Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 112/ШШ2021/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,               

          Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Д.Ч

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.З, аймгийн ******* О.А

          Гуравдагч этгээд: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* А.А нарын хоорондын тус аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар Сумын Засаг даргыг огцруулах тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулан, ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч П.З, хариуцагч П.Зын өмгөөлөгч Б.Одбаяр, хариуцагч аймгийн ******* О.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч нь аймгийн *******, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдуулан тус аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар Сумын Засаг даргыг огцруулах тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулан, ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар маргаж байна.

          2. Д.Ч нь анх аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/67 дугаар  захирамжаар ******* сумын *******ар томилогдсон. Харин нэхэмжлэгчийг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар  2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн  ******* сумын Засаг даргын ажлаас огцруулсан байна.

          3. Нэхэмжлэгч  нь маргаан бүхий актыг 2021 оны  09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн  авч, тус шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

          4. Нэхэмжлэгч Д.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 2021 оны 09 эхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ******* сумын Ардчилсан намын дарга Алтангэрэл утсаар надтай ярьсан. Чи Монгол Ардын намын ухуулга сурталчилгаанд явж байсан Ууганцэцэг гэдэг эмэгтэйг хоёрдугаар цэцэрлэгт тогоочийн туслахаар ажилд оруулсан байна. Ажилд оруулах хүнийг би мэднэ, чамайг огцруулна гэж дарамталж утсаар хэрүүл хийсэн. Би ******* сумын *******ар ажиллаж байх хугацаанд Алтай хотын хөдөлмөрийн насны 17000 гаран хүн байдаг. Маш олон хүн *******тай уулздаг. Ажилд орох талаар 100 гаран хүний өргөдөл ирсэн байсан. 10 сар *******ар ажиллах хугацаанд 60 орчим хүнийг ажилд оруулсан. *******ар дамжаад бусад төсвийн албан газруудад тодорхой орон тоо гарсан нөхцөлд ийм мэргэжлийн боловсон хүчин байна гэдгийг хэлээд хуулийн хүрээнд ажлын байрны шаардлага хангаж байх юм бол тодорхой хэмжээгээр ажлаар хангаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцаанд ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасан. Тэгэхээр ажилд орохоор өргөдөл өгсөн хүмүүсийг хэн нь Ардчилсан нам, хэн нь Ардын намын хүн бэ гэдгийг хуулийн дагуу нягталж шалгах нь зохимжгүй. Ажилд орохоор ирсэн хүмүүсийн амьдрал ахуйг нь харгалзан үзээд тогоочийн туслахаар ажилд авуул яасан юм бэ гэж өргөдөл дээр нь цохолт хийсэн. Тэгээд хоёр дугаар цэцэрлэгт ажилд орсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй гэсэн хуулийг зөрчиж дарамталж эхэлсэн. Үүний дараа намайг Өмнөговь, Дундговь аймагт харилцан туршлага солилцох ажлаар томилолтоор явсан үед ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарыг нэг нэгээр нь олонхын бүлгийн ахлагч Ундарга Алтай ОНӨААТҮГ-ын дарга Э.Эын өрөөнд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.З, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Алтангэрэл нар төлөөлөгч нарыг нэг нэгээр нь дуудаад ажил албан тушаалаар нь барьцаалан, тендер төсөлж амлаж намайг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл би авсан. Тэгээд яваад ирэхэд 16 төлөөлөгчөөр албан ёсоор гарын үсэг зуруулсан байсан. Томилолтоор ажиллаад ирэхэд Ардчилсан намын бүлгийн хурлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд 09 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулсан. Хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Э.Э зохион байгуулсан. Хуралд бүлгийн гишүүдэд яагаад огцруулах асуудал зохион байгуулсан талаар Э.Э ярьсан. Энэ хурал дээр ямар асуудал яригдсан бэ гэхээр нэгдүгээрт ******* сумд болж байгаа асуудлын талаар төлөөлөгч нар мэдэхгүй байна. Хоёрдугаарт ажилд хүн оруулах гэхээр оруулахгүй байна. Гуравдугаарт Ардын намын архивд бүртгэлтэй хүнийг ажилд авсан байна. Дөрөвдүгээрт 11 дүгээр цэцэрлэгт хүн ажилд оруулж чадаагүй гэсэн зүйл хэлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, ******* сумын Ардчилсан намын дарга Алтангэрэл Засаг даргыг огцруулах асуудлыг бүлгээрээ хэлэлцэнэ. 16 хүн огцруулахаар гарын үсэг зурсан гэдгийг хэлсэн. Хоёрдугаарт төлөөлөгчдийн эрх ашиг хангагдахгүй байна, тойргийн асуудал дээр анхаар, мөн хувь хүний эрх ашгийг хангахгүй байна. Ажил, тендер, сум хөгжүүлэх сангаас зээл төлөөлөгч нарт өгөхгүй байна гэсэн асуудал ярьсан. Гуравдугаарт Монгол Ардын намын сурталчилгаанд явж байсан Ууганцэцэгийг ажилд авсан гэдгийг онцолж ярьсан. Ж.А гэдэг төлөөлөгч Түмэн багаас сонгогдсон. ******* сумд экскаваторын ажил хоёр удаа гарахад өөр хүмүүсээр хийлгэж байна миний экскаваторт ажил өгөөгүй гэсэн зүйл ярьсан. Харзат багаас сонгогдсон төлөөлөгч Б.Н миний хашааны газрыг шийдэж өгөөгүй гэдэг асуудал ярьсан. Энэ нь маргаантай газар байсан тэр нь нөгөө хүн дээр нь шийдэгдсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д гэдэг хүн залуучууд яагаад ийм асуудал яриад байна шийдэж болдоггүй юм уу гэдэг саналыг хэлсэн. Жаргалант багаас сонсгогдсон төлөөлөгч С.Б томилгоо, ажилд хүн авах талаар ярьж байна. Үүнийг болиоч, дээрээ ганхах юм бол доороо ганхана, эв эеийг хичээгээч гэдэг асуудал ярьсан. Жинст багаас сонгогдсон Г.Х гэдэг төлөөлөгч хууль бус зүйлээ болио гэдэг саналуудыг төлөөлөгч нар хэлсэн байдаг. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хуралдсан тогтоол дээр ******* сумын ******* Д.Ч нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 78.9 хувийн саналаар албан тушаалаас нь огцруулсугай гэсэн тогтоол гарсан. Олонхийн бүлэг дээр яригдсан асуудал бол ийм л асуудал яригдсан. Түүнээс Д.Чийн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой нэг ч асуудал яригдаагүй. Хурлын төлөөлөгч нарын тухайд надтай хамтран ажиллах бүрэн боломж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д тухайн Хурлын төлөөлөгчөөс *******д тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гаргах эрхтэй, 12 дугаар зүйлийн 12.1.7-д Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан *******, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах эрх нь байж байгаа. Энэ 10 сарын хугацаанд над дээр нэг ч төлөөлөгч асуулга тавиагүй. 22 дугаар зүйлийн 22.1.3-д Тэргүүлэгчид, хороо, түр хороо, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нийтлэг чиг үүрэг заасан байна. Энэ төлөөлөгч нар тодорхой хугацаанд хуралтайгаа ажилласан юм уу гэдэг асуудал байна. ******* сумын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдсан ээлжит бус хуралдаантай холбоотой асуудал байна. Энэ дээр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг зарлахдаа хоёр тэргүүлэгчид албан ёсоор зар хүргээгүй. Энэ нь анхнаасаа хуйвалдааны шинжтэй байсан. Х.С гээд Монгол Ардын намын бүлгийн дарга бол ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч. Энэ хүнд мэдэгдээгүй, энэ нь Х.Сын шүүхэд гаргаж өгсөн тайлбараар нотлогдож байна.  гээд Ардчилсан намын төлөөлөгч, тэргүүлэгч энэ хүнд бас хэлээгүй. Нийт 7 тэргүүлэгч байгаа, энэ тэргүүлэгчдээс өөрсдийнх нь нууц хуйвалдааны хурлыг хийхэд шийдвэр гаргах хүмүүсийг цуглуулаад Тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулсан. Тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээж миний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Засаг даргыг оролцуулах ёстой. Надад хурал болох гэж байгаа талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.З болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас албан ёсоор нэг ч зүйл хэлээгүй. Тэгээд нууцаар орой хуралдсан, тэрийг нь хэн ч мэдээгүй. Маргааш нь хурал зарласан, хурал зарласныг нь хэн ч мэдээгүй. Энэ зүйлүүд нь Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэг гэж байгаа. Энэ дэг дээр тодорхой заасан. Ээлжит бус хуралдааныг тодорхой хугацаатай байгаа. Энэ хүмүүс нь хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо судалгаа, шийдвэрийн төслийг хурлын тэргүүлэгч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, *******, түүний Тамгын газрын шаардлагад нийцүүлэн хуралдаан болохоос ажлын гурваас доошгүй хоногийн өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн барина. Энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй. Хуралдаанаар хэлэлцэх асуудал нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд хурлын эрх хэмжээ энэ дэгд заасны дагуу бэлтгэгдсэн, тогтоосон хугацаанд өргөн баригдсан байна гэж байгаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба хоёроос доошгүй хоногийн өмнө тухайн чиглэл хариуцсан хороо, хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгүүдэд хүргүүлнэ гэж байна. Энэ асуудлуудыг хийгээгүй, нууцаар явсан. 11.6-д Хурлын төлөөлөгч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хурлын нарийн бичгийн даргад  биечлэн мэдэгдэнэ гэж байгаа. Энэ хурал тэргүүлэгчдийн хурлаар товоо зарлаад хуралдахдаа тэргүүлэгчдээ зарыг нь хүргээгүй. Энэ чинь тодорхой хугацаатай, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтэй. Чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол чиг үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой холбогдох материалыг Тэргүүлэгчдэд ч бэлдэж өгөөгүй, дээр нь гарсан хойно нь төлөөлөгч нарт материал хүргэлгүйгээр нууцаар олонхийн бүлгийн хэсэг огцруулъя гэсэн 15 хүнд зараа хүргэсэн, эсэргүүцэж байсан хүмүүст нь бүлгийн хурал гэж дуудсан. Хурлын тэмдэглэл дээр байгаа. Энэ чинь бүлгийн хурал болоод байгаа юм уу, сумын хурал болоод байгаа юм уу гэдгийг асуусан төлөөлөгч нарын асуулт байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ээлжит бус хуралдааныг 14 хоногт, Засаг даргыг огцруулах бол 15 хоногийн дотор хурлыг зарлах ёстой. Тэгэхээр би 15 хоногтоо багтаж хуралдах юм байна гэж ойлгосон. Энэ заалтыг зөрчсөн. Тэгээд Ардын намын бүлгийн нэг ч хүнд хэлээгүй, татгалзсан хүмүүст нь хэлээгүй хуралдсан, хуралдахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгтэй хамт зөрчсөн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хурал хуралдах ёстой. Хуулиар зохицуулаагүй зүйлүүдийг хуралдааны батлагдсан дэгээр зохицуулдаг. Энэ дэгээ ч зөрчсөн, хуулиа ч зөрчсөн байна гэж үзэж байна. Тэгэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д  асуудал хэлэлцэж шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцоно гэж байгаа. Энэ эрхийг мөн зөрчсөн. 12.1.2-д хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах гэж заасан зүйлүүдийг зөрчсөн. Тэгэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд халдсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж заасан. Төлөөлөгч Б.Доржпалам бүлгийн хурал болж байгаа юм уу юу болоод байна гэдэг байдлаар асуудал ярьсан байдаг. Төлөөлөгч нар ээлжит бус хуралдааны тов хүргүүлээгүй хуралдуулах нь зөв юм уу гэдэг талаар санал хэлсэн байгаа. Түмэнжаргал төлөөлөгч, тэргүүлэгч би өчигдөр байсан намайг тэргүүлэгчдийн хуралд ч оролцуулаагүй, өнөөдрийн хурлын тов ч хэлээгүй тийм учраас би энэ хуралд оролцохгүй гээд гараад явсан байдаг. Хурал эхлээд явахад Ардчилсан намын бүлгийн дарга Э.Э Засаг даргыг огцруулах тухай саналыг уншихдаа ******* сумын ******* Д.Чт улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа тул асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэж хэлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргасан. Хурлын тогтоол гаргахдаа чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн байдлаар тогтоол нь гарсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д ******* гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны *******д хүргүүлнэ гэж заасан. Тэгэхээр энэ хүмүүс ямар чиг үүрэг хэрэгжүүлээгүй талаар юу яриад байна. Хурлын тэмдэглэл, хурлын бичлэг зэргийг сонсоод үзэхээр энэ асуудал яригдаагүй. Би ямар хууль зөрчсөн юм. Хууль зөрчсөн бол шүүхийн тогтоолоор батлагдсан байх ёстой. Тийм зүйл байхгүй байна. Гэмт хэрэг хийсэн нь шүүхийн тогтоолоор нотлогдсон байх ёстой тийм зүйл байхгүй. Тэгээд чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн асуудал ярьж байгаа. Чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гээд баахан асуудал ярьчихаад жилийн эцсийн хурал болсон. Энэ хурал дээр 79 хувь хангалттай гэж дүгнэсэн байгаа. Тэгэхээр сумын ******* 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажилсаг Алтайчууд гээд мөрийн хөтөлбөр боловсруулаад 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад явж байсан. Энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Ухаалаг Алтайчууд, Эрүүл Алтай хот, хашаандаа сайхан амьдаръя, Хотын стандарт гээд нэлээн олон туслах дэд хөтөлбөр боловсруулаад явж байсан. Энэ талаар хагас жилийн тайлангийн хурлыг иргэдэд 100 хоногийн ажлын тайланг тавьсан. Энэ нь бүх материалыг хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газар өгсөн. Энэ нотлох баримтуудыг би шүүхэд гаргаад өгсөн. 10 сарын энэ ажиллах хугацаанд хийгдсэн ажлын тайлан бүх зүйлийг гаргасан материалыг өгсөн. Энэ материалтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ч танилцаагүй, төлөөлөгч нар ч танилцаагүй, ******* ямар ажил хийгээд байсан талаар энэ хүмүүс танилцаагүй. Танилцаагүй байж яагаад энэ хүмүүс ийм дүгнэлт гаргах болов гэдэг нь сонирхолтой байна, хийгдэх ажил хийгдээд явж байсан. Миний ажлыг авсны дараа сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг сумын Засаг даргын Тамгын газрын шийдвэрийн биелэлт гаргадаг ажилтнуудын гаргасан энэ тайлангаар 87.6 хувиар хангалттай гэж дүгнэсэн байдаг. Энэ 87.6 хувь гэдэг зүгээр гаргаад тавьдаг тоо биш. Үүнийг гаргахдаа аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр журам шинэчлэн батлах тухай захирамж гарсан байдаг. Энэ захирамжаар бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх журмыг аймгийн ******* энэ захирамжаар баталсан. Энэ захирамжаар тэр үнэлгээний дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газраас Засаг даргын мөрийн хөтөлбөр 87.6 хувийн биелэлттэй байна гэж гаргаж өгсөн.  Намайг огцруулсны дараа ажил албан тушаалд орсон хүмүүсийг шүүхэд албан ёсоор хэлье гэж бодож байна. Ц.Б төлөөлөгч ажлаа хийгээд байж байсан Т.Л гэдэг хүнийг ажлаас халаад Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын дарга болсон. Д.Э гэдэг төлөөлөгч нэгдүгээр арван жилийн сургуулийн сургалтын менежер болсон. Э.Тэрбиш гэдэг төлөөлөгч хоёрдугаар сургуулийн захирал болсон. Д.Г төлөөлөгч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. С.С төлөөлөгчийн дүү нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын захирагчийн ажлын албанд мэргэжилтнээр ажилд орсон. Б.С төлөөлөгчийн нөхөр Доной гэдэг хүн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар томилогдсон. Ц.Д гэдэг төлөөлөгчид 12,500,000 төгрөгийн тендер өгсөн. П.З хурлын дарга хурлын авто машиныг хувьдаа авсан. Үүнтэй холбоотой асуудлыг дараагаар нь хуулийн байгууллагад хандана гэсэн бодолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

           5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ч 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын Б/67 дугаартай захирамжаар ******* сумын *******ар томилогдон ажилласан. Хоёр нэхэмжлэлийн шаардлагын агуулга явж байгаа. Маргаан бүхий захиргааны актаар Д.Чийг ******* сумын Засаг даргын ажлаас чөлөөлж, түүний хууль ёсны эрх ашгийг хөндсөн байдаг. Акт нь хууль бус болохыг дараах байдлаар тайлбарлая. Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг авч үзэх юм бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт Засаг даргыг огцруулах санал гаргаж аймаг, Нийслэлийн *******д уламжлах эрхийг дурдсан. 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалт тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах гэсэн заалтыг баримталсан. 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална гэсэн заалтыг баримталсан. 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт буюу ******* нь хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны ******* хүргүүлнэ гэсэн заалтыг баримталсан. 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн ийм хуулийн заалтыг баримтлаад захирамжлах хэсгийн 1 дэх хэсэг Д.Ч нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул оролцсон нийт төлөөлөгчийн 68,9 хувийн саналаар албан тушаалаас нь огцруулав гэсэн тогтоол гарсан байдаг. Энэ захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны аливаа үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой гэсэн, 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бол дээрх тогтоол нь хууль бус болох талаар дараах тайлбарыг хэлье. Нэгдүгээрт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг баримталсан байдаг. 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл байдаг. Хх-9-рт Д.Ч гуайн нэхэмжлэлтэйгээ хамт гаргаж өгсөн нотлох баримтаар хавсаргасан хурлын тэмдэглэлд Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг уншиж танилцууллаа гэсэн байдаг. Төслөө төлөөлөгчдийн саналаар баталгаажуулаагүй болохыг нотлох хурлын тэмдэглэлд тухайн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тамга дараад баталгаажуулсан тэмдэглэл байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хурлын дэг байгаа. Хурлын дэгийн 16.4 дэх заалтад хуралдааны явцын тэмдэглэл зөв бичигдсэн эсэх, үнэн зөвийг хуралдааны нарийн бичгийн дарга хариуцна гэсэн заалт байна. Энэ нарийн бичгийн дарга хариуцаад гарын үсгээ зурсан тэмдэглэлийг Д.Ч гуай гаргаж өгсөн. Тухайн тэмдэглэл нотлох баримтын шаардлага хангаж байна. Тэр тэмдэглэл дээр хуралдааны тогтоолоо батлаагүй байдаг. Нотлох баримт шинжлэн судлуулахад CD уншихад тогтоолоо баталгаажуулаагүй, зөвхөн саналаа хэлэлцэж байгаа болох нь харагддаг. Хавтаст хэргийн материалын 28 дугаар хуудсанд тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн. Энэ гаргаж өгсөн тэмдэглэлийг харах юм бол эрх мэдэл, албан тушаал надад байна. Тамга, тэмдэг надад байна гэдэг байдлаар хандсан байдал харагдаж байна. Хоёр өөр төрлийн хурлын тэмдэглэл нотлох баримтаар авагдсан байдаг. Тухайн хоёр дахь удаагаа гаргаж өгсөн тэмдэглэл дээр тогтоолын төслөө батлаад байгаа юм шиг үг, үсгийг нэмж бичсэн. Тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлэх эсэх асуудал нь шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээрээ дүгнэлт хийх байх гэж бодож байна. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт хуульд нийцсэн тогтоолын төслийг батлаагүй буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Дараагийн дугаарт тухайн тогтоол дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг үндэслэл болгосон. ******* гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны *******д хүргүүлнэ гэж заасан. Тогтоолын нэг дэх заалтад чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй учир огцруулж байна гэдэг асуудлыг ярьдаг. Хариуцагч тал чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг асуудлыг яриад байгаа. Мөн хариуцагч тал болон хариуцагчийн өмгөөлөгч Ардчилсан намын бүлэг саналаа ирүүлсэн гэж байна. Тэд нар бол гарын үсгээ зураад саналаа өгч болно. Тэр бол зөвхөн санал шүү дээ. Энэ саналыг хэр үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэж байгаа байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаа. Санал нь хууль тогтоомж, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг асуудлыг ярьдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Хэргийн материалаас харахад  Д.Ч гуайг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт буюу хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй. Хавтаст хэргийн материалд энэ талаарх нотлох баримт байхгүй. Тухайн захиргааны актыг гаргахаасаа өмнө ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох зөрчлийг тогтоосон байх ёстой. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүрэг чинь нэлээн олон хүрээ бүхий чиг үүрэг байдаг. Энэ чиг үүргээс аль чиг үүргийг хэрэгжүүлээгүй болох нь тодорхойгүй нөхцөл байдалд тухайн захиргааны актыг үйлдэхдээ энэ хуулийн заалтыг баримталсан. Үүнийг тогтоогоод тухайн актаа үйлдэх ёстой байтал тогтоож чадаагүй, үүнтэй холбоотой тайлбараа өнөөдөр өгч байгаа боловч нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр ярьсан асуудал, гаргаад байгаа захиргааны акт нь бодит байдал нийцэхгүй, тохирохгүй захиргааны акт яваад байна гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Гэрчээр өгсөн намын бүлгийн дарга Э.Эын мэдүүлгээс харахад огцруулах саналыг уншиж танилцуулаагүй гэж гэрчээр мэдүүлдэг. Энэ хүн худлаа ярьж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Өөрөө болохоор улс төрийн шалтгаанаар гэж тайлбарлаад хэлсэн байж одоо огцруулах саналын талаар уншиж танилцуулаагүй гэж мэдүүлсэн. Мөн хавтаст хэргийн материалд мэдүүлэг авсан гэрч Г.Х-ийн мэдүүлэг хх-215, гэрч С.Б-ийн мэдүүлэгт 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын хэлэлцэх асуудлын талаар, ******* ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох талаар холбогдох баримт бичиг бид нар хүргэгдээгүй. Хх-51-86-рт ******* сумын ******* Д.Чийн ажлын тайлан, хх-96-рт гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, хх-112-рт Засгийн газрын 2020 оноос 2021 оны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөний биелэлт, хх-137-189-рт ******* чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байсан талаарх баримтууд хавтаст хэргийн материалд авагдсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар тогтоол байгаа. Энэ Ардчилсан намын эвслийн бүлэг өөрсдөө чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж огцруулчихаад 2021 оны Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхдээ 79.3 хувиар хангалттай гэж дүгнэсэн байдаг. Мөн тус хурлын тэмдэглэлээс харахад ******* чиг үүргээ хангалттай биелүүлж байсан гэсэн хурлын тэмдэглэл хавтаст хэргийн материалд авагдсан. Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой ажлыг хийгээгүй, баталгаажуулаагүй гэдэг асуудал ярьж байна. Энэ хурлын тэмдэглэлийг хэн ч үйлдээд оруулаад ирэх боломжтой. Энэ дээр шүүх бүрэлдэхүүнийг анхаараасай гэж хүсэж байна. Өмгөөлөгч авснаас хойш тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэл гарснаас хойш 11 сард гарсан хурлын тэмдэглэл байгаа. Зүй нь бол тэрийгээ өмнө нь тогтоочихоод 09 дүгээр сарын 21-ний өдрийн актаа үйлдэх ёстой байсан байх. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг баримталсан байдаг. Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан. Энэ нь хавтаст хэргийн материалаас харах юм бол огцруулах саналд гарын үсэг зурсан баримт байгаа хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангаж, саналыг хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлж оролцоогүй. Хурал хууль бус болсон талаарх хуулийн үндэслэлийг тайлбарлая. Мөн тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно гэж заасан. Үүнийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газар тайлбартаа гуравны хоёрын шаардлага хангасан гэж бичсэн байдаг. Гэтэл 23.3 дахь хэсгийн шаардлага нь Тэргүүлэгчдийн гуравны хоёроос доошгүй буюу 31 төлөөлөгчийн доод тал нь 21 төлөөлөгч шаардсанаар хурал хуралдуулах ёстой. Хууль ёсны дагуу хуралдсан мэтээр Засаг даргын Тамгын газраас тайлбартаа дурдсан байдаг. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаас Тэргүүлэгчид 15 хоногийн өмнө хуралдаж ээлжит бус хуралдааны тов гаргах ёстой байтал 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж тов гаргасан, тов гаргахдаа 09 дүгээр сарын 21-ний өдөр буюу нэг хоногийн зайтай тов гаргасан. Хуульдаа 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах хуулийн хугацаа байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална гэж байгаа. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдааныхаа дэгийг баталсан. Хурлын үндсэн зарчим байгаа, хууль дээдлэх зарчим, цөөнхийн саналыг хүндэтгэж, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх, хуралдааны ил тод нээлттэй байдлыг хангах зарчмыг зөрчиж явуулсан. Мөн намын бүлгийн дарга гэрч Х.Сын өгсөн мэдүүлгээр манай намын төлөөлөгч нарт ганц ч хурлын тов мэдэгдээгүй, бусад төлөөлөгч нарт ч тов хүргэгдээгүй, утсаар ч яриагүй, ил тод нээлттэй явуулаагүй. Бид нар тухайн хурлыг хууль бус явуулсан гэж бодож байна гэж гэрчээр мэдүүлэг өгдөг. Хурлын тэмдэглэл дээр ч тодорхой ярьдаг. Х.Сын мэдүүлгээр хариуцагч талын хэлээд байгаа тайлбар үгүйсгэгддэг. Утсаар бүгдэд нь мэдэгдсэн гэдэг. Ардын намын ганц ч хүнд мэдэгдээгүй болох нь тухайн гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Мөн тухайн хуралдааны дэгийн 11 дүгээр бүлэгт хуралдааны тов, ирц, бэлтгэлийг хангах гэсэн заалт байгаа. 11.2-д бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хуралдуулж хуралдаан болох өдөр газар, хэлэлцэх асуудлыг дурдаж нийтэд болон төлөөлөгчид албан ёсоор мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Хуралдаан хаана болох нь хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоос харагддаггүй. 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаантай гэдэг асуудал яригддаг. Ямар асуудлыг шийдвэрлэх гэж байгааг тогтоолдоо дурдаад, төлөөлөгч нартаа мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. 11.3-д хуралдаанаар хэлэлцэх асуудал, холбогдох тооцоо судалгааг гаргаж, шийдвэрийн төслийг хурлын төлөөлөгчид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар хуульд нийцүүлэн боловсруулж худалдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн барина гэж заасан. Хурлын даргад өргөн барьсан ийм баримт байдаггүй. Үүнийг мөн зөрчсөн. Хурлын эрх хэмжээ нь 11.3 а-д энэ дэгт заасан журмын дагуу бэлтгэгдсэн, тогтоосон хугацаанд өргөн баригдсан, 11.4-д хуралдаанаар хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хоёроос доошгүй хоногийн өмнө тухайн чиглэл хариуцсан хороо хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид хүргүүлнэ гэж заасан. Хурлын төлөөлөгч гэрч нарын мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэргээр хурлын тов хүргүүлээгүй, хэлэлцэх асуудлын талаар шийдвэрийн төслийг тарааж өгөөгүй болох нь хангалттай тогтоогддог. Тэгэхээр дэгээрээ хоёр хоногийн өмнө ямар асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаараа мэдэгдэх ёстой. Тухайн хэлэлцэх асуудлын талаар хүргүүлээгүй байгаа нь хурал тухайн асуудлын талаар шийдвэр гаргахгүй гэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн хурлын дэгийн 13.9-д хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлын талаар намын бүлгийн санал дүгнэлтийг сонсож болно. Хурлын Тэргүүлэгчид, хороо, сумын ******* хуралд орох эрхтэй гэсэн эрхийг хязгаарласан. Төлөөлөгчдийг хуралдаанд бүрэн оролцуулахыг намын бүлэг хариуцна гэсэн. Гэтэл намын бүлэг Төлөөлөгчдийг хуралдаанд бүрэн оролцуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 13.15-д хурлын тогтоолыг хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална. Санал өгөөгүй бол татгалзсанд тооцно гэж заасан. 15.2-д Тэргүүлэгчид, сумын *******, холбогдох албан тушаалтанд асуулга тавьж мэдээлэл сонсож болно гэсэн заалт байгаа. Гэтэл *******д хурал болох талаар мэдэгдээгүй. Мөн ажлаа тайлагнах боломжоор хангаагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан. ******* сумын ******* Д.Ч гуайг огцруулах шийдвэрийн төслийг бэлтгэж тараагаагүй тул энэ асуудлыг хэлэлцэхгүй байх хурлын дэг мөн байгаа. Энэ асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргаж байгаа нь хурал өөрөө хууль бус тогтоол, шийдвэр гаргаад байгаа нь харагдаж байна. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг зөрчиж хуралдаж хууль бус шийдвэр гаргасан байх тул хүчингүй болгуулах нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна гэж тайлбарлаж байна. Энэ нь Ардчилсан намын төлөөлөгч нарын эрх ашгийг төлөөлж, тэдний эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж ажиллах эрх бүхий субъект биш. Ард иргэдийн саналаар сонгогдсон. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалж чиг үүргээ хэрэгжүүлж байгаа субъект. Гэтэл энэ дээр улс төрийн шалтгаан болон чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг асуудал ярьдаг байлаа гэхэд энэ хүнд үйлчилдэг хууль гэж байгаа. Энэ хууль нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шүү. Энэ хуулийнхаа дагуу огцруулаач гэдэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалт яаж тогтоогдсон юм. Гол үүнийг тогтоож чадаагүй байж шууд огцруулах асуудал ярьж байгаа. Энэ нь хуульд нийцэхгүй байна гэж нэгдүгээр шаардлагын хүрээнд ярьж байна. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаартай ******* сумын Засаг даргыг огцруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. Тухайн актыг гаргахдаа Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуульд зааснаар холбогдох хуулийг баримтлах ёстой байсан. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан  хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулах, тайлбар гаргах эрхийг нь хангаж өгөх ёстой гэсэн зарчмыг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаад тогтоолоо гаргасан учраас бид нар сонсох ажиллагаа хийх шаардлагагүй. Энэ хүнд заавал мэдэгдэж оролцоог нь хангах шаардлага байхгүй гэж байна. Тухайн актаа гаргахдаа хуульд зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалтыг баримталсан байдаг. Хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж байгаа нь ямар хууль тогтоомж зөрчсөн, ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй юм гэдэг нь тодорхойгүй байхад шалгаагүй. Энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй байж ******* захирамждаа тухайн хуулийн заалтыг автоматаар барьсан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалтад тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирж байгаа саналыг 5 хоногт хянан огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт нь байна. 5 хоногт тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль ёсны дагуу гарсан эсэхийг хянасан юм уу гэж асуухад хянах шаардлага байхгүй гэсэн тайлбар хэлдэг. ******* энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж оролцоогүй. 09 дүгээр сарын 21-ний өдөр тогтоол гарсан, 09 дүгээр сарын 22-ны өдөр захирамж гарсан. Захиргааны актаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заагаад байгаа оролцох эрхийг нь хангах, урьдчилан мэдэгдэх, тайлбар мэдээлэл авах, ямар хууль тогтоомж зөрчөөд ямар чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа юм энэ талаар тогтоох ёстой. Үүнийг тогтоогоогүй байж автоматаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд дурдсан заалтыг барьсан. Захиргааны байгууллага захиргааны акт гаргаж байж тухайн актын хууль зүйн үндэслэлийг тогтоогоогүй байж сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал угаасаа тогтоосон байгаа учраас бид нар автоматаар бичсэн гэж тайлбар хэлж байгаа нь харамсалтай байна. Мөн тухайн захирамжид хууль бус тогтоолыг баримталсан. Д.Ч гуай *******ар ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан болох ээлжийн амралтын хувиар, ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, холбогдох Засаг даргын захирамж нь гарсан байдаг. Ээлжийн амралт биечлэн эдэлсэн эсэх асуудал дээр маргаан үүсгээгүй. Энэ хүний мэдэгдлийг орлогч нь бичсэн байна гэдэг асуудал яриад байна. Тэрийг хэн бичих нь хамааралгүй. Энэ хүн хэзээнээс ээлжийн амралт авах байсан талаарх ээлжийн амралтын хувиар баталсан Засаг даргын захирамж нотлох баримтын шаардлага хангасан баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Д.Ч гуайн хувьд 09 дүгээр сарын 21-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан байсан. Засаг даргын захирамж 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Тухайн захиргааны актыг гаргахдаа хэр хуульд нийцэж байна. Энэ хүний хөдөлмөрлөх эрхэд халдах гэж байгаа учраас бусад хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар харж байж захирамжаа үйлдэх ёстой байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.10-д сумын ******* хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдэлнэ гэж заасан. Хууль тогтоомжид заасан бусад эрх гэдэг нь юу бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийг эдэлж оролцохоор байна. Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д ээлжийн амралттай ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах гэсэн хуулийн заалтыг зөрчиж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нөхцөл байдал харагддаг. Тухайн Засаг даргын гаргаад байгаа захирамж нь хууль зөрчсөн болохыг нотолж байна. Хавтаст хэргийн материалд Д.Ч гуай нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болох нь харагддаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны баталгаа гэж байгаа. 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт *******, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэсэн заалтыг мөн зөрчсөн. Хэргийн материалд харахад Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн ******* ******* сумын ******* Д.Ч гуайг ажлаас чөлөөлөх талаар саналаа хэлэлцээгүй гэсэн албан тоот ирүүлсэн. Энэ нотлох баримтаар энэ заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ бол хамааралгүй заалт гээд байна. Хууль зүйн ойлголтыг нь сайн уншиж ойлгоорой гэж хэлмээр байна. ******* тухайн захиргааны актыг гаргахаасаа өмнө хуулиар олгосон ажлын 5 хоногийн хугацаанд хянаад шийдвэр гаргана гэж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар тухайн Хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчсөн бол хориг тавих эрх нь байсан. Энэ дээр хориг тавих ямар ч сонирхол байхгүй, хянах сонирхол байхгүй, хуульд нийцсэн юм уу гэдгийг хянаж үзэх сонирхол байхгүй байгаа нөхцөл байдал нь улс төрийн зорилгоор өөрт нь таалагдахгүй байгаа этгээдийг дур мэдэн, дур зоргоороо халж сольдог зүйл ажиглагдаж байна. Д.Ч гуайн хувьд Ардчилсан намд олон жил явсан. Нэг намд зүтгэж явж байгаа хүмүүс. Гэтэл бид нарын шаардлагыг хүлээж авахгүй байна гээд нөгөө хувийн ашиг сонирхол газар олгохгүй байна, ажилд томилохгүй байна, тендер өгөхгүй байна. Манай Ардчилсан намын гишүүдийн шаардлагыг хүлээн авахгүй байгаа учраас чамайг ажлаас нь чөлөөлнө гэдэг.  Иймд тухайн маргаан бүхий хоёр захиргааны акт нь миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашигт хууль бусаар халдаж зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.

 

           6. Хариуцагч П.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхи буюу 16 төлөөлөгч ******* сумын ******* Д.Чийг огцруулах тухай өргөн мэдүүлэх бичиг 2021 оны 9 дүгээр сарын 15-нд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн барьсан.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасны дагуу хурлын Төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, хурлын даргад өргөн мэдүүлсэн бол 15 хоногийн дотор хурлыг хуралдуулж, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх хуулийн заалтын дагуу 1021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, ээлжит бус хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр хуралдуулахаар тогтоосон. Д.Ч даргын хэлдэг хэдэн хүн гээд байгаа чинь төлөөлөгч нар хуулийн хүрээнд ирцээ бүрдүүлээд хуралдсан. Ямар нэгэн хууль зөрчөөгүй. Хурал дээрээ тогтоол баталсан тэрийг тасалж авч ирээд шүүхийг хуурах гэж байгаа юм шиг зүйл хийж болохгүй. Тогтоол батлуулахгүй байна гэж байхгүй. Тийм хүн үнэмшихээргүй зүйл ярьж болохгүй.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дээр 3 хугацаа байгаа. Анхдугаар хурлын хугацаа, бусад хурлын хугацаа, ******* огцруулах хугацаа гээд гурван хугацаа байдаг. Засаг даргыг огцруулах хурлыг 15 хоногийн дотор хуралдуулна. Анхдугаар хуралдааныг 20 хоногийн дараа, бусад хурлыг 15 хоногийн дараа гээд гурван хугацаа байгаа. Огцруулах хуралдаан гэсэн тусгай хугацаагаар хуралдуулсан.   Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн ээлжит бус хуралдаан 61.9%-ийн ирцтэй хуралдаж, хуралдаанд оролцогчдийн 78.9%-ийн саналаар ******* сумын ******* Д.Чийг огцруулах тухай тогтоол батлагдаж, аймгийн *******д уламжилсан. ******* гэдэг бол улс төрийн албан тушаал. Улс төрийн намын тухай хууль, Намын дүрмээр явах ёстой. Одоо олонхи болсон нам нь хүн дэвшүүлээд шат шатны Засаг даргыг хамтын шийдвэр гаргаад энэ болохгүй байна сольё, энийг томилъё гэж явдаг. Би бас ******* хийж байсан, намайг ******* хийж байхад намынхан чи огцор гээд огцруулж байсан. Би бас хүнээс асуухад чамайг *******д тавьсан нам чамайг огцруулж байна чи чинь улс төрийн албан тушаалтан юм чинь гэхэд нь тэгээд л өнгөрч байсан. Ганцхан П.З гэдэг хүн огцруулаагүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга олонхийн шийдвэрийг ёсчилж гарын үсэг зурна гэж заасан. Олонхи шийдвэр гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар гурваны нэг нь гарын үсэг зураад хурлын даргад өргөн бариад хурлын дарга 15 хоногийн дараа биш, 15 хоногийн дотор хурлаа зарлах ёстой тэгэхгүй бол би өөрөө огцорно. 15 хүн буюу тавин хувь нь гарын үсгээ зураад өгсөн учир би 09 дүгээр сарын 20-нд Тэргүүлэгчдээ хуралдуулж 09 дүгээр сарын 21-ний өдөр хурал зарласан. Тэр хүмүүст чинь хэл хүрээд олонхи болоод ирсэн байна. Заавал Д-д хэл, энэ намынханд хэлж болохгүй гэсэн зүйл байхгүй. Хуульд бол Тэргүүлэгчдийн хурал ч олонхи байх ёстой, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ч олонхи байх ёстой. Сумын хурлын ирц нь 68 хувьтай байсан байна. Тэр хүмүүст чинь хэл хүрсэн байна шүү дээ. Х.С гэдэг хүнийг онцолж байна. Тэр хүн чинь энд байдаггүй. Сэлэнгэ аймагт алт ухдаг хүн. Ажлын алба хурлын зар хүргээд, ирсэн байна. Хуулийн хүрээнд ажилласан. 31 төлөөлөгчийн гаргасан шийдвэр хуулийн хүрээнд процессын алдаа байсан байна уу, тэргүүлэгчид нь олонхи байсан байна уу, шийдвэрээ хугацаандаа гаргасан байна уу, хуралдаа олонхи нь ирсэн үү, тогтоолоо гаргаж уу гэдгийг л шалгах байх. Нотолгоотой зүйлүүд байх ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөрчсөн гэж байна. Олонхи хуралдаад шийдвэр гаргаад явсан байна. Ямар нэгэн хууль зөрчсөн зүйл харагдахгүй байна. Хувь хүмүүстэй холбоотой зүйл яриад байна. Улсын төрийн албан тушаалтанд улс төрийн шаардлага тавьсан байна, намын шаардлага тавьсан байна.

            7. Хариуцагч П.Зын өмгөөлөгч Б.Одбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Захиргааны эрх зүйн онол бол хоёр тогтолцоо байдаг. Нэг талаас сонгуулийн үр дүнд мандат авсан олонхи нь мөрийн хөтөлбөрөө тодорхой бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор засаглах эрхийг бүрдүүлдэг. Хоёрдугаар тогтолцоо бол сонгуулийн үр дүнгээс үл хамаарах шалтгаанаар буюу мэргэжил ур чадварын хувьд томилогдож төрийн нийтлэг эрх ашигт захирагдан ажиллах мэргэшсэн мерит тогтолцоо гэсэн хоёр тогтолцооны хүрээнд үйл ажиллагаа явагддаг. Сонгуулийн үр дүнд бий болсон спойль тогтолцоо нь бүрэн эрхийн хугацаанд захирагддаг учир энэ хугацаанд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийг томилон итгэл үзүүлж ажиллах, хэрэгжүүлж чадахгүй гэж үзвэл улс төрийн хариуцлага тооцон тухайн албан тушаалаас чөлөөлөх эрхтэй байдаг. Харин мерит тогтолцоо болон олонхийн шийдвэрээр бус улсын эрх ашигт захирагдан ажилладаг. Тийм учраас Засаг даргын хувьд Төрийн албан тухай хуульд заасны дагуу улс төрийн албан тушаалтан буюу *******ар ажилладаг. Энэ асуудлыг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй учраас Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар хуульд заагаагүй бол илүү нарийвчилсан хуулийг баримтлан хэрэг маргааны хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд *******д хэрхэн огцруулах, томилох, чөлөөлөх асуудлыг нарийвчлан зохицуулсан учраас уг хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийн асуудал байгаа. 22 дугаар зүйлд маш тодорхой заасан. Хурлын дарга ямар эрх хэмжээтэй бэ гэхээр эрх бүхий этгээдээс Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх ажлыг зохион байгуулах, тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах гэх мэтчилэн бүрэн эрхтэй. Ямар нэгэн шийдвэр гаргах эрх энэ хүнд байхгүй. Нийт хуралдаанд оролцож байгаа төлөөлөгчдийн олонхийн саналыг хүндэтгэн тэндээс гаргасан шийдвэрийг баталгаажуулж эрх бүхий байгууллагад хүргүүлдэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.З даргын хувьд ганцаараа Д.Ч даргыг огцруулах саналыг оруулаад, ганцаараа дэмжээд шийдээд явсан асуудал биш. Тэр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бол яагаад тэр 19 төлөөлөгчийг чи яагаад тийм санал өгсөн юм гэдэг байдлаар татан оролцуулахгүй яасан юм. Яагаад ганцхан шийдвэр гаргах эрхгүй албан тушаалтныг энд суулгаад чи тэгсэн гэдэг байдлаар шахаж шаардаад байгаа юм гэдэг асуудал байна. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байх. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг их ярьж байна. Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн заалтыг яриад байна. Өөрөөр хэлбэл Д.Ч даргыг огцруулах асуудлыг 15-аас доошгүй хоногийн өмнө заавал товлон зарлах хуралдуулах ёстой гээд байна үгүй. Тус хуульд Засаг даргыг огцруулах тухай асуудлыг нарийвчлан зохицуулж өгсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж тусгайлан заасан. Ээлжит болон ээлжит бус хуралдааны хуулийн хугацаа гэж байгаа. Харин Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор хуралдана шүү гээд албажуулсан хуулийн зохицуулалт байна. Энэ хуулийн заалтыг өмгөөлөгчийн хувьд буруу тайлбарлаад байна уу гэж миний зүгээс харж байна. Уг заалтыг үндэслээд ******* сумын нийт 31 төлөөлөгчөөс Ардчилсан намын бүлэг буюу 20 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч гарын үсгээ зурж Хурлын даргад ******* Д.Чийг огцруулах асуудлыг намын бүлгийн хурал дээрээ хэлэлцээд гарын үсгээ зураад өргөн мэдүүлсэн байна. Тэгэхээр 32 дугаар зүйлийн 32.6-д заасан гуравны нэгээс доошгүй нь гэдэг заалтыг зөрчөөгүй хуульд нийцсэн үндэслэлтэй байна. Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 7 Тэргүүлэгчээс 5 нь хүрэлцэн ирж тавиас дээш хувийн ирцтэйгээр тэргүүлэгчид хуралдаж товыг тогтоосон байна. Энэ нь хуульд нийцсэн. Олонхийн саналаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага асуудлыг шийдвэрлэдэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасан. 09 дүгээр сарын 20-ны өдөр Тэргүүлэгчид хуралдаад тов тогтоосон байна. 09 дүгээр сарын 21-ний өдөр хурал зарласан байна. Хуралд ирэх ёстой 31 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч буюу тавиас дээш хувийн ирцтэй хурал эхэлсэн. Энэ хууль зөрчсөн үү гэвэл үгүй. Хуралд ганцхан асуудал ярихаар байсан. Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэдгийг урьдчилан мэдэгдсэн. С.Б төлөөлөгч би юу ч мэдээгүй гэж шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Намын бүлгийн хурал дээр Д.Ч дарга чиг үүргээ хангалттай бүрэн хэрэгжүүлэхгүй байна гэдэг асуудал яригдсан гэж хэлсэн. Өөрөө болохоор мэдээгүй, өөр зүйл яригдсан гэж тайлбараа гаргасан. Гэрч С.Б-ийн мэдүүлгээр бүлгийн хурал дээр чиг үүргээ хэрэгжүүлэх асуудал яригдсан. Д.Ч дарга, Н дарга хоёр орж ирээд тайлбараа гаргасан гэдэг асуудлыг гэрчийн мэдүүлэгтээ өгсөн. Тийм учраас энэ асуудлыг огт мэдээгүй гэдэг зүйл байхгүй. Анхнаасаа мэдэж байсан. Засаг даргыг огцруулах санал гарсан гэдгийг бүлгийн хурал дээрээ мэдэж байсан байна. Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралдаан дээр огт мэдээгүй гэдэг байдлаар тайлбарлаад байгаа нь хэр бодит үнэнд нийцэх бэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол аливаа асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг Захиргааны хэргийн шүүх түүнд хяналт тавиад үнэн үү, худал уу гэдэг асуудал дээр дүгнэлт өгөх нь хууль зүйн хувьд хэр үндэслэлтэй бэ гэдэг асуудал ярьж байна. Засаг даргыг Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу 31 төлөөлөгчөөс анх томилсон. Та чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гээд гуравны нэгээс доошгүй хувь нь тавиас дээш хувь нь огцруулах саналаа өргөн барьсан. Энэ бол Ардчилсан зарчмын хүрээнд хийгдсэн ажиллагаа. Ардчилсан ёсны сонгуулийн хүрээнд бий болсон байгууллага олонхийн саналаар шийдвэрлэсэн шийдвэр. Үүнийг захиргааны хэргийн шүүх нь анхаарч үзэх байх. Чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх, ажлаа сайн хийсэн эсэх асуудал дээр үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улс төрийн албыг сонгуулийн үр дүнд бий болсон төлөөлөгчийн олонхийн саналаар шийдвэрлэсэн шийдвэр байх гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу нийт 31 төлөөлөгчийн 16 нь огцруулах саналыг өргөн барьсан байна. Тус саналыг тэргүүлэгчид хуралдаанаараа хэлэлцээд хурлын товоо зарласан. Ганцхан асуудал хэлэлцэх гээд хурлын тов мэдэгдээд шийдвэрийн төслөө танилцуулаад тэрний үр дүнд маргаан нь буюу 09 дүгээр сарын 21-ний өдөр 19 төлөөлөгч ирсэн байна. Хурал хүчинтэй, тухайн хурал дээр ганцхан Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцсэн. Хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэсэн. Тийм учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хуульд нийцсэн, хуульд тусгайлан заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хийгдсэн асуудал байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

            8. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Говь-Алтай аймгийн ******* Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол, шийдвэрийг үндэслэн сумын Засаг даргыг огцруулах асуудлыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т төлөөлөгчдийн “гуравны хоёроос доошгүй” гэснийг дийлэнх буюу 66.6 хувиас дээш, 32.6-т заасны дагуу хурлын төлөөлөгчдийн “гуравны нэгээс доошгүй” гэснийг 33.3 хувиас дээш гэж ойлгож байгаа бөгөөд ээлжит бус хуралдааныг хуралдуулах эсэх асуудал тухайн шатны хурал, төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал учраас сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх талаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан хуралдсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Тухайн өдрийн ээлжит бус хуралдаанаар ******* нь сонгуульт үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд чөлөөлөх, огцруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн дунд санал хурааж, хуралдаанд оролцсон төлөөлөгч гар өргөж, олонхоороо асуудлыг шийдвэрлэсэн нь тухайн хурлын хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааны юм.  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар огцруулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу ******* сумын Засаг даргыг огцруулах аймгийн Засаг даргын шийдвэр 2021 оны 09 дүгээр сарын 22-ны эдрийн Б/63 дугаар захирамж гаргасан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалтын дагуу асуудлыг шийдвэрлэж, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

           9. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тайлбар хэлэхээс өмнө тухайн хурлын процесс ажиллагааг ярих нь зайлшгүй байх. Тухайн тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгч маань нэхэмжлэлдээ ээлжит бус хурлыг 09 дүгээр сарын 20-ны өдөр товлож Ардын намын төлөөлөгч нарт болон надад мэдэгдэлгүйгээр намайг ээлжийн амралттай байхад 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж хууль зөрчиж, хууль бус тогтоол гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нарын бүрэн эрхийг баталгаажуулж өгсөн. 12.1.3 дахь хэсэгт Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй гэж заасан. Энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэр бүхий 16 төлөөлөгч ******* сумын Засаг даргыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр тогтоолоороо ээлжит бус хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр товлосон байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г/ дэх заалтад Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн *******д уламжлах, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт *******, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэж заасан дээрх заалтуудыг зөрчөөгүй. Тэргүүлэгчид танилцаж зөвшилцөж товыг тогтоосон байна. Ээлжит бус хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч оролцож 68.9 хувьтай ирц нь бүрдсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баримтыг гаргаж өгсөн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасан заалтаас үзэх юм бол уг хурал хүчинтэй байгаа юм. Дараагийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад ярихад Ээлжийн амралтын хувиар батлах тухай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/38 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар сумын ******* нарын ээлжийн амралтын хуваарийг баталсан. Нэхэмжлэгчийн тухайд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 26 хоног амрахаар байсан. Нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс сумын *******ас огцорсны улмаас ээлжийн амралт биеэр эдлээгүй талаар маргаж байгаа бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/121 тушаалын хавсралтаар баталсан журмын дагуу амралтаа биеэр эдлээгүй хугацааны олговрыг тооцохоор зохицуулсан байдаг. Энэ журмын дагуу маргах эрх нь нээлттэй байгаа байх гэж бодож байна. Хууль бус хуралдааныг зохион байгуулсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан үндэслэлгүй тогтоолыг үндэслэж аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаартай захирамжаар сумын Засаг даргыг огцруулсан гэж байгаа. Нутгийн удирдлагын тогтолцоо нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ******* эдлэх эрх, чиг үүрэг нь хүлээх хариуцлагаараа зааг ялгаатай. Засаг даргын ажиллах объект нь нийт нутаг дэвсгэр нь ажиллах  чиглэл нь болох юм. Бүх шатны хурал нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар зорилтод үнэлэлт дүгнэлт өгөх, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлах, мөн иргэд, байгууллага, төлөөлөгчдөөс гаргасан санал хүсэлт шүүмжлэлийг хүлээж авч хэлэлцэх зэрэг чиг үүрэгтэй байгууллага юм. Тийм учраас хурлын товыг зохих журмаар хүргэж 19 төлөөлөгч ирсэн хэлэлцэх асуудал нь сумын Засаг даргыг огцруулах асуудал байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоолыг хэрэгжүүлж аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаартай захирамжаар Д.Ч даргыг сумын *******ас огцруулсан нь хууль тогтоомжид нийцсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            10. Гуравдагч этгээд А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.А намайг шүүхийн зүгээс гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Цаашид миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралд оролцох шаардлагагүй гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Зд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Б, Б.Н, П.Э, Г.Г, Э.Э, Э.Т, Т.С, П.З, Д.Г, С.Б, Ж.А, Б.Д, Ц.Д, Р.Н, С.С, Б.С нарын 16 төлөөлөгчөөс ******* сумын ******* Д.Чийг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн байна.

2. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 31 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч буюу гуравны нэгээс доошгүй нь сумын Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн тул 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулахаар товлон зарлаж 44 дүгээр тогтоолыг гаргасан байна.

          3. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ээжилт бус хуралдааны 02 дугаар тэмдэглэлд: Хуралд ирвэл зохих 31 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч оролцож ирж 61.9%-тай байлаа. Хурлаар хэлэлцэх асуудлыг Хурлын дарга П.З танилцууллаа. Ээлжит бус хуралдаанаар ******* сумын ******* Д.Чийг огцруулах тухай өргөн мэдүүлэх асуудал байгаа. С.Б /төлөөлөгч/: Ээжилт бус хурлын тов хүргүүлээгүй. Хуралдуулах нь зөв үү? огцруулах үндэслэл нь юу вэ? эсрэг намын бүлэгт энэ хуралдааны талаар дуулгасан уу?. П.З /хурлын дарга/: Тэргүүлэгчид өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-нд хуралдаад өнөөдөр хуралдуулахаар тов гаргасан. Ардын намын ирэх боломжтой зарим төлөөлөгчид зар хүргэсэн. Одоогоор энд ирээгүй тул хуралдаанаа албан ёсоор эхэлж байна. С.Б /төлөөлөгч/: Огцруулж болмооргүй байна. Бодлого байна уу? Алсаа харж байна уу?. Ж.Т /төлөөлөгч/: Өчигдөр надад хэлээгүй. Би ажилтай явлаа. Ардчилсан намын бүлгийн дарга Э.Э Засаг даргыг огцруулах тухай саналыг уншиж танилцууллаа. Уг асуудалтай холбоотой асуулт болон санал гарсангүй. С.Б /төлөөлөгч/: Засаг даргыг ингэж огцруулж болохгүй. Дараа өөрийн чинь асуудал яригдана. Дараагийн үеэ сайн бэлдэж чадахгүй байна. Хор уршигтай байна шүү. П.З /хурлын дарга/: иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан тохиолдолд хуулийн хугацаанд хуралдуулах үүргээ Хурлын даргын тухайд биелүүлж байна. Тооллогын комисс санал хураан 19 төлөөлөгчөөс 15 төлөлөгч буюу 78.9 хувийн саналаар огцруулах саналыг дэмжсэн тогтоолыг тооллогын комиссын дарга Б.Н уншиж танилцууллаа. ******* сумын ******* Д.Чийг огцруулах тухай тогтоолын төслийг уншиж танилцууллаа. Огцруулах тогтоолтой холбоотой төлөөлөгчдөөс асуулт санал гарсангүй тул тогтоолын төслийг 78,9 хувийн саналаар баталсан нь тэмдэглэлд тусгагдсан байна.

          4. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.1 г/-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн *******д уламжлах” гэж зохицуулжээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар бүх шатны Засаг даргын албан тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах улс төрийн албан тушаалд хамаардаг бөгөөд түүнийг томилж, чөлөөлж, огцруулах санал гаргах онцгой бүрэн эрхийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хуулиар олгосон байгаа энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу огцруулсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг хэлбэрийн талаас шалгах учиртай. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, биелүүлсэн эсэх бодлогын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй.

          6. Дээрхи нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд нийт 31 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч хүрэлцэн ирж, хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар 16 төлөөлөгч сумын Засаг даргыг огцруулах санал гаргаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн нийт 31 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч хүрэлцэн ирж огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.1.1 г/, 22 дугаар зүйлийн 22.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг тус тус үндэслэн ******* сумын ******* Д.Ч нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 78.9 хувийн саналаар албан тушаалаас нь огцруулж 04 дүгээр тогтоол гаргасан байгааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Харин Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж зааснаар 1  хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд материал тараасан болох нь нотлогдохгүй, хурлын товыг Ардын намын 11 төлөөлөгчид хүргүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байх боловч хуралдааны товыг зохих журмаар тогтоож, хуралд 19 төлөөлөгч буюу олонхи хүрэлцэн ирсэн, хэлэлцэх асуудал нь гагцхүү сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг хэлэлцсэн нөхцөл байдал зэргээс маргаан бүхий 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар Хурлын Тэргүүлэгчид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 15 аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуудахаар байгаа хэдий ч Засаг даргыг огцруулахаар Хурлын Төлөөлөгчид санал гаргасан тохиолдолд хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-т зааснаар Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэхээр                                                                 тусгайлан зохицуулсан байна.

9. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргыг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар огцруулах саналыг аймгийн *******д уламжилсаныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “******* ...хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны ******* ...хүргүүлнэ”, 32.3-т “Дээд шатны *******, ...энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар аймгийн *******  хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд  сумын Засаг даргыг огцруулахаар ирүүлсэн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хянаж үзэх, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

10.Иймд нэхэмжлэгч Д.Чийн  ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар “Сумын Засаг даргыг огцруулах” тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулан, ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар *******, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх, тохиолдолд саналаа тухайн шатны хурлын Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байхаар зохицуулсан. Нэхэмжлэгч Д.Чийн тухайд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтын зарчмаар асуудлыг шийдвэрлэдэг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гарах шийдвэр нь олонхийн саналаас хамаарах тул тухайн хурлаас гаргасан шийдвэрийн талаар аймгийн ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх боломжгүй, мөн урьдчилан сонсох ажиллагааг хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын 2.8-т зааснаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог хийх бөгөөд нэхэмжлэгч ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг ажил олгогчоос гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г/, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Чийн Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаар “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ