Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/445

 

 

 

 

 

 

   2023        03         30                                         2023/ШЦТ/445

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,  

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч-хохирогч Д.Ч.,

шүүгдэгч-хохирогч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан З. овогт Д.ийн Ч., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ы Б. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 0868 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 4 дүгээр байрны 45 тоотод оршин суух, ЧТ71031418 регистрын дугаартай, З. овогт Д.ийн Ч..

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27б дүгээр байрны 24 тоотод оршин суух, ЧИ87032518 регистрын дугаартай, Б. овогт Б.ы Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ч. нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн хойд талын зам дээр “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хохирогчийн нүүр лүү гараараа цохиж, шуу хэсэгт хазаж, толгой руу нь  тоосгоор цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн өөрийнхөө тээврийн хэрэгсэлд халдсан гэж Б.Б.ын ..... УНП улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн зүүн урд крылог хөлөөрөө өшиглөх, хойд крылог гараараа цохих зэргээр гэмтээж, нийт 510.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б. нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн хойд талын зам дээр “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хохирогч Д.Ч.ын эзэмшлийн ...... УАУ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн урд крылог хөлөөрөө өшиглөж гэмтээн нийт 430.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өнөөдөр миний бие 41-25 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ И-Мартын баруун талын туслах замаас давхар зураас давж эргэхээр тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцсон бөгөөд яг эргэх гэж байхад миний урд явж байсан тээврийн хэрэгсэлтэй хүн зогсоод байсан ба би гараараа яв гэж дохисон бөгөөд энэ үед тухайн хүн над руу гараараа салаавч гаргасан, намайг бацаанаар дуудаад байсан. Энэ үед манай эхнэр, хүүхэд байсан бөгөөд би машинаасаа гараад тухайн хүний тээврийн хэрэгсэл дээр очоод хаалгыг нь татах үед хаалга нь түгжээтэй байсан бөгөөд тэр ах өөрөө хаалгаа онгойлгоод бид хоёр машин дотор маргалдаад барилцаж авсан, бие биенийгээ боосон. Намайг татах үед би машин дотор нь ороход миний зүүн нүд рүү гараараа цохиод, миний зүүн гарын шуу хэсгийг шүдээрээ хазсан бөгөөд би тухайн ахаас холдоод, уурандаа тэр ахын баруун урд крылог хөлөөрөө өшиглөхөд тэр ах машинаасаа бууж ирээд миний тээврийн хэрэгслийн зүүн урд крылог хөлөөрөө өшиглөөд, хойд хаалганы харалдаа крылог гараараа цохиж гэмтээсэн. Энэ үед тухайн ах намайг ална гэж заналхийлээд байхаар нь би өөрийн тээврийн хэрэгслээ зогсоол дээр байрлуулаад, буцаж явган очоод тухайн хүний тээврийн хэрэгслийн зүүн урд крыло руу хөлөөрөө өшиглөсөн, Тэгээд би яваад өгөхөд тухайн хүн араас ирээд хуучнаар Анод банкны зогсоол дотор миний араас хөөгөөд байсан бөгөөд тухайн газарт байсан харуулын байрны ойролцоо байсан тоосгоор миний толгой хэсэгт цохисон. Тэгээд би өөрийгөө хамгаалахаар тухайн хүнийг тэвэрч унагаагаад байж байхад хүмүүс ирээд салгасан. Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

- Гэрч Б.Болормаагийн өгсөн: “Энэ үед манай нөхөр машинаасаа буугаад тухайн маргалдаад байсан хүний машин дээр очоод толгойгоо цээж хэсгээрээ машин хэсэг рүү орсон байсан бөгөөд би нэг их анзаараагүй. Энэ үед манай нөхөр тухайн тээврийн хэрэгслээс толгой, эсвэл нүднээс нь цус гарсан байдалтай гарч ирээд манай нөхөр тухайн хүний тээврийн хэрэгслийн урд крыло хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед машинаа өшиглүүлсэн хүн өөрийн тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирээд манай тээврийн хэрэгсэл дээр ирээд хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед манай машины ард хэсэгт зам түгжирсэн, мөн арын суудал дээр хүүхдүүд уйлаад байхаар нь нөхрөө машин дотроо суулгаад, би өөрөө унаад замын хойд хэсэгт байрлах зогсоолд орох гэж байхад нөгөө хүн араас гараараа даллаад “байж бай” гэж хэлээд байсан бөгөөд би нөхрөө зам дагуу буулгаад, би тээврийн хэрэгслээ аваад цаашаагаа зогсоол руу явсан бөгөөд хүүхдүүдээ машин дотор үлдээгээд наашаагаа хүрээд ирэхэд манай нөхрийн толгой хагарсан байсан бөгөөд тухайн муудалцдаг хүн гартаа тоосго барьсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Б.Б.ын биед баруун зулайн хуйханд шарх, зүүн доод зовхи, зүүн шуунд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2543 тоот дүгнэлт /хх-14-15/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,

- Хохирогч Д.Ч.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний бие өнөөдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, И-Март худалдааны төвийн хойд талын төв замаар Сансарын тунель чигтээ өөрийн эзэшмлийн 23-77 УАУ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй замын 3 дугаар эгнээгээр жолоо бариад явж байхад Приус 20 загварын тээврийн хэрэгсэл И-Март худалдааны төвийн баруун талын туслах замаас давхар  шугам давахаар чигээрээ орж ирээд эргэх гээд байсан болохоор би зам тавьж өгөөгүй бөгөөд уг машины жолооч над руу гар хуруугаараа чичээд байсан бөгөөд би зөрүүлээд гараараа салаавч өгөхөд тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь өөрийн тээврийн хэрэгсэл дотроос бууж ирээд миний хаалганы бариулыг татаад цонх руу гараараа цохиод байхаар нь би хаалгаа онгойлгоход намайг заамдсан бөгөөд би мөн заамдаад, бид хоёр заамдалцсан. Намайг боогоод байхаар нь би гарнаас нь шүдээрээ хазсан. Тэгээд миний машины урд хэсэгт гараараа цохилцсон. Хэд хэдэн удаа гараараа яаж цохисон талаар санахгүй байна, ямар ч л байсан цохилцсон юм. Тэгээд бид хоёр салаад цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгөөд цагдаа дуудсан бөгөөд би өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотроо суухад тухайн залуу өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотор суухаасаа өмнө миний тээврийн хэрэгслийн баруун гар талын крыло хэсгийг хөлөөрөө өшиглөөд, өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотор суухаар нь би буугаад, тэр залуугийн тээврийн хэрэгслийн зүүн крыло хэсэгт гараараа цохисон юм. Тэгээд тэр залуу өөрийнхөө тээврийн хэрэгслийг хүнд үлдээчихээд миний машин дээр гүйж ирээд миний машины хаалга руу өшиглөөд зугтаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

- Гэрч Б.Болормаагийн өгсөн “...манай нөхөр тухайн хүний тээврийн хэрэгслийн урд крыло хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед машинаа өшиглүүлсэн хүн өөрийн тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирээд манай тээврийн хэрэгсэл дээр ирээд хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Ч. нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн хойд талын зам дээр “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хохирогчийн нүүр лүү гараараа цохиж, шуу хэсэгт хазаж, толгой руу нь  тоосгоор цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн өөрийнхөө тээврийн хэрэгсэлд халдсан гэж Б.Б.ын 41-25 УНП улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн зүүн урд крылог хөлөөрөө өшиглөх, хойд крылог гараараа цохих зэргээр гэмтээж, нийт 510.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Б.Б. нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн хойд талын зам дээр “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хохирогч Д.Ч.ын эзэмшлийн 23-77 УАУ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн урд крылог хөлөөрөө өшиглөж гэмтээн нийт 430.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Ч., Б.Б. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Д.Ч. нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн хойд талын зам дээр “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хохирогчийн нүүр лүү гараараа цохиж, шуу хэсэгт хазаж, толгой руу нь  тоосгоор цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн өөрийнхөө тээврийн хэрэгсэлд халдсан гэж Б.Б.ын 41-25 УНП улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн зүүн урд крылог хөлөөрөө өшиглөх, хойд крылог гараараа цохих зэргээр гэмтээж, нийт 510.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

            шүүгдэгч Б.Б. нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн хойд талын зам дээр “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хохирогч Д.Ч.ын эзэмшлийн 23-77 УАУ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн урд крылог хөлөөрөө өшиглөж гэмтээн нийт 430.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өнөөдөр миний бие 41-25 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ И-Мартын баруун талын туслах замаас давхар зураас давж эргэхээр тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцсон бөгөөд яг эргэх гэж байхад миний урд явж байсан тээврийн хэрэгсэлтэй хүн зогсоод байсан ба би гараараа яв гэж дохисон бөгөөд энэ үед тухайн хүн над руу гараараа салаавч гаргасан, намайг бацаанаар дуудаад байсан. Энэ үед манай эхнэр, хүүхэд байсан бөгөөд би машинаасаа гараад тухайн хүний тээврийн хэрэгсэл дээр очоод хаалгыг нь татах үед хаалга нь түгжээтэй байсан бөгөөд тэр ах өөрөө хаалгаа онгойлгоод бид хоёр машин дотор маргалдаад барилцаж авсан, бие биенийгээ боосон. Намайг татах үед би машин дотор нь ороход миний зүүн нүд рүү гараараа цохиод, миний зүүн гарын шуу хэсгийг шүдээрээ хазсан бөгөөд би тухайн ахаас холдоод, уурандаа тэр ахын баруун урд крылог хөлөөрөө өшиглөхөд тэр ах машинаасаа бууж ирээд миний тээврийн хэрэгслийн зүүн урд крылог хөлөөрөө өшиглөөд, хойд хаалганы харалдаа крылог гараараа цохиж гэмтээсэн. Энэ үед тухайн ах намайг ална гэж заналхийлээд байхаар нь би өөрийн тээврийн хэрэгслээ зогсоол дээр байрлуулаад, буцаж явган очоод тухайн хүний тээврийн хэрэгслийн зүүн урд крыло руу хөлөөрөө өшиглөсөн, Тэгээд би яваад өгөхөд тухайн хүн араас ирээд хуучнаар Анод банкны зогсоол дотор миний араас хөөгөөд байсан бөгөөд тухайн газарт байсан харуулын байрны ойролцоо байсан тоосгоор миний толгой хэсэгт цохисон. Тэгээд би өөрийгөө хамгаалахаар тухайн хүнийг тэвэрч унагаагаад байж байхад хүмүүс ирээд салгасан. Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Болормаагийн өгсөн: “Энэ үед манай нөхөр машинаасаа буугаад тухайн маргалдаад байсан хүний машин дээр очоод толгойгоо цээж хэсгээрээ машин хэсэг рүү орсон байсан бөгөөд би нэг их анзаараагүй. Энэ үед манай нөхөр тухайн тээврийн хэрэгслээс толгой, эсвэл нүднээс нь цус гарсан байдалтай гарч ирээд манай нөхөр тухайн хүний тээврийн хэрэгслийн урд крыло хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед машинаа өшиглүүлсэн хүн өөрийн тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирээд манай тээврийн хэрэгсэл дээр ирээд хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед манай машины ард хэсэгт зам түгжирсэн, мөн арын суудал дээр хүүхдүүд уйлаад байхаар нь нөхрөө машин дотроо суулгаад, би өөрөө унаад замын хойд хэсэгт байрлах зогсоолд орох гэж байхад нөгөө хүн араас гараараа даллаад “байж бай” гэж хэлээд байсан бөгөөд би нөхрөө зам дагуу буулгаад, би тээврийн хэрэгслээ аваад цаашаагаа зогсоол руу явсан бөгөөд хүүхдүүдээ машин дотор үлдээгээд наашаагаа хүрээд ирэхэд манай нөхрийн толгой хагарсан байсан бөгөөд тухайн муудалцдаг хүн гартаа тоосго барьсан байсан.” гэх мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Б.Б.ын биед баруун зулайн хуйханд шарх, зүүн доод зовхи, зүүн шуунд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2543 тоот дүгнэлт,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Хохирогч Д.Ч.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний бие өнөөдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, И-Март худалдааны төвийн хойд талын төв замаар Сансарын тунель чигтээ өөрийн эзэшмлийн 23-77 УАУ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй замын 3 дугаар эгнээгээр жолоо бариад явж байхад Приус 20 загварын тээврийн хэрэгсэл И-Март худалдааны төвийн баруун талын туслах замаас давхар  шугам давахаар чигээрээ орж ирээд эргэх гээд байсан болохоор би зам тавьж өгөөгүй бөгөөд уг машины жолооч над руу гар хуруугаараа чичээд байсан бөгөөд би зөрүүлээд гараараа салаавч өгөхөд тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь өөрийн тээврийн хэрэгсэл дотроос бууж ирээд миний хаалганы бариулыг татаад цонх руу гараараа цохиод байхаар нь би хаалгаа онгойлгоход намайг заамдсан бөгөөд би мөн заамдаад, бид хоёр заамдалцсан. Намайг боогоод байхаар нь би гарнаас нь шүдээрээ хазсан. Тэгээд миний машины урд хэсэгт гараараа цохилцсон. Хэд хэдэн удаа гараараа яаж цохисон талаар санахгүй байна, ямар ч л байсан цохилцсон юм. Тэгээд бид хоёр салаад цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгөөд цагдаа дуудсан бөгөөд би өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотроо суухад тухайн залуу өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотор суухаасаа өмнө миний тээврийн хэрэгслийн баруун гар талын крыло хэсгийг хөлөөрөө өшиглөөд, өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотор суухаар нь би буугаад, тэр залуугийн тээврийн хэрэгслийн зүүн крыло хэсэгт гараараа цохисон юм. Тэгээд тэр залуу өөрийнхөө тээврийн хэрэгслийг хүнд үлдээчихээд миний машин дээр гүйж ирээд миний машины хаалга руу өшиглөөд зугтаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Болормаагийн өгсөн “...манай нөхөр тухайн хүний тээврийн хэрэгслийн урд крыло хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед машинаа өшиглүүлсэн хүн өөрийн тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирээд манай тээврийн хэрэгсэл дээр ирээд хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

            - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Д.Ч., Б.Б. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Баянзүрх дүүргийн прокуророос Д.Ч.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Б.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч-шүүгдэгч нар нь харилцан баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Ч., Б.Б. нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З. овогт Д.ийн Ч.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

    шүүгдэгч Б. овогт Б.ы Б.ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Ч.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

                шүүгдэгч Б.Б.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Д.Ч.ын нийт эдлэх ялыг 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч.т оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Б.од оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ч., Б.Б. нар нь торгох ялыг хууль болон шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч., Б.Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД