Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/00725

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр         Дугаар 101/ШШ2019/00725             Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******, *******,*******,******* тоотод оршин суух, Ааван овогт Алтангэрэлийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,*******, дүгээр давхарт байрлах “” ХХК /РД:/-д холбогдох,

 

Хөлсөөр ажиллаж гэрээний үүрэгт 10.250.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн А.******* миний бие 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “” ХХК-тай “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулан, тус байгууллагаас олгогдсон чанаргүй зээл болон үйл ажиллагааны явцад үүссэн бусад авлага зэргийг хариуцан барагдуулах, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг хэрхэн тооцох талаар зохих нөхцөлүүдийг энэхүү гэрээгээр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу ажил олгогчоос нэр бүхий зээлдэгч нарт холбогдох материалыг шилжүүлэн өгч, гүйцэтгэгчийн зүгээс төлбөрийг барагдуулахаар хуульд заасан боломжит ажиллагаануудыг хийж гүйцэтгэж байх хугацаанд ажил олгогчийн зүгээс тодорхойгүй шалтгааны улмаас цаашид ажиллагааг үргэлжлүүлэх боломгүй болгосон. Тухайлбал гүйцэтгэгч миний бие зээлдэгч Д.д холбогдох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой нөхцөлийг заан эвлэрэн төлбөрийг төлүүлэх бүрэн боломжтой болсныг тус шүүхийн шүүгчээс 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр дугаартай захирамжаар баталгаажуулсан.

Шүүгчийн захирамж гарч зээлийг эргэн эргэн төлөгдөх нөхцөлийг хангуулсан тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8-д заасны дагуу 5 хувь буюу 11.250.000 төгрөгийн ажлын хөлсийг шилжүүлэн өгөхийг хүссэн боловч мөнгөгүй байна гэсэн шалтгааныг удаа дараа дурдсаны эцэст 1.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үлдэх ажлын хөлсийг авахаар удаа дараа хүссэн бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хандсан боловч өнөөг хүртэл хариуг өгөөгүй тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

“” ХХК нь талуудын хооронд байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний дагуу ажлын хөлс олгох үүргээ зөрчсөн тул тухайн гэрээний 2.9-д заасныг үндэслэн зээлдэгч Д.д холбогдох ажлын хөлсний үлдэх төлбөр болох 10.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч “” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “” ХХК нь А.*******тай харилцан тохиролцон 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Даалгаварын гэрээ”-г байгуулсан ба тус гэрээгээр компаниас олгосон нэр бүхий зээлдэгч нарт холбогдох зээлийн төлбөр болон үйл ажиллагааны явцад үүссэн бусад авлага зэргийг барагдуулах ажлыг хийхээр харилцан тохиролцон байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “энэ гэрээнд заасан ажлын хөлс нь мөнгөн хэлбэрээр болон хөрөнгөөр төлөгдсөн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна” гэж хөлсийг тодорхой зааж өгсөн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.8-д заасны дагуу зээлдэгч Д.ы зээлийн төлбөрийн нийт үнийн дүн /Шүүхийн шийдвэрийн дагуу/-гийн 5 хувийг авахаар нэхэмжилсэн байдаг ба тус гэрээний 2.8-д “Даалгавар өгөгчийн зөвшөөрлөөр тухайн зээлийн чанарыг хэвийн болгон сайжруулах, эргэн төлөгдөх нөхцөлийг хангуулж, бүтэцийн өөрчлөлт хийх, барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх, гэрээний хугацааг сунгах, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас гэрээг цуцлах болсон тохиолдолд ажлын хөлсийг нийт үнийн дүнгийн 5 хувиар тооцон олгоно” гэж заасан байдаг. Дээрх гэрээний заалтын дагуу нэхэмжлэгч А.******* нь зээлдэгч Д.ы зээлийг төлүүлэх талаар ажлыг явуулаагүй хэмээн компанийн зүгээс үзэж байгаа болно. Мөн нэхэмжлэгч тал зээлдэгч Д.тай холбоотой нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан /компанийн зүгээс дээрх гэрээний 3.1, 3.2-р заалтуудын дагуу баримт материл, итгэмжлэлийг гаргаж өгсөн. Шүүхийн шатанд Д. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлд заасны дагуу эвлэрэх саналыг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байдаг ба итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь тухайн үед гадаадад амарч байсан байдаг.

Иймд “” ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг нь зээлдэгч Д.ы гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаартай захирамж гарсан. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу зээлдэгч Д. нь зээлийн төлбөрийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй тул албадан гүйцэтгэх захирамж гаргуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зардлын гэрээг байгуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байдаг ба эдгээр ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь оролцоогүй байдаг. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлдээ удаа дараа хөлсөө нэхсэний эцэст 1.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэдэг ба энэ 1.000.000 төгрөг нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д заасан зардлыг олгосон байдаг. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Д.ы зээлийн төлбөр нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 148 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д. нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа. Компанийн зүгээс хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ямар шатанд яваа талаарх албан тоотыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан. Иймд компанийн зүгээс нэхэмжлэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдэгч Д.ы зээлийн төлбөр төлөгдөөгүй, нэхэмжлэгч тал төлбөрийг төлүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллаж гэрээний үүрэгт 10.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч “” ХХК хөлсөөр ажиллах гэрээний үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “” ХХК-иас олгосон нэр бүхий зээлдэгч нарт холбогдох зээлийн төлбөр болон үйл ажиллагааны явцад үүссэн бусад авлага зэргийг барагдуулах ажлын үр дүн байхаар тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд ”” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.д холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 492.272.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахтай холбоотой маргаанд А.******* нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэжээ.

 

2018 оны 30 дугаар сарын 12-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 2.8-д зааснаар А.******* нь Д.ы зээлийг эргэн төлөгдөх нөхцөлийг хангуулж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2303 дугаар захирамжаар “” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох иргэний хэрэги хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 225.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн байна. /хх-ийн 9-10 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсч, өөрөөр хэлбэл, ажиллагч буюу А.******* нь гэрээгээр тохиролцсон ажил болох “” ХХК-тай холбоотой маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх, ажиллуулагч буюу “” ХХК зээлийг эргэн төлөгдөх нөхцөлийг хангуулсан тохиолдолд ажлын хөлсөнд “...нийт үнийн дүнгийн 5 хувийг олгох” үүрэг талуудад тус тус үүссэн байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2303 дугаар шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний дагуу хариуцагчаас харилцан тохиролцсон хөлс шаардах эрхтэй байна.

             

            Шүүхийн мэтгэлцээний шатанд хариуцагч нь Д.ы зээлийн төлбөрөөс нэг төгрөг ч төлөгдөөгүй гэх бөгөөд А.*******ад шийдвэр гүйцэтгэлийн шатанд итгэмжлэл олгоогүй гэж мэтгэлцэж байх бөгөөд хариуцагч нь А.*******ад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд итгэмжлэл олгосон эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

            Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар “” ХХК-иас 10.250.000 төгрөг гаргуулан А.*******ад олгох нь зүйтэй байна.

 

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар хариуцагч “” ХХК-иас 10.250.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******ад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Г.СОЛОНГО