ын зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр 84.927.324 төгрөг төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд зээлдэгч Б.******* болон “Өмгөөллийн Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН нар харилцан тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зээлдэгч нь нийт шаардлагаас 77.000.000 төгрөгийг гэрээний Хавсралт №1-т заасан графикт хугацаанд төлсөн тохиолдолд төлбор авагч нь 7.927.324 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэхээр харилцан тохиролцсон билээ. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд нийг 20.000.000 төгрөгийг төлсөн боловч Хавсралт №1-т заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, мөн өнөөдрийн байдлаар төлбөрийг төлөхгүй зайлсхийсээр байна. Төлбөр авагчийн зүгээс гэрээнд заасны дагуу төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тул холбогдох хөнгөлөлтийг хүчингүй болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл нь 64.927.324 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу уурэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1,-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгүүлэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээний 2.2., 2 4. дэх заалтыг тус тус заасныг үндэслэн дор дурдсан нэхэмжлэлийг гаргаж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, ЗГ1000/13/11/246 тоот зээлийн гэрээ, БГ1000/13/11/246 тоот зээлийн барьцааны гэрээ, эвлэрлийн гэрээнд тус тус заасныг үндэслэн ЗГ1000/13/03/070 тоот зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээнд заасны дагуу төлөх төлбөрийн үүрэгт зээлдэгч Б.*******аас 64.927.324 төгрөгийг гаргуулан “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д олгуулж өгнө үү.
Зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийн дагуу гаргуулах мөнгөн төлбөрийг БГ1000/13/11/246 тоот зээлийн барьцааны гэрээнд заасны дагуу барьцаалсан барьцааны зүйл болон үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулан “Өмгөөллийн Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д олгуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрийн гэрээний төлбөрийн хуваарь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дуусах байсан. Төлсөн дүн 77.000.000 төгрөг. Хэрвээ энэ графикийн дагуу төлсөн бол бидний үзүүлэх хөнгөлөлт 7.927.324 төгрөг байсан. Гэрээ байгуулснаас хойш зээлдэгч Б.******* 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 24-ний 700.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16.000.000 төгрөг буюу нийт 21.700.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш үлдэгдэл төлбөрийг төлөхгүй удаа дараа зайлсхийж явсаар өнөөг хүрсэн. Хариуцагчийн хариу тайлбарт 21.800.000 төгрөг төлсөн гэсэн байна. Бидний 21.700.000 төгрөг төлсөн тооцооллыг шүүхэд өгсөн. Бид анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 64.927.324 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлдэгчийн төлөх ёстой 84.927.324 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 21.700.000 төгрөгийн хасаад 63.227.324 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 1.700.000 төгрөгөөр багасгаж байна. гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...”Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-өөс тус дүүргийн шүүхэд миний биеэс 64.927.324 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжпэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие анх “ ББСБ” ХХК-иас 28.500 ам.долларын зээл авч төлж явсаар улмаар төлөх боломжгүй болж зээлдэгч ББСБ нь барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн бөгөөд бид 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эвлэрэлийн гэрээ байгуулан долларыг төгрөгт хөврүүлэн 77.000.000 төгрөгийг графикт заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон юм. Энэ хугацаанд миний бие 21.800.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг графикт заасан хугацаанд төлж чадаагүй. Мөн энэ хугацаанд 800.000 төгрөгийг тус нөхөрлөлийн төлөөлөгчөөс өгсөн дансанд тушаасан бөгөөд тэрхүү мөнгөний тооцоо ороогүй байгаа тул 64.927.324 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэхүү мөнгөний баримтыг дүүгээсээ авч өгөх гэтэл мөнгө тушаасан баримт нь олдохгүй байгаа учир он сар өдрийг мэдэж байж шүүхэд хүсэлт гарган тодруулах шаардлагатай байна. Миний бие ажил ихтэй учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөө энэхүү нэхэмжлэлтэй холбогдох иргэний хэрэгт оролцуулах болно... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Кредит монгол ББСБ” ХХК-иас анх авсан зээл, зээлийн барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулж “Кредит монгол ББСБ” ХХК-иас шилжүүлэн авсан гэж байна. Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-ийн үйл ажиллагаа нь хууль эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төлбөр төлөгч Б.*******ын зээлийг шилжүүлж авсан нь хууль эрх зүйн туслалцаагаа үзүүлж байгаа хэлбэр мөн үү биш үү гэдэг дээр эргэлзээ байна. Б.*******аас Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-д шилжүүлсэн мөнгө байхгүй. “ ББСБ” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Тиймээс Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН нь санхүүгийн үйл ажиллагаа явуулж болж байгаа эсэх талаар шүүхээс анхаарч өгөхийг хүсэж байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан тал дээр бид юм ярихгүй. Тэр мөнгө яагаад Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-ийн нэр дээр орж болдоггүй юм. “ ББСБ” ХХК-тай ямар холбоотой юм гэдэг эргэлзээнүүд байна. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64.927.324 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөөс мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Б.******* 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “” ББСБ ХХК-тай 28.500 ам долларыг 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авчээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө зээлийн барьцааны БГ1000/13/11/246 тоот гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, *******,************** тоот 68.43 м.кв 3 өрөө орон сууц барьцаалсан байна. /хх-ийн 10-11 дүгээр тал/
“Кредит монгол ББСБ” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.*******т олгосон зээлийг шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д шилжүүлжээ. /хх-ийн 13 дугаар тал/
Уг шаардах эрхийг шилжүүлсний дараа Б.******* “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-тэй эвлэрлийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан байна.
Уг эвлэрлийн гэрээгээр 77.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон байгаа нь “Кредит монгол ББСБ” ХХК-аас 28.500 ам доллар буюу 84.927.324 төгрөгийн шаардах эрхийг “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа “”Кредит монгол ББСБ ХХК-иас авсан үндсэн зээлээс төлбөр хийгээгүй гэж тайлбарлажээ.
“Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН нь Б.*******аас 64.927.324 төгрөгийг гаргуулахаар шаардсанаа шүүх хуралдааны явцад 1.700.000 төгрөгөөр багасгаж, 63.227.344 төгрөг шаардсан байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Иймд хариуцагч Б.*******аас 63.227.334 төгрөг гаргуулж, “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлө” ХХН-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552.789 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 474.086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 зүйлийн 451.1., 123 дугаар зүйлийн 123.1.-д зааснаар хариуцагч Б.*******аас 63.227.334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.******* үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552.789 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 474.086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО