Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/234

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат,

Улсын яллагч: Ц.Майбаяр,

Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2211013590036 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

**** Монгол улсын иргэн, хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацааг хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар з үйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үдсэн 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ХМШ/100 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 07 cap 25 хоногийн ялаас хугацааны өмнө тэсэн суллагдсан

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7-н буудлын зам дагуу явж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч **** элэг, толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, баруун тохойд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211013590036 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт:  Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

             Хохирогч ****ийн “...Манай нөхөр **** хуурай дүү **** намайг 22 цаг 40 минутын үед Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэндээс авсан. ... Тэгээд **** машин барьж байсан дүүдээ явъя гэж хэлээд нөгөө хэдийнхээ хойноос нь яв гээд **** бид гурав хөдөлсөн. Тэгээд явж байхад 00 цаг өнгөрч байхад миний гар утас дуугараад 17 дугаар сургуулийн буудал өнгөрөөд хойд зүгт явж байхад манай гэрээс над руу залгасан. Тэгэхэд **** хэн залгаад байгаа юм гэж хэлээд миний гар утсыг булааж аваад нөгөө машин барьж байсан залуудаа өгсөн. Тэгснээ намайг үнсэх гээд байсан. Тэгэхээр нь би гар утсаа авъя гэхэд миний гар утсыг өгөхгүйгээр миний гэдэс рүү гараараа цохисон. Тэгээд би 2-3 минут юм ярьж чадахгүй машины урд суудал дээр эвхрэлдээд сууж байсан тэгээд би амьсгаа авах хэмжээнд болоод **** луу харсан чинь миний нүүр, уруул, эрүү, шанаа хэсэгт цохиод миний үснээс зулгаагаад доош нь дараад байсан. ...Би машинаас буугаад эд зүйлээ авахад **** бууж ирээд уучлал гуйгаад байсан тэгээд би замаар явж байсан машины урдуур нь ороод зогсоогоод цагдаа дуудуулсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 20х-21х),

             Гэрч **** ..**** эгчийгээ Чингэлтэйд хүргэж өгнө гэр лүү нь тийшээ яв гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй би архи уусан болохоор тийшээ очихгүй, өөр тийшээ явна гэсэн чинь би таныг хадмын чинь гэрт хүргэж өгнө гэж хэлээд намайг шууд Чингэлтэй рүү яв гэж хэлсэн болохоор би Чингэлтэй дүүрэг явсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7-н буудлын гэрлэн дохиогоор зүүн гар тийшээ эргээд явж байсан машины арын суудал дээр **** н өгөө эмэгтэйтэй маргалдаад зодоон хийгээд байх шиг байсан. Тэгсэн удалгүй нөгөө хамт явж байсан эгч нь машины арын суудлаас давж орж ирээд урд талын суудал дээр суугаад шууд машины хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би шууд машинаа зогсоосон. Тэгсэн нөгөө эмэгтэй машинаас буугаад замын эсрэг талд гараад чанга дуугаар орилж байгаад такси бариад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 27х-28х),

            Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №9993 дугаартай: “...****ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун тохойд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 32х-33х),

            Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх- ийн 20х-21х), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7-н буудлын зам дагуу явж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч **** элэг, толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, баруун тохойд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч ****ийн мэдүүлэг (хх-ийн 20х-21х), Гэрч **** мэдүүлэг (хх-ийн 27х-28х), Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №9993 дугаартай: “...****ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун тохойд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 32х-33х) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ****ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ****ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч **** нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 48.000 төгрөгийг шүүгдэгч ****аас гаргуулах нь зүйтэй байна.         

Иймд ****т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд  оногдуулж болох ялын төрлөөс торгох ял нь хөнгөн төрөлд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  хувийн байдал, цалин хөлс, орлого олох боломжтой эсэх  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэж ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1**** ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ****  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

  4. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 48.000 төгрөгийг шүүгдэгч ****аас гаргуулан олгосугай.

  5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т урьд авсан х